Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

5

Share

Ө. Батнасан - ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА /Мах махан бүтээгдэхүүний жишээн дээр/

Related Books

Free with a 30 day trial from Scribd

See all

Ө. Батнасан - ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА /Мах махан бүтээгдэхүүний жишээн дээр/

  1. 1. ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА /Мах махан бүтээгдэхүүний жишээн дээр/ Жижиг дунд үйлдвэрлэлийн ангийн 4-р курсын оюутан Ө. Батнасан Удирдагч багш: Доктор, дэд профессор Ж. Ганчимэг e- mail: nasan_0531@yahoo.com Хураангуй Энэхүү судалгааны ажлаар өнөөдөр бий болоод байгаа махны үнийн нөлөөлөлийг саармагжуулж тогтвортой байлгах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэчдэд хүргэх. Төр засгаас махны талаар урьд онуудад хэрэгжүүлж байсан зарим нэг бодлогыг шинжлэх, махны томоохон аж ахуй нэгжийг байгуулан логистик төвийг бий болгох юм. Түлхүүр үгс: логистик, логистикийн сүлжээ, логистикийн төлөвлөлт, хэрэгжилт. Оршил Манай улс нь дөчөөд сая малтай дэлхийд нэг хүнд ноогдох махны хэмжээгээрээ тэргүүлдэг. Гэтэл өнөөгийн зах зээлд бид жилээс жилд өндөр үнээр махыг худалдаж авч байна. Мах махан бүтээгдэхүүний хувьд Монголчууд бидний хувьд хамгийн чухал хүнс бөгөөд махны эрэлтийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг. Өнөөдрийн байдлаар Монголд хамгийн тулгамдаад байгаа асуудал бол махны үнийн асуудал болоод байна. Махны үнэ бол инфляцийн өсгөх цаашлаад бодит эдийн засгийн томоохон гол хүчин зүйл болж байна. Манай орны инфляцийн түвшин түүхэн хугацаанд нилээд хэлбэлзэлтэй байсан. Инфляцийн энэ их тогтворгүй байдлыг үүсгэгч гол шалтгаан нь гадаад талаасаа нефть, түүхий эдийн ханш дотоод талаасаа махны үнийн хөөрөгдөлт билээ. Махны хэрэглээний хувьд зарим нэг судалгаанд Улаанбаатар хотын хүн сард дунджаар 7-8 кг мах, махан бүтээгдэхүүн, Хөдөө орон нутагт 8-11 кг мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг судалгаа гарсан байдаг. Энэ нь дэлхийд ч махны хэрэглээгээрээ дээгүүрт орох тоо баримт юм. Манай улсын засгийн газраас махны үнийг бууруулахын тул 2006 оноос нөөцийн махыг худалдаанд гаргасан. Сүүлийн жилүүдэд төр засгаас нөөцийн махны хэмжээг жил дараалан нэмж байгаа боловч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь нэгдсэн зохицуулалтыг үгүйлж буй хэрэг мөн. Логистик, түүний ухагдахууны талаар Логистик (Logistics) гэж нэрлэгддэг үйлчилгээний салбарыг тээвэр гэсэн ойлголтоор төсөөлөн үзэж, асуудал нь дан ганц хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалдаг гэсэн хандлага манай оронд нийтлэг юм. Үнэн хэрэгтээ зах зээлийн нийгэмд логистикийн салбар нь маш өргөн цар хүрээг хамарсан, эдийн засгийн бүхий оролцогчдод хүрч үйлчилдэг амин чухал салбар байдаг. Хэдийгээр логистик гэдэг үг нь барааны хадгалалттай холбоотойгоор 19 дүгээр зууны сүүл үеэс хэрэглэгдэж ирсэн үг боловч орчин үеийн бизнесийн орчинд “түүхий эд, материал, үйлчилгээ, мэдээлэл, санхүүгийн хөрөнгийн урсгалыг удирдахтай холбоотой
