SlideShare a Scribd company logo
1 of 7
Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэгчийн төлөв байдал,
зах зээлийн судалгаа
Б.Рагчаа, Б.Энхзаяа
ХААИС, ЭЗБС, Бизнесийн менежмент 1-р анги

Удирдсан багш Д.Болормаа
ХААИС, ЭЗБС

Оршил
Монгол улс нь 45 гаруй сая малтай бөгөөд 2.7 сая хүн амын амьжиргаа нь
мал аж ахуй түүний дотор сүүний аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Монгол улсын
ДНБ-ий 1/5-ийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг бөгөөд энэ нь монгол орны ажлын
байрны 50 хувийг бүрдүүлж байдаг юм.
Сүүний салбар нь төрөөс явуулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох
хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх, ажлын байр бий
болгох, орлого нэмэгдүүлж ядуурлыг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд
чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мөн түүнчлэн “Хүнсний бодлого” нь дэлхий дахинд хүнсний хангамж,
аюулгүй байдал, хоол тэжээлийг бүхэлд нь хамарсан улс гүрнүүдийн амин чухал
асуудал байдаг. Тиймээс ч УИХ-аас 1999 онд “Хүнсний тухай” хуулийг шинэчлэн
баталсан нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэхтэй холбогдсон
харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал алхам болжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг
Засгийн газраас 2001 онд батлан гаргасан ба 2008 оныг “Хүнсний хангамж,
аюулгүй байдал”-ын жил болгон зарласан билээ.
Монгол хүний хүнсний гол хэрэглээний бүтээгдэхүүн нь мах, гурил, үр тариа,
давс, улаан буудай, ундны ус байдаг учраас эдгээр бүтээгдэхүүнүүд нь
“стратегийн бүтээгдэхүүн”-д ордог. Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс
дотоодын үйлдвэрлэлээрээ өөрийн хэрэгцээг хангах нь нэн чухал асуудал юм.
Судалгааны ажлын зорилго
Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, түүний
бүтцийг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино. Уг зорилгод хүрэхийн
тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1
 Өрхийн төсөвт хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүний

эзлэх хувийг

тодорхойлох
 Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ, хэрэглээний түвшинг
тогтоох
 Хэрэглэгчдийн хэрэглээний талаархи мэдлэгийн түвшинг тогтоох
 Дотоодын бүтээгдэхүүний чанар, амтны таашаалыг тогтоох
Судалгааны обьект
 Улаанбаатар хотын 108 өрхийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ
 Статистикийн төв газар, ХААЯ-аас гаргасан тоо материал, баримт бичиг
 Хүнсчдийн холбоо, гадаад дотоодын төслийн материал зэрэг
Судалгааны онол арга зүйн үндэс
Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төлөв байдлыг тодорхойлохын тулд
социологийн судалгаа хийж нэгтгэн дүгнэх ба сүү үйлдвэрлэлийн салбарт төрөөс
баримтлаж байгаа бодлого зэрэг нь судалгааны ажлын арга зүйн үндэс болно.
Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төлөв байдлын судалгаа
Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, түүний
бүтцийг тодорхойлох зорилгоор 108 өрхийг судалгаанд хамруулан үр дүнг
тооцоолов.
Судалгаанд хамрагдасдыг орлогын түвшинээр нь 5 бүлэг болгон хувааж
үзлээ.
Хүн амыг орлогын түвшнээр нь бүлэглэсэн өрхийн тархалтын цуваа
Хүснэгт 1
Бүлэ

Хүн амын орлого,

г

мян.төг

1
2
3
4
5

150-иас доош
150-300
300-450
450-600
600-аас дээш
Бүгд

Өрхийн тоо
20
37
15
25
11
108

Хүн амын
тоо
81
140
74
109
51
455

Өрхийн
нийт
орлого, төг
2 068 000
8 539000
5 690 000
12 000 000
10 150 000
38 447 000

Дундаж

Нийт дүнд

орлого, төг

эзлэх хувь, %

103 400
230 783
379 333
480 000
922 727
355 990

5.4%
22.2%
14.8%
31.2%
26.4%
100%

Судалгаанд хамрагдсан нийт хүний 47 хувь нь ядуу, үүнээс 17,8 хувь нь нэн
ядуу хүн амын бүлэгт харьяалагдахаар байна. 2007 оны байдлаар улсын
хэмжээний ядуурлын түвшин 31,6 хувь, үүнээс 15,5 хувь нь нэн ядуугийн ангилалд
багтаж байгаагаас үзэхэд түүвэр судалгааны үр дүнг нийслэлийн хүн амын сүү,
сүүн бүтээгдэхүүний хэрэглээний түвшинг судлахад төлөөлөл болгон ашиглах
2
үндэслэлтэй байна. Судалгаагаар нийслэлийн хүн амын өрхийн төсөвт хэрэглээ
дунджаар 46,2 хувь, үүнээс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 8,9 хувийг эзэлж
байна. Мөн өрхийн төсөвт сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ хүн амын
орлогын доод түвшинд 49,4%, дээд түвшинд 50,6%-ийг эзэлж байна.
Өрхийн төсөвт хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь
Хүснэгт 2

1
2
3
4
5

Сүү, сүүн бүтээгдэхүүний
хэрэглээ, төг

Хүнсний хэрэглээ, төг

Өрхийн нийт төсөв

Төг
960 000
4 211 000
3 250 000
5 820 000
3 520 000
177 610 000

150-иас доош
150-300
300-450
450-600
600-аас дээш
Бүгд

%
5.4
23.7
18.3
32.8
19.8
100

Төг
335 000
721 000
646 000
1 015 000
737 000
3 454 000

%
9.7
20.9
18.7
29.4
21.3
100

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний түвшинг бүтээгдэхүүний төрлөөр авч
үзвэл орлогын доод бүлгийн хүн амын үндсэн хэрэглээ нь сүү, тараг, аарц байгаа
бол орлогын нэлээд дээд түвшинд бусад төрлийн бүтээгдэхүүнийг харьцангуй
өргөнөөр хэрэглэж байна.
Өрхийн сарын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ (кг)
Хүснэгт 3
Хүн амын

Цөцгийн

Хуурай

тос

сүү

15.5

24

103.5

30

308

139

330
202.5
1310.

орлого,

Сүү

Тараг

Цөцгий

мян.төг
150-иас доош

207

72

150-300

263

300-450
450-600
600-аас дээш
Бүгд

5

Аарц

Бусад

Нийт

3

57

10

388.5

21.5

26

61

6

511

21

18

10

83

8

587

130

12

14

2

54.5

6

548.5

110

26

23.5

0

20

3

385

554.5

104.5

101

49

275.5

330

2725

Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ, хэрэглээний түвшин,
хэрэглэгчдийн хэрэглээний талаархи мэдлэгийн түвшин, бүтээгдэхүүний чанар,
амтны таашаал, дотоодын үйлдвэрлэгчийн талаар зарим мэдээлэл авах
зорилгоор уг бүтээгдэхүүнийг хэрэглэгч 108 өрхийн дунд социологийн санал
асуулгын аргаар судалгаа явууллаа.
Социологийн судалгаанд хамрагдасдын хүн ам зүйн зарим үзүүлэлт
Хүснэгт 4

3
Насны бүлэг
10-16
16-25
25-40
40-50
50-иас дээш

%

Нийгмийн байдал

%

50
28
15
7
100

Оюутан
Ажилчин
Сэхээтэн

37
10
53

Орлогын бүлэг
150-иас доош
150-300
300-450
450-600
600-аас дээш

100

%

100

Судалгаанд бүх насны хүмүүс тодорхой хэмжээгээр хамрагдсанаас хүнсний
хэрэглээний сонголтод зохих мэдээлэлтэй оролцож бодитой үнэлгээ өгч чадах
насны хүмүүс (25-50) нийт хүмүүсийн 43 гаруй хувийг эзэлж байгаагаас гадна
нийгмийн бүх давхаргын болон орлогын янз бүрийн түвшний хүн амыг хамруулсан
нь судалгаа төлөөлөл сайтай, судалгааны үр дүн зохих үндэслэлтэй болох
магадлал өндөр байгаа юм.
“Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авах болсон шалтгаан”- ыг судалгаанд
хамрагдасдын:
41.6% нь зайлшгүй авах шаардлагатай
42.6% нь хэрэглээний уламжлалтай холбоотой
15.8% нь бусад шалтгаантай холбон тайлбарлаж байна.
“Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэр өргөн хэрэглэдэг вэ?” гэсэн асуултанд:
54.6 % нь тогтмол
45.4% нь хааяа
0% нь огт үгүй гэж хариулсан байна.
Эндээс харахад нийслэлийн хүн амын 54.6% хүн сүү, сүүн бүтээгдэхүүнийг
тогтмол хэрэглэдэг байна.
“Сүү, сүүн бүтээгдэхүүний аль төрлийг илүү их хэрэглэдэг вэ?” гэсэн асуултанд:
12-20 насны хүмүүсийн 40 % нь зайрмагийг
20-40 насны хүмүүсийн 59.2 % нь савласан сүү, тараг
40-өөс дээш насны хүмүүсийн 31.2 % нь савлаагүй сүүг илүүтэй хэрэглэдэг
Дээрхи хариулт нь сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний насны онцлогийг харуулж
байна. 20-40 насныхан савлагаатай сүү, тараг хэрэглэхийг илүүд үзэж байгааг нь
хэрэглэх, хадгалахад тохиромжтой байдалтай холбон тайлбарлаж болох ба 40
дээш насныхан савлаагүй сүү, тараг хэрэглэхийг илүүд үзэж байгааг нь сүүний
чанар болон хэрэглээний уламжлалтай холбон тайлбарлаж болох юм.
“Боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авахад улирал хэрхэн
нөлөөлдөг вэ?” гэсэн асуултанд:
23.1% нь өвөл
10.2% нь зун
4
5.6% нь хавар, намар илүүтэй хэрэглэдэг
61.1% нь улирлаас үл хамааран жигд хэрэглэдэг
Хэрэглэгчдийн 61.1% нь улирлаас үл хамааран боловсруулсан сүү, сүүн
бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн нь хэрэглэгчид савлагаатай сүүг илүүд үзэж байгааг
илтгэж байна. Энэ нь нэг талаас савлагаатай сүүний чанар сайжирч байгаатай
нөгөө талаас хэрэглээний соёл дээшилж байгааг харуулж байна. Гэсэн ч
боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авалт хавар, намар, зуны
улиралд буурч байгааг хувиараа хотод оруулж ирж буй боловсруулалт хийгдээгүй
бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгддэгтэй болон уламжлалт хэрэглээтэй холбон
тайлбарлаж болох юм.
“Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний амт чанар таалагддаг уу?” гэсэн
асуултанд:
Савласан сүү
Тараг
Зөөхий
Зайрмаг
Цөцгийн тос

Тийм
78
94
81
69
59

Үгүй
22
6
19
31
41

“Эх орны болон импортын бүтээгдэхүүний алиныг нь хэрэглэхийг үзэж байна
вэ?” гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын
90.7% нь эх орны бүтээгдэхүүнийг хэрэглэх
9.3% нь импортын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үздэг гэж хариулсан
байна.
Энэ нь эх орны сүү, сүүн бүтээгдэхүүн нь экологийн болон ашигт чанарын хувьд
харьцангуй давуу чанартай талаар хэрэглэгчид зохих мэдлэгтэй байгааг харуулж
байна.
“Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний сав баглаа боодол таалагддаг уу?” гэсэн
асуултанд
Савласан сүү
Тараг
Зөөхий
Зайрмаг
Цөцгийн тос

Тийм
96
88
63
80
58

Үгүй
4
12
37
20
42

“Худалдан авалтад реклам, зар сурталчилгаа хэр нөлөөлдөг вэ?” гэсэн
асуултанд
54.6% нь нөлөөлдөг
45.4% нь нөлөөлдөггүй гэж хариулсан байна.
5
“Реклам, зар сурталчилгааны ямар хэрэгсэл илүү нөлөөлдөг вэ?” гэсэн асуултанд
10.2% нь сонин сэтгүүл
3.7% нь FM, радио
13% нь зурагт самбар
57.4% нь телевиз
8.3% нь бусад хэрэгслийг илүүд үзсэн байна.
Эдгээр нь хүн амд зохистой хооллох, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож
хэрэглэх, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх явдал дунд түвшинд
(харьцангуй нэмэгдсэн) байгааг харуулахаас гадна телевизээр явуулж байгаа зар
сурталчилгаа илүү их хүртээлтэй болох нь харагдаж байна.
Боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн талаар судалгаа явуулахад
Тийм
66
42
-

