SlideShare a Scribd company logo
1 of 8
Батлав. Тэнхимийн эрхлэгч……………………………./ Ph. Доктор Я. Баярхүү /
Лекц №2
Эс бол амьд биеийн бүтцийн үндсэн нэгж мөн
1. Эсийн судлагдсан байдал
2. Эсийн онол
3. Эсийн бүтэц, зохион байгуулалт
Эсийн тухай судалдаг шинжлэх ухааныг цитологи гэнэ. Цитологи гэдэг нь цитос буюу
эс, логос буюу ухаан гэсэн утгатай грек үе юм. 17-р зууны дунд үеэр эрдэмтэд галт
шилнээс бүрдсэн микроскоп хэмээх бичил дуранбайг амьд байгалийн судалгаанд
нэвтрүүлснээр хүний нүдэнд үл өртөх үй түмэн бичил амьд бие байдгийг нээж илрүүлсэн
байна.
Английн эрдэмтэн Р. Гук 1665 онд өөрийн зохион бүтээсэн микроскопоор
ургамлын үйсний нимгэн зүсмийг харж тэр үйс олон тооны жижиг үүрнүүдээс тогтсон
торлог бүтэцтэй болохыг үзсэн. Тэр торлогийн нэг үүрийг эс гэж нэрлэсэн. Ингэж
ургамлын эд олон эсээс тогтсон эст бүтэцтэй болохыг анх тогтоосон. Голландын эрдэмтэн
А. Левенгук 1674-1683 онуудад цусны улаан эс, нэг эст эгэл биетэн, нян, булчингийн эс,
олон эст амьтан, ургамлын биеийн эсийг судалж илрүүлсэн. 1833 онд Английн эрдэмтэн Р.
Броун ургамлын навчны бүтцийг микроскопоор харж судлаад эсийн дотор орших
бөөрөнхий цул биетийг илрүүлэн түүнийгээ бөөм гэж нэрлэсэн. 1838-1839 онд Германы
ургамал судлаач М. Шлейден, амьтан судлаач Т. Шванн нарыг эсийн онолыг анх
үндэслэсэн. Эдгээр эрдэмтэд нь бүх амьд биеийн бүтцийн үндсэн нэгж нь эс бөгөөд
ургамал, амьтны эсүүд нь хоорондоо төсөөтэй байдаг гэдгийг илрүүлсэн. Ингэснээр манай
гаригийн бүх амьд бие гарал үүсэл нэгтэйг баталж өгсөн. Эсийн онол өнгөрсөн зууны
сүүлчийн хагаст амьдарч байсан эрдэмтдийн нээлтүүдээр улам бүр баяжигдсаар ирсэн.
Жишээ нь: Германы эрдэмтэн К. Вольф, Р. Вирхов, оросын эрдэмтэн К.М. Бэр нар нь
эсийн хуваагдал эс тогтсон өндгөн эсийг судлах явцдаа бүх олон эст амьд организм нэг
эсээс хөгждөг гэдгийг олж тогтоосон. Мөн зарим эрдэмтэд эсийн химийн найрлагыг
судалснаар бүх амьд биеийн эсийн химийн найрлага адил төсөөтэй бөгөөд тэдгээрийн
амьдралын үндэс нь бодисын солилцоо юм гэсэн дүгнэлт хийжээ. Эдгээр нь мөн л амьд
организмын гарал үүсэл нэгтэйг нотолжээ. Орчин үед эсийн онолыг дараах байдлаар
томъёолдог. Үүнд:
1. Эс бол бүх амьд биеийн бүтэц, үйл ажиллагаа, хөгжлийн үндсэн нэгж мөн.
2. Эс бол амьд биетийн хамгийн эгэл жижиг хэсэг мөн.
3. Нэг эст буюу олон эст бүх организмын эс хоорондоо бүтэц, химийн найрлага,
амьдралын үйл ажиллагаа болон бодисын солилцоогоороо төсөөтэй байдаг.
4. Эс зөвхөн хуваагдлаар үүсдэг.
5. Олон эст организмын эс гүйцэтгэх үүргээрээ ялгаран эдийг үүсгэх бөгөөд эдээс
эрхтэн, эрхтэнээс эрхтэн систем бүрэлдэн тогтдог.
6. Амьд биетийн эсийн бүтэц нь ургамал амьтны гарал үүсэл нэгтэйн баталгаа
болдог.
Эсийн бүтэц
Бичил амьд бие, ургамал, мөөг, амьтдын эс бүтцээрээ төстэй. Эс бүхэн цитоплазм,
бөөмтэй байна. Эс нь биеэ даасан нэг эст биеийн хэлбэрээр оршихоос гадна олон эст амьд
биетийн бүрэлдэхүүний нэгж нь болж байдаг. Эст бүтцийн прокариот ба эукариот гэж 2
ангилж болно. Прокариот нь бөөмгүй цтиплазмын дотор митохондри, хлоропласт гэх
зэрэг зарим органиодууд байдаггүй. Энд бактери, хөх ногоон замаг хамаарагддаг. Эгэл
биетний генетикийн материал нь цитоплазмын дотор сул чөлөөтэй цагираглаж тогтсон
байдаг.
Байгаль дээр эст бүтэцгүй амьд бие байдаг түүнийг вирус гэнэ. Вирус нь зөвхөн
амьд эсийн дотор амьдарч үржих чадвартай, харин эсийн гадна амьдарч чадахгүй, гадаад
орчин талст байдлаар оршдог. Вирус бол амьтан, ургамал, нянгийн эсэнд орж амьдрахдаа