  2. 2. бизнес төлөвлөлтийн цар хүрээ”-гээр тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл логистикийн гол асуудал нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, зорилтод нийцүүлэн аливаа түүхий эд, бараа, үйлчилгээ, мэдээлэл, санхүүгийн хөрөнгийг эхлэл цэгээс зорилтот цэг хүртэл хамгийн үр ашигтай шилжүүлэлт ба хадгалалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын нэгдмэл процесс юм. Логистик нь зөвхөн аж үйлдвэрлэлийн салбараар зогсохгүй Засгийн газар, түүний институциуд, эмнэлэг, сургууль, жижиглэн болон бөөний зах зээлүүд, банк, санхүүгийн байгууллагууд гэх мэт бүхий л төрлийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааны үндсэн нөхцөл болж байдаг бөгөөд Томоохон төслүүдийн худалдан авалтыг оновчтой ханган нийлүүлэх, зохион байгуулах замаар төслийн зардлыг дотоод эдийн засагт шингээх замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засагтаа үр ашигтайгаар шингээх хамгийн том салбар нь логистик юм. Нөгөө талаас уул уурхайн салбарын хурдацтай хөгжил нийт иргэдийн амжиргаанд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаагийн томоохон шалтгаан нь логистикийн салбарын сул хөгжил байдаг. Түүнчлэн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг бүрдүүлэхээс авахуулаад үйлдвэрлэл, хэрэглэгчид хүргэх түгээлтийн гэх мэт алхам бүрт логистикийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналтын үүрэг дагалдах бөгөөд логистикийн систем гарц нь өрсөлдөөний давуу тал, цаг хугацаа болон байршлын ханамж, үр ашигтай хөдөлгөөнийг бий болгохоос гадна логистикийн сайн тогтолцоо нь байгууллага болон улс оронд маш том хөрөнгөд тооцогддог. Логистикийн үйл ажиллагаа нь эрт үеийн худалдаатай холбоотойгоор хэдэн мянган жилийн түүхтэй юм. Логистик хөгжих үе нь 1900-ээд оныг хамаарах бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түгээхдээ холбоотойгоор анхаарал татаж эхэлсэн байна. Тэр цагаас хойш логистикийн салбарт ач холбогдлоо өгсөн нь цэргийн логистик юм. 1990-1991 оны Персийн булангийн дайны үеийн АНУ-ын амжилтын гол нууц нь логистик буюу цэргийн хангамжийг үр ашигтай түгээлт юм. Тэгээд 1960-аад оноос логистик хөгжиж эхэлсэн бөгөөд алида аж ахуй нэгж зардлаа багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх цөөн боломжуудын нэг гэж үзсэн. 1970-1980 онуудад тээврийн салбар глобалчлагдаж, бизнесийн байгууллагууд логистикийг илүү ашиглах болсн бөгөөд энэ салбар дахь өрсөлдөөн өсөн нэмэгдэж тэр хэрээр тээвэрлэлтийг илүү уян хатан, хэрэглэгчдэд хандсан, өрсөлдөөнт шинж чанартай болгосон. 1970 оны үед хүүгийн болон эрчим хүчний үнийн өсөлт логистикийг бизнесийн голлох зардал үүсгэгч болгосон нь түүний ач холбогдолийг өсгөсөн юм. Сүүлийн үед логистикийн салбарын хөгжлийг тодорхойлж буй хүчин зүйл нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжлөөс гадна мэдээллийн технологийн хурдацтай хөгжил бөгөөд орчин үеийн логистикийн дэд бүтцийг бүхэл систем байдлар зохион байгуулж агуулахаас агуулахад шилжих эргэлтийг тоон аргаар оновчлох замаар үр ашигтай логистикийн сүлжээ үүсгэн ажиллаж байна. Дэлхийн махны хэрэгцээ, экспорт импортын талаархи статистик мэдээллээр 2012 оны байдлаар дэлхийн махны зах зээлийг үхрийнх, гахайных, шувууных гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг. Дэлхийнмахнызахзээлийн 40 хувьньгахайнх, 25 хувь нь үхрийнх, 30 хувь шувууных, үлдсэн 5 хувьньбусад / хонь, үхэр, зээр гөрөөс гэх мэт/ байдаг. 1990ээд оноос хойш үхрийн мах илүү үнэтэй болж ховордсоноор шувууны махны хэрэглээрс нэмэгдсэн байна. Дэлхийн мах, махан бүтээгдэхүүний нийт эргэлт нь жилд 260 сая гаруй тонн байдаг.
  3. 3. МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА Мах, махан бүтээгдэхүүний худалдаалалт Мах, махан бүтээгдэхүүнийг стандарт, ариун цэврийн шаардлага хангасан худалдааны цэг салбараар зориулалтын хөргөгч, хөргөх төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нөхцөлд худалдаална. Худалдааны цэг салбарт мал, гахай, шувуу, ангийн мах, дайвар болон хагас боловсруулсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн, өөхөн тосыг нэг ажлын байранд худалдаалж болох боловч төрөлжүүлэн хөргөх төхөөрөмжид хадгалж худалдаална. Нийслэлд зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн худалдаална. Түүхий мах, махан бүтээгдхүүнийг хиам болон бусад боловсруулсан бүтээгдэхүүнтэй нэг дор тавьж хадгалах тэдгээрийн сав, худалдаалах багаж хэрэгслийг угааж ариутгалгүй шууд дамжуулан хэрэглэхийг хориглоно. Гулууз мөчилсөн, утсан мах, бүх төрлийн хиам, зайдас зэргийг хооронд нь агаарын урсгал чөлөөтэй нэвтрэх зайтай өлгөх ба хөлдөөсөн гулууз, мөчилсөн махыг шалнаас 30 хүртэл см зайтай тавиурт дөрвөлжлөн хурааж хадгална. Полиэтилен уутанд жижиглэн савласан бүтээгдэхүүнийг хадгалах худалдаалах явцад гэрлийн шууд тусгалаас хамгаалж байрлуулна. Түүхий махан бүтээгдэхүүнийг болсон бүтээгдэхүүнтэй нэг дор хадгалж худалдаалах, тэдгээрийн сав, багаж хэрэгслийг угааж ариутгалгүй дамжуулан хэрэглэхийг хориглоно. Мах хүлээн авахдаа гарал үүслийг нь гэрчлэх мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, цагдаагийн болон засаг даргын тодорхойлолт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэнэ. Мах махан бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа дараах зүйлийг анхаарах нь зүйтэй. Үүнд: Стандартын шаардлага хангаагүй, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг сайтар шалгах Махыг худалдан борлуулахдаа махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирдсон эсэх зэргийг сайн анхаарах хэрэгтэй. Махны өнгө харласан, эвгүй үнэртэй, хуучирсан махыг худалдан борлуулахыг хориглоно. Мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулж буй худалдагчид нь дараах багаж хэрэгслэлээр хангагдсан байна. Үүнд:  Нэг удаагийн хэрэглээний резин бээлий  Хормогч, халад, малгай,маск  Хутга, мах жижиглэн хэрчих жижиг вандан
  4. 4.  Худалдааны төвүүдийн махны хэсэгт мах машиндах, жижиглэн бэлтгэх тусгай ажлын байр, төхөөрөмж байх ѐстой.  Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалах Мах, махан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгална. Хөргөсөн мах хадгалах өрөө нь +8-аас дээшгүй хэмтэй, хаалга, цонхондоо ялаа, шавьжнаас хамгаалсан тор татсан байх ѐстой. Хөлдөөсөн мах хадгалах байр нь –18- -24 хэмтэй, маханд элдэв будагч, үнэр, амт шингээж болзошгүй бодис орохоос сэргийлэгдсэн байна. Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа, температурыг дараахь хүснэгтэд харуулав. Д/д 1. 2. 3. 4. 5. 