Үнэ өндөр
Хэвийн
Хямд

Үгүй
108

Худалдан авагчдын 66 хувь нь үнэ өндөр, 42 хувь нь хэвийн гэж хариулсан
нь боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн түвшин өндөр байгааг харуулж
байна.
Дүгнэлт, санал
Уг судалгааны ажлыг хийснээр дараах дүгнэлтэд хүрч байна. Үүнд:
1. Хүн

амын

одоогийн

орлогын

түвшинд

боловсруулсан

сүү,

сүүн

бүтээгдэхүүний үнийн түвшин өндөр байна.
2. Өндөр орлого бүхий давхаргын хүн амд бүтээгдэхүүн шинэхэн байх, ямар
нэгэн хольцгүй байх, эрүүл мэндэд ашигтай байдлыг нь илүү анхаардаг
байна. Харин бага орлоготой давхаргын хүн амд дээрхи үзүүлэлтүүдээс
илүүтэй бүтээгдэхүүний үнэд илүү анхаарал тавьдаг нь харагдаж байна. Энэ
нь ядууралтай холбоотой хүнсний чанар, аюулгүй байдлыг харгалзах
боломж муу байгааг харуулж байна.
3. Хэрэглэгчид экологийн цэвэр хүнс гэдэг үүднээс дотоодын сүү,

сүүн

бүтээгдэхүүнийг хэрэглэх хүсэл, сонирхол ихтэй болсон байна.
4. Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн нь нэр төрөл, чанар, савлагаа, борлуулах
нөхцөл зэрэг чанараараа сүүлийн жилүүдэд сайжирч байгаа боловч
хэрэглэгчийн тавьж буй шаардлагаас хоцорч байгаа нь тогтоогдож байна.
5. Хэрэглэгчийн хэрэглээний соёл, боловсрол хараахан төлөвшөөгүй байна.
6
Дээрхи дүгнэлтээс үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна.
 Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчин үеийн технологи бүхий
шим тэжээлтэй хүнс үйлдвэрлэгчийг санхүү, зээл, хөрөнгө оруулалт,
татварын бодлогоор дэмжиж хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх
 Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон сургалт, судалгааны ажлыг
нийт хүн амын дунд өргөн хүрээтэйгээр өрнүүлэх, зар сурталчилгааны
ажлыг эрчимжүүлэх
 Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед зайлшгүй шаардлагатай аминдэм,
эрдэс бодис агуулдаг, эрүүл амьдрах эх үндэс болох талаас нь зар
сурталчилгааны

хэрэгслээр

хэрэглэгчдэд

чиглүүлэхийг санал болгож байна.
Ном зүй
1. Статистикийн эмхэтгэл, 2007 он
2. Хүн ам зүйн статистик, 1990-2007 он
3. www.medeelel.mn
4. www.msn.mn
5. www.mso.mn

7

үнэн зөв мэдээлэл өгөхөд

More Related Content

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Б.Рагчаа, Б.Энхзаяа - Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэгчийн төлөв байдал, зах зээлийн судалгаа