аюулт өвчин эмгэг үүсгэнэ. Ханиад томуу, улаан цэцэг, миненгит, салхин цэцэг зэрэг
өвчин хоруугаар халдварлагдана. Ургамалд бас хоруугийн гаралтай тамхи, вандуй
таримал ургамлын навч цоохортох өвчин байдаг. Вирус нь уурган бүрхүүлтэй ДНХ юмуу
РНХ-ийн маш өчүүхэн хэсгээс тогтдог. Бактерийн эсэд амьдардаг вирусыг бактериофаг
гэнэ. Бактериофаг бол нянгийн эсийг дотроос нь идэж устгадаг тул түүнийг дизентери,
гэдэсний хижиг, булчин задлах тахал зэрэг нянгийн гаралтай өвчинг анагаахад хэрэглэдэг.
Бактериофагийн бие толгой, сүүл, сүүлний сэртэн гэсэн хэсгээс тогтоно. Толгойн хэсэгт
ДНХ байрлаж гадуураа уурган бүрхүүлтэй байна.
Эукариот нь эсийн хромосомын цомгийг агуулсан бөөм бүхий эс юм. Үүнд зарим
төрлийн мөөг, замаг, дээд ургамал, сүүн тэжээлтэн бүх амьтад хамаарагддаг.
Эукариот эсийн бүтцийг үндсэн 4 хэсэгт хуваана. Үүнд:
1. Плазмын мембран
2. Цитозоль
3. Эрхтэнцрүүд
4. Оршихуун
I. Плазмын мембран: Энэ нь эсийн гадуур хүрээлж түүний дотор бүрэлдэхүүнийг
эсийн гаднах материал болон хүрээлэн байгаа орчноос тусгаарлахаас гадна хүрээлэн буй
орчинтойгоо бодисын солилцоо явуулах чадвартай байна. Үүнийг мөн эсийн мембран
буюу плазмолемм гэж нэрлэдэг. Эсийн мембран нь сонгон нэвтрүүлэх чадвартай байна.
Жишээ нь: спирт, эфир, хлорформ гэх мэтийн органик уусгагчид мембранаар уснаас ч
амархан нэвтэрдэг. Мембран нь бүхэлдээ липид буюу уургаас тогтдог. Мембраны липидэд
фосфолипид (ихэнх нь бөгөөд энэ нь молекул цэнэг агуулсан толгой, цэнэггүй сүүл
хоёроос тогтоно.), гликолипид стерол хамаарна. 1935 онд Давсон, Даниелли нар эсийн
мембран нь уургийн 2 давхаргын дунд орших липидийн хоймсол давхаргаас тогтдог гэж
үзсэн. Өөрөөр хэлбэл липид нь цэнэгт толгойгоо уураг уруу харуулж сүүлээрээ нийлэн 2
эгнээг үүсгэдэг байна. 1972 онд Сингер, Николсон нар мембраны өмнөх онолыг
үгүйсгээгүй бөгөөд байршилын хувьд уургийг липидийн дунд сул орших бөгөөд мембран
нь хөдөлгөөнт бүтэц юм гэж үзжээ. Мембраны уургууд дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Мембраныг нэвт гарсан сувагтай байна. Жишээ нь: К+,CI- - ийн ионууд нэг
ерөнхий сувагтай байна.
2. Эсийн мембранаар бодис тээвэрлэгдэхэд түүнийг зөөгч болдог. Жишээ нь:
Уургийн нийлэгжилтэнд хэрэгтэй уургууд мембраны тусгай уургийн
тусламжтайгаар зөөвөрлөгддөг.
3. Гаднаас ирсэн цочролыг хүлээн авч хариу урвал үзүүлнэ.
4. Бодисыг задлах, нийлэгжүүлэх урвалыг хурдасгагч ферментийн үүрэг
гүйцэтгэнэ.
5. Эсийн хөдөлгөөнд оролцоно.
6. Нэг эсийг нөгөөгөөс ялган таних тэмдэг болдог.
II. Цитозоль: Энэ нь эсийн эрхтэнцэр болон оршихуунуудыг уусмал байдлаар
агуулсан эсийн дотоод орчныг дүүргэж байгаа шингэн юм. Энэ нь зуурамтгай, гель
хэлбэрийн шингэн бөгөөд 75-90% нь ус, 10-25% нь түүнд ууссан бодис болно. Цитозоль
болон түүнд агуулагдаж буй эрхтэнцэрүүд, оршихуунуудыг хамтад нь цитоплазм гэнэ.
Цитозоль нь эсийн дотор орчныг дүүргэж, эсийн бүх бүтцийн хэсгийг өөртөө агуулж
байдгийн хувьд тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлийг хангаж, бодисын
солилцооны олон урвалууд явагдах орчин нь болдог. Жишээ нь: гликолиз, өөхний хүчил,
нуклеотид, зарим амин хүчил цитозольд нийлэгждэг.
III.Эрхтэнцэрүүд: XIX зууны үед амьд эсийн дотор агуулагдаж буй бүх зүйлийг
нийтэд нь протоплазм гэнэ. Өөрсдийн онцлог хэлбэр дүрстэй, өсөх, оршин тогтнох,
засварлах, хянах зэрэг тодорхой үүрэг гүйцэтгэхээрээ ялгарсан энэ бүтцийг эрхтэнцэрүүд
гэнэ. Эрхтэнцэрүүдийн ачаар эсийн дотор олон химийн урвал явагддаг боловч тэдгээр нь
орон зайн хувьд тусгаарлагдсан байдаг. Эрхтэнцэрүүдийг гүйцэтгэх үүргээс нь хамаараад
