SlideShare a Scribd company logo
1 of 21
“БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСАГ, УДИРДЛАГЫН ОРЧИН ҮЕИЙН
ХАНДЛАГА” ШУТИС-ийн ОЮУТНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАН
“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ X БАГА ХУРАЛ

МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ ПРАКТИКЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Б.АДЪЯАБАЯСГАЛАН
МХТС, ХХМ 3-р курс
удирдагч М.БУРМАА
МХТС, ахлах багш

Улаанбаатар 2012 он
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМИЙН ТОГТОЛЦООГ
САЙЖРУУЛАХ БОЛОМЖ
Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь эмнэлгийн
хоцрогдсон бүтэц технологи, иргэдийн хэрэгцээнд нийцдэггүй, эдийн засгийн
хөшүүрэггүй, хүнд суртал, дарамт ихтэй, мониторинггүй, үр ашиггүй байна. Эрүүл
мэндийн байгууллагуудын өрсөлдөх орчныг бий болгох, иргэдэд чиглэгдсэн даатгал,
санхүүжилтын тогтолцоотой, олон улсын стандарт хангасан, эрүүл мэндийн салбарын
шинэ тогтолцоог өнөөгийн мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн
шинэ нөхцөл байдал шаардаж байна.

ХУРААНГУЙ.

Мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгмийн эрүүл мэндийн системийн тогтолцоо нь
зорилго, чанар, аюулгүй байдлыг эрхэм болгон эрүүл хүн, эрүүл нийгмийг
байгуулахын төлөө ажиллах хүмүүн капиталыг дээдэлсэн тасралтгүй хөгжих систем
байх болно. Ийм эрүүл мэндийн системийн алсын хараа, эрхэм зорилго, баримтлах
зарчим, эрүүл мэндийн системийн тогтолцоо, хөгжлийн стратегийг салбарын түвшний
дотоод, гадаад орчны судалгаан дээр үндэслэн тодорхойлж зөвлөмжийг боловсруулсан.
Дээрх шинэчилсэн тогтолцоог нэвтрүүлснээр нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлж эрүүл
нийгмийг бий болох практик ач холбогдолтой.
ТҮЛХҮҮР ҮГ: Эрүүл мэнд, эрүүл мэндийн тогтолцоо, стратеги, менежмент,
НЭГ. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН
ТҮВШИН
Өнөөгийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй,
үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр
дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх,
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг олон улсын нийтлэг
нийцүүлэн оновчтой болгох,
“Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, 2015
Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн
чиглэгдэж байна.

чанартай
өсөлтийг
жишигт
он гэхэд
хангахад

Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Хүснэгт 1
Цогц бодлогын стратегийн зорилтууд
Стратегийн зорилтууд
Үйл ажиллагаа
Нэгдүгээр үе шат (2007-2015 он)
Сум, өрхийн эмнэлгийн анхан
Эх, нялхсыг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох;
шатны
тусламж
хүргэх,
Шүд эмчлэх, эрхтэн тогтолцооны өвчний оношилгоо,
шинжилгээ,
оношилгоо,
эмчилгээний арга технологийг сумын түвшинд нэвтрүүлэх;
эмчилгээ,
дархлаажуулалт
Бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын
хийх, шүдний өвчин эмчлэх,
вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэтэй тэмцэх чадвартай
бэлгийн
замаар
дамжих
болгох;
халдвар,
хүний
дархлал
Малчдад нүүдлийн өрхийн эмнэлгээр үйлчлэх тогтолцоог
хомсдолын вирус, дархлалын
олдмол хомсдол, сүрьеэгээс
сэргийлэх, эх, нялхсын эрүүл
мэндийг хамгаалах чадамжийг
цогц байдлаар хөгжүүлэх

Аймаг, дүүргийн болон улсын
клиникийн нэгдсэн эмнэлэг,
мэргэжлийн төвүүдийн үйл
ажиллагааны
чадамжийг
хөгжүүлэх

Эрүүл мэндийн байгуул-лагыг
мэргэжлийн өндөр мэдлэг, ур
чадвартай болов-сон хүчнээр
хангах

Хүн амын өвчлөл, цаг бусын
нас
баралтыг
бууруулж,
дундаж наслалтыг ахиулна.
Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл
мэндээ хамгаалах зөв зан
үйлийг төлөвшүүлэх,

бүрдүүлэх;
Газар нутгийн алслагдалтын болон цаг уурын
нөхцөлийн нэмэгдэл олгох арга хэмжээг хэрэгжүүлэх.

онцгой

Хорт хавдарыг эрт оношилох, эмчлэх боломжоор аймаг,
дүүргийн эмнэлгийг хангах;
Клиникийн тусгай эмнэлгүүд, мэргэжлийн төвүүдийн
үйлчилгээг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх;
Дэлхийн тухайн цаг үеийн стандартад нийцүүлэн эрүүл
мэндийн байгууллагын шатлал бүрийн үйлчилгээний арга
технологи, холбогдох тоног төхөөрөмжийг байнга шинэчлэх,
засвар үйлчилгээг хангах тогтолцоог бүрдүүлэх;
Алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт
нэвтрүүлэх;
Өвчний түүхийг цахим картын тогтолцоонд оруулах.
Эрүүл мэндийн байгууллагыг үйлчлүүлэгчээ дээдэлсэн үйл
ажиллагааны зарчимтай болгох;
Хүний нөөц, мэргэжлийн ур чадварын сургалтыг олон улсын
жишигт хүргэх;
Эмч мэргэжилтнүүдийн цалин,
шагнал, урамшуулал,
нэмэгдлүүдийн боловсронгуй тогтолцоог хэрэгжүүлэх.
Хүн амд амьдралын зөв зохистой хэвшил, бие бялдраа
чийрэгжүүлэх орчин бүрдүүлэх;
Хүн амын дунд эрүүл аж төрөх, уур амьсгалын дарамт,
удамшлын аливаа доголдлоос эрүүл мэндээ хамгаалахад
чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
Нөхөн сэргээх, асаргаа, сувилгааны төрлүүдийг хөгжүүлэх;
Уламжлалт анагаах ухааны шилдэг аргыг эрүүл мэндийн
үйлчилгээнд нэвтрүүлэх;
Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоноглолын үйлдвэрлэлийн
тэргүүлэгч технологийг хөгжүүлэх;
Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагааг
өргөжүүлэх;
Байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул
ослын асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн менежментийн
чадавхийг бэхжүүлэх;
Олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг
сайжруулах замаар хувь хүн, хамт олон эрүүл мэндээ хамгаалах
санал, санаачилгыг дэмжин өрнүүлэх;
Сум, дүүрэг, хот суурин газар болон гэр бүл, ажлын байранд
эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх
Хүн амыг баталгаат ундны усаар хангах, эрүүл ахуйг
сайжруулах, химийн болон бусад үйлдвэр, ахуйн хог хаягдлын
менежментийг багтаасан амьдралын эрүүл орчин бий болгох
замаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх.

Хоёрдугаар үе шат (2016-2021 он)

Эрүүл
мэндийн
салбарт
удирдлага,
санхүүжилтийн
нэгдмэл тогтолцоог хөгжүүлэх,

Эрүүл мэндийн хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх;
Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн тусламж,
үйлчилгээний нөөцийг шатлал бүрээр зохистой хуваарилан
анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг
тогтвортой нэмэгдүүлэх;
Тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллага болон
санхүүжүүлэгч
байгууллага
хоорондын
эрх,
үүргийг
тусгаарлаж, чанартай тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр
гүйцэтгэлээр санхүүжүүлдэг удирдлага, санхүүжилтийн
нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх;
Салбарын хөгжлийн урт хугацааны стратеги, бодлогын дагуу
олон улсын хамтрагч талуудын санхүүгийн болон техникийн
туслалцааг үр ашигтай зарцуулахад чиглэсэн хамтын
Хүн амыг аюулгүй, чанарын
баталгаатай эм, эмнэлгийн
хэрэгслээр
ханган
эрүүл
мэндийн
шаардлагатай,
зохистой
технологийг
нэвтрүүлж,
салбарын
дэд
бүтцийг сайжруулах,

хариуцлага бүхий зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх.
Хүн амыг зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр
жигд, хүртээмжтэй, тасралтгүй хангах;
Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж,
биологийн идэвхт бодисын чанарын баталгаа, аюулгүй байдлыг
хангах тогтолцоо бий болгох;
Хүн ам, эрүүл мэндийн байгууллагад эмийн зохистой хэрэглээг
төлөвшүүлэх;
Эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмжийн байнгын
нийлүүлэлт, засвар үйлчилгээг хангах тогтолцоо бий болгож,
оношилгооны чадавхийг сайжруулах.

Дээрх цогц бодлогын мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн талаарх шалгуур
үзүүлэлтүүдээр Монгол Улсын үзүүлэлтийг дэлхийн болон бүсийн дундаж үзүүлэлттэй
авч үзвэл дараах байдалтай байна.
Хүснэгт 2
МХЗ-ын эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтүүд
Үзүүлэлтүүд

5 хүртэлх настай тураалтай
хүүхдийн эзлэх хувь
5 хүртэлх настай хүүхдийн
эндэглийн түвшин /1000 амьд
төрөлт тутамд/
Эхийн эндэглийн түвшин
/100000 амьд төрөлтөнд/
Эрүүл мэндийн мэргэжлийн
ажилтан эх барьсан төрөлтийн
хувь
Жирэмслэлтээс хамгаалах
хэрэгсэл хэрэглэгчдийн хувь
Насанд хүрээгүй охидын
жирэмслэлтийн хувь /15-19
насны 1000 охид тутамд/
15-49 насны насанд хүрэгчдийн
ХДХВ-ын тархалт
Сүрьеэ өвчнөөс шалтгаалсан нас
баралтын түвшин /100000 хүн
амд/
Цэвэр ус хэрэглэдэг хүн амын
тоо

Дэлхийн дундаж

Бүсийн дундаж

Монгол Улс

2007

2008

2009

2007

2008

2009

2007

2008

2009

2.3

2.7

2.7

5.7

5.4

5.4

5.2

5.3

5.3

65

65

60

21

21

21

41

29

41

82

260

51

51

50

65

46

66

66

92

92

99

99

≥99

62.3

62.3

82.7

80.2

66

66

66

48

48

48

11

11

11

19

19

19

0.1

0.1

0.1

0.8

0.7

0.8

0.1

0.1

0.1

20

20

15

13

21

6

21

87

87

90

90

76

76

76

66

87

92

90

Эх сурвалж: World Health Statistics 2009-2011

Эрүүл мэндийн зардал. Эрүүл мэндийн нийт зардлыг улсын төсөв, хувийн хэвшлийн
хувь, нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал, ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардлын
хувийг тус тус тооцдог.
12
10
8
6
4
2
0

Дэлхий дундаж
йн
Бүсийн дундаж
н
Монгол Улс
л
00
200

2006

2007
2

2008

Зураг 1. Д
ДНБ-д эзлэх эрүүл мэнди нийт зар
ийн
рдал, хувь

Энэ мэ
эдээгээр д
дотоодын н
нийт бүтээ
эгдэхүүнд эзлэх эрү
үүл мэндийн зардлы хувь
ын
Монгол Улсын х
л
хувьд дэлхи дундж
ийн
жаас 2.2 да
ахин, бүсий дунджа 1.7 дахин бага
йн
аас
байна. /Зураг 1/
Нэг хүн ногдох эрүүл мэнд
нд
дийн зарда манай ул
ал
лсын хувьд дэлхийн д
д
дунджаас 7 дахин,
харин б
бүсийн дун
нджаас 4 да
ахин доогуу байна.
ур
1000
800
600

йн дундаж
Дэлхий

400

Бүсийн
н дундаж

200

Монгол
л Улс

0
2000 2006 2007 2008
2
Зураг 2. Нэг хүнд ногдох эрүү мэндийн з
г
үл
зардал

Эрүүл м
мэндийн за
ардлын тал
лаар илүү д
дэлгэрэнгүй хүснэгт 5-аас харж болно.
йг
ж

300000
250000
200000
150000
100000
50000
0

12
10
8
6
4
2
0
2000

2002
2

2004

20
006

2008

хувиар

сая төгрөг

Монгол Улсын эр
л
рүүл мэнди нийт зардал 2000
ийн
0-2010 онд 50-250 тэр
рбум төгрө хүрч
өгт
жилд д
дунджаар 1
1.19 дахин өсч байха улсын нэгдсэн тө
н
ад
н
өсвийн зарл
лагад эзлэх эрүүл
х
мэндий зардал 10-8 хувь бо
йн
олтол буур
рсан байна.

2010

Эрүүл
л мэндийн ни
ийт зардал
Улсын
н нэгдсэн төсвийн зарлага
ад эрүүл мэнд
дийн зардал
Зураг 3. Монгол Улсын эрүүл мэнд
дийн зардлы динамик
ын
Хүснэгт 3
Эрүүл мэндийн зардал

2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.

