SlideShare a Scribd company logo
1 of 32
БНХ-ийн НИЙГЭМШХҮЙН
ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ
Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил төлөвшил
Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн тухай үндсэн ойлголт
Нийгэмшихүйн хөгжил-төлөвшил гэдэг нь:
Оршин буй нийгмийнхээ хүн төрөлхтний ёс зүйн
үнэт зүйлийг хайрлан хамгаалахад зохих ёсоор
оролцохыг хэлдэг. Цаг хугацаа урсан өнгөрөхийн
зэрэгцээ хүмүүс өөрсдийнхөө нийгэм доторх
бусадтай харьцах харьцаа байгальд болон өөртөө
хандах харьцаагаар оршин буй нийгэмдээ шинэ
зүйлийг бий болгон нийгэмшихүйн хөгжил
төлөвшлийн чанар хүүхдэд бүрэлдэн тогтож
эхэлнэ.
• Ийм шинж чанарууд хэдий чинээ бат бөх
тогтоно төдий чинээ нийгмийн гажуудал бага
байж хүмүүсийн нийгмийн ёс суртахууны шинж
чанар сайн байж хүрээлэн буй орчинтойгоо
тийм шинж чанараар ханддаг. Хувь хүний
сэргэн мандалтын явц нийгэмшихүйн хүрээ
насны хэр хэмжээгээр хязгаарлагдахгүй. Энэ
үйл явдал нь амьдралынх нь турш хэлбэр
загвараа өөрчлөн үргэлжилсээр байдаг. Ёс
суртахууны үндсэн чанарууд бага наснаас эхлэн
хүүхдэд бүрэлдэнэ. Юуны өмнө хүүхдийг
мэдрэмж, таашаалтай болгохын үндсэн дээр
хүн биеэ хэрхэн авч явах ёстой, ямар хэм
хэмжээг мөрдөхийг ойлгуулах нь чухал юм.
Хүүхэд насанд хүрэгчдийн удирдлагаар зан байдлын анхны
хэм хэмжээг олж авч, ойр дотны хүмүүс, үе тэнгийнхэн, юмс
үзэгдэл, байгальтай харьцаж эхэлдэг. Хүүхдэд амьдралын
анхны жилээс эхлэн ёс суртахууны мэдрэмж бий болж
төлөвшдөг. Хүүхдэд эрх. үүрэг, хариуцлагыг нь эхлэн ойлгуулж
эзэмшүүлэх нь нэн чухал. Үүнд:
• Чи ганцаараа байгаа биш учраас цаг ямагт бусдын дэмжлэгийг
авч байна. Иймээс орчин тойрныхоо хүмүүстээ сайхан зүйл хий.
• Бусад хүмүүсийн бүтээсэн зүйлийг цаг ямагт хэрэглэж байна.
Тиймээс түүнийг гамнаж хайрла
• Сайн сайхан юм бүхэн хүний хөдөлмөрөөр бий болдог
• Бусдад цаг ямагт тусалж бай
• Муу муухай юмыг хараад зүгээр битгий өнгөрч бай ..г.м
Нийгэмшихүйн хөгжлийн механизмууд нь нэгдсэн олон
шинж чанараас тогтох бөгөөд нэг нь нөгөөгөө тодорхойлно.
Хүмүүжил түүхэн шинж чанартан бөгөөд түүний агуулга нь
нөхцөл, үүргээс шалтгаалан өөрчлөгддөг. Үүнд: Нийгмийн эрэлт
хэрэгцээн - эдийн засгийн хүчин зүйл - шинжлэх ухааны
хөгжлийн түвшингөөс насны онцлогууд шалтгаална. Нийгмийн
хөгжлийн үе шатууд нь хойч үеийнхэндээ итгэл үнэмшлийг
төрүүлдэг.
Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн механизм: /тогтолцоо/
Насанд хүрэгчдийн зорилт нь юунд яаж, хэзээ хүүхдүүдийг
хүний ертөнцөд амьдрах арга барилд сургаж дадлагажуулах
явдал юм. Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн механизм нь
ухамсрын үйл ажиллагаан дээр үндэслэн явагдана. Гэхдээ бага
насны хүүхдэд тодорхой төсөөллийг бий болгон эзэмшүүлэх нь
чухал. Энэ бүхэн нь хүүхдэд тодорхой нийгэмшихүйн
төлөвшлийн мэдрэмжийг бий болгож өгнө.
Мэдлэг мэдрэмж нь хэрэгцээг бий болгодог. Нийгэмшихуйн
хөгжил-төлөвшилтийг доорх байдалд ангилж болно. /Мэдлэг ба
төсөөлөл/ + 1шалтаг/+/мэдрэмж ба хандлага/+/дадал+зуршил/+/үйл
явдал ба зан авир/=/бодит шинж/. Энэхүү бодит шинж чанар нь хувь
хүний ердийн байдал дунд л гардаг. Нийгэмшихүйн төлөвшклтийн
механизмын гол онцлог нь бие биенийгээ орлож болдоггүй нарийн
шинжүүдийг алгалсан байна.
Хүүхдийг хүнлэг энэрэнгүй ёсопд сургах нь
Энэрэнгүй байх явдал нь ёс зүйн бусад төрлүүдийн нэгэн адил
бусдадаа хандах хандлага юм. Бага насны хүүхдийн хөгжил
төлөвшлийн гол үндэс нь насанд хүрэгчид болон үе тэнгийхэнтэйгээ
харьцах, байгальтай зөв боловсон харьцах зэрэг нь өөртөө итгэх
иттэлийг тэдэнд төрүүлж өгдөг. Энэ хандлагуудыг хүнлэг энэрэнгүй
ёсны үүднээс авч үзвэл сэтгэл хөдлөмтгий , дуулгавартай, өр зөөлөн
сайхан сэтгэлийн нэгдэл болж байдаг. Эдгээр хүний сайхан шинж
чанарууд бага насныханд бүрэлдэн тогтдогийг судлаачид тогтоосон.
Энэ бүхний үндэс нь бусдыг ойлгох, бусдын сэтгэлийг өөртөө
харьцуулан мэдэхийн ухаанд оршдог. Хүнлэг энэрэнгүй ёсны
харьцааны хэрэглүүр:
Тоглоом, сургалт, хөдөлмөр.....г.м. Бага насны
хүүхдэд олгох мэдлэгээ тэдний нас биеийн онцлогт
тохируулан төлөвлөх нь чухал юм. Хүнлэг энэрэнгүй үзэл
нь хүүхдэд бага наснаас эхлэн бүрэлдэн тогтоно. Хүүхдэд
хүмүүнлэг энэрэнгүй үзлийг зааж сургахдаа тэдний
инээмсэглэл, тоглоомоо өгөх, авах зэрэг бусад сайхан
сэтгэл, хүндэтгэл энхрийллийг гаргасан тохиолдол бүрт нь
урамшуулан дэмжиж сайхан үгээр магтан дэм өгөхөөс
гадна, сайхан харьцааны үгс, сайхан харьцааны үйлдлийг
зааж сургах нь чухал билээ. /Уйлж буй нэгнийгээ аргадах,
сэтгэлийг ойлгох гэж яасныг нь асууж тодруулах, уулзаж,
тарахдаа мэндлэх, тарахдаа салах ёсны үг хэллэгийг
хэлүүлж сургах.../
Насанд хүрэгчид болон багш сурган хүмүүжүүлэгчид
хүүхдүүдийнхээ дэргэд буруу үг хэлдэгийг хэлэхгүй байх гаж буруу
үйлдэл огт харуулж болохгүй гэдгийг сайтар мэдэх шаардлагатай.
Бага насны хүүхдэд хүнлэг энэрэнгүй үзлийг ойлгуулах, зааж
сургахад хэрэглэх хамгийн тохиромжтой үг хэллэг нь "Сайн-сайхан",
"Муу-муухай" гэсэн ойлголт болдог. Хүүхдэд сайн талын үлгэр
үзүүлэх хамгийн гол хүчин зүйл нь ардын аман зохиол /үлгэр,
өгүүллэг, шүлэг, домог, ерөөл, магтаал/ болно. Хүүхэдтэй ажиллах
хамгийн гол арга нь ганцаарчлан ажиллах ажиллагаа юм. 4-5 насандаа
хүүхэд тоглоомын үйл ажиллагаагаараа аливаа үйлдлийг ухамсарлан
ойлгосноо харуулдаг. Тэдний эзэмшсэн ойлголт нь цаашдын амьдралд
үнэт зүйл болно. Бага насныханд зарим тохиолдолд бусдад санаа
тавих явдал ажиглагддаг. Санаа зоволт нь энэрэнгүй хүмүүнлэг байх
ёсны нэг илэрхийлэл байдаг. Хүнлэг энэрэнгүй ёсонд нэгдсэн
шаардлагууд байдаг. Хүүхдийн амьдралын туршлага дээр тулгуурлах,
болж буй үйл явдлууд нь насны онцлогт нь тохирсон байх, яригдаж