ерөнхий ба тусгай зориулалтын гэж ангилна. Ерөнхий зориулалттай эрхтэнцэрүүдэд
эндоплазмын тор, гольджийн комплекс, митохондри, рибосом, лизосом, бичил
савханцарууд орно. Тусгай зориулалтын эрхтэнцэрүүдэд гэдэсний хучуур эсийн гадуурх
бичил хөхлөгүүд зэрэг орно.
Бүтцийн хувьд эрхтэнцэрүүдийг мембрантай ба мембрангүй гэж ангилна. Мембрантай
эрхтэнцэрүүдийг нь дан ба давхар гэж ангилна.
Мембрант бус Дан мембрант Давхар мембрант
Центройль Эндоплазмын тор Бөөм
Рибосом Гольджийн аппарат Митохондри
Микро сувганцар Вакуоль Пластид
Гиалоплазм Лизосом
Бөөмхөн
Хроматин
Микроплазм
Эсэд дараах эрхтэнцэрүүд багтана. Үүнд:
Бөөм: 1931онд английн биологич Р. Броун нээсэн.
Бөөрөнхий зууван хэлбэртэй эсийн доторхи хамгийн том
эрхтэнцэр, дунджаар10мкм хэмжээтэй байна. Бөөмөн
дотор эсийн удмын материалын ихэнх хэсэг хадгалагдаж
эсийн бүтэц, үйл ажиллагааг хянаж удирддаг. Бөөмийн
удмын материал генд агуулагдах ба генүүд хромосомын
дагуу цуварч байрладаг. Бөөм нь хроматин, бөөмхөн,
бөөмийн шингэнийг агуулдаг. Бөөмийн дотоод орчныг
цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембраныг
бөөмийн бүрхүүл буюу нуклеолен гэнэ. Хоёр мембраны
хоорондох 20-60 нм өргөнтэй хөндийг перинуклеарын хөндий гэнэ. Бөөмийн бүрхүүл дээр
80-90нм өргөнтэй сүвүүд орших ба энэ нь бөөм цитоплазмын хоорондох солилцоог
хангадаг. Сүвүүд нь эсийн плазман мембран дээрх сүвээс ойролцоогоор 10дахин том учир
ион, усанд уусдаг бага молекулт нэгдлээс гадна РНХ, уураг мэтийн өндөр молекулт нэгдэл
нэвтрэх боломжтой. Бөөмийн дотор байх хагас шингэнийг бөөмийн шингэн ба кариоплазм
гэнэ. Энд бөөмхөн ба хроматин байрлана. Бөөмхөн нь 1-10мкм хэмжээтэй нягт бөөрөнхий
бие, нэг бөөмд нэг юмуу арав гаруй бөөмхөн байж болно. Бөөмхөн РНХ, уургийн
бөөгнөрөл юм. Бөөмхөнд РНХ нийлэгжиж хуримтлагддаг. Бөөмийн мембраны дотор талд
уургаас тогтсон нягт ялтас байрлах ба энэ нь бөөмийн тулгуур болж, хроматины
утаслагуудыг бэхлэх үүрэгтэй. Хроматин ба хромосомыг гүйцэтгэх үүргээс хамааруулж
бэлгийн (гоносом) ба биеийн (аутосом) гэж ангилна.
Рибосом: 1953 онд америкийн биологич Г. Паладе нээсэн. 15-22 нм хэмжээтэй,
хөдөлгөөнтэй үрлэн буюу бөмбөлөг хэлбэртэй мембрант бус органиод юм. Рибосом нь
уураг буюу РНХ-ээс тогтох ба уураг нийлэгжүүлэх үүрэгтэй. Эс дотор байх хэдэн мянган
рибосом нь митохондри болон барзгар эндоплазмын тор дээр байрладаг. Зарим
рибосомууд цитоплазмд дангаараа оршдог ба түүнийг чөлөөт рибосомууд гэнэ. Эдгээр нь
олноороо нийлэн полирибосом буюу полисомыг үүсгэх ба эсэд шаардлагатай уургийг
нийлэгжүүлдэг
Эндоплазмын тор: 1945 онд английн эрдэмтэн К. Портер нээсэн. Эндоплазмын тор нь янз
бүрийн хэлбэртэй цистерн хэмээх олон суваг, уут хүүдийнүүдээс тогтсон мембрант систем
юм.
Эндоплазмын торын үүрэг бодисуудыг нийлэгжүүлэх,
тээвэрлэхэд оршино. Эндоплазмын торыг барзгар ба гөлгөр
гэж ангилна. Барзгар эндоплазмын тор дээр рибосом байрлах
ба энд уургийн бионийлэгжил явагдана. Харин гөлгөр
эндоплазмын тор дээр рибосом байрлахгүй бөгөөд энд нүүрс
ус нийлэгжих процесс явагдана. . Эндоплазмын тор нь олон тооны суваг хоолой
хөндийтэй, тэдгээрийн хана нь хоорондоо салаалан нийлж сийрэг торон сүлжмэл үүсгэсэн
дан мембрантай органоид юм. . Эндоплазмын тор нь эсийн доторхи бодисын
нийлэгжилтийг зохицуулах, зөөврийн системийн үүрэгтэй мөн эсийн дотор нийлэгжин
гарсан ферментийг өөртөө агуулж байх ба энэ нь эсэд явагдах химийн урвалыг зохицуулах
үүрэгтэй.
Гольджийн комплекс: 1898 онд Италийн эрдэмтэн Камило Гольдж нохойн нугасны эсээс
торлог бүтэцтэй нэгэн бие нээсэн ба түүнийгээ өөрийнхөө нэрээр гольджийн комплекс
буюу голдьжийн аппарат гэж нэрлэсэн.
Гольджийн аппарат нь хоёр талаасаа давхарласан олон
тооны уутанцаруудаас (цистерн) тогтох ба захаараа
жижиг ургацаг үүсэж тэр нь аажмаар мөхлөг болонэ
тасарч байгаа сүлжилдэн нийлж салсан олон гуурс
хоолойноос тогтоно. Гольджийн аппаратын бүтэц, үйл
ажиллагааны үндсэн нэгжийг диктиосом гэнэ. Энэ нь
диктион буюу тор, сом буюу бие гэсэн грек үг юм.
Диктиосом нь ихэнхдээ 5-20 ш цистернээс тогтох
бөгөөд уутанцар хоорондын зай 20-25 нм байна. Гольджийн аппарат нь гөлгөр
эндоплазмын тороос ирсэн уургийн нийлэгжил хэлбэрээр нөөцлөх, уураг, липид, нүүрс ус
зэрэг нийлэгжих процессийн бүтээгдэхүүн эндоплазмын торын сувгаар дамжин уг
аппаратад хуримтлагддаг. Мөн эсийн хана болон лизосомыг үүсгэх үйл ажиллагаанд
идэвхитэй оролцоно.
Лизосом: 1955 онд Белгийн эрдэмтэн Де. Дюв нээсэн. Энэ нь лизо буюу задлах, сом буюу
бие гэсэн утгатай грек үг юм. Энэ нь 0,2-0,5 мкм хэмжээтэй үрлэн хэлбэрийн олон тооны
цэврүүнүүдээс тогтоно. Энэ нь гольджийн комплексоос үүснэ.
Дөнгөж үүссэн лизосомыг анхдагч лизосом гэх ба фагоцитоз,
пиноцитоз, эндоцитзын үр дүнд үүссэн цэврүүнүүдтэй
нийлсний дараа томорч хоёрдогч лизосомыг үүсгэнэ.
Ферментээр баялаг органоид юм. Эсийн дотор шим тэжээлийн
зүйлийг задлах, шингээх, амьдралын явцад үхэж үрэгдсэн
хэсгүүд болох хэрэгцээгүй хортой зүйлүүдийг задлах үүрэгтэй
эрхтэнцэр юм.
Митохондри: 1890 онд Альпиян нээсэн. Митохондри нь цитоплазмд байрласан
бөөрөнхий савхан, утаслаг, үрлэн, зууван гэх мэт олон хэлбэртэй байна. Дунджаар 0,5 мкм
өргөн, 7-10мкм урт биетэй байна. Нэг эсэд дунджаар мянга орчим тохиолдоно. Энергийн
хэрэгцээтэй газар голдуу байрлана.
Митохондрийн мембранаар хүрээлэгдсэн төв хөндийг
матрикс гэнэ. Митохондрийн дотор хөндий нь маш олон
нугалаатай ба энэ нугалааг крист ба хянга гэнэ.
Митохондрийн дотор орших шингэнийг метоплазм гэнэ.
Митохондри нь янз бүрийн химийн нэгдэлд шингэсэн
энергийг фосфатын холбооны энерги болгон хувиргаж хадгалдаг. Иймд түүнийг энергийн
эх үүсвэр гэнэ.
Пластид: Ургамлын эсийн бусад эсээс ялгарах нэг онцлог шинж нь эсийн цитоплазмын
дотор пластид агуулагддагт оршино. Пластид нь хөх ногоон замаг, бактери, зарим зүйлийн
мөөг, паразит амьдралтай үрт ургамалд байдаггүй.
Пластид нь ургамлын хооллох онцлогтой холбоотой. Нэг эсэд
20-50ш пластид байрлана. Пластид нь ургамлын өнгийг үүсгэхэд
оролцох байдлаар нь 3 ангилсан.
Вакуоль: нь ургамлын эсэд байдаг чухал эрхтэнцэр юм.
Цитоплазмын төв хэсгийг эзэлж гадуураа тонопласт гэгч дан
мембранаар бүрхэгдсэн хагс шингэн уусмалаар дүүргэгдсэн органиод юм.
Энэ нь залуу эсэд жижиг олон тоотой байдаг
бол хөгшин эсэд ганц тоотой байна. Вакуолын
дотор орших шингэнийг эсийн шүүс гэнэ.
Залуу эсийн бүх эзэлхүүний 80% -ийг нь
эзэлдэг.
Эсийн бүрхүүл: Эсийн плазман бүрхүүлийн
гадна талаар орших зузаан давхаргаас тогтох
хатуу хучаасыг эсийн хана гэнэ. Өөрөөр
хэлбэл эсийн гаднах бүрхүүлийг эсийн хана,
түүний доторхи бүрхүүлийг плазмолемм гэнэ. Эсийн хана эсийн амьдралын турш байнга
өөрчлөгдөж, томорч зузаарч байдаг амьгүй эрхтэн юм.
IV. Эийн оршихуун: Энэ нь эсийн өөрийнх нь үйлдвэрлэдэг, үйлдвэрлэдэггүй янз
бүрийн химийн бодисуудыг багтаасан ойлголт юм. Эдгээр нь эсийн амьдралын янз бүрийн
шатанд шинээр үүсэж бий болдог, устаж алга болдог органик молекулууд юм. Жишээ нь:
меланин, гликоген, триглицерид зэрэг болно.

More Related Content

What's hot

эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал Oidov Tungaa
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдOidov Tungaa
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериdavaa627
 
101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holbooXaz Bit
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4E-Gazarchin Online University
 
Altaa hicheel
Altaa hicheelAltaa hicheel
Altaa hicheelatuya68
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнEnhjargal Banzragch
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тооOidov Tungaa
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилМандухай Г.
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсbyamba-1
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 
алканууд
алкануудалканууд
алкануудdavaa627
 

What's hot (20)

эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал
 
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүдэсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомери
 
101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
 
эсийн мөчлөг
эсийн мөчлөгэсийн мөчлөг
эсийн мөчлөг
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3
 
Biol l 1
Biol l 1Biol l 1
Biol l 1
 
Altaa hicheel
Altaa hicheelAltaa hicheel
Altaa hicheel
 
эсийн бүтэц
эсийн бүтэцэсийн бүтэц
эсийн бүтэц
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тоо
 
Biology10
Biology10Biology10
Biology10
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Biochemistry l 3
Biochemistry l 3Biochemistry l 3
Biochemistry l 3
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжил
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эс
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
алканууд
алкануудалканууд
алканууд
 
Биологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйлБиологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйл
 

Similar to 2 lekts

ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхswsaraa
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butetsmargad1
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butetsmargad1
 
Biology1
Biology1Biology1
Biology1atuya68
 
Biology1
Biology1Biology1
Biology1atuya68
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2atuya68
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинOyuka Oyu
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэнOidov Tungaa
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2atuya68
 

Similar to 2 lekts (20)

ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
Biology1
Biology1Biology1
Biology1
 
Biology1
Biology1Biology1
Biology1
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
Эс
ЭсЭс
Эс
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
Zaah hicheel
Zaah hicheelZaah hicheel
Zaah hicheel
 
Zaah hicheel
Zaah hicheelZaah hicheel
Zaah hicheel
 
Bio l2
Bio l2Bio l2
Bio l2
 

More from amaraa_tazo (10)

Sem4
Sem4Sem4
Sem4
 
Sem3
Sem3Sem3
Sem3
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Sem1
Sem1Sem1
Sem1
 
5 lekts
5 lekts5 lekts
5 lekts
 
4 lekts
4 lekts4 lekts
4 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 

2 lekts

  • 1. Батлав. Тэнхимийн эрхлэгч……………………………./ Ph. Доктор Я. Баярхүү / Лекц №2 Эс бол амьд биеийн бүтцийн үндсэн нэгж мөн 1. Эсийн судлагдсан байдал 2. Эсийн онол 3. Эсийн бүтэц, зохион байгуулалт Эсийн тухай судалдаг шинжлэх ухааныг цитологи гэнэ. Цитологи гэдэг нь цитос буюу эс, логос буюу ухаан гэсэн утгатай грек үе юм. 17-р зууны дунд үеэр эрдэмтэд галт шилнээс бүрдсэн микроскоп хэмээх бичил дуранбайг амьд байгалийн судалгаанд нэвтрүүлснээр хүний нүдэнд үл өртөх үй түмэн бичил амьд бие байдгийг нээж илрүүлсэн байна. Английн эрдэмтэн Р. Гук 1665 онд өөрийн зохион бүтээсэн микроскопоор ургамлын үйсний нимгэн зүсмийг харж тэр үйс олон тооны жижиг үүрнүүдээс тогтсон торлог бүтэцтэй болохыг үзсэн. Тэр торлогийн нэг үүрийг эс гэж нэрлэсэн. Ингэж ургамлын эд олон эсээс тогтсон эст бүтэцтэй болохыг анх тогтоосон. Голландын эрдэмтэн А. Левенгук 1674-1683 онуудад цусны улаан эс, нэг эст эгэл биетэн, нян, булчингийн эс, олон эст амьтан, ургамлын биеийн эсийг судалж илрүүлсэн. 1833 онд Английн эрдэмтэн Р. Броун ургамлын навчны бүтцийг микроскопоор харж судлаад эсийн дотор орших бөөрөнхий цул биетийг илрүүлэн түүнийгээ бөөм гэж нэрлэсэн. 1838-1839 онд Германы ургамал судлаач М. Шлейден, амьтан судлаач Т. Шванн нарыг эсийн онолыг анх үндэслэсэн. Эдгээр эрдэмтэд нь бүх амьд биеийн бүтцийн үндсэн нэгж нь эс бөгөөд ургамал, амьтны эсүүд нь хоорондоо төсөөтэй байдаг гэдгийг илрүүлсэн. Ингэснээр манай гаригийн бүх амьд бие гарал үүсэл нэгтэйг баталж өгсөн. Эсийн онол өнгөрсөн зууны сүүлчийн хагаст амьдарч байсан эрдэмтдийн нээлтүүдээр улам бүр баяжигдсаар ирсэн. Жишээ нь: Германы эрдэмтэн К. Вольф, Р. Вирхов, оросын эрдэмтэн К.М. Бэр нар нь эсийн хуваагдал эс тогтсон өндгөн эсийг судлах явцдаа бүх олон эст амьд организм нэг эсээс хөгждөг гэдгийг олж тогтоосон. Мөн зарим эрдэмтэд эсийн химийн найрлагыг судалснаар бүх амьд биеийн эсийн химийн найрлага адил төсөөтэй бөгөөд тэдгээрийн амьдралын үндэс нь бодисын солилцоо юм гэсэн дүгнэлт хийжээ. Эдгээр нь мөн л амьд
  • 2. организмын гарал үүсэл нэгтэйг нотолжээ. Орчин үед эсийн онолыг дараах байдлаар томъёолдог. Үүнд: 1. Эс бол бүх амьд биеийн бүтэц, үйл ажиллагаа, хөгжлийн үндсэн нэгж мөн. 2. Эс бол амьд биетийн хамгийн эгэл жижиг хэсэг мөн. 3. Нэг эст буюу олон эст бүх организмын эс хоорондоо бүтэц, химийн найрлага, амьдралын үйл ажиллагаа болон бодисын солилцоогоороо төсөөтэй байдаг. 4. Эс зөвхөн хуваагдлаар үүсдэг. 5. Олон эст организмын эс гүйцэтгэх үүргээрээ ялгаран эдийг үүсгэх бөгөөд эдээс эрхтэн, эрхтэнээс эрхтэн систем бүрэлдэн тогтдог. 6. Амьд биетийн эсийн бүтэц нь ургамал амьтны гарал үүсэл нэгтэйн баталгаа болдог. Эсийн бүтэц Бичил амьд бие, ургамал, мөөг, амьтдын эс бүтцээрээ төстэй. Эс бүхэн цитоплазм, бөөмтэй байна. Эс нь биеэ даасан нэг эст биеийн хэлбэрээр оршихоос гадна олон эст амьд биетийн бүрэлдэхүүний нэгж нь болж байдаг. Эст бүтцийн прокариот ба эукариот гэж 2 ангилж болно. Прокариот нь бөөмгүй цтиплазмын дотор митохондри, хлоропласт гэх зэрэг зарим органиодууд байдаггүй. Энд бактери, хөх ногоон замаг хамаарагддаг. Эгэл биетний генетикийн материал нь цитоплазмын дотор сул чөлөөтэй цагираглаж тогтсон байдаг. Байгаль дээр эст бүтэцгүй амьд бие байдаг түүнийг вирус гэнэ. Вирус нь зөвхөн амьд эсийн дотор амьдарч үржих чадвартай, харин эсийн гадна амьдарч чадахгүй, гадаад орчин талст байдлаар оршдог. Вирус бол амьтан, ургамал, нянгийн эсэнд орж амьдрахдаа аюулт өвчин эмгэг үүсгэнэ. Ханиад томуу, улаан цэцэг, миненгит, салхин цэцэг зэрэг өвчин хоруугаар халдварлагдана. Ургамалд бас хоруугийн гаралтай тамхи, вандуй таримал ургамлын навч цоохортох өвчин байдаг. Вирус нь уурган бүрхүүлтэй ДНХ юмуу РНХ-ийн маш өчүүхэн хэсгээс тогтдог. Бактерийн эсэд амьдардаг вирусыг бактериофаг гэнэ. Бактериофаг бол нянгийн эсийг дотроос нь идэж устгадаг тул түүнийг дизентери, гэдэсний хижиг, булчин задлах тахал зэрэг нянгийн гаралтай өвчинг анагаахад хэрэглэдэг. Бактериофагийн бие толгой, сүүл, сүүлний сэртэн гэсэн хэсгээс тогтоно. Толгойн хэсэгт ДНХ байрлаж гадуураа уурган бүрхүүлтэй байна.
  • 3. Эукариот нь эсийн хромосомын цомгийг агуулсан бөөм бүхий эс юм. Үүнд зарим төрлийн мөөг, замаг, дээд ургамал, сүүн тэжээлтэн бүх амьтад хамаарагддаг. Эукариот эсийн бүтцийг үндсэн 4 хэсэгт хуваана. Үүнд: 1. Плазмын мембран 2. Цитозоль 3. Эрхтэнцрүүд 4. Оршихуун I. Плазмын мембран: Энэ нь эсийн гадуур хүрээлж түүний дотор бүрэлдэхүүнийг эсийн гаднах материал болон хүрээлэн байгаа орчноос тусгаарлахаас гадна хүрээлэн буй орчинтойгоо бодисын солилцоо явуулах чадвартай байна. Үүнийг мөн эсийн мембран буюу плазмолемм гэж нэрлэдэг. Эсийн мембран нь сонгон нэвтрүүлэх чадвартай байна. Жишээ нь: спирт, эфир, хлорформ гэх мэтийн органик уусгагчид мембранаар уснаас ч амархан нэвтэрдэг. Мембран нь бүхэлдээ липид буюу уургаас тогтдог. Мембраны липидэд фосфолипид (ихэнх нь бөгөөд энэ нь молекул цэнэг агуулсан толгой, цэнэггүй сүүл хоёроос тогтоно.), гликолипид стерол хамаарна. 1935 онд Давсон, Даниелли нар эсийн мембран нь уургийн 2 давхаргын дунд орших липидийн хоймсол давхаргаас тогтдог гэж үзсэн. Өөрөөр хэлбэл липид нь цэнэгт толгойгоо уураг уруу харуулж сүүлээрээ нийлэн 2 эгнээг үүсгэдэг байна. 1972 онд Сингер, Николсон нар мембраны өмнөх онолыг үгүйсгээгүй бөгөөд байршилын хувьд уургийг липидийн дунд сул орших бөгөөд мембран нь хөдөлгөөнт бүтэц юм гэж үзжээ. Мембраны уургууд дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: 1. Мембраныг нэвт гарсан сувагтай байна. Жишээ нь: К+,CI- - ийн ионууд нэг ерөнхий сувагтай байна. 2. Эсийн мембранаар бодис тээвэрлэгдэхэд түүнийг зөөгч болдог. Жишээ нь: Уургийн нийлэгжилтэнд хэрэгтэй уургууд мембраны тусгай уургийн тусламжтайгаар зөөвөрлөгддөг. 3. Гаднаас ирсэн цочролыг хүлээн авч хариу урвал үзүүлнэ. 4. Бодисыг задлах, нийлэгжүүлэх урвалыг хурдасгагч ферментийн үүрэг гүйцэтгэнэ. 5. Эсийн хөдөлгөөнд оролцоно. 6. Нэг эсийг нөгөөгөөс ялган таних тэмдэг болдог.
  • 4. II. Цитозоль: Энэ нь эсийн эрхтэнцэр болон оршихуунуудыг уусмал байдлаар агуулсан эсийн дотоод орчныг дүүргэж байгаа шингэн юм. Энэ нь зуурамтгай, гель хэлбэрийн шингэн бөгөөд 75-90% нь ус, 10-25% нь түүнд ууссан бодис болно. Цитозоль болон түүнд агуулагдаж буй эрхтэнцэрүүд, оршихуунуудыг хамтад нь цитоплазм гэнэ. Цитозоль нь эсийн дотор орчныг дүүргэж, эсийн бүх бүтцийн хэсгийг өөртөө агуулж байдгийн хувьд тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлийг хангаж, бодисын солилцооны олон урвалууд явагдах орчин нь болдог. Жишээ нь: гликолиз, өөхний хүчил, нуклеотид, зарим амин хүчил цитозольд нийлэгждэг. III.Эрхтэнцэрүүд: XIX зууны үед амьд эсийн дотор агуулагдаж буй бүх зүйлийг нийтэд нь протоплазм гэнэ. Өөрсдийн онцлог хэлбэр дүрстэй, өсөх, оршин тогтнох, засварлах, хянах зэрэг тодорхой үүрэг гүйцэтгэхээрээ ялгарсан энэ бүтцийг эрхтэнцэрүүд гэнэ. Эрхтэнцэрүүдийн ачаар эсийн дотор олон химийн урвал явагддаг боловч тэдгээр нь орон зайн хувьд тусгаарлагдсан байдаг. Эрхтэнцэрүүдийг гүйцэтгэх үүргээс нь хамаараад ерөнхий ба тусгай зориулалтын гэж ангилна. Ерөнхий зориулалттай эрхтэнцэрүүдэд эндоплазмын тор, гольджийн комплекс, митохондри, рибосом, лизосом, бичил савханцарууд орно. Тусгай зориулалтын эрхтэнцэрүүдэд гэдэсний хучуур эсийн гадуурх бичил хөхлөгүүд зэрэг орно. Бүтцийн хувьд эрхтэнцэрүүдийг мембрантай ба мембрангүй гэж ангилна. Мембрантай эрхтэнцэрүүдийг нь дан ба давхар гэж ангилна. Мембрант бус Дан мембрант Давхар мембрант Центройль Эндоплазмын тор Бөөм Рибосом Гольджийн аппарат Митохондри Микро сувганцар Вакуоль Пластид Гиалоплазм Лизосом Бөөмхөн Хроматин Микроплазм
  • 5. Эсэд дараах эрхтэнцэрүүд багтана. Үүнд: Бөөм: 1931онд английн биологич Р. Броун нээсэн. Бөөрөнхий зууван хэлбэртэй эсийн доторхи хамгийн том эрхтэнцэр, дунджаар10мкм хэмжээтэй байна. Бөөмөн дотор эсийн удмын материалын ихэнх хэсэг хадгалагдаж эсийн бүтэц, үйл ажиллагааг хянаж удирддаг. Бөөмийн удмын материал генд агуулагдах ба генүүд хромосомын дагуу цуварч байрладаг. Бөөм нь хроматин, бөөмхөн, бөөмийн шингэнийг агуулдаг. Бөөмийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембраныг бөөмийн бүрхүүл буюу нуклеолен гэнэ. Хоёр мембраны хоорондох 20-60 нм өргөнтэй хөндийг перинуклеарын хөндий гэнэ. Бөөмийн бүрхүүл дээр 80-90нм өргөнтэй сүвүүд орших ба энэ нь бөөм цитоплазмын хоорондох солилцоог хангадаг. Сүвүүд нь эсийн плазман мембран дээрх сүвээс ойролцоогоор 10дахин том учир ион, усанд уусдаг бага молекулт нэгдлээс гадна РНХ, уураг мэтийн өндөр молекулт нэгдэл нэвтрэх боломжтой. Бөөмийн дотор байх хагас шингэнийг бөөмийн шингэн ба кариоплазм гэнэ. Энд бөөмхөн ба хроматин байрлана. Бөөмхөн нь 1-10мкм хэмжээтэй нягт бөөрөнхий бие, нэг бөөмд нэг юмуу арав гаруй бөөмхөн байж болно. Бөөмхөн РНХ, уургийн бөөгнөрөл юм. Бөөмхөнд РНХ нийлэгжиж хуримтлагддаг. Бөөмийн мембраны дотор талд уургаас тогтсон нягт ялтас байрлах ба энэ нь бөөмийн тулгуур болж, хроматины утаслагуудыг бэхлэх үүрэгтэй. Хроматин ба хромосомыг гүйцэтгэх үүргээс хамааруулж бэлгийн (гоносом) ба биеийн (аутосом) гэж ангилна. Рибосом: 1953 онд америкийн биологич Г. Паладе нээсэн. 15-22 нм хэмжээтэй, хөдөлгөөнтэй үрлэн буюу бөмбөлөг хэлбэртэй мембрант бус органиод юм. Рибосом нь уураг буюу РНХ-ээс тогтох ба уураг нийлэгжүүлэх үүрэгтэй. Эс дотор байх хэдэн мянган рибосом нь митохондри болон барзгар эндоплазмын тор дээр байрладаг. Зарим рибосомууд цитоплазмд дангаараа оршдог ба түүнийг чөлөөт рибосомууд гэнэ. Эдгээр нь олноороо нийлэн полирибосом буюу полисомыг үүсгэх ба эсэд шаардлагатай уургийг нийлэгжүүлдэг
  • 6. Эндоплазмын тор: 1945 онд английн эрдэмтэн К. Портер нээсэн. Эндоплазмын тор нь янз бүрийн хэлбэртэй цистерн хэмээх олон суваг, уут хүүдийнүүдээс тогтсон мембрант систем юм. Эндоплазмын торын үүрэг бодисуудыг нийлэгжүүлэх, тээвэрлэхэд оршино. Эндоплазмын торыг барзгар ба гөлгөр гэж ангилна. Барзгар эндоплазмын тор дээр рибосом байрлах ба энд уургийн бионийлэгжил явагдана. Харин гөлгөр эндоплазмын тор дээр рибосом байрлахгүй бөгөөд энд нүүрс ус нийлэгжих процесс явагдана. . Эндоплазмын тор нь олон тооны суваг хоолой хөндийтэй, тэдгээрийн хана нь хоорондоо салаалан нийлж сийрэг торон сүлжмэл үүсгэсэн дан мембрантай органоид юм. . Эндоплазмын тор нь эсийн доторхи бодисын нийлэгжилтийг зохицуулах, зөөврийн системийн үүрэгтэй мөн эсийн дотор нийлэгжин гарсан ферментийг өөртөө агуулж байх ба энэ нь эсэд явагдах химийн урвалыг зохицуулах үүрэгтэй. Гольджийн комплекс: 1898 онд Италийн эрдэмтэн Камило Гольдж нохойн нугасны эсээс торлог бүтэцтэй нэгэн бие нээсэн ба түүнийгээ өөрийнхөө нэрээр гольджийн комплекс буюу голдьжийн аппарат гэж нэрлэсэн. Гольджийн аппарат нь хоёр талаасаа давхарласан олон тооны уутанцаруудаас (цистерн) тогтох ба захаараа жижиг ургацаг үүсэж тэр нь аажмаар мөхлөг болонэ тасарч байгаа сүлжилдэн нийлж салсан олон гуурс хоолойноос тогтоно. Гольджийн аппаратын бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгжийг диктиосом гэнэ. Энэ нь диктион буюу тор, сом буюу бие гэсэн грек үг юм. Диктиосом нь ихэнхдээ 5-20 ш цистернээс тогтох бөгөөд уутанцар хоорондын зай 20-25 нм байна. Гольджийн аппарат нь гөлгөр эндоплазмын тороос ирсэн уургийн нийлэгжил хэлбэрээр нөөцлөх, уураг, липид, нүүрс ус зэрэг нийлэгжих процессийн бүтээгдэхүүн эндоплазмын торын сувгаар дамжин уг аппаратад хуримтлагддаг. Мөн эсийн хана болон лизосомыг үүсгэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
  • 7. Лизосом: 1955 онд Белгийн эрдэмтэн Де. Дюв нээсэн. Энэ нь лизо буюу задлах, сом буюу бие гэсэн утгатай грек үг юм. Энэ нь 0,2-0,5 мкм хэмжээтэй үрлэн хэлбэрийн олон тооны цэврүүнүүдээс тогтоно. Энэ нь гольджийн комплексоос үүснэ. Дөнгөж үүссэн лизосомыг анхдагч лизосом гэх ба фагоцитоз, пиноцитоз, эндоцитзын үр дүнд үүссэн цэврүүнүүдтэй нийлсний дараа томорч хоёрдогч лизосомыг үүсгэнэ. Ферментээр баялаг органоид юм. Эсийн дотор шим тэжээлийн зүйлийг задлах, шингээх, амьдралын явцад үхэж үрэгдсэн хэсгүүд болох хэрэгцээгүй хортой зүйлүүдийг задлах үүрэгтэй эрхтэнцэр юм. Митохондри: 1890 онд Альпиян нээсэн. Митохондри нь цитоплазмд байрласан бөөрөнхий савхан, утаслаг, үрлэн, зууван гэх мэт олон хэлбэртэй байна. Дунджаар 0,5 мкм өргөн, 7-10мкм урт биетэй байна. Нэг эсэд дунджаар мянга орчим тохиолдоно. Энергийн хэрэгцээтэй газар голдуу байрлана. Митохондрийн мембранаар хүрээлэгдсэн төв хөндийг матрикс гэнэ. Митохондрийн дотор хөндий нь маш олон нугалаатай ба энэ нугалааг крист ба хянга гэнэ. Митохондрийн дотор орших шингэнийг метоплазм гэнэ. Митохондри нь янз бүрийн химийн нэгдэлд шингэсэн энергийг фосфатын холбооны энерги болгон хувиргаж хадгалдаг. Иймд түүнийг энергийн эх үүсвэр гэнэ. Пластид: Ургамлын эсийн бусад эсээс ялгарах нэг онцлог шинж нь эсийн цитоплазмын дотор пластид агуулагддагт оршино. Пластид нь хөх ногоон замаг, бактери, зарим зүйлийн мөөг, паразит амьдралтай үрт ургамалд байдаггүй. Пластид нь ургамлын хооллох онцлогтой холбоотой. Нэг эсэд 20-50ш пластид байрлана. Пластид нь ургамлын өнгийг үүсгэхэд оролцох байдлаар нь 3 ангилсан. Вакуоль: нь ургамлын эсэд байдаг чухал эрхтэнцэр юм. Цитоплазмын төв хэсгийг эзэлж гадуураа тонопласт гэгч дан
  • 8. мембранаар бүрхэгдсэн хагс шингэн уусмалаар дүүргэгдсэн органиод юм. Энэ нь залуу эсэд жижиг олон тоотой байдаг бол хөгшин эсэд ганц тоотой байна. Вакуолын дотор орших шингэнийг эсийн шүүс гэнэ. Залуу эсийн бүх эзэлхүүний 80% -ийг нь эзэлдэг. Эсийн бүрхүүл: Эсийн плазман бүрхүүлийн гадна талаар орших зузаан давхаргаас тогтох хатуу хучаасыг эсийн хана гэнэ. Өөрөөр хэлбэл эсийн гаднах бүрхүүлийг эсийн хана, түүний доторхи бүрхүүлийг плазмолемм гэнэ. Эсийн хана эсийн амьдралын турш байнга өөрчлөгдөж, томорч зузаарч байдаг амьгүй эрхтэн юм. IV. Эийн оршихуун: Энэ нь эсийн өөрийнх нь үйлдвэрлэдэг, үйлдвэрлэдэггүй янз бүрийн химийн бодисуудыг багтаасан ойлголт юм. Эдгээр нь эсийн амьдралын янз бүрийн шатанд шинээр үүсэж бий болдог, устаж алга болдог органик молекулууд юм. Жишээ нь: меланин, гликоген, триглицерид зэрэг болно.