More Related Content
Similar to Ажлын зар (20)
Ажлын зар
- 1. МОНГОЛ НОГОО ТӨСӨЛ
Судлаач болон дадлагажигч оюутан/ажилтан ажилд авна.
Төслийн танилцуулга
Монгол улсын засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны захиалгаар “Хүнсний ногооны
тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл (ХНҮМТ)” буюу “Монгол Ногоо” төслийг
Швейцарийн Хөгжлийн Агентлаг санхүүжүүлэн, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө
Фермерүүдийн Холбоо ТББ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2016 оны 2 дугаар сарын 1-
ээс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Төслийн үндсэн зорилго нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих,
хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын (ялангуяа хөдөө, орон нутгийн жижиг
тариаланчид болон хот/хот орчмын эмзэг бүлгийн айлууд) амьжиргааг сайжруулах юм.
Төсөл нь дараах 4 чиглэлд үр дүн гаргахаар төлөвлөгдсөн болно. Үүнд:
Үр нөлөө 1: Сайн чанарын үр, сорт, дэвшилтэт технологи, нөү-хауг үйлдвэрлэлд
нэвтрүүлснээр хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна.
Үр нөлөө 2: Хүнсний ногооны зах зээлийн таатай орчин бүрдэж, тогтворжсноор ногоочдын
буюу ялангуяа бага хэмжээний талбайтай ногоочид болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн
өрхийн орлого нэмэгдсэн байна.
Үр нөлөө 3: Хот болон хот орчмын эмзэг бүлгийн өрхийн хүнсний ногооны үйлдвэрлэл,
хэрэглээг өрхийн хүнсний ногооны тариалалтаар нэмэгдсэн байна.
Үр нөлөө 4: Хүнсний ногооны салбарын бодлого/хууль эрх зүйн орчин сайжирсан байна.
Төслийн шинэ вэбсайт ашиглалтанд орсонтой холбогдуулан төслийн болон төслийн үр
шим хүртэгч байгууллага, хувь хүмүүсийн мэдээллийг вэбсайтад бүртгэх, маркетингийн
бүрэлдэхүүн хэсгийн холбогдох ажлуудад туслалцаа үзүүлэх дотоодын судлаач,
дадлагажигч оюутан ажиллуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
1. Төслийн вэбсайтад мэдээлэл оруулах
2. Хүнсний ногооны маркетингийн чиглэлээр ажиллах
3. Шаардлагатай үед төслийн бусад үйл ажиллагаанд оролцож ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
Бизнесийн удирдлага, маркетинг, менежментийн чиглэлээр сурч буй оюутан байх
эсвэл төгссөн байж болно.
Доод тал нь 3 сар ба түүнээс дээш хугацаанд хагас цагаар /7 хоногт 20 цаг/
ажиллах боломжтой байх
Шаардлагатай үед хөдөө томилолтоор явах
Англи хэлний тодорхой мэдлэгтэй
Вэб, сошиал медиа хуудасны админ хийх чадвартай
Компьютер, интернетийн мэдлэгтэй
- 2. Компьютер дээр зөв, хурдан, алдаагүй шивж, ажиллах чадвартай
Microsoft Office – н програм бүрэн эзэмшсэн
Photoshop гэх мэт зураг, дизайн програм дээр ажиллах чадвартай
Судалгаа, бүртгэлийн анкет боловсруулах, судалгаа авах, боловсруулах SPSS
болон Excel дээр ажиллах чадвартай
Хувьдаа notebook-тэй, интернет орчин ажиллах боломжтой байх
Хувийн зохион байгуулалт сайтай, даалгасан ажлыг цаг тухайд нь хийх
хариуцлагатай, аливаа ажлыг оновчтой аргаар, хурдан шуурхай гүйцэтгэх болон
харилцааны ур чадвартай байх
Маркетингийн чиглэлээр сурдаг бол давуу тал болно.
Төслийн зүгээс дадлага хийсэн тодорхойлолт болон судалгаа, дадлагын ажилд
шаардлагатай мэдээллээр хангах боломжтой.
Шаардагдах материал:
Анкет буюу CV
Их дээд сургуулийн дүнгийн хуулбар буюу диплом
Цахим үнэмлэхний хуулбар
Англи хэл, компьютерын мэдлэгийн түвшинг илэрхийлэх гэрчилгээ буюу баримт
бичиг
Ажилд орохыг хүсэгчид дээрх материалуудыг бүрдүүлэн khandsuren@mfard.mn хаягаар
3-р сарын 3-ны дотор илгээнэ үү.
Лавлах утас: 11-464132
Жич: Зөвхөн тавигдах шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчтай эргэн холбоо барина.