буй үйл явдал нь бодиттой байх, дараачийн үйд явдлууд нь амьдралд
нийцэж өрнөх, ажиглалт, болгоомжлол бүхэн нь хүүхдийн үйл явдлыг
шүүн тунгаах, бие даан бүхнийг хийж буй хүүхдүүддээ туслахыг
эрмэлзэх.
Хүүхдэд хамтач үзэл төлөвшүүлэх нь
Хүн хүмүүсийн дунд аж төрж амьдардаг болохоор тэдний сайн
сайхны төлөө л байдаг. Үүгээрээ л ёс зүй нь бусдаасаа онцлог юм.
Жишээ нь: Хүн өндөр боловсролтой, ихийг мэддэг, чаддаг байж
болно. Энэ нь тэр хүний хэрэгцээ шаардлага юм. Өөрийн оюунлаг
мэдээллийг бусадтай харилцан хуваалцаж өөрт сэтгэлийн таашаалыг
авахын зэрэгцээ улам ихийг мэдэхийг хүсдэг. Энэ нь бүхий л
амьдралын хүрээнд явагдана. Учир нь хүн нийгмийн орчноос гадна
хөгжиж чаддаггүй. Бусадтайгаа мэдлэгээ солилцсоноор өөрийгөө
төдийгүй хажуугийн хүмүүсээ ороцуулж өөрөө хөгжиж дэвжинэ.
Харилцан хөгжих хөгжил нь дотроо чин сэтгэлийн хамтач байх ёстой.
Ийм учраас ямар нэгэн эргэлзэх эргэлзээ байхгүйгээр бусдыг
хайрладаг байх ёстой ингэснээрээ өөрийгөө хүндлүүлж чадна. Ингэж
нийгэм дэх хувь хүний чанар харагдана. Хамтач хүмүүжлийн үед хувь
хүнд хамгийн чухал бусдын төлөө байх гэдгийг бага наспы хүүхлэд
ойлгуулах нь чухал юм. Зөвхөн өөрийгөө бодох л үед буруу хандлага
гардаг. Иймд үед сурган хүмүүжүүлэгчид ур ухаан гаргаж ажиллах нь
чухал. "Насанд хүрэгчдийн хамтач үзэл", "Хүүхдийн хамтач үзэл" нь
хоорондоо ялгаатай.
Энэ нь тэдний насанд бус үйлдэж буй үйл ажиллагаатай нь
холбоотой. Бага насны хүүхдийн хоорондын хамтач ажиллагаа
нь тэдний цаашдын хөгжил төлөвшилд чухал байр суурийг
эзэлдэг. Бага насны хүүхдэд төлөвшүүлэх хамтач үзлийг
тусгайлан авч үзвэл. Нэгдүгээрт: тэд өсөж буй насныхан бөгөөд
тэд амьдралыг дөнгөж танъж мэдэж буй ve нь юм. Насанд
хүрэгчдийн хамтач үзлийг тэд харж, таньж байдаг. Хоёрдугаарт:
Хүүхдэд хамтач үзэл нь янз янзаар бүрэлдэнэ. /ихэвчлэн
тохиолдлоор/ Хамтач үзэл нь тодорхой тоонд буюу өөрт байж
болохуйц хэмжээнд насанд хүрэгчид тэдний туслалцааны
хариуд урмын үг хэллэг хэлдэг нь хүүхдэд сайхан сэтгэлийг
төрүүлж чаддаг. Харин бага насны хүүхдэд тэд туслахдаа
багшийн байр сууринаас туслахыг хичээдэг. Энэ нь тэднийг нэг
талаасаа том болж байгаагаа мэдрэх үүд нээгдэнэ. Харин тэд
үе тэнгийнхэндээ туслахыг ихээр эрмэлздэггүй яагаад гэвэл:
бусдад өөрийнхөө дутуу дулимагийг харуулахыг огт
хүсдэггүйтэй холбоотой.
Нийгмийн санал бодол гэдэг нъ:
Хамт олны гишүүн бүрийн бодлыг нэгтгэдэг чиг
хандлагыг хэлнэ. В.Г.Белинский "Байгаль хүнийг бүтээсэн
харин нийгмийн явцад хүн хувьсан өөрчлөгдөж байдаг"
гэж тэмдэглэсэн байна. Хүн орчин тойрондоо хайнга
хандаж хэм хэмжээнээс илүү үйлдлийг хийж болохгүй.
Бага насны хүүхдийн нийгмийн санаа бодол нь нийгмийн
дотор болж буй үйл явдлаас үндэслэн сайн муу, худал
үнэн, шудрага шудрага бус байдлуудаас тэдний бодол
санаа төвлөрч төлөвших үндэс суурь тавигдана. Ёс зүйн
дүрэм, ёс зүйн хэм хэмжээ гэж юу вэ? Дүрэм, хэм хэмжээ
гэдэг нь харьцааны дэг жаяг юм. Дүрэм гэдэг нь хэсэг
юманд хязгаар тавьсан өчүүхэн нарийн санаа. Дүрэм нь
нэгдсэн тодорхой нөхцлийг шаардсан горимыг хэлнэ. Хэм
хэмжээ гэдэг нь нилээд өргөн цар хүрээний хэмжээнд
яригддаг зан чанарын байдал. Швейцарын нэрт сэтгэл
судлаач Жан Пиаже нь дүрмэнд ихээхэн ач холбогдлыг
өгснөөр "Ёс зүй гэдэг нь дэс дараанд оруулсан дүрэм"
гэжээ. Дүрэм нь хүүхэд насанд хүрэгчдийн аль алинд нь
ойлгомжтой ухамсарлахуйц байх ёстой.
Хүүхдэд эх орны тухай ойлголт төлөвшүүлэх нь
Иргэний хүмүүжлийн нэг гол зорилт нь эх орноо хайрлах
дэлхий нийтээрээ хүн хүнээ хайрлах явдал юм. Энэхүү зорилтыг
биелүүлэхэд гардаг бэрхшээл нь хүний насны онцлогууд юм.
Тэр дундаа бага насны үеэс хүүхдэд эх орноо хайрлах,
энэрэнгүй үзэл, хамтач хүмүүжлийн суурь нь тавигдаж эхэлдэг.
Энэ бүх чанаруудын эхлэл нь өөриймсөг байх тэр дундаа гэр
орноо, эцэг эх, хамт олноо сэтгэл зүрхнээсээ хайрлах, хүндлэх
явдал юм. Эх оронч үзэл гэдэг агуулга бүтцээрээ олон талт
байдаг. Үүнд: мэдрэмж, хариуцлага, эрмэлзлэл, эх орныхоо
сайн сайхны төлөө хөдөлмөрлөх чадвар, эх нутгийнхаа баялгийг
хайрлах хамгаалах, арвижуулах явдал тус тус багтана. Ийм
байдлаар эх орноо хайрлах мэдрэмжийг хүүхдэд
төлөвшүүлэхдээ ажлаа зөв зохион байгуулах хэрэгтэй.
Дараагийн шатанд хүүхдийн өөрийн сурч, хүмүүжиж буй
цэцэрлэг, гэр орон, амьдарч буй гудамж, талбай, хот, дүүргийн
талаарх мэдээллийг өгөх явдал юм.
Дээрх ойлголтыг хүүхдэд өгөөд зогсохгүй түүнийг
хэрэгжүүлэх, хэрэглэхэд оролцдог дадал, чадварыг
төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Бага насны
хүүхдэд эх оронч үзлийг олгоход хүрээлэн байгаа орчны юмс
үзэгдэл, уран зураг, дуу хөгжим, үлгэр, домог зэрэг нь хэрэглүүр
нь болж өгдөг. Багш сурган хүмүүжүүлэгчид болон насанд
хүрэгчид хүүхдийи насны онцогт тохируулан эх оронч үзлийн
талаарх ойлголтыг өгөх нь зүйтэй юм. /Энгийн зүйлээс эхлэх нь
зөв алхам болно/.
Бага насны хүүхдийн хийж байгаа үйл ажиллагааг багш
удирдах явцдаа хүүхдэд эх орноо хайрлах үзэл төлөвшүүлж,
сайхан сэтгэлтэй, хүмүүсийн хийж байгаа хөдөлмөрийн үр дүнг
ойлгон хүндэтгэдэг, хайрлан хамгаалдаг бусдад тусалдаг, биеэ
даасан үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ханддаг байх
үзлийг төлөвшүүлэх нь чухал алхам болдог.
Нийгэм, улс төрийн өөрчлөлтүүд нь олон улс
үндэстнүүдийн хандах хандлагыг нь өөрчлөн улсаар нь, арьс
өнгөөр нь, улс төрийн байдлаар нь гэх зэрэг ялгаварладаг
байсан хандлагууд өөрчлөгдөж сурган хүмүүжүүлэх болон
сэтгэл зүйн нэр томъёонд "Даяарчилсан сэтгэлгээ", "Нэг
дэлхийн хүмүүс" гэдэг ойлголтыг хүүхдэд багаас нь суулган
төлөвшүүлж, дэлхийн хүн амын тэгш эрхийг ухамсарлуулан өгөх
шаардлага зүй ёсоор гарч байна. Ийм үзэл үндэсний соёлдоо
хандах хандлагыг үгүйсгэх ёсгүй. Харин ч өөрийнхөө хэл,
соёлыг эзэмшин, өрөөлийн соёлыг хүн төрөлхтний соёл гэж
үздэг болсон нь иргэншихүйн хүмүүжлийн мөн чанар юм.
Эх оронч үзлийн нэгэн салшгүй хэсэг нь бага насны
хүүхдэд өөрийн орны уламжлалт зан заншил, соёл урлаг,
урлагийн бүтээлийг таниулж мэдүүлэх ёстой.
Бага насны хүүхдийн биеэ зөв авч явах байдал бусадтай
зөв боловсон харьцах харьцаа зэрэг нь амьдрах ухааны анхны
алхам болж өгдөг.
Нийгэмшихүйн хөгжил төлөвшлийн зорилго, зорилт,
агуулга
Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн зорилго: Хүүхэд
өөрийгөө болон бусдыг таньж ойлгох, биеэ зөв авч явах,
хамтран тоглох, хөдөлмөрлөх, эрх, үүрэг, хариуцлагаа
ойлгож, мэдрэх замаар харилцааны чадвар эзэмшихэд туслах.
Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн зорилт нь:
Нийгэмшихүйн хөгжил- төлөвшлийн агуулга:
Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн агуулга, аргазүйг бий
болгоход хувь хүнийг хүмүүжүүлэхэд чиглэгдэх ёстой. Ингэснээр
бага насны хүүхэд аз жаргалтай иргэн болж төлөвшинө. Харин
аз жаргалтай иргэн байхын тулд ямар шинжийг эзэмшвэл зохих
вэ? гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. Аз жаргалтай хүүхэд
гэдэг нь өөртөө итгэлтэй, үеийнхэнтэйгээ болон бусадтай
чөлөөтэй, айж эмээхгүйгээр зүй ёсоор зөв боловсон харьцаж
чаддаг байхыг хэлдэг. Ингэснээр тэд бүх зүйлийг сэтгэл
зүрхнээсээ сонирхдог, насанд хүрэгчидтэй хүндэтгэлтэй
харьцдаг, бусдын дунд биеэ чөлөөтэй авч явж чаддаг болно.
Жишээлбэл:
• Ойр дотны хүмүүсийн энэрэл, хайр халамж, сэтгэлийн хөдөлгөөнийг
мэдэрч, эерэг зан үйлээр илэрхийлэхэд сургах
• Бусдаас туслалцаа хүсэх, санаа бодлоо илэрхийлэхэд нь туслах
• Хамтран тоглох, ажиллах, харилцан тохиролцох чадвар төлөвшихөд
нь туслах
• Биеэ авч явах наад захын хэм хэмжээг мэдэж, дагаж мөрддөг байхыг
дэмжих
• Орчны тааламжтай ба тааламжгүй байдлыг мэдэрдэг байх
• Уламжлалт ёс заншлаас танилцуулах, суралцахад нь туслах
• Төрсөн газар, нутаг эх срноо, ард түмнээ хайрлах, төрийн сүлд,
далбаа, бэлэгдэлтэй танилцуулах, ёс төрийг мэдүүлэх
• Ахмад хүмүүс, үе тэнгийнхэн, багштайгаа яриа үүсгэн харилцдаг
болгох...г.м
• Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн арга, хэрэглүүр
• Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил - төлөвшлийг
эзэмшүүлэхэд дараах аргуудыг ашиглаж болно.
• Тайлбарлан ярих
• Үзүүлэн таниулах
• Биечлэн хийж үзүүлэх
• Хэсэг бүлгээр ажиллах
• Даалгавар өгч гүйцэтгүүлэх ..г.м
• Оросын нэрт сурган хүмүүжүүлэгчид Н.С. Карпинская,
Л.Н.Стрелысова, А.М.Виноградова нар нь бага насны хүүхдэд
нийгэмшихүйн хөгжлийг олгохдоо үлгэр, шүлэг, өгүүллэгийг уншиж
өгөх, байгалийг дүрсэлсэн уран зургуудыг ашиглан ярьж өгснөөр
тэдний ойлгох, хүлээн авах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
Хүүхэд ойлгосон зүйлээ бусдад ярьж өгөх явцад тэд хир
мэдрэмжтэй байгааг тогтоож болно. Бага насны хүүхэд амьдарч
байгаа орчиндоо цэвэр цэмцгэр байхыг үлгэрлэн хэлж
ойлгуулах нь хамгийн энгийн ухагдахуун нь болдог. Дээрх
аргуудаас бага насны хүүхэдтэй ажиллахад хамгийн түгээмэл
хэрэглэж болох арга нь хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн
талаар хүүхдэд ойлголт өгөхдөө тайлбарлан таниулах арга нь
илүү тохиромжтой. Харин бусад аргуудыг багш болон насанд
хүрэгчид өгч байгаа даагавартайгаа уялдуулан сонгон хэрэглэх
нь зайлшгүй билээ.
Бага насны хүүхдэд ннйгэмишхүйн хөгжил-төлөвшлийг
эзэмшүүлэх хэрэглүүр
Хөдөлмөр
Энэхүү хэрэглүүрийн тусламжтайгаар цэцэрлэгийн насны
хүүхдэээр энгийн хөдөлмөрийг хийлгүүлж сургахаас гадна,
хөдөлмөрийн дадал чадварын талаарх ойлголттой болгож
төлөвшүүлнэ.
Хүүхэд өөртөө үйлчлэх хөдөлмөрөөс эхлэн гар хөдөлмөр,
байгалийн буланд хийх хөдөлмөр, гэр ахуйн хөдөлмөр хийж энгийн
аргад суралцснаар бие хүн болж төлөвших анхны нөхцөл суурь
тавигдана. Хөдөлмөр нь хүүхдийг нйигэмшүүлэхээс гадна эд зүйлстэй
зөв харьцах, тэдгээрийг хайрлах, хамгаалах чадвартай болгодог.
Урлагийн бүтээл
Хүүхэд урлагийн бүтээлтэй танилцсанаар эх орноо
хайрлах, эх орноороо бахархах сэтгэлтэй болохоос гадна
уламжлалт өв соёлоосоо суралцаж, эх хэлээ зөв эзэмшиж
өөрийн орны баялаг, түүх дурсгалын талаарх ойлголтыг бүрэн
эзэмшиж авдаг.
Тоглоом
Тоглоомa нь бага насны хүүхдийг хөгжүүлэх үндсэн үйл
ажиллагаа төдийгүй тэдний бүх талын хөгжилд зүй ёсоор нөлөөлнө.
Иймд хүүхэд тоглоомондоо хүрээлэн байгаа орчны талаарх
мэдлэг, бусдын хийж байгаа хөдөлмөр, өөрсдийн хүсэж сонирхож
байгаа зүйлээ бүгдийг нь илэрхийлэн гаргаж өгдөг. Багш насанд
хүрэгчид өөрсдийнхөө хүүхдэд чухам юу хэрэгцээтэй байгааг
мэдрэхийг хүсвэл тоглож байгаа үйл явцыг нь сайтар ажиглаж байх
шаардлагатай.
Дээрх хэрэглүүрүүдийг ашиглан хүүхдийн мэдрэмжийг
хөгжүүлэхэд явцад хүүхэд сул дорой нэгэндээ туслах, санаа тавьдаг
болохоороо өөртөө итгэх итгэл үнэмшлийг бий болгодог. Тоглож
байгаа явцдаа бусдад гаргаж байгаа зан авираар нь тэднийг
тодорхойлж болно. Хүрээлэн буй орчин бага насны хүүхдийн
нийгэмшихүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Академич Б.Т.Лихачев
сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны болон нийгэмшихүйн хөгжил-
төлөвшлийг өөрийгөө хүмүүжүүлэх утга агуулгатайг үндэслэн үндсэн
3 бүлэгт ангилсан. Үүнд: Хувийн болон хамт олны нийгэмшихүйн
хөгжил төлөвшилд (хамт олны ирээдүйн төлөв, хамт олны тоглолт,
тэмцээн, нэгдсэн шаардлага) хамтын итгэлцлийн аргад (хүндэтгэх,
итгэл үнэмшил, тунгаан бодолт, маргаан...)
Үйл ажиллагааны аргад (тайлбарлах, мөрөөдлийг идэвхжүүлэх,
ухааруулах, мэдрүүлэх, зоригжуулах үйл ажиллагаа)-г хамруулдаг
бол В.Г.Нечаев нийгэмшихүйн хөгжил төлөвшлийг хоёр бүлэгт
ангилж: Нийгмийн байдлыг үйл ажиллагааны байгууллагад (байнгын
сургалтын арга үйлдлийг үзүүлэх, үлгэрлэх, байгууллагын үйл
ажиллагааг зохион байгуулалт)-ыг хамруулан үздэг. Бага насныханд
нийгэмшихүйн хөгжил төлөвшлийг төсөөлөл, үнэлэлт дүгнэлт бий
болгоход (яриа, уран зохиолын уншлага, зурагт үзүүлэн)-г үзүүлж
харуулан ашиглах боломжийг тодорхойлсон. Үүнээс үзэхэд
В.И.Логиновагийн үзэл баримтлал ангиллыг В.Г.Нечаев
үргэлжлүүлэн баримталсны зэрэгцээ нийгэмшихүйн хөгжлийг
төлөвшүүлэх бүхий л аргыг идэвхжүүлэх ажлыг чухалчлан үзжээ.
Ингэж хүүхдэд нийгэмшихүйн хөгжил төлөвшлийг ухамсарлуулан
ойлгуулахдаа итгэл үнэмшлийг мэдрүүлэх шаардлагатай байдаг гэх
мэтчилэнгээр дээрх аргуудаас сонголт хийж нэгтгэсэн байж болно.
• Нигүүлсэнгүй байх
• Хүүхдийг басамжлахгүй байх
• Эрхийг нь хүндэлдэг байх.....г.м
Насанд хүрэгчид бага насны хүүхэдтэй ажиллахдаа: тактик
төлөвлөгөөг сайтар боловсруулахдаа уйтгартай байлгах, сонирхол
хэрэгцээг нь хангахгүй байх аргыг хэрэглэхээс аль болох татгалзах
шаардлагатай. Иймээс хүүхэдтэй сэтгэл зүрхнээсээ хүндэтгэлтэй
харьцах ёстой.
Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил-төлөвшил олгох
аргазүй, хэлбэр
Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийг
олгоход тайлбарлах, итгүүлэн үнэмшүүлэх аргыг хэрэглэж
болно. Тайлбарлалт нь хүүхдэд биеэ чөлөөтэй авч явах байдал,
ёс суртахууны дүрэм горимыг тодорхой ойлгуулж хамт
олонтойгоо зөв харилцах чадварыг эзэмшүүлдэг. Ахлах, бэлтгэл
бүлгийн хүүхдэд тайлбарлан үнэмшүүлэх аргыг харилцан
ярианы хэлбэрээр ойлгуулна. Ийм харилцан яриа нь ихэвчлэн
уран зохиол уншиж өгөхөөс эхэлдэг. Тухайн үлгэр, өгүүллэг,
домог, эх дээр гарч байгаа сайн, муу талын баатрууд, даруу,
уриалгахан, эелдэг байдаг зэрэг ухагдахууныг ойлгуулан үе
тэнгийхэн болон өөрийнх нь хийж байгаа үйлдлийг нь тэдэнд
зөв ойлгуулан өгч дүгнэх чадварт сургах боломжтой. Багш
хүүхдийн хийж байгаа сайн үйлдлийг харж урамшуулан дэмжиж,
бусдад бүтээлийнх нь гоё сайхныг харуулж сэтгэлийн дэм
тэнхээ өгч байх нь чухал юм. Багш, насанд хүрэгчид хүүхдэд
хандан хэлж байгаа үг яриа нь тэдний ухамсар, мэдрэхүйд нь
гүн нөлөөлж тодорхой үүрэг даалгаврыг биелүүлэхэд нь
тусална.
Хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд "сайн", "муу" гэсэн үгнүүд
нь асар их нөлөөг хүүхдэд үзүүлдэг. Иймээс аль ч насны
хүүхэдтэй харыдахдаа зөв боловсон үг хэллэгийг хэрэглэж үлгэр
дуураил үзүүлж байх нь асар их эерэг хандлагыг тэдэнд бий
болгож өгнө.
Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийг
олгохын ач холбогдол
Бага насны хүүхэд насанд хүрэгчид болон үе
тэнгийнхэнтэйгээ харьцах явцдаа ёс суртахууны энгийн
ухагдахууныг цаг үргэлж ойлгож, туршлага хуримтлуулж байдаг.
Хүүхэд хамт олон дундаа бие чөлөөтэй, зөв авч явах, бусадтай
эелдэг харьцах чадварыг эзэмшиж авахад багш, насанд
хүрэгчид гол нөлөөг үзүүлнэ. Хүүхдийн гэр орондоо болон анги
танхимдаа хийж байгаа хөдөлмөр, энгийн зүйлээс тэднийг харж
ажиглан тусалж, дэмжих асуудал зүй ёсоор урган гарч ирнэ.
Иймд бага насны хүүхдийн дэргэд өөр хоорондоо зөв харьцах,
бие биеэ хүндлэх, бусдаас тусламж хүссэн үедээ талархлын үг
хэллэгийг хэлж байх зэрэг үлгэр дуураиллыг үзүүлж байх нь
хамгийн энгийн тохиромжтой арга юм
Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил- төлөвшлийг
олгосноор ямар ч үед тэд бие биентэйгээ зөв харьцах, тоглосон
тоглоомоо хураах, бусдад туслахыг эрмэлзэх байдлаар харагдцаг. Энэ
нь хүүхдийг нийгэмшүүлж байгаагаас гадна, эх орон, төрөлх нутгаа
хайрлан хамгаалах, бусдын хийж байгаа үйлдлийг харж туслах эсвэл
санаагаа хэлэх зэрэг чадвар аажмаар тэдэнд сууж байгаагийн илрэл
билээ. Ингэснээрээ хүүхэд ямар ч үед дахин алдаа асуудал
гаргахгүйгээр өөртөө анхааралтай, болгоомжтой байдлаар хандах
хандлага нь аажмаар улам гүнзгийрч насан туршдаа зөв дадал,
чадвартай иргэн болж төлөвшинө.
Оюутны бие даан гүйцэтгэх даалгавар
• Эрт дээр үеэс монголчууд үр хүүхдээ мэндлэх, хүндлэх
ёсонд сургаж ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалтай
холбоотой ном зохиолыг уншиж, судлан илтгэл бичих
(сэдэв өөрийн сонголтоор)
• Бага насны хүүхдийг нийгэмшүүлэхэд нөлөөлөх хүчин
зүйлүүдийг тоочин зураглал гарган тайлбарлаж
хэлэлцүүлэх
• Хүүхдийн тоглох үйл явцыг ажиглан тэмдэглэл хөтлөн
нийгэмшихүйн талаас нь дүгнэлт хийх (зан авир,
харилцааг тодорхойлно)
• Өнөөдрийн СӨББ-д хамрагдаж буй хүүхдийн
нийгэмшихүйн байдалд үнэлгээ өгч, санал дэвшүүлэх.
(Гэрээр хүмүүжиж байгаа хүүхэдтэй харьцуулан ярилцах)
Уншиж судлах ном зүй
• 1. Бага насшл хүүхдийн сургалтьш хөтөлбөр УБ.,2008
• 2. Бага насны хүүхдийн хөгжил хүмүүжилд эцэг эхийн оролцоо
• УБ.,1998
• 3. Бага дунд боловсрол, сургуулийн өмнөх боловсролын стандарт
• БСШУЯ УБ.,2004
• 4. Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт БСШУЯ УБ.,2010
• 5. Би том болж байна 3-7 нас БХАН УБ.,2004
• 6. Ичинхорлоо.Ш Хүүхдийн хөгжил УБ.,2008
• 7. Козлова.С.А, Куликов.Т.А Дошкольная педагогика М., 2004
• 8. Микляева.Н.В, Микляева.Ю.В Дошкольная педагогика М.,2008
• 9. Нацагням.Ц, Уранбилэг.Б Хүмүүсээ би өсөж байна УБ.,2004
• 10. Сүхээ.Ш Ардын сурган хүмүүжүүлэх өвөөс УБ., 1997
• 11. Сургуулийн өмнөх боловсролын стандарт БСШУЯ УБ.,2003
• 12. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм
хөтөлбөр Гэгээрлийн яам УБ.,2000
• 13. Эрдэнэчулуун.Д Хүүхдийг судлах аргазүй 1-р дэвтзр УБ.,2004
• 14. Эрдэнэчулуун.Д Хүүхдийг судлах аргазүй 2-р дэвтзр УБ.,2008
• 15.*Эрдэнэ-очир Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалжаас УБ.,1999
Thank You !!
Thank You
Kingsoft Office
published by www.Kingsoftstore.com @Kingsoft_Office
kingsoftstore

More Related Content

What's hot

Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилYondonsambuu Buyanbileg
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэBaterdene Tserendash
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)mngntsetseg_bsndorj2014
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дууvbayalag
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь А. Ариунзаяа
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Mr Nyak
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө chemistry teacher
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогOdon Otgonjargal
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогbdeegii_9100
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгsmilemunkhuu
 

What's hot (20)

Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дуу
 
знө
знөзнө
знө
 
БАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИ
БАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИБАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИ
БАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИ
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
 
K hicheel
K hicheelK hicheel
K hicheel
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэг
 

Similar to ECON302-хичээл 9 /20190312/

сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02Tsendoo
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэлNaranjargal_Z
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdashka_1029
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2sergelen97
 
хөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүйхөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүйOyu Erdene
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлbshur
 
хишгээ эгч
хишгээ эгчхишгээ эгч
хишгээ эгчsaruulkaa
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8adavaa
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогschool14
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогschool14
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 

Similar to ECON302-хичээл 9 /20190312/ (20)

сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
 
Nas zui
Nas zuiNas zui
Nas zui
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэл
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
хөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүйхөгжлийг хөтлөхүй
хөгжлийг хөтлөхүй
 
өсвөр насны онцлог
өсвөр насны онцлогөсвөр насны онцлог
өсвөр насны онцлог
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
хишгээ эгч
хишгээ эгчхишгээ эгч
хишгээ эгч
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Khisigmaa84
Khisigmaa84Khisigmaa84
Khisigmaa84
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Nasnu ontslog
Nasnu ontslogNasnu ontslog
Nasnu ontslog
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Teacher and parents
Teacher and parentsTeacher and parents
Teacher and parents
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
 

ECON302-хичээл 9 /20190312/

  • 2. Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил төлөвшил Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн тухай үндсэн ойлголт Нийгэмшихүйн хөгжил-төлөвшил гэдэг нь: Оршин буй нийгмийнхээ хүн төрөлхтний ёс зүйн үнэт зүйлийг хайрлан хамгаалахад зохих ёсоор оролцохыг хэлдэг. Цаг хугацаа урсан өнгөрөхийн зэрэгцээ хүмүүс өөрсдийнхөө нийгэм доторх бусадтай харьцах харьцаа байгальд болон өөртөө хандах харьцаагаар оршин буй нийгэмдээ шинэ зүйлийг бий болгон нийгэмшихүйн хөгжил төлөвшлийн чанар хүүхдэд бүрэлдэн тогтож эхэлнэ.
  • 3. • Ийм шинж чанарууд хэдий чинээ бат бөх тогтоно төдий чинээ нийгмийн гажуудал бага байж хүмүүсийн нийгмийн ёс суртахууны шинж чанар сайн байж хүрээлэн буй орчинтойгоо тийм шинж чанараар ханддаг. Хувь хүний сэргэн мандалтын явц нийгэмшихүйн хүрээ насны хэр хэмжээгээр хязгаарлагдахгүй. Энэ үйл явдал нь амьдралынх нь турш хэлбэр загвараа өөрчлөн үргэлжилсээр байдаг. Ёс суртахууны үндсэн чанарууд бага наснаас эхлэн хүүхдэд бүрэлдэнэ. Юуны өмнө хүүхдийг мэдрэмж, таашаалтай болгохын үндсэн дээр хүн биеэ хэрхэн авч явах ёстой, ямар хэм хэмжээг мөрдөхийг ойлгуулах нь чухал юм.
  • 4. Хүүхэд насанд хүрэгчдийн удирдлагаар зан байдлын анхны хэм хэмжээг олж авч, ойр дотны хүмүүс, үе тэнгийнхэн, юмс үзэгдэл, байгальтай харьцаж эхэлдэг. Хүүхдэд амьдралын анхны жилээс эхлэн ёс суртахууны мэдрэмж бий болж төлөвшдөг. Хүүхдэд эрх. үүрэг, хариуцлагыг нь эхлэн ойлгуулж эзэмшүүлэх нь нэн чухал. Үүнд: • Чи ганцаараа байгаа биш учраас цаг ямагт бусдын дэмжлэгийг авч байна. Иймээс орчин тойрныхоо хүмүүстээ сайхан зүйл хий. • Бусад хүмүүсийн бүтээсэн зүйлийг цаг ямагт хэрэглэж байна. Тиймээс түүнийг гамнаж хайрла • Сайн сайхан юм бүхэн хүний хөдөлмөрөөр бий болдог • Бусдад цаг ямагт тусалж бай • Муу муухай юмыг хараад зүгээр битгий өнгөрч бай ..г.м
  • 5. Нийгэмшихүйн хөгжлийн механизмууд нь нэгдсэн олон шинж чанараас тогтох бөгөөд нэг нь нөгөөгөө тодорхойлно. Хүмүүжил түүхэн шинж чанартан бөгөөд түүний агуулга нь нөхцөл, үүргээс шалтгаалан өөрчлөгддөг. Үүнд: Нийгмийн эрэлт хэрэгцээн - эдийн засгийн хүчин зүйл - шинжлэх ухааны хөгжлийн түвшингөөс насны онцлогууд шалтгаална. Нийгмийн хөгжлийн үе шатууд нь хойч үеийнхэндээ итгэл үнэмшлийг төрүүлдэг. Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн механизм: /тогтолцоо/ Насанд хүрэгчдийн зорилт нь юунд яаж, хэзээ хүүхдүүдийг хүний ертөнцөд амьдрах арга барилд сургаж дадлагажуулах явдал юм. Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн механизм нь ухамсрын үйл ажиллагаан дээр үндэслэн явагдана. Гэхдээ бага насны хүүхдэд тодорхой төсөөллийг бий болгон эзэмшүүлэх нь чухал. Энэ бүхэн нь хүүхдэд тодорхой нийгэмшихүйн төлөвшлийн мэдрэмжийг бий болгож өгнө.
  • 6. Мэдлэг мэдрэмж нь хэрэгцээг бий болгодог. Нийгэмшихуйн хөгжил-төлөвшилтийг доорх байдалд ангилж болно. /Мэдлэг ба төсөөлөл/ + 1шалтаг/+/мэдрэмж ба хандлага/+/дадал+зуршил/+/үйл явдал ба зан авир/=/бодит шинж/. Энэхүү бодит шинж чанар нь хувь хүний ердийн байдал дунд л гардаг. Нийгэмшихүйн төлөвшклтийн механизмын гол онцлог нь бие биенийгээ орлож болдоггүй нарийн шинжүүдийг алгалсан байна. Хүүхдийг хүнлэг энэрэнгүй ёсопд сургах нь Энэрэнгүй байх явдал нь ёс зүйн бусад төрлүүдийн нэгэн адил бусдадаа хандах хандлага юм. Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийн гол үндэс нь насанд хүрэгчид болон үе тэнгийхэнтэйгээ харьцах, байгальтай зөв боловсон харьцах зэрэг нь өөртөө итгэх иттэлийг тэдэнд төрүүлж өгдөг. Энэ хандлагуудыг хүнлэг энэрэнгүй ёсны үүднээс авч үзвэл сэтгэл хөдлөмтгий , дуулгавартай, өр зөөлөн сайхан сэтгэлийн нэгдэл болж байдаг. Эдгээр хүний сайхан шинж чанарууд бага насныханд бүрэлдэн тогтдогийг судлаачид тогтоосон. Энэ бүхний үндэс нь бусдыг ойлгох, бусдын сэтгэлийг өөртөө харьцуулан мэдэхийн ухаанд оршдог. Хүнлэг энэрэнгүй ёсны харьцааны хэрэглүүр:
  • 7. Тоглоом, сургалт, хөдөлмөр.....г.м. Бага насны хүүхдэд олгох мэдлэгээ тэдний нас биеийн онцлогт тохируулан төлөвлөх нь чухал юм. Хүнлэг энэрэнгүй үзэл нь хүүхдэд бага наснаас эхлэн бүрэлдэн тогтоно. Хүүхдэд хүмүүнлэг энэрэнгүй үзлийг зааж сургахдаа тэдний инээмсэглэл, тоглоомоо өгөх, авах зэрэг бусад сайхан сэтгэл, хүндэтгэл энхрийллийг гаргасан тохиолдол бүрт нь урамшуулан дэмжиж сайхан үгээр магтан дэм өгөхөөс гадна, сайхан харьцааны үгс, сайхан харьцааны үйлдлийг зааж сургах нь чухал билээ. /Уйлж буй нэгнийгээ аргадах, сэтгэлийг ойлгох гэж яасныг нь асууж тодруулах, уулзаж, тарахдаа мэндлэх, тарахдаа салах ёсны үг хэллэгийг хэлүүлж сургах.../
  • 8. Насанд хүрэгчид болон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдийнхээ дэргэд буруу үг хэлдэгийг хэлэхгүй байх гаж буруу үйлдэл огт харуулж болохгүй гэдгийг сайтар мэдэх шаардлагатай. Бага насны хүүхдэд хүнлэг энэрэнгүй үзлийг ойлгуулах, зааж сургахад хэрэглэх хамгийн тохиромжтой үг хэллэг нь "Сайн-сайхан", "Муу-муухай" гэсэн ойлголт болдог. Хүүхдэд сайн талын үлгэр үзүүлэх хамгийн гол хүчин зүйл нь ардын аман зохиол /үлгэр, өгүүллэг, шүлэг, домог, ерөөл, магтаал/ болно. Хүүхэдтэй ажиллах хамгийн гол арга нь ганцаарчлан ажиллах ажиллагаа юм. 4-5 насандаа хүүхэд тоглоомын үйл ажиллагаагаараа аливаа үйлдлийг ухамсарлан ойлгосноо харуулдаг. Тэдний эзэмшсэн ойлголт нь цаашдын амьдралд үнэт зүйл болно. Бага насныханд зарим тохиолдолд бусдад санаа тавих явдал ажиглагддаг. Санаа зоволт нь энэрэнгүй хүмүүнлэг байх ёсны нэг илэрхийлэл байдаг. Хүнлэг энэрэнгүй ёсонд нэгдсэн шаардлагууд байдаг. Хүүхдийн амьдралын туршлага дээр тулгуурлах, болж буй үйл явдлууд нь насны онцлогт нь тохирсон байх, яригдаж буй үйл явдал нь бодиттой байх, дараачийн үйд явдлууд нь амьдралд нийцэж өрнөх, ажиглалт, болгоомжлол бүхэн нь хүүхдийн үйл явдлыг шүүн тунгаах, бие даан бүхнийг хийж буй хүүхдүүддээ туслахыг эрмэлзэх.
  • 9. Хүүхдэд хамтач үзэл төлөвшүүлэх нь Хүн хүмүүсийн дунд аж төрж амьдардаг болохоор тэдний сайн сайхны төлөө л байдаг. Үүгээрээ л ёс зүй нь бусдаасаа онцлог юм. Жишээ нь: Хүн өндөр боловсролтой, ихийг мэддэг, чаддаг байж болно. Энэ нь тэр хүний хэрэгцээ шаардлага юм. Өөрийн оюунлаг мэдээллийг бусадтай харилцан хуваалцаж өөрт сэтгэлийн таашаалыг авахын зэрэгцээ улам ихийг мэдэхийг хүсдэг. Энэ нь бүхий л амьдралын хүрээнд явагдана. Учир нь хүн нийгмийн орчноос гадна хөгжиж чаддаггүй. Бусадтайгаа мэдлэгээ солилцсоноор өөрийгөө төдийгүй хажуугийн хүмүүсээ ороцуулж өөрөө хөгжиж дэвжинэ. Харилцан хөгжих хөгжил нь дотроо чин сэтгэлийн хамтач байх ёстой. Ийм учраас ямар нэгэн эргэлзэх эргэлзээ байхгүйгээр бусдыг хайрладаг байх ёстой ингэснээрээ өөрийгөө хүндлүүлж чадна. Ингэж нийгэм дэх хувь хүний чанар харагдана. Хамтач хүмүүжлийн үед хувь хүнд хамгийн чухал бусдын төлөө байх гэдгийг бага наспы хүүхлэд ойлгуулах нь чухал юм. Зөвхөн өөрийгөө бодох л үед буруу хандлага гардаг. Иймд үед сурган хүмүүжүүлэгчид ур ухаан гаргаж ажиллах нь чухал. "Насанд хүрэгчдийн хамтач үзэл", "Хүүхдийн хамтач үзэл" нь хоорондоо ялгаатай.
  • 10. Энэ нь тэдний насанд бус үйлдэж буй үйл ажиллагаатай нь холбоотой. Бага насны хүүхдийн хоорондын хамтач ажиллагаа нь тэдний цаашдын хөгжил төлөвшилд чухал байр суурийг эзэлдэг. Бага насны хүүхдэд төлөвшүүлэх хамтач үзлийг тусгайлан авч үзвэл. Нэгдүгээрт: тэд өсөж буй насныхан бөгөөд тэд амьдралыг дөнгөж танъж мэдэж буй ve нь юм. Насанд хүрэгчдийн хамтач үзлийг тэд харж, таньж байдаг. Хоёрдугаарт: Хүүхдэд хамтач үзэл нь янз янзаар бүрэлдэнэ. /ихэвчлэн тохиолдлоор/ Хамтач үзэл нь тодорхой тоонд буюу өөрт байж болохуйц хэмжээнд насанд хүрэгчид тэдний туслалцааны хариуд урмын үг хэллэг хэлдэг нь хүүхдэд сайхан сэтгэлийг төрүүлж чаддаг. Харин бага насны хүүхдэд тэд туслахдаа багшийн байр сууринаас туслахыг хичээдэг. Энэ нь тэднийг нэг талаасаа том болж байгаагаа мэдрэх үүд нээгдэнэ. Харин тэд үе тэнгийнхэндээ туслахыг ихээр эрмэлздэггүй яагаад гэвэл: бусдад өөрийнхөө дутуу дулимагийг харуулахыг огт хүсдэггүйтэй холбоотой.
  • 11. Нийгмийн санал бодол гэдэг нъ: Хамт олны гишүүн бүрийн бодлыг нэгтгэдэг чиг хандлагыг хэлнэ. В.Г.Белинский "Байгаль хүнийг бүтээсэн харин нийгмийн явцад хүн хувьсан өөрчлөгдөж байдаг" гэж тэмдэглэсэн байна. Хүн орчин тойрондоо хайнга хандаж хэм хэмжээнээс илүү үйлдлийг хийж болохгүй. Бага насны хүүхдийн нийгмийн санаа бодол нь нийгмийн дотор болж буй үйл явдлаас үндэслэн сайн муу, худал үнэн, шудрага шудрага бус байдлуудаас тэдний бодол санаа төвлөрч төлөвших үндэс суурь тавигдана. Ёс зүйн дүрэм, ёс зүйн хэм хэмжээ гэж юу вэ? Дүрэм, хэм хэмжээ гэдэг нь харьцааны дэг жаяг юм. Дүрэм гэдэг нь хэсэг юманд хязгаар тавьсан өчүүхэн нарийн санаа. Дүрэм нь нэгдсэн тодорхой нөхцлийг шаардсан горимыг хэлнэ. Хэм хэмжээ гэдэг нь нилээд өргөн цар хүрээний хэмжээнд яригддаг зан чанарын байдал. Швейцарын нэрт сэтгэл судлаач Жан Пиаже нь дүрмэнд ихээхэн ач холбогдлыг өгснөөр "Ёс зүй гэдэг нь дэс дараанд оруулсан дүрэм" гэжээ. Дүрэм нь хүүхэд насанд хүрэгчдийн аль алинд нь ойлгомжтой ухамсарлахуйц байх ёстой.
  • 12. Хүүхдэд эх орны тухай ойлголт төлөвшүүлэх нь Иргэний хүмүүжлийн нэг гол зорилт нь эх орноо хайрлах дэлхий нийтээрээ хүн хүнээ хайрлах явдал юм. Энэхүү зорилтыг биелүүлэхэд гардаг бэрхшээл нь хүний насны онцлогууд юм. Тэр дундаа бага насны үеэс хүүхдэд эх орноо хайрлах, энэрэнгүй үзэл, хамтач хүмүүжлийн суурь нь тавигдаж эхэлдэг. Энэ бүх чанаруудын эхлэл нь өөриймсөг байх тэр дундаа гэр орноо, эцэг эх, хамт олноо сэтгэл зүрхнээсээ хайрлах, хүндлэх явдал юм. Эх оронч үзэл гэдэг агуулга бүтцээрээ олон талт байдаг. Үүнд: мэдрэмж, хариуцлага, эрмэлзлэл, эх орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөх чадвар, эх нутгийнхаа баялгийг хайрлах хамгаалах, арвижуулах явдал тус тус багтана. Ийм байдлаар эх орноо хайрлах мэдрэмжийг хүүхдэд төлөвшүүлэхдээ ажлаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Дараагийн шатанд хүүхдийн өөрийн сурч, хүмүүжиж буй цэцэрлэг, гэр орон, амьдарч буй гудамж, талбай, хот, дүүргийн талаарх мэдээллийг өгөх явдал юм.
  • 13. Дээрх ойлголтыг хүүхдэд өгөөд зогсохгүй түүнийг хэрэгжүүлэх, хэрэглэхэд оролцдог дадал, чадварыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Бага насны хүүхдэд эх оронч үзлийг олгоход хүрээлэн байгаа орчны юмс үзэгдэл, уран зураг, дуу хөгжим, үлгэр, домог зэрэг нь хэрэглүүр нь болж өгдөг. Багш сурган хүмүүжүүлэгчид болон насанд хүрэгчид хүүхдийи насны онцогт тохируулан эх оронч үзлийн талаарх ойлголтыг өгөх нь зүйтэй юм. /Энгийн зүйлээс эхлэх нь зөв алхам болно/. Бага насны хүүхдийн хийж байгаа үйл ажиллагааг багш удирдах явцдаа хүүхдэд эх орноо хайрлах үзэл төлөвшүүлж, сайхан сэтгэлтэй, хүмүүсийн хийж байгаа хөдөлмөрийн үр дүнг ойлгон хүндэтгэдэг, хайрлан хамгаалдаг бусдад тусалдаг, биеэ даасан үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ханддаг байх үзлийг төлөвшүүлэх нь чухал алхам болдог.
  • 14. Нийгэм, улс төрийн өөрчлөлтүүд нь олон улс үндэстнүүдийн хандах хандлагыг нь өөрчлөн улсаар нь, арьс өнгөөр нь, улс төрийн байдлаар нь гэх зэрэг ялгаварладаг байсан хандлагууд өөрчлөгдөж сурган хүмүүжүүлэх болон сэтгэл зүйн нэр томъёонд "Даяарчилсан сэтгэлгээ", "Нэг дэлхийн хүмүүс" гэдэг ойлголтыг хүүхдэд багаас нь суулган төлөвшүүлж, дэлхийн хүн амын тэгш эрхийг ухамсарлуулан өгөх шаардлага зүй ёсоор гарч байна. Ийм үзэл үндэсний соёлдоо хандах хандлагыг үгүйсгэх ёсгүй. Харин ч өөрийнхөө хэл, соёлыг эзэмшин, өрөөлийн соёлыг хүн төрөлхтний соёл гэж үздэг болсон нь иргэншихүйн хүмүүжлийн мөн чанар юм. Эх оронч үзлийн нэгэн салшгүй хэсэг нь бага насны хүүхдэд өөрийн орны уламжлалт зан заншил, соёл урлаг, урлагийн бүтээлийг таниулж мэдүүлэх ёстой. Бага насны хүүхдийн биеэ зөв авч явах байдал бусадтай зөв боловсон харьцах харьцаа зэрэг нь амьдрах ухааны анхны алхам болж өгдөг.
  • 15. Нийгэмшихүйн хөгжил төлөвшлийн зорилго, зорилт, агуулга Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн зорилго: Хүүхэд өөрийгөө болон бусдыг таньж ойлгох, биеэ зөв авч явах, хамтран тоглох, хөдөлмөрлөх, эрх, үүрэг, хариуцлагаа ойлгож, мэдрэх замаар харилцааны чадвар эзэмшихэд туслах. Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн зорилт нь:
  • 16. Нийгэмшихүйн хөгжил- төлөвшлийн агуулга: Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн агуулга, аргазүйг бий болгоход хувь хүнийг хүмүүжүүлэхэд чиглэгдэх ёстой. Ингэснээр бага насны хүүхэд аз жаргалтай иргэн болж төлөвшинө. Харин аз жаргалтай иргэн байхын тулд ямар шинжийг эзэмшвэл зохих вэ? гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. Аз жаргалтай хүүхэд гэдэг нь өөртөө итгэлтэй, үеийнхэнтэйгээ болон бусадтай чөлөөтэй, айж эмээхгүйгээр зүй ёсоор зөв боловсон харьцаж чаддаг байхыг хэлдэг. Ингэснээр тэд бүх зүйлийг сэтгэл зүрхнээсээ сонирхдог, насанд хүрэгчидтэй хүндэтгэлтэй харьцдаг, бусдын дунд биеэ чөлөөтэй авч явж чаддаг болно. Жишээлбэл:
  • 17. • Ойр дотны хүмүүсийн энэрэл, хайр халамж, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч, эерэг зан үйлээр илэрхийлэхэд сургах • Бусдаас туслалцаа хүсэх, санаа бодлоо илэрхийлэхэд нь туслах • Хамтран тоглох, ажиллах, харилцан тохиролцох чадвар төлөвшихөд нь туслах • Биеэ авч явах наад захын хэм хэмжээг мэдэж, дагаж мөрддөг байхыг дэмжих • Орчны тааламжтай ба тааламжгүй байдлыг мэдэрдэг байх • Уламжлалт ёс заншлаас танилцуулах, суралцахад нь туслах • Төрсөн газар, нутаг эх срноо, ард түмнээ хайрлах, төрийн сүлд, далбаа, бэлэгдэлтэй танилцуулах, ёс төрийг мэдүүлэх • Ахмад хүмүүс, үе тэнгийнхэн, багштайгаа яриа үүсгэн харилцдаг болгох...г.м
  • 18. • Нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийн арга, хэрэглүүр • Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил - төлөвшлийг эзэмшүүлэхэд дараах аргуудыг ашиглаж болно. • Тайлбарлан ярих • Үзүүлэн таниулах • Биечлэн хийж үзүүлэх • Хэсэг бүлгээр ажиллах • Даалгавар өгч гүйцэтгүүлэх ..г.м • Оросын нэрт сурган хүмүүжүүлэгчид Н.С. Карпинская, Л.Н.Стрелысова, А.М.Виноградова нар нь бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжлийг олгохдоо үлгэр, шүлэг, өгүүллэгийг уншиж өгөх, байгалийг дүрсэлсэн уран зургуудыг ашиглан ярьж өгснөөр тэдний ойлгох, хүлээн авах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
  • 19. Хүүхэд ойлгосон зүйлээ бусдад ярьж өгөх явцад тэд хир мэдрэмжтэй байгааг тогтоож болно. Бага насны хүүхэд амьдарч байгаа орчиндоо цэвэр цэмцгэр байхыг үлгэрлэн хэлж ойлгуулах нь хамгийн энгийн ухагдахуун нь болдог. Дээрх аргуудаас бага насны хүүхэдтэй ажиллахад хамгийн түгээмэл хэрэглэж болох арга нь хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн талаар хүүхдэд ойлголт өгөхдөө тайлбарлан таниулах арга нь илүү тохиромжтой. Харин бусад аргуудыг багш болон насанд хүрэгчид өгч байгаа даагавартайгаа уялдуулан сонгон хэрэглэх нь зайлшгүй билээ. Бага насны хүүхдэд ннйгэмишхүйн хөгжил-төлөвшлийг эзэмшүүлэх хэрэглүүр
  • 20. Хөдөлмөр Энэхүү хэрэглүүрийн тусламжтайгаар цэцэрлэгийн насны хүүхдэээр энгийн хөдөлмөрийг хийлгүүлж сургахаас гадна, хөдөлмөрийн дадал чадварын талаарх ойлголттой болгож төлөвшүүлнэ. Хүүхэд өөртөө үйлчлэх хөдөлмөрөөс эхлэн гар хөдөлмөр, байгалийн буланд хийх хөдөлмөр, гэр ахуйн хөдөлмөр хийж энгийн аргад суралцснаар бие хүн болж төлөвших анхны нөхцөл суурь тавигдана. Хөдөлмөр нь хүүхдийг нйигэмшүүлэхээс гадна эд зүйлстэй зөв харьцах, тэдгээрийг хайрлах, хамгаалах чадвартай болгодог.
  • 21. Урлагийн бүтээл Хүүхэд урлагийн бүтээлтэй танилцсанаар эх орноо хайрлах, эх орноороо бахархах сэтгэлтэй болохоос гадна уламжлалт өв соёлоосоо суралцаж, эх хэлээ зөв эзэмшиж өөрийн орны баялаг, түүх дурсгалын талаарх ойлголтыг бүрэн эзэмшиж авдаг.
  • 22. Тоглоом Тоглоомa нь бага насны хүүхдийг хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа төдийгүй тэдний бүх талын хөгжилд зүй ёсоор нөлөөлнө.
  • 23. Иймд хүүхэд тоглоомондоо хүрээлэн байгаа орчны талаарх мэдлэг, бусдын хийж байгаа хөдөлмөр, өөрсдийн хүсэж сонирхож байгаа зүйлээ бүгдийг нь илэрхийлэн гаргаж өгдөг. Багш насанд хүрэгчид өөрсдийнхөө хүүхдэд чухам юу хэрэгцээтэй байгааг мэдрэхийг хүсвэл тоглож байгаа үйл явцыг нь сайтар ажиглаж байх шаардлагатай. Дээрх хэрэглүүрүүдийг ашиглан хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд явцад хүүхэд сул дорой нэгэндээ туслах, санаа тавьдаг болохоороо өөртөө итгэх итгэл үнэмшлийг бий болгодог. Тоглож байгаа явцдаа бусдад гаргаж байгаа зан авираар нь тэднийг тодорхойлж болно. Хүрээлэн буй орчин бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Академич Б.Т.Лихачев сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны болон нийгэмшихүйн хөгжил- төлөвшлийг өөрийгөө хүмүүжүүлэх утга агуулгатайг үндэслэн үндсэн 3 бүлэгт ангилсан. Үүнд: Хувийн болон хамт олны нийгэмшихүйн хөгжил төлөвшилд (хамт олны ирээдүйн төлөв, хамт олны тоглолт, тэмцээн, нэгдсэн шаардлага) хамтын итгэлцлийн аргад (хүндэтгэх, итгэл үнэмшил, тунгаан бодолт, маргаан...)
  • 24. Үйл ажиллагааны аргад (тайлбарлах, мөрөөдлийг идэвхжүүлэх, ухааруулах, мэдрүүлэх, зоригжуулах үйл ажиллагаа)-г хамруулдаг бол В.Г.Нечаев нийгэмшихүйн хөгжил төлөвшлийг хоёр бүлэгт ангилж: Нийгмийн байдлыг үйл ажиллагааны байгууллагад (байнгын сургалтын арга үйлдлийг үзүүлэх, үлгэрлэх, байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулалт)-ыг хамруулан үздэг. Бага насныханд нийгэмшихүйн хөгжил төлөвшлийг төсөөлөл, үнэлэлт дүгнэлт бий болгоход (яриа, уран зохиолын уншлага, зурагт үзүүлэн)-г үзүүлж харуулан ашиглах боломжийг тодорхойлсон. Үүнээс үзэхэд В.И.Логиновагийн үзэл баримтлал ангиллыг В.Г.Нечаев үргэлжлүүлэн баримталсны зэрэгцээ нийгэмшихүйн хөгжлийг төлөвшүүлэх бүхий л аргыг идэвхжүүлэх ажлыг чухалчлан үзжээ. Ингэж хүүхдэд нийгэмшихүйн хөгжил төлөвшлийг ухамсарлуулан ойлгуулахдаа итгэл үнэмшлийг мэдрүүлэх шаардлагатай байдаг гэх мэтчилэнгээр дээрх аргуудаас сонголт хийж нэгтгэсэн байж болно.
  • 25. • Нигүүлсэнгүй байх • Хүүхдийг басамжлахгүй байх • Эрхийг нь хүндэлдэг байх.....г.м Насанд хүрэгчид бага насны хүүхэдтэй ажиллахдаа: тактик төлөвлөгөөг сайтар боловсруулахдаа уйтгартай байлгах, сонирхол хэрэгцээг нь хангахгүй байх аргыг хэрэглэхээс аль болох татгалзах шаардлагатай. Иймээс хүүхэдтэй сэтгэл зүрхнээсээ хүндэтгэлтэй харьцах ёстой.
  • 26. Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил-төлөвшил олгох аргазүй, хэлбэр Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийг олгоход тайлбарлах, итгүүлэн үнэмшүүлэх аргыг хэрэглэж болно. Тайлбарлалт нь хүүхдэд биеэ чөлөөтэй авч явах байдал, ёс суртахууны дүрэм горимыг тодорхой ойлгуулж хамт олонтойгоо зөв харилцах чадварыг эзэмшүүлдэг. Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдэд тайлбарлан үнэмшүүлэх аргыг харилцан ярианы хэлбэрээр ойлгуулна. Ийм харилцан яриа нь ихэвчлэн уран зохиол уншиж өгөхөөс эхэлдэг. Тухайн үлгэр, өгүүллэг, домог, эх дээр гарч байгаа сайн, муу талын баатрууд, даруу, уриалгахан, эелдэг байдаг зэрэг ухагдахууныг ойлгуулан үе тэнгийхэн болон өөрийнх нь хийж байгаа үйлдлийг нь тэдэнд зөв ойлгуулан өгч дүгнэх чадварт сургах боломжтой. Багш хүүхдийн хийж байгаа сайн үйлдлийг харж урамшуулан дэмжиж, бусдад бүтээлийнх нь гоё сайхныг харуулж сэтгэлийн дэм тэнхээ өгч байх нь чухал юм. Багш, насанд хүрэгчид хүүхдэд хандан хэлж байгаа үг яриа нь тэдний ухамсар, мэдрэхүйд нь гүн нөлөөлж тодорхой үүрэг даалгаврыг биелүүлэхэд нь тусална.
  • 27. Хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд "сайн", "муу" гэсэн үгнүүд нь асар их нөлөөг хүүхдэд үзүүлдэг. Иймээс аль ч насны хүүхэдтэй харыдахдаа зөв боловсон үг хэллэгийг хэрэглэж үлгэр дуураил үзүүлж байх нь асар их эерэг хандлагыг тэдэнд бий болгож өгнө. Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил-төлөвшлийг олгохын ач холбогдол Бага насны хүүхэд насанд хүрэгчид болон үе тэнгийнхэнтэйгээ харьцах явцдаа ёс суртахууны энгийн ухагдахууныг цаг үргэлж ойлгож, туршлага хуримтлуулж байдаг. Хүүхэд хамт олон дундаа бие чөлөөтэй, зөв авч явах, бусадтай эелдэг харьцах чадварыг эзэмшиж авахад багш, насанд хүрэгчид гол нөлөөг үзүүлнэ. Хүүхдийн гэр орондоо болон анги танхимдаа хийж байгаа хөдөлмөр, энгийн зүйлээс тэднийг харж ажиглан тусалж, дэмжих асуудал зүй ёсоор урган гарч ирнэ. Иймд бага насны хүүхдийн дэргэд өөр хоорондоо зөв харьцах, бие биеэ хүндлэх, бусдаас тусламж хүссэн үедээ талархлын үг хэллэгийг хэлж байх зэрэг үлгэр дуураиллыг үзүүлж байх нь хамгийн энгийн тохиромжтой арга юм
  • 28. Бага насны хүүхдэд нийгэмшихүйн хөгжил- төлөвшлийг олгосноор ямар ч үед тэд бие биентэйгээ зөв харьцах, тоглосон тоглоомоо хураах, бусдад туслахыг эрмэлзэх байдлаар харагдцаг. Энэ нь хүүхдийг нийгэмшүүлж байгаагаас гадна, эх орон, төрөлх нутгаа хайрлан хамгаалах, бусдын хийж байгаа үйлдлийг харж туслах эсвэл санаагаа хэлэх зэрэг чадвар аажмаар тэдэнд сууж байгаагийн илрэл билээ. Ингэснээрээ хүүхэд ямар ч үед дахин алдаа асуудал гаргахгүйгээр өөртөө анхааралтай, болгоомжтой байдлаар хандах хандлага нь аажмаар улам гүнзгийрч насан туршдаа зөв дадал, чадвартай иргэн болж төлөвшинө.
  • 29. Оюутны бие даан гүйцэтгэх даалгавар • Эрт дээр үеэс монголчууд үр хүүхдээ мэндлэх, хүндлэх ёсонд сургаж ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалтай холбоотой ном зохиолыг уншиж, судлан илтгэл бичих (сэдэв өөрийн сонголтоор) • Бага насны хүүхдийг нийгэмшүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тоочин зураглал гарган тайлбарлаж хэлэлцүүлэх • Хүүхдийн тоглох үйл явцыг ажиглан тэмдэглэл хөтлөн нийгэмшихүйн талаас нь дүгнэлт хийх (зан авир, харилцааг тодорхойлно) • Өнөөдрийн СӨББ-д хамрагдаж буй хүүхдийн нийгэмшихүйн байдалд үнэлгээ өгч, санал дэвшүүлэх. (Гэрээр хүмүүжиж байгаа хүүхэдтэй харьцуулан ярилцах)
  • 30. Уншиж судлах ном зүй • 1. Бага насшл хүүхдийн сургалтьш хөтөлбөр УБ.,2008 • 2. Бага насны хүүхдийн хөгжил хүмүүжилд эцэг эхийн оролцоо • УБ.,1998 • 3. Бага дунд боловсрол, сургуулийн өмнөх боловсролын стандарт • БСШУЯ УБ.,2004 • 4. Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт БСШУЯ УБ.,2010 • 5. Би том болж байна 3-7 нас БХАН УБ.,2004 • 6. Ичинхорлоо.Ш Хүүхдийн хөгжил УБ.,2008 • 7. Козлова.С.А, Куликов.Т.А Дошкольная педагогика М., 2004 • 8. Микляева.Н.В, Микляева.Ю.В Дошкольная педагогика М.,2008 • 9. Нацагням.Ц, Уранбилэг.Б Хүмүүсээ би өсөж байна УБ.,2004 • 10. Сүхээ.Ш Ардын сурган хүмүүжүүлэх өвөөс УБ., 1997 • 11. Сургуулийн өмнөх боловсролын стандарт БСШУЯ УБ.,2003 • 12. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр Гэгээрлийн яам УБ.,2000 • 13. Эрдэнэчулуун.Д Хүүхдийг судлах аргазүй 1-р дэвтзр УБ.,2004 • 14. Эрдэнэчулуун.Д Хүүхдийг судлах аргазүй 2-р дэвтзр УБ.,2008 • 15.*Эрдэнэ-очир Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалжаас УБ.,1999
  • 32. Thank You Kingsoft Office published by www.Kingsoftstore.com @Kingsoft_Office kingsoftstore