SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН УДИРДАМЖ
Газар: Улаанбаатар хот
Хугацаа: 2017 оны 2 сараас 2018 оны 2 сар хүртэл
1 Үндэслэл
Монгол улсын засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны захиалгаар “Хүнсний ногооны
тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл (ХНҮМТ)” буюу “Монгол Ногоо” төслийг
Швейцарийн Хөгжлийн Агентлаг санхүүжүүлэн, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө
Фермерүүдийн Холбоо ТББ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2016 оны 2 дугаар сарын 1-
ээс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Төслийн үндсэн зорилго нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих,
хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын (ялангуяа хөдөө, орон нутгийн жижиг
тариаланчид болон хот/хот орчмын эмзэг бүлгийн айлууд) амьжиргааг сайжруулах юм.
Төсөл нь дараах 4 чиглэлд үр дүн гаргахаар төлөвлөгдсөн болно. Үүнд:
Үр нөлөө 1: Сайн чанарын үр, сорт, дэвшилтэт технологи, нөү-хауг үйлдвэрлэлд
нэвтрүүлснээр хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн
байна.
Үр нөлөө 2: Хүнсний ногооны зах зээлийн таатай орчин бүрдэж, тогтворжсноор
ногоочдын буюу ялангуяа бага хэмжээний талбайтай ногоочид болон
өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өрхийн орлого нэмэгдсэн байна.
Үр нөлөө 3: Хот болон хот орчмын эмзэг бүлгийн өрхийн хүнсний ногооны
үйлдвэрлэл, хэрэглээг өрхийн хүнсний ногооны тариалалтаар
нэмэгдсэн байна.
Үр нөлөө 4: Хүнсний ногооны салбарын бодлого/хууль эрх зүйн орчин сайжирсан
байна.
Төмс, хүнсний ногооны үнэ нь эрэлт, нийлүүлэлт, импорт зэрэг хүчин зүйлсээс хамаараад
байнга өөрчлөгдөж байдаг. Мөн ногоочдоос, хэрэглэгч хүртэл олон шат дамжлага дамжих
явцад үнэ их хэмжээгээр нэмэгддэг. Нэг талаас хэрэглэгчид үнийн талаар бодьтой
мэдээлэлгүй байга. Нөгөө талаас ногоочид үр ашигтай ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлж
чадахгүй байна. Тэд үнийн талаарх мэдээллийг баттай эх үүсвэрээс, цаг тухайд нь авч
чаддаггүйн улмаас бөөний худалдаачдын хэлсэн үнээр ногоогоо худалдаалдаг. Хүнсний
ногооны зах зээлийн гол тоглогчид нь бөөний худалдаачид бөгөөд үнэд хамгийн ихээр
нөлөөлдөг. Иймээс үнийн бодьтой мэдээллийг хэрэглэгчид болон ногоочдод цаг тухайд нь
хүргэх шаардлагатай байна.
2 Зорилго
Улаанбаатар хотын төмс, хүнсний ногооны зах зээлийн үнийн бүрдэлт болон үнийн
өөрчлөлт, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох.
3 Хийгдэх гол ажлууд
Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ
Судалгааны үйлчилгээний ажлын зорилгыг хангах хүрээнд зөвлөх баг нь дараах үйл
ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
1. Төлөөлөх чадвартай төмс, хүнсний ногоо худалдаалдаг цэгүүдийг сонгох:
Улаанбаатар хотын төмс, хүнсний ногооны үнийг цуглуулахад төлөөлөх чадвартай
төмс, хүнсний ногоо худалдаалдаг цэгүүдийг үнийн мэдээ цуглуулах нийтлэг арга
зүйн дагуу сонгосон байна.
2. Үнийн мэдээллийг цуглуулах гарын авлага, зааврыг боловсруулна.
3. Төмс, хүнсний ногооны үнийн мэдээллийг үнэн зөв цуглуулж, үнийн мэдээг төслийн
вэбсайтанд календарчилсан төлөвлөгөөний дагуу байршуулж байна
4. Үнийн мэдээллийг төслийн вэб сайт руу оруулж дууссанаас хойш 1 хоногийн дотор
үнэ бүрдэлт, үнийн өөрчлөлт, нөлөөлөх хүчин зүйлсэд шинжилгээ хийж, үйл
ажиллагааны тайланг гаргаж төсөлд ирүүлж байна. Төмс, хүнсний ногооны үнийн
мэдээллийг шинэчлэх болон тайланг зөвлөх үйлчилгээний ажлын төлөвлөгөөнд
тодорхой заасан байна.
5. Үнийн өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээг сар тутам, улирал, хагас
жил болон жилээр хийж тайлагнана.
Зөвлөх үйлчилгээний ажлын хамрах хүрээ:
1.Үнийн мэдээ цуглуулах нийтлэг арга зүйн дагуу сонгосон худалдааны цэгүүдийн үнийн
мэдээг 12 сарын туршид буюу 2016 оны 02-р сараас 2017 оны 02-р сар хүртэлх
хугацаанд тухайн сарын үнийн тогтворжилтоос хамаарч 14 – 30 хоногт нэг удаа төмс,
хүнсний ногооны үнийг шинэчилж үнийн мэдээллийг цуглуулж, төслийн вэбсайтад
байршуулж байна.
2.Төмс, хүнсний ногооны дотоодын нийлүүлэлт нэмэгддэг үед 7 хоногт нэг удаа төмс,
хүнсний ногооны үнийг вэб сайтанд байршуулж байна.
3.Төмс, хүнсний ногооны үнийн судалгаанд дараах тарьмалууд багтана.
a. Төмс,
b. Бөөрөнхий сонгино,
c. Бөөрөнхий байцаа,
d. Шар лууван,
e. Шар манжин,
f. Өргөст хэмх /жилийн турш худалдаалах хүлэмжийн, зөвхөн намрын 3 сард
худалдаалагдах ил талбайн өргөст хэмх/
g. Улаан лооль / жилийн турш худалдаалах хүлэмжийн, зөвхөн намрын 3 сард
худалдаалагдах ил талбайн улаан лооль/
h. Сармис гэсэн үндсэн 8 ногооны хувьд үнийн судалгаа хийнэ.
4. Төмс, хүнсний ногооны үнийг дараах байдлаар цуглуулах бөгөөд зөвлөх үйлчилгээг
гүйцэтгэгч байгууллага нь доорх түвшинд үнийн мэдээг хэрхэн цуглуулах талаар
арга аргачлалыг тодорхойлсон байна.
Дотоодын ногооны үнэ бүрдэлт:
1. Үйлдвэрлэгчдийн бөөний “Зарах үнэ”, жижиглэнгийн “Зарах үнэ”
2. Бөөний худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ”, жижиглэнгийн
“Зарах үнэ”
3. Жижиглэнгийн худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ”,
жижиглэнгийн “Авах үнэ”, “Зарах үнэ”
Импортын ногооны үнэ бүрдэлт
1. Анхны буюу хил давахаас өмнөх “Бөөний үнэ”.
2. Бөөний худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ” ба жижиглэнгийн
“Зарах үнэ”.
3. Жижиглэнгийн худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ”,
жижиглэнгийн “Авах үнэ”, “Зарах үнэ” гэсэн 3 түвшинд тус бүр судалж,
мэдээлэл цуглуулах.
5. Улаанбаатар хотод худалдаалагдаж байгаа сонгогдсон төмс, хүнсний ногооны үнэ.
Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд тавигдах шаардлага:
Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ
1. Үнийн мэдээ цуглуулах нийтлэг арга зүйг ашигласан байх;
2. Төлөөлөх чадвартай худалдааны цэгүүдийг сонгосон байх;
3. Үнийн мэдээллийг үнэн зөв, тогтсон цаг хугацааанд нь түргэн шуурхай цуглуулсан
нөхцлийг бүрдүүлсэн байх;
4. Үнийн мэдээг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх чадвартай байх;
4. Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх баг болон түүний бүрэлдэхүүн
Зөвлөх үйлчилгээний баг нь дараах голлох мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.
1. Багийн ахлагч/ахлах зөвлөх -1 (маркетингийн судалгаа, төлөвлөлтийн чиглэлээр
мэргэшсэн)
2. Зөвлөх/мэргэжилтэн - 1 (үнийн судалгааны чиглэлээр мэргэшсэн)
3. Туслах ажилтан – 2 (судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах, дүн
шинжилгээ хийх, тайлан бэлтгэх чиглэлээр туршлагатай, мэдээллийг үнэн зөв
цуглуулах туршлагатай.)
4. Үнийн мэдээлэл цуглуулах туршлагатай мэдээлэл цуглуулах ажилтан - 5 (өмнө нь
борлуулалтын сувгийн судалгааны мэдээлэл цуглуулах ажил гүйцэтгэж байсан,
мэдээлэл цуглуулах чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх)
5. Зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага
Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгч нь хуулийн этгээд байх бөгөөд дараах чадавхийн үзүүлэлтийг
хангасан байна. Үүнд:
- Судалгаа зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан
туршлагатай байх.
- Борлуулалтын суваг болон үнийн мэдээ судалгааг гүйцэтгэж, тайлан боловсруулж
өгсөн ажлын туршлага 5-аас доошгүй жил.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа болон зөвлөх үйлчилгээг
гүйцэтгэж байсан.
- Зөвлөх багийн голлох мэргэжилтнүүдийн тухайн байгууллагын үндсэн ажилтнуудаар
бүрдүүлсэн байх.
- Судалгааны мэдээлэл цуглуулах техник технологи, арга хэрэгслээр бүрэн
тоноглогдсон. Үүнд: комьпютер, утсаар болон таблетаар онлайнаар судалгаа авах
өөрийн гэсэн хангалттай тооны тоног төхөөрөмжтэй байх.
- Зах зээлийн болон нийгмийн судалгаа явуулах олон улсын стандарт, мэргэжлийн ёс
зүйг дагаж мөрддөг.
- Тодорхой нэр төрлийн болон бүлэг бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, өртгийн сүлжээний
судалгааг гүйцэтгэж, санал зөвлөмж боловсруулж өгсөн.
Зөвлөх багийн гишүүдэд тавигдах шаардлага:
- Зөвлөх багийн үндсэн гишүүд нь эдийн засаг, маркетинг, бизнес удирдлага, хөдөө аж
ахуй болон судалгааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
- Багийн үндсэн гишүүд нь судалгааны байгууллагад 5 ба түүнээс дээш ажилласан
туршлагатай байх;
- Багийн үндсэн гишүүд нь маркетингийн судалгааны чиглэлээр өмнө нь ажиллаж
байсан туршлагатай байх;
- Тусгайлсан туршлага, ур чадвар: 5 дугаар бүлэгт дурдсан туршлага, ур чадварын
шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Багийн сонирхол илэрхийлсэн захидал
- Ажлын техникийн санал (төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх арга,
зохион байгуулалтыг агуулсан, үнийн судалгааг хийх нийтлэг арга зүйг ашигласан
байх)
- Зөвлөх үйлчилгээний багийн гишүүдийн анкет, туршлагын талаарх мэдээлэл,
(баталгаажсан байх)
Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ
- Үнийн санал (судалгааны түүвэрт тулгуурласан төсөвт өртөгөө боловсруулж өгөх)
Сонирхсон байгууллагууд дээрх материалыг (монгол хэл) бүрдүүлж,
битүүмжлэн 2017 оны 2-р сарын 5-ны 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ
үү.
Хаяг: Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбооны байр 216 тоот,
Энхтайвны өргөн чөлөө 18а-1, Баянзүрх дүүрэг, Ш/х-276, Улаанбаатар 13381,
Монгол Улс
Материалыг давхар Khandsuren@mfard.mn рүү дээрх хугацаанд мэйлдэнэ.
4 Мэдээллийн нууцлал ба өмчлөл
Зөвлөх үйлчилгээний хүрээнд боловсруулсан төмс хүнсний ногооны үнийн мэдээ, тайлан,
шинжилгээний баримт бичиг нь захиалагч талын өмч тул Төслийн нэгжийн албан бичгийн
зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

More Related Content

Featured

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Хүнсний ногооны үнэ бүрдэлтийн судалгааны тендер 2017

  • 1. ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН УДИРДАМЖ Газар: Улаанбаатар хот Хугацаа: 2017 оны 2 сараас 2018 оны 2 сар хүртэл 1 Үндэслэл Монгол улсын засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны захиалгаар “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл (ХНҮМТ)” буюу “Монгол Ногоо” төслийг Швейцарийн Хөгжлийн Агентлаг санхүүжүүлэн, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2016 оны 2 дугаар сарын 1- ээс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Төслийн үндсэн зорилго нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын (ялангуяа хөдөө, орон нутгийн жижиг тариаланчид болон хот/хот орчмын эмзэг бүлгийн айлууд) амьжиргааг сайжруулах юм. Төсөл нь дараах 4 чиглэлд үр дүн гаргахаар төлөвлөгдсөн болно. Үүнд: Үр нөлөө 1: Сайн чанарын үр, сорт, дэвшилтэт технологи, нөү-хауг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Үр нөлөө 2: Хүнсний ногооны зах зээлийн таатай орчин бүрдэж, тогтворжсноор ногоочдын буюу ялангуяа бага хэмжээний талбайтай ногоочид болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өрхийн орлого нэмэгдсэн байна. Үр нөлөө 3: Хот болон хот орчмын эмзэг бүлгийн өрхийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг өрхийн хүнсний ногооны тариалалтаар нэмэгдсэн байна. Үр нөлөө 4: Хүнсний ногооны салбарын бодлого/хууль эрх зүйн орчин сайжирсан байна. Төмс, хүнсний ногооны үнэ нь эрэлт, нийлүүлэлт, импорт зэрэг хүчин зүйлсээс хамаараад байнга өөрчлөгдөж байдаг. Мөн ногоочдоос, хэрэглэгч хүртэл олон шат дамжлага дамжих явцад үнэ их хэмжээгээр нэмэгддэг. Нэг талаас хэрэглэгчид үнийн талаар бодьтой мэдээлэлгүй байга. Нөгөө талаас ногоочид үр ашигтай ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлж чадахгүй байна. Тэд үнийн талаарх мэдээллийг баттай эх үүсвэрээс, цаг тухайд нь авч чаддаггүйн улмаас бөөний худалдаачдын хэлсэн үнээр ногоогоо худалдаалдаг. Хүнсний ногооны зах зээлийн гол тоглогчид нь бөөний худалдаачид бөгөөд үнэд хамгийн ихээр нөлөөлдөг. Иймээс үнийн бодьтой мэдээллийг хэрэглэгчид болон ногоочдод цаг тухайд нь хүргэх шаардлагатай байна. 2 Зорилго Улаанбаатар хотын төмс, хүнсний ногооны зах зээлийн үнийн бүрдэлт болон үнийн өөрчлөлт, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. 3 Хийгдэх гол ажлууд
  • 2. Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ Судалгааны үйлчилгээний ажлын зорилгыг хангах хүрээнд зөвлөх баг нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: 1. Төлөөлөх чадвартай төмс, хүнсний ногоо худалдаалдаг цэгүүдийг сонгох: Улаанбаатар хотын төмс, хүнсний ногооны үнийг цуглуулахад төлөөлөх чадвартай төмс, хүнсний ногоо худалдаалдаг цэгүүдийг үнийн мэдээ цуглуулах нийтлэг арга зүйн дагуу сонгосон байна. 2. Үнийн мэдээллийг цуглуулах гарын авлага, зааврыг боловсруулна. 3. Төмс, хүнсний ногооны үнийн мэдээллийг үнэн зөв цуглуулж, үнийн мэдээг төслийн вэбсайтанд календарчилсан төлөвлөгөөний дагуу байршуулж байна 4. Үнийн мэдээллийг төслийн вэб сайт руу оруулж дууссанаас хойш 1 хоногийн дотор үнэ бүрдэлт, үнийн өөрчлөлт, нөлөөлөх хүчин зүйлсэд шинжилгээ хийж, үйл ажиллагааны тайланг гаргаж төсөлд ирүүлж байна. Төмс, хүнсний ногооны үнийн мэдээллийг шинэчлэх болон тайланг зөвлөх үйлчилгээний ажлын төлөвлөгөөнд тодорхой заасан байна. 5. Үнийн өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээг сар тутам, улирал, хагас жил болон жилээр хийж тайлагнана. Зөвлөх үйлчилгээний ажлын хамрах хүрээ: 1.Үнийн мэдээ цуглуулах нийтлэг арга зүйн дагуу сонгосон худалдааны цэгүүдийн үнийн мэдээг 12 сарын туршид буюу 2016 оны 02-р сараас 2017 оны 02-р сар хүртэлх хугацаанд тухайн сарын үнийн тогтворжилтоос хамаарч 14 – 30 хоногт нэг удаа төмс, хүнсний ногооны үнийг шинэчилж үнийн мэдээллийг цуглуулж, төслийн вэбсайтад байршуулж байна. 2.Төмс, хүнсний ногооны дотоодын нийлүүлэлт нэмэгддэг үед 7 хоногт нэг удаа төмс, хүнсний ногооны үнийг вэб сайтанд байршуулж байна. 3.Төмс, хүнсний ногооны үнийн судалгаанд дараах тарьмалууд багтана. a. Төмс, b. Бөөрөнхий сонгино, c. Бөөрөнхий байцаа, d. Шар лууван, e. Шар манжин, f. Өргөст хэмх /жилийн турш худалдаалах хүлэмжийн, зөвхөн намрын 3 сард худалдаалагдах ил талбайн өргөст хэмх/ g. Улаан лооль / жилийн турш худалдаалах хүлэмжийн, зөвхөн намрын 3 сард худалдаалагдах ил талбайн улаан лооль/ h. Сармис гэсэн үндсэн 8 ногооны хувьд үнийн судалгаа хийнэ. 4. Төмс, хүнсний ногооны үнийг дараах байдлаар цуглуулах бөгөөд зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгч байгууллага нь доорх түвшинд үнийн мэдээг хэрхэн цуглуулах талаар арга аргачлалыг тодорхойлсон байна. Дотоодын ногооны үнэ бүрдэлт: 1. Үйлдвэрлэгчдийн бөөний “Зарах үнэ”, жижиглэнгийн “Зарах үнэ” 2. Бөөний худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ”, жижиглэнгийн “Зарах үнэ” 3. Жижиглэнгийн худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ”, жижиглэнгийн “Авах үнэ”, “Зарах үнэ” Импортын ногооны үнэ бүрдэлт 1. Анхны буюу хил давахаас өмнөх “Бөөний үнэ”. 2. Бөөний худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ” ба жижиглэнгийн “Зарах үнэ”. 3. Жижиглэнгийн худалдаачдын бөөний “Авах үнэ”, “Зарах үнэ”, жижиглэнгийн “Авах үнэ”, “Зарах үнэ” гэсэн 3 түвшинд тус бүр судалж, мэдээлэл цуглуулах. 5. Улаанбаатар хотод худалдаалагдаж байгаа сонгогдсон төмс, хүнсний ногооны үнэ. Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд тавигдах шаардлага:
  • 3. Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ 1. Үнийн мэдээ цуглуулах нийтлэг арга зүйг ашигласан байх; 2. Төлөөлөх чадвартай худалдааны цэгүүдийг сонгосон байх; 3. Үнийн мэдээллийг үнэн зөв, тогтсон цаг хугацааанд нь түргэн шуурхай цуглуулсан нөхцлийг бүрдүүлсэн байх; 4. Үнийн мэдээг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх чадвартай байх; 4. Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх баг болон түүний бүрэлдэхүүн Зөвлөх үйлчилгээний баг нь дараах голлох мэргэжилтнүүдээс бүрдсэн байна. 1. Багийн ахлагч/ахлах зөвлөх -1 (маркетингийн судалгаа, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн) 2. Зөвлөх/мэргэжилтэн - 1 (үнийн судалгааны чиглэлээр мэргэшсэн) 3. Туслах ажилтан – 2 (судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, тайлан бэлтгэх чиглэлээр туршлагатай, мэдээллийг үнэн зөв цуглуулах туршлагатай.) 4. Үнийн мэдээлэл цуглуулах туршлагатай мэдээлэл цуглуулах ажилтан - 5 (өмнө нь борлуулалтын сувгийн судалгааны мэдээлэл цуглуулах ажил гүйцэтгэж байсан, мэдээлэл цуглуулах чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх) 5. Зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгч нь хуулийн этгээд байх бөгөөд дараах чадавхийн үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: - Судалгаа зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. - Борлуулалтын суваг болон үнийн мэдээ судалгааг гүйцэтгэж, тайлан боловсруулж өгсөн ажлын туршлага 5-аас доошгүй жил. - Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа болон зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж байсан. - Зөвлөх багийн голлох мэргэжилтнүүдийн тухайн байгууллагын үндсэн ажилтнуудаар бүрдүүлсэн байх. - Судалгааны мэдээлэл цуглуулах техник технологи, арга хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Үүнд: комьпютер, утсаар болон таблетаар онлайнаар судалгаа авах өөрийн гэсэн хангалттай тооны тоног төхөөрөмжтэй байх. - Зах зээлийн болон нийгмийн судалгаа явуулах олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйг дагаж мөрддөг. - Тодорхой нэр төрлийн болон бүлэг бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, өртгийн сүлжээний судалгааг гүйцэтгэж, санал зөвлөмж боловсруулж өгсөн. Зөвлөх багийн гишүүдэд тавигдах шаардлага: - Зөвлөх багийн үндсэн гишүүд нь эдийн засаг, маркетинг, бизнес удирдлага, хөдөө аж ахуй болон судалгааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх; - Багийн үндсэн гишүүд нь судалгааны байгууллагад 5 ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх; - Багийн үндсэн гишүүд нь маркетингийн судалгааны чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай байх; - Тусгайлсан туршлага, ур чадвар: 5 дугаар бүлэгт дурдсан туршлага, ур чадварын шаардлагыг хангасан байх. Бүрдүүлэх материал: - Багийн сонирхол илэрхийлсэн захидал - Ажлын техникийн санал (төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх арга, зохион байгуулалтыг агуулсан, үнийн судалгааг хийх нийтлэг арга зүйг ашигласан байх) - Зөвлөх үйлчилгээний багийн гишүүдийн анкет, туршлагын талаарх мэдээлэл, (баталгаажсан байх)
  • 4. Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо ТББ - Үнийн санал (судалгааны түүвэрт тулгуурласан төсөвт өртөгөө боловсруулж өгөх) Сонирхсон байгууллагууд дээрх материалыг (монгол хэл) бүрдүүлж, битүүмжлэн 2017 оны 2-р сарын 5-ны 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Хаяг: Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбооны байр 216 тоот, Энхтайвны өргөн чөлөө 18а-1, Баянзүрх дүүрэг, Ш/х-276, Улаанбаатар 13381, Монгол Улс Материалыг давхар Khandsuren@mfard.mn рүү дээрх хугацаанд мэйлдэнэ. 4 Мэдээллийн нууцлал ба өмчлөл Зөвлөх үйлчилгээний хүрээнд боловсруулсан төмс хүнсний ногооны үнийн мэдээ, тайлан, шинжилгээний баримт бичиг нь захиалагч талын өмч тул Төслийн нэгжийн албан бичгийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.