SlideShare a Scribd company logo
1 of 69
Дэд сэдэв:
МЭ-ийн ариутгал, халдваргүйтгэл, уг арга
хэмжээг хэрэгжүүлэх зарчим, үндсэн шаардлага,
онцлог
Бууц, шивхийг халдваргүйтгэх арга
Шавьж, мэргэчид устгах
Амьсгалын замын халдвараас урьдчилан
сэргийлэх өвөрмөц бус арга хэмжээ
1. МЭ-ийн ариутгал, халдваргүйтгэл,
халдваргүйтгэлийн арга хэмжээг
хэрэгжүүлэх зарчим, үндсэн
шаардлага, онцлог
Халдваргүй болгох – Бичил биетнийг үхүүлэх юм уу
устгах ямар нэгэн ажиллагаа.
Халдваргүйтгэх бодис – Үрэнцэрийг үхүүлэхгүй ч
бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис
юм уу химийн бодисын холимог.
Халдваргүйтгэх бодисыг ихэвчлэн амьгүй зүйлийн
гадаргууд юм уу байгууламжид хэрэглэнэ.
Гол нэр томъёо
Халдваргүйтгэл –физикийн юм уу химийн арга
ашиглан бичил биетнийг үхүүлэхийн тулд хэрэгжүүлж
байгаа ажиллагаа. Халдваргүйтгэл нянгийн үрэнцэр
хэлбэрт (спор) үйлчилдэггүй.
Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис
юм уу химийн бодисын холимог. Энэ нэр томъёог
голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн эсрэг”
гэсэн нэршлийн оронд хэрэглэнэ.
Спороцид – Бичил биетэн ба үрэнцэрийг үхүүлдэг
химийн бодис юм уу химийн бодисын холимог ;
Мал эмнэлгийн халдваргүйтгэл
Вирус, нян, микоплазм, мөөгөнцөр, риккетси, хламид,
прион, паразит зэрэг эмгэг төрүүлэгч биетнээр
халдварлагдсан юм уу халдварын сэжигтэй мал, амьтан
байсан байр сав, тоног хэрэгсэл, буудал бууцыг өвчний
халдварыг таслах зорилгоор цацраг туяа, химийн төрөл
бүрийн бодисын зохих өтгөрүүлэг бүхий уусмал,
бэлдмэлээр тодорхой хугацаанд үйлчлүүлж халдваргүй
болгохыг “мал эмнэлгийн халдваргүйтгэл” гэнэ.
Өвчний үүсгэгчээр бохирлогдсон орчин, хашаа байр,
тоног хэрэгсэл, эд зүйлийг цаг алдалгүй халдваргүйтгэх
нь халдварт өвчинтэй тэмцэх ажлын салшгүй нэг
бүрэлдэхүүн хэсэг байдаг.
Халдваргүйтгэлийн ангилал
Мал эмнэлгийн халдваргүйтгэлийг урьдчилан
сэргийлэх, зориудын гэж ангилна. Зориудын
халдваргүйтгэлийг явцын, эцсийн гэж хувааж
үзнэ.
Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл нь үүсэж
бий болох аюулаас сэргийлэх, гадаад орчинд
эмгэг төрүүлэгч бичил биетнүүд
хуримтлагдахаас сэргийлэх зорилготой.
Зориудын халдваргүйтгэл нь халдварт өвчин
гарсан юм уу сэжиг илэрсэн тохиолдолд
халдварын тархалтаас сэргийлэх, таслан
зогсооход чиглэгдэнэ.
Халдваргүйтгэл нь тухайн эмгэг төрүүлэгч бичил
биетний тэсвэрт чанар, биологийн онцлог,
халдваргүйтгэл хийх объектийн бүтэц, хийц,
эдэлгээ зэргээс шалтгаалж өөр өөр аргаар, хэд
хэдэн үе шаттайгаар явагдана.
Мал эмнэлгийн халдваргүйтгэлийг зөвхөн малын
эмч зохион байгуулж хяналт тавьж гүйцэтгэнэ.
Халдваргүйтгэх обьект
Мал, амьтны хашаа, байр, төлийн пүнз, хэвтэр бууц, тэжээлийн
хашаа, өвс, тэжээлийн үлдэгдэл, агуулах, саравч, хайс, хашлага гэх
мэт;
Арчилгаа, маллагааны тоног хэрэгсэл (ус, тэжээлийн онгоц, ховоо,
татуурга, тэжээлийн тоног хэрэгсэл, зэл, төлийн элгэвч, нэмнээ,
хазаар, ногт, чөдөр, тохом, буйл, бурантаг, бугуйл, аргамж, уяа,
татлага гэх мэт);
Ажлын багаж, хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас (тэргэнцэр,
хүрз, малтуур, жоотуу зээтүү, савар, хавчаар, гох дэгээ, халад,
бээлий, ажлын гутал, комбинзон гэх мэт).