6 7 Бүтээгдэхүүний нэр Том хэсэглэсэн мах Савласан мах (.25-1.0кг) Төрөл бүрийн махны цуглуулга Хөлдөөсөн мах Хөлдөөсөн банш, бууз Дайвар бүтээгдэхүүн Хийам хиаман бүтээгдэхүүн Хадгалах хугацаа, цагаар 48 36 18 48 48 12-18 36 Хадгалах температур(цельсийн хэм) +2-+6 +2-+6 +2-+6 +2-+6 -5-аас дээшгүй -5 аас дээшгүй -8 Хоёр. Мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт Мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслийн бүхээг, тэвшний дотор талыг угааж ариутгаж болох боломж бүхий материалаар хийсэн байх ба тээвэрлэлтийн явцад ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөл хангагдсан байна. Мах махан бүтээгдэхүүнийг стандартын контейнер, хайрцаг сав, баглаа, боодолгүй, ил задгай болон өлгүүргүй, зориулалтын бус тээврийн хэрэгслэлээр тээвэрлэхийг хориглоно. Хөргөх төхөөрөмж, дулаан тусгаарлах дээвэр, хана, шал бүхий битүү бүхээг, тэвштэй тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн доторхи температур / гаднах дулаан +25С, +28С орчим байхад/ +2С, +4С ба хөлдөөж загсаасан бүтээгдэхүүн тээвэрлэх үед –2С, -4С байх шаардлагатай. Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана.
  5. 5. МАХНЫ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ 9,000 8,000 7,000 6,000 5,000 4,000 3,000 2,000 1,000 Хонины мах, ястай 2008-02 2008-04 2008-06 2008-08 2008-10 2008-12 2009-02 2009-04 2009-06 Үхрийн мах, ястай Адууны мах, ястай Эх үүсвэр: Нийслэлийн Статистикийн газар 2009-08 2009-10 2009-12 2010-02 2010-04 2010-06 2010-08 2010-10 2010-12 2011-02 2011-04 2011-06 2011-08 2011-10 2011-12 2012-02 2012-04 2012-06 2012-08 2012-10 2012-12 0 Зураг 1. Махны үнэ, кг 2008- 2012 он 10,000 9,000 8,000 7,000 6,000 5,000 4,000 3,000 2,000 1,000 Ямааны мах, ястай Эх үүсвэр: Нийслэлийн Статистикийн газар 2008-02 2008-04 2008-06 2008-08 2008-10 2008-12 2009-02 2009-04 2009-06 2009-08 2009-10 2009-12 2010-02 2010-04 2010-06 2010-08 2010-10 2010-12 2011-02 2011-04 2011-06 2011-08 2011-10 2011-12 2012-02 2012-04 2012-06 2012-08 2012-10 2012-12 0 Үхрийн мах, цул Зураг 2. Махны үнэ, кг 2008- 2012 он Дээрхи Зураг 1, Зураг 2 үзүүлэлтээс харахад 2008 оноос эхлээд махны үнэ нь улирлын хэлбэлзэлтэйгээгээр тогтмол өссөн бөгөөд 2012 оны 3аас 5н сард өгцөм өсөлтийг үзүүлсэн байна. 2008 болон 2009 онуудад харьцангуй тогтвортой өссөн бол 2010 болон 2012 онуудад огцом өсөлт ажиглагдаж байна. Үнийн өөрчлөлтийн графикаас харахад улирлын
  6. 6. нөлөө илт мэдрэгдэж байна. Ялангуяа нийлүүлэлтийн хэмжээ эрс нэмэгддэг 7-12 сарын хооронд үлэмж бууралт ажиглагддаг бол хаврын тарчиг цагт өндөр хүлээлт бүхий өсөлтыг бий болгодог нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн дулааралаас хамаарсан зуд, ган гачигийн нөлөөгөөр бэлчээрийн мал аж ахуйг түшиглэдэг орны хувьд ихээхэн гарз хохиролыг амсч эргээд эдийн засагт махны үнэ өсөх суурь шалтгаан болж байна. МАХНЫ АСУУДЛААР ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО Монгол улсын эдийн засгийн гол суурь болсон хөдөө аж ахуйн салбар нь 2012 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 15,9 хувь, экспортын орлогын 12,5 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж нийт ажиллах хүчний 33,5 хувь нь энэ салбарт ажиллаж байна.Хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотор 80,2 хувийг зөвхөн мал аж ахуйн салбараас үйлдвэрлэж байна. Монголулсынзасгийнгазрын 2012-2016 ондХэрэгжүүлэхүйлажиллагааныхөтөлбөрт уламжлалт мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр хэрэгжүүлэх бодлогодоо:  Малын индексжүүлсэн даатгалыг давхар даатгалд хамруулах замаар олон улсын стандартын дагуумал сүргийг бүртгэж даатгах; Хангайн бүсийн аймгуудад өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй, говь хээрийн бүсэд өндөр ашиг шимт хонь, ямааны аж ахуйг дэмжиж, тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх;  Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий хөдөө аж ахуйн биржийг байгуулах;  Сумын хөгжлийн сангийн эх үүсвэрийг 150 саяаас доошгүй, аймаг, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг 3 тэрбумаас доошгүй, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн эх үүсвэрийг 500 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулах;  Эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувууны аж ахуй эрхэлж байгаа аж ахуйг дэмжих зээлийн санг 50 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулах;  Газар тариалан, фермерийн бүс нутгийг түшиглэн хуурай сүү боловсруулах үйлдвэр, аймгуудад цөцгийн тос болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг дэмжих;  мах, махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор махны нийлүүлэлтийн шинэт огтолцоог бүрдүүлэх;  “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”,“Монгол мал”үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мал эмнэлэг, үржлийн төрийн үйлчилгээний албыг бүх сумд бэхжүүлэх. Мөн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү хуулийн хэрэгжилттэй холбогдон гарч буй маргаантай асуудлыг шийдвэрлэх, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжилтийг хангах, татварын бааз суурийг өргөтгөх, улмаар үйлдвэрийн аргаар дотооддоо борлуулсан махыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг заалтыг нэмж оруулахаар тусгасан байна.2007 оны нэг дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (шинэчлэн 
  7. 7. найруулсан) хуулиар маханд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах болсноор махны үнийг тогтвортой байлгах бололцоог багасгаж, үйлдвэрлэгчид дотооддоо мах бэлтгэж нийлүүлэхээс илүүтэй экспортлох сонирхолтой байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үйлдвэрийн аргаар бэлтгэж, дотоодын хэрэгцээнд нийлүүлсэн махыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлбөл хямд үнээр мах экспортлох явдал багасч, дотоод зах зээлд эх махны үнийг тогтворжуулах боломж гарна гэж үзэж байна. Мал аж ахуйн салбарт одоогоор төрөөс баримталж байгаа хамгийн том бодлого бол “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж байна хөтөлбөр 2021 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжинэ. Энэхүү хөтөлбөр жил бүрийн улсын төсвийн 3 хувиас доошгүй санхүүжилт хийхээр тусгагдсан байна. Хөтөлбөр мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчин, малын эрүүл мэнд, малчин өрхийн амжиргааны түвшин, малын түүхийн эдийн гарцыг нэмэгдүүлэх талаар олон ажил тусгагдсан байна. Манай улсын мал аж ахуйн салбарт дараах төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн болон хэрэгжиж байна. Үүнд Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар: Цаашид Монгол улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарийн тогтвортой хөгжлийг хангах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг нэн тэргүүнд зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна. Үүнд: 1. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийн хоршсон, олон улсын стандарт шаардлага хангасан экспортын баримжаатай цогцолборуудыг бий болгох, 2. Хот, суурингийн хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүгээр хангах шаардлагад нийцүүлэн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх, 3. Сүүний фермер дундын хөргөлтийн төвүүдийг бий болгох, тээвэрлэлтийн дэд бүтцийг шийдвэрлэж, сүү боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, 4. Мал нядлах, мах боловруулах үйлдвэрүүдийг байгуулж, бэлтгэлийн нэгдсэн сүлжээг бий болгох, 5. Зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрүүдийг нийслэл, аймгийн төвүүдэд байгуулах, 6. Хүнсний үйлдвэрлэлд аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо /НАССР/, хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо /ISO9001/, Хүнсний хэлхээ /дамжлагуудын/-ний хяналтын тогтолцоо /ISO2200:2007/-г нэвтрүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэх зэрэг болно. Эдгээрээс харахад энэ салбарт нэг үеээ бодвол их хэмжээний мөнгийг зарцуулж байгаа боловч иргэдийн хамгийн тулгамдаж байгаа махны үнийн талаар ганц ч төсөл , хөтөлбөр байхгүй байгаа нь цаашдаа энэ талаар засгийн газраас анхаарах хэрэгтэйг харуулж байна.
  8. 8. ИНФЛЯЦИЙН ҮЗҮҮЛЭЛТ Эх үүсвэр:ҮСХ Эх сурвалж:ҮСХ Зураг 3. Жилийн инфляци Зураг 4. 2011 оны эхнээс тооцсон инфляци Дээрх үзүүлэлтээс харахад манай улсын инфляцийн түвшний дийлэнх хувийг мах эзэлж байна. Энэ нь махны үнэ жил ирэх тусам өсөж байгаатай холбоотой юм. Манай улсын инфляцийн түвшин тогтворгүй байгаа гол зүйл махны үнэ болоод байна. Махны эрэлт, үнийн өсөлтийг дагаад махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн өсөж цаашид өсөх хандлагатай байна. Инфляцийн түвшинг тогтвортой байлгахын тулд махны үнийг тогтвортой барьж байлгавал бусад хүнсний хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ч мөн тогтвортой болох магадлалтай юм.
  9. 9. Логистикийн талаар төрөөс баримталж буй бодлого Өнөөгийн байдлаар логистикийн талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага байхгүй байна.Логистикийн салбарын өндөр ач холбогдол, эдийн засаг дахь тэргүүн зэргийн үүргийг олон нийт болон эрх барих түвшинд таниулах, сурталчлах, улмаар энэ талаар бодлого, боловсруулан хэрэгжүүлэх үүрэг бүхий засгийн газрын бүтцэд дор хаяж яамны газрын хэмжээний нэгжийг бий болгох, түүнд ажиллах боловсон хүчнийг чадавхижуулах нь чухал байна. Төсвийн тэлэлтийн тооцоонд тээврийн дэд бүтцийн хүчин чадлыг тооцдоггүй.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр хүлээгдэж буй импорт, түүний тээврийн дэд бүтцэд үзүүлэх ачаалал, хувийн хэвшлийн ачаа эргэлтэнд үзүүлэхнөлөөллийг төсөв батлахаасаа өмнө давхар тооцоолж байх хэрэгтэй байна. Логистикийн салбарын бодлого тодорхойгүй байна. Логистиктой холбоотой төрийн бодлого тодорхой бус байгаа нь хувийн хэвшлийн зүгээс уг салбарт хийгдэж болох хөрөнгө оруулалтын эрсдлийг өсгөж, улмаар хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж өгч чадахгүй байна. ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖ Төр засгийн авч явуулж буй зах зээлд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого нь эргээд үнийг өсгөх хүчин зүйл болж байна. Учир нь засгийн газар жил бүр нөөцийн хэмээх махыг хөрөнгө гарган тодорхой тооны компаниудаар дамжуулан худалдан авалт хийдэг. Ингэснээр нийлүүлэгчид буюу засгийн газар болон ченжүүдийн хооронд үнийг өрсөлдөөн өрнөж ченжүүд малчдаас махыг илүү өндөр үнээр авахаас өөр аргагүйд хүрч энэ нь цаашид үнийг улам илүү хөөрөгдөх шалтгаан болж байгаа юм. Тэгэхээр засгийн газрын бодлого нь өөрөө үнийн хөөрөгдлийн гол үндэс болж байгаа учраас тогтолцоог үндсээр нь өөрчилж засгийн газар зах зээлд оролцох биш харин томоохон махны аж үйлдэрлэлийг бодлогоор дэмжин ажиллах нь хамгийн зөв гарц байж болох юм. Үнэхээр ч Монголчууд бид нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг атлаа хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ нь импортлогч орнуудын зах зээлийн үнэтэй адил түвшинд байгаа нь бид хэрхэн оновчтой зөв менежмент хийж чаддаггүйг харуулж байгаа мэт. Логистик төвийг байгуулах хэд хэдэн боломж байна. Үүнд:  Махны салбарыг зуун хувь өрсөлдөөн аж үйлдвэрлэлийн хэлбэрт шилжүүлснээр махны үнийг бууруулах боломтой. Учир нь махны үнэ нь үндсэндээ эрэлтийн бус нийлүүлэлтийн талаас шалтгаалдаг.  Махны үнэ хичнээн нэмэгдсэн ч бид махыг хүнсэндээ хэрэглэхгүй байна гэж үгүй юм.  Зах зээлийн өрсөлдөөн үйлдвэрлэл, логистикийг хөгжүүлж, өөрөөр хэлбэл нөөцөөр нь удирдаж байж л үнийг тогтвортой бага түвшинд байлгах боломжтой юм.  Хэрэглэгчдэд бага үнээр хүрэх боломжтой.
  10. 10. Малчид    Гар аргаар нядалсан Амьд мал Ченжүүд Нядалгаа, хөргөөлт Сум орон нутгийн ченж Аймгийн ченж Хятад ченжүүд Хотын ченж Жижиглэнгийн дэлгүүр Эцсийн хэрэглэгч Зураг 5. Махны өнөөгийн нийлүүлэлтийн, логистик зураглал Зураг 5д харуулснаар энэ нь одоогоор махны нийлүүлэлтийн хэсгийг бүрдүүлж байгаа уламжлалт суваг юм. Малчдаас амьд болон нядалсан мах дээрх зурагт үзүүлсний дагуу шат бүрээр ченжээс ченжүүдээр дамжиж үнэ хөөрөгдсөөр эцсийн хэрэглэгчид өндөр үнээр хүрч байна. Мөн сүүлийн үед Хятад ченжүүд нийлүүлэлтийн дамжлагын дундаас махыг их хэмжээгээр худалдан авч нөөцлөн зах зээлдээр хомсдол бий болох мөчлөгийн үед өндөр үнээр гаргаж үнийг улам ихээр хөөрөгдөх шалтгаан болж байна.
  11. 11. Малчид  Гар аргаар нядалсан  Амьд мал Логистик төв Нядалгаа, боловсруулалт, хөргөөлт, савлагаа бүхий иж бүрэн үйлвэрлэл Жижиглэнгийн дэлгүүр Эцсийн хэрэглэгч Зураг 6. Махны ирээдүйн нийлүүлэлтийн, логистик зураглал Зураг 6д харуулснаар энэ нь бидний зорилтот нийлүүлэлтийн шугам болох бөгөөд эцсийн хэрэглэгчид хүрэх шат дамжлагыг цөөлөх бөгөөд ингэснээр үнийн хөөрөгдлыг аажмаар багасган үгүй болгох боломж бололцоог бий болгох юм. Мөн махны үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх нь цаашид гадаад улс орон руу экспортлох боломжийг олгоно. Эхний ээлжинд махны зах зээлийн бүтэц алдагддаг хавар намрын цагт үнийг тогтвортой байлгахуйц хэмжээний мах боловсруулах үйлдвэрийг бий болгох нь хамгийн эн тэргүүний зорилго юм.
  12. 12. Зураг 7. Налайх Зураг 8. Эмээлт
  13. 13. Зураг 9. Логистик төв Энэхүү логистик төвийг хөгжүүлхэд их хэмжээний хөрөнгө шаардагдах юм. Нэг бэрхшээл нь санхүүгийн эх үүсвэрийн асуудал билээ. Манай улсын эдийн засгийн эрсдэлтэй тогтворгүй байдал болон санхүүгийн системийн бүтцийн онцлогоос шалтгаалж зээлийн хүү өндөр байгаагаас урт хугацааны аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийх боломжгүй байна. Иймээс нэн түрүүнд логистик төвийг бий болгохын тулд ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажил нь нийслэл хотын баруун, зүүн хэсэгт орших налайх, эмээлт захыг логистик төв болгох. Ингэснээр монгол улсын баруун аймгийн бүс нутгийн аймаг, сумдуудаас орж ирж буй махыг нийслэлийн баруун захад, мөн зүүн аймгийн бүс нутгийн аймаг, сумдуудаас орж ирж буй махыг зүүн зах буюу налайхад төвлөрүүлэн нийслэлийн махны хэрэгцээг хангах зорилготой юм. Логистик төвийг байгуулсанаар ямар үр дүн бий болох вэ? Манай улсын эдийн засгийн байдал тогтвортой болох Махны үнэ тогтвортой болох, аажимдаа үнэ буурах Махны үнийн бууралтыг дагаад бусад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих Инфляцийн түвшин тогтворжин, аажимдаа буурах Гадны орнуудад мах экспортлох боломж нээгдэх Махны хүнсний аюулгүй байдал сайжрах
