SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧНИЙ ТАРХАЛТ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ
ИЛРҮҮЛЭХ НЬ
Нарантуяа.М 1
Одбаяр.Д 2
АШУҮИС, Дархан–Уул аймаг дахь АУС
Үндэслэл:
Өнөөдөр дэлхий дээр артерийн даралт ихсэх өвчнөөр 1 тэрбум хүн өвдөж,
1.5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчний зовиуртай амьдарч байна. Түүнээс 55
секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтанд өртөж, жилд
долоон сая хүн буюу 3.3 минут тутамд нэг хүн харвалтын улмаас нас барж байгааг
судлаачид тогтоожээ. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах /дайрлага/
шалтгааны 64%, зүрхний шигдээсийн шалтгааны 49.0%-ийг эзэлдэг. Монгол улсад
насанд хүрэгчдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Монгол
оронд байгаль цаг уур, газар нутаг төвийн бүсийн байдлаар авч үзэхэд Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн нурууны уулархаг бүс нутагт (1600-2500 м-т) амьдардаг
хүмүүс 20.0-25.0% байгаа бөгөөд давс их хэрэглэдэг баруун бүс нутгийн хүмүүст
даралт ихсэлтийн түвшин өндөр байна. Монгол улсын хэмжээнд 2014 оны
байдлаар артерийн даралт ихсэх өвчин оноштойгоор 19811 хүн хэвтэн эмчлүүлж,
46022 хүн амбулаторын тусламж үйлчилгээ авсан байна . Дархан-Уул аймгийн хүн
амын дунд артерийн даралт ихсэх өвчин 2010 оноос хойш насанд хүрэгчдийн нийт
өвчлөлийн 39,5% -ийг эзэлж жил ирэх тусам тухайн өвчнөөр нас барсан хүний тоо
нэмэгдсээр байна. Иймээс даралт ихсэх өвчний тархалт, түүнд нөлөөлж буй
амьдралын хэв маяг болон хооллолт зарим эрсдэлт хүчин зүйлсийг бүс нутгийн
газар зүйн байршил, байгаль цаг уур, ѐс заншилтай хэрхэн холбоотой болохыг
судалж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах
асуудал тулгамдаж байна. Судалгаанд нийт 150 хүн оролцсон бөгөөд бидний
хийсэн судалгаагаар АДИӨ-ний тархалт 40-49 насныхны дунд 15% ихсэж, 50-59
насанд 39% байгаа нь нас ахих тутам нэмэгдэж байгаа нь 2009 оны МСС-ын “
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалт”
судалгаа мөн НЭМХ-гийн Хоол судлалын төвийн “Артерийн даралт ихсэх өвчин,
түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс” зэрэг судалгааны нас ахих тусам даралт
ихсэх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг баталж байна.
Зорилго
Дархан-Уул аймгийн хүн амын артерийн даралт ихсэх өвчний тархалт,
зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах
Зорилт
1. Артерийн даралт ихсэх өвчний тархалтын түвшинг тогтоож анхдагч болон
завсрын эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тодорхойлох
2. Артерийн даралт ихсэх өвчний тархалт, амьдралын хэв маяг, ѐс
заншлын онцлогын хоорондын хамаарлыг тогтоох
Шинэлэг тал
Артерийн даралт ихсэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлийн өнөөгийн
байдлыг амьдралын хэв маяг, зан заншлын онцлогтой харьцуулан судалж дүгнэлт
өгсөнд оршино.
Практик ач холбогдол
Бидний судалгааны үр дүн, баримт нотолгоонд суурилан эрүүл мэндийн
анхан шатны тусламжийн эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнууд, артерийн даралт
ихсэх өвчнийг эрт илрүүлж хяналтанд авах, хувь хүмүүс энэхүү өвчнөөс урьдчилан
сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжтойд практик ач холбогдол оршино.
Судалгааны ажлын арга, аргачлал
Дескритив загварыг ашиглан судалгааг явуулав. Асуумж, ажиглалт,
ярилцлага, эмнэлзүйн үзлэг хэмжилтийн аргуудыг ашиглан судалгааны мэдээ
материалыг цуглуулсан. ДЭМБ-ын халдварт бус өвчний тархалт, эрсдэлт хүчин
зүйлсийн илрүүлэлтийн менежментийн арга аргачлалыг судалгаандаа ашигласан.
Бид судалгаандаа Дархан-Уул аймгийн Гэрэлтэй өрхийн эмнэлгийн 50, Энэрэлт
наран эмнэлгийн 50, Гос хот эмнэлгийн 50 нийт 25-64 насны эрэгтэй, эмэгтэй 150
хүнийг хамруулан асуумж, эмнэлзүйн үзлэг, хэмжилт, ярилцлагын аргыг хослуулан
явуулсан. Артерийн даралтыг хэмжихдээ “OMRON Model M5” автомат даралт
хэмжигч ашиглан судлуулагчийн баруун гарын бугалганд 3 удаа давтан хэмжилт
хийж, 2 ба 3 дахь хэмжилтийн дундаж үзүүлэлтээр артерийн даралтыг тогтоосон.
Судалгааны үр дүн
Бидний судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10 хүн тутмын 2 нь ХБӨ-ний
эрсдэлт хүчин зүйлийн аль нэг хүчин зүйл нь илэрч байгаа бөгөөд 2009 онд
хийгдсэн дээрхи судалгааны Монголын 10 хүн тутмын нэг нь ХБӨ-ний нийтлэг
эрсдэлт хүчин зүйлд өртөх өвчлөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлттэй ойролцоо
байна. 2009 оны халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаанд
эрэгтэйчүүдийн 43%, эмэгтэйчүүдийн 5,2% тамхи татдаг байхад бидний
судалгаагаар эрэгтэйчүүдийн 36,5%, эмэгтэйчүүдийн 7% байгаа нь тамхийг их
хэрэглэснээс даралт ихсэлтэнд нөлөөтэй нь харагдаж байна.
Зураг 1. Тамхи таталтын байдал
1-р зургаас харахад тамхи татдаг байгаа эрэгтэйчүүд 24.0%, эмэгтэйчүүд 3% -ийг
эзэлж байна.
Зураг 2. Артерийн даралт ихсэлт, насаар
2-р зургаас харахад нас, артерийн даралтын хооронд (r =0.67) эерэг дунд зэргийн
хүчтэй хамааралтай байна. 40-49 наснаас артерийн даралт нэмэгдэж байна.
Зураг 3. Артерийн даралт ихсэлт, тамхи таталтын хамаарал
3-р зургаас харахад артерийн даралт ихсэлт, тамхи таталтын хооронд (r=0.01), үл
ялиг хамааралтай байна.
Зураг 4. Хоол унданд хэрэглэх давсны хэрэглээ
4-р зургаас харахад судалгаанд хамрагдагсадын дундах хоолны давсны хэрэглээг
судлахад 10,0 граммаас дээш давс хэрэглэдэг хүмүүсийн дунд АДИӨ-ний тархалт
(p=0.03) өндөр байна. АДИӨ, давсны хэрэглээний хооронд (r=0.4) дунд зэргийн
хамааралтай байна.
Зураг 5. Архины хэрэглээ, %
5-р зургаас харахад АДИӨ, архины хэрэглээний хооронд (r=0.5) дунд зэргийн
хамааралтай байна.
Зураг 6. Өөх тосны хэрэглээ, АДИӨ-ний хамаарал, %
6-р зургаас харахад АДИӨ-ний тархалт өөх тосны хэрэглээний хооронд (r=0.6)
дунд зэрэг хамааралтай байна.
Хэлцэмж
Судалгаанд нийт 150 хүн оролцсон бөгөөд бидний хийсэн судалгаагаар
АДИӨ-ний тархалт 40-49 насныхны дунд 15.0% ихсэж, 50-59 насанд 39.0% байгаа
нь нас ахих тутам нэмэгдэж байгаа нь 2009 оны МСС-ын “ Халдварт бус өвчин,
осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалт” судалгаа мөн НЭМХ-
гийн Хоол судлалын төвийн “Артерийн даралт ихсэх өвчин, түүнд нөлөөлөх
эрсдэлт хүчин зүйлс” зэрэг судалгааны нас ахих тусам даралт ихсэх хандлагатай
байна гэсэн дүгнэлтийг баталж байна. Бидний судалгаагаар хүн амын 27% нь
тамхи татаж байгаа нь 2009 оны халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн
судалгаанд хөдөөгийн хүн амын 27.8% нь тамхи татдаг гэсэн дүгнэлттэй тохирч
байгаа нь тамхийг их хэрэглэснээс даралт ихсэлтэнд нөлөөтэй нь харагдаж
байна. Манай судалгаагаар амьдралын сөрөг хэв маягаас шалтгаалан АДИӨ-ний
тархалт ихсэж байгаа нь 2009 онд хийгдсэн дээрх судалгааны дүгнэлттэй
ойролцоо байна.
Дүгнэлт
1. Дархан-Уул аймгийн хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний
тархалтын түвшин өндөр (p= 0.005) байгаа бөгөөд үүнээс нас ахих тусам ихсэх
магадлал өндөр байгаа нь харагдаж, АДИӨ-ний тархалтанд өөх тостой хоол,
давс их хэрэглэх, тамхи татах, архи уух зэрэг нь завсрын эрсдэлт хүчин зүйлс
болох нь батлагдаж байна.
Эдгээр хүчин зүйлс нь АДИӨ-тэй ( r=0.7) дунд зэргийн хүчтэй хамааралтай байна.
2. Мөн түүнчлэн хүн амын дунд архи,тамхи,өөх тос,давсны хэрэглээ харьцангуй
өндөр байгаа нь амьдралын буруу хэв маягтай холбоотой төдийгүй артерын
даралт ихсэх өвчнийг тархалт ихсэж байгааг харуулж байна.
Ном зүй :
1. Эрүүл мэндийн статистик үзүүлэлт. Дархан-Уул аймаг : 2013
2. Дэжээхүү Г. Эрүүл мэндийн увидас сэтгүүл. Улаанбаатар: 2004.№7.х.5.
3. Донгиндоо Э. Эрүүл биеийн физиологийн үндэс. Улаанбаатар: 1966.х.100.
4. Доцент Дорж Г, Дамдинсүрэн Л, Дашцэрэн Ц, Дугарсүрэн С, Намсрай Л,
Нээчин Ч. Хүний эрүүл анатоми. Улаанбаатар: 1967.х.321-324.
5. Цэцэгмаа Ц, Оюунбат Б, Эмгэг үйл судлал Улаанбаатар: 2004.
6. “Өрхийн эмчийн үйл ажиллагааны менежмент” Д.Одонтуяа УБ 2007
7. “Нийгмийн эрүүл мэнд,ДЭМБ удирдамж” УБ 2007
8. “Эрдэм шинжилгээ судалгааны арга зүй” Б.Баярсайхан УБ 2007
Зөвлөмж
Цусны даралт ихдэлтээс хэрхэн сэргийлэх вэ?
● Зөв хооллолт
Давсны хэрэглээг хязгаарлах : хоногийн давсны хэрэглээг 6 гр (натрийн агууламж
2,4 грамм) болтол нь хязгаарлах. Давсыг хэт их хэрэглэх нь цусны даралтыг
ихэсгэх гол шалтгаан болохоос гадна даралт буулгах зарим эм бэлдмэлтэй
харшилж, эмийн үйлчилгээг сулруулдаг. Хоол хүнсэндээ, ялангуяа цайндаа давс
нэмэхгүй байх нь ач тустай. Түргэн хоол, давс ихтэй хагас болон бүтэн
боловсруулсан бэлэн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлах нь зохистой.
Эрүүл хоолны дэглэм тогтоох: жимс ногоо, тослог багатай сүүн болон бусад
хүнсний бүтээгдхүүнийг хоолны дэглэмдээ ахиухан оруулах нь чухал. Өөх тос бага
агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Зөв хооллолт биеийн жинг хэвийн хэмжээнд
барина. Биеийн илүүдэл жингээс сэргийлж, дараах зарчмыг баримтлах
шаардлагатай. Үүнд:
▪ хэт их идэхгүй байх- зөвхөн бие махбодийн энергийн зарцуулалтыг нөхөх
хэмжээнд хоол хүнс хэрэглэх;
▪ тогтмол хооллох- өдөрт олон удаа (4-6 удаа), бага хэмжээгээр, тогтмол цагт
хооллох нь зохистой. Унтахын өмнө хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Оройн хоол нь унтахаас хамгийн багадаа 2-3 цагийн өмнө байх
шаардлагатай;
▪ хоол хүнсний зохистой тэнцвэрийг хангах- өдөр тутмын хоолонд 15 хувийн
уураг, 30 хувийн тос, 55 хувийн нүүрс-ус агуулагдсан байх;
▪ шинэхэн хүнс хэрэглэх- жимс, ногоо түлхүү хэрэглэж, хүнсийг ууранд, эсвэл
хэт богино туяат болон энгийн зууханд жигнэн, чанаж болгох нь зохистой;
▪ өөх тос, давс, чихрийн хэрэглээг багасгах.
Тамхинаас татгалзах
Хэрэв та тамхи татдаг бол түүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь янжуур, сигар, гаанс
зэрэг бүх төрөлд хамаатай юм. Тамхи татах нь зүрх судасны өвчин үүсэх тэргүүлэх
шалтгаан болдог. Та тамхи татдаггүй ч тамхичин хүний хажууд байдаг бол
өөрийгөө “дам тамхичин” хэмээн тооцож, тамхичны адил зүрх судасны өвчинд
өртөх эрсдэлтэй гэж үзнэ. Иймд аль болох тамхи татаж байгаа хүний дэргэд
байхгүй байхыг хичээнэ.
Архины хэрэглээгээ хязгаарлах
Архийг зохисгүй хэрэглэх нь цусны даралт ихдэхэд нөлөөлөх бөгөөд биеийн
жин нэмэгдэх, цусны даралт ихдэлтийг хянах үйл явцыг хүндрэлтэй болгодог.
Таны цусны даралт ихэсдэг бол архи хэрэглэхээс аль болох зайлсхийх, хэрэв архи
уудаг бол архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
Биеийн хөдөлгөөн
Өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь артерийн
даралтыг 10-20 ммМУБ-аар бууруулдаг. Үүнээс гадна биеийн тамирын дасгал
хийснээр биеийн жинг багасгаж, илүүдэл жингээс ангижрахад тусална. Биеийн
дасгал хөдөлгөөн тун энгийн байхад л хангалттай. Тухайлбал:
▪ явган явах- цахилгаан шат, нийтийн тээврээр зорчихоос аль болох
татгалзах;
▪ өглөөний дасгал хийх;
▪ эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллэх- явган алхах, гүйх, усанд сэлэх,
дугуй унах, цанаар гулгах;
▪ цэвэр агаарт биеийн хөдөлмөр эрхлэх- тухайлбал, зуслан дээрээ ногоо
тарьж, арчлах;
▪ спортоор хичээллэх - гар бөмбөг, агаарын болон газрын теннис тоглох;
▪ цэвэр агаарт гарах- ой мод, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг болно.
Жингээ хасах ба барих
Илүүдэл жин нь цусны даралт ихдэлтийн шалтгаан болдог. Хэрэв илүүдэл
жинтэй бол жингийнхээ 4-8 хувийг хасахад л цусны даралт 3-4 ммМУБ-аар буурна.
Жин хасах үед таны хэрэглэж буй даралт бууруулах эмийн үр дүн сайжраад
зогсохгүй, цусан дахь холестерин, өөх тос, чихрийн хэмжээ багасдаг.
Бухимдалтай тэмцэх
Бухимдлыг хэзээ ч тамхи татах, архи уух байдлаар тайлах гэж оролдсоны
хэрэггүй. Энэ нь байдлыг улам хүндрүүлэх болно. Хамгийн үр дүнтэй арга бол
бухимдал тайлах зөв аргачлалд суралцаж, биеийн эсэргүүцэх чадварыг
сайжруулах юм. Үүнд бясалгал, өөрийгөө ятган тайвшруулах, йог, биеийн тамирын
дасгал хөдөлгөөн онцгой нэмэртэй байдаг.
Хамгийн чухал нь !
▪ Эмнэлгийн үзлэгт тогтмол орж байх нь зүйтэй.
▪ Артерийн даралт, цусан дахь холестерины хэмжээг хянаж, эрсдэлийн бусад
хүчин зүйлийг мэргэжлийн эмч нараар шинжлүүлэх нь өвчнийг эрт үед нь
оношлох, түүнээс сэргийлэхэд тустай.
▪ Нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл улам нэмэгддэгийг
санаж явах хэрэгтэй. Тиймээс 40-өөс дээш насны хэвийн артерийн
даралттай хүмүүс жилд нэг удаа даралтаа эмнэлгийн ажилтнаар хэмжүүлж
байх шаардлагатай юм.

More Related Content

What's hot

хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайSosoo Byambaa
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,Bilguun To Gold Or
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд LkhagvaNurdaulet Kupjasar
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнOidov Tungaa
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологиnight owl
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайbyamba-1
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2bulgaaubuns
 
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжтаталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжDeegii Deegii
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинganhuyag khishigmaa
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчинtuya0507
 

What's hot (20)

хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
 
чихрийн шижин
чихрийн шижинчихрийн шижин
чихрийн шижин
 
Цусны эргэлт
Цусны эргэлт Цусны эргэлт
Цусны эргэлт
 
Glomerulanefrit
GlomerulanefritGlomerulanefrit
Glomerulanefrit
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд Lkhagva
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологи
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2
 
ЖЮ85092367.pdf
ЖЮ85092367.pdfЖЮ85092367.pdf
ЖЮ85092367.pdf
 
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооЦусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
 
Холецистит
ХолециститХолецистит
Холецистит
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжтаталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
 
Leg4
Leg4Leg4
Leg4
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчин
 

Viewers also liked

3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 

Viewers also liked (19)

3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 

Similar to Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь

амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарMuzzy Muzzy
 
чихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчинчихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчинAmje Zaya
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1Freedom Billy
 
ЭМ довтолгоо
ЭМ довтолгоо ЭМ довтолгоо
ЭМ довтолгоо Tuul Tula
 
Yysel hogjil orgi
Yysel hogjil orgi Yysel hogjil orgi
Yysel hogjil orgi Copy Mn
 
бодисын солилцооны хам шинж
бодисын солилцооны хам шинжбодисын солилцооны хам шинж
бодисын солилцооны хам шинжМөнхтуул Г
 
Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhaiuuree_247
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарMuzzy Muzzy
 
шингэн сэлбэх эмчилгээ
шингэн  сэлбэх   эмчилгээшингэн  сэлбэх   эмчилгээ
шингэн сэлбэх эмчилгээZoridan Puntuuz
 
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1Freedom Billy
 
Tamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontoltTamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontolthi_bmb
 
Цагаан хоолны ач тус
Цагаан  хоолны ач тусЦагаан  хоолны ач тус
Цагаан хоолны ач тусuniv.medical healt
 
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн univ.medical healt
 
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүнЭрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүнuniv.medical healt
 
Cardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetariansCardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetariansOyundari Nyamsuren
 

Similar to Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь (20)

Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
Жаргалант ЕБС эмч Ц.СарангэрэлЖаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
 
21 dadal
21 dadal21 dadal
21 dadal
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
 
чихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчинчихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчин
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
 
ЭМ довтолгоо
ЭМ довтолгоо ЭМ довтолгоо
ЭМ довтолгоо
 
Yysel hogjil orgi
Yysel hogjil orgi Yysel hogjil orgi
Yysel hogjil orgi
 
бодисын солилцооны хам шинж
бодисын солилцооны хам шинжбодисын солилцооны хам шинж
бодисын солилцооны хам шинж
 
Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhai
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
 
шингэн сэлбэх эмчилгээ
шингэн  сэлбэх   эмчилгээшингэн  сэлбэх   эмчилгээ
шингэн сэлбэх эмчилгээ
 
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
 
Jiremsen uyiin hollolt
Jiremsen uyiin holloltJiremsen uyiin hollolt
Jiremsen uyiin hollolt
 
bhhvhv
bhhvhvbhhvhv
bhhvhv
 
Tamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontoltTamhinii hereglee ba dontolt
Tamhinii hereglee ba dontolt
 
Цагаан хоолны ач тус
Цагаан  хоолны ач тусЦагаан  хоолны ач тус
Цагаан хоолны ач тус
 
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
 
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүнЭрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
 
Cardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetariansCardiovascular health of vegetarians
Cardiovascular health of vegetarians
 

More from Ankhbileg Luvsan

“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдAnkhbileg Luvsan
 
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Ankhbileg Luvsan
 
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах ньДарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах ньAnkhbileg Luvsan
 
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалдAnkhbileg Luvsan
 
Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх
Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэхГэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх
Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэхAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгааДархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Загвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлал
Загвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлалЗагвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлал
Загвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлалAnkhbileg Luvsan
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...
Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...
Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...Ankhbileg Luvsan
 
Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн хам...
Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн  хам...Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн  хам...
Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн хам...Ankhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (11)

“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
 
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
 
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах ньДарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
 
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
 
Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх
Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэхГэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх
Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх
 
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгааДархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
 
Загвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлал
Загвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлалЗагвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлал
Загвар хотын хүмүүнлэг иргэний хэв шинжийн загварчлал
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
 
Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...
Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...
Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын багш нарын дундах кофены хэрэглээнд х...
 
Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн хам...
Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн  хам...Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн  хам...
Орон нутгийн боловсролын бодлого, боловсролын үйлчилгээний үр нөлөөллийн хам...
 

Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь

  • 1. АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧНИЙ ТАРХАЛТ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ИЛРҮҮЛЭХ НЬ Нарантуяа.М 1 Одбаяр.Д 2 АШУҮИС, Дархан–Уул аймаг дахь АУС Үндэслэл: Өнөөдөр дэлхий дээр артерийн даралт ихсэх өвчнөөр 1 тэрбум хүн өвдөж, 1.5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчний зовиуртай амьдарч байна. Түүнээс 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтанд өртөж, жилд долоон сая хүн буюу 3.3 минут тутамд нэг хүн харвалтын улмаас нас барж байгааг судлаачид тогтоожээ. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах /дайрлага/ шалтгааны 64%, зүрхний шигдээсийн шалтгааны 49.0%-ийг эзэлдэг. Монгол улсад насанд хүрэгчдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Монгол оронд байгаль цаг уур, газар нутаг төвийн бүсийн байдлаар авч үзэхэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нурууны уулархаг бүс нутагт (1600-2500 м-т) амьдардаг хүмүүс 20.0-25.0% байгаа бөгөөд давс их хэрэглэдэг баруун бүс нутгийн хүмүүст даралт ихсэлтийн түвшин өндөр байна. Монгол улсын хэмжээнд 2014 оны байдлаар артерийн даралт ихсэх өвчин оноштойгоор 19811 хүн хэвтэн эмчлүүлж, 46022 хүн амбулаторын тусламж үйлчилгээ авсан байна . Дархан-Уул аймгийн хүн амын дунд артерийн даралт ихсэх өвчин 2010 оноос хойш насанд хүрэгчдийн нийт өвчлөлийн 39,5% -ийг эзэлж жил ирэх тусам тухайн өвчнөөр нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Иймээс даралт ихсэх өвчний тархалт, түүнд нөлөөлж буй амьдралын хэв маяг болон хооллолт зарим эрсдэлт хүчин зүйлсийг бүс нутгийн газар зүйн байршил, байгаль цаг уур, ѐс заншилтай хэрхэн холбоотой болохыг судалж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах асуудал тулгамдаж байна. Судалгаанд нийт 150 хүн оролцсон бөгөөд бидний хийсэн судалгаагаар АДИӨ-ний тархалт 40-49 насныхны дунд 15% ихсэж, 50-59 насанд 39% байгаа нь нас ахих тутам нэмэгдэж байгаа нь 2009 оны МСС-ын “ Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалт” судалгаа мөн НЭМХ-гийн Хоол судлалын төвийн “Артерийн даралт ихсэх өвчин,
  • 2. түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс” зэрэг судалгааны нас ахих тусам даралт ихсэх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг баталж байна. Зорилго Дархан-Уул аймгийн хүн амын артерийн даралт ихсэх өвчний тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах Зорилт 1. Артерийн даралт ихсэх өвчний тархалтын түвшинг тогтоож анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тодорхойлох 2. Артерийн даралт ихсэх өвчний тархалт, амьдралын хэв маяг, ѐс заншлын онцлогын хоорондын хамаарлыг тогтоох Шинэлэг тал Артерийн даралт ихсэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлийн өнөөгийн байдлыг амьдралын хэв маяг, зан заншлын онцлогтой харьцуулан судалж дүгнэлт өгсөнд оршино. Практик ач холбогдол Бидний судалгааны үр дүн, баримт нотолгоонд суурилан эрүүл мэндийн анхан шатны тусламжийн эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнууд, артерийн даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж хяналтанд авах, хувь хүмүүс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжтойд практик ач холбогдол оршино. Судалгааны ажлын арга, аргачлал Дескритив загварыг ашиглан судалгааг явуулав. Асуумж, ажиглалт, ярилцлага, эмнэлзүйн үзлэг хэмжилтийн аргуудыг ашиглан судалгааны мэдээ материалыг цуглуулсан. ДЭМБ-ын халдварт бус өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийн илрүүлэлтийн менежментийн арга аргачлалыг судалгаандаа ашигласан. Бид судалгаандаа Дархан-Уул аймгийн Гэрэлтэй өрхийн эмнэлгийн 50, Энэрэлт наран эмнэлгийн 50, Гос хот эмнэлгийн 50 нийт 25-64 насны эрэгтэй, эмэгтэй 150
  • 3. хүнийг хамруулан асуумж, эмнэлзүйн үзлэг, хэмжилт, ярилцлагын аргыг хослуулан явуулсан. Артерийн даралтыг хэмжихдээ “OMRON Model M5” автомат даралт хэмжигч ашиглан судлуулагчийн баруун гарын бугалганд 3 удаа давтан хэмжилт хийж, 2 ба 3 дахь хэмжилтийн дундаж үзүүлэлтээр артерийн даралтыг тогтоосон. Судалгааны үр дүн Бидний судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10 хүн тутмын 2 нь ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн аль нэг хүчин зүйл нь илэрч байгаа бөгөөд 2009 онд хийгдсэн дээрхи судалгааны Монголын 10 хүн тутмын нэг нь ХБӨ-ний нийтлэг эрсдэлт хүчин зүйлд өртөх өвчлөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлттэй ойролцоо байна. 2009 оны халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаанд эрэгтэйчүүдийн 43%, эмэгтэйчүүдийн 5,2% тамхи татдаг байхад бидний судалгаагаар эрэгтэйчүүдийн 36,5%, эмэгтэйчүүдийн 7% байгаа нь тамхийг их хэрэглэснээс даралт ихсэлтэнд нөлөөтэй нь харагдаж байна. Зураг 1. Тамхи таталтын байдал 1-р зургаас харахад тамхи татдаг байгаа эрэгтэйчүүд 24.0%, эмэгтэйчүүд 3% -ийг эзэлж байна.
  • 4. Зураг 2. Артерийн даралт ихсэлт, насаар 2-р зургаас харахад нас, артерийн даралтын хооронд (r =0.67) эерэг дунд зэргийн хүчтэй хамааралтай байна. 40-49 наснаас артерийн даралт нэмэгдэж байна. Зураг 3. Артерийн даралт ихсэлт, тамхи таталтын хамаарал 3-р зургаас харахад артерийн даралт ихсэлт, тамхи таталтын хооронд (r=0.01), үл ялиг хамааралтай байна. Зураг 4. Хоол унданд хэрэглэх давсны хэрэглээ 4-р зургаас харахад судалгаанд хамрагдагсадын дундах хоолны давсны хэрэглээг судлахад 10,0 граммаас дээш давс хэрэглэдэг хүмүүсийн дунд АДИӨ-ний тархалт (p=0.03) өндөр байна. АДИӨ, давсны хэрэглээний хооронд (r=0.4) дунд зэргийн хамааралтай байна.
  • 5. Зураг 5. Архины хэрэглээ, % 5-р зургаас харахад АДИӨ, архины хэрэглээний хооронд (r=0.5) дунд зэргийн хамааралтай байна. Зураг 6. Өөх тосны хэрэглээ, АДИӨ-ний хамаарал, % 6-р зургаас харахад АДИӨ-ний тархалт өөх тосны хэрэглээний хооронд (r=0.6) дунд зэрэг хамааралтай байна. Хэлцэмж Судалгаанд нийт 150 хүн оролцсон бөгөөд бидний хийсэн судалгаагаар АДИӨ-ний тархалт 40-49 насныхны дунд 15.0% ихсэж, 50-59 насанд 39.0% байгаа нь нас ахих тутам нэмэгдэж байгаа нь 2009 оны МСС-ын “ Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалт” судалгаа мөн НЭМХ- гийн Хоол судлалын төвийн “Артерийн даралт ихсэх өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс” зэрэг судалгааны нас ахих тусам даралт ихсэх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг баталж байна. Бидний судалгаагаар хүн амын 27% нь тамхи татаж байгаа нь 2009 оны халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн
  • 6. судалгаанд хөдөөгийн хүн амын 27.8% нь тамхи татдаг гэсэн дүгнэлттэй тохирч байгаа нь тамхийг их хэрэглэснээс даралт ихсэлтэнд нөлөөтэй нь харагдаж байна. Манай судалгаагаар амьдралын сөрөг хэв маягаас шалтгаалан АДИӨ-ний тархалт ихсэж байгаа нь 2009 онд хийгдсэн дээрх судалгааны дүгнэлттэй ойролцоо байна. Дүгнэлт 1. Дархан-Уул аймгийн хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний тархалтын түвшин өндөр (p= 0.005) байгаа бөгөөд үүнээс нас ахих тусам ихсэх магадлал өндөр байгаа нь харагдаж, АДИӨ-ний тархалтанд өөх тостой хоол, давс их хэрэглэх, тамхи татах, архи уух зэрэг нь завсрын эрсдэлт хүчин зүйлс болох нь батлагдаж байна. Эдгээр хүчин зүйлс нь АДИӨ-тэй ( r=0.7) дунд зэргийн хүчтэй хамааралтай байна. 2. Мөн түүнчлэн хүн амын дунд архи,тамхи,өөх тос,давсны хэрэглээ харьцангуй өндөр байгаа нь амьдралын буруу хэв маягтай холбоотой төдийгүй артерын даралт ихсэх өвчнийг тархалт ихсэж байгааг харуулж байна. Ном зүй : 1. Эрүүл мэндийн статистик үзүүлэлт. Дархан-Уул аймаг : 2013 2. Дэжээхүү Г. Эрүүл мэндийн увидас сэтгүүл. Улаанбаатар: 2004.№7.х.5. 3. Донгиндоо Э. Эрүүл биеийн физиологийн үндэс. Улаанбаатар: 1966.х.100. 4. Доцент Дорж Г, Дамдинсүрэн Л, Дашцэрэн Ц, Дугарсүрэн С, Намсрай Л, Нээчин Ч. Хүний эрүүл анатоми. Улаанбаатар: 1967.х.321-324. 5. Цэцэгмаа Ц, Оюунбат Б, Эмгэг үйл судлал Улаанбаатар: 2004. 6. “Өрхийн эмчийн үйл ажиллагааны менежмент” Д.Одонтуяа УБ 2007 7. “Нийгмийн эрүүл мэнд,ДЭМБ удирдамж” УБ 2007 8. “Эрдэм шинжилгээ судалгааны арга зүй” Б.Баярсайхан УБ 2007 Зөвлөмж Цусны даралт ихдэлтээс хэрхэн сэргийлэх вэ? ● Зөв хооллолт
  • 7. Давсны хэрэглээг хязгаарлах : хоногийн давсны хэрэглээг 6 гр (натрийн агууламж 2,4 грамм) болтол нь хязгаарлах. Давсыг хэт их хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэх гол шалтгаан болохоос гадна даралт буулгах зарим эм бэлдмэлтэй харшилж, эмийн үйлчилгээг сулруулдаг. Хоол хүнсэндээ, ялангуяа цайндаа давс нэмэхгүй байх нь ач тустай. Түргэн хоол, давс ихтэй хагас болон бүтэн боловсруулсан бэлэн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлах нь зохистой. Эрүүл хоолны дэглэм тогтоох: жимс ногоо, тослог багатай сүүн болон бусад хүнсний бүтээгдхүүнийг хоолны дэглэмдээ ахиухан оруулах нь чухал. Өөх тос бага агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Зөв хооллолт биеийн жинг хэвийн хэмжээнд барина. Биеийн илүүдэл жингээс сэргийлж, дараах зарчмыг баримтлах шаардлагатай. Үүнд: ▪ хэт их идэхгүй байх- зөвхөн бие махбодийн энергийн зарцуулалтыг нөхөх хэмжээнд хоол хүнс хэрэглэх; ▪ тогтмол хооллох- өдөрт олон удаа (4-6 удаа), бага хэмжээгээр, тогтмол цагт хооллох нь зохистой. Унтахын өмнө хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй. Оройн хоол нь унтахаас хамгийн багадаа 2-3 цагийн өмнө байх шаардлагатай; ▪ хоол хүнсний зохистой тэнцвэрийг хангах- өдөр тутмын хоолонд 15 хувийн уураг, 30 хувийн тос, 55 хувийн нүүрс-ус агуулагдсан байх; ▪ шинэхэн хүнс хэрэглэх- жимс, ногоо түлхүү хэрэглэж, хүнсийг ууранд, эсвэл хэт богино туяат болон энгийн зууханд жигнэн, чанаж болгох нь зохистой; ▪ өөх тос, давс, чихрийн хэрэглээг багасгах. Тамхинаас татгалзах Хэрэв та тамхи татдаг бол түүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь янжуур, сигар, гаанс зэрэг бүх төрөлд хамаатай юм. Тамхи татах нь зүрх судасны өвчин үүсэх тэргүүлэх шалтгаан болдог. Та тамхи татдаггүй ч тамхичин хүний хажууд байдаг бол өөрийгөө “дам тамхичин” хэмээн тооцож, тамхичны адил зүрх судасны өвчинд өртөх эрсдэлтэй гэж үзнэ. Иймд аль болох тамхи татаж байгаа хүний дэргэд байхгүй байхыг хичээнэ.
  • 8. Архины хэрэглээгээ хязгаарлах Архийг зохисгүй хэрэглэх нь цусны даралт ихдэхэд нөлөөлөх бөгөөд биеийн жин нэмэгдэх, цусны даралт ихдэлтийг хянах үйл явцыг хүндрэлтэй болгодог. Таны цусны даралт ихэсдэг бол архи хэрэглэхээс аль болох зайлсхийх, хэрэв архи уудаг бол архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Биеийн хөдөлгөөн Өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь артерийн даралтыг 10-20 ммМУБ-аар бууруулдаг. Үүнээс гадна биеийн тамирын дасгал хийснээр биеийн жинг багасгаж, илүүдэл жингээс ангижрахад тусална. Биеийн дасгал хөдөлгөөн тун энгийн байхад л хангалттай. Тухайлбал: ▪ явган явах- цахилгаан шат, нийтийн тээврээр зорчихоос аль болох татгалзах; ▪ өглөөний дасгал хийх; ▪ эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллэх- явган алхах, гүйх, усанд сэлэх, дугуй унах, цанаар гулгах; ▪ цэвэр агаарт биеийн хөдөлмөр эрхлэх- тухайлбал, зуслан дээрээ ногоо тарьж, арчлах; ▪ спортоор хичээллэх - гар бөмбөг, агаарын болон газрын теннис тоглох; ▪ цэвэр агаарт гарах- ой мод, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг болно. Жингээ хасах ба барих Илүүдэл жин нь цусны даралт ихдэлтийн шалтгаан болдог. Хэрэв илүүдэл жинтэй бол жингийнхээ 4-8 хувийг хасахад л цусны даралт 3-4 ммМУБ-аар буурна. Жин хасах үед таны хэрэглэж буй даралт бууруулах эмийн үр дүн сайжраад зогсохгүй, цусан дахь холестерин, өөх тос, чихрийн хэмжээ багасдаг. Бухимдалтай тэмцэх Бухимдлыг хэзээ ч тамхи татах, архи уух байдлаар тайлах гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь байдлыг улам хүндрүүлэх болно. Хамгийн үр дүнтэй арга бол бухимдал тайлах зөв аргачлалд суралцаж, биеийн эсэргүүцэх чадварыг
  • 9. сайжруулах юм. Үүнд бясалгал, өөрийгөө ятган тайвшруулах, йог, биеийн тамирын дасгал хөдөлгөөн онцгой нэмэртэй байдаг. Хамгийн чухал нь ! ▪ Эмнэлгийн үзлэгт тогтмол орж байх нь зүйтэй. ▪ Артерийн даралт, цусан дахь холестерины хэмжээг хянаж, эрсдэлийн бусад хүчин зүйлийг мэргэжлийн эмч нараар шинжлүүлэх нь өвчнийг эрт үед нь оношлох, түүнээс сэргийлэхэд тустай. ▪ Нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл улам нэмэгддэгийг санаж явах хэрэгтэй. Тиймээс 40-өөс дээш насны хэвийн артерийн даралттай хүмүүс жилд нэг удаа даралтаа эмнэлгийн ажилтнаар хэмжүүлж байх шаардлагатай юм.