2008

2000

2006

2007

2008

2000

2006

2007

2008

ДНБ эзлэх эрү мэндийн
Б-д
үүл
нийт зардал, хув
вь
ЭМ-ийн нийт зар
рдалд эзлэх
гийн газрын з
зардал, хувь
засг
ЭМ-ийн нийт зар
рдалд эзлэх
ийн
йн
вь
хуви хэвшлий зардал, хув
ЗГ-ы нийт зард
ын
далд эзлэх ЗГ-ын
ЭМ-ийн зардлын хувь
н
ЭМ-ийн нийт зар
рдалд эзлэх
аад
вь
гада нөөц, хув
ЗГ-ы ЭМ-ийн з
ын
зардал дахь Э
ЭМийн нийгмийн ха
амгааллын
дал
зард
Хув
вийн хэвшлий ЭМ-ийн
йн
зард дахь хала
дал
аасны зардал,
,
хувь
ь
Нэг хүнд ногдох эрүүл мэнди
х
ийн
дал
зард
Нэг хүнд ногдох эрүүл мэнди
х
ийн
ын
ЗГ-ы зардал

2007

Монгол Улсын
үзүүл
лэлт

2006

1.

Эрүүл мэнди зардлын
Э
ийн
н
үзүүл
лэлт

Бүсийн дундаж
н
үзү
үүлэлт

2000

№

Дэлх
хийн дундаж
үзүүлэлт
ү

8.3

8.7
8

9.7

8.5

6

6.1

6.5

5.8

4.9

5.7

4.3

3.8

56.4 57.6 59.6 60.5 63.7

61

67.8 67.1 80.1 73.7 81.7 81.4

43.5 42.4 40.4 38.4 36.3

39

32.2 31.1 19.9 76.3 18.3 18.6

8
13.3 14.3 15.4 13.9 13.8 13.8 15.1 13.7 10.7 12.7 9.1

7.5

0.3

0.4
0

0.2

0.3

0.2

0.2
2

0.1

0.2 27.5 1.5

2.6

7.5

1
44.9 41.1 41.2 42.2 65.6 63.1

63

66.6 24.5

50

33

33

50.7 49.3 43.9 50.7 88.8 80.7 81.6 81.4 70.6
7

44

790 863 89 298 461 531 530
99
1
566 7

87

164 138 131

455 493 52 190 282 330 328
24
2
320 4

70

121 112 107

84.4 78.6

Эх сурвалж World Heal Statistics 2009-2011
ж:
lth

Эрүүл мэндийн с
салбарын бодлого ст
тратеги нь урьдчила сэргийлэ анагаах ухаан,
ь
ан
эх
х
нийгми
ийн эрүүл мэндийн ч баримж
чиг
жаатай бол
ловч санхү
үүжилтийн 80% нь тусламж
т
үйлчил
лгээнд, 5% нь урьдчи
илан сэрги
ийлэхэд зар
рцуулагдаж байгаа н бодлого бодит
ж
нь
о,
байдлы зөрөөг х
ын
харуулж бай
йна.

2011

2010

Цалин хөлс ба
Ц
а НДШ
Эм, хоол
Э
Бусад зардал
Б

2009

Тогтмол зардал
Т
2008

0%

20%

40%

60
0%

80%

100%

Зураг 4. Эр
рүүл мэндий салбарын урсгал зард
йн
н
длын бүтэц
Эрүүл мэндийн за
ардлын бүт
тцээс харва нийт зар
ал
рдлын 50 х
хувь нь цал хөлс ба НДШ,
лин
а
им
ь
лны зардал, 10 хувь нь тогтмол зардал, ү
н
л
үлдсэн 20 хувь нь
х
20 орчи хувь нь эм, хоол
бусад з
зардал эзэлж байна.
Эрүүл мэндийн з
зардлын 70
0-78 хувий улсын төсвөөс, 20
йг
т
0-22 хувий эрүүл мэндийн
йг
м
даатгал сангаас үлдсэн 5
лын
с,
5-10 хувийг үндсэн бо
г
олон туслах үйл ажил
х
ллагааны ор
рлогоос
санхүүж
жүүлжээ.

2011
1
2009
9

ЭМД‐ы
ын сангаас

2007
7

Үндсэн
н болон тусла
ах үйл 
ажилла
агааны орлог
гоос

2005
5

Төсвөө
өс

2003
3
0%

20%
2

40%

60
0%

80%
%

100%
%

Зур 5. Эрүүл мэндийн зар
раг
рдлын эх үүс
свэр

Эрүүл мэндийн с
салбарт зар
рцуулж бай
йгаа нийт зардал боло нэг хүн ногдох зардлын
з
он
нд
з
судалга авч үзв Монгол Улсын ху
ааг
вэл
л
увьд нэг хү ногдох зардал 20 онд жи 73.4
үнд
х
008
илд
мянган төгрөг ног
н
гдож байса бол 2011 оны хувьд 105.8 мян
ан
1
д
нган төгрөг болсон ба
г
айна.
140
120

y = ‐0.07 3 + 2.169x2 ‐ 8.957x + 29
76x
9.16

100
80
60
40
20
0
000
20

2002
2

2004

2006

2008

2010

Зураг 6. Н хүнд ногд эрүүл мэ
Нэг
дох
эндийн зарда мян.төг
ал,

2013 он гэхэд нэг хүнд ногдох эрүүл м
н
мэндийн зар
рдал 120 мя
янган төгрө хүрэх
өгт
төлөвтэ байна.
эй
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН
Иргэд эрүүл байх орчин нөхцлийг бүрдүүлэх төрийн бодлого, үйл ажиллагаа.
Монгол Улсын хүний эрүүл мэндийн хөгжлийн бодлого нь эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, шудрага, чанартай, бодит үр дүнтэй үзүүлж,
өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр өсөлтийг дэмжиж, дундаж
наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
“Эрүүл мэндээ хамгаалах эрх хүний эрхийн тухай” конвенцид “Эрүүл мэндээ
хамгаалуулах эрхийг зөвхөн эрүүл мэндийн зохистой үйлчилгээгээр цаг хугацаанд нь
үйлчлүүлэх эрхээр хязгаарлалгүй, хүний эрүүл байх нөхцлийг бүрдүүлэгч эрүүл
аюулгүй ундны ус, шаардлагад нийцсэн ариун цэврийн нөхцөл, хоргүй хоол хүнсний
хангамж, орон байр, ажлын нөхцөл, байгаль орчны эрүүл байдал, мөн бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл авах зэрэг асуудалд хүн амыг
өргөн татан оролцуулах нь нэн чухал” гэж заасан байна.
Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар
бүлгийн 16 дугаар зүйлийн 6-д баталгаажуулсан байгаа
Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.
Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар
тогтооно” хэмээжээ.
Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд хүний эрүүл мэндийг сахин
хамгаалах, хүний эрхийг хүндэтгэн дээдэлж хүн бүрд тэгш эрх, боломж олгохын төлөө
төрийн бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн байгаа.
Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр "Эрүүл мэндийн тухай", "Иргэний эрүүл
мэндийн даатгалын тухай", "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай", "Ариун цэврийн тухай",
"Сэтгэцийн эрүүл мэндийн тухай", "Донорын тухай", "Дархлаажуулалтын тухай", "Хүний
дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх
тухай", "Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай" зэрэг 13 хууль, 5 бодлогын, 15
стратегийн баримт бичиг, 20 гаруй төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжиж байна.
Судалгаагаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын 41.5 хувь
нь хэрэгжээгүй, 41.5 хувь нь хэрэгжилтийн явц удаан, 17 хувь нь сайн хэрэгжиж байна.
/хавсралт 1/
Дээрх хоёр бүлэгт авч үзсэн дотоод болон гадаад орчны судалгаанд үндэслэн эрүүл
мэндийн салбарын SWOT шинжилгээг хийлээ.
Хүснэгт 4
Эрүүл мэндийн салбарын SWOT шинжилгээ
ДАВУУ ТАЛ

БОЛОМЖ

• Нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал
• Гадаад хамтын ажиллагааны өргөжилт
• Үйлчлүүлэгчдийн цахим картны хэрэглээ
• Өндөр чадамжтай боловсон хүчин
• Эрүүл мэндийн ажилчдын боловсролын
түвшний өсөлт хөгжилт
• Эмнэлгийн шатлалтай систем
• Эрүүл мэндийн салбар дахь санхүүгийн байдал
тогтвортой
• Мэдээлэл, харилцаа холбооны технологийн
хурдацтай хөгжил
• Эрүүл мэндийн салбарын шалгуур
үзүүлэлтүүдээс бүсийн дунджаас дээгүүр
• ДЭМБ-ийн гишүүн орон
• Уламжлалт анагаах ухаан
• Эрүүл мэндийн салбарын шинэчлэлт
• Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн
хэрэгжилт
• Эрүүл мэндийн дэд бүтцийн хөгжил

• Төвлөрлийг сааруулах
• Санхүүгийн нөөц, боломж
• Өндөр технологийн хөгжил
• Эмзүйн удирдлагын тогтолцоотой мэдээллийн
систем бүхий эмийн ханган нийлүүлэх
тогтолцоо
• Урамшууллын механизм
• Эдийн засгийн өсөлт
• Бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын
бие даасан байдал
• Нарийн мэргэжлийн эмч
• Дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ
• ОУ-ын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад
олон улсын байгууллагуудын хамтын
ажиллагаа
• Хөрөнгө оруулалт, зээл тусламж
• Лаборатори болон эрүүл мэндийн
байгууламжуудын дэд бүтцийн хөгжил
• Даатгал, санхүүгийн нэгдсэн тогтолцоо

СУЛ ТАЛ

АЮУЛ ЗАНАЛ

• ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь бага
• Эмийн зохисгүй хэрэглээ
• Стандартын бус, хориглосон заалттай эмийн
хэрэглээ
• Эмнэлгүүдийн ачаалал их, багтаамж бага
• Шаардлагагүй хэвтэлт, хэвтэн эмчлүүлэх
хугацаа
• Эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлс бага,
нийгмийн баталгаа муу
• Хяналт, мониторингийн систем байхгүй
• Орчин үеийн дэвшилтэт эмнэлгийн тоног
төхөөрөмжийн дутагдал
• Иргэдийн ЭМД-ын талаарх мэдлэг хомс,
даатгалын оновчгүй тогтолцоо
• Үйлчилгээний хүртээмж, цар хүрээ, хэрэглээ
болон чанар сул

• Мэдээллийн системийн аюулгүй байдал
алдагдах
• Эрүүл мэндийн ажилтнуудын тогтвор
суурьшил алдагдах
• Нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй
байдал
• Дэлхий нийтийг хамарсан халдвар өвчин,
байгалийн гамшиг, бусад эрсдлүүд
• Хүнсний аюулгүй байдал алдагдах, экологийн
тэнцвэргүй байдал, бохирдол
• Ядуурал, ажилгүйдэл, инфляци ихсэх
• Эрүүл мэндийн секторийн ёс суртахууны
байдал муу
• Эрүүл мэндийн байгууллагын нийгмийн
хариуцлага сулрах
ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТОГТОЛЦОО
Дэлхий нийтэд өнөөдөр мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн
тогтолцоо дараах үндэслэлээр хөгжих зүй тогтол бүрдээд байна.
1. Мэдлэгийн үйлдвэрлэлийн хурд түргэссэн.
2. Нийгмийн үйлдвэрлэл дэх материаллаг бус активын эзлэх хувийн өсөлт нь
зөвхөн шинжлэх ухааны багтаамж ихтэй салбарт төдийгүй, бүх салбарт явагдаж
байна.
3. Инноваци эдийн засгийн тодорхойлогч үйл ажиллагаа болж байна.
4. Тоон технологид үндэслэсэн мэдээлэл, холбооны хэрэгсэлд эрс өөрчлөлт
гарснаар мэдээллийн хурд нэмэгдэж, мэдлэгийн арга хэрэгсэл өөрчлөгдсөн.
Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь эмнэлгийн хоцрогдсон бүтэц
технологи, иргэдийн хэрэгцээнд нийцдэггүй, эдийн засгийн хөшүүрэггүй, хүнд суртал,
дарамт ихтэй, мониторинггүй, үр ашиггүй байна. Эрүүл мэндийн байгууллагуудыг
өрсөлдөх орчныг бий болгох, иргэдэд чиглэгдсэн даатгал, санхүүжилтын тогтолцоотой,
олон улсын стандарт хангасан, эрүүл мэндийн салбарын шинэ тогтолцоог өнөөгийн
мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдал шаардаж
байна.
Манай судалгааны баг энэ мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн
шинэ нөхцөлд тохирсон эрүүл мэндийн системийн дараах шинэлэг тогтолцоог
санал болгож байна.
Энд эрүүл мэндийн салбарын алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчим, эрүүл
мэндийн системийн тогтолцоо, хөгжлийн стратегийг дараах байдлаар тодорхойлж
байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМИЙН СТРАТЕГИЙН БҮТЭЦ
Мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд тохирсон
эрүүл мэндийн системийн дараах шинэлэг тогтолцооны алсын хараа, эрхэм зорилго,
баримтлах зарчмыг дараах байдлаар тодорхойлж байна.
I.

II.

Алсын хараа

Эрхэм зорилго

Монгол Улсын эрүүл мэндийн систем нь таны хамгийн сайн сайхан
амьдралын төлөө халамж анхаарал тавьж, таны эрүүл
мэндийн төлөө тантай хамтран ажиллах болно.
III.

Үндсэн зарчмууд
Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргах үйл явцад дараах
зарчмуудыг баримтлана.

Эрхэмлэх зүйл

Хамтын
ажиллагаа

Давуу тал

Ил тод байдал

Хариуцлагын
тогтолцоо

IV.