  14. 14. Дүгнэлт 1. Аливаа зүйлийг шинэчлэн сайжруулах нь өнөөдрийн өндөр хөгжлийн эрин үед урт удаан хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс болдог.Үүнийг дагаад салбар бүрийн шинжлэх ухааны хурдацтайгаар хөгжин ирсэн билээ.Үүний нэгэн жишээ бол Логистикийн тухай ойлголт юм. Логистик нь 1960-аад оноос өнөөдрийг хүртлээ шинжлэх ухааны нэг чиглэл болтлоо хөгжиж иржээ.Логистик нь аливаа зүйлсийн уялдаа холбоог сайжруулах гэсэн цогц ойлголт бөгөөд энэ ойлголт зөвхөн шинжлэх ухаанд төдийгүй хүн төрөлхтөний өдөр тутмын ахуй амьдралд хүртэл хэрэглэгддэг.Тиймээс логистикийг ахуй амьдралаас үүсэлтэй ч гэж эрдэмтэд үздэг.Логистикийг анх 1970 он буюу логистикийн хөгжлийн үе шатын 2-р үед үйлдвэрлэлийн менежментэд нэврүүлэн ажиллаж ирсэн байдаг. Ийнхүү логистикийг менежментэд ашигласнаар үйлдвэрлэлийн зардлыг бууруулаад зогсохгүй ажлуудын хоорондох уялдаа холбоог сайжруулан маш их ашиг тусаа өгсөн. 2. Судалгааны ажлын гол зорилго нь манай улсын хэмжээнд яригдаж байгаа томоохон асуудлуудын нэг болох махны үнийн хөөрөгдөлтийг багасгаж, махны үнийг тогтворжуулах юм. 3. Манай улсын малын тоо толгой 2010 оныг эс тооцвол бусад бусад жилүүдэд тогтвортой өсөж байна. Гэтэл махны үнэ жил болгон өссөн хэвээр байгаа нь гажуудалтай байгаагийн илрэл юм. Засгийн газраас нөөцийн махны бодлого авч хэрэгжүүлж байгаа хэдий ч үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа юм. 4. Махны үнийг тогтвортой байлгахын тулд томоохон махны аж үйлдвэрийг хувийн хэвшлээр дамжуулан хөгжүүлж махны нийлүүлэлтийн талыг бүрэн шийдэхэд төрөөс дэмжих бодлого баримтлах хэрэгтэй байна. 5. Нийслэлийн хэмжээнд логистик төвийг бий болгосоноор эдийн засагт ихээхэн тогтворгүй байдал үзүүлдэг инфляцид үзүүлэх махны нөлөөллийг бууруулж эдийн засгийн тогтвортой байдал бий болж махны үнэ тогтворжиж аажимдаа буурч эдийн засгийн олон талт салбараар хөгжих эхлэл тавигдах боломжтой юм.
  15. 15. Ном зүй 1. Асралт, Ариунбаяр “Логистикийн менежмент” УБ хот 2008 он 2. А. Батмөнх “ Логистикийн менежмент” УБ хот 2008 он 3. Л. Лувсанжамц “Логистик” УБ хот 2003 он 4. А. Мөнхболд, Д. Бадарч “Логистик” УБ хот 2002 он 5. В. Нацагдорж “Логистик менежмент” УБ хот 2002 он 6. Неруш Ю. М “Логистика” 2000 он 7. Ballou R.H Business logistics supply chain management 2007 он 8. Heskett.L Business logistics 1973 он 9. www.mongolbank.mn 10. www.undp.mn 11. www.scribd.com 12. www.statis.ub.gov.mn 13. www.assa.mn 14. www.nso.mn 15. www.logisticsmgmt.com
  • BaRSaaBabo

    Oct. 27, 2020
  • KhandsurenLkhamsuren

    Oct. 19, 2017
  • ganbi1

    Aug. 5, 2016
  • zoloozoogii50

    Mar. 4, 2015
  • negelhvnzvrheeugsun

    Nov. 14, 2014

Views

Total views

4,262

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

28

Actions

Downloads

2

Shares

0

Comments

0

Likes

5

×