  • 1. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэгчийн төлөв байдал, зах зээлийн судалгаа Б.Рагчаа, Б.Энхзаяа ХААИС, ЭЗБС, Бизнесийн менежмент 1-р анги Удирдсан багш Д.Болормаа ХААИС, ЭЗБС Оршил Монгол улс нь 45 гаруй сая малтай бөгөөд 2.7 сая хүн амын амьжиргаа нь мал аж ахуй түүний дотор сүүний аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Монгол улсын ДНБ-ий 1/5-ийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг бөгөөд энэ нь монгол орны ажлын байрны 50 хувийг бүрдүүлж байдаг юм. Сүүний салбар нь төрөөс явуулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлж ядуурлыг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн түүнчлэн “Хүнсний бодлого” нь дэлхий дахинд хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийг бүхэлд нь хамарсан улс гүрнүүдийн амин чухал асуудал байдаг. Тиймээс ч УИХ-аас 1999 онд “Хүнсний тухай” хуулийг шинэчлэн баталсан нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэхтэй холбогдсон харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал алхам болжээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас 2001 онд батлан гаргасан ба 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын жил болгон зарласан билээ. Монгол хүний хүнсний гол хэрэглээний бүтээгдэхүүн нь мах, гурил, үр тариа, давс, улаан буудай, ундны ус байдаг учраас эдгээр бүтээгдэхүүнүүд нь “стратегийн бүтээгдэхүүн”-д ордог. Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дотоодын үйлдвэрлэлээрээ өөрийн хэрэгцээг хангах нь нэн чухал асуудал юм. Судалгааны ажлын зорилго Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, түүний бүтцийг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино. Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд: 1
  • 2.  Өрхийн төсөвт хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувийг тодорхойлох  Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ, хэрэглээний түвшинг тогтоох  Хэрэглэгчдийн хэрэглээний талаархи мэдлэгийн түвшинг тогтоох  Дотоодын бүтээгдэхүүний чанар, амтны таашаалыг тогтоох Судалгааны обьект  Улаанбаатар хотын 108 өрхийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ  Статистикийн төв газар, ХААЯ-аас гаргасан тоо материал, баримт бичиг  Хүнсчдийн холбоо, гадаад дотоодын төслийн материал зэрэг Судалгааны онол арга зүйн үндэс Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төлөв байдлыг тодорхойлохын тулд социологийн судалгаа хийж нэгтгэн дүгнэх ба сүү үйлдвэрлэлийн салбарт төрөөс баримтлаж байгаа бодлого зэрэг нь судалгааны ажлын арга зүйн үндэс болно. Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төлөв байдлын судалгаа Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, түүний бүтцийг тодорхойлох зорилгоор 108 өрхийг судалгаанд хамруулан үр дүнг тооцоолов. Судалгаанд хамрагдасдыг орлогын түвшинээр нь 5 бүлэг болгон хувааж үзлээ. Хүн амыг орлогын түвшнээр нь бүлэглэсэн өрхийн тархалтын цуваа Хүснэгт 1 Бүлэ Хүн амын орлого, г мян.төг 1 2 3 4 5 150-иас доош 150-300 300-450 450-600 600-аас дээш Бүгд Өрхийн тоо 20 37 15 25 11 108 Хүн амын тоо 81 140 74 109 51 455 Өрхийн нийт орлого, төг 2 068 000 8 539000 5 690 000 12 000 000 10 150 000 38 447 000 Дундаж Нийт дүнд орлого, төг эзлэх хувь, % 103 400 230 783 379 333 480 000 922 727 355 990 5.4% 22.2% 14.8% 31.2% 26.4% 100% Судалгаанд хамрагдсан нийт хүний 47 хувь нь ядуу, үүнээс 17,8 хувь нь нэн ядуу хүн амын бүлэгт харьяалагдахаар байна. 2007 оны байдлаар улсын хэмжээний ядуурлын түвшин 31,6 хувь, үүнээс 15,5 хувь нь нэн ядуугийн ангилалд багтаж байгаагаас үзэхэд түүвэр судалгааны үр дүнг нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний түвшинг судлахад төлөөлөл болгон ашиглах 2
  • 3. үндэслэлтэй байна. Судалгаагаар нийслэлийн хүн амын өрхийн төсөвт хэрэглээ дунджаар 46,2 хувь, үүнээс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 8,9 хувийг эзэлж байна. Мөн өрхийн төсөвт сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ хүн амын орлогын доод түвшинд 49,4%, дээд түвшинд 50,6%-ийг эзэлж байна. Өрхийн төсөвт хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүний эзлэх хувь Хүснэгт 2 1 2 3 4 5 Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, төг Хүнсний хэрэглээ, төг Өрхийн нийт төсөв Төг 960 000 4 211 000 3 250 000 5 820 000 3 520 000 177 610 000 150-иас доош 150-300 300-450 450-600 600-аас дээш Бүгд % 5.4 23.7 18.3 32.8 19.8 100 Төг 335 000 721 000 646 000 1 015 000 737 000 3 454 000 % 9.7 20.9 18.7 29.4 21.3 100 Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний түвшинг бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл орлогын доод бүлгийн хүн амын үндсэн хэрэглээ нь сүү, тараг, аарц байгаа бол орлогын нэлээд дээд түвшинд бусад төрлийн бүтээгдэхүүнийг харьцангуй өргөнөөр хэрэглэж байна. Өрхийн сарын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ (кг) Хүснэгт 3 Хүн амын Цөцгийн Хуурай тос сүү 15.5 24 103.5 30 308 139 330 202.5 1310. орлого, Сүү Тараг Цөцгий мян.төг 150-иас доош 207 72 150-300 263 300-450 450-600 600-аас дээш Бүгд 5 Аарц Бусад Нийт 3 57 10 388.5 21.5 26 61 6 511 21 18 10 83 8 587 130 12 14 2 54.5 6 548.5 110 26 23.5 0 20 3 385 554.5 104.5 101 49 275.5 330 2725 Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ, хэрэглээний түвшин, хэрэглэгчдийн хэрэглээний талаархи мэдлэгийн түвшин, бүтээгдэхүүний чанар, амтны таашаал, дотоодын үйлдвэрлэгчийн талаар зарим мэдээлэл авах зорилгоор уг бүтээгдэхүүнийг хэрэглэгч 108 өрхийн дунд социологийн санал асуулгын аргаар судалгаа явууллаа. Социологийн судалгаанд хамрагдасдын хүн ам зүйн зарим үзүүлэлт Хүснэгт 4 3
  • 4. Насны бүлэг 10-16 16-25 25-40 40-50 50-иас дээш % Нийгмийн байдал % 50 28 15 7 100 Оюутан Ажилчин Сэхээтэн 37 10 53 Орлогын бүлэг 150-иас доош 150-300 300-450 450-600 600-аас дээш 100 % 100 Судалгаанд бүх насны хүмүүс тодорхой хэмжээгээр хамрагдсанаас хүнсний хэрэглээний сонголтод зохих мэдээлэлтэй оролцож бодитой үнэлгээ өгч чадах насны хүмүүс (25-50) нийт хүмүүсийн 43 гаруй хувийг эзэлж байгаагаас гадна нийгмийн бүх давхаргын болон орлогын янз бүрийн түвшний хүн амыг хамруулсан нь судалгаа төлөөлөл сайтай, судалгааны үр дүн зохих үндэслэлтэй болох магадлал өндөр байгаа юм. “Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авах болсон шалтгаан”- ыг судалгаанд хамрагдасдын: 41.6% нь зайлшгүй авах шаардлагатай 42.6% нь хэрэглээний уламжлалтай холбоотой 15.8% нь бусад шалтгаантай холбон тайлбарлаж байна. “Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэр өргөн хэрэглэдэг вэ?” гэсэн асуултанд: 54.6 % нь тогтмол 45.4% нь хааяа 0% нь огт үгүй гэж хариулсан байна. Эндээс харахад нийслэлийн хүн амын 54.6% хүн сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг байна. “Сүү, сүүн бүтээгдэхүүний аль төрлийг илүү их хэрэглэдэг вэ?” гэсэн асуултанд: 12-20 насны хүмүүсийн 40 % нь зайрмагийг 20-40 насны хүмүүсийн 59.2 % нь савласан сүү, тараг 40-өөс дээш насны хүмүүсийн 31.2 % нь савлаагүй сүүг илүүтэй хэрэглэдэг Дээрхи хариулт нь сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний насны онцлогийг харуулж байна. 20-40 насныхан савлагаатай сүү, тараг хэрэглэхийг илүүд үзэж байгааг нь хэрэглэх, хадгалахад тохиромжтой байдалтай холбон тайлбарлаж болох ба 40 дээш насныхан савлаагүй сүү, тараг хэрэглэхийг илүүд үзэж байгааг нь сүүний чанар болон хэрэглээний уламжлалтай холбон тайлбарлаж болох юм. “Боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авахад улирал хэрхэн нөлөөлдөг вэ?” гэсэн асуултанд: 23.1% нь өвөл 10.2% нь зун 4
  • 5. 5.6% нь хавар, намар илүүтэй хэрэглэдэг 61.1% нь улирлаас үл хамааран жигд хэрэглэдэг Хэрэглэгчдийн 61.1% нь улирлаас үл хамааран боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн нь хэрэглэгчид савлагаатай сүүг илүүд үзэж байгааг илтгэж байна. Энэ нь нэг талаас савлагаатай сүүний чанар сайжирч байгаатай нөгөө талаас хэрэглээний соёл дээшилж байгааг харуулж байна. Гэсэн ч боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авалт хавар, намар, зуны улиралд буурч байгааг хувиараа хотод оруулж ирж буй боловсруулалт хийгдээгүй бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгддэгтэй болон уламжлалт хэрэглээтэй холбон тайлбарлаж болох юм. “Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний амт чанар таалагддаг уу?” гэсэн асуултанд: Савласан сүү Тараг Зөөхий Зайрмаг Цөцгийн тос Тийм 78 94 81 69 59 Үгүй 22 6 19 31 41 “Эх орны болон импортын бүтээгдэхүүний алиныг нь хэрэглэхийг үзэж байна вэ?” гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын 90.7% нь эх орны бүтээгдэхүүнийг хэрэглэх 9.3% нь импортын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үздэг гэж хариулсан байна. Энэ нь эх орны сүү, сүүн бүтээгдэхүүн нь экологийн болон ашигт чанарын хувьд харьцангуй давуу чанартай талаар хэрэглэгчид зохих мэдлэгтэй байгааг харуулж байна. “Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний сав баглаа боодол таалагддаг уу?” гэсэн асуултанд Савласан сүү Тараг Зөөхий Зайрмаг Цөцгийн тос Тийм 96 88 63 80 58 Үгүй 4 12 37 20 42 “Худалдан авалтад реклам, зар сурталчилгаа хэр нөлөөлдөг вэ?” гэсэн асуултанд 54.6% нь нөлөөлдөг 45.4% нь нөлөөлдөггүй гэж хариулсан байна. 5
  • 6. “Реклам, зар сурталчилгааны ямар хэрэгсэл илүү нөлөөлдөг вэ?” гэсэн асуултанд 10.2% нь сонин сэтгүүл 3.7% нь FM, радио 13% нь зурагт самбар 57.4% нь телевиз 8.3% нь бусад хэрэгслийг илүүд үзсэн байна. Эдгээр нь хүн амд зохистой хооллох, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож хэрэглэх, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх явдал дунд түвшинд (харьцангуй нэмэгдсэн) байгааг харуулахаас гадна телевизээр явуулж байгаа зар сурталчилгаа илүү их хүртээлтэй болох нь харагдаж байна. Боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн талаар судалгаа явуулахад Тийм 66 42 - Үнэ өндөр Хэвийн Хямд Үгүй 108 Худалдан авагчдын 66 хувь нь үнэ өндөр, 42 хувь нь хэвийн гэж хариулсан нь боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн түвшин өндөр байгааг харуулж байна. Дүгнэлт, санал Уг судалгааны ажлыг хийснээр дараах дүгнэлтэд хүрч байна. Үүнд: 1. Хүн амын одоогийн орлогын түвшинд боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн түвшин өндөр байна. 2. Өндөр орлого бүхий давхаргын хүн амд бүтээгдэхүүн шинэхэн байх, ямар нэгэн хольцгүй байх, эрүүл мэндэд ашигтай байдлыг нь илүү анхаардаг байна. Харин бага орлоготой давхаргын хүн амд дээрхи үзүүлэлтүүдээс илүүтэй бүтээгдэхүүний үнэд илүү анхаарал тавьдаг нь харагдаж байна. Энэ нь ядууралтай холбоотой хүнсний чанар, аюулгүй байдлыг харгалзах боломж муу байгааг харуулж байна. 3. Хэрэглэгчид экологийн цэвэр хүнс гэдэг үүднээс дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх хүсэл, сонирхол ихтэй болсон байна. 4. Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн нь нэр төрөл, чанар, савлагаа, борлуулах нөхцөл зэрэг чанараараа сүүлийн жилүүдэд сайжирч байгаа боловч хэрэглэгчийн тавьж буй шаардлагаас хоцорч байгаа нь тогтоогдож байна. 5. Хэрэглэгчийн хэрэглээний соёл, боловсрол хараахан төлөвшөөгүй байна. 6
  • 7. Дээрхи дүгнэлтээс үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна.  Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчин үеийн технологи бүхий шим тэжээлтэй хүнс үйлдвэрлэгчийг санхүү, зээл, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх  Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон сургалт, судалгааны ажлыг нийт хүн амын дунд өргөн хүрээтэйгээр өрнүүлэх, зар сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх  Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодис агуулдаг, эрүүл амьдрах эх үндэс болох талаас нь зар сурталчилгааны хэрэгслээр хэрэглэгчдэд чиглүүлэхийг санал болгож байна. Ном зүй 1. Статистикийн эмхэтгэл, 2007 он 2. Хүн ам зүйн статистик, 1990-2007 он 3. www.medeelel.mn 4. www.msn.mn 5. www.mso.mn 7 үнэн зөв мэдээлэл өгөхөд