SlideShare a Scribd company logo
1 of 141
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
Огноо: 2013/10/28/ Дугаар: 397 Улаанбаатар хот
Удирдамж батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8, Эрүүл мэндийн
тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 272 дугаар
тушаалаар батлагдсан “Сувилахуйн тусламж, үйлчлгээг хөгжүүлэх стратеги”-ийн
хэрэгжилтийг хангах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
зорилгоор ТУШААХ нь:
1. “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний
эмнэлзүйн удирдамж”-ийг нэгдүгээр, “Сувилахуйн тусламж үйлчилгээг өдрийн эмчилгээ,
сувилгааны хэсэгт үзүүлэх удирдамж”-ийг хоёрдугаар, “Гамшиг, осол, олон нийтийг
хамарсан халдварт өвчний дэгдэлт, онцгой байдлын үеийн сувилахуйн тусламж,
үйлчилгээний бэлэн байдлын удирдамж”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Батлагдсан удирдамжийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн
салбарын бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг
болгосугай.
3. Энэхүү тушаалаар батлагдсан удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг
үзүүлэн ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я. Буянжаргал/-т, Эрүүл
мэндийн яамны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл /Д. Солонго/-д тус тус
даалгасугай.
4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга
/А. Эрдэнэтуяа/-д даалгасугай.
САЙД Н.УДВАЛ
Эрүүл мэндийн сайдын
2013 оны ..... сарын ....... өдрийн
.............. дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙН ҮЕИЙН
СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖ
АГУУЛГА
ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ ..........................................................
ӨМНӨХ ҮГ ..................................................................................................
ОРШИЛ .......................................................................................................
А.ЕРӨНХИЙ ХЭСЭГ ………………………………………………………........
А.1. Сэтгэцийн өвчний тодорхойлолт ........................................
А.2. Өвчний код ...........................................................................
А.3. Удирдамжийг хэрэглэгчид ..................................................
А.4. Удирдамжийн зорилго .........................................................
А.5. Удирдамж боловсруулсан огноо ........................................
А.6. Удирдамжийг шинэчлэх огноо ............................................
А.7. Удирдамжийг боловсруулсан ажлын хэсэг .....................
А.8. Нэр томъёо, тодорхойлолт, эх сурвалж .............................
А.9. Тархвар зүйн байдал ...........................................................
А.9.1. Үндсэн ойлголт..................................................................
Б. ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭС ДАРААЛАЛ.............................
Б.1. Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт ............
В. ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ ........................................
В.1. МЭДРЭЛ СУЛЬДЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
B.1.1Мэдрэл сульдал өвчний тодорхойлолт ...........................
B.1.2 Өвчний шалтгаан ...............................................................
B.1.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................
B.1.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................
B.1.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................
B.1.6 Үйлчлүүлэгч, түүний ар гэрт өгөх зөвөлгөө ......................
В.2. ШИЗОФРЕНИ ӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
B.2.1 Шизофрени өвчний тодорхойлолт ...................................
B.2.2Өвчний шалтгаан ..............................................................
B.2.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................
B.2.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................
B.2.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................
- Хий үзэгдэлтэй өвчтөний сувилгаа .................................
- Дэмиирэлтэй өвчтөний сувилгаа .....................................
- Сэтгэцэд нөлөөт эмийн гаж нөлөө ..................................
- Кататоник хөшилтэй өвчтөний сувилгаа ........................
- Кататоник дошгиролтой өвчтөний сувилгаа ...................
B.2.6 Үйлчлүүлэгч, түүний ар гэрт өгөх зөвөлгөө .......................
В.3. УНАЛТ ТАТАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
B.3.1 Уналт таталт өвчний тодорхойлолт .................................
B.3.2 Өвчний шалтгаан ...............................................................
B.3.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................
B.3.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................
B.3.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................
B.3.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө ......................
В.4. ТЭНЭГРЭЛИЙН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
B.4.1 Тэнэгрэл өвчний тодорхойлолт ........................................
B.4.2 Өвчний шалтгаан ...............................................................
B.4.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................
B.4.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................
B.4.5 Сувилгааны үйл ажиллагаа .............................................
B.4.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө .......................
В.5. СЭТГЭЛ ГУТРАЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
B.5.1 Сэтгэл гутралын үеийн өвчний тодорхойлолт ................
B.5.2 Өвчний шалтгаан ...............................................................
B.5.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................
B.5.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................
B.5.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................
B.5.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө .....................
В.6. АМИА ЕГҮҮТГЭЖ БОЛЗОШГҮЙ ӨВЧТӨНД ҮЗҮҮЛЭХ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
B.6.1 Өвчний тодорхойлолт .......................................................
B.6.2 Өвчний шалтгаан ...............................................................
B.6.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................
B.6.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................
B.6.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................
ХАВСРАЛТ ..................................................................................................
Сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн сувилагчийн өөрийгөө шалгах, шалгуур
хуудас
1. Мэдрэл сульдал буюу архаг ядаргаатай өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн
байдлыг шалгах шалгуур хуудас
2. Хий үзэгдэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур
хуудас
3. Дэмийрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах
шалгуур хуудас
4. Кататоник хөшилттэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах
шалгуур хуудас
5. Кататоник дошгиролтой өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах
шалгуур хуудас
6. Уналт, таталттай өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур
хуудас
7. Тэнэгрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас
8. Сэтгэцийн байдлыг шинжлэх хурдавчилсан арга.
9. Настны танин мэдэхүйг шалгах сорил
10. Амиа егүүтгэх, оролдлого хийх эрсдэл байгаа эсэхийг үнэлэх хуудас /ДЭМБ/
НОМ ЗҮЙ .....................................................................................................
ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ
ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
СЭМТҮА Сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог үнэлэх аргачлал
ЭМНХ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
ЭХД Эмнэлэг хамгааллын дэглэм
ӨМНӨХ ҮГ
Үндэслэл
Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон харилцааны
чадварыг хамарсан эрүүл мэндийн салшгүй нэгэн хэсэг юм. Сэтгэцийн хувьд тогтвортой,
амьдралд тохиолдох бухимдлыг даван туулах чадвартай хүмүүс үр бүтээлтэй ажиллаж,
өөрийн хамт олон, нийгэмд хувь нэмэр оруулах чадвараар илүү сайн байдаг.Сэтгэцийн
эрүүл мэнд нь хүний хөгжлийн үндэс суурь болдог учраас сэтгэцийн эрүүл мэндийн
асуудлыг хүний амьдралын нэг хэсэг, гэж үзэж урьдчилан сэргийлэх, өвчилсэн
тохиолдолд оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх нь чухал
юм. (Дэлхий дахины сэтгэцийн эрүүл мэнд. ДЭМБ.2001)
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлэхэд сэтгэцийн болон аливаа тархины
эмгэгийн талаарх мэдлэгийг эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй эзэмшсэн байх
шаардлагатай.
Монгол улсын засгийн газраас сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг
хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа хэдий ч үйлчлүүлэгч, тэдний гэр бүлийн оролцоог
нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүртээмжийг хүн бүрт тэгш
хүргэх, сувилахасуудлыг түлхүү оруулах асуудал чухал байна.
Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн хууль, үндэсний хөтөлбөр, болон бусад
эрхзүйн баримт бичгүүд гаран мөрдөгдөж байгаа ч сувилахуйн тусламж, үйлчилгээний
тодорхой удирдамж, журам одоогоор байхгүй байгаа нь уг удирдамжийг хийх үндэслэл
болсон.
А.ЕРӨНХИЙ ХЭСЭГ
А.1. “Сэтгэцийн өвчин”гэж олон улсын ангиллын“Сэтгэцийн болон зан үйлийн
эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношлож болох бүх өвчнийг хэлнэ. (МУ-
ын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. 2000)
А.2. Өвчний код: Олон улсын өвчний 10-р ангилалын “Сэтгэцийн болон төрх
үйлийн эмгэг” гэсэн 5-р бүлэгт сэтгэцийн эмгэгүүдийг багтаан ангилан “FIVE” буюу F
үсгээр тэмдэглэдэг.
F20# Шизофрени
F00# Тэнэгрэл
F32# Сэтгэл гутрал
F48. 0 Мэдрэл сульдах
А.3. Удирдамжийг хэрэглэгчид
Удирдамжийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй сувилагч,
бага эмч нар, өрх, сум болон эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч нар үйл
ажиллагаандаа хэрэглэнэ.
А.4. Удирдамжийн зорилго
Удирдамж нь энгийн үр дүнтэй аргаар сувилгааны үндсэн зарчим болон
сувилгааны үйл ажиллагааны таван шатлалын дагуу сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн
тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэнэ.
А.5. Удирдамж боловсруулсан огноо: 2014
А.6. Удирдамжийг шинэчлэх огноо: 2017
А.7. Удирдамж боловсруулсан ажлын хэсэг:
Д.Энхтуяа ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн сувилахуйн сургалт
хариуцсан арга зүйч, ЭМЯ-ны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн
салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын
хэсгийн ахлагч,
З.Хишигсүрэн ЭМШУИС-ийн АУС-ийн Сэтгэц судлалын тэнхимийн ахлах багш, АУ-
ны доктор, дэд профессор, ЭМЯ-ны Сэтгэцийн мэргэжлийн салбар
зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн гишүүн,
О.Оюунтөгс СЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга, ахлах зэргийн сувилагч,
ажлын хэсгийн гишүүн,
С.Дэлгэрмаа ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн эмнэлзүйн тэнхимийн ахлах
багш, АУ-ны магистр, ажлын хэсгийн гишүүн,
Д.Мөнгөнцэцэг СЭМҮТ-ийн Чанар, стандарт хариуцсан арга зүйч, тэргүүлэх зэргийн
сувилагч, ажлын хэсгийн гишүүн.
Ж.Цэцэгмаа СЭМҮТ-ийн Сургалт судалгаа хариуцсан арга зүйч, удирдлагын
ухааны магистр, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын хэсгийн гишүүн.
Л.Одгэрэл ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш,
Сувилахуйн ухааны магистр, ажлын хэсгийн гишүүн.
А.8. Нэр томъёо
- Мэдрэл сульдал буюу архаг ядаргаа: Хүн амын дунд зонхилон тохиолддог, тархины
бүтцийн бус, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт бий болдог,хувь хүний сэтгэцийн
чанарын онцлог байдалтай хүмүүс ихэвчлэн өвчилдөг,сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр
эмнэл зүй нь илэрдэг эдгэрэх тавилантай сэтгэцийн эмгэгийг; (Зонхилон тохиолдох
өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж. 2005)
- Шизофрени: Эмнэлзүйн хувьд хослон илэрдэг, архаг явцтай, дотоод шалтгаантай,
сэтгэцийн хүнд эмгэгийг; (С.Бямбасүрэн .Сэтгэцийн эмгэг судлал. 2007)
- Дэмийрэл:Аливаа юмс үзэгдэл болж буй үйл явдлын талаарх буруу ойлголт, буруу
бодол, буруу оюун дүгнэлт буюу бодитой зүйлд тулгуурлаагүй буруу итгэл
үнэмшлийг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2007)
- Хий үзэгдэл дэмийрлийн хамшинж: Хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд хослон илэрч
болох бөгөөд хий үзэгдэл, дэмийрлийн шинжээс бүрдсэн нийлмэл хамшинжийг;
(С.Бямбасүрэн.Сэтгэцийн эмгэг судлал.2007)
- Кататони: Хүний санаа зоригоос хамаарахгүй, өөрөө хар аяндаа үүсэж байгаа, ерийн
биш, этгээд, хачин, гоёмсог, чамин шинж чанартай эмгэг үйлдэл хөдөлгөөнийг;
(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал.2007)
- Кататоник хөшил: Өвчтөний хошуу цорвойсон, бээцийсэн, цээж өвдөгний үеэр
нугарсан, хоёр гараа хагас нугалан цээж орчмоо барьсан, хөлөө чирэн ойр ойрхон
алхаж явах зэрэг хэвийн бус байрлалд орохыг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг
судлал.2007)
- Уналт таталт буюу эпилепси: Сэтгэцийн өөрчлөлт хавсарсан даамжрах явцтай
уналт таталтыг;. (С.Бямбасүрэн “Сэтгэцийн эмгэг судлал” 2007, Зонхилон тохиолдох
өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамж 2005)
- Цөөн уналт: Өвчин үүсэх шалтгаан, явц эмчилгээний байдлаас хамааран зарим
өвчтөний уналт жилдээ, сардаа цөөн тохиолддог эпилепсийн уналтыг;(С.Бямбасүрэн.
Сэтгэцийн эмгэг судлал сурах бичиг.2007)
- Бага уналт таталт: Өвчтөн болсон үйл явдлыг санадаггүй ба ухаан саруул
болмогц өмнө нь гүйцэтгэж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхийг; (С.Бямбасүрэн.
Сэтгэцийн эмгэг судлал сурах бичиг.2007)
- Тэнэгрэл:Тархины гадна ба дотор байршилтай органик гаралтай ямар нэг архаг
өвчний улмаас их тархины дотор ба гадрын эсвэл гадрын доод бүтцийн мэдрэлийн
эсүүд хатингарших, гэмтэх, үхжсэний улмаас хүний оюун ухааны чадварууд буурах ба
алдагдах хамшинжийг; (Монгол улсын стандарт. 2012)
- Сэтгэл гутрал: Сэтгэл гутрах эмгэг нь гадны тодорхой шалтгаангүйгээр сэтгэл
хөдлөл нь анхдагчаар өөрчлөгдөх эмнэлзүйн хувьд сэтгэлээр унах, сэтгэцийн үйл
ажиллагааны идэвх буурах, хөдөлгөөний идэвх буурах шинж хослон илэрдэг дотоод
шалтгаант сэтгэцийн эмгэгийг; (ДЭМБ-аас гаргасан тодорхойлолт)
- Амиа егүүтгэхүй: Сэтгэцийн эмгэгийн улмаас амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого
хийх үзэгдлийг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2007)
- Сэтгэцийн өвчний сувилахуй: Өвчтөнийг нэг талаас асарч, сувилах, нөгөө талаас
бие, сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн бүхий л үйл ажиллагаа, дасан зохицох
чадваруудыг нөхөн сэргээх иж бүрэн тусламжийг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн өвчтэй
хүмүүсийн сувилахуй ба сэтгэц нийгмийн реабилитаци.1999)
- Сэтгэцийн эрүүл ахуй: Хүн амын буруу зан үйл, муу зуршил, сэтгэцийн эмгэгээс
урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэхэд чиглэгдсэн
биологи, нийгэм, сэтгэл зүй, сурган, эдийн засгийн цогц арга хэмжээг; (З.Хишигсүрэн.
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. 2013)
- Асаргаа сувилгааны үндсэн зарчим:
 Тав тухтай орчин бүрдүүлэх
 Зөв зохистой хооллох, шингэний зохицуулалт,
 Орчинд тохируулан хувцаслах
 Сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх
 Шинж тэмдгийн асаргаа сувилгаа
- Сувилгааны үйл ажиллагаа: Ажлаа зөв, оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн
тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий, сувилахуйн тусламжийг
чанарын өндөр түвшинд үзүүлэх, бий болсон болон бий болох эрүүл мэндийн асуудлыг
илрүүлж шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;
- Сэтгэцийн эрүүл байдал: Хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон
хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах,
суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг;
(МУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. 2000)
Тодорхойлолт
Энэхүү удирдамж нь сэтгэцийн зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн үед үзүүлэх
сувилахуйн тусламж, үйлчилгээг тухайн өвчтөний бие, сэтгэц нийгмийн байдал,
амьдралын хэв маяг, орчны халгаат хүчин зүйлийг оролцуулан сувилахуйн үндсэн
зарчмыг баримтлан цогц үнэлгээ хийж, оношийг зөв тодорхойлсноор төлөвлөгөөг
боловсруулан хэрэгжүүлж, үр дүнд нь дүгнэлт хийж хүндрэлээс урьдчилан сэргийлэх,
сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг хүн бүрийн эрүүл мэндийн үндсэн хэрэгцээ болгон
сургах, хэрэгжүүлэх баримт бичиг болно.
А.9. Тархвар зүйн байдал
Эрдэмтэн судлаачид олон удаа сэтгэцийн эмгэгийн тархалтыг судалсан боловч
1000 хүн амд ноогдох өвчлөлийн ерөнхий түвшин харилцан адилгүй байсан ч сэтгэцийн
эмгэг ихсэх хандлагатай нь ажиглагдаж байсан байна. Тухайлбал: 1000 хүн амд ноогдох
сэтгэцийн эмгэг 1989 онд 15.6 (С.Бямбасүрэн), 1990 онд 23.6 (Ш.Доржжадамба), 1991 онд
28.4 (Н.Орёл).
Монгол Улс сэтгэцийн эмгэгийн тархалтын түвшингээр дундаж тархалттай улсын
тоонд ордог. (С.Бямбасүрэн 1984-1992 оны судалгааны түүвэр материал).100000 хүн ам
тутмын 841 нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдагаас 45% нь эмэгтэйчүүд,
3% хүүхэд өсвөр насныхан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа
мэргэжилтнийг авч үзвэл 100000 хүн амд сэтгэцийн эмч 0.5, сувилагч 7.6, сэтгэл зүйч 0.02,
ахуй засалчид 0.8, ногдож байна. Сувилагч нарын хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн
мэдрэл сэтгэцийн тасгийн нэг оронд 0.02, сэтгэцийн клиникийн нэг оронд 0.14 ногдож
байна. (ДЭМБ-ын СЭМТҮА-аар сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлсэн тайлан.2006)
А.9.1. Үндсэн ойлголт
Орчин үед олон улсын чиг хандлагын дагуу сэтгэцийн эрүүл мэнд судлал нь хүн
амын сэтгэцийн байдлыг сэтгэцийн эрүүл байдал, сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай
буюу завсрын байдалд буй хүмүүс сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэсэн 3 чиглэлээр судалж,
хүн амд тохирсон шатлалын сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх
чиглэлийг баримтлан хөгжиж байна. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааныг авч үзвэл:
- Нийгмийн хүчин зүйл,
- Биологийн хүчин зүйл,
- Сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлдөг байна. (Доклад о состоянии здравоохранения в
мире.2001.)
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг гурван
шатлалаар үзүүлнэ. Үүнд:
1. Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж
2. Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдогч шатны тусламж
3. Сэтгэцийн эрүүл мэндийн гуравдагч шатны тусламжийг үзүүлнэ.
Ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч, бага эмч нар анхан шатны тусламж
үйлчилгээний түвшинд дараах чиглэлээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлнэ.
- Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох;
- Хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэндийн талаарх буруу ойлголт, түүнийг засахад
чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
- Сөрөг стрессийг даван туулах чадварт сургах;
- Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн үйл
ажиллагаанд татан оролцуулах;
- Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх;
- Сэтгэцийн 25 эмгэгийг эрт оношлох, эмчлэх;
- Мэргэжлийн бусад салбаруудтай хамтарч ажиллах;
- Яаралтай тусламж үзүүлэх;
Сэтгэцийн эрүүл ахуй гэдэг нь хүн амын буруу зан үйл, муу зуршил, сэтгэцийн
эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэхэд
чиглэгдсэн биологи, нийгэм, сэтгэл зүй, сурган, эдийн засгийн цогц арга хэмжээг хэлнэ.
Ураг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд хүний амьдралын бүхий л үе шаттай холбоотой
асуудлууд хамаарагдана. Сэтгэцийн эрүүл ахуйг: насны, хөдөлмөрийн, нийтийн
харилцааны, ахуй амьдрал, гэр бүл, эр эмийн ёсны, спортын сэтгэцийн эрүүл ахуй гэж
ангилна. (Ш.Доржжадамба.1999)
Б. ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭС ДАРААЛАЛ
Б.1. Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт
Анхдагч урьдчилан сэргийлэлт
- Нийгмийн сэргийлэлт
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх, амьдрал ахуйн
нөхцөлийг сайжруулах, амьдрах ур чадварыг дээшлүүлэх, үр хүүхдээ зөв зан үйлд сурган
хүмүүжүүлэх зэрэг нийгмээс явуулж буй цогц арга хэмжээ юм.
- Удмын сэргийлэлт
Удамших хандлагатай сэтгэцийн өвчнүүдийн талаар хүн амд зохих мэдлэг олгож
түүнээс урьдчилан сэргийлэх, удмын зураглал хөтлөх, удам зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл
ажиллагааг явуулна.
- Үр хөврөлийн сэргийлэлт
Үр хөврөл бүрэлдэн тогтох үеэс эхлээд ураг төрөх хүртэлх хугацаанд нөлөөлж
болох сөрөг хүчин зүйлээс хамгаалах, жирэмснийг эрт хугацаанд оношлох, хяналтанд
авах, хүүхдийн мэдрэл сэтгэцийн хөгжилд нөлөөлж болохуйц өвчин эмгэгээс сэргийлэх,
төрөх насны эмэгтэйчүүдийг эмчлэх зэрэг үйл ажиллагааг явуулна.
- Төрсний дараах сэргийлэлт
Хүүхэд төрсөнөөс хойш гурав хүртэлх насны хүүхдийн мэдрэл сэтгэцийн үйл
ажиллагаанд нөлөөлж болохуйц эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, төгс
эмчлэх зэрэг арга хэмжээг бусад мэргэжлийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран зохион
байгуулна.
Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт
Хүн ам сэтгэцийн эмгэгээр өвчилсөн тохиолдолд эрт илрүүлэх, эрт оношлох, төгс
эмчлэх, нийгэмд дасан зохицох, хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлэх үйл
ажиллагааг зохион байгуулах ба бодлого боловсруулагчид, ар гэрийнхэн, олон нийтийг
татан оролцуулна.
Сэтгэцийн эрүүл мэндийн гуравдагч урьдчилан сэргийлэлт
Сэтгэцийн эмгэгээр өвчилж оношлогдсон, нийгэм хөдөлмөрийн харилцааны дасан
зохицох чадварын хямрал илэрсэнсэтгэцийн эмгэгтэйхүмүүсийн өөртөө үйлчлэх чадварыг
дээшлүүлэхэд чиглэгдсэн, нийгэмшүүлэх, нийгэм хамт олонд тулгуурласан тусламжийг
үзүүлнэ.
Сэтгэцийн эрүүл мэндийн дөрөвдөгч урьдчилан сэргийлэлт
Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх,
хөдөлмөрийг нь мөлжих, гутаан доромжлохоос сэргийлэх үйл ажиллагааг явуулна.
В. ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ
В.1. МЭДРЭЛ СУЛЬДЛЫНӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
В.1.1 Тодорхойлолт:
Мэдрэл сульдал буюу архаг ядаргаа нь хүн амын дунд зонхилон
тохиолддог,тархины бүтцийн бус, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт бий болдог,хувь
хүний сэтгэцийн чанарын онцлог байдалтай хүмүүс ихэвчлэн өвчилдөг,сэтгэцийн хөнгөн
өөрчлөлтөөр эмнэл зүй нь илэрдэг эдгэрэх тавилантай сэтгэцийн эмгэг юм.
В.1.2 Өвчний шалтгаан:
- Сэтгэцийн гэмтлийн шалтгаант
- Нийгмийн хүчин зүйлийн шалтгаант
- Биологийн хүчин зүйлийн шалтгаант
Үүнд:
- Сэтгэл зовоосон хувийн үйл явдлууд
- Аюул гамшгийг нүдээр харж биеэр туулснаас үүссэн сэтгэлийн зовлон
- Нийгмийн сөрөг байдлуудаас үүссэн сэтгэлийн зовлон
- Бие махбодын өвчин
- Сэтгэл түгших,гутрах
- Ачаалал ихтэй ажиллах
- Ямар ч ажил хийхгүй байх
- Жин нэмэгдэх
- Нойрны хямрал
- Эдгээр үйл явдлууд тухайн хүний дотоод сэтгэл, бодолтой нь харшилдан, бие
сэтгэц нь сульдаж ядардаг.
В.1.3 Эмнэлзүйн шинж тэмдэг
Биеийн
сульдлын
шинжүүд
Амархан ядрах, тамир тасрах, эцэж сульдах, ажлын чадвар
буурах, ажлын ялимгүй ачааллыг даахаа болих, амрах үед
ядаргаа нь гарахгүй болох, эхэлсэн ажлаа гүйцээж чадахаа
болих, хөдлөх, ярих, дуугарахаас залхуу нь хүрэх, биеийн
эрч хүч, сэргэлэн цовоо байдал, идэвхи алдрах
Оюуны
сульдлын
шинжүүд
Оюуны хүч алдах, ажлын чадвар нь буурах, оюуны хүч
шаардсан ажлын дараа ядарч сульдах, өдөр тутамдаа
эрхэлдэг мэргэжлийн ажлын бүтээл, үр дүн нь багасах,
анхаарал сарнимтгай, төвлөрөл үгүй, үүний улмаас
мартамхай болох, хэрэгтэй хэрэггүй элдэв зүйлс хар аяндаа
толгойд орж ирснээс “тархи ядарч“ толгой сэргэлэн бус
“дүйнгэ” бодох сэтгэх чадвар муутай болох, цаашдын
зорилт төлөвлөгөө нь багасах
Цочрол
ихсэлийн
шинжүүд
Уур уцаар ихсэх, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйдэх, хүлээц
тэсвэр тэвчээр, биеэ барих чадвар буурах, дуу чимээ, гэрэл
гэгээ зэрэгт хэт мэдрэг, дургүй болох, биеэ чагнамтгай
болох амархан уйлах
Түгээмэл
зовиурууд
- Толгой өвдөх
- Нойр хямрах
- Хөлрөх, зүрх дэлсэх, гар хөл хүйтэн оргих, толгой эргэх
- Сэтгэл түгших
- Сэтгэлээр унах
В.1.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ
Орчин: Архаг ядаргаатай өвчтөний орчин тайван, дуу чимээ бага, дулаан
гэрэлтүүлэг сайн бүх хэрэглээ хангагдсан тохитой байх шаардлагатай.
Хооллолт: Өвчтөнд хэрэглэж буй хоол нь өвчтөний хэрэгцээг хангахуйц амин
дэмээр баялаг байна. Мэдрэл сульдалын үед хоолноос татгалзах шинжүүд илэрч болох
тул хооллох үед хяналт тавина.
Хувцаслалт: Өвчтөний тав тухтай байдлыг хангасан, өмсөх, тайлахад амар байна.
Хувцас, цагаан хэрэглэл нь угааж цэвэрлэхэд хялбар, зөөлөн, биед таатай хөвөн зөөлөн
материалаар хийгдсэн байвал зохимжтой.
Сэтгэл зүй: Архаг ядаргаа бүхий өвчтөнүүдэд тодорхой шалтгаангүйгээр ядрах,
уурлах, бухимдах шинжүүд илэрдэг тул өвчтөнтэй аль болох сөрөг харилцаа үүсгэхгүй
байх шаардлагатай. Тухайн үеийн сэтгэлзүйн байдалд нь тохирсон байдлаар харилцан
стресс ядаргааг тайлах амьсгалын болон сэтгэл зүйн аргуудыг зааж сургана.
Шинж тэмдгийн асаргаа: Сэтгэцийн түр зуурын хямралаас болж ой тогтоолт
муудсаны улмаас мэдээллийг мартах, нэг зүйлийг олон дахин асуух, ажлын үйлдлийн
дадал муудах, алдагдах, өөртөө үйлчлэх чадвар буурах шинжүүд илэрдэг тул өвчтөнд
тусалж дэмжин аль болох өвчтөнд анхаарлаа хандуулж, сэтгэлзүйн тусламж дэмжлэг
үзүүлэн тайвшруулах,сэтгэл санааг сэргээх арга аргачлалыг зааж сургана. Дэмжих болон
эмэн эмчилгээний аргаар архаг ядаргааг эмчилдэг.
- Эмийн эмчилгээг биеийн болон бусад сэтгэцийн эмгэг хавсарсан үед
хэрэглэнэ.Эмийн эмчилгээ нь ядаргааг арилгаж тайвшруулах үйлдэлтэй ч бас
донтох байдлыг үүсгэж болно.
- Дэмжих эмчилгээг стресс,сэтгэл гутрал,амьдралын хэв маягийн шалтгаант архаг
ядаргааны үед хэрэглэнэ.
В.1.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА1-ршатлал.Үнэлгээ
1. Ажиглалт
2. Эмнэлзүйн ярилцлага хийх
3. Санал асуулгын хуудас бөглөх
4. Бодит үзлэгийн аргыг ашиглах
Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, үйлдэл
хөдөлгөөн, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана. Амархан ядрах,
тамир тасрах, эцэж сульдах, ажлын чадвар буурах, ажлын ялимгүй
ачааллыг даахаа болих, амрах үед ядаргаа нь гарахгүй болох, эхэлсэн
ажлаа гүйцээж чадахаа болих зэргээс болж өвчтөний биеэ авч яваа
байдал, сэтгэл хөдлөл нь өөрчлөгддөг.
Жишээ нь:
 Хөдлөх, ярих, дуугарахаас залхуу нь хүрэх, биеийн эрч хүч,
сэргэлэн цовоо биш идэвхигүй байдал
 Өчүүхэн зүйлд сэтгэл түгшсэн, эрүүл мэнддээ санаа зовнисон
 Толгой өвдсөн, алга нь хөлөрсөн
 Асуултанд хариулахдаа олон дахин лавлаж асуусан
 Нэг хэлсэн зүйлээ дахин давтсан гэх мэт шинж ажиглагдана.
Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан
харахад архаг ядаргааны шинж илэрч байвал эмнэлзүйн ярилцлага хийж
чухам ямар шалтгаанаас архаг ядаргаа үүссэнийг тодруулна.
Жишээ нь:
 Стрессийн гаралтай тааламжгүй сэтгэл хөдлөл
 Нойрны хямрал
 Буруу аж төрөх ёс
 Биеийн болон органик өвчнүүд
 Эмийн буруу хэрэглээ зэрэг нөлөөлөх хүчин зүйлийг тогтооно.
Санал асуулгын хуудас бөглөх арга: Өвчтөнд дээрхи шалтгааны
улмаас архаг ядаргаа илэрсэн эсэхийг тодруулахын тулд “Архаг
ядаргаа”- г илрүүлэх асуумжийг бөглүүлж үнэлгээ өгнө.
Бодит үзлэгийн арга: Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг
хянаж үзнэ. Тэмдэглэл хөтлөнө.
2-р шатлал
Сувилгааны
онош
Шалтгаан 3-р шатлал: Төлөвлөгөө
Орчин
тааламжгүй
Архаг ядаргаатай өвчтөн
өвчний улмаас хурц гэрэл
дуу чимээнд дургүй болж уур
уцаар хүрэн мэдрэл сульдах
шинжүүд илэрдэг.
Орчны ая тухтай байдлыг хангах;
Гэрэлтүүлгийн коэффициент 16 –
17байх;
Зохиомол гэрэлтүүлэг 150 люкс байх;
Өрөөний агааржуулалтыг тогтмол хийж,
салхинд гаргах;
Дуу чимээгүй, дулаан чийгшил таарсан
тааламжтай орчныг бүрдүүлэх;
Орны гудас нь овгор товгоргүй,хэт
зөөлөн биш, хэт хатуу биш байлгах;
Байнга
ядардаг
болсон
Мэдрэл сульдлын улмаас
байнга ядрах биеийн болон
оюуны шинжүүд илэрнэ.
Тайван орчин бүрдүүлэн амраах;
Амралт ажлыг зохицуулан зөв зохистой
амрах зан үйлд сургах;
Алжаал тайлах дасгал хөдөлгөөн зааж
сургах
Нойргүйдэлд
орсон
Бие махбодийн, сэтгэл зүйн
болон амьдралын буруу
хэвшлээс болж нойргүйдэлд
ордог
Нойрсох хэв маягийг өөрчлөх;
Хорт зуршлаас татгалзах зан үйлд
сургах;Тайвшруулах амьсгалын дасгал,
булчин сулруулах дасгалуудыг зааж
сургах
Сэтгэл
түгшиж,
анхаарал
төвлөрөлт
муудсан
Мэдрэл сульдлын улмаас
сэтгэл түгших шинж илэрнэ.
Анхаарал төвлөрлийг сайжруулах,
сэтгэл түгшилт (стресс)-ээс гарах энгийн
аргуудыг зааж сургах;
Мэдрэмж нэмэгдүүлэх аргад сургах;
Цусны
даралт
ихэссэн
Биемахбодийн өвчин сэтгэл
зүйн хүчин зүйлээс цусны
даралт ихсэнэ.
Сэтгэл санааг тайван байлгах
Эмчийн заалтын дагуу эмчилгээг хийх;
Биеийн жин
нэмэгдсэн
Сэтгэл зовинол болон буруу
хооллолтоос жин нэмэгдэнэ.
Биеийн жингийн индекс тодорхойлох;
Илчлэг багатай,шим тэжээлтэй хурдан
шингэхүйц хоол өгөх;Биеийн жин
бууруулах арга хэмжээ авах;
Зүрх өвдсөн Сэтгэл санааны тавгүй
байдлаас бие махбодийн
өөрчлөлт илэрнэ.
Сэтгэл санааг тайвшруулах;
Шалтгааныг илрүүлэх;
Эмчийн заалтаар эмчилгээг хийх;
Амин үзүүлэлтүүдийг үзэх, хянах;
Сэтгэл
зовнисон
Нийгэм сэтгэл зүйн
биемахбодийн өөрчлөлтийн
улмаас сэтгэл зовинол илэрнэ
Сэтгэл зовинож буй шалтгааныг
илрүүлэх;
Тайван байлган сэтгэл засал хийх;
Сэтгэл зовнилын удирдамжийн
сургалтанд хамруулах; Эмчийн
заалтаар тайвшруулах, эмчилгээ хийх
4-р шатлал:
Хэрэгжүүлэх
Сувилагч дээрх төлөвлөгөөнд үндэслэн сувилахуйн тусламж үзүүлнэ.
Сувилгааны хэрэгжүүлэлт зөв хийгдэх нь төлөвлөгөөнөөс хамаарна.
Сувилгаа хийх явцад өвчтөний зүгээс ямар хариу урвал явагдаж буйг
анхаарч ажиглана.
5-р шатлал:
Дүгнэлт
Архаг ядаргаа өвчтэй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлсэний дараа
зорилго хэрхэн биелэгдсэн, асаргаа сувилгаа хэр үр дүнтэй болсон ,
цаашид юу хийхийг тодорхойлж дүгнэлт гаргана.
Дахин үнэлгээ хийж:
A. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан)
B. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй)
C. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон)
Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд
сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл
ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн
төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.
В.1.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөх зөвлөгөө
- Хэрэв та маш их ажиллаж байгаа бол ажлын ачааллыг багасгах.
Жишээ нь: гэртээ байгаа хүмүүсээсээ туслалцаа гуйх, ажил олгогчоосоо ажлын цаг
багасгах талаар ярилцах.
- Хэрэв та маш бага ажиллаж байгаа бол хийж байгаа ажлаа эргэн харж, өөрийгөө илүү
завгүй болгох.
- Сайн дурын ажил хийх, ажлын бус цагаа үр дүнтэй төлөвлөгөөтэй өнгөрүүлэх.
- Хэрэв биеийн жин ихсээд байгаа бол элсэн чихэр, өөх тосыг хязгаарлаж, идэж ууж
байгаа хоолны илчлэгийг бууруулах арга зам хайх.
- Хэрэв та залхуураад байдаг бол идэвхитэй үр бүтээлтэй амьдрахын тулд өдөр тутмын
зарим нэг үйл ажиллагаагаа шинэчлэн төлөвлөх хэрэгтэй.
- Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэггүй бол аажим аажмаар байнгын дасгал хөдөлгөөн
хийх дэглэм тогтоохыг зөвлөх
- Та биеийн талаас архаг хууч өвчтэй бол эмчилгээг тууштай хийлгэн эрүүлжих
- Та хорт зуршил хэрэглэдэг бол хорт зуршлын талаар мэдлэг мэдээлэл авах,
татгалзах,амьдралын хэв маягийг засах арга хэмжээг авах
- Та стресс тайлах, мэдрэмж нээх, тайвшруулах амьсгалын дасгалд суралцах
- Таны унтах орчин дуу чимээгүй байх, шаардлагатай бол чихний бөглөөс хийх
Сорил: Дараах сорилыг сувилагч хийх ба үр дүнг гарган дараагийн тусламжийг
үзүүлнэ.
Архаг ядаргаа байгааг дараах асуумжаар илрүүлж болно.Та өөрийгөө сорино уу?
1. Та амархан ядардаг уу?
2. Танд бүхий л өдрийн турш ядарч буй мэдрэмж төрдөг үү?
3. Та өдөр тутам хийх ёстой ажлаа бүрэн гүйцэтгэж чадахгүй ядардаг уу?
Дээрх асуултанд “тийм”гэж хариулбал дараах асуултыг үргэлжлүүлэн асууна.
№ Асуулт Тийм Үгүй
1 Танд өвдөлт болон эмимйн хэрэглээтэй
холбоотой асуудал байна уу?
2 Та ямар нэгэн эм хэрэглэдэг үү?
3 Таны сэтгэл санаа гутранги болж, аливаа юманд
идэвхи сонирхол буурах тал ажиглагдав уу?
4 Та юманд санаа зовж, сэтгэл түгшдэг үү?
5 Гэртээ, эсвэл ажил дээрээ
ажлын ачаалал их байдаг уу?
6 Танд чөлөөт цаг байдаг уу?
7 Танд нойрсохтой холбоотой ямар
нэгэн зовиур, шаналгаа байна уу?
Дүгнэлт
- 1, 2, 3-р асуултанд “тийм” гэж хариулсан бол АРХАГ ЯДАРГАА гэж үзнэ.
- 1,2-р асуултанд “тийм” гэж хариулсан бол үргэлжлүүлэн асууна.
- 3-р асуултанд “тийм” гэж хариулсан бол сэтгэл түгшилттэй гэж үзнэ.
- 4-р асуултанд “тийм” гэж хариулсан бол амьдралын буруу хэвшилтэй холбоотой
гэж үзнэ.
- 5,6-р асуултанд “тийм” гэж хариулсан бол амьдралын буруу хэвшилтэй холбоотой
гэж үзнэ.
- 7-р асуултанд “тийм” гэж хариулсан бол нойрны хямрал гэж үзнэ.
Архаг ядаргаатай үеийн эрүүл мэндийг дэмжих эмчилгээ: “Эверли”-ийн
амьсгал тайвшруулах дасгал:
Тайван нөхцөлд суугаа буюу хэвтээ байдалд хийнэ. Амьсгал хамраараа авч
амаараа гаргана. Би тайвширччадна гэсэнитгэлтэй байна.
- 3 сек турш гүнзгий амьсгалаа авна.
- 3 сек турш амьсгалаа түгжинэ.
- 3 сек турш амьсгалаа гаргана.
Ийм маягаар дасгалыг 10-15 мин хийхэд таны бүх биеийн булчин суларч, та
тайвширч чадна.
Хамрын хоёр нүхээр ээлжлэн амьсгалах дасгал:
- Аль нэг гарын эрхий хуруугаараа хамрын нэг нүхийг дарж амьсгалаа уртаар авна ,
долоовор хуруугаараа хамрын нөгөө нүхийг дарж амьсгалаа аажим гаргана.
Үйлдлийг хийж байхдаа нүдээ хагас аниад тавтай суудалд суун “Би тайван байна”,
“Би маш тайван байна”гэж өөртөө дотроо хэлж 10- 15 минут хийнэ.
Арваас нэгийн тоог дуустал уруудуулан тоолох амьсгалын дасгал:
- Тайван суудлаа эзлэнэ. Бүх булчингаа суллана. Арав гэж дотроо хэлээд
амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би тайван байна”гэж хэлнэ.
- Ес гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би арав гэж хэлснээс
илүү тайван байна”гэж хэлнэ.
- Найм гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би ес гэж хэлснээс
илүү тайван байна”гэж өөртөө хэлнэ.
- Долоо гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би найм гэж
хэлснээс илүү тайван байна”гэж өөртөө хэлнэ.
- Зургаа гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би долоо гэж
хэлснээс илүү тайван байна” гэж өөртөө хэлнэ гэх мэтчилэн нэг хүртэл тоолно.
Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Катарсисийн арга:
Өөрт тулгамдсан асуудлууд, үүсч байгаа тааламжгүй мэдрэмж, тааламжгүй бодлоо
найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ, эмч болон бусад ойр дотны хүмүүст илэн далангүй
илэрхийлж сэтгэлээ ариусгах арга.
Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Асатианийн арга /вербилизация:
Хувь хүн өөрт тохиолдсон сэтгэл түгшээсэн үйл явдал, таагүй мэдрэмж, үхэл
хагацал, осол сүйрэл, гай гамшиг зэрэг үйл явдлуудыг одоо болж буй мэт одоор дүрслэн
бодож, дурсан санаж бусдад дүрслэн ярьж сэтгэлээ ариусгах арга.
Атнасовын “хорлогдсон үзэгний” эмчилгээ:
Зөрчилдсөн, муудалцсан, маргалдсан, гомдсон, уурласан хүндээ хандан сэтгэлээ
онгойтол олон удаа захиа бичих боловч захидлаа түүнд илгээхгүй.
Нүглээ наминчлах арга:
Нүгэл үйлдсэний улмаас ямар нэгэн эмгэгт өртөхөөс сэргийлэх арга нь нүглээ
наминчлах арга юм.Таны нууцыг хадгалж чадах дотны хүндээ илэн далангүй ярих, түүний
өмнө буруугаа хүлээх, түүнээс уучлалт гуйх гэх мэт.
В.2. ШИЗОФРЕНИ БУЮУ АРХАГ СОЛИОРОХ ӨВЧНИЙ ҮЕИЙН
СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ
В.2.1 Тодорхойлолт
Эмнэлзүйн хувьд хослон илэрдэг, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн
хүнд эмгэгийг шизофрени гэдэг.
В.2.2 Шизофрени өвчний шалтгаан
Шизофрени өвчин үүсэх шалтгаан нь бүрэн судлагдаагүй бөгөөд уг эмгэгийн үүсэх
шалтгааныг тайлбарлахыг оролдсон хэд хэдэн таамаглал, онолууд байдаг. Шизофрени
өвчин үүсэх, эхлэн илрэхэд удамшлын хүчин зүйлс, уураг тархин дахь мэдрэл шингэний
зохицуулгын өөрчлөлт, нийгэм сэтгэлзүйн сөрөг хүчин зүйлс, сөрөг стрессүүд хавсран
нөлөөлдөг.
1. Удамзүйн хүчин зүйлийн онол- Хүн амын шизофрени өвчнөөр өвчлөх магадлал 1
% байдаг. Гэвч эцэг эх нь хоёулаа шизофрени өвчтэй бол хүүхдүүд нь өвчлөх
магадлал 35-45 %, цусан төрлийн холбоотой хүмүүс нь шизофренитэй бол өвчлөх
магадлал 9-12 %, ихрийн аргаар судлахад нэг нь шизофрени өвчнөөр өвчилсөн бол
нөгөө ихэр нь өвчлөх магадлал 9-35 % байдаг.
2. Сэтгэц-биологийн онол- Хамгийн түгээмэл онол нь дофамины таамаглал юм.
Шизофрени өвчний үед уураг тархин дахь мэдрэл шингэний зохицуулга өөрчлөгддөг
бөгөөд үүний дотроос дофамины хэмжээ ихсэх нь шизофрени өвчин үүсэхэд
нөлөөлдөг гэж үздэг. Мөн зарим өвчтөний тархины цахилгаан бичлэгт альфа долгион
өөрчлөгдөх, тархины бүтцийн өөрчлөлтийг тогтоох шинжилгээнд тархины ховдол
өргөсөх зэрэг шинжүүд илэрч болно.
3. Сэтгэц, задлан шинжилгээний онол- Хар бага насны үе буюу 18 сараас 3 нас
хүртэлх хугацаанд дасан зохицох чадвар муу хөгжсөн буюу сэтгэлзүйн хувьд “эго”
хөгжиж чадаагүйн улмаас үүсдэг.
4. Хүн хоорондын харилцааны онол- Хүүхэд төрснөөс хойш эх хүүхдийн хоорондын
харилцаа ямар байснаас хамаардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл эцэг, эх нь үр
хүүхэдтэйгээ ойр дотно биш, хөндий харилцаатай, сэтгэлзүйн хэрэгцээг нь
хангадаггүй, хүүхдээ эрхлүүлдэггүй, дотно ярилцдаггүй, хүүхэддээ түрэмгий хандлага
гаргадаг байсан бол хүүхэд гэр бүлийнхэндээ ээнэгшин дасдаггүй, зожиг, хүйтэн
сэтгэлтэй болдог байна.
5. Гэр бүлийн харилцааны онол- Гэр бүлийн гишүүд нь өв тэгш бус харилцаатай, хэн
нэг нь гэр бүлийн бусад гишүүдээ түрэмгийлэн захирдаг, санал бодлоо тулган
хүлээлгэдэг, хүчирхийлэл үйлддэг бол хүүхэд нийгмийн бичил орчин болох гэр
бүлдээ дасан зохицох чадварыг алдагдуулдаг. Ялангуяа гэр бүлийн гишүүд нь сэтгэл
хөдлөл багатай, хөндий харилцаатай, гэр бүлийн гишүүд нь нэг гишүүнийхээ төлөө
санаа зовдоггүй, эв түнжин муутай, гэр бүлийн гишүүдийн харилцаа нь дотогшоо
хандсан, бусад хүмүүстэй харилцахдаа хөндий хязгаарлагдмал, бусдад өширхсөн,
дайсагнасан, итгэлгүй харилцаатай байх, гэр бүлийн гишүүд нь буруу зуршилтай, гэр
бүлийн гишүүдийн үнэт зүйлс, тэдгээрийг үр хүүхэддээ залгамжлах талаар эцэг эх нь
хангалттай бус байдлууд нь сөргөөр нөлөөлдөг.
6. Бодисын солилцооны онол- Шизофренийн үед хүний биемахбодын бодисын
солилцоо ялангуяа азотын солилцоо алдагдаж дутуу задралын бүтээгдэхүүнүүд
биемахбодод хуримтлагдсаны улмаас солиорлын шинжүүд илэрдэг хэмээн үздэг .
В.2.3 Эмнэл зүйн шинж тэмдэг
Шизофрени өвчний үед эмнэлзүйн олон шинж тэмдэг илэрдэг боловч сэтгэц
эмгэгийн талаас өвчтөн өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй, гардан
асаргаа сувилгаа шаардлагатай дараах өвөрмөц шинж тэмдэгүүд илэрдэг.
Шизофрени өвчин нь эмнэлзүйн дараах хэлбэрээр илэрдэг.
- F20.0 Хий үзэгдэл дэмийрлийн шизофрени
- F20. Хүүхдэрхэх шизофрени
- F20.2 Кататоник шизофрени
- F20.3 Үл ялгагдах шизофрени
- F 20.4 Шизофренийн дараах сэтгэл гутрал
- F 20.5 Үлдэц хэлбэрийн шизофрени
- F20.6 Энгийн хэлбэрийн шизофрени
- F20.8 Бусад хэлбэрийн шизофрени
Үндсэн шинжүүд нь:
1. Хий үзэгдэл
2. Дэмийрэл
3. Кататоник хөшил
4. Кататоник дошгирол
Эмнэлзүйн аль ч хэлбэрийн шизофренийн үед илрэх сэтгэц эмгэгийн шинж,
тэмдгүүд:
1. Шизофренийн үндсэн буюу негатив шинжүүд
2. Шизофренийн туслах шинжүүд буюу позитив шинжүүд гэж 2 ангилдаг.
Шизофренийн үед илрэх негатив шинжүүд нь хүний сэтгэцийн зарим үйл ажиллагаа
хэвийн үеийнхээсээ буурах, үгүй болох байдлаар илрэхийг хэлнэ. Тухайлбал негатив
шинжүүд нь Блейлерийн “4 А”-ийн шинжээр илэрнэ. Үүнд:
1. Autism - бие хүн ганцаарчлагдах шинж- шизофрени өвчний үед өвчтөн нийгэм хамт
олны харилцаанаас хөндийрч, хүрээлэн буй орчин бусад хүмүүсээс өөрийгөө
тусгаарлан зожиг, ганцаардмал болно. Өвчний эхлэл үед олон нийтээс зожгирох, анги
хамт олноосоо, найз нөхдөөсөө хөндийрдөг бол өвчин даамжрахын хирээр
ганцаардмал байдал нь улам гүнзгийрч өвчний төгсгөл үед гэр бүлийнхэн, хамгийн ойр
дотныхоо хүмүүсээс ч өөрийгөө тусгаарлан зожигроно.
2. Affective disturbance- сэтгэл хөдлөл өөрчлөгдөх шинж- өвчтөний сэтгэл хөдлөл мохож
аливаа зүйлд баярлах, гомдох сэтгэлгүй, хайхрамжгүй, хүнийг өрөвдөх хайрлах
сэтгэлгүй болно. Энэ шинж нь апати буюу сэтгэлгүйдэх, абули буюу зоригийн үйл
ажиллагаа мохох шинжүүдээр илэрнэ.
3. Associative disturbance- бодол санааны явц, холбоос өөрчлөгдөх шинж - өвчтөний
бодол санаа үүсэх хурд өөрчлөгдөнө. Өвчтөний ярьж буй зүйл нь хоорондоо
өгүүлбэрзүйн, болон үгзүйн холбоогүй, бусдад ойлгомжгүй болно. Энэхүү шинж нь үг
яриа холбоогүй болох, ярьж буй зүйлийнх нь өгүүлбэр зүйн бүцэц алдагдах, юмс
үзэгдлийг этгээд байдлаар тайлбарлан ярих, этгээд гажууд байдлаар билэгшээх,
бусдын хэл яриаг элэглэн дуурайх, үгийг үе үеэр нь салгах, хэнд ч ойлгомжгүй шинэ үг
зохион ярих гэх мэт олон шинжүүдээр илэрнэ.
4. Ambivalence- хоёрдмол (эсрэг тэсрэг) болох шинж – тухайн агшинд, нэг үйл явдал
болж байхад түүнд өгч буй хариу урвал нь эсрэг тэсрэг шинжтэй төрх үйлээр илрэхийг
хэлнэ. Тухайлбал: хайрлах-үзэн ядах, үнсэх - хазах, уйлах- инээх, гар барих-алгадах
гэх мэт
Шизофрени өвчний эмнэлзүйн хэлбэрээс хамааран дараах сэтгэц эмгэгийн позитив
шинжүүд зонхилон илэрнэ. Үүнд:
1. Гажуу тусгал
2. Хий үзэгдэл
3. Дэмийрэл
4. Кататони
5. Хүүхдэрхэх шинж зэрэг болно.
Гажуу тусгал нь мэдэрч танин мэдэхүйн өөрчлөлтийн нэг хэлбэр бөгөөд
шизофренийн үед илэрнэ. Гажуу тусгал нь бодитой оршиж буй юмс үзэгдлийг гаж
буруугаар тусгах шинж бөгөөд эмнэлзүйд хээ угалз, халцарсан будаг, эрээн мяраан зүйлс,
хивсний хээ, цонхны цан зэргийг гаж буруу, аймшигтайгаар тусгах дүрсийн гажуу тусгал,
бусдын ярианы агуулгыг өөртөө хамааралтайгаар, сөргөөр тусган мэдрэх аман ярианы
гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл зэрэг сэтгэцийн эмгэгийн улмаас айж түгшсэн үед
илрэх гажуу тусгал буюу сэтгэл цочирдлын гажуу тусгалын хэлбэрээр илэрнэ.
Хий үзэгдэл: Хий үзэгдэл нь мэдэрч танин мэдэхүйн өөрчлөлтийн нэг бөгөөд
мэдрэхүйн ямар нэгэн эрхтэнд цочруул үүсээгүй байхад бодит цочруул байгаа юм шигээр
мэдрэхийг өөрөөр хэлбэл бодитой оршоогүй, мэдрэгдэхгүй байгаа юмс үзэгдлийг аль нэг
мэдрэхүйн эрхтэнээрээ бодитой байгаа юм шигээр мэдрэхийг хэлнэ.
Хий үзэгдэл нь аль ч мэдрэхүйн эрхтэнд үүсч болох боловч солиорлын хүрээний
эмгэгийн үед илрэх эмнэлзүйн байдлаар нь: харааны, сонсголын, үнэрлэхүйн, амтлахуйн,
хүрэлцэхүйн, дотор эрхтэний, оюун санааны гэх мэт олон ангилдаг.
Харааны хий үзэгдэл гэж тухайн хүний нүдэнд бодитой юмс үзэгдээгүй,
харагдаагүй байхад өвчтөн өрөөндөө, ханан дээр, шалан дээр, хажуугийн өрөөнд сансар
гариг дээр, толгойны ард гэх мэт хаа нэгтээ бодитой мэт зүйлийг харж байна гэж
өгүүлэхийг хэлнэ.
Дотор эрхтэний хий үзэгдэл гэж өвчтөний аль нэг эрхтэнд амьтан, багаж хэрэгсэл,
хүн, гадны биет гэх мэт зүйл орогнон түүнд ямар нэг нөлөө үзүүлж байна, бие дотор
оршиж байгаа нь мэдрэгдэж байна хэмээн өгүүлэхийг хэлнэ. Өвчтөнүүд ихэвчлэн ходоод,
зүрх, тархин дотор хүн, амьтан орогносон байна гэх буюу эмэгтэйчүүд гол төлөв үтрээ
умайд гадны биет орсон эсвэл жирэмсэн болсон байна, хүүхэд хөдлөөд байна гэж
өгүүлнэ.
Сонсголын хий үзэгдэл гэж өвчтөний сонсголын эрхтэнийг цочроосон бодитой
цочруул байхгүй байхад сансар гаригаас, хажуугаас нь, дээд айлаас нь, хаалганых нь
гаднаас гэх мэт хаа нэг газраас хүний яриа, харилцан яриа, өөрийнх нь хийж буй зүйлийг
хэлэлцэн ярилцах, тайлбарлах, хараах, загнах, сайшаах, занах гэх мэт агуулгатай яриа,
хөгжмийн эгшиг зэрэг дуу авиа сонсогдохыг хэлнэ.
Хий үзэгдлийг эмнэлзүйд илрэх онцлог шинжүүдийг нь харгалзан жинхэнэ ба
хуурамч хий үзэгдэл гэж 2 ангилдаг. Шизофрени нь дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг
бөгөөд ихэнхидээ хуурамч хий үзэгдэл давамгай илэрнэ. Шизофренийн үед оюун санааны
хий үзэгдэл, дотор эрхтэний хий үзэгдэл, харааны болон сонсголын хий үзэгдэл илүү их
илэрдэг.
Дэмийрэл- Аливаа юмс үзэгдэл болж буй үйл явдлын талаарх буруу ойлголт,
буруу бодол, буруу оюун дүгнэлт буюу бодитой зүйлд тулгуурлаагүй буруу итгэл
үнэмшлийг дэмийрэл гэнэ. Дэмийрэл нь ямар нэг сэтгэцийн эмгэгийн суурин дээр үүсэх
бөгөөд энэ буруу бодолдоо өвчтөн маш гүн гүнзгий итгэж үнэмшсэн, буруу бодлыг нь
засах тайлбарлах оролдлого хийхэд засагддаггүй, зөвхөн эмчилгээний үр дүнд засарч
эдгэрдэг сэтгэц эмгэгийн шинж юм.
Дэмийрлийг:
1. Дэмийрлийн далайцаар нь
2. Дэмийрлийн агуулгаар нь
3. Дэмийрлийн үед илэрч буй сэтгэл хөдлөлийн байдлаар нь
4. Дэмийрэл үүсэл, үе шатаар нь тус тус ангилдаг.
Шизофренийн үед ихэвчлэн хоёрдогч, системчлэгдээгүй дэмийрлүүд илрэх бөгөөд
агуулгын хувьд маш баялаг олон агуулгатай дэмийрлүүд илэрнэ. Жишээ нь: Харьцааны
дэмийрэл, мөрдөгдөхийн дэмийрэл, зохион бүтээхийн дэмийрэл, хорлогдохын дэмийрэл,
үйлчлэхийн буюу нөлөөлөхийн дэмийрэл, нүгэл шүглэх дэмийрэл, шашны агуулгатай
дэмийрэл, эсрэг тэсрэгийн дэмийрэл, хувирахын дэмийрэл, зориуд байдлын дэмийрэл гэх
мэт 60-70 гаруй агуулга бүхий дэмийрлүүдээс илэрнэ.
Хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд хослон илэрч болох бөгөөд хий үзэгдэл,
дэмийрлийн шинжээс бүрдсэн нийлмэл хамшинжийг хий үзэгдэл дэмийрлийн хамшинж
гэнэ. Хий үзэгдэл дэмийрлийн хамшинж нь хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн
шизофренийн гол хамшинж бөгөөд эмнэлзүйд өвөрмөц шинж бүхий Кандинский
Клерамбогийн хамшинж, Капграгийн хамшинж, бардамнах дэмийрлийн хамшинжүүдээр
илэрнэ.
Кандинский Клерамбогийн хамшинж нь хуурамч хий үзэгдэл, нөлөөлөхийн,
үйлчлэхийн, мөрдөгдөхийн дэмийрэл, сэтгэцийн автоматчилалын шинжүүдээр илэрнэ.
Сэтгэцийн автоматчилалтай өвчтөн өөрийгөө бүрэн гадны удирдлага, жолоодлогод
автсан хэмээн мэдрэх бөгөөд эхлээд өвчтөний оюун санаа, дараа нь дотор эрхтэн,
төгсгөлд нь үйлдэл хөдөлгөөн нь гадны удирдлагад өртөх дэс дарааллаар үүсдэг
онцлогтой.
Капграгийн хамшинжийн гол шинж нь хуурамчаар танихын гажуу тусгал, ижилсэх
дэмийрлүүд, хувирахын дэмийрэл юм. Хуурамчаар танихын гажуу тусгалтай өвчтөн ойр
орчмынхоо хүмүүсийг таньдаг хүний дүрээр, танихгүй хүний дүрээр хувирч өөртэй нь
харьцаж байна гэж гаж буруугаар тусгадаг.
Ижилсэх дэмийрэлтэй өвчтөн нь таньдаг хүмүүс нь танихгүй хүний дүрээр хувирах
буюу, таньдаггүй хүмүүс таньдаг хүний дүрээр хувирч, зарим нь нүүр зүсээ байнга
хувирган өөрчлөөд байна гэх Фреголын шинжээр илэрдэг.
Хувирахын дэмийрэл нь орчиндоо болж буй үйл явдал бүхэн өөртэй нь хамаатай,
надад зориулж хувиргаж өөрчлөөд, өөрт нь танигдахгүй байхын тулд дуу хоолойгоо
өөрчлөх буюу нэрээ хүртэл сольсон байна гэх зэргээр буруу итгэл үнэмшилд автана.
Бардамнах дэмийрлийн хамшинж нь шизофрени өвчний төгсгөл үед илэрнэ.
Эмнэлзүйн хувьд:
- Аугаа ихийн дэмийрэл, нөлөөлөх, үйлчлэхийн дэмийрэл
- Ойн чанарын өөрчлөлт
- Хуурамч хий үзэгдэл
- Сэтгэцийн автоматизм
- Сэтгэл хоосон хөөрөн баясах шинжээр илэрнэ.
Кататоник хамшинж нь кататоник хэлбэрийн шизофренийн үед тод илэрнэ.
Кататоник хамшинжийн эмнэлзүй нь кататоник хөшил, кататоник дошгирлын шинжүүдээр
илэрдэг. Кататоник дошгирол нь хэл яриа, үйлдэл хөдөлгөөний дошгирлоор илрэх бөгөөд
давамгайлан илэрч буй сэтгэц эмгэгийн шинжүүдээс хамааран :
 Дуугүй дошгирол
 Хүүхдэрхэх дошгирол
 Гэнэтийн дошгирол
 Сэтгэлийн онгод орсон дошгирол гэсэн хэлбэртэй.
Харин кататоник хөшил нь өвчтөний биеийн булчингууд ээлж дараалан чангарах, булчин
чангарахын хирээр өвчтөн дуугүй болох шинжээр илэрнэ. Хөшил нь өвчтөний нүүр
зажлуурын булчин, дээд мөч, их биеийн булчин, доод мөчдийн булчин гэсэн дээрээс
доошлох дэс дарааллаар үүсч, хөшил тавигдахдаа доороос дээшлэх замаар хамгийн
сүүлд нүүр зажлуурын булчин суларна. Кататоник хөшлийн улмаас өвчтөний хошуу
цорвойсон, бээцийсэн, цээж өвдөгний үеэр нугарсан, хоёр гараа хагас нугалан цээж
орчмоо барьсан, хөлөө чирэн ойр ойрхон алхаж явах зэрэг хэвийн бус байрлалд орохыг
кататоник хөшил гэнэ.
Кататоник хөшил нь үүсэхдээ хэд хэдэн үе шаттай. Үүнд:
1. Уян хөшлийн үе
2. Эсрэгшилтэй хөшлийн үе
3. Хөшингө хөшил
Кататоник хөшлийн үе шатаас хамааран өвчтөнд нүүр тослогтох, хошуу цорвойх,
шатны шинж, агаарын дэрний шинж, өвдөлтийн үед хүүхэн хараа өргөсөхгүй байх шинж,
уян болох шинж, дуулгавартай болох шинж, эсрэгших шинж, ердийн дуугаар харилцахгүй
боловч шивнэж ярилцахад асуултанд хариулах шинж зэрэг өвөрмөц олон шинжүүд
илэрнэ.
Хүүхдэрхэх хам шинж нь хүүхдэрхэх хэлбэрийн шизофренийн үед илэрнэ.
Хүүхдэрхэх шизофрени нь хүүхэд, өсвөр нас, орь залуу насны хүмүүст тохиолдох бөгөөд
насандаа тохироогүй балчир хүүхэд мэт төрх үйл гаргана. Үүнд: учир шалтгаангүй тас тас
хөхрөх, нүүрээ элдэв янзаар мурилзуулах, үсэрч цовхрох, бусдыг элэглэн дуурайх гэх
мэт. Шизофренийн үед гебойд хэмээх өвөрмөц хамшинж илэрч болох бөгөөд ийм
хамшинжтэй өвчтөн нь нийгэмд дасан зохицох чадвар муутай, бусдад өш хонзон санах,
гэмтээх, түрэмгий авир гаргах, амьтан зовоох, бэлгийн дур хүслээ зүй бус аргаар хангах,
ёс зүйн болон эрхзүйн зөрчил байнга гаргах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг шинжүүд
илэрнэ.
Эмнэлзүйн ярилцлагын явцад үйлчлүүлэгчид үнэлгээ өгөх шалгуур шинжүүд нь:
1. Эерэг буюу позитив шинжийн шалгуур
- Дэмийрлийн хамшинж
- Агуу ихийн дэмийрэл
- Мөрдөгдөхийн дэмийрэл
- Хий үзэгдэл
- Үйлдэл хөдөлгөөн ихсэх шинж буюу дошгирол
- Дайсагнасан, өширхсөн төрх үйл гаргах
2. Сөрөг буюу негатив шинжийн шалгуур
- Сэтгэл хөдлөл буурах
- Бусадтай сэтгэлзүйн холбоо тогтоох чадвар буурах
- Идэвхигүй болох нийгмээс өөрийгөө тусгаарлах
- Хийсвэрлэх сэтгэхүйн үйл ажиллагаа өөрчлөгдөх
- Сэтгэхүй түргэсэх, зогсоо зайгүй ярих
- Сэтгэхүй, бодол санааны явцын өөрчлөлтүүд илрэх
- Сэтгэц эмгэгийн ерөнхий шинжүүд илрэх
- Биемахбодын хийсвэр зовиур өгүүлэх
- Айдас, түгшүүр төрөх
- Уйтгарлаж гуниглах мэдрэмж төрөх
- Ядарч сульдах
- Үйлдэл хөдөлгөөн этгээд, чамин болох
- Сэтгэл гутрах, сэтгэл дундуур болох
- Үйлдэл хөдөлгөөн удаашрах буюу хөших
- Зожиг, ганцаардмал болох
- Этгээд сэтгэхүй илрэх
- Баримжаа алдах
- Анхаарал муудах
- Шүүмжлэлтэй хандах чадваргүй болох
- Хүсэл сонирхол өөрчлөгдөх, муудах
- Өөрийгөө хянах чадваргүй, гэнэтийн үйлдэл хийх
- Сэтгэл зовних
- Нийгэм хамт олны идэвхитэй үйл ажиллагаанаас зайлсхийх зэрэг шинжүүд
болно. Эдгээр хоёр бүлэг шинжүүд нь шизофрени өвчний үед илэрдэг үндсэн ба
туслах шинжүүд юм.
В.2.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ
Орчин. Шизофрени өвчтэй хүмүүс нь өвчний засралын үед гэр бүл, нийгэм хамт
олны дунд сэтгэцийн эмч болон ерөнхий мэргэжлийн эмчийн хяналтанд эмчлэгддэг. Иймд
өвчтөн эмнэлгээс гадуур нөхцөлд ямар дэглэм баримтлах талаар мэргэжлийн эмч нар
өвчтөнд өөрт нь, мөн түүний ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгнө. Ар
гэрийнхэн болон асран хамгаалагч нар нь мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж буй
сургалтанд хамрагдан өвчтөнийг гэрээр асарч сувилах, аюулгүй байдлыг хангах талаар
мэдээлэл авсан байх шаардлагатай. Өвчтөний өвчин дахих буюу сэдэрч сэтгэц эмгэгийн
хурц байдалтай, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тохиолдолд эмнэлэгт
хэвтүүлэн эмчилнэ. Эмнэлгийн нөхцөлд эмнэлэг хамгааллын дэглэмийг эмч заана.
Шизофрени өвчний хурц үед ихэвчлэн анхаарах өрөөнд хэвтүүлэн эмчилдэг.
Шизофренитэй өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол өвчтөний өрөө:
- Агааржилт сайтай,
- Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалттай,
- Нэг өвчтөнд ноогдох талбай нь 7 м2
- Тасалгааны хана нь гэгээлэг өнгөтэй
- Өрөөний дулаан +180
-аас +200
хэм
- Тасалгааны чийглэг нь 60 % байна.
- Тасалгааны хана, шал зэрэг нь угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийхэд тохиромжтой
материалаар хийгдсэн байна.
- Хоёр орны хоорондын зай нь 1м-ээс багагүй байна.
- Анхаарах өрөөний ор нь тусгай тоноглогдсон буюу эсвэл номхотгох эмчилгээ
хийхэд тохиромжтой хоёр хажуугаараа хөндлөвч бүхий байна
- Өвчтөнд эмчийн заавраар номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний биеийн
байдалд байнгын хяналт тавьж аюулгүй орчныг бүрдүүлнэ.
- Шаардлагатай тохиолдолд цонхны хамгаалалт хийсэн байна.
- Өвчний хурц сэдрэлийн үед эмнэлэг хамгааллын хамгаалах болон гамнах дэглэмд
буюу онцгой анхаарах, тусгай өрөөнд өвчтөнийг хэвтүүлэн тусламж үзүүлж хяналт
тавина.
- Өвчтөн хамгаалах дэглэм буюу онцгой анхаарах өрөөнд эмчлүүлж буй тохиолдолд
өрөөний үүдэнд хяналтын сувилагч, эсвэл асрагч 24 цагийн хяналт тавина.
- Өвчтөний өрөөнд өвчтөн өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийхэд ашиглаж
болзошгүй эд зүйл байлгаж болохгүй (уяа, бүч, хадаг, бүс, хурц үзүүртэй зүйл гэх
мэт).
- Өвчтөний ор, шүүгээ, халаас зэрэгт нийгэмд аюултай үйлдэл хийхэд ашиглаж
болзошгүй эд зүйл нуусан эсэхт хяналт тавина (сахлын хутга, хадаас, шүдэнз,
шилний хагархай, уяа, эм гэх мэт).
Хооллолт
- Шизофрени өвчтэй хүмүүс биемахбодын ямар нэг хавсарсан өвчин үгүй
бол ердийн хоол өгнө.
- Өвчтөний хооллолтонд байнгын хяналт тавина.
- Кататоник хөшил, эсрэгшил бүхий кататонийн улмаас хоолоо идэхээс татгалзах
эсвэл өөрөө бие даан хооллох чадваргүй байвал сувилагч гардан хооллоно.
- Хорлогдохын дэмийрэл, амтлахын болон үнэрлэхүйн хий үзэгдэл, захиран тушаах
сонсголын хий үзэгдэл зэрэг сэтгэц эмгэгийн шинж тэмдгийн улмаас хоолноос
татгалзаж байвал хоолоо идэхийг ятгана.
- Цөөн тохиолдолд шингэн юм хэт их уух шинж илэрч болох тул уух шингэний
хэмжээнд хяналт тавина.
- Өвчтөнд эргэлтээр ирж буй хоол, хүнсний зүйлд хяналт тавина. Ялангуяа эргэлтээр
ирж буй хоол, уух шингэний хэмжээ, өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй
сав, баглаа боодолтой зүйл, тухайлбал шилтэй зүйл, ястай мах, сэрээ, хутга,
шүдэнз зэрэг зүйлс авчирсан эсэхт хяналт тавина.
Хувцаслалт
- Өвчтөн сэтгэцийн өвчтөний эдлэх эрхийн дагуу эмнэлгийн нөхцөлд өөрийн
хувцасаа өмсөж болох боловч эмнэлэг хамгааллын дэглэмийг баримтлан уяа бүч,
бүс, тэлээ, сүлбээр зүү зэргийг хэрэглэж болохгүй.
- Шизофренитэй өвчтөнүүд өвчний улмаас өөрийгөө арчлах чадвар буурдаг тул
эмнэлгийн ажилтнууд өвчтөний хувцасыг солих талаар ар гэрийнхэнд мэдэгдэх
буюу шаардлагатай тохиолдолд эмнэлгийн нөхцөлд угаалга, цэвэрлэгээ хийж өгнө.
Сэтгэл зүй
- Шизофрени өвчний сэдрэлийн үед өвчний улмаас өөртөө болон өвчиндөө
шүүмжлэлтэй хандах чадваргүй эсвэл хагас шүүмжлэлтэй болдог тул өвчтөнтэй
сөргөлдөх харилцаа үүсгэж болохгүй.
- Өвчтөн өөрт илэрч буй шинж тэмдэгүүдийг бодитой гэж буруугаар итгэж үнэмшдэг
тул өвчтөнийг буруутгах, зэмлэх шаардлагагүй.
- Өвчтөнд ямар нэг нэр хоч өгөх, өвчний нэрээр хочлох, хочилж дуудах зэрэг муу
нэрийн шошго зүүж болохгүй.
- Шизофренитэй өвчтөнийг бусдаас ялгаварлан гадуурхаж харьцаж болохгүй.
- Өвчний улмаас хэвийн бус төрх үйл гаргасан тохиолдолд өвчтөнийг айлган
сүрдүүлэх, номхотгох эмчилгээг шийтгэх зорилгоор хэрэглэж болохгүй.
- Шизофренитэй өвчтөнтэй бусдын нэгэн адил хүнлэг, энэрэнгүй байдлаар
харилцана.
Шинж тэмдгийн асаргаа сувилгаа/ өөрийгөө асрах чадвар/
Шизофрени өвчний сэдрэлийн үед өвчтөн өвчний улмаас өөртөө болон өвчиндөө
шүүмжлэлтэй хандах чадваргүйн улмаас өөрийгөө асран сувилж чаддаггүй. Иймд тухайн
өвчтөнд илэрч буй шинж тэмдгийн дагуу асаргаа сувилгааг хийнэ.
Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөхмэдээлэл, зөвлөгөө
Мэдээлэл
- Шизофрени өвчин үүсэх шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй өвчин болох талаарх
мэдээлэл өгнө.
- Өвчин дахиж болзошгүй.
- Өвчний дахилтаас сэргийлэх боломжтой.
- Эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай.
- Хэл яриа, үйлдэл төрх, биеэ авч яваа байдал хэт этгээд хачин болох нь өвчний
шинж тэмдэг .
- Тааламжгүй харилцаа, сэтгэлийн гэмтэл нь өвчнийг сэдээхэд нөлөөлдөг.
- Өвчин эдгэрэх, засрал авахад гэр бүл, найз нөхдийн дэмжлэг чухал.
- Шаардлагатай үед, эмчийн зөвлөгөөний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.
Зөвлөгөө
- Өвчин үе үе хурцаддаг тул өвчтөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
- Сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэхэд эмийн гаж нөлөө илэрдэг бөгөөд эмийн гаж
нөлөө хүчтэй илэрч буй үед гаж нөлөөний эсрэг эмийн бодисыг хэрэглэх буюу
эмнэлэгт хэвтэх ч шаардлага гардаг.
- Сэтгэцэд нөлөөт эмийг эмчийн заавраар хэрэглэх нь өвчний дахилтаас сэргийлэх
чухал ач холбогдолтой.
- Өвчтөн өвчний улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тул хараа хяналт
тавих хэрэгтэй.
- Өвчтөний буруу итгэл үнэмшлийг засах гэж өвчтөнтэй маргалдах, сөргөлдөх
хандлага гаргаж болохгүй.
- Өвчтөний ар гэрийнхэнд өвчтөн дошгирсон үед авах арга хэмжээний талаар эрүүл
мэндийн боловсрол олгосон байх хэрэгтэй.
- Өвчтөнийг байнга идэвхижүүлж өөрт нь тохирсон ажил хийлгэж, урамшуулах.
- Өвчтөн өөртөө үйлчлэх идэвхи, сонирхол муу байдаг тул түүнд тусалж, дэмжиж
байх.
- Шаардлагатай үед богино хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэх.
Унтах, амрах, хооллох, салхилах, үзвэр үзэх гэх мэт өдөр тутмын хэрэгцээг нь
хангаж байх.
В.2.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хий үзэгдэлтэй өвчтөний сувилгаа
Сэтгэцийн эмгэгийн улмаас бодитой оршоогүй ямар нэг үзэгдэл юмсыг аль нэг
мэдрэхүйн эрхтэнээрээ бодитой юм шигээр хий хоосон зүйлийг мэдрэхийг хий үзэгдэл
гэнэ.
1 -р шатлал
Үнэлгээ өгөх
Хий үзэгдэлтэй өвчтөнд үнэлгээ өгөхдөө:
Ажиглах
Эмнэлзүйн ярилцлага хийх
Санал асуулгын хуудас бөглөх
Бодит үзлэгийн аргыг ашиглана.
Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн
бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирлыг сайтар
ажиглана. Хий үзэгдэлтэй өвчтөнд ямар эрхтэний хий үзэгдэл илэрч
байгаагаас хамааран илрэх шинжүүд нь харилцан адилгүй байна.
Тухайлбал:
Сонсголын хий үзэгдэлтэй өвчтөн аль нэг зүг рүү анхаарлаа
хандуулан чих тавин сонсох, эсвэл чихээ бөглөх, сонсогдож буй
зүйлийн агуулгаас хамаарч инээх, ярвайх, амандаа үглэх гэх мэт
Харааны хий үзэгдэлтэй өвчтөн ямар нэг зүйлийг шимтэн харах,
анхаарлаа хандуулах, нүдээ аних, царайнд нь айдас түгшүүр илрэх
гэх мэт
Амтлахын хий үзэгдэлтэй өвчтөн байн байн тамшаалах, хоолоо
идэхээс татгалзах, бусдын хоолноос амсаж үзэх гэх мэт
Үнэрлэхүйн хий үзэгдэлтэй өвчтөн байн байн ямар нэг юм үнэртэх,
хамраа бөглөх, чимхэх гэх мэт
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt
397 havsralt

More Related Content

What's hot

тархины инсульт
тархины инсульттархины инсульт
тархины инсультSosoo Byambaa
 
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалменингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалМөнхтуул Г
 
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлттархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлтХалиун
 
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛНАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛgero_center
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүнBoloooooo
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтЦахим Эмч
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлДоржханд Б.
 
Nyarai huuhded uzleh hiih
Nyarai huuhded uzleh hiihNyarai huuhded uzleh hiih
Nyarai huuhded uzleh hiihSosoo Byambaa
 
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайSosoo Byambaa
 
Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134Gantulga Nyamdorj
 
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэллекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэлserkaubuns
 

What's hot (20)

тархины инсульт
тархины инсульттархины инсульт
тархины инсульт
 
Ami
AmiAmi
Ami
 
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалменингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлал
 
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлттархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
 
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛНАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН  ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
НАСТНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРУУЛСАН ЭМНЭЛ ЗҮЙН УДИРДАМЖИЙН ЭМХТГЭЛ
 
Lekc 1
Lekc   1Lekc   1
Lekc 1
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүн
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлт
 
Setgets
SetgetsSetgets
Setgets
 
Syllabus mon
Syllabus monSyllabus mon
Syllabus mon
 
Medrel 1
Medrel 1Medrel 1
Medrel 1
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
Холецистит
ХолециститХолецистит
Холецистит
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
Nyarai huuhded uzleh hiih
Nyarai huuhded uzleh hiihNyarai huuhded uzleh hiih
Nyarai huuhded uzleh hiih
 
Сонсголын анализаторыг шинжлэх
Сонсголын анализаторыг шинжлэхСонсголын анализаторыг шинжлэх
Сонсголын анализаторыг шинжлэх
 
Es zui
Es zuiEs zui
Es zui
 
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
 
Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134
 
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэллекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
 

Similar to 397 havsralt

"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэлGreengoldMongolia
 
гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1Changmi Rose
 
Eruul mend-tailan
Eruul mend-tailanEruul mend-tailan
Eruul mend-tailanAza Mongol
 
бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3Changmi Rose
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfMr Nyak
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилYondonsambuu Buyanbileg
 
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛApproach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛMr Nyak
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэлGreengoldMongolia
 
эрүүл мэндийн 100 хоног
эрүүл мэндийн 100 хоногэрүүл мэндийн 100 хоног
эрүүл мэндийн 100 хоногrtumur
 

Similar to 397 havsralt (16)

"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл
 
гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1
 
Eruul mend-tailan
Eruul mend-tailanEruul mend-tailan
Eruul mend-tailan
 
бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3
 
Huuli
HuuliHuuli
Huuli
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 
Etu huuli2016
Etu huuli2016Etu huuli2016
Etu huuli2016
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛApproach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл
 
Nem
NemNem
Nem
 
2017.03.09
2017.03.092017.03.09
2017.03.09
 
Тархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойрондТархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойронд
 
эрүүл мэндийн 100 хоног
эрүүл мэндийн 100 хоногэрүүл мэндийн 100 хоног
эрүүл мэндийн 100 хоног
 
Draft of law on health
Draft of law on healthDraft of law on health
Draft of law on health
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 

More from Tumuruu Shiileg (20)

201508sar
201508sar201508sar
201508sar
 
Tumur
TumurTumur
Tumur
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
Arkhni esreg
Arkhni esregArkhni esreg
Arkhni esreg
 
Tamkhi huuli
Tamkhi huuliTamkhi huuli
Tamkhi huuli
 
Veb sait 2015-10
Veb sait 2015-10Veb sait 2015-10
Veb sait 2015-10
 
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailan
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailanEruul mendiin demjih jiliin tuswiin tailan
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailan
 
2015 07 sar ergen medeelel
2015 07 sar ergen medeelel2015 07 sar ergen medeelel
2015 07 sar ergen medeelel
 
2015 onii enkhnii hagas jil 7-21.
2015 onii enkhnii hagas jil 7-21.2015 onii enkhnii hagas jil 7-21.
2015 onii enkhnii hagas jil 7-21.
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
Ulaanburhan dugnelt 2015-06-24
Ulaanburhan dugnelt 2015-06-24Ulaanburhan dugnelt 2015-06-24
Ulaanburhan dugnelt 2015-06-24
 
40 tushaal
40 tushaal40 tushaal
40 tushaal
 
39 tushaal
39 tushaal39 tushaal
39 tushaal
 
A 37
A 37A 37
A 37
 
A 34 tushaal
A 34 tushaalA 34 tushaal
A 34 tushaal
 
A --33(1)
A --33(1)A --33(1)
A --33(1)
 
A 32 tushaal
A 32 tushaalA 32 tushaal
A 32 tushaal
 
A 31
A 31A 31
A 31
 
A 31
A 31A 31
A 31
 

397 havsralt

  • 1. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Огноо: 2013/10/28/ Дугаар: 397 Улаанбаатар хот Удирдамж батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 272 дугаар тушаалаар батлагдсан “Сувилахуйн тусламж, үйлчлгээг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ТУШААХ нь: 1. “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний эмнэлзүйн удирдамж”-ийг нэгдүгээр, “Сувилахуйн тусламж үйлчилгээг өдрийн эмчилгээ, сувилгааны хэсэгт үзүүлэх удирдамж”-ийг хоёрдугаар, “Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлт, онцгой байдлын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын удирдамж”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Батлагдсан удирдамжийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн салбарын бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай. 3. Энэхүү тушаалаар батлагдсан удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я. Буянжаргал/-т, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл /Д. Солонго/-д тус тус даалгасугай. 4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /А. Эрдэнэтуяа/-д даалгасугай. САЙД Н.УДВАЛ
  • 2. Эрүүл мэндийн сайдын 2013 оны ..... сарын ....... өдрийн .............. дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖ АГУУЛГА ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ .......................................................... ӨМНӨХ ҮГ .................................................................................................. ОРШИЛ ....................................................................................................... А.ЕРӨНХИЙ ХЭСЭГ ………………………………………………………........ А.1. Сэтгэцийн өвчний тодорхойлолт ........................................ А.2. Өвчний код ........................................................................... А.3. Удирдамжийг хэрэглэгчид .................................................. А.4. Удирдамжийн зорилго ......................................................... А.5. Удирдамж боловсруулсан огноо ........................................ А.6. Удирдамжийг шинэчлэх огноо ............................................ А.7. Удирдамжийг боловсруулсан ажлын хэсэг ..................... А.8. Нэр томъёо, тодорхойлолт, эх сурвалж ............................. А.9. Тархвар зүйн байдал ........................................................... А.9.1. Үндсэн ойлголт.................................................................. Б. ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭС ДАРААЛАЛ............................. Б.1. Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт ............ В. ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ ........................................ В.1. МЭДРЭЛ СУЛЬДЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ B.1.1Мэдрэл сульдал өвчний тодорхойлолт ........................... B.1.2 Өвчний шалтгаан ............................................................... B.1.3 Эмнэл зүйн шинж тэмдэг ................................................. B.1.4 Сувилгааны үндсэн зарчим .............................................. B.1.5 Сувилгааны үйл ажиллагаа .............................................. B.1.6 Үйлчлүүлэгч, түүний ар гэрт өгөх зөвөлгөө ......................
  • 3. В.2. ШИЗОФРЕНИ ӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ B.2.1 Шизофрени өвчний тодорхойлолт ................................... B.2.2Өвчний шалтгаан .............................................................. B.2.3 Эмнэл зүйн шинж тэмдэг ................................................. B.2.4 Сувилгааны үндсэн зарчим .............................................. B.2.5 Сувилгааны үйл ажиллагаа .............................................. - Хий үзэгдэлтэй өвчтөний сувилгаа ................................. - Дэмиирэлтэй өвчтөний сувилгаа ..................................... - Сэтгэцэд нөлөөт эмийн гаж нөлөө .................................. - Кататоник хөшилтэй өвчтөний сувилгаа ........................ - Кататоник дошгиролтой өвчтөний сувилгаа ................... B.2.6 Үйлчлүүлэгч, түүний ар гэрт өгөх зөвөлгөө ....................... В.3. УНАЛТ ТАТАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ B.3.1 Уналт таталт өвчний тодорхойлолт ................................. B.3.2 Өвчний шалтгаан ............................................................... B.3.3 Эмнэл зүйн шинж тэмдэг ................................................. B.3.4 Сувилгааны үндсэн зарчим .............................................. B.3.5 Сувилгааны үйл ажиллагаа .............................................. B.3.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө ...................... В.4. ТЭНЭГРЭЛИЙН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ B.4.1 Тэнэгрэл өвчний тодорхойлолт ........................................ B.4.2 Өвчний шалтгаан ............................................................... B.4.3 Эмнэл зүйн шинж тэмдэг ................................................. B.4.4 Сувилгааны үндсэн зарчим .............................................. B.4.5 Сувилгааны үйл ажиллагаа ............................................. B.4.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө ....................... В.5. СЭТГЭЛ ГУТРАЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ B.5.1 Сэтгэл гутралын үеийн өвчний тодорхойлолт ................ B.5.2 Өвчний шалтгаан ............................................................... B.5.3 Эмнэл зүйн шинж тэмдэг ................................................. B.5.4 Сувилгааны үндсэн зарчим .............................................. B.5.5 Сувилгааны үйл ажиллагаа .............................................. B.5.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө ..................... В.6. АМИА ЕГҮҮТГЭЖ БОЛЗОШГҮЙ ӨВЧТӨНД ҮЗҮҮЛЭХ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ B.6.1 Өвчний тодорхойлолт .......................................................
  • 4. B.6.2 Өвчний шалтгаан ............................................................... B.6.3 Эмнэл зүйн шинж тэмдэг ................................................. B.6.4 Сувилгааны үндсэн зарчим .............................................. B.6.5 Сувилгааны үйл ажиллагаа .............................................. ХАВСРАЛТ .................................................................................................. Сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн сувилагчийн өөрийгөө шалгах, шалгуур хуудас 1. Мэдрэл сульдал буюу архаг ядаргаатай өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас 2. Хий үзэгдэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас 3. Дэмийрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас 4. Кататоник хөшилттэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас 5. Кататоник дошгиролтой өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас 6. Уналт, таталттай өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас 7. Тэнэгрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас 8. Сэтгэцийн байдлыг шинжлэх хурдавчилсан арга. 9. Настны танин мэдэхүйг шалгах сорил 10. Амиа егүүтгэх, оролдлого хийх эрсдэл байгаа эсэхийг үнэлэх хуудас /ДЭМБ/ НОМ ЗҮЙ .....................................................................................................
  • 5. ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага СЭМТҮА Сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог үнэлэх аргачлал ЭМНХ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам ЭХД Эмнэлэг хамгааллын дэглэм
  • 6. ӨМНӨХ ҮГ Үндэслэл Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон харилцааны чадварыг хамарсан эрүүл мэндийн салшгүй нэгэн хэсэг юм. Сэтгэцийн хувьд тогтвортой, амьдралд тохиолдох бухимдлыг даван туулах чадвартай хүмүүс үр бүтээлтэй ажиллаж, өөрийн хамт олон, нийгэмд хувь нэмэр оруулах чадвараар илүү сайн байдаг.Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний хөгжлийн үндэс суурь болдог учраас сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хүний амьдралын нэг хэсэг, гэж үзэж урьдчилан сэргийлэх, өвчилсэн тохиолдолд оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх нь чухал юм. (Дэлхий дахины сэтгэцийн эрүүл мэнд. ДЭМБ.2001) Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлэхэд сэтгэцийн болон аливаа тархины эмгэгийн талаарх мэдлэгийг эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай. Монгол улсын засгийн газраас сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа хэдий ч үйлчлүүлэгч, тэдний гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүртээмжийг хүн бүрт тэгш хүргэх, сувилахасуудлыг түлхүү оруулах асуудал чухал байна. Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн хууль, үндэсний хөтөлбөр, болон бусад эрхзүйн баримт бичгүүд гаран мөрдөгдөж байгаа ч сувилахуйн тусламж, үйлчилгээний тодорхой удирдамж, журам одоогоор байхгүй байгаа нь уг удирдамжийг хийх үндэслэл болсон. А.ЕРӨНХИЙ ХЭСЭГ А.1. “Сэтгэцийн өвчин”гэж олон улсын ангиллын“Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношлож болох бүх өвчнийг хэлнэ. (МУ- ын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. 2000) А.2. Өвчний код: Олон улсын өвчний 10-р ангилалын “Сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг” гэсэн 5-р бүлэгт сэтгэцийн эмгэгүүдийг багтаан ангилан “FIVE” буюу F үсгээр тэмдэглэдэг. F20# Шизофрени F00# Тэнэгрэл F32# Сэтгэл гутрал F48. 0 Мэдрэл сульдах А.3. Удирдамжийг хэрэглэгчид Удирдамжийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй сувилагч, бага эмч нар, өрх, сум болон эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч нар үйл ажиллагаандаа хэрэглэнэ. А.4. Удирдамжийн зорилго Удирдамж нь энгийн үр дүнтэй аргаар сувилгааны үндсэн зарчим болон сувилгааны үйл ажиллагааны таван шатлалын дагуу сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэнэ. А.5. Удирдамж боловсруулсан огноо: 2014 А.6. Удирдамжийг шинэчлэх огноо: 2017 А.7. Удирдамж боловсруулсан ажлын хэсэг:
  • 7. Д.Энхтуяа ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн сувилахуйн сургалт хариуцсан арга зүйч, ЭМЯ-ны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын хэсгийн ахлагч, З.Хишигсүрэн ЭМШУИС-ийн АУС-ийн Сэтгэц судлалын тэнхимийн ахлах багш, АУ- ны доктор, дэд профессор, ЭМЯ-ны Сэтгэцийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн гишүүн, О.Оюунтөгс СЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга, ахлах зэргийн сувилагч, ажлын хэсгийн гишүүн, С.Дэлгэрмаа ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, АУ-ны магистр, ажлын хэсгийн гишүүн, Д.Мөнгөнцэцэг СЭМҮТ-ийн Чанар, стандарт хариуцсан арга зүйч, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын хэсгийн гишүүн. Ж.Цэцэгмаа СЭМҮТ-ийн Сургалт судалгаа хариуцсан арга зүйч, удирдлагын ухааны магистр, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын хэсгийн гишүүн. Л.Одгэрэл ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш, Сувилахуйн ухааны магистр, ажлын хэсгийн гишүүн. А.8. Нэр томъёо - Мэдрэл сульдал буюу архаг ядаргаа: Хүн амын дунд зонхилон тохиолддог, тархины бүтцийн бус, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт бий болдог,хувь хүний сэтгэцийн чанарын онцлог байдалтай хүмүүс ихэвчлэн өвчилдөг,сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр эмнэл зүй нь илэрдэг эдгэрэх тавилантай сэтгэцийн эмгэгийг; (Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж. 2005) - Шизофрени: Эмнэлзүйн хувьд хослон илэрдэг, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн хүнд эмгэгийг; (С.Бямбасүрэн .Сэтгэцийн эмгэг судлал. 2007) - Дэмийрэл:Аливаа юмс үзэгдэл болж буй үйл явдлын талаарх буруу ойлголт, буруу бодол, буруу оюун дүгнэлт буюу бодитой зүйлд тулгуурлаагүй буруу итгэл үнэмшлийг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2007) - Хий үзэгдэл дэмийрлийн хамшинж: Хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд хослон илэрч болох бөгөөд хий үзэгдэл, дэмийрлийн шинжээс бүрдсэн нийлмэл хамшинжийг; (С.Бямбасүрэн.Сэтгэцийн эмгэг судлал.2007) - Кататони: Хүний санаа зоригоос хамаарахгүй, өөрөө хар аяндаа үүсэж байгаа, ерийн биш, этгээд, хачин, гоёмсог, чамин шинж чанартай эмгэг үйлдэл хөдөлгөөнийг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал.2007) - Кататоник хөшил: Өвчтөний хошуу цорвойсон, бээцийсэн, цээж өвдөгний үеэр нугарсан, хоёр гараа хагас нугалан цээж орчмоо барьсан, хөлөө чирэн ойр ойрхон алхаж явах зэрэг хэвийн бус байрлалд орохыг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал.2007) - Уналт таталт буюу эпилепси: Сэтгэцийн өөрчлөлт хавсарсан даамжрах явцтай уналт таталтыг;. (С.Бямбасүрэн “Сэтгэцийн эмгэг судлал” 2007, Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамж 2005) - Цөөн уналт: Өвчин үүсэх шалтгаан, явц эмчилгээний байдлаас хамааран зарим өвчтөний уналт жилдээ, сардаа цөөн тохиолддог эпилепсийн уналтыг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал сурах бичиг.2007) - Бага уналт таталт: Өвчтөн болсон үйл явдлыг санадаггүй ба ухаан саруул болмогц өмнө нь гүйцэтгэж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхийг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал сурах бичиг.2007)
  • 8. - Тэнэгрэл:Тархины гадна ба дотор байршилтай органик гаралтай ямар нэг архаг өвчний улмаас их тархины дотор ба гадрын эсвэл гадрын доод бүтцийн мэдрэлийн эсүүд хатингарших, гэмтэх, үхжсэний улмаас хүний оюун ухааны чадварууд буурах ба алдагдах хамшинжийг; (Монгол улсын стандарт. 2012) - Сэтгэл гутрал: Сэтгэл гутрах эмгэг нь гадны тодорхой шалтгаангүйгээр сэтгэл хөдлөл нь анхдагчаар өөрчлөгдөх эмнэлзүйн хувьд сэтгэлээр унах, сэтгэцийн үйл ажиллагааны идэвх буурах, хөдөлгөөний идэвх буурах шинж хослон илэрдэг дотоод шалтгаант сэтгэцийн эмгэгийг; (ДЭМБ-аас гаргасан тодорхойлолт) - Амиа егүүтгэхүй: Сэтгэцийн эмгэгийн улмаас амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийх үзэгдлийг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2007) - Сэтгэцийн өвчний сувилахуй: Өвчтөнийг нэг талаас асарч, сувилах, нөгөө талаас бие, сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн бүхий л үйл ажиллагаа, дасан зохицох чадваруудыг нөхөн сэргээх иж бүрэн тусламжийг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сувилахуй ба сэтгэц нийгмийн реабилитаци.1999) - Сэтгэцийн эрүүл ахуй: Хүн амын буруу зан үйл, муу зуршил, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэхэд чиглэгдсэн биологи, нийгэм, сэтгэл зүй, сурган, эдийн засгийн цогц арга хэмжээг; (З.Хишигсүрэн. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. 2013) - Асаргаа сувилгааны үндсэн зарчим:  Тав тухтай орчин бүрдүүлэх  Зөв зохистой хооллох, шингэний зохицуулалт,  Орчинд тохируулан хувцаслах  Сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх  Шинж тэмдгийн асаргаа сувилгаа - Сувилгааны үйл ажиллагаа: Ажлаа зөв, оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий, сувилахуйн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлэх, бий болсон болон бий болох эрүүл мэндийн асуудлыг илрүүлж шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг; - Сэтгэцийн эрүүл байдал: Хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг; (МУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. 2000) Тодорхойлолт Энэхүү удирдамж нь сэтгэцийн зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн үед үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээг тухайн өвчтөний бие, сэтгэц нийгмийн байдал, амьдралын хэв маяг, орчны халгаат хүчин зүйлийг оролцуулан сувилахуйн үндсэн зарчмыг баримтлан цогц үнэлгээ хийж, оношийг зөв тодорхойлсноор төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнд нь дүгнэлт хийж хүндрэлээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг хүн бүрийн эрүүл мэндийн үндсэн хэрэгцээ болгон сургах, хэрэгжүүлэх баримт бичиг болно. А.9. Тархвар зүйн байдал Эрдэмтэн судлаачид олон удаа сэтгэцийн эмгэгийн тархалтыг судалсан боловч 1000 хүн амд ноогдох өвчлөлийн ерөнхий түвшин харилцан адилгүй байсан ч сэтгэцийн эмгэг ихсэх хандлагатай нь ажиглагдаж байсан байна. Тухайлбал: 1000 хүн амд ноогдох сэтгэцийн эмгэг 1989 онд 15.6 (С.Бямбасүрэн), 1990 онд 23.6 (Ш.Доржжадамба), 1991 онд 28.4 (Н.Орёл).
  • 9. Монгол Улс сэтгэцийн эмгэгийн тархалтын түвшингээр дундаж тархалттай улсын тоонд ордог. (С.Бямбасүрэн 1984-1992 оны судалгааны түүвэр материал).100000 хүн ам тутмын 841 нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдагаас 45% нь эмэгтэйчүүд, 3% хүүхэд өсвөр насныхан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнийг авч үзвэл 100000 хүн амд сэтгэцийн эмч 0.5, сувилагч 7.6, сэтгэл зүйч 0.02, ахуй засалчид 0.8, ногдож байна. Сувилагч нарын хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэл сэтгэцийн тасгийн нэг оронд 0.02, сэтгэцийн клиникийн нэг оронд 0.14 ногдож байна. (ДЭМБ-ын СЭМТҮА-аар сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлсэн тайлан.2006) А.9.1. Үндсэн ойлголт Орчин үед олон улсын чиг хандлагын дагуу сэтгэцийн эрүүл мэнд судлал нь хүн амын сэтгэцийн байдлыг сэтгэцийн эрүүл байдал, сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай буюу завсрын байдалд буй хүмүүс сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэсэн 3 чиглэлээр судалж, хүн амд тохирсон шатлалын сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх чиглэлийг баримтлан хөгжиж байна. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааныг авч үзвэл: - Нийгмийн хүчин зүйл, - Биологийн хүчин зүйл, - Сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлдөг байна. (Доклад о состоянии здравоохранения в мире.2001.) ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг гурван шатлалаар үзүүлнэ. Үүнд: 1. Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж 2. Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдогч шатны тусламж 3. Сэтгэцийн эрүүл мэндийн гуравдагч шатны тусламжийг үзүүлнэ. Ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч, бага эмч нар анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд дараах чиглэлээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлнэ. - Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох; - Хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэндийн талаарх буруу ойлголт, түүнийг засахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах; - Сөрөг стрессийг даван туулах чадварт сургах; - Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн үйл ажиллагаанд татан оролцуулах; - Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх; - Сэтгэцийн 25 эмгэгийг эрт оношлох, эмчлэх; - Мэргэжлийн бусад салбаруудтай хамтарч ажиллах; - Яаралтай тусламж үзүүлэх; Сэтгэцийн эрүүл ахуй гэдэг нь хүн амын буруу зан үйл, муу зуршил, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэхэд чиглэгдсэн биологи, нийгэм, сэтгэл зүй, сурган, эдийн засгийн цогц арга хэмжээг хэлнэ. Ураг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд хүний амьдралын бүхий л үе шаттай холбоотой асуудлууд хамаарагдана. Сэтгэцийн эрүүл ахуйг: насны, хөдөлмөрийн, нийтийн харилцааны, ахуй амьдрал, гэр бүл, эр эмийн ёсны, спортын сэтгэцийн эрүүл ахуй гэж ангилна. (Ш.Доржжадамба.1999) Б. ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭС ДАРААЛАЛ Б.1. Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт Анхдагч урьдчилан сэргийлэлт - Нийгмийн сэргийлэлт Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх, амьдрал ахуйн нөхцөлийг сайжруулах, амьдрах ур чадварыг дээшлүүлэх, үр хүүхдээ зөв зан үйлд сурган хүмүүжүүлэх зэрэг нийгмээс явуулж буй цогц арга хэмжээ юм.
  • 10. - Удмын сэргийлэлт Удамших хандлагатай сэтгэцийн өвчнүүдийн талаар хүн амд зохих мэдлэг олгож түүнээс урьдчилан сэргийлэх, удмын зураглал хөтлөх, удам зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулна. - Үр хөврөлийн сэргийлэлт Үр хөврөл бүрэлдэн тогтох үеэс эхлээд ураг төрөх хүртэлх хугацаанд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлээс хамгаалах, жирэмснийг эрт хугацаанд оношлох, хяналтанд авах, хүүхдийн мэдрэл сэтгэцийн хөгжилд нөлөөлж болохуйц өвчин эмгэгээс сэргийлэх, төрөх насны эмэгтэйчүүдийг эмчлэх зэрэг үйл ажиллагааг явуулна. - Төрсний дараах сэргийлэлт Хүүхэд төрсөнөөс хойш гурав хүртэлх насны хүүхдийн мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, төгс эмчлэх зэрэг арга хэмжээг бусад мэргэжлийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулна. Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт Хүн ам сэтгэцийн эмгэгээр өвчилсөн тохиолдолд эрт илрүүлэх, эрт оношлох, төгс эмчлэх, нийгэмд дасан зохицох, хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ба бодлого боловсруулагчид, ар гэрийнхэн, олон нийтийг татан оролцуулна. Сэтгэцийн эрүүл мэндийн гуравдагч урьдчилан сэргийлэлт Сэтгэцийн эмгэгээр өвчилж оношлогдсон, нийгэм хөдөлмөрийн харилцааны дасан зохицох чадварын хямрал илэрсэнсэтгэцийн эмгэгтэйхүмүүсийн өөртөө үйлчлэх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн, нийгэмшүүлэх, нийгэм хамт олонд тулгуурласан тусламжийг үзүүлнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн дөрөвдөгч урьдчилан сэргийлэлт Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, хөдөлмөрийг нь мөлжих, гутаан доромжлохоос сэргийлэх үйл ажиллагааг явуулна. В. ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ В.1. МЭДРЭЛ СУЛЬДЛЫНӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ В.1.1 Тодорхойлолт: Мэдрэл сульдал буюу архаг ядаргаа нь хүн амын дунд зонхилон тохиолддог,тархины бүтцийн бус, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт бий болдог,хувь хүний сэтгэцийн чанарын онцлог байдалтай хүмүүс ихэвчлэн өвчилдөг,сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр эмнэл зүй нь илэрдэг эдгэрэх тавилантай сэтгэцийн эмгэг юм. В.1.2 Өвчний шалтгаан: - Сэтгэцийн гэмтлийн шалтгаант - Нийгмийн хүчин зүйлийн шалтгаант - Биологийн хүчин зүйлийн шалтгаант Үүнд: - Сэтгэл зовоосон хувийн үйл явдлууд - Аюул гамшгийг нүдээр харж биеэр туулснаас үүссэн сэтгэлийн зовлон - Нийгмийн сөрөг байдлуудаас үүссэн сэтгэлийн зовлон - Бие махбодын өвчин - Сэтгэл түгших,гутрах - Ачаалал ихтэй ажиллах - Ямар ч ажил хийхгүй байх - Жин нэмэгдэх
  • 11. - Нойрны хямрал - Эдгээр үйл явдлууд тухайн хүний дотоод сэтгэл, бодолтой нь харшилдан, бие сэтгэц нь сульдаж ядардаг. В.1.3 Эмнэлзүйн шинж тэмдэг Биеийн сульдлын шинжүүд Амархан ядрах, тамир тасрах, эцэж сульдах, ажлын чадвар буурах, ажлын ялимгүй ачааллыг даахаа болих, амрах үед ядаргаа нь гарахгүй болох, эхэлсэн ажлаа гүйцээж чадахаа болих, хөдлөх, ярих, дуугарахаас залхуу нь хүрэх, биеийн эрч хүч, сэргэлэн цовоо байдал, идэвхи алдрах Оюуны сульдлын шинжүүд Оюуны хүч алдах, ажлын чадвар нь буурах, оюуны хүч шаардсан ажлын дараа ядарч сульдах, өдөр тутамдаа эрхэлдэг мэргэжлийн ажлын бүтээл, үр дүн нь багасах, анхаарал сарнимтгай, төвлөрөл үгүй, үүний улмаас мартамхай болох, хэрэгтэй хэрэггүй элдэв зүйлс хар аяндаа толгойд орж ирснээс “тархи ядарч“ толгой сэргэлэн бус “дүйнгэ” бодох сэтгэх чадвар муутай болох, цаашдын зорилт төлөвлөгөө нь багасах Цочрол ихсэлийн шинжүүд Уур уцаар ихсэх, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйдэх, хүлээц тэсвэр тэвчээр, биеэ барих чадвар буурах, дуу чимээ, гэрэл гэгээ зэрэгт хэт мэдрэг, дургүй болох, биеэ чагнамтгай болох амархан уйлах Түгээмэл зовиурууд - Толгой өвдөх - Нойр хямрах - Хөлрөх, зүрх дэлсэх, гар хөл хүйтэн оргих, толгой эргэх - Сэтгэл түгших - Сэтгэлээр унах В.1.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ Орчин: Архаг ядаргаатай өвчтөний орчин тайван, дуу чимээ бага, дулаан гэрэлтүүлэг сайн бүх хэрэглээ хангагдсан тохитой байх шаардлагатай. Хооллолт: Өвчтөнд хэрэглэж буй хоол нь өвчтөний хэрэгцээг хангахуйц амин дэмээр баялаг байна. Мэдрэл сульдалын үед хоолноос татгалзах шинжүүд илэрч болох тул хооллох үед хяналт тавина. Хувцаслалт: Өвчтөний тав тухтай байдлыг хангасан, өмсөх, тайлахад амар байна. Хувцас, цагаан хэрэглэл нь угааж цэвэрлэхэд хялбар, зөөлөн, биед таатай хөвөн зөөлөн материалаар хийгдсэн байвал зохимжтой. Сэтгэл зүй: Архаг ядаргаа бүхий өвчтөнүүдэд тодорхой шалтгаангүйгээр ядрах, уурлах, бухимдах шинжүүд илэрдэг тул өвчтөнтэй аль болох сөрөг харилцаа үүсгэхгүй байх шаардлагатай. Тухайн үеийн сэтгэлзүйн байдалд нь тохирсон байдлаар харилцан стресс ядаргааг тайлах амьсгалын болон сэтгэл зүйн аргуудыг зааж сургана. Шинж тэмдгийн асаргаа: Сэтгэцийн түр зуурын хямралаас болж ой тогтоолт муудсаны улмаас мэдээллийг мартах, нэг зүйлийг олон дахин асуух, ажлын үйлдлийн дадал муудах, алдагдах, өөртөө үйлчлэх чадвар буурах шинжүүд илэрдэг тул өвчтөнд тусалж дэмжин аль болох өвчтөнд анхаарлаа хандуулж, сэтгэлзүйн тусламж дэмжлэг үзүүлэн тайвшруулах,сэтгэл санааг сэргээх арга аргачлалыг зааж сургана. Дэмжих болон эмэн эмчилгээний аргаар архаг ядаргааг эмчилдэг. - Эмийн эмчилгээг биеийн болон бусад сэтгэцийн эмгэг хавсарсан үед хэрэглэнэ.Эмийн эмчилгээ нь ядаргааг арилгаж тайвшруулах үйлдэлтэй ч бас донтох байдлыг үүсгэж болно.
  • 12. - Дэмжих эмчилгээг стресс,сэтгэл гутрал,амьдралын хэв маягийн шалтгаант архаг ядаргааны үед хэрэглэнэ. В.1.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА1-ршатлал.Үнэлгээ 1. Ажиглалт 2. Эмнэлзүйн ярилцлага хийх 3. Санал асуулгын хуудас бөглөх 4. Бодит үзлэгийн аргыг ашиглах Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, үйлдэл хөдөлгөөн, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана. Амархан ядрах, тамир тасрах, эцэж сульдах, ажлын чадвар буурах, ажлын ялимгүй ачааллыг даахаа болих, амрах үед ядаргаа нь гарахгүй болох, эхэлсэн ажлаа гүйцээж чадахаа болих зэргээс болж өвчтөний биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөл нь өөрчлөгддөг. Жишээ нь:  Хөдлөх, ярих, дуугарахаас залхуу нь хүрэх, биеийн эрч хүч, сэргэлэн цовоо биш идэвхигүй байдал  Өчүүхэн зүйлд сэтгэл түгшсэн, эрүүл мэнддээ санаа зовнисон  Толгой өвдсөн, алга нь хөлөрсөн  Асуултанд хариулахдаа олон дахин лавлаж асуусан  Нэг хэлсэн зүйлээ дахин давтсан гэх мэт шинж ажиглагдана. Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад архаг ядаргааны шинж илэрч байвал эмнэлзүйн ярилцлага хийж чухам ямар шалтгаанаас архаг ядаргаа үүссэнийг тодруулна. Жишээ нь:  Стрессийн гаралтай тааламжгүй сэтгэл хөдлөл  Нойрны хямрал  Буруу аж төрөх ёс  Биеийн болон органик өвчнүүд  Эмийн буруу хэрэглээ зэрэг нөлөөлөх хүчин зүйлийг тогтооно. Санал асуулгын хуудас бөглөх арга: Өвчтөнд дээрхи шалтгааны улмаас архаг ядаргаа илэрсэн эсэхийг тодруулахын тулд “Архаг ядаргаа”- г илрүүлэх асуумжийг бөглүүлж үнэлгээ өгнө. Бодит үзлэгийн арга: Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг хянаж үзнэ. Тэмдэглэл хөтлөнө. 2-р шатлал Сувилгааны онош Шалтгаан 3-р шатлал: Төлөвлөгөө Орчин тааламжгүй Архаг ядаргаатай өвчтөн өвчний улмаас хурц гэрэл дуу чимээнд дургүй болж уур уцаар хүрэн мэдрэл сульдах шинжүүд илэрдэг. Орчны ая тухтай байдлыг хангах; Гэрэлтүүлгийн коэффициент 16 – 17байх; Зохиомол гэрэлтүүлэг 150 люкс байх; Өрөөний агааржуулалтыг тогтмол хийж, салхинд гаргах; Дуу чимээгүй, дулаан чийгшил таарсан тааламжтай орчныг бүрдүүлэх; Орны гудас нь овгор товгоргүй,хэт зөөлөн биш, хэт хатуу биш байлгах;
  • 13. Байнга ядардаг болсон Мэдрэл сульдлын улмаас байнга ядрах биеийн болон оюуны шинжүүд илэрнэ. Тайван орчин бүрдүүлэн амраах; Амралт ажлыг зохицуулан зөв зохистой амрах зан үйлд сургах; Алжаал тайлах дасгал хөдөлгөөн зааж сургах Нойргүйдэлд орсон Бие махбодийн, сэтгэл зүйн болон амьдралын буруу хэвшлээс болж нойргүйдэлд ордог Нойрсох хэв маягийг өөрчлөх; Хорт зуршлаас татгалзах зан үйлд сургах;Тайвшруулах амьсгалын дасгал, булчин сулруулах дасгалуудыг зааж сургах Сэтгэл түгшиж, анхаарал төвлөрөлт муудсан Мэдрэл сульдлын улмаас сэтгэл түгших шинж илэрнэ. Анхаарал төвлөрлийг сайжруулах, сэтгэл түгшилт (стресс)-ээс гарах энгийн аргуудыг зааж сургах; Мэдрэмж нэмэгдүүлэх аргад сургах; Цусны даралт ихэссэн Биемахбодийн өвчин сэтгэл зүйн хүчин зүйлээс цусны даралт ихсэнэ. Сэтгэл санааг тайван байлгах Эмчийн заалтын дагуу эмчилгээг хийх; Биеийн жин нэмэгдсэн Сэтгэл зовинол болон буруу хооллолтоос жин нэмэгдэнэ. Биеийн жингийн индекс тодорхойлох; Илчлэг багатай,шим тэжээлтэй хурдан шингэхүйц хоол өгөх;Биеийн жин бууруулах арга хэмжээ авах; Зүрх өвдсөн Сэтгэл санааны тавгүй байдлаас бие махбодийн өөрчлөлт илэрнэ. Сэтгэл санааг тайвшруулах; Шалтгааныг илрүүлэх; Эмчийн заалтаар эмчилгээг хийх; Амин үзүүлэлтүүдийг үзэх, хянах; Сэтгэл зовнисон Нийгэм сэтгэл зүйн биемахбодийн өөрчлөлтийн улмаас сэтгэл зовинол илэрнэ Сэтгэл зовинож буй шалтгааныг илрүүлэх; Тайван байлган сэтгэл засал хийх; Сэтгэл зовнилын удирдамжийн сургалтанд хамруулах; Эмчийн заалтаар тайвшруулах, эмчилгээ хийх 4-р шатлал: Хэрэгжүүлэх Сувилагч дээрх төлөвлөгөөнд үндэслэн сувилахуйн тусламж үзүүлнэ. Сувилгааны хэрэгжүүлэлт зөв хийгдэх нь төлөвлөгөөнөөс хамаарна. Сувилгаа хийх явцад өвчтөний зүгээс ямар хариу урвал явагдаж буйг анхаарч ажиглана. 5-р шатлал: Дүгнэлт Архаг ядаргаа өвчтэй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлсэний дараа зорилго хэрхэн биелэгдсэн, асаргаа сувилгаа хэр үр дүнтэй болсон , цаашид юу хийхийг тодорхойлж дүгнэлт гаргана. Дахин үнэлгээ хийж: A. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) B. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) C. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон) Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно. В.1.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөх зөвлөгөө - Хэрэв та маш их ажиллаж байгаа бол ажлын ачааллыг багасгах. Жишээ нь: гэртээ байгаа хүмүүсээсээ туслалцаа гуйх, ажил олгогчоосоо ажлын цаг багасгах талаар ярилцах. - Хэрэв та маш бага ажиллаж байгаа бол хийж байгаа ажлаа эргэн харж, өөрийгөө илүү завгүй болгох.
  • 14. - Сайн дурын ажил хийх, ажлын бус цагаа үр дүнтэй төлөвлөгөөтэй өнгөрүүлэх. - Хэрэв биеийн жин ихсээд байгаа бол элсэн чихэр, өөх тосыг хязгаарлаж, идэж ууж байгаа хоолны илчлэгийг бууруулах арга зам хайх. - Хэрэв та залхуураад байдаг бол идэвхитэй үр бүтээлтэй амьдрахын тулд өдөр тутмын зарим нэг үйл ажиллагаагаа шинэчлэн төлөвлөх хэрэгтэй. - Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэггүй бол аажим аажмаар байнгын дасгал хөдөлгөөн хийх дэглэм тогтоохыг зөвлөх - Та биеийн талаас архаг хууч өвчтэй бол эмчилгээг тууштай хийлгэн эрүүлжих - Та хорт зуршил хэрэглэдэг бол хорт зуршлын талаар мэдлэг мэдээлэл авах, татгалзах,амьдралын хэв маягийг засах арга хэмжээг авах - Та стресс тайлах, мэдрэмж нээх, тайвшруулах амьсгалын дасгалд суралцах - Таны унтах орчин дуу чимээгүй байх, шаардлагатай бол чихний бөглөөс хийх Сорил: Дараах сорилыг сувилагч хийх ба үр дүнг гарган дараагийн тусламжийг үзүүлнэ. Архаг ядаргаа байгааг дараах асуумжаар илрүүлж болно.Та өөрийгөө сорино уу? 1. Та амархан ядардаг уу? 2. Танд бүхий л өдрийн турш ядарч буй мэдрэмж төрдөг үү? 3. Та өдөр тутам хийх ёстой ажлаа бүрэн гүйцэтгэж чадахгүй ядардаг уу? Дээрх асуултанд “тийм”гэж хариулбал дараах асуултыг үргэлжлүүлэн асууна. № Асуулт Тийм Үгүй 1 Танд өвдөлт болон эмимйн хэрэглээтэй холбоотой асуудал байна уу? 2 Та ямар нэгэн эм хэрэглэдэг үү? 3 Таны сэтгэл санаа гутранги болж, аливаа юманд идэвхи сонирхол буурах тал ажиглагдав уу? 4 Та юманд санаа зовж, сэтгэл түгшдэг үү? 5 Гэртээ, эсвэл ажил дээрээ ажлын ачаалал их байдаг уу? 6 Танд чөлөөт цаг байдаг уу? 7 Танд нойрсохтой холбоотой ямар нэгэн зовиур, шаналгаа байна уу? Дүгнэлт - 1, 2, 3-р асуултанд “тийм” гэж хариулсан бол АРХАГ ЯДАРГАА гэж үзнэ. - 1,2-р асуултанд “тийм” гэж хариулсан бол үргэлжлүүлэн асууна. - 3-р асуултанд “тийм” гэж хариулсан бол сэтгэл түгшилттэй гэж үзнэ. - 4-р асуултанд “тийм” гэж хариулсан бол амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэж үзнэ. - 5,6-р асуултанд “тийм” гэж хариулсан бол амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэж үзнэ. - 7-р асуултанд “тийм” гэж хариулсан бол нойрны хямрал гэж үзнэ. Архаг ядаргаатай үеийн эрүүл мэндийг дэмжих эмчилгээ: “Эверли”-ийн амьсгал тайвшруулах дасгал: Тайван нөхцөлд суугаа буюу хэвтээ байдалд хийнэ. Амьсгал хамраараа авч амаараа гаргана. Би тайвширччадна гэсэнитгэлтэй байна. - 3 сек турш гүнзгий амьсгалаа авна. - 3 сек турш амьсгалаа түгжинэ. - 3 сек турш амьсгалаа гаргана. Ийм маягаар дасгалыг 10-15 мин хийхэд таны бүх биеийн булчин суларч, та тайвширч чадна.
  • 15. Хамрын хоёр нүхээр ээлжлэн амьсгалах дасгал: - Аль нэг гарын эрхий хуруугаараа хамрын нэг нүхийг дарж амьсгалаа уртаар авна , долоовор хуруугаараа хамрын нөгөө нүхийг дарж амьсгалаа аажим гаргана. Үйлдлийг хийж байхдаа нүдээ хагас аниад тавтай суудалд суун “Би тайван байна”, “Би маш тайван байна”гэж өөртөө дотроо хэлж 10- 15 минут хийнэ. Арваас нэгийн тоог дуустал уруудуулан тоолох амьсгалын дасгал: - Тайван суудлаа эзлэнэ. Бүх булчингаа суллана. Арав гэж дотроо хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би тайван байна”гэж хэлнэ. - Ес гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би арав гэж хэлснээс илүү тайван байна”гэж хэлнэ. - Найм гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би ес гэж хэлснээс илүү тайван байна”гэж өөртөө хэлнэ. - Долоо гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би найм гэж хэлснээс илүү тайван байна”гэж өөртөө хэлнэ. - Зургаа гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би долоо гэж хэлснээс илүү тайван байна” гэж өөртөө хэлнэ гэх мэтчилэн нэг хүртэл тоолно. Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Катарсисийн арга: Өөрт тулгамдсан асуудлууд, үүсч байгаа тааламжгүй мэдрэмж, тааламжгүй бодлоо найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ, эмч болон бусад ойр дотны хүмүүст илэн далангүй илэрхийлж сэтгэлээ ариусгах арга. Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Асатианийн арга /вербилизация: Хувь хүн өөрт тохиолдсон сэтгэл түгшээсэн үйл явдал, таагүй мэдрэмж, үхэл хагацал, осол сүйрэл, гай гамшиг зэрэг үйл явдлуудыг одоо болж буй мэт одоор дүрслэн бодож, дурсан санаж бусдад дүрслэн ярьж сэтгэлээ ариусгах арга. Атнасовын “хорлогдсон үзэгний” эмчилгээ: Зөрчилдсөн, муудалцсан, маргалдсан, гомдсон, уурласан хүндээ хандан сэтгэлээ онгойтол олон удаа захиа бичих боловч захидлаа түүнд илгээхгүй. Нүглээ наминчлах арга: Нүгэл үйлдсэний улмаас ямар нэгэн эмгэгт өртөхөөс сэргийлэх арга нь нүглээ наминчлах арга юм.Таны нууцыг хадгалж чадах дотны хүндээ илэн далангүй ярих, түүний өмнө буруугаа хүлээх, түүнээс уучлалт гуйх гэх мэт. В.2. ШИЗОФРЕНИ БУЮУ АРХАГ СОЛИОРОХ ӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ В.2.1 Тодорхойлолт Эмнэлзүйн хувьд хослон илэрдэг, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн хүнд эмгэгийг шизофрени гэдэг. В.2.2 Шизофрени өвчний шалтгаан Шизофрени өвчин үүсэх шалтгаан нь бүрэн судлагдаагүй бөгөөд уг эмгэгийн үүсэх шалтгааныг тайлбарлахыг оролдсон хэд хэдэн таамаглал, онолууд байдаг. Шизофрени өвчин үүсэх, эхлэн илрэхэд удамшлын хүчин зүйлс, уураг тархин дахь мэдрэл шингэний зохицуулгын өөрчлөлт, нийгэм сэтгэлзүйн сөрөг хүчин зүйлс, сөрөг стрессүүд хавсран нөлөөлдөг. 1. Удамзүйн хүчин зүйлийн онол- Хүн амын шизофрени өвчнөөр өвчлөх магадлал 1 % байдаг. Гэвч эцэг эх нь хоёулаа шизофрени өвчтэй бол хүүхдүүд нь өвчлөх магадлал 35-45 %, цусан төрлийн холбоотой хүмүүс нь шизофренитэй бол өвчлөх магадлал 9-12 %, ихрийн аргаар судлахад нэг нь шизофрени өвчнөөр өвчилсөн бол нөгөө ихэр нь өвчлөх магадлал 9-35 % байдаг.
  • 16. 2. Сэтгэц-биологийн онол- Хамгийн түгээмэл онол нь дофамины таамаглал юм. Шизофрени өвчний үед уураг тархин дахь мэдрэл шингэний зохицуулга өөрчлөгддөг бөгөөд үүний дотроос дофамины хэмжээ ихсэх нь шизофрени өвчин үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг. Мөн зарим өвчтөний тархины цахилгаан бичлэгт альфа долгион өөрчлөгдөх, тархины бүтцийн өөрчлөлтийг тогтоох шинжилгээнд тархины ховдол өргөсөх зэрэг шинжүүд илэрч болно. 3. Сэтгэц, задлан шинжилгээний онол- Хар бага насны үе буюу 18 сараас 3 нас хүртэлх хугацаанд дасан зохицох чадвар муу хөгжсөн буюу сэтгэлзүйн хувьд “эго” хөгжиж чадаагүйн улмаас үүсдэг. 4. Хүн хоорондын харилцааны онол- Хүүхэд төрснөөс хойш эх хүүхдийн хоорондын харилцаа ямар байснаас хамаардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл эцэг, эх нь үр хүүхэдтэйгээ ойр дотно биш, хөндий харилцаатай, сэтгэлзүйн хэрэгцээг нь хангадаггүй, хүүхдээ эрхлүүлдэггүй, дотно ярилцдаггүй, хүүхэддээ түрэмгий хандлага гаргадаг байсан бол хүүхэд гэр бүлийнхэндээ ээнэгшин дасдаггүй, зожиг, хүйтэн сэтгэлтэй болдог байна. 5. Гэр бүлийн харилцааны онол- Гэр бүлийн гишүүд нь өв тэгш бус харилцаатай, хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүдээ түрэмгийлэн захирдаг, санал бодлоо тулган хүлээлгэдэг, хүчирхийлэл үйлддэг бол хүүхэд нийгмийн бичил орчин болох гэр бүлдээ дасан зохицох чадварыг алдагдуулдаг. Ялангуяа гэр бүлийн гишүүд нь сэтгэл хөдлөл багатай, хөндий харилцаатай, гэр бүлийн гишүүд нь нэг гишүүнийхээ төлөө санаа зовдоггүй, эв түнжин муутай, гэр бүлийн гишүүдийн харилцаа нь дотогшоо хандсан, бусад хүмүүстэй харилцахдаа хөндий хязгаарлагдмал, бусдад өширхсөн, дайсагнасан, итгэлгүй харилцаатай байх, гэр бүлийн гишүүд нь буруу зуршилтай, гэр бүлийн гишүүдийн үнэт зүйлс, тэдгээрийг үр хүүхэддээ залгамжлах талаар эцэг эх нь хангалттай бус байдлууд нь сөргөөр нөлөөлдөг. 6. Бодисын солилцооны онол- Шизофренийн үед хүний биемахбодын бодисын солилцоо ялангуяа азотын солилцоо алдагдаж дутуу задралын бүтээгдэхүүнүүд биемахбодод хуримтлагдсаны улмаас солиорлын шинжүүд илэрдэг хэмээн үздэг . В.2.3 Эмнэл зүйн шинж тэмдэг Шизофрени өвчний үед эмнэлзүйн олон шинж тэмдэг илэрдэг боловч сэтгэц эмгэгийн талаас өвчтөн өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй, гардан асаргаа сувилгаа шаардлагатай дараах өвөрмөц шинж тэмдэгүүд илэрдэг. Шизофрени өвчин нь эмнэлзүйн дараах хэлбэрээр илэрдэг. - F20.0 Хий үзэгдэл дэмийрлийн шизофрени - F20. Хүүхдэрхэх шизофрени - F20.2 Кататоник шизофрени - F20.3 Үл ялгагдах шизофрени - F 20.4 Шизофренийн дараах сэтгэл гутрал - F 20.5 Үлдэц хэлбэрийн шизофрени - F20.6 Энгийн хэлбэрийн шизофрени - F20.8 Бусад хэлбэрийн шизофрени Үндсэн шинжүүд нь: 1. Хий үзэгдэл 2. Дэмийрэл 3. Кататоник хөшил 4. Кататоник дошгирол Эмнэлзүйн аль ч хэлбэрийн шизофренийн үед илрэх сэтгэц эмгэгийн шинж, тэмдгүүд: 1. Шизофренийн үндсэн буюу негатив шинжүүд 2. Шизофренийн туслах шинжүүд буюу позитив шинжүүд гэж 2 ангилдаг.
  • 17. Шизофренийн үед илрэх негатив шинжүүд нь хүний сэтгэцийн зарим үйл ажиллагаа хэвийн үеийнхээсээ буурах, үгүй болох байдлаар илрэхийг хэлнэ. Тухайлбал негатив шинжүүд нь Блейлерийн “4 А”-ийн шинжээр илэрнэ. Үүнд: 1. Autism - бие хүн ганцаарчлагдах шинж- шизофрени өвчний үед өвчтөн нийгэм хамт олны харилцаанаас хөндийрч, хүрээлэн буй орчин бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлан зожиг, ганцаардмал болно. Өвчний эхлэл үед олон нийтээс зожгирох, анги хамт олноосоо, найз нөхдөөсөө хөндийрдөг бол өвчин даамжрахын хирээр ганцаардмал байдал нь улам гүнзгийрч өвчний төгсгөл үед гэр бүлийнхэн, хамгийн ойр дотныхоо хүмүүсээс ч өөрийгөө тусгаарлан зожигроно. 2. Affective disturbance- сэтгэл хөдлөл өөрчлөгдөх шинж- өвчтөний сэтгэл хөдлөл мохож аливаа зүйлд баярлах, гомдох сэтгэлгүй, хайхрамжгүй, хүнийг өрөвдөх хайрлах сэтгэлгүй болно. Энэ шинж нь апати буюу сэтгэлгүйдэх, абули буюу зоригийн үйл ажиллагаа мохох шинжүүдээр илэрнэ. 3. Associative disturbance- бодол санааны явц, холбоос өөрчлөгдөх шинж - өвчтөний бодол санаа үүсэх хурд өөрчлөгдөнө. Өвчтөний ярьж буй зүйл нь хоорондоо өгүүлбэрзүйн, болон үгзүйн холбоогүй, бусдад ойлгомжгүй болно. Энэхүү шинж нь үг яриа холбоогүй болох, ярьж буй зүйлийнх нь өгүүлбэр зүйн бүцэц алдагдах, юмс үзэгдлийг этгээд байдлаар тайлбарлан ярих, этгээд гажууд байдлаар билэгшээх, бусдын хэл яриаг элэглэн дуурайх, үгийг үе үеэр нь салгах, хэнд ч ойлгомжгүй шинэ үг зохион ярих гэх мэт олон шинжүүдээр илэрнэ. 4. Ambivalence- хоёрдмол (эсрэг тэсрэг) болох шинж – тухайн агшинд, нэг үйл явдал болж байхад түүнд өгч буй хариу урвал нь эсрэг тэсрэг шинжтэй төрх үйлээр илрэхийг хэлнэ. Тухайлбал: хайрлах-үзэн ядах, үнсэх - хазах, уйлах- инээх, гар барих-алгадах гэх мэт Шизофрени өвчний эмнэлзүйн хэлбэрээс хамааран дараах сэтгэц эмгэгийн позитив шинжүүд зонхилон илэрнэ. Үүнд: 1. Гажуу тусгал 2. Хий үзэгдэл 3. Дэмийрэл 4. Кататони 5. Хүүхдэрхэх шинж зэрэг болно. Гажуу тусгал нь мэдэрч танин мэдэхүйн өөрчлөлтийн нэг хэлбэр бөгөөд шизофренийн үед илэрнэ. Гажуу тусгал нь бодитой оршиж буй юмс үзэгдлийг гаж буруугаар тусгах шинж бөгөөд эмнэлзүйд хээ угалз, халцарсан будаг, эрээн мяраан зүйлс, хивсний хээ, цонхны цан зэргийг гаж буруу, аймшигтайгаар тусгах дүрсийн гажуу тусгал, бусдын ярианы агуулгыг өөртөө хамааралтайгаар, сөргөөр тусган мэдрэх аман ярианы гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл зэрэг сэтгэцийн эмгэгийн улмаас айж түгшсэн үед илрэх гажуу тусгал буюу сэтгэл цочирдлын гажуу тусгалын хэлбэрээр илэрнэ. Хий үзэгдэл: Хий үзэгдэл нь мэдэрч танин мэдэхүйн өөрчлөлтийн нэг бөгөөд мэдрэхүйн ямар нэгэн эрхтэнд цочруул үүсээгүй байхад бодит цочруул байгаа юм шигээр мэдрэхийг өөрөөр хэлбэл бодитой оршоогүй, мэдрэгдэхгүй байгаа юмс үзэгдлийг аль нэг мэдрэхүйн эрхтэнээрээ бодитой байгаа юм шигээр мэдрэхийг хэлнэ. Хий үзэгдэл нь аль ч мэдрэхүйн эрхтэнд үүсч болох боловч солиорлын хүрээний эмгэгийн үед илрэх эмнэлзүйн байдлаар нь: харааны, сонсголын, үнэрлэхүйн, амтлахуйн, хүрэлцэхүйн, дотор эрхтэний, оюун санааны гэх мэт олон ангилдаг. Харааны хий үзэгдэл гэж тухайн хүний нүдэнд бодитой юмс үзэгдээгүй, харагдаагүй байхад өвчтөн өрөөндөө, ханан дээр, шалан дээр, хажуугийн өрөөнд сансар гариг дээр, толгойны ард гэх мэт хаа нэгтээ бодитой мэт зүйлийг харж байна гэж өгүүлэхийг хэлнэ. Дотор эрхтэний хий үзэгдэл гэж өвчтөний аль нэг эрхтэнд амьтан, багаж хэрэгсэл, хүн, гадны биет гэх мэт зүйл орогнон түүнд ямар нэг нөлөө үзүүлж байна, бие дотор оршиж байгаа нь мэдрэгдэж байна хэмээн өгүүлэхийг хэлнэ. Өвчтөнүүд ихэвчлэн ходоод,
  • 18. зүрх, тархин дотор хүн, амьтан орогносон байна гэх буюу эмэгтэйчүүд гол төлөв үтрээ умайд гадны биет орсон эсвэл жирэмсэн болсон байна, хүүхэд хөдлөөд байна гэж өгүүлнэ. Сонсголын хий үзэгдэл гэж өвчтөний сонсголын эрхтэнийг цочроосон бодитой цочруул байхгүй байхад сансар гаригаас, хажуугаас нь, дээд айлаас нь, хаалганых нь гаднаас гэх мэт хаа нэг газраас хүний яриа, харилцан яриа, өөрийнх нь хийж буй зүйлийг хэлэлцэн ярилцах, тайлбарлах, хараах, загнах, сайшаах, занах гэх мэт агуулгатай яриа, хөгжмийн эгшиг зэрэг дуу авиа сонсогдохыг хэлнэ. Хий үзэгдлийг эмнэлзүйд илрэх онцлог шинжүүдийг нь харгалзан жинхэнэ ба хуурамч хий үзэгдэл гэж 2 ангилдаг. Шизофрени нь дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг бөгөөд ихэнхидээ хуурамч хий үзэгдэл давамгай илэрнэ. Шизофренийн үед оюун санааны хий үзэгдэл, дотор эрхтэний хий үзэгдэл, харааны болон сонсголын хий үзэгдэл илүү их илэрдэг. Дэмийрэл- Аливаа юмс үзэгдэл болж буй үйл явдлын талаарх буруу ойлголт, буруу бодол, буруу оюун дүгнэлт буюу бодитой зүйлд тулгуурлаагүй буруу итгэл үнэмшлийг дэмийрэл гэнэ. Дэмийрэл нь ямар нэг сэтгэцийн эмгэгийн суурин дээр үүсэх бөгөөд энэ буруу бодолдоо өвчтөн маш гүн гүнзгий итгэж үнэмшсэн, буруу бодлыг нь засах тайлбарлах оролдлого хийхэд засагддаггүй, зөвхөн эмчилгээний үр дүнд засарч эдгэрдэг сэтгэц эмгэгийн шинж юм. Дэмийрлийг: 1. Дэмийрлийн далайцаар нь 2. Дэмийрлийн агуулгаар нь 3. Дэмийрлийн үед илэрч буй сэтгэл хөдлөлийн байдлаар нь 4. Дэмийрэл үүсэл, үе шатаар нь тус тус ангилдаг. Шизофренийн үед ихэвчлэн хоёрдогч, системчлэгдээгүй дэмийрлүүд илрэх бөгөөд агуулгын хувьд маш баялаг олон агуулгатай дэмийрлүүд илэрнэ. Жишээ нь: Харьцааны дэмийрэл, мөрдөгдөхийн дэмийрэл, зохион бүтээхийн дэмийрэл, хорлогдохын дэмийрэл, үйлчлэхийн буюу нөлөөлөхийн дэмийрэл, нүгэл шүглэх дэмийрэл, шашны агуулгатай дэмийрэл, эсрэг тэсрэгийн дэмийрэл, хувирахын дэмийрэл, зориуд байдлын дэмийрэл гэх мэт 60-70 гаруй агуулга бүхий дэмийрлүүдээс илэрнэ. Хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд хослон илэрч болох бөгөөд хий үзэгдэл, дэмийрлийн шинжээс бүрдсэн нийлмэл хамшинжийг хий үзэгдэл дэмийрлийн хамшинж гэнэ. Хий үзэгдэл дэмийрлийн хамшинж нь хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофренийн гол хамшинж бөгөөд эмнэлзүйд өвөрмөц шинж бүхий Кандинский Клерамбогийн хамшинж, Капграгийн хамшинж, бардамнах дэмийрлийн хамшинжүүдээр илэрнэ. Кандинский Клерамбогийн хамшинж нь хуурамч хий үзэгдэл, нөлөөлөхийн, үйлчлэхийн, мөрдөгдөхийн дэмийрэл, сэтгэцийн автоматчилалын шинжүүдээр илэрнэ. Сэтгэцийн автоматчилалтай өвчтөн өөрийгөө бүрэн гадны удирдлага, жолоодлогод автсан хэмээн мэдрэх бөгөөд эхлээд өвчтөний оюун санаа, дараа нь дотор эрхтэн, төгсгөлд нь үйлдэл хөдөлгөөн нь гадны удирдлагад өртөх дэс дарааллаар үүсдэг онцлогтой. Капграгийн хамшинжийн гол шинж нь хуурамчаар танихын гажуу тусгал, ижилсэх дэмийрлүүд, хувирахын дэмийрэл юм. Хуурамчаар танихын гажуу тусгалтай өвчтөн ойр орчмынхоо хүмүүсийг таньдаг хүний дүрээр, танихгүй хүний дүрээр хувирч өөртэй нь харьцаж байна гэж гаж буруугаар тусгадаг. Ижилсэх дэмийрэлтэй өвчтөн нь таньдаг хүмүүс нь танихгүй хүний дүрээр хувирах буюу, таньдаггүй хүмүүс таньдаг хүний дүрээр хувирч, зарим нь нүүр зүсээ байнга хувирган өөрчлөөд байна гэх Фреголын шинжээр илэрдэг.
  • 19. Хувирахын дэмийрэл нь орчиндоо болж буй үйл явдал бүхэн өөртэй нь хамаатай, надад зориулж хувиргаж өөрчлөөд, өөрт нь танигдахгүй байхын тулд дуу хоолойгоо өөрчлөх буюу нэрээ хүртэл сольсон байна гэх зэргээр буруу итгэл үнэмшилд автана. Бардамнах дэмийрлийн хамшинж нь шизофрени өвчний төгсгөл үед илэрнэ. Эмнэлзүйн хувьд: - Аугаа ихийн дэмийрэл, нөлөөлөх, үйлчлэхийн дэмийрэл - Ойн чанарын өөрчлөлт - Хуурамч хий үзэгдэл - Сэтгэцийн автоматизм - Сэтгэл хоосон хөөрөн баясах шинжээр илэрнэ. Кататоник хамшинж нь кататоник хэлбэрийн шизофренийн үед тод илэрнэ. Кататоник хамшинжийн эмнэлзүй нь кататоник хөшил, кататоник дошгирлын шинжүүдээр илэрдэг. Кататоник дошгирол нь хэл яриа, үйлдэл хөдөлгөөний дошгирлоор илрэх бөгөөд давамгайлан илэрч буй сэтгэц эмгэгийн шинжүүдээс хамааран :  Дуугүй дошгирол  Хүүхдэрхэх дошгирол  Гэнэтийн дошгирол  Сэтгэлийн онгод орсон дошгирол гэсэн хэлбэртэй. Харин кататоник хөшил нь өвчтөний биеийн булчингууд ээлж дараалан чангарах, булчин чангарахын хирээр өвчтөн дуугүй болох шинжээр илэрнэ. Хөшил нь өвчтөний нүүр зажлуурын булчин, дээд мөч, их биеийн булчин, доод мөчдийн булчин гэсэн дээрээс доошлох дэс дарааллаар үүсч, хөшил тавигдахдаа доороос дээшлэх замаар хамгийн сүүлд нүүр зажлуурын булчин суларна. Кататоник хөшлийн улмаас өвчтөний хошуу цорвойсон, бээцийсэн, цээж өвдөгний үеэр нугарсан, хоёр гараа хагас нугалан цээж орчмоо барьсан, хөлөө чирэн ойр ойрхон алхаж явах зэрэг хэвийн бус байрлалд орохыг кататоник хөшил гэнэ. Кататоник хөшил нь үүсэхдээ хэд хэдэн үе шаттай. Үүнд: 1. Уян хөшлийн үе 2. Эсрэгшилтэй хөшлийн үе 3. Хөшингө хөшил Кататоник хөшлийн үе шатаас хамааран өвчтөнд нүүр тослогтох, хошуу цорвойх, шатны шинж, агаарын дэрний шинж, өвдөлтийн үед хүүхэн хараа өргөсөхгүй байх шинж, уян болох шинж, дуулгавартай болох шинж, эсрэгших шинж, ердийн дуугаар харилцахгүй боловч шивнэж ярилцахад асуултанд хариулах шинж зэрэг өвөрмөц олон шинжүүд илэрнэ. Хүүхдэрхэх хам шинж нь хүүхдэрхэх хэлбэрийн шизофренийн үед илэрнэ. Хүүхдэрхэх шизофрени нь хүүхэд, өсвөр нас, орь залуу насны хүмүүст тохиолдох бөгөөд насандаа тохироогүй балчир хүүхэд мэт төрх үйл гаргана. Үүнд: учир шалтгаангүй тас тас хөхрөх, нүүрээ элдэв янзаар мурилзуулах, үсэрч цовхрох, бусдыг элэглэн дуурайх гэх мэт. Шизофренийн үед гебойд хэмээх өвөрмөц хамшинж илэрч болох бөгөөд ийм хамшинжтэй өвчтөн нь нийгэмд дасан зохицох чадвар муутай, бусдад өш хонзон санах, гэмтээх, түрэмгий авир гаргах, амьтан зовоох, бэлгийн дур хүслээ зүй бус аргаар хангах, ёс зүйн болон эрхзүйн зөрчил байнга гаргах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг шинжүүд илэрнэ. Эмнэлзүйн ярилцлагын явцад үйлчлүүлэгчид үнэлгээ өгөх шалгуур шинжүүд нь: 1. Эерэг буюу позитив шинжийн шалгуур - Дэмийрлийн хамшинж - Агуу ихийн дэмийрэл - Мөрдөгдөхийн дэмийрэл - Хий үзэгдэл - Үйлдэл хөдөлгөөн ихсэх шинж буюу дошгирол
  • 20. - Дайсагнасан, өширхсөн төрх үйл гаргах 2. Сөрөг буюу негатив шинжийн шалгуур - Сэтгэл хөдлөл буурах - Бусадтай сэтгэлзүйн холбоо тогтоох чадвар буурах - Идэвхигүй болох нийгмээс өөрийгөө тусгаарлах - Хийсвэрлэх сэтгэхүйн үйл ажиллагаа өөрчлөгдөх - Сэтгэхүй түргэсэх, зогсоо зайгүй ярих - Сэтгэхүй, бодол санааны явцын өөрчлөлтүүд илрэх - Сэтгэц эмгэгийн ерөнхий шинжүүд илрэх - Биемахбодын хийсвэр зовиур өгүүлэх - Айдас, түгшүүр төрөх - Уйтгарлаж гуниглах мэдрэмж төрөх - Ядарч сульдах - Үйлдэл хөдөлгөөн этгээд, чамин болох - Сэтгэл гутрах, сэтгэл дундуур болох - Үйлдэл хөдөлгөөн удаашрах буюу хөших - Зожиг, ганцаардмал болох - Этгээд сэтгэхүй илрэх - Баримжаа алдах - Анхаарал муудах - Шүүмжлэлтэй хандах чадваргүй болох - Хүсэл сонирхол өөрчлөгдөх, муудах - Өөрийгөө хянах чадваргүй, гэнэтийн үйлдэл хийх - Сэтгэл зовних - Нийгэм хамт олны идэвхитэй үйл ажиллагаанаас зайлсхийх зэрэг шинжүүд болно. Эдгээр хоёр бүлэг шинжүүд нь шизофрени өвчний үед илэрдэг үндсэн ба туслах шинжүүд юм. В.2.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ Орчин. Шизофрени өвчтэй хүмүүс нь өвчний засралын үед гэр бүл, нийгэм хамт олны дунд сэтгэцийн эмч болон ерөнхий мэргэжлийн эмчийн хяналтанд эмчлэгддэг. Иймд өвчтөн эмнэлгээс гадуур нөхцөлд ямар дэглэм баримтлах талаар мэргэжлийн эмч нар өвчтөнд өөрт нь, мөн түүний ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгнө. Ар гэрийнхэн болон асран хамгаалагч нар нь мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдан өвчтөнийг гэрээр асарч сувилах, аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл авсан байх шаардлагатай. Өвчтөний өвчин дахих буюу сэдэрч сэтгэц эмгэгийн хурц байдалтай, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Эмнэлгийн нөхцөлд эмнэлэг хамгааллын дэглэмийг эмч заана. Шизофрени өвчний хурц үед ихэвчлэн анхаарах өрөөнд хэвтүүлэн эмчилдэг. Шизофренитэй өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол өвчтөний өрөө: - Агааржилт сайтай, - Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалттай, - Нэг өвчтөнд ноогдох талбай нь 7 м2 - Тасалгааны хана нь гэгээлэг өнгөтэй - Өрөөний дулаан +180 -аас +200 хэм - Тасалгааны чийглэг нь 60 % байна. - Тасалгааны хана, шал зэрэг нь угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийхэд тохиромжтой материалаар хийгдсэн байна. - Хоёр орны хоорондын зай нь 1м-ээс багагүй байна. - Анхаарах өрөөний ор нь тусгай тоноглогдсон буюу эсвэл номхотгох эмчилгээ хийхэд тохиромжтой хоёр хажуугаараа хөндлөвч бүхий байна - Өвчтөнд эмчийн заавраар номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний биеийн байдалд байнгын хяналт тавьж аюулгүй орчныг бүрдүүлнэ. - Шаардлагатай тохиолдолд цонхны хамгаалалт хийсэн байна.
  • 21. - Өвчний хурц сэдрэлийн үед эмнэлэг хамгааллын хамгаалах болон гамнах дэглэмд буюу онцгой анхаарах, тусгай өрөөнд өвчтөнийг хэвтүүлэн тусламж үзүүлж хяналт тавина. - Өвчтөн хамгаалах дэглэм буюу онцгой анхаарах өрөөнд эмчлүүлж буй тохиолдолд өрөөний үүдэнд хяналтын сувилагч, эсвэл асрагч 24 цагийн хяналт тавина. - Өвчтөний өрөөнд өвчтөн өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийхэд ашиглаж болзошгүй эд зүйл байлгаж болохгүй (уяа, бүч, хадаг, бүс, хурц үзүүртэй зүйл гэх мэт). - Өвчтөний ор, шүүгээ, халаас зэрэгт нийгэмд аюултай үйлдэл хийхэд ашиглаж болзошгүй эд зүйл нуусан эсэхт хяналт тавина (сахлын хутга, хадаас, шүдэнз, шилний хагархай, уяа, эм гэх мэт). Хооллолт - Шизофрени өвчтэй хүмүүс биемахбодын ямар нэг хавсарсан өвчин үгүй бол ердийн хоол өгнө. - Өвчтөний хооллолтонд байнгын хяналт тавина. - Кататоник хөшил, эсрэгшил бүхий кататонийн улмаас хоолоо идэхээс татгалзах эсвэл өөрөө бие даан хооллох чадваргүй байвал сувилагч гардан хооллоно. - Хорлогдохын дэмийрэл, амтлахын болон үнэрлэхүйн хий үзэгдэл, захиран тушаах сонсголын хий үзэгдэл зэрэг сэтгэц эмгэгийн шинж тэмдгийн улмаас хоолноос татгалзаж байвал хоолоо идэхийг ятгана. - Цөөн тохиолдолд шингэн юм хэт их уух шинж илэрч болох тул уух шингэний хэмжээнд хяналт тавина. - Өвчтөнд эргэлтээр ирж буй хоол, хүнсний зүйлд хяналт тавина. Ялангуяа эргэлтээр ирж буй хоол, уух шингэний хэмжээ, өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй сав, баглаа боодолтой зүйл, тухайлбал шилтэй зүйл, ястай мах, сэрээ, хутга, шүдэнз зэрэг зүйлс авчирсан эсэхт хяналт тавина. Хувцаслалт - Өвчтөн сэтгэцийн өвчтөний эдлэх эрхийн дагуу эмнэлгийн нөхцөлд өөрийн хувцасаа өмсөж болох боловч эмнэлэг хамгааллын дэглэмийг баримтлан уяа бүч, бүс, тэлээ, сүлбээр зүү зэргийг хэрэглэж болохгүй. - Шизофренитэй өвчтөнүүд өвчний улмаас өөрийгөө арчлах чадвар буурдаг тул эмнэлгийн ажилтнууд өвчтөний хувцасыг солих талаар ар гэрийнхэнд мэдэгдэх буюу шаардлагатай тохиолдолд эмнэлгийн нөхцөлд угаалга, цэвэрлэгээ хийж өгнө. Сэтгэл зүй - Шизофрени өвчний сэдрэлийн үед өвчний улмаас өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадваргүй эсвэл хагас шүүмжлэлтэй болдог тул өвчтөнтэй сөргөлдөх харилцаа үүсгэж болохгүй. - Өвчтөн өөрт илэрч буй шинж тэмдэгүүдийг бодитой гэж буруугаар итгэж үнэмшдэг тул өвчтөнийг буруутгах, зэмлэх шаардлагагүй. - Өвчтөнд ямар нэг нэр хоч өгөх, өвчний нэрээр хочлох, хочилж дуудах зэрэг муу нэрийн шошго зүүж болохгүй. - Шизофренитэй өвчтөнийг бусдаас ялгаварлан гадуурхаж харьцаж болохгүй. - Өвчний улмаас хэвийн бус төрх үйл гаргасан тохиолдолд өвчтөнийг айлган сүрдүүлэх, номхотгох эмчилгээг шийтгэх зорилгоор хэрэглэж болохгүй. - Шизофренитэй өвчтөнтэй бусдын нэгэн адил хүнлэг, энэрэнгүй байдлаар харилцана. Шинж тэмдгийн асаргаа сувилгаа/ өөрийгөө асрах чадвар/ Шизофрени өвчний сэдрэлийн үед өвчтөн өвчний улмаас өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадваргүйн улмаас өөрийгөө асран сувилж чаддаггүй. Иймд тухайн өвчтөнд илэрч буй шинж тэмдгийн дагуу асаргаа сувилгааг хийнэ. Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөхмэдээлэл, зөвлөгөө Мэдээлэл
  • 22. - Шизофрени өвчин үүсэх шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй өвчин болох талаарх мэдээлэл өгнө. - Өвчин дахиж болзошгүй. - Өвчний дахилтаас сэргийлэх боломжтой. - Эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай. - Хэл яриа, үйлдэл төрх, биеэ авч яваа байдал хэт этгээд хачин болох нь өвчний шинж тэмдэг . - Тааламжгүй харилцаа, сэтгэлийн гэмтэл нь өвчнийг сэдээхэд нөлөөлдөг. - Өвчин эдгэрэх, засрал авахад гэр бүл, найз нөхдийн дэмжлэг чухал. - Шаардлагатай үед, эмчийн зөвлөгөөний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Зөвлөгөө - Өвчин үе үе хурцаддаг тул өвчтөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. - Сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэхэд эмийн гаж нөлөө илэрдэг бөгөөд эмийн гаж нөлөө хүчтэй илэрч буй үед гаж нөлөөний эсрэг эмийн бодисыг хэрэглэх буюу эмнэлэгт хэвтэх ч шаардлага гардаг. - Сэтгэцэд нөлөөт эмийг эмчийн заавраар хэрэглэх нь өвчний дахилтаас сэргийлэх чухал ач холбогдолтой. - Өвчтөн өвчний улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тул хараа хяналт тавих хэрэгтэй. - Өвчтөний буруу итгэл үнэмшлийг засах гэж өвчтөнтэй маргалдах, сөргөлдөх хандлага гаргаж болохгүй. - Өвчтөний ар гэрийнхэнд өвчтөн дошгирсон үед авах арга хэмжээний талаар эрүүл мэндийн боловсрол олгосон байх хэрэгтэй. - Өвчтөнийг байнга идэвхижүүлж өөрт нь тохирсон ажил хийлгэж, урамшуулах. - Өвчтөн өөртөө үйлчлэх идэвхи, сонирхол муу байдаг тул түүнд тусалж, дэмжиж байх. - Шаардлагатай үед богино хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэх. Унтах, амрах, хооллох, салхилах, үзвэр үзэх гэх мэт өдөр тутмын хэрэгцээг нь хангаж байх. В.2.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА Хий үзэгдэлтэй өвчтөний сувилгаа Сэтгэцийн эмгэгийн улмаас бодитой оршоогүй ямар нэг үзэгдэл юмсыг аль нэг мэдрэхүйн эрхтэнээрээ бодитой юм шигээр хий хоосон зүйлийг мэдрэхийг хий үзэгдэл гэнэ. 1 -р шатлал Үнэлгээ өгөх Хий үзэгдэлтэй өвчтөнд үнэлгээ өгөхдөө: Ажиглах Эмнэлзүйн ярилцлага хийх Санал асуулгын хуудас бөглөх Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана. Хий үзэгдэлтэй өвчтөнд ямар эрхтэний хий үзэгдэл илэрч байгаагаас хамааран илрэх шинжүүд нь харилцан адилгүй байна. Тухайлбал: Сонсголын хий үзэгдэлтэй өвчтөн аль нэг зүг рүү анхаарлаа хандуулан чих тавин сонсох, эсвэл чихээ бөглөх, сонсогдож буй зүйлийн агуулгаас хамаарч инээх, ярвайх, амандаа үглэх гэх мэт Харааны хий үзэгдэлтэй өвчтөн ямар нэг зүйлийг шимтэн харах, анхаарлаа хандуулах, нүдээ аних, царайнд нь айдас түгшүүр илрэх гэх мэт Амтлахын хий үзэгдэлтэй өвчтөн байн байн тамшаалах, хоолоо идэхээс татгалзах, бусдын хоолноос амсаж үзэх гэх мэт Үнэрлэхүйн хий үзэгдэлтэй өвчтөн байн байн ямар нэг юм үнэртэх, хамраа бөглөх, чимхэх гэх мэт