Нэг нэгнийхээ алсын хараа, итгэл найдвар, сонголтыг үнэлж,
хүндэтгэх,
Хүнлэг нигүүлсэнгүй байх, хоорондоо намбалаг харьцах,
Нууцыг хадгалж, шударга занг эрхэмлэх,
Бусдын хувь нэмрийг онцлон тэмдэглэх.
Үйлчлүүлэгчид,
ханган
нийлүүлэгчид
болон
хувьцаа
эзэмшигчидтэй хамгийн сайн үр дүнтэй эрүүл мэндийн
үйлчилгээний төлөө хамтран ажиллах,
Эрүүл мэндийн төлөвлөгөө, үйлчилгээ болон түүний мониторингид
үйлчлүүлэгчид, харилцагчид, эрүүл мэндийн ажиллагсдын
түншлэлийг бэхжүүлэх,
Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, байгууллагуудын хамтын
ажиллагааны түншлэлийг бэхжүүлэх.
Чанар болон аюулгүй байдал, үйлчилгээний
төгс байдлыг
тусгайлан, системчлэн судалж, тасралтгүй сайжруулах,
Шинэчлэлт, өөрчлөлтийг байнга өндөр түвшинд нэвтрүүлэх.
Эрүүл мэндийн удирдлагын болон үйлчилгээний цахим
мэдээллийн системийг бүрдүүлэх.
Нээлттэй шударга харилцаагаар итгэлцлийг бий болгох,
Эрүүл мэндийн үйлчилгээний талаар найдвартай цахим мэдээллээр
хангах,
Эрүүл мэндийн системийн үйл ажиллагааны төлөвлөлт,
гүйцэтгэлийн ил тод мэдээллийг бий болгох.
Ёс зүй, шударга байдал, сахилга батын үүрэг хариуцлагыг өндөр
түвшинд хэрэгжүүлэх,
Нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх,
Мониторингийн үйл ажиллагааг хэвшүүлэх.

Эрүүл мэндийн системийн тогтолцоо

Бидний санал болгож байгаа эрүүл мэндийн системийн тогтолцоо нь дараах зургаан
үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. /зураг 22/ Үүнд:
Нийгэмд эрүүл мэндийн чанартай, аюулгүй үйлчилгээг ямар ч үед хамгийн
бага зардлаар хаана ч тасралтгүй үзүүлэх,
Өндөр боловсролтой, дадлага туршлагатай, үүргээ сайн биелүүлдэг эрүүл
мэндийн ажиллах хүчин нь тухайн боломжит нөөц, нөхцөл байдалд үр дүнтэй,
үүрэг хариуцлагатай, үнэнч шударга, хурдан шуурхай ажиллах,
Найдвартай, ил тод эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем нь үйлчилгээг
баталгаажуулж, эрүүл мэндийн системийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх,
Чанартай, аюулгүй, шинжлэх ухааны үр дүнтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн,
технологи бий болгох, шинэчлэлтийг тасралтгүй хэрэгжүүлж ажиллах,
Эрүүл мэндийн санхүүгийн систем нь эрүүл мэндэд хүрэлцэхүйц сан
хөмрөгийг бий болгож, санхүүгийн эрсдэлгүй, шаардлагатай үйлчилгээгээ авах
боломжийг бүрдүүлэх,
Манлайлал болон удирдлага нь стратеги
болон бодлогын төлөвлөлтөөр хангаж, дүрэм,
журам, зохицуулалт, үүрэг хариуцлагын тогтолцоог
хэрэгжүүлж, гадаад түншлэлийг бэхжүүлэх зэрэг
болно.

Зураг 7. Эрүүл мэндийн системийн
бүрэлдэхүүн хэсгүүдийн шүтэлцээ

Дээрх зургаан үндсэн хэсгээс гарах гарц нь бүх
түвшинд ЭМ-ийн тэгш хуваарилалт, эрүүл нийгэм
бий болох, тав тухтай, найдвартай, чанартай, найрсаг
үйлчилгээг үзүүлэх, нийгмийн болон санхүүгийн
эрсдлээс хамгаалах, салбарын үр ашиг нэмэгдэх
болно. /зураг 23/

Зураг 8. Эрүүл мэндийн системийн бүрэлдэхүүн ба гарц

Мэдлэгт суурилсан мэдээлэлжсэн нийгмийн эрүүл мэндийн системийн тогтолцоо нь
зорилго, чанар, аюулгүй байдлыг эрхэм болгон эрүүл хүн, эрүүл нийгмийг
байгуулахын төлөө ажиллах хүмүүн капиталыг дээдэлсэн тасралтгүй хөгжих систем
байх болно.

Зураг 9. Эрүүл мэндийн системийн тогтолцоо
Зураг 10. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалтын бүтэц

Дунд хугацаанд эрүүл мэндийн системийн дээрх шинэ тогтолцоог бий болгох үе
шатууд дараах байдалтай байна.

Зураг 11. Эрүүл мэндийн системийн тогтолцоо бүрэлдэн бий болох үе шат

Нэгдүгээр үе шатанд эрүүл мэндийн системийн удирдлагын болон үйлчилгээний бүх
шатанд мэдээллийн нэгдсэн системийг бий болгосноор иргэдэд найдвартай эмнэлгийн
нээлттэй ил тод үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн системийн удирдлага, төлөвлөлт,
мониторингийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх болно.
Үйлчлүүлэгч төвтэй, өндөр технологи бүхий тоног төхөөрөмжтэй, чадварлаг эмч,
сувилагч, мэргэжилтэн бүхий, бие даасан санхүүгийн эрх мэдэлтэй өрхийн эмнэлэг
бий болно. Өрхийн эмнэлгүүд нь өөрийн кластерт иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан
сэргийлэх, оношлогоо, шинжилгээ, сургалт, сурталчилгааны бүхий л үйлчилгээг
үзүүлнэ. Одоогийн гурван шатлалт тогтолцоог хоёр шатлалт тогтолцоонд
шилжүүлснээр аймаг, сум дунд, дүүргийн эмнэлгүүд нь клиник статустай байж
эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн бодлогыг зөв тодорхойлох,
түүний гүйцэтгэлийг байнга хянах ажлын тогтолцоог бүрдүүлэх, даатгалд эмнэлгийн
оношилгоо, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний чанарын талаар тусгах, эмчилгээ
үйлчилгээний салбарт хяналтын тогтолцоог бий болгох, эмнэлгүүдийг бие даалгах,
эрүүл мэндийн байгууллагын хоорондын өрсөлдөөнийг дэмжих, шимтгэл төлөгч,
даатгалын байгууллага хоорондын холбоог бий болгох, иргэдэд даатгалаа захиран
зарцуулах эрхийг олгох, эрүүл мэндийн даатгалын хуулийг амьдралд бодитой хэрэглээ
болгоно.
Эрүүл мэндийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх их дээд сургуулийг “Entreprenuerial
World Class Research based University” загварт шилжүүлж, “их сургууль – хүрээлэн,
лаборатори – үйлдвэрлэл /эмнэлэг/” гэсэн түншлэлийг бэхжүүлнэ. Эрүүл мэндийн
салбарын боловсон хүчний эрэлтийг дараах аргачлалаар тодорхойлно.
Бүс, орон нутгийн үндэсний онцлогт тохирсон хэрэглээний түвшинг хүн амын нас,
хүйс, хүсэл сонирхол, орлогоор сегментчилсэн тоо хэмжээгээр бий болох нийт
эрэлтийг эрүүл мэндийн байгууллагын хүчин чадалд харьцуулснаар боловсон хүчний
хэрэгцээг тодорхойлно.
Хоёрдугаар үе шатанд эрүүл мэндийн үйлчилгээний мониторингийг бий болгосноор
ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх болно. Хэрэглэгчдийг сегментчилснээр
өрхийн эмчээр ахлуулсан кластерууд үүсч, тухайн эмч тухайн өрхийн гишүүдийг
өвчлөхөөс урьдчилан сэргийлж, өөрөөр хэлбэл хэрэглэгчид өвчин тусахгүйн тулд
эрүүл мэндийн даатгал төлөх болно. Энэхүү кластер нь өрхөөр, үйлчлүүлэгчээр, эрүүл
мэндийн үйлчилгээгээр, өрхийн эмчээр ангилагдан үүсэх болно. Үйлчлүүлэгч
кластерийг өөрөө сонгох эрхтэй байна. Иргэд өөрсдийн төлсөн даатгалын мөнгөө хэдэн
хувийг урьдчилан сэргийлэхэд, хэдэн хувийг шинжилгээнд хамрагдахад төлсөн болон
тухайн жилд өөрт нь эрүүл мэнддээ зориулаагүй хичнээн даатгалын мөнгө үлдсэнийг
хянах боломжийг бүрдүүлнэ.
Гуравдугаар шатанд иргэдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлсэн, тэднийг эрүүл
мэндийн өндөр боловсролтой, эрүүл аж төрөх ёс бүхий эрүүл мэндийн эмчилгээ,
үйлчилгээнд сэтгэл хангалуун эрүүл нийгмийг бий болгоно.
V.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратеги

Мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн эрүүл мэндийн системийн
тогтолцоонд баримтлах стратегийн зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн
чиглэлүүдийг хүснэгт харуулав.
Хүснэгт 5
Эрүүл мэндийн салбарын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл,
шалгуур үзүүлэлт
Хэрэгжүүлэх стратеги
зорилтууд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Үр дүн ба шалгуур
үзүүлэлтүүд

Зорилго 1. Хөгжлийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээлч сэтгэлгээтэй, чадварлаг эмч,
эрүүл мэндийн ажилтнуудыг бэлтгэж, мэдлэгийн түвшинг баталгаажуулна.

Зорилт 1.1.
Эрүүл мэндийн
боловсон хүчнийг
бэлтгэх сургалтын
чанар, технологийг
сайжруулж, сургалтын
нээлттэй хэлбэрийг үе
шаттай хэрэгжүүлэх,
сургалтын үйл
ажиллагааг
төгөлдөржүүлэх.

ЭМШУИС-ийн лицей, үндсэн сургуулийн
сургалтын арга, технологийн дэвшилтэт
хэлбэр,
бүтээлч
сэтгэлгээг
дэмжин
хөгжүүлэх,
Өндөр хөгжилтэй орнуудтай оюутан
солилцооны хөтөлбөрийг хөгжүүлэх,
Ахисан түвшин, ординатурын сургалтыг
чанаржуулах, зайн сургалтыг зохион
байгуулах
Дадлагын болон сургалтын материаллаг
баазыг шинэчлэн өргөжүүлэх, зохион
байгуулалтын механизмыг сайжруулах,
Сургалтын чанарын хяналтыг боловсронгуй
болгох
Олон улсын хамтарсан төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэхэд профессор багш нарын
оролцоог нэмэгдүүлэх.

Суралцагч,
төгсөгчдийн тооны
өсөлт
Суралцагчдын
үнэлгээний голч дүн

Зорилт 1.2.
Төгсөгчдийн ажил
эрхлэлтийн түвшинг
дээшлүүлэх, тэдний
цаашдын сургалтын
тогтолцоог
боловсронгуй болгох.

Төгсөгчдийн
цаашдын
сургалтын
тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх
Сургууль - Ажил олгогч - Төгсөгчийн
гурвалсан
түншлэлийг
бэхжүүлэх,
төгсөгчдийг нэгтгэх, оюутны биржийг
ажиллуулах,

Төгсөгчдийн ажил
эрхлэлтийн хувь

Зорилт 1.3.
Олон улсын
боловсролын сүлжээнд
нэгдэн орж, олон улсын
түвшний сургалтын
хөтөлбөрийг
хэрэгжүүлэх.

Хөгжингүй орнуудын жишигт дүйцэхүйц
боловсролын стандарт, киррикюлимыг
шинэчлэн боловсруулах,
Сургалтын
хөтөлбөрүүдийг
Магадлан
итгэмжлэлийн үндэсний ба гадаадын
зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх,
Олон улсын их, дээд сургуулиудын
консорциумд нэгдэх,

Магадлан
итгэмжлэгдсэн
сургалтын
хөтөлбөрийн тоо

Зорилт 1.4.
Судалгаа,
боловсруулалт,
инновацийн ажлыг
сайжруулж, орчин
үеийн дэвшилтэт
технологийг
боловсронгуй болгох,
туршилт, зохион бүтээх
үйл ажиллагааг
эрчимжүүлэх.

Сургалт,
судалгааны
төвүүд,
эрдэм
шинжилгээний
хүрээлэнгийн
үйл
ажиллагааг
дотоод,
гадаад
хамтын
ажиллагааны хүрээнд өргөжүүлэх,
Эрдэм
шинжилгээний
лаборатори,
материаллаг
баазыг
бэхжүүлэх,
шинэчлэлтийн нэгж, бүтцийг бий болгох,
Оюуны эрх зүйн орчинг сайжруулах,
магистрантур, докторантурын судалгааны
ажлыг чанаржуулах,

Судалгааны
тэргүүлэх
чиглэлүүдээр
хөтөлбөрүүдийн
хэрэгжилт,
Эрдэм
шинжилгээний
бүтээл,
Оюуны өмчийн
хамгаалалт

Зорилго 2. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг чанаржуулж, нийгмийн оролцоог
өргөжүүлнэ.
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцаар
Сурч амьдрах таатай
Зорилт 2.1.
Эмч, эмнэлгийн
хангах, орон сууцны хөнгөлөлттэй зээлд
орчин бий болох
ажилтнууд, оюутнуудын
сурч, амьдрах таатай
орчинг бүрдүүлэх.

Зорилт 2.2.
Хүн ам эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээг
тэгш, хүртээмжтэй,
чанартай үзүүлэх

Зорилт 2.3.
Эрүүл мэндийн
салбарын бодлого,
хөтөлбөрүүдийг
боловсруулахад эмч,
эрүүл мэндийн
ажилтнуудын оролцоог
нэмэгдүүлэх.

хамруулах.
Орчин
үеийн
жишигтэй
сургалт,
судалгааны иж бүрэн орчинг бүрдүүлэх
зураг төсөл, үндэслэлийг боловсруулах.
Оюутны байрыг амьдрах таатай орчинг
бүрдүүлж, тохижуулах.
Эрүүл мэндийн ажилтан, ажилчдын ажлын
ачааллыг оновчтой тогтоох болон ажлын үр
дүнг бодитой үнэлэх замаар цалин хөлс,
урамшууллыг өсгөж, үндсэн цалинг жил
бүр инфляцийн түвшнээс багагүй хувиар
нэмэгдүүлэх.
Эмч, эрүүл мэндийн ажилтны ёс зүйг
эрхэмлэн, үүргээ биелүүлж, өвчлөл,
эндэгдлийг тууштай бууруулах
Хүн амын өсөлтийг дэмжиж, дундаж
наслалтыг нэмэгдүүлэх
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох
Салбарын бодлого, хөтөлбөр төслүүдийн
шинжлэх
ухааны
үндэслэлийг
боловсруулахад оролцох.
Төрийн болон төрийн бус байгууллагуудын
үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд оролцох.
Эрүүл мэндийн чухал ач холбогдол бүхий
судалгаанд оролцох.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
ашиглан иргэдэд эрүүл аж төрөх сургалт,
сурталчилгааг явуулах
Мэргэжлийн
болон
төрийн
бус
байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих
замаар төр, хувийн хэвшлийн хамтын
ажиллагааг хөгжүүлэх.
Шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих
замаар ажиллах хүчний идэвх санаачлагыг
өрнүүлэх.

Зорилго 3. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах
Иргэд
мэдээллийн
системийн
тусламжтайгаар эрүүл мэндийн үйлчилгээг
онлайнаар авах боломж олгох
Зорилт 3.1.
Эмнэлгийн үйлчилгээг иргэдийн нас, хүйс,
Эрүүл мэндийн
хүсэл сонирхол, орлогоор сегментчилж,
үйлчилгээнд өндөр
өрхийн эмнэлэгээр, эмчээр эмчилгээ,
технологийг хэрэглэх
үйлчилгээний кластерыг бий болгох,
Алсын зайны оношилгоо, эмчилгээний
аргуудыг эмнэлэгт нэвтрүүлэх
Тусламж, үйлчилгээний нөөцийг шатлал
бүрээр зохистой хуваарилан анхан шатны
тусламж, үйлчилгээний санхүүжилтийг
тогтвортой нэмэгдүүлэх;
Удирдлага,
санхүүжилтийн
нэгдмэл
Зорилт 3.2.
тогтолцоог бүрдүүлэх;
ЭМД, санхүүгийн
Салбарын хөгжлийн
урт
хугацааны
тогтолцоог
стратеги, бодлогын дагуу олон улсын
боловсронгуй болгох
хамтрагч талуудын санхүүгийн болон
техникийн
туслалцааг
үр
ашигтай
зарцуулахад чиглэсэн хамтын хариуцлага
бүхий
зохицуулалтын
механизмыг
нэвтрүүлэх.

Цалин урамшуулал

Өвчлөгсдийн тоо
буурах

Хурал, семинар,
үзэсгэлэн
Уралдаан
Цалин хөлсний
урамшуулал

Мэдээллийн нэгдсэн
систем
Кластерууд

Өрхийн эмнэлэг,
иргэдийн бие даасан
санхүү, даатгалын
систем
Зорилт 3.2.
Эмнэлэг, эрүүл мэндийн
үйлчилгээний
хүртээмжийг
сайжруулах

Зорилт 3.3.
Эмийн хэрэглээ,
импорт, хяналтыг
төгөлдөржүүлэх

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тав
тухтай орчинг бий болгох,
Ажлын байр, ландшафтыг шинэчлэх,
Урьдчилан сэргийлэх, оношилгооны техник
тоног төхөөрөмжийг байнга шинэчлэх,
засвар үйлчилгээг хангах;
Дэд бүтцийг сайжруулах,
Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоноглолын
үйлдвэрлэлийн тэргүүлэгч технологийг
хөгжүүлэх;
Стандартын шаардлага хангасан эрүүл
мэндийн
бараа,
бүтээгдэхүүнийг
нийлүүлэх, хяналт тавих,
Чанар, стандартын лицензыг бий болгох

Өрх, сүлжээ
эмнэлгүүд
Сайжруулсан дэд
бүтэц
Тоног
төхөөрөмжүүд

Баталгаатай эм,
бүтээгдэхүүнүүд
Эмийн сангууд

Зорилго 4. Удирдлага, манлайллын чадавхийг хөгжүүлэх замаар түүний чанар, үр өгөөжийг
дээшлүүлнэ.
Бодлогын дүн шинжилгээ, манлайллын
удирдлагыг шинэ түвшинд гаргах хөтөлбөр
хэрэгжүүлэх (хяналт, үнэлгээ мониторинг
хийх чадавхийг хөгжүүлэх, бүтцийг бий
болгох, удирдах албан тушаалын нээлттэй
Зорилт 4.1.
өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх)
Гадаад болон дотоод
Удирдлагын бүрэлдэхүүний ур чадварыг
орчны эрчимтэй
дээшлүүлэх, шинэ мэдлэг мэдээллээр
өөрчлөлт, хөгжил,
байнга хангах, мэргэшүүлэх.
Удирдлага, зохион
дэвшилтэй уялдуулан
Эдийн засгийн удирдлага төлөвлөлтөнд
байгуулалтын
эрүүл мэндийн
хөрөнгийн, материалын, орон тооны
оновчтой бүтэц
ажилтнуудын ур чадвар,
үндэслэл сайтай нормативуудыг мөрдөж
мэдлэгийг дээшлүүлэх,
ажиллах.
менежментийн
Бүртгэл тайлан мэдээлэл, баримт бичгийн
шинэчлэл хийх.
цахим сан, сүлжээг бий болгож хөгжүүлэх.
Ажлын бодит гүйцэтгэл, ил тод байдал,
урамшууллыг хэрэг-жүүлэх.
Удирдлагын
түвшинд
маркетингийн
чадавхитай болгох.
Хөгжлийн шаардлагад нийцүүлэн зохих
шалгуур үзүүлэлт, нөхцөлийг харгалзан
бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах.
Зорилт 4.2.
Удирдлагын бүх түвшинд эрх мэдэл, үүрэг,
Эрх мэдэл, үүрэг
хариуцлагын
хуваарилалтыг
хариуцлагын
төгөлдөржүүлж хэрэгжүүлэх
хуваарилалтыг
Удирдлага,
Удирдлагын нэгжүүд хоорондын хамтын
төгөлдөржүүлэх, шат
санхүүгийн чадавхи
ажиллагааны уялдааг хангах
хоорондын үйл
Мониторингийн
Судалгаа,
туршилт,
эмчилгээ,
ажиллагааны уялдаа,
үзүүлэлтүүд
үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах таатай
санхүүгийн чадавхи, бие
орчныг бүрдүүлж, санхүүгийн чадавхийг
даасан байдлыг
дээшлүүлэх,
сайжруулах.
Нэгжүүдийн санхүүгийн эрх мэдлийг
өргөжүүлэх,
бие
даасан
байдлыг
сайжруулах.
Мэдээллийн системийг удирдлагын бүх
Зорилт 4.3.
шатанд боловсронгуй болгох, агууламжийг
Удирдлагын мэдээллийн
дээшлүүлэх,
шийдвэр
боловсруулалт,
системийг боловсронгуй
Мэдээллийн орчин
гаргалт ба гүйцэтгэлийн хяналт, үр дүнгийн
болгож, хяналт –
Мониторингийн
уялдааг сайжруулах.
шинжилгээ, үнэлгээний
үзүүлэлтүүд
Веб сайтын агуулга, үр өгөөжийг
түвшинд хүргэж,
сайжруулж, англи хувилбартай болгон, үйл
тасралтгүй хөгжүүлэх
ажиллагааг тогтмолжуулах
Зорилт 4.4.
Олон улс, бүс нутгийн
дээд боловсрол,
шинжлэх ухаан,
технологийн хамтын
ажиллагааг өргөжүүлэх.

Олон улсын санхүүжүүлэгч, мэргэжлийн
болон
төлөөллийн
байгууллагуудаар
дамжуулан гадаад хамтын ажиллагааг
өргөжүүлж, гадаад түншлэлийн сонирхлыг
татах.
Гадаадын их дээд сургууль, бизнесийн
байгууллагуудтай хамтарсан технологийн
парк, сургалтын төвүүдийг байгуулах.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх
зүйн орчныг бүрдүүлэх.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын солилцоог
нэмэгдүүлэх

Гадаад хамтын
ажиллагааны
өргөжилт
Олон улсын эрүүл
мэндийн
үйлчилгээний
сүлжээ

ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
Эрүүл мэндийн байгууллагуудыг өрсөлдөх орчныг бий болгох, иргэдэд чиглэгдсэн
даатгал, санхүүжилтын тогтолцоотой, олон улсын стандарт хангасан, эрүүл мэндийн
салбарын шинэ тогтолцоог өнөөгийн мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн
засгийн шинэ нөхцөл байдал шаардаж байна.
Судалгааны эхний хэсэгт Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтээр эрүүл
мэндийн салбарын өнөөгийн түвшинг үнэлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын
хууль эрх зүйн орчинг судалж, иргэд, олон нийтийн эрүүл мэндийн салбарын талаарх
төсөөлөл, хандлага, хүлээлтийн судалгаан дээр үндэслэн Монгол Улсын Эрүүл
мэндийн салбарын давуу болон сул тал, боломж, эрсдлийг тодорхойлсон.
Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд хийсэн судалгаа, шинжилгээ, Мянганы
хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод үндэслэн мэдлэгт
суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд тохирсон эрүүл
мэндийн системийн шинэлэг тогтолцоог санал болгож эрүүл мэндийн салбарын алсын
хараа, эрхэм зорилго, баримтлах зарчим, эрүүл мэндийн системийн тогтолцоо,
хөгжлийн стратегийг тодорхойлсон.
Дээрх судалгаанд үндэслэн дараах зөвлөмжийг санал болгож байна. Үүнд:
Эрүүл мэндийн системийн тогтолцоог шинэчлэх талаар:
Эрүүл мэндийн системийн удирдлагын болон үйлчилгээний бүх шатанд
мэдээллийн нэгдсэн системийг бий болгох,
Иргэдэд найдвартай эмнэлгийн нээлттэй ил тод үйлчилгээг үзүүлэх,
мониторингийг хэвшүүлэх,
Эрүүл мэндийн системийн эрх зүйн орчинг сайжруулах,
Үйлчлүүлэгч төвтэй, өндөр технологи бүхий тоног төхөөрөмжтэй, чадварлаг
эмч, сувилагч, мэргэжилтэн бүхий, бие даасан санхүүгийн эрх мэдэлтэй
өрхийн эмнэлэг бий болгох, одоогийн гурван шатлалт тогтолцоог хоёр шатлалт
тогтолцоонд шилжүүлэх,
Өрхөөр, үйлчлүүлэгчээр, эрүүл мэндийн үйлчилгээгээр, өрхийн эмчээр кластер
бий болгож үйлчлүүлэгчдэд кластерийг өөрөө сонгох эрхийг олгох,
Эрүүл мэндийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх их дээд сургуулийг
“Entreprenuerial World Class Research based University” загварт шилжүүлж, “их
сургууль – хүрээлэн, лаборатори – үйлдвэрлэл /эмнэлэг/” гэсэн түншлэлийг
бэхжүүлэх,
Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангаж, оролцоог
нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн ажилтан, ажилчдын ажлын ачааллыг оновчтой
тогтоох болон ажлын үр дүнг бодитой үнэлэх замаар цалин хөлс, урамшууллыг
өсгөж, үндсэн цалинг жил бүр инфляцийн түвшнээс багагүй хувиар
нэмэгдүүлэх.
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх,
Өндөр технологид суурилсан эрүүл мэндийн техник, технологийг нэвтрүүлэх,
Эмнэлгийн үйлчилгээ, чанарыг сайжруулах талаар:
Орчин үеийн оношлогоо, эмчилгээний төвийг байгуулах,
Оношлогоо, эмчилгээ, үйлчилгээний шударга үнэлгээний журмыг боловсруулж
мөрдөх,
ЭМД-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар хамрах хүрээг өргөжүүлэх,
үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуу болон ажилгүй иргэдэд
эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх тусгай хөтөлбөрийг боловсруулах,
Эмнэлгийн анхан шатны тусламжийг үнэ төлбөргүй авах боломжийг
нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнэ тариф тогтоох замаар эрүүл мэндийн
үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх,
Аймаг, сумын эмнэлгийн боловсон хүчин, тоног төхөөрөмж, эмийн хангамжийг
сайжруулах, үйл ажиллагааны стратеги, арга зүйг хөгжүүлэх замаар хүн амын
ялангуяа хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах,
Орон нутгийн төр, захиргааны байгууллагын нийгмийн ажилтнуудыг тухайн
орон нутагтаа тохиромжтой эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад
зохимжтой арга, хэлбэрүүдийг судлан хэрэгжүүлэх чадвартай болгох,
Байнгын буюу олон жилийн туршид ядуу байгаа иргэд нь сэтгэлгээний хувьд
ихээхэн ядуурсан, ямар нэгэн байнгын хөдөлмөр эрхэлдэггүй, ихэнх нь
хөдөлмөр эрхлэх чадваргүй байдаг тул эдгээр бүлэг ядуу хүмүүст байнгын
орлого олоход чиглэсэн гэхээсээ илүүтэйгээр нийгмийн халамж, тэтгэмжийн
бодлого, эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх бодлогыг баримтлах,
Эрүүл мэндийн үйлчилгээний талаар тогтмол судалгаа хийдэг, нийгмийн тэр
дундаа иргэдийн дуу хоолой болж асуудал дэвшүүлдэг, бодлого боловсруулдаг
иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ,
ЭМД-ын тогтолцоог өөрчлөх талаар:
Засгийн газраас хэрэгжүүлэх ЭМД-ын тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн бодлогыг
зөв тодорхойлох, түүний гүйцэтгэлийг байнга хянах ажлын тогтолцоог
бүрдүүлэх,
ЭМД-д эмнэлгийн оношлогоо, үйлчилгээний чанарын талаар тусгах, эмчилгээ,
үйлчилгээний чанарт хяналтын тогтолцоог бий болгох,
Эрүүл мэндийн салбарын хувьчлалыг өргөжүүлэх, төрийн үйлчилгээг хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх,
Эмнэлгүүдийг бие даалгах, эрүүл мэндийн байгууллагын хоорондын
өрсөлдөөнийг дэмжих,
Төрөөс хариуцах иргэдийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх,
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгчдөд цахим үнэмлэхийг нэвтрүүлэх,
ЭМД-ын ач холбогдлыг иргэдэд таниулан сурталчлах ажлын тогтолцоог
сайжруулахын тулд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх,
ЭМД-д заавал даатгуулах иргэдийнхээ эрүүл мэндэд учирч байгаа эрсдэл,
хохиролыг нөхөн сэргээх үндсэн үүргээ биелүүлэх
ЭМД нь нийгмийн түншлэгч талуудын оролцоотой биеэ даасан үндэсний
хэмжээний байгууллага байх.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.

Монгол улсын үндсэн хууль
Эрүүл мэндийн тухай хууль
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
Эрүүл мэндийн мастер төлөвлөгөө
Эрүүл мэндийн салбарын бусад хууль эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрүүд
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, үндэсний хоёр дахь, гурав дахь
илтгэлүүд, 2007, 2009 он
Статистикын эмхэтгэл, ҮСХ, 2010
World Health Statistics, WHO, 2008, 2009, 2010, 2011 он
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын талаарх олон нийтийн төсөөлөл,
судалгааны тайлан, Мониторингийн төв, 2011 он,
Монгол Улсын мянган хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх сэдэвчилсэн
тайлан, Мониторингийн төв, 2010 он

More Related Content

What's hot

судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээ
Enkhbold Ebo
 
лекц 4,
лекц 4,лекц 4,
лекц 4,
Ge Go
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
Bayar Be
 
Des & cross sec ph.d
Des & cross sec ph.dDes & cross sec ph.d
Des & cross sec ph.d
zorigoo.sph
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
E-Gazarchin Online University
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
zorigoo.sph
 
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
Orgio Ekho
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
Virgo Muujig
 

What's hot (20)

судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээ
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлт
 
лекц 4,
лекц 4,лекц 4,
лекц 4,
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинЭрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
Des & cross sec ph.d
Des & cross sec ph.dDes & cross sec ph.d
Des & cross sec ph.d
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргах
 
хуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлогхуваарилалтын суваг түүний онцлог
хуваарилалтын суваг түүний онцлог
 
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
 
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
Сэтгэл ханамжийн судалгаа - SICA LLC
 
гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
 
амны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуйамны хөндийн эрүүл ахуй
амны хөндийн эрүүл ахуй
 
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх ньрубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөлХэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
 

Similar to Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж

стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
admiral_mgl
 
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
mapc88812
 
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
mapc88812
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тойм
galsan dorj
 
эмг ын долоо хоног
эмг ын долоо хоногэмг ын долоо хоног
эмг ын долоо хоног
galsan dorj
 

Similar to Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж (20)

стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
 
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
 
2017.03.09
2017.03.092017.03.09
2017.03.09
 
1101 pre-tsolmon
1101 pre-tsolmon1101 pre-tsolmon
1101 pre-tsolmon
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
 
Huuhdiin eruul mendiin tulgamdsan asuudluud 2017
Huuhdiin eruul mendiin tulgamdsan asuudluud 2017Huuhdiin eruul mendiin tulgamdsan asuudluud 2017
Huuhdiin eruul mendiin tulgamdsan asuudluud 2017
 
Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тойм
 
эмг ын долоо хоног
эмг ын долоо хоногэмг ын долоо хоног
эмг ын долоо хоног
 
2017.03.20
2017.03.202017.03.20
2017.03.20
 
Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)
 
Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг дархан уул аймагт хэрэгжүүлэх боломжыг...
Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг дархан уул аймагт хэрэгжүүлэх боломжыг...Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг дархан уул аймагт хэрэгжүүлэх боломжыг...
Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг дархан уул аймагт хэрэгжүүлэх боломжыг...
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdfpharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
batnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
batnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
batnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
batnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
batnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
batnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
batnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
batnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
batnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
batnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
batnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
batnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
batnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
batnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж

  • 1. “БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСАГ, УДИРДЛАГЫН ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА” ШУТИС-ийн ОЮУТНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАН “ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ X БАГА ХУРАЛ МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ ПРАКТИКЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД Б.АДЪЯАБАЯСГАЛАН МХТС, ХХМ 3-р курс удирдагч М.БУРМАА МХТС, ахлах багш Улаанбаатар 2012 он
  • 2. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь эмнэлгийн хоцрогдсон бүтэц технологи, иргэдийн хэрэгцээнд нийцдэггүй, эдийн засгийн хөшүүрэггүй, хүнд суртал, дарамт ихтэй, мониторинггүй, үр ашиггүй байна. Эрүүл мэндийн байгууллагуудын өрсөлдөх орчныг бий болгох, иргэдэд чиглэгдсэн даатгал, санхүүжилтын тогтолцоотой, олон улсын стандарт хангасан, эрүүл мэндийн салбарын шинэ тогтолцоог өнөөгийн мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдал шаардаж байна. ХУРААНГУЙ. Мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгмийн эрүүл мэндийн системийн тогтолцоо нь зорилго, чанар, аюулгүй байдлыг эрхэм болгон эрүүл хүн, эрүүл нийгмийг байгуулахын төлөө ажиллах хүмүүн капиталыг дээдэлсэн тасралтгүй хөгжих систем байх болно. Ийм эрүүл мэндийн системийн алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчим, эрүүл мэндийн системийн тогтолцоо, хөгжлийн стратегийг салбарын түвшний дотоод, гадаад орчны судалгаан дээр үндэслэн тодорхойлж зөвлөмжийг боловсруулсан. Дээрх шинэчилсэн тогтолцоог нэвтрүүлснээр нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлж эрүүл нийгмийг бий болох практик ач холбогдолтой. ТҮЛХҮҮР ҮГ: Эрүүл мэнд, эрүүл мэндийн тогтолцоо, стратеги, менежмент, НЭГ. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮВШИН Өнөөгийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг олон улсын нийтлэг нийцүүлэн оновчтой болгох, “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, 2015 Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн чиглэгдэж байна. чанартай өсөлтийг жишигт он гэхэд хангахад Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хүснэгт 1 Цогц бодлогын стратегийн зорилтууд Стратегийн зорилтууд Үйл ажиллагаа Нэгдүгээр үе шат (2007-2015 он) Сум, өрхийн эмнэлгийн анхан Эх, нялхсыг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох; шатны тусламж хүргэх, Шүд эмчлэх, эрхтэн тогтолцооны өвчний оношилгоо, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний арга технологийг сумын түвшинд нэвтрүүлэх; эмчилгээ, дархлаажуулалт Бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын хийх, шүдний өвчин эмчлэх, вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэтэй тэмцэх чадвартай бэлгийн замаар дамжих болгох; халдвар, хүний дархлал Малчдад нүүдлийн өрхийн эмнэлгээр үйлчлэх тогтолцоог
  • 3. хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэгээс сэргийлэх, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах чадамжийг цогц байдлаар хөгжүүлэх Аймаг, дүүргийн болон улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны чадамжийг хөгжүүлэх Эрүүл мэндийн байгуул-лагыг мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай болов-сон хүчнээр хангах Хүн амын өвчлөл, цаг бусын нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг ахиулна. Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх, бүрдүүлэх; Газар нутгийн алслагдалтын болон цаг уурын нөхцөлийн нэмэгдэл олгох арга хэмжээг хэрэгжүүлэх. онцгой Хорт хавдарыг эрт оношилох, эмчлэх боломжоор аймаг, дүүргийн эмнэлгийг хангах; Клиникийн тусгай эмнэлгүүд, мэргэжлийн төвүүдийн үйлчилгээг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх; Дэлхийн тухайн цаг үеийн стандартад нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрийн үйлчилгээний арга технологи, холбогдох тоног төхөөрөмжийг байнга шинэчлэх, засвар үйлчилгээг хангах тогтолцоог бүрдүүлэх; Алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт нэвтрүүлэх; Өвчний түүхийг цахим картын тогтолцоонд оруулах. Эрүүл мэндийн байгууллагыг үйлчлүүлэгчээ дээдэлсэн үйл ажиллагааны зарчимтай болгох; Хүний нөөц, мэргэжлийн ур чадварын сургалтыг олон улсын жишигт хүргэх; Эмч мэргэжилтнүүдийн цалин, шагнал, урамшуулал, нэмэгдлүүдийн боловсронгуй тогтолцоог хэрэгжүүлэх. Хүн амд амьдралын зөв зохистой хэвшил, бие бялдраа чийрэгжүүлэх орчин бүрдүүлэх; Хүн амын дунд эрүүл аж төрөх, уур амьсгалын дарамт, удамшлын аливаа доголдлоос эрүүл мэндээ хамгаалахад чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөжүүлэх; Нөхөн сэргээх, асаргаа, сувилгааны төрлүүдийг хөгжүүлэх; Уламжлалт анагаах ухааны шилдэг аргыг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх; Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоноглолын үйлдвэрлэлийн тэргүүлэгч технологийг хөгжүүлэх; Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх; Байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх; Олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар хувь хүн, хамт олон эрүүл мэндээ хамгаалах санал, санаачилгыг дэмжин өрнүүлэх; Сум, дүүрэг, хот суурин газар болон гэр бүл, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх Хүн амыг баталгаат ундны усаар хангах, эрүүл ахуйг сайжруулах, химийн болон бусад үйлдвэр, ахуйн хог хаягдлын менежментийг багтаасан амьдралын эрүүл орчин бий болгох замаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх. Хоёрдугаар үе шат (2016-2021 он) Эрүүл мэндийн салбарт удирдлага, санхүүжилтийн нэгдмэл тогтолцоог хөгжүүлэх, Эрүүл мэндийн хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх; Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн тусламж, үйлчилгээний нөөцийг шатлал бүрээр зохистой хуваарилан анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлэх; Тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллага болон санхүүжүүлэгч байгууллага хоорондын эрх, үүргийг тусгаарлаж, чанартай тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэлээр санхүүжүүлдэг удирдлага, санхүүжилтийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх; Салбарын хөгжлийн урт хугацааны стратеги, бодлогын дагуу олон улсын хамтрагч талуудын санхүүгийн болон техникийн туслалцааг үр ашигтай зарцуулахад чиглэсэн хамтын
  • 4. Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр ханган эрүүл мэндийн шаардлагатай, зохистой технологийг нэвтрүүлж, салбарын дэд бүтцийг сайжруулах, хариуцлага бүхий зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх. Хүн амыг зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй, тасралтгүй хангах; Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн идэвхт бодисын чанарын баталгаа, аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий болгох; Хүн ам, эрүүл мэндийн байгууллагад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх; Эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмжийн байнгын нийлүүлэлт, засвар үйлчилгээг хангах тогтолцоо бий болгож, оношилгооны чадавхийг сайжруулах. Дээрх цогц бодлогын мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн талаарх шалгуур үзүүлэлтүүдээр Монгол Улсын үзүүлэлтийг дэлхийн болон бүсийн дундаж үзүүлэлттэй авч үзвэл дараах байдалтай байна. Хүснэгт 2 МХЗ-ын эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтүүд Үзүүлэлтүүд 5 хүртэлх настай тураалтай хүүхдийн эзлэх хувь 5 хүртэлх настай хүүхдийн эндэглийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/ Эхийн эндэглийн түвшин /100000 амьд төрөлтөнд/ Эрүүл мэндийн мэргэжлийн ажилтан эх барьсан төрөлтийн хувь Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэгчдийн хувь Насанд хүрээгүй охидын жирэмслэлтийн хувь /15-19 насны 1000 охид тутамд/ 15-49 насны насанд хүрэгчдийн ХДХВ-ын тархалт Сүрьеэ өвчнөөс шалтгаалсан нас баралтын түвшин /100000 хүн амд/ Цэвэр ус хэрэглэдэг хүн амын тоо Дэлхийн дундаж Бүсийн дундаж Монгол Улс 2007 2008 2009 2007 2008 2009 2007 2008 2009 2.3 2.7 2.7 5.7 5.4 5.4 5.2 5.3 5.3 65 65 60 21 21 21 41 29 41 82 260 51 51 50 65 46 66 66 92 92 99 99 ≥99 62.3 62.3 82.7 80.2 66 66 66 48 48 48 11 11 11 19 19 19 0.1 0.1 0.1 0.8 0.7 0.8 0.1 0.1 0.1 20 20 15 13 21 6 21 87 87 90 90 76 76 76 66 87 92 90 Эх сурвалж: World Health Statistics 2009-2011 Эрүүл мэндийн зардал. Эрүүл мэндийн нийт зардлыг улсын төсөв, хувийн хэвшлийн хувь, нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал, ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардлын хувийг тус тус тооцдог.
  • 5. 12 10 8 6 4 2 0 Дэлхий дундаж йн Бүсийн дундаж н Монгол Улс л 00 200 2006 2007 2 2008 Зураг 1. Д ДНБ-д эзлэх эрүүл мэнди нийт зар ийн рдал, хувь Энэ мэ эдээгээр д дотоодын н нийт бүтээ эгдэхүүнд эзлэх эрү үүл мэндийн зардлы хувь ын Монгол Улсын х л хувьд дэлхи дундж ийн жаас 2.2 да ахин, бүсий дунджа 1.7 дахин бага йн аас байна. /Зураг 1/ Нэг хүн ногдох эрүүл мэнд нд дийн зарда манай ул ал лсын хувьд дэлхийн д д дунджаас 7 дахин, харин б бүсийн дун нджаас 4 да ахин доогуу байна. ур 1000 800 600 йн дундаж Дэлхий 400 Бүсийн н дундаж 200 Монгол л Улс 0 2000 2006 2007 2008 2 Зураг 2. Нэг хүнд ногдох эрүү мэндийн з г үл зардал Эрүүл м мэндийн за ардлын тал лаар илүү д дэлгэрэнгүй хүснэгт 5-аас харж болно. йг ж 300000 250000 200000 150000 100000 50000 0 12 10 8 6 4 2 0 2000 2002 2 2004 20 006 2008 хувиар сая төгрөг Монгол Улсын эр л рүүл мэнди нийт зардал 2000 ийн 0-2010 онд 50-250 тэр рбум төгрө хүрч өгт жилд д дунджаар 1 1.19 дахин өсч байха улсын нэгдсэн тө н ад н өсвийн зарл лагад эзлэх эрүүл х мэндий зардал 10-8 хувь бо йн олтол буур рсан байна. 2010 Эрүүл л мэндийн ни ийт зардал Улсын н нэгдсэн төсвийн зарлага ад эрүүл мэнд дийн зардал Зураг 3. Монгол Улсын эрүүл мэнд дийн зардлы динамик ын
  • 6. Хүснэгт 3 Эрүүл мэндийн зардал 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 2008 2000 2006 2007 2008 2000 2006 2007 2008 ДНБ эзлэх эрү мэндийн Б-д үүл нийт зардал, хув вь ЭМ-ийн нийт зар рдалд эзлэх гийн газрын з зардал, хувь засг ЭМ-ийн нийт зар рдалд эзлэх ийн йн вь хуви хэвшлий зардал, хув ЗГ-ы нийт зард ын далд эзлэх ЗГ-ын ЭМ-ийн зардлын хувь н ЭМ-ийн нийт зар рдалд эзлэх аад вь гада нөөц, хув ЗГ-ы ЭМ-ийн з ын зардал дахь Э ЭМийн нийгмийн ха амгааллын дал зард Хув вийн хэвшлий ЭМ-ийн йн зард дахь хала дал аасны зардал, , хувь ь Нэг хүнд ногдох эрүүл мэнди х ийн дал зард Нэг хүнд ногдох эрүүл мэнди х ийн ын ЗГ-ы зардал 2007 Монгол Улсын үзүүл лэлт 2006 1. Эрүүл мэнди зардлын Э ийн н үзүүл лэлт Бүсийн дундаж н үзү үүлэлт 2000 № Дэлх хийн дундаж үзүүлэлт ү 8.3 8.7 8 9.7 8.5 6 6.1 6.5 5.8 4.9 5.7 4.3 3.8 56.4 57.6 59.6 60.5 63.7 61 67.8 67.1 80.1 73.7 81.7 81.4 43.5 42.4 40.4 38.4 36.3 39 32.2 31.1 19.9 76.3 18.3 18.6 8 13.3 14.3 15.4 13.9 13.8 13.8 15.1 13.7 10.7 12.7 9.1 7.5 0.3 0.4 0 0.2 0.3 0.2 0.2 2 0.1 0.2 27.5 1.5 2.6 7.5 1 44.9 41.1 41.2 42.2 65.6 63.1 63 66.6 24.5 50 33 33 50.7 49.3 43.9 50.7 88.8 80.7 81.6 81.4 70.6 7 44 790 863 89 298 461 531 530 99 1 566 7 87 164 138 131 455 493 52 190 282 330 328 24 2 320 4 70 121 112 107 84.4 78.6 Эх сурвалж World Heal Statistics 2009-2011 ж: lth Эрүүл мэндийн с салбарын бодлого ст тратеги нь урьдчила сэргийлэ анагаах ухаан, ь ан эх х нийгми ийн эрүүл мэндийн ч баримж чиг жаатай бол ловч санхү үүжилтийн 80% нь тусламж т үйлчил лгээнд, 5% нь урьдчи илан сэрги ийлэхэд зар рцуулагдаж байгаа н бодлого бодит ж нь о, байдлы зөрөөг х ын харуулж бай йна. 2011 2010 Цалин хөлс ба Ц а НДШ Эм, хоол Э Бусад зардал Б 2009 Тогтмол зардал Т 2008 0% 20% 40% 60 0% 80% 100% Зураг 4. Эр рүүл мэндий салбарын урсгал зард йн н длын бүтэц
  • 7. Эрүүл мэндийн за ардлын бүт тцээс харва нийт зар ал рдлын 50 х хувь нь цал хөлс ба НДШ, лин а им ь лны зардал, 10 хувь нь тогтмол зардал, ү н л үлдсэн 20 хувь нь х 20 орчи хувь нь эм, хоол бусад з зардал эзэлж байна. Эрүүл мэндийн з зардлын 70 0-78 хувий улсын төсвөөс, 20 йг т 0-22 хувий эрүүл мэндийн йг м даатгал сангаас үлдсэн 5 лын с, 5-10 хувийг үндсэн бо г олон туслах үйл ажил х ллагааны ор рлогоос санхүүж жүүлжээ. 2011 1 2009 9 ЭМД‐ы ын сангаас 2007 7 Үндсэн н болон тусла ах үйл  ажилла агааны орлог гоос 2005 5 Төсвөө өс 2003 3 0% 20% 2 40% 60 0% 80% % 100% % Зур 5. Эрүүл мэндийн зар раг рдлын эх үүс свэр Эрүүл мэндийн с салбарт зар рцуулж бай йгаа нийт зардал боло нэг хүн ногдох зардлын з он нд з судалга авч үзв Монгол Улсын ху ааг вэл л увьд нэг хү ногдох зардал 20 онд жи 73.4 үнд х 008 илд мянган төгрөг ног н гдож байса бол 2011 оны хувьд 105.8 мян ан 1 д нган төгрөг болсон ба г айна. 140 120 y = ‐0.07 3 + 2.169x2 ‐ 8.957x + 29 76x 9.16 100 80 60 40 20 0 000 20 2002 2 2004 2006 2008 2010 Зураг 6. Н хүнд ногд эрүүл мэ Нэг дох эндийн зарда мян.төг ал, 2013 он гэхэд нэг хүнд ногдох эрүүл м н мэндийн зар рдал 120 мя янган төгрө хүрэх өгт төлөвтэ байна. эй
  • 8. ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН Иргэд эрүүл байх орчин нөхцлийг бүрдүүлэх төрийн бодлого, үйл ажиллагаа. Монгол Улсын хүний эрүүл мэндийн хөгжлийн бодлого нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, шудрага, чанартай, бодит үр дүнтэй үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр өсөлтийг дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. “Эрүүл мэндээ хамгаалах эрх хүний эрхийн тухай” конвенцид “Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөвхөн эрүүл мэндийн зохистой үйлчилгээгээр цаг хугацаанд нь үйлчлүүлэх эрхээр хязгаарлалгүй, хүний эрүүл байх нөхцлийг бүрдүүлэгч эрүүл аюулгүй ундны ус, шаардлагад нийцсэн ариун цэврийн нөхцөл, хоргүй хоол хүнсний хангамж, орон байр, ажлын нөхцөл, байгаль орчны эрүүл байдал, мөн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл авах зэрэг асуудалд хүн амыг өргөн татан оролцуулах нь нэн чухал” гэж заасан байна. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 6-д баталгаажуулсан байгаа Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” хэмээжээ. Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүний эрхийг хүндэтгэн дээдэлж хүн бүрд тэгш эрх, боломж олгохын төлөө төрийн бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн байгаа. Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр "Эрүүл мэндийн тухай", "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай", "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай", "Ариун цэврийн тухай", "Сэтгэцийн эрүүл мэндийн тухай", "Донорын тухай", "Дархлаажуулалтын тухай", "Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай", "Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай" зэрэг 13 хууль, 5 бодлогын, 15 стратегийн баримт бичиг, 20 гаруй төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжиж байна. Судалгаагаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын 41.5 хувь нь хэрэгжээгүй, 41.5 хувь нь хэрэгжилтийн явц удаан, 17 хувь нь сайн хэрэгжиж байна. /хавсралт 1/ Дээрх хоёр бүлэгт авч үзсэн дотоод болон гадаад орчны судалгаанд үндэслэн эрүүл мэндийн салбарын SWOT шинжилгээг хийлээ.
  • 9. Хүснэгт 4 Эрүүл мэндийн салбарын SWOT шинжилгээ ДАВУУ ТАЛ БОЛОМЖ • Нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал • Гадаад хамтын ажиллагааны өргөжилт • Үйлчлүүлэгчдийн цахим картны хэрэглээ • Өндөр чадамжтай боловсон хүчин • Эрүүл мэндийн ажилчдын боловсролын түвшний өсөлт хөгжилт • Эмнэлгийн шатлалтай систем • Эрүүл мэндийн салбар дахь санхүүгийн байдал тогтвортой • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжил • Эрүүл мэндийн салбарын шалгуур үзүүлэлтүүдээс бүсийн дунджаас дээгүүр • ДЭМБ-ийн гишүүн орон • Уламжлалт анагаах ухаан • Эрүүл мэндийн салбарын шинэчлэлт • Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн хэрэгжилт • Эрүүл мэндийн дэд бүтцийн хөгжил • Төвлөрлийг сааруулах • Санхүүгийн нөөц, боломж • Өндөр технологийн хөгжил • Эмзүйн удирдлагын тогтолцоотой мэдээллийн систем бүхий эмийн ханган нийлүүлэх тогтолцоо • Урамшууллын механизм • Эдийн засгийн өсөлт • Бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдал • Нарийн мэргэжлийн эмч • Дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ • ОУ-ын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа • Хөрөнгө оруулалт, зээл тусламж • Лаборатори болон эрүүл мэндийн байгууламжуудын дэд бүтцийн хөгжил • Даатгал, санхүүгийн нэгдсэн тогтолцоо СУЛ ТАЛ АЮУЛ ЗАНАЛ • ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь бага • Эмийн зохисгүй хэрэглээ • Стандартын бус, хориглосон заалттай эмийн хэрэглээ • Эмнэлгүүдийн ачаалал их, багтаамж бага • Шаардлагагүй хэвтэлт, хэвтэн эмчлүүлэх хугацаа • Эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлс бага, нийгмийн баталгаа муу • Хяналт, мониторингийн систем байхгүй • Орчин үеийн дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмжийн дутагдал • Иргэдийн ЭМД-ын талаарх мэдлэг хомс, даатгалын оновчгүй тогтолцоо • Үйлчилгээний хүртээмж, цар хүрээ, хэрэглээ болон чанар сул • Мэдээллийн системийн аюулгүй байдал алдагдах • Эрүүл мэндийн ажилтнуудын тогтвор суурьшил алдагдах • Нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал • Дэлхий нийтийг хамарсан халдвар өвчин, байгалийн гамшиг, бусад эрсдлүүд • Хүнсний аюулгүй байдал алдагдах, экологийн тэнцвэргүй байдал, бохирдол • Ядуурал, ажилгүйдэл, инфляци ихсэх • Эрүүл мэндийн секторийн ёс суртахууны байдал муу • Эрүүл мэндийн байгууллагын нийгмийн хариуцлага сулрах
  • 10. ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТОГТОЛЦОО Дэлхий нийтэд өнөөдөр мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн тогтолцоо дараах үндэслэлээр хөгжих зүй тогтол бүрдээд байна. 1. Мэдлэгийн үйлдвэрлэлийн хурд түргэссэн. 2. Нийгмийн үйлдвэрлэл дэх материаллаг бус активын эзлэх хувийн өсөлт нь зөвхөн шинжлэх ухааны багтаамж ихтэй салбарт төдийгүй, бүх салбарт явагдаж байна. 3. Инноваци эдийн засгийн тодорхойлогч үйл ажиллагаа болж байна. 4. Тоон технологид үндэслэсэн мэдээлэл, холбооны хэрэгсэлд эрс өөрчлөлт гарснаар мэдээллийн хурд нэмэгдэж, мэдлэгийн арга хэрэгсэл өөрчлөгдсөн. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь эмнэлгийн хоцрогдсон бүтэц технологи, иргэдийн хэрэгцээнд нийцдэггүй, эдийн засгийн хөшүүрэггүй, хүнд суртал, дарамт ихтэй, мониторинггүй, үр ашиггүй байна. Эрүүл мэндийн байгууллагуудыг өрсөлдөх орчныг бий болгох, иргэдэд чиглэгдсэн даатгал, санхүүжилтын тогтолцоотой, олон улсын стандарт хангасан, эрүүл мэндийн салбарын шинэ тогтолцоог өнөөгийн мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдал шаардаж байна. Манай судалгааны баг энэ мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд тохирсон эрүүл мэндийн системийн дараах шинэлэг тогтолцоог санал болгож байна. Энд эрүүл мэндийн салбарын алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчим, эрүүл мэндийн системийн тогтолцоо, хөгжлийн стратегийг дараах байдлаар тодорхойлж байна. ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМИЙН СТРАТЕГИЙН БҮТЭЦ Мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд тохирсон эрүүл мэндийн системийн дараах шинэлэг тогтолцооны алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчмыг дараах байдлаар тодорхойлж байна. I. II. Алсын хараа Эрхэм зорилго Монгол Улсын эрүүл мэндийн систем нь таны хамгийн сайн сайхан амьдралын төлөө халамж анхаарал тавьж, таны эрүүл мэндийн төлөө тантай хамтран ажиллах болно. III. Үндсэн зарчмууд
  • 11. Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргах үйл явцад дараах зарчмуудыг баримтлана. Эрхэмлэх зүйл Хамтын ажиллагаа Давуу тал Ил тод байдал Хариуцлагын тогтолцоо IV. Нэг нэгнийхээ алсын хараа, итгэл найдвар, сонголтыг үнэлж, хүндэтгэх, Хүнлэг нигүүлсэнгүй байх, хоорондоо намбалаг харьцах, Нууцыг хадгалж, шударга занг эрхэмлэх, Бусдын хувь нэмрийг онцлон тэмдэглэх. Үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид болон хувьцаа эзэмшигчидтэй хамгийн сайн үр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө хамтран ажиллах, Эрүүл мэндийн төлөвлөгөө, үйлчилгээ болон түүний мониторингид үйлчлүүлэгчид, харилцагчид, эрүүл мэндийн ажиллагсдын түншлэлийг бэхжүүлэх, Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, байгууллагуудын хамтын ажиллагааны түншлэлийг бэхжүүлэх. Чанар болон аюулгүй байдал, үйлчилгээний төгс байдлыг тусгайлан, системчлэн судалж, тасралтгүй сайжруулах, Шинэчлэлт, өөрчлөлтийг байнга өндөр түвшинд нэвтрүүлэх. Эрүүл мэндийн удирдлагын болон үйлчилгээний цахим мэдээллийн системийг бүрдүүлэх. Нээлттэй шударга харилцаагаар итгэлцлийг бий болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний талаар найдвартай цахим мэдээллээр хангах, Эрүүл мэндийн системийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийн ил тод мэдээллийг бий болгох. Ёс зүй, шударга байдал, сахилга батын үүрэг хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, Нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, Мониторингийн үйл ажиллагааг хэвшүүлэх. Эрүүл мэндийн системийн тогтолцоо Бидний санал болгож байгаа эрүүл мэндийн системийн тогтолцоо нь дараах зургаан үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. /зураг 22/ Үүнд: Нийгэмд эрүүл мэндийн чанартай, аюулгүй үйлчилгээг ямар ч үед хамгийн бага зардлаар хаана ч тасралтгүй үзүүлэх, Өндөр боловсролтой, дадлага туршлагатай, үүргээ сайн биелүүлдэг эрүүл мэндийн ажиллах хүчин нь тухайн боломжит нөөц, нөхцөл байдалд үр дүнтэй, үүрэг хариуцлагатай, үнэнч шударга, хурдан шуурхай ажиллах, Найдвартай, ил тод эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем нь үйлчилгээг баталгаажуулж, эрүүл мэндийн системийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх, Чанартай, аюулгүй, шинжлэх ухааны үр дүнтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн, технологи бий болгох, шинэчлэлтийг тасралтгүй хэрэгжүүлж ажиллах, Эрүүл мэндийн санхүүгийн систем нь эрүүл мэндэд хүрэлцэхүйц сан хөмрөгийг бий болгож, санхүүгийн эрсдэлгүй, шаардлагатай үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлэх,
  • 12. Манлайлал болон удирдлага нь стратеги болон бодлогын төлөвлөлтөөр хангаж, дүрэм, журам, зохицуулалт, үүрэг хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж, гадаад түншлэлийг бэхжүүлэх зэрэг болно. Зураг 7. Эрүүл мэндийн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийн шүтэлцээ Дээрх зургаан үндсэн хэсгээс гарах гарц нь бүх түвшинд ЭМ-ийн тэгш хуваарилалт, эрүүл нийгэм бий болох, тав тухтай, найдвартай, чанартай, найрсаг үйлчилгээг үзүүлэх, нийгмийн болон санхүүгийн эрсдлээс хамгаалах, салбарын үр ашиг нэмэгдэх болно. /зураг 23/ Зураг 8. Эрүүл мэндийн системийн бүрэлдэхүүн ба гарц Мэдлэгт суурилсан мэдээлэлжсэн нийгмийн эрүүл мэндийн системийн тогтолцоо нь зорилго, чанар, аюулгүй байдлыг эрхэм болгон эрүүл хүн, эрүүл нийгмийг байгуулахын төлөө ажиллах хүмүүн капиталыг дээдэлсэн тасралтгүй хөгжих систем байх болно. Зураг 9. Эрүүл мэндийн системийн тогтолцоо
  • 13. Зураг 10. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалтын бүтэц Дунд хугацаанд эрүүл мэндийн системийн дээрх шинэ тогтолцоог бий болгох үе шатууд дараах байдалтай байна. Зураг 11. Эрүүл мэндийн системийн тогтолцоо бүрэлдэн бий болох үе шат Нэгдүгээр үе шатанд эрүүл мэндийн системийн удирдлагын болон үйлчилгээний бүх шатанд мэдээллийн нэгдсэн системийг бий болгосноор иргэдэд найдвартай эмнэлгийн нээлттэй ил тод үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн системийн удирдлага, төлөвлөлт, мониторингийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх болно. Үйлчлүүлэгч төвтэй, өндөр технологи бүхий тоног төхөөрөмжтэй, чадварлаг эмч, сувилагч, мэргэжилтэн бүхий, бие даасан санхүүгийн эрх мэдэлтэй өрхийн эмнэлэг бий болно. Өрхийн эмнэлгүүд нь өөрийн кластерт иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлогоо, шинжилгээ, сургалт, сурталчилгааны бүхий л үйлчилгээг үзүүлнэ. Одоогийн гурван шатлалт тогтолцоог хоёр шатлалт тогтолцоонд
  • 14. шилжүүлснээр аймаг, сум дунд, дүүргийн эмнэлгүүд нь клиник статустай байж эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн бодлогыг зөв тодорхойлох, түүний гүйцэтгэлийг байнга хянах ажлын тогтолцоог бүрдүүлэх, даатгалд эмнэлгийн оношилгоо, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний чанарын талаар тусгах, эмчилгээ үйлчилгээний салбарт хяналтын тогтолцоог бий болгох, эмнэлгүүдийг бие даалгах, эрүүл мэндийн байгууллагын хоорондын өрсөлдөөнийг дэмжих, шимтгэл төлөгч, даатгалын байгууллага хоорондын холбоог бий болгох, иргэдэд даатгалаа захиран зарцуулах эрхийг олгох, эрүүл мэндийн даатгалын хуулийг амьдралд бодитой хэрэглээ болгоно. Эрүүл мэндийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх их дээд сургуулийг “Entreprenuerial World Class Research based University” загварт шилжүүлж, “их сургууль – хүрээлэн, лаборатори – үйлдвэрлэл /эмнэлэг/” гэсэн түншлэлийг бэхжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний эрэлтийг дараах аргачлалаар тодорхойлно. Бүс, орон нутгийн үндэсний онцлогт тохирсон хэрэглээний түвшинг хүн амын нас, хүйс, хүсэл сонирхол, орлогоор сегментчилсэн тоо хэмжээгээр бий болох нийт эрэлтийг эрүүл мэндийн байгууллагын хүчин чадалд харьцуулснаар боловсон хүчний хэрэгцээг тодорхойлно. Хоёрдугаар үе шатанд эрүүл мэндийн үйлчилгээний мониторингийг бий болгосноор ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх болно. Хэрэглэгчдийг сегментчилснээр өрхийн эмчээр ахлуулсан кластерууд үүсч, тухайн эмч тухайн өрхийн гишүүдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлж, өөрөөр хэлбэл хэрэглэгчид өвчин тусахгүйн тулд эрүүл мэндийн даатгал төлөх болно. Энэхүү кластер нь өрхөөр, үйлчлүүлэгчээр, эрүүл мэндийн үйлчилгээгээр, өрхийн эмчээр ангилагдан үүсэх болно. Үйлчлүүлэгч кластерийг өөрөө сонгох эрхтэй байна. Иргэд өөрсдийн төлсөн даатгалын мөнгөө хэдэн хувийг урьдчилан сэргийлэхэд, хэдэн хувийг шинжилгээнд хамрагдахад төлсөн болон тухайн жилд өөрт нь эрүүл мэнддээ зориулаагүй хичнээн даатгалын мөнгө үлдсэнийг хянах боломжийг бүрдүүлнэ. Гуравдугаар шатанд иргэдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлсэн, тэднийг эрүүл мэндийн өндөр боловсролтой, эрүүл аж төрөх ёс бүхий эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл хангалуун эрүүл нийгмийг бий болгоно. V. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратеги Мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн эрүүл мэндийн системийн тогтолцоонд баримтлах стратегийн зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хүснэгт харуулав.
  • 15. Хүснэгт 5 Эрүүл мэндийн салбарын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, шалгуур үзүүлэлт Хэрэгжүүлэх стратеги зорилтууд Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд Үр дүн ба шалгуур үзүүлэлтүүд Зорилго 1. Хөгжлийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээлч сэтгэлгээтэй, чадварлаг эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг бэлтгэж, мэдлэгийн түвшинг баталгаажуулна. Зорилт 1.1. Эрүүл мэндийн боловсон хүчнийг бэлтгэх сургалтын чанар, технологийг сайжруулж, сургалтын нээлттэй хэлбэрийг үе шаттай хэрэгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх. ЭМШУИС-ийн лицей, үндсэн сургуулийн сургалтын арга, технологийн дэвшилтэт хэлбэр, бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх, Өндөр хөгжилтэй орнуудтай оюутан солилцооны хөтөлбөрийг хөгжүүлэх, Ахисан түвшин, ординатурын сургалтыг чанаржуулах, зайн сургалтыг зохион байгуулах Дадлагын болон сургалтын материаллаг баазыг шинэчлэн өргөжүүлэх, зохион байгуулалтын механизмыг сайжруулах, Сургалтын чанарын хяналтыг боловсронгуй болгох Олон улсын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд профессор багш нарын оролцоог нэмэгдүүлэх. Суралцагч, төгсөгчдийн тооны өсөлт Суралцагчдын үнэлгээний голч дүн Зорилт 1.2. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх, тэдний цаашдын сургалтын тогтолцоог боловсронгуй болгох. Төгсөгчдийн цаашдын сургалтын тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх Сургууль - Ажил олгогч - Төгсөгчийн гурвалсан түншлэлийг бэхжүүлэх, төгсөгчдийг нэгтгэх, оюутны биржийг ажиллуулах, Төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь Зорилт 1.3. Олон улсын боловсролын сүлжээнд нэгдэн орж, олон улсын түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Хөгжингүй орнуудын жишигт дүйцэхүйц боловсролын стандарт, киррикюлимыг шинэчлэн боловсруулах, Сургалтын хөтөлбөрүүдийг Магадлан итгэмжлэлийн үндэсний ба гадаадын зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх, Олон улсын их, дээд сургуулиудын консорциумд нэгдэх, Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн тоо Зорилт 1.4. Судалгаа, боловсруулалт, инновацийн ажлыг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт технологийг боловсронгуй болгох, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг эрчимжүүлэх. Сургалт, судалгааны төвүүд, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааг дотоод, гадаад хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэх, Эрдэм шинжилгээний лаборатори, материаллаг баазыг бэхжүүлэх, шинэчлэлтийн нэгж, бүтцийг бий болгох, Оюуны эрх зүйн орчинг сайжруулах, магистрантур, докторантурын судалгааны ажлыг чанаржуулах, Судалгааны тэргүүлэх чиглэлүүдээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Эрдэм шинжилгээний бүтээл, Оюуны өмчийн хамгаалалт Зорилго 2. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг чанаржуулж, нийгмийн оролцоог өргөжүүлнэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцаар Сурч амьдрах таатай Зорилт 2.1. Эмч, эмнэлгийн хангах, орон сууцны хөнгөлөлттэй зээлд орчин бий болох
  • 16. ажилтнууд, оюутнуудын сурч, амьдрах таатай орчинг бүрдүүлэх. Зорилт 2.2. Хүн ам эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх Зорилт 2.3. Эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулахад эмч, эрүүл мэндийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх. хамруулах. Орчин үеийн жишигтэй сургалт, судалгааны иж бүрэн орчинг бүрдүүлэх зураг төсөл, үндэслэлийг боловсруулах. Оюутны байрыг амьдрах таатай орчинг бүрдүүлж, тохижуулах. Эрүүл мэндийн ажилтан, ажилчдын ажлын ачааллыг оновчтой тогтоох болон ажлын үр дүнг бодитой үнэлэх замаар цалин хөлс, урамшууллыг өсгөж, үндсэн цалинг жил бүр инфляцийн түвшнээс багагүй хувиар нэмэгдүүлэх. Эмч, эрүүл мэндийн ажилтны ёс зүйг эрхэмлэн, үүргээ биелүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах Хүн амын өсөлтийг дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох Салбарын бодлого, хөтөлбөр төслүүдийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад оролцох. Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд оролцох. Эрүүл мэндийн чухал ач холбогдол бүхий судалгаанд оролцох. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан иргэдэд эрүүл аж төрөх сургалт, сурталчилгааг явуулах Мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх. Шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих замаар ажиллах хүчний идэвх санаачлагыг өрнүүлэх. Зорилго 3. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах Иргэд мэдээллийн системийн тусламжтайгаар эрүүл мэндийн үйлчилгээг онлайнаар авах боломж олгох Зорилт 3.1. Эмнэлгийн үйлчилгээг иргэдийн нас, хүйс, Эрүүл мэндийн хүсэл сонирхол, орлогоор сегментчилж, үйлчилгээнд өндөр өрхийн эмнэлэгээр, эмчээр эмчилгээ, технологийг хэрэглэх үйлчилгээний кластерыг бий болгох, Алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт нэвтрүүлэх Тусламж, үйлчилгээний нөөцийг шатлал бүрээр зохистой хуваарилан анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлэх; Удирдлага, санхүүжилтийн нэгдмэл Зорилт 3.2. тогтолцоог бүрдүүлэх; ЭМД, санхүүгийн Салбарын хөгжлийн урт хугацааны тогтолцоог стратеги, бодлогын дагуу олон улсын боловсронгуй болгох хамтрагч талуудын санхүүгийн болон техникийн туслалцааг үр ашигтай зарцуулахад чиглэсэн хамтын хариуцлага бүхий зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх. Цалин урамшуулал Өвчлөгсдийн тоо буурах Хурал, семинар, үзэсгэлэн Уралдаан Цалин хөлсний урамшуулал Мэдээллийн нэгдсэн систем Кластерууд Өрхийн эмнэлэг, иргэдийн бие даасан санхүү, даатгалын систем
  • 17. Зорилт 3.2. Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах Зорилт 3.3. Эмийн хэрэглээ, импорт, хяналтыг төгөлдөржүүлэх Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тав тухтай орчинг бий болгох, Ажлын байр, ландшафтыг шинэчлэх, Урьдчилан сэргийлэх, оношилгооны техник тоног төхөөрөмжийг байнга шинэчлэх, засвар үйлчилгээг хангах; Дэд бүтцийг сайжруулах, Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоноглолын үйлдвэрлэлийн тэргүүлэгч технологийг хөгжүүлэх; Стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хяналт тавих, Чанар, стандартын лицензыг бий болгох Өрх, сүлжээ эмнэлгүүд Сайжруулсан дэд бүтэц Тоног төхөөрөмжүүд Баталгаатай эм, бүтээгдэхүүнүүд Эмийн сангууд Зорилго 4. Удирдлага, манлайллын чадавхийг хөгжүүлэх замаар түүний чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ. Бодлогын дүн шинжилгээ, манлайллын удирдлагыг шинэ түвшинд гаргах хөтөлбөр хэрэгжүүлэх (хяналт, үнэлгээ мониторинг хийх чадавхийг хөгжүүлэх, бүтцийг бий болгох, удирдах албан тушаалын нээлттэй Зорилт 4.1. өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх) Гадаад болон дотоод Удирдлагын бүрэлдэхүүний ур чадварыг орчны эрчимтэй дээшлүүлэх, шинэ мэдлэг мэдээллээр өөрчлөлт, хөгжил, байнга хангах, мэргэшүүлэх. Удирдлага, зохион дэвшилтэй уялдуулан Эдийн засгийн удирдлага төлөвлөлтөнд байгуулалтын эрүүл мэндийн хөрөнгийн, материалын, орон тооны оновчтой бүтэц ажилтнуудын ур чадвар, үндэслэл сайтай нормативуудыг мөрдөж мэдлэгийг дээшлүүлэх, ажиллах. менежментийн Бүртгэл тайлан мэдээлэл, баримт бичгийн шинэчлэл хийх. цахим сан, сүлжээг бий болгож хөгжүүлэх. Ажлын бодит гүйцэтгэл, ил тод байдал, урамшууллыг хэрэг-жүүлэх. Удирдлагын түвшинд маркетингийн чадавхитай болгох. Хөгжлийн шаардлагад нийцүүлэн зохих шалгуур үзүүлэлт, нөхцөлийг харгалзан бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах. Зорилт 4.2. Удирдлагын бүх түвшинд эрх мэдэл, үүрэг, Эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалтыг хариуцлагын төгөлдөржүүлж хэрэгжүүлэх хуваарилалтыг Удирдлага, Удирдлагын нэгжүүд хоорондын хамтын төгөлдөржүүлэх, шат санхүүгийн чадавхи ажиллагааны уялдааг хангах хоорондын үйл Мониторингийн Судалгаа, туршилт, эмчилгээ, ажиллагааны уялдаа, үзүүлэлтүүд үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах таатай санхүүгийн чадавхи, бие орчныг бүрдүүлж, санхүүгийн чадавхийг даасан байдлыг дээшлүүлэх, сайжруулах. Нэгжүүдийн санхүүгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бие даасан байдлыг сайжруулах. Мэдээллийн системийг удирдлагын бүх Зорилт 4.3. шатанд боловсронгуй болгох, агууламжийг Удирдлагын мэдээллийн дээшлүүлэх, шийдвэр боловсруулалт, системийг боловсронгуй Мэдээллийн орчин гаргалт ба гүйцэтгэлийн хяналт, үр дүнгийн болгож, хяналт – Мониторингийн уялдааг сайжруулах. шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүд Веб сайтын агуулга, үр өгөөжийг түвшинд хүргэж, сайжруулж, англи хувилбартай болгон, үйл тасралтгүй хөгжүүлэх ажиллагааг тогтмолжуулах
  • 18. Зорилт 4.4. Олон улс, бүс нутгийн дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх. Олон улсын санхүүжүүлэгч, мэргэжлийн болон төлөөллийн байгууллагуудаар дамжуулан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад түншлэлийн сонирхлыг татах. Гадаадын их дээд сургууль, бизнесийн байгууллагуудтай хамтарсан технологийн парк, сургалтын төвүүдийг байгуулах. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Эмч, эмнэлгийн ажилтнуудын солилцоог нэмэгдүүлэх Гадаад хамтын ажиллагааны өргөжилт Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ Эрүүл мэндийн байгууллагуудыг өрсөлдөх орчныг бий болгох, иргэдэд чиглэгдсэн даатгал, санхүүжилтын тогтолцоотой, олон улсын стандарт хангасан, эрүүл мэндийн салбарын шинэ тогтолцоог өнөөгийн мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдал шаардаж байна. Судалгааны эхний хэсэгт Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтээр эрүүл мэндийн салбарын өнөөгийн түвшинг үнэлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг судалж, иргэд, олон нийтийн эрүүл мэндийн салбарын талаарх төсөөлөл, хандлага, хүлээлтийн судалгаан дээр үндэслэн Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын давуу болон сул тал, боломж, эрсдлийг тодорхойлсон. Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд хийсэн судалгаа, шинжилгээ, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод үндэслэн мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд тохирсон эрүүл мэндийн системийн шинэлэг тогтолцоог санал болгож эрүүл мэндийн салбарын алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчим, эрүүл мэндийн системийн тогтолцоо, хөгжлийн стратегийг тодорхойлсон. Дээрх судалгаанд үндэслэн дараах зөвлөмжийг санал болгож байна. Үүнд: Эрүүл мэндийн системийн тогтолцоог шинэчлэх талаар: Эрүүл мэндийн системийн удирдлагын болон үйлчилгээний бүх шатанд мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, Иргэдэд найдвартай эмнэлгийн нээлттэй ил тод үйлчилгээг үзүүлэх, мониторингийг хэвшүүлэх, Эрүүл мэндийн системийн эрх зүйн орчинг сайжруулах, Үйлчлүүлэгч төвтэй, өндөр технологи бүхий тоног төхөөрөмжтэй, чадварлаг эмч, сувилагч, мэргэжилтэн бүхий, бие даасан санхүүгийн эрх мэдэлтэй өрхийн эмнэлэг бий болгох, одоогийн гурван шатлалт тогтолцоог хоёр шатлалт тогтолцоонд шилжүүлэх, Өрхөөр, үйлчлүүлэгчээр, эрүүл мэндийн үйлчилгээгээр, өрхийн эмчээр кластер бий болгож үйлчлүүлэгчдэд кластерийг өөрөө сонгох эрхийг олгох,
  • 19. Эрүүл мэндийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх их дээд сургуулийг “Entreprenuerial World Class Research based University” загварт шилжүүлж, “их сургууль – хүрээлэн, лаборатори – үйлдвэрлэл /эмнэлэг/” гэсэн түншлэлийг бэхжүүлэх, Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангаж, оролцоог нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн ажилтан, ажилчдын ажлын ачааллыг оновчтой тогтоох болон ажлын үр дүнг бодитой үнэлэх замаар цалин хөлс, урамшууллыг өсгөж, үндсэн цалинг жил бүр инфляцийн түвшнээс багагүй хувиар нэмэгдүүлэх. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, Өндөр технологид суурилсан эрүүл мэндийн техник, технологийг нэвтрүүлэх, Эмнэлгийн үйлчилгээ, чанарыг сайжруулах талаар: Орчин үеийн оношлогоо, эмчилгээний төвийг байгуулах, Оношлогоо, эмчилгээ, үйлчилгээний шударга үнэлгээний журмыг боловсруулж мөрдөх, ЭМД-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар хамрах хүрээг өргөжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуу болон ажилгүй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх тусгай хөтөлбөрийг боловсруулах, Эмнэлгийн анхан шатны тусламжийг үнэ төлбөргүй авах боломжийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнэ тариф тогтоох замаар эрүүл мэндийн үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Аймаг, сумын эмнэлгийн боловсон хүчин, тоног төхөөрөмж, эмийн хангамжийг сайжруулах, үйл ажиллагааны стратеги, арга зүйг хөгжүүлэх замаар хүн амын ялангуяа хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, Орон нутгийн төр, захиргааны байгууллагын нийгмийн ажилтнуудыг тухайн орон нутагтаа тохиромжтой эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад зохимжтой арга, хэлбэрүүдийг судлан хэрэгжүүлэх чадвартай болгох, Байнгын буюу олон жилийн туршид ядуу байгаа иргэд нь сэтгэлгээний хувьд ихээхэн ядуурсан, ямар нэгэн байнгын хөдөлмөр эрхэлдэггүй, ихэнх нь хөдөлмөр эрхлэх чадваргүй байдаг тул эдгээр бүлэг ядуу хүмүүст байнгын орлого олоход чиглэсэн гэхээсээ илүүтэйгээр нийгмийн халамж, тэтгэмжийн бодлого, эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх бодлогыг баримтлах, Эрүүл мэндийн үйлчилгээний талаар тогтмол судалгаа хийдэг, нийгмийн тэр дундаа иргэдийн дуу хоолой болж асуудал дэвшүүлдэг, бодлого боловсруулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх , ЭМД-ын тогтолцоог өөрчлөх талаар: Засгийн газраас хэрэгжүүлэх ЭМД-ын тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн бодлогыг зөв тодорхойлох, түүний гүйцэтгэлийг байнга хянах ажлын тогтолцоог бүрдүүлэх, ЭМД-д эмнэлгийн оношлогоо, үйлчилгээний чанарын талаар тусгах, эмчилгээ, үйлчилгээний чанарт хяналтын тогтолцоог бий болгох,
  • 20. Эрүүл мэндийн салбарын хувьчлалыг өргөжүүлэх, төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, Эмнэлгүүдийг бие даалгах, эрүүл мэндийн байгууллагын хоорондын өрсөлдөөнийг дэмжих, Төрөөс хариуцах иргэдийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгчдөд цахим үнэмлэхийг нэвтрүүлэх, ЭМД-ын ач холбогдлыг иргэдэд таниулан сурталчлах ажлын тогтолцоог сайжруулахын тулд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, ЭМД-д заавал даатгуулах иргэдийнхээ эрүүл мэндэд учирч байгаа эрсдэл, хохиролыг нөхөн сэргээх үндсэн үүргээ биелүүлэх ЭМД нь нийгмийн түншлэгч талуудын оролцоотой биеэ даасан үндэсний хэмжээний байгууллага байх.
  • 21. АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. Монгол улсын үндсэн хууль Эрүүл мэндийн тухай хууль Эрүүл мэндийн даатгалын тухай хууль Эрүүл мэндийн мастер төлөвлөгөө Эрүүл мэндийн салбарын бусад хууль эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрүүд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, үндэсний хоёр дахь, гурав дахь илтгэлүүд, 2007, 2009 он Статистикын эмхэтгэл, ҮСХ, 2010 World Health Statistics, WHO, 2008, 2009, 2010, 2011 он Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын талаарх олон нийтийн төсөөлөл, судалгааны тайлан, Мониторингийн төв, 2011 он, Монгол Улсын мянган хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх сэдэвчилсэн тайлан, Мониторингийн төв, 2010 он