Мал, амьтан болон үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм ачсан тээврийн
хэрэгсэл, дэвгэр, олс, татлага, хашлагад ашигласан мод, банз гэм
мэт
Халдваргүйтгэлийн бодисыг сонгох,
хадгалах, ашиглах
Халдваргүйтгэлд ашиглах бэлдмэл нь Монгол Улсын
малын эм, бэлдмэлийн бүртгэлд бүртгэгдсэн, Байгаль
орчны болон Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан
шийдвэрээр хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Халдваргүйтгэлд бактерийн эсрэг үйлчлэх хүрээ
өргөнтэй, хүн, мал, хүрээлэн буй орчинд хор нөлөө
багатай бодис бэлдмэлийг сонгоно.
Халдваргүйтгэл хийх үед анхаарах зүйл
Ажиллагсад халдварын үүсгэгч болон химийн хортой,
аюултай бодистой харьцаж ажиллах учир хөдөлмөрийн
аюулгүй ажиллагааны журмыг сахиж, хувийн хамгаалах
хэрэгсэлийг бүрэн өмсөж ажиллана.
Халдваргүйтгэлийн бодисыг ашиглахдаа тухайн
бодисын үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг чанд мөрдөх
ба бодисын үйлчлэх хугацааг нарийн тооцож тухайн
өдөрт нь хэрэглэх хэмжээгээр найруулж бэлтгэнэ.
Нянгаар хамгийн их бохирлогдсон обьектийг онцгой
анхаарна.
Халдваргүйтгэлийн бодис нүдэнд орсон, арьсанд хүрсэн
тохиолдолд цэвэр усаар сайтар угаана.
Бодисын тун хэмжээ, хэрэглэх аргыг халдваргүйтгэх
объект, тухай үеийн цаг агаарын байдалтай
уялдуулан урьдчилан тооцож гаргана.
Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах,
тээвэрлэх, ашиглахтай холбоотой хууль тогтоомжийг
сахиж мөрдөнө.
Халдваргүйтгэлд шаардагдах багаж
төхөөрөмж
Зориулалтын машин (дук) юмуу мананцар үүсгэх
генератор эсвэл автомакс
Тэргэнцэр (бохирлогдсон өтөг бууц, өвс, тэжээлийн
үлдэгдэл, зулбадас, мал, амьтны сэг, зэм зөөх
зориулалттай, цэвэрлэж, ариутгахад хялбар
материалаар хийсэн байвал зохино)
Хүрз, жоотуу, царил,савар малтуур,хувин, сав
Хог хаягдал түүж авах хавчаар, дэгээ.
Урьдчилсан цэвэрлэгээ
Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн арга
хэмжээний салшгүй нэг хэсэг байдаг.
Цэвэрлэгээ гэдэг нь халдваргүйтгэх обьектын гадаргуу
дээр наалдсан шороо, шавар, бууц шавхай, баас, малын
элдэв ялгадас, үс ноос, бусад органик бодисыг арилгаж,
цэвэрлэх үйл ажиллагаа юм.
Цэвэрлэгээг хүрз, малтуур, шүүр, сойз, тоос сорогч,
хуурай алчуур ашиглан гүйцэтгэх ба саван эсвэл
угаалгын бодистой усаар норгосон нойтон алчуураар
арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж хийнэ.
Тоос шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд
хамгаалалт болж халдваргүйтгэх бодисын үйлчлэлийг
бууруулдаг.
Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн үр
нөлөөг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой. Олонх
халдваргүйтгэлийн бэлдмэл нь зөвхөн урьдчилсан
цэвэрлэгээ хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ.
Урьдчилсан цэвэрлэгээг хийхдээ халдвар үүсгэгчийг
тараан хамрах талбайг ихэсгэх, хүмүүс халдвар авахаас
сэргийлэн болгоомжтой хийнэ.
Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх
зорилгоор халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг
урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэж болно.
Цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай,
тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж
устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана.
Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл
Зорилго нь мал амьтны байр, хашаа болон бусад
обьектэд эмгэг төрүүлэгч төдийгүй нөхцөлт эмгэг
төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдах, хашаа, байр,
тээврийн хэрэгсэл, ажиллагсад, малчдