SlideShare a Scribd company logo
1 of 24
БАЛЧИР БОЛОН
СӨН-ны ХҮҮХДИЙН
ЗОХИОН БОДОХУЙН
ХӨГЖЛИЙН
ОНЦЛОГ
Н.ЦЭДЭВСҮРЭН ДОКТОР,
ДЭД ПРОФ
Зохион бодохуй: Хүн өөртөө байгаа мэдлэгт
тулгуурлан ямар нэгэн шинэ зүйл, үзэл санаа,
шинэ дүр төсөөллийг бий болгоход чиглэсэн
бодит байдлыг хувьсан тусгасан тусгалын онцгой
хэлбэрийг зохион бодохуй гэнэ. Үзэгдэл юмсыг ер
бусын харилцаа холбоонд нь тусгасан тусгал. Энэ
нь хүн өөртөө байгаа мэдлэг танин мэдэхүйн
туршлага дээр тулгуурлан шинэ дүр шинэ үзэл
санааг бүтээх үйл явц юм. Бодит байдлыг
хувирган ер бусын байдлаар тусгадагт оршино.
Зохион бодохуй нь хүний танин мэдэх процессын
нэг, хүний сэтгэл санааны үйл явцын нэлээд
өвөрмөц бие даасан хэсэг юм.
Балчир, СӨН-ны хүүхдийн зохион
бодохуйн хөгжил:
Хүүхэд бодитой эд юмс болон тэдгээрийг
орлосон зүйлсийн хооронд холбоо
тогтоож, эхлэж байгаа нь тэдний зохион
бодох үйлийн анхны хэлбэр хөгжиж
байгаагийн илрэл юм. Ж:Балчир насны
хүүхэд хүүхэлдэйгээр жижиг хүүхдийг
орлуулж тоглох, саваа модоор морь
болгож тоглож байгаа нь тэдний дүрслэн
бодохуйн эхлэл юм.
 Балчир насны хүүхдийн дүрслэн бодохуй нь
дүрлэх шинжтэй байдаг боловч тэр нь
идэвхтэй хэлбэрээр дүрсэлж байгаа дүр биш
юм. Энэ нь тэдний амьдралын туршлага хэт
явцуу хүрээтэй, ой сэтгэхүйн хөгжилтэй
холбоотой. Балчир насны эцсээр хүүхэд
өөрийн санал бодлоор урьд өмнө нь үзсэн
сонссон зүйлин үндсэн дээр ямар нэгэн
зүйлийн тухай зохиож ярьж эхэлнэ. Энэ
насанд хүүхэд худлаа зохиож ярих нь олонтаа,
Хүүхэд гол төлөв өөрт байхгүй, мөрөөддөг
зүйлээ худлаа ярьж илэрхийлдэг тал бий.
 Ийм учраас монголчууд 5 насыг далан худалчийн
нас гэж нэрэлдэг. Хүүхдийн өөрөө зохиож ярьж
байгаа зүйлийн дүр нь холбоо авцалдаа муутай.
Бодит амьдралаас тасархай, гэнэн дүрүүд байдаг
онцлогтой. Гэвч энэ нь хүүхдийн сэргээн дүрслэх
үйлийг хөгжүүлэхэд нөлөөтэй тул сэтгэл
судлаачид хүүхдийн худлаа ярихыг тэр бүр
хорьдоггүй. Гэхдээ хүүхэд сургуульд ороод
шинжлэх ухааны үндсийг судалж, эхлэх үеэс
худлаа ярих нь ихэсвэл эцэг эх анхаарах нь
зүйтэй. Хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэхэд
эцэг эх насанд хүрэгчид тэнд үлгэр ярьж байгаад
зогсоол хийж, хүүхдээр үргэлжлүүлэн яриулах
Түүний утга санааг харуулсан зураг, дүрслэл
харуулах нь чухал ач холбогдолтой. Хүүхдийн
зохион бодох үйл нь тэдний балчир насанд
идэвхтэй хөгжиж эхэлнэ. 2 насны үеэс хүүхийн
зохион бодохуйн эхний хэлбэр хөгжиж эхэлнэ.
Тухайлбал: 2- настай хүүхэд хүүхэлдэйгээ
бүүвэйлэх, хооллох зэргээр урьд нь тулгарсан
ямар нэгэн зүйлийн тухай дүрлэн дуурайх
хөдөлгөөн хийдэг. Тэрчлэн энэ үеэс эхлэн өөрт нь
ойлгомжтой үлгэр үйл явдлыг дуртай сонсож,
дотроо ямар нэгн зүйлийг дүрсдэн төсөөлнө.
Зохион бодохуй нь хүүхдийн зурсан зурагт тод
илэрдэг.
Польшийн эрдэмтэн Виктор Ловенфелд 1940
онд хүүхдийн дүрлэн зурах үйлийн хөгжлийн
явцыг судалж 5 үе шат болгон авч үзжээ.
1. Сараачих үе2-4
2. Дүрсэлж тоймлож зурахын өмнөх үе4-6
3. Дүрсэлж тоймлож зурах үе 6-8
4. Бодит байдал руу дөхүүлж зурах үе 8-12
5. Бодитоор зурах үе Натур| 12-оос дээш нас
хэмээх авч үзжээ
1. Сараачих үе 2-4 нас: Сараачих үе. Хүүхдийн
хувьд маш чухал. Хоёр настай хүүхэд ихэвчлэн
харандаагаа атгаж барьдаг бөгөөд цааснаас
хальж зурдаг онцлогтой.
Эрээчсэн зураасыг нь сайтар ажиглахад хаанаас
эхлээд хаана зогссон, цааснаасаа хальсан
зэргийг харж болно. Энэ насны хүүхдийн хараа
болон гарын сарвууны хөдөлгөөний зохицуулах
чадвар хөгжөөгүйгээс гарын буглага, тохой,
мөрний хөдөлгөөний тусламжтайгаар зурдаг. 3-4
насны хувьд сараачсан зүйлээ “ Энэ миний ээж”
“Энэ бол би байхгүй юу” гэх мэтчилэн заах эсвэл
үгээр илэрхийлдэг. Энэ нь хүүхэд ярьж сурч
байгаатай холбоотой тодорхой дүрс
ажиглагдахгүй. Энэ насны хүүхдэд харандаа
цаас өнгийн цаас өгч зуруулах ажлыг дэмжих нь
зүйтэй.
2.Дүрсэлж тоймлож зурахын өмнөх үе.
Хүүхэд хараа болон сарвууны булчингийн
хөдөлгөөнөө хянаж эхэлнэ. Ихэвчлэн дугуй дүрс
зурна. Өөрөөр хэлбэл газар тэнгэр байхгүй нь
олонтаа. Зураад орхихгүй зай л байвал
үргэлжлүүлэн зурна. Зурах гэж байгаа зүйлийн
ерөнх й дүр зургийг харж болно. Тухайлбал хүн
нар, уул, цэцэг зэрэг дүрс харагдана. Ж:Хүнийг
зурахдаа хүзүү их бие байхгүй, толгойноос шууд
гар хөлийг гаргаж зурна.Ямар өнгөөр зурж
будах? Энэ насны хүүхэд зурсан зурагаа
өөрийнхөөрөө тайлбарлана.
3.Дүрсэлж тоймлож зурах үе|6-8| нас
Энэ насны хүүхдийн нэг онцлог бол зурахдаа
газрыг зураасаар илэрхийлж зурсан байдаг.
Тухайлбал газрааз ураад түүн дээр хүн мод,
байшин зурж нарыг тэнгэрт зурна. Үүгээрээ
өмнөх наснаас ялгаатай. Зурсан зургийг нь
байнга дэмжиж урамшуулж байх.
4. Бодит байдал руу дөхүүлж зурах үе|8-12|
Энэ насны хүүхэд бодит байдалд дөхүүлэн зурж
дүрсэлдэг. Зургийн агуулга өргөжиж дүрслэл тод
харагдана.
5. Бодит зургийн үе |Натур| 12-оос дээш:
Энэ насны хүүхэд бодитоор гарган зурж
дүрсэлдэг. Өвөөгөө зурвал гансыг нь ээжийгээ
зурвал цүнхтэй нь зурахыг хичээнэ.
Хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэх арга:
1нас 9 сар: Тоглоом наадгайгаар эд юмсыг
дүрслэх чадвар
Энгийн хэлбэр дүрс байшин сандал хаалга
бариулах Материал 3 хавтгай мод, хүүхэлдэй,
машин гэх мэт
Илрүүлэх арга: Тусгайлан зориуд бэлтгэнэ.
Хүүхдийг “Хаалга бариарай гэхэд 3 хавтангийн
тусламжтайгаар хаалга барина.
Чадахгүй байх тохиолдолд хүүхэд нэг удаа хийж
үзүүлж болно. Хүүхэд: багшийн хэлсний дагуу
болон үзүүлснээр хэлбэр дүрс барина. Энэ үед 2-
3 удаа энд нь тавьж үзэж болно.
СӨН-ны хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэх
арга: Хүүхэд ахуй үеийн зохион бодох үйл нь
өвөрмөц онцлог шинжтэй. Тэр нь өвөрмөц нарийн
зүй тогтлоор хөгждөг. Хүүхдийн дүрсэлж байгаа
дүр нь агуулга хэлбэр уран санааны хувьд том
хүнийхээс үлэмж явцуу хүрээтэй, гэнэн хэт
хийсвэр, амьдрал ахуйгаас салангид шинжтэй
байдаг. Гэтэл өнгөцхөн харахад хүүхдийн зохион
бодох үйл нь том хүнийхээс үлэмж хурц баялаг
агуулгатай мэт санагдана.
Ингэж энэ насны хүүхдийн зохион бодохын
агуулга нь хэт өнгөцхөн хоосон мөрөөдөх
шинжтэй байдаг учраас амьдралаас хөндий
тасархай янз бүрийн дүрүүд дүрслэгддэг
онцлогтой. Хүүхэд 3 орчим наснаас эхлэн
тоглоомдоо ямар нэг зүйлийг дуурайн дүрслэх
үйл идэвхтэй хийдэг.Өөрөөр хэлбэл ямар нэг
дүрд тоглох өөрийн үзсэн харсан зүйлийг
сэргээн санаж дүрслэх үйл хийнэ. Хүүхдийн
зохион бодох үйлээр илэрч байгаа дүрийн
агуулга нь тэдний тоглох тоглоомдоо оруулж
тоглож байгаа эд юмсын агуулга шинж чанараас
Хамаарч өөр өөрөөр илэрдэг. 4 наснаас эхлэн
хүүхдийн зохион бодох үйл нь үлэмж бие даасан
шинжтэй болж хөгждөг. Жишээ нь: Хүүхэд
харандаа цаас аваад шууд ямар нэгэн тодорхой
дүрийг дүрслэн зурдаг. Тэрхүү дүрслэн бодсон
дүрээ зурж дуусталаа өөрийн бодол санааг
өөрчилдөггүй. 3-4 насны хүүхдийн зохион бодох
нь голдуу тэдний өдөр тутмын үзэж харсан
сонссон зүйлийг хуулбарлаж сэргээх замаар
илэрдэг.Түүгээрч үл барам бага насны хүүхэд
ямар нэгэн зүйлийг үнэхээр гайхалтай түргэн
дүрлэх боловч тэр нь амьдралд үнэхээр байж
болошгүй дүр зураг гардаг.
Ж:3-5 настай хүүхэд нисдэг морь, мангас илбэчин
шидтэн, өвлийн өвгөн мэтээр дүрсэлнэ. 4-5 настай
хүүхэд зурж бүтээх болон тоглохдоо илэрхийлэх
дүрээ бүтээж, өөрийн бодол санаандаа орж ирсэн
зүйлийг энэ хэвээр нь ямарч цэгцгүй дүрсэлж, эцэст
нь дүрээ эмхэлж цэгцэх үйл хийдэг. Энэ үед хүүхэд
өөртөө байгаа дүрүүдээс гол зүйлийг сонгон авч шинэ
дүрийг бүтэхэд ашиглаж чаддаг учраас зохион бодох
үйл нь бүтээлч шинжтэй болж хөгждөг. Ийм шинж нь
тэдний хэлж байгаа үг, тоглож байгаа тоглоом, зурж
дүрсэлж байгаа зүйл болон хийж байгаа үйл
ажиллагааны явцад илэрдэг. Хүүхэд 5 наснаас эхлэн
тодорхой нэгэн сэдвийг сонгон авч түний тоглоомдоо
зохион бодож тоглоно.
Өөрөөр хэлбэл хүүхдийн зохион бодох үйлийн
онцлог нь тэдний сонгож авсан тодорхой сэдэвт
тоглоом тоглох явцад тод илэрдэг. Тэдний зохион
бодох үйл нь хэл яриагаар хурц илэрдэг. Хүүхэд
ямар нэг зүйлийн тухай дотроо зохион бодож
тэрхүү дүрээ өөрийн үг яриагаар эмх цэгцтэй
илэрхийлж чадна. Дараа нь үг яриагаар
илэрхийлсэн тэрхүү дүрээ тоглоомдоо амилуулж
бодит зүйл болгоно. 5 настай хүүхдийн зохион
бодох үйл нь өөрийн илэрлээр үлэмж олон янз
бөгөөд агуулга нь улам өргөн хүрээтэй болж
илэрнэ. Хүүхдийн туршлага аравжин мэдэх
төсөөлөх зүйлийн хэмжээ ихсэх тутам тэдний
зохион
Бодох үйл идэвхтэй хөгждөг. 5 насны сүүлээр
хүүхдийн хүрээлэн байгаа орчинд хандах
хандлага өөрчлөгдөж байгаа аливаа зүйлд эерэг
сэтгэл хөдлөлөөр хандах нь илүү болсон учраас
тэдний сэтгэл санааны энэхүү өөдрөг өрнүүн
чанар нь зохион бодохын хөгжилтөнд идэвхтэй
нөлөө үзүүлнэ. Ер нь зохион бодох үйл нь ямагт
бодит зүйлээс хальж мөрөөдсөн зөгнөсөн
шинжтэй байдгаараа сэтгэцийн бусад үйл
явцаас ялгаатай.
нас өнгө Зураас, дүрслэл
1.5-2 нас Хурц тод өнгийн зүул рүү
тэмүүлэх |харааны мэдрэмж|
- Үлгэрийн ном болон зурагтай
номыг удаавтар тогтоож
харах
- Сэтгэлин хөдөлгөөнөөр
үйлдэл хийх
Харандаа цаас базах атгах
эрээчих, сараачсан зүйл нь
маш шигүү, зорилгогүйгээр
сараачдаг
2 нас - Нүдэнд туссан анх харсан
өнгийг сонгоно. Дан ганц өнгөөр
шууд сараачиж эхэлдэг. Дуусан
дуусталаа өнгийг сольдоггүй
Замбараагүй эрээчихээ
больж гарын хөдөлгөөнөө
удаан ажиглаж эхэлнэ. Цэг
ба олон тооны муруй
зураасаар хол хол зайтай
эрээчиж эхэлнэ.
3 нас Өнгө зураас, дүрслэл
Тод өнгийг авч зурж
эхэлнэ. 1.2 өнгөөр
Өнгийг ялгахдаа хольж
сольдог. |ногоон өнгийг
ихэвчлэн ялгахдаа муу
-Зураг зурах дуртай отм
жижиг дугуй дүрсүүдийг
зурж эхэлнэ. Зурж байгаа
зүйл нь тодорхой зорилго
чиглэлтэй болж анхаарлаа
түүнд төвлөрүүлж удаан
тогтож зурж эхэлнэ.
Харин юу зурж байгаагаа
сайн ойлгодоггүй.
4 нас Сонгох өнгөө удаан
ажиглаж 3-4 өнгийг
зурагтаа хэрэглэнэ.
Тод өнгийг сонгон зурна.
Юу зурж байгаа нь
ойлгомжтой болж эхэлнэ.
Хүн голлож зурна.
Тахир муруй дугуй
дүрсүүд голлоно.
Нас Өнгө Зураас, дүрслэл
5 нас Өнгийг ялгаж эхэлна, 3-4
өнгө. Зурахдаа 4-5 өнгийг
хэрэглэнэ. Өнгө
алаглуулж хээлж
чимэглэх дуртай
Зурах зүйл нь зорилго
чиглэлтэй болж ирнэ.
Зурахдаа өнцөгтэй
зүйлсийг зурж эхэлнэ.
Зурах сэдвийн хүрээ
өргөжинө. Чөлөөтэй зурж
эхэлнэ.
 СӨНХ-ийн зохион бодохуйг хөгжүүлэхэд
юуг анхаарах вэ?
1.Бодит юмс үзэгдэл нь хүүхдийн дүрслэн
бодохуйг хөгжүүлэхэд хүүхдэд тайлбарлан хэлэх
хэлж ярих зүйлийг нэгж төсөөллөөс, нийтлэг
төсөөлөлд шилжүүлэхэд хүүхэд өөрийн практик
үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглах боломж
нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй.
2. Дүрслэн бодохуйн хөгжилт хүний өөртөө бэлэн
байгаа дүрүүдийн үндсэн дээр тулгуурлагдаж
явагддаг тул хүүхдэд зааж сургах зүйлийн
агуулга, агуулгыг хүүхдэд өөрт нь урьд өмнө
байсан дүр төсөөлөлтэй холбож
Түүний дундаас шинэ дүрийг бий болгох, орчин
нөхцлийг бүрдүүлэх
3. Хүүхдийн дүрслэн бодох үйлийг тоглох үйл
явцаас тэдний оюун ухааны үйл явцын дүр
болгож хувиргахын тулд тоглох явцад нь ямар
нэгэн шинэ дүр бүтээх, түүнийг өөрийн хэл
яриагаар эмхлэн цэгцэлж, гаргах чадварт сургах
хэрэгтэй.
4. Хүүхдэд багаас нь эхлэн шүүмжлэлт сэтгэхүйг
хөгжүүлж, ямар нэгэн үйл явдлын тухай хүний
хэлсэн зүйлийг тэр хэвээр нь хуулан ярихад биш
түүн дээр өөрийн бодол санааг нэмж уран тод
өгүүлэх, чадвар дадалд сургах нь чухл.
5. Хүүхдэд багаас нь эхлэн тодорхой системтэй
үйл явдлыг дүрслэн харуулсан уран зураг дээр
ажиглалт хийлгэн түүний агуулгыг өөрийн үгээр
хурц тод илэрхийлэн гаргах чадварт сургах нь
тэдний зохиож дүрслэн бодох үйлийг
хөгжүүлэхэд ихээхэн нөлөөтэй.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
Borte
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
Tsuntsaga Ch
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
Bulgan Blg
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
Siner AG
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэл
Naranjargal_Z
 
монголчуудын идээ ундааны ес уламжлал
монголчуудын  идээ ундааны ес уламжлалмонголчуудын  идээ ундааны ес уламжлал
монголчуудын идээ ундааны ес уламжлал
Номин Н.
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгой
chintse
 
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
Munguntuul Bat-Orshikh
 

What's hot (20)

Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
лекц
лекцлекц
лекц
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Ой тогтоолт реферат
Ой тогтоолт рефератОй тогтоолт реферат
Ой тогтоолт реферат
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
өсвөр насны онцлог
өсвөр насны онцлогөсвөр насны онцлог
өсвөр насны онцлог
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэл
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
монголчуудын идээ ундааны ес уламжлал
монголчуудын  идээ ундааны ес уламжлалмонголчуудын  идээ ундааны ес уламжлал
монголчуудын идээ ундааны ес уламжлал
 
Legts 08
Legts 08Legts 08
Legts 08
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгой
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
 

Similar to ECON303-Хичээл 9 /20190311/

зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
Urnaa_o_o
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөө
Urnaa_o_o
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
azora14
 
харилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээхарилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээ
ULZIITOGTOKH
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
azora14
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
od_ulzii22
 
нэрний эхний үсгээр
нэрний эхний үсгээрнэрний эхний үсгээр
нэрний эхний үсгээр
Soko_92
 
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөөдаваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
togs99
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
moogii102
 

Similar to ECON303-Хичээл 9 /20190311/ (20)

ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
улсад явсан Iq
улсад явсан Iqулсад явсан Iq
улсад явсан Iq
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөө
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх ньУншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
 
харилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээхарилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээ
 
6лекц
6лекц6лекц
6лекц
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
нэрний эхний үсгээр
нэрний эхний үсгээрнэрний эхний үсгээр
нэрний эхний үсгээр
 
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөөдаваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
даваадулам сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
 
KLON103-Хичээл-1 /20190111/
KLON103-Хичээл-1 /20190111/KLON103-Хичээл-1 /20190111/
KLON103-Хичээл-1 /20190111/
 
ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/
 
MRTON132-Хичээл 1 /20190107/
MRTON132-Хичээл 1 /20190107/MRTON132-Хичээл 1 /20190107/
MRTON132-Хичээл 1 /20190107/
 
KLON102-Хичээл 1 /20190108/
KLON102-Хичээл 1 /20190108/KLON102-Хичээл 1 /20190108/
KLON102-Хичээл 1 /20190108/
 

ECON303-Хичээл 9 /20190311/

  • 1. БАЛЧИР БОЛОН СӨН-ны ХҮҮХДИЙН ЗОХИОН БОДОХУЙН ХӨГЖЛИЙН ОНЦЛОГ Н.ЦЭДЭВСҮРЭН ДОКТОР, ДЭД ПРОФ
  • 2. Зохион бодохуй: Хүн өөртөө байгаа мэдлэгт тулгуурлан ямар нэгэн шинэ зүйл, үзэл санаа, шинэ дүр төсөөллийг бий болгоход чиглэсэн бодит байдлыг хувьсан тусгасан тусгалын онцгой хэлбэрийг зохион бодохуй гэнэ. Үзэгдэл юмсыг ер бусын харилцаа холбоонд нь тусгасан тусгал. Энэ нь хүн өөртөө байгаа мэдлэг танин мэдэхүйн туршлага дээр тулгуурлан шинэ дүр шинэ үзэл санааг бүтээх үйл явц юм. Бодит байдлыг хувирган ер бусын байдлаар тусгадагт оршино. Зохион бодохуй нь хүний танин мэдэх процессын нэг, хүний сэтгэл санааны үйл явцын нэлээд өвөрмөц бие даасан хэсэг юм.
  • 3. Балчир, СӨН-ны хүүхдийн зохион бодохуйн хөгжил: Хүүхэд бодитой эд юмс болон тэдгээрийг орлосон зүйлсийн хооронд холбоо тогтоож, эхлэж байгаа нь тэдний зохион бодох үйлийн анхны хэлбэр хөгжиж байгаагийн илрэл юм. Ж:Балчир насны хүүхэд хүүхэлдэйгээр жижиг хүүхдийг орлуулж тоглох, саваа модоор морь болгож тоглож байгаа нь тэдний дүрслэн бодохуйн эхлэл юм.
  • 4.  Балчир насны хүүхдийн дүрслэн бодохуй нь дүрлэх шинжтэй байдаг боловч тэр нь идэвхтэй хэлбэрээр дүрсэлж байгаа дүр биш юм. Энэ нь тэдний амьдралын туршлага хэт явцуу хүрээтэй, ой сэтгэхүйн хөгжилтэй холбоотой. Балчир насны эцсээр хүүхэд өөрийн санал бодлоор урьд өмнө нь үзсэн сонссон зүйлин үндсэн дээр ямар нэгэн зүйлийн тухай зохиож ярьж эхэлнэ. Энэ насанд хүүхэд худлаа зохиож ярих нь олонтаа, Хүүхэд гол төлөв өөрт байхгүй, мөрөөддөг зүйлээ худлаа ярьж илэрхийлдэг тал бий.
  • 5.  Ийм учраас монголчууд 5 насыг далан худалчийн нас гэж нэрэлдэг. Хүүхдийн өөрөө зохиож ярьж байгаа зүйлийн дүр нь холбоо авцалдаа муутай. Бодит амьдралаас тасархай, гэнэн дүрүүд байдаг онцлогтой. Гэвч энэ нь хүүхдийн сэргээн дүрслэх үйлийг хөгжүүлэхэд нөлөөтэй тул сэтгэл судлаачид хүүхдийн худлаа ярихыг тэр бүр хорьдоггүй. Гэхдээ хүүхэд сургуульд ороод шинжлэх ухааны үндсийг судалж, эхлэх үеэс худлаа ярих нь ихэсвэл эцэг эх анхаарах нь зүйтэй. Хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэхэд эцэг эх насанд хүрэгчид тэнд үлгэр ярьж байгаад зогсоол хийж, хүүхдээр үргэлжлүүлэн яриулах
  • 6. Түүний утга санааг харуулсан зураг, дүрслэл харуулах нь чухал ач холбогдолтой. Хүүхдийн зохион бодох үйл нь тэдний балчир насанд идэвхтэй хөгжиж эхэлнэ. 2 насны үеэс хүүхийн зохион бодохуйн эхний хэлбэр хөгжиж эхэлнэ. Тухайлбал: 2- настай хүүхэд хүүхэлдэйгээ бүүвэйлэх, хооллох зэргээр урьд нь тулгарсан ямар нэгэн зүйлийн тухай дүрлэн дуурайх хөдөлгөөн хийдэг. Тэрчлэн энэ үеэс эхлэн өөрт нь ойлгомжтой үлгэр үйл явдлыг дуртай сонсож, дотроо ямар нэгн зүйлийг дүрсдэн төсөөлнө. Зохион бодохуй нь хүүхдийн зурсан зурагт тод илэрдэг.
  • 7. Польшийн эрдэмтэн Виктор Ловенфелд 1940 онд хүүхдийн дүрлэн зурах үйлийн хөгжлийн явцыг судалж 5 үе шат болгон авч үзжээ. 1. Сараачих үе2-4 2. Дүрсэлж тоймлож зурахын өмнөх үе4-6 3. Дүрсэлж тоймлож зурах үе 6-8 4. Бодит байдал руу дөхүүлж зурах үе 8-12 5. Бодитоор зурах үе Натур| 12-оос дээш нас хэмээх авч үзжээ 1. Сараачих үе 2-4 нас: Сараачих үе. Хүүхдийн хувьд маш чухал. Хоёр настай хүүхэд ихэвчлэн харандаагаа атгаж барьдаг бөгөөд цааснаас хальж зурдаг онцлогтой.
  • 8. Эрээчсэн зураасыг нь сайтар ажиглахад хаанаас эхлээд хаана зогссон, цааснаасаа хальсан зэргийг харж болно. Энэ насны хүүхдийн хараа болон гарын сарвууны хөдөлгөөний зохицуулах чадвар хөгжөөгүйгээс гарын буглага, тохой, мөрний хөдөлгөөний тусламжтайгаар зурдаг. 3-4 насны хувьд сараачсан зүйлээ “ Энэ миний ээж” “Энэ бол би байхгүй юу” гэх мэтчилэн заах эсвэл үгээр илэрхийлдэг. Энэ нь хүүхэд ярьж сурч байгаатай холбоотой тодорхой дүрс ажиглагдахгүй. Энэ насны хүүхдэд харандаа цаас өнгийн цаас өгч зуруулах ажлыг дэмжих нь зүйтэй.
  • 9. 2.Дүрсэлж тоймлож зурахын өмнөх үе. Хүүхэд хараа болон сарвууны булчингийн хөдөлгөөнөө хянаж эхэлнэ. Ихэвчлэн дугуй дүрс зурна. Өөрөөр хэлбэл газар тэнгэр байхгүй нь олонтаа. Зураад орхихгүй зай л байвал үргэлжлүүлэн зурна. Зурах гэж байгаа зүйлийн ерөнх й дүр зургийг харж болно. Тухайлбал хүн нар, уул, цэцэг зэрэг дүрс харагдана. Ж:Хүнийг зурахдаа хүзүү их бие байхгүй, толгойноос шууд гар хөлийг гаргаж зурна.Ямар өнгөөр зурж будах? Энэ насны хүүхэд зурсан зурагаа өөрийнхөөрөө тайлбарлана.
  • 10. 3.Дүрсэлж тоймлож зурах үе|6-8| нас Энэ насны хүүхдийн нэг онцлог бол зурахдаа газрыг зураасаар илэрхийлж зурсан байдаг. Тухайлбал газрааз ураад түүн дээр хүн мод, байшин зурж нарыг тэнгэрт зурна. Үүгээрээ өмнөх наснаас ялгаатай. Зурсан зургийг нь байнга дэмжиж урамшуулж байх. 4. Бодит байдал руу дөхүүлж зурах үе|8-12| Энэ насны хүүхэд бодит байдалд дөхүүлэн зурж дүрсэлдэг. Зургийн агуулга өргөжиж дүрслэл тод харагдана.
  • 11. 5. Бодит зургийн үе |Натур| 12-оос дээш: Энэ насны хүүхэд бодитоор гарган зурж дүрсэлдэг. Өвөөгөө зурвал гансыг нь ээжийгээ зурвал цүнхтэй нь зурахыг хичээнэ. Хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэх арга: 1нас 9 сар: Тоглоом наадгайгаар эд юмсыг дүрслэх чадвар Энгийн хэлбэр дүрс байшин сандал хаалга бариулах Материал 3 хавтгай мод, хүүхэлдэй, машин гэх мэт Илрүүлэх арга: Тусгайлан зориуд бэлтгэнэ. Хүүхдийг “Хаалга бариарай гэхэд 3 хавтангийн тусламжтайгаар хаалга барина.
  • 12. Чадахгүй байх тохиолдолд хүүхэд нэг удаа хийж үзүүлж болно. Хүүхэд: багшийн хэлсний дагуу болон үзүүлснээр хэлбэр дүрс барина. Энэ үед 2- 3 удаа энд нь тавьж үзэж болно. СӨН-ны хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэх арга: Хүүхэд ахуй үеийн зохион бодох үйл нь өвөрмөц онцлог шинжтэй. Тэр нь өвөрмөц нарийн зүй тогтлоор хөгждөг. Хүүхдийн дүрсэлж байгаа дүр нь агуулга хэлбэр уран санааны хувьд том хүнийхээс үлэмж явцуу хүрээтэй, гэнэн хэт хийсвэр, амьдрал ахуйгаас салангид шинжтэй байдаг. Гэтэл өнгөцхөн харахад хүүхдийн зохион бодох үйл нь том хүнийхээс үлэмж хурц баялаг агуулгатай мэт санагдана.
  • 13. Ингэж энэ насны хүүхдийн зохион бодохын агуулга нь хэт өнгөцхөн хоосон мөрөөдөх шинжтэй байдаг учраас амьдралаас хөндий тасархай янз бүрийн дүрүүд дүрслэгддэг онцлогтой. Хүүхэд 3 орчим наснаас эхлэн тоглоомдоо ямар нэг зүйлийг дуурайн дүрслэх үйл идэвхтэй хийдэг.Өөрөөр хэлбэл ямар нэг дүрд тоглох өөрийн үзсэн харсан зүйлийг сэргээн санаж дүрслэх үйл хийнэ. Хүүхдийн зохион бодох үйлээр илэрч байгаа дүрийн агуулга нь тэдний тоглох тоглоомдоо оруулж тоглож байгаа эд юмсын агуулга шинж чанараас
  • 14. Хамаарч өөр өөрөөр илэрдэг. 4 наснаас эхлэн хүүхдийн зохион бодох үйл нь үлэмж бие даасан шинжтэй болж хөгждөг. Жишээ нь: Хүүхэд харандаа цаас аваад шууд ямар нэгэн тодорхой дүрийг дүрслэн зурдаг. Тэрхүү дүрслэн бодсон дүрээ зурж дуусталаа өөрийн бодол санааг өөрчилдөггүй. 3-4 насны хүүхдийн зохион бодох нь голдуу тэдний өдөр тутмын үзэж харсан сонссон зүйлийг хуулбарлаж сэргээх замаар илэрдэг.Түүгээрч үл барам бага насны хүүхэд ямар нэгэн зүйлийг үнэхээр гайхалтай түргэн дүрлэх боловч тэр нь амьдралд үнэхээр байж болошгүй дүр зураг гардаг.
  • 15. Ж:3-5 настай хүүхэд нисдэг морь, мангас илбэчин шидтэн, өвлийн өвгөн мэтээр дүрсэлнэ. 4-5 настай хүүхэд зурж бүтээх болон тоглохдоо илэрхийлэх дүрээ бүтээж, өөрийн бодол санаандаа орж ирсэн зүйлийг энэ хэвээр нь ямарч цэгцгүй дүрсэлж, эцэст нь дүрээ эмхэлж цэгцэх үйл хийдэг. Энэ үед хүүхэд өөртөө байгаа дүрүүдээс гол зүйлийг сонгон авч шинэ дүрийг бүтэхэд ашиглаж чаддаг учраас зохион бодох үйл нь бүтээлч шинжтэй болж хөгждөг. Ийм шинж нь тэдний хэлж байгаа үг, тоглож байгаа тоглоом, зурж дүрсэлж байгаа зүйл болон хийж байгаа үйл ажиллагааны явцад илэрдэг. Хүүхэд 5 наснаас эхлэн тодорхой нэгэн сэдвийг сонгон авч түний тоглоомдоо зохион бодож тоглоно.
  • 16. Өөрөөр хэлбэл хүүхдийн зохион бодох үйлийн онцлог нь тэдний сонгож авсан тодорхой сэдэвт тоглоом тоглох явцад тод илэрдэг. Тэдний зохион бодох үйл нь хэл яриагаар хурц илэрдэг. Хүүхэд ямар нэг зүйлийн тухай дотроо зохион бодож тэрхүү дүрээ өөрийн үг яриагаар эмх цэгцтэй илэрхийлж чадна. Дараа нь үг яриагаар илэрхийлсэн тэрхүү дүрээ тоглоомдоо амилуулж бодит зүйл болгоно. 5 настай хүүхдийн зохион бодох үйл нь өөрийн илэрлээр үлэмж олон янз бөгөөд агуулга нь улам өргөн хүрээтэй болж илэрнэ. Хүүхдийн туршлага аравжин мэдэх төсөөлөх зүйлийн хэмжээ ихсэх тутам тэдний зохион
  • 17. Бодох үйл идэвхтэй хөгждөг. 5 насны сүүлээр хүүхдийн хүрээлэн байгаа орчинд хандах хандлага өөрчлөгдөж байгаа аливаа зүйлд эерэг сэтгэл хөдлөлөөр хандах нь илүү болсон учраас тэдний сэтгэл санааны энэхүү өөдрөг өрнүүн чанар нь зохион бодохын хөгжилтөнд идэвхтэй нөлөө үзүүлнэ. Ер нь зохион бодох үйл нь ямагт бодит зүйлээс хальж мөрөөдсөн зөгнөсөн шинжтэй байдгаараа сэтгэцийн бусад үйл явцаас ялгаатай.
  • 18. нас өнгө Зураас, дүрслэл 1.5-2 нас Хурц тод өнгийн зүул рүү тэмүүлэх |харааны мэдрэмж| - Үлгэрийн ном болон зурагтай номыг удаавтар тогтоож харах - Сэтгэлин хөдөлгөөнөөр үйлдэл хийх Харандаа цаас базах атгах эрээчих, сараачсан зүйл нь маш шигүү, зорилгогүйгээр сараачдаг 2 нас - Нүдэнд туссан анх харсан өнгийг сонгоно. Дан ганц өнгөөр шууд сараачиж эхэлдэг. Дуусан дуусталаа өнгийг сольдоггүй Замбараагүй эрээчихээ больж гарын хөдөлгөөнөө удаан ажиглаж эхэлнэ. Цэг ба олон тооны муруй зураасаар хол хол зайтай эрээчиж эхэлнэ.
  • 19. 3 нас Өнгө зураас, дүрслэл Тод өнгийг авч зурж эхэлнэ. 1.2 өнгөөр Өнгийг ялгахдаа хольж сольдог. |ногоон өнгийг ихэвчлэн ялгахдаа муу -Зураг зурах дуртай отм жижиг дугуй дүрсүүдийг зурж эхэлнэ. Зурж байгаа зүйл нь тодорхой зорилго чиглэлтэй болж анхаарлаа түүнд төвлөрүүлж удаан тогтож зурж эхэлнэ. Харин юу зурж байгаагаа сайн ойлгодоггүй. 4 нас Сонгох өнгөө удаан ажиглаж 3-4 өнгийг зурагтаа хэрэглэнэ. Тод өнгийг сонгон зурна. Юу зурж байгаа нь ойлгомжтой болж эхэлнэ. Хүн голлож зурна. Тахир муруй дугуй дүрсүүд голлоно.
  • 20. Нас Өнгө Зураас, дүрслэл 5 нас Өнгийг ялгаж эхэлна, 3-4 өнгө. Зурахдаа 4-5 өнгийг хэрэглэнэ. Өнгө алаглуулж хээлж чимэглэх дуртай Зурах зүйл нь зорилго чиглэлтэй болж ирнэ. Зурахдаа өнцөгтэй зүйлсийг зурж эхэлнэ. Зурах сэдвийн хүрээ өргөжинө. Чөлөөтэй зурж эхэлнэ.
  • 21.  СӨНХ-ийн зохион бодохуйг хөгжүүлэхэд юуг анхаарах вэ? 1.Бодит юмс үзэгдэл нь хүүхдийн дүрслэн бодохуйг хөгжүүлэхэд хүүхдэд тайлбарлан хэлэх хэлж ярих зүйлийг нэгж төсөөллөөс, нийтлэг төсөөлөлд шилжүүлэхэд хүүхэд өөрийн практик үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй. 2. Дүрслэн бодохуйн хөгжилт хүний өөртөө бэлэн байгаа дүрүүдийн үндсэн дээр тулгуурлагдаж явагддаг тул хүүхдэд зааж сургах зүйлийн агуулга, агуулгыг хүүхдэд өөрт нь урьд өмнө байсан дүр төсөөлөлтэй холбож
  • 22. Түүний дундаас шинэ дүрийг бий болгох, орчин нөхцлийг бүрдүүлэх 3. Хүүхдийн дүрслэн бодох үйлийг тоглох үйл явцаас тэдний оюун ухааны үйл явцын дүр болгож хувиргахын тулд тоглох явцад нь ямар нэгэн шинэ дүр бүтээх, түүнийг өөрийн хэл яриагаар эмхлэн цэгцэлж, гаргах чадварт сургах хэрэгтэй. 4. Хүүхдэд багаас нь эхлэн шүүмжлэлт сэтгэхүйг хөгжүүлж, ямар нэгэн үйл явдлын тухай хүний хэлсэн зүйлийг тэр хэвээр нь хуулан ярихад биш түүн дээр өөрийн бодол санааг нэмж уран тод өгүүлэх, чадвар дадалд сургах нь чухл.
  • 23. 5. Хүүхдэд багаас нь эхлэн тодорхой системтэй үйл явдлыг дүрслэн харуулсан уран зураг дээр ажиглалт хийлгэн түүний агуулгыг өөрийн үгээр хурц тод илэрхийлэн гаргах чадварт сургах нь тэдний зохиож дүрслэн бодох үйлийг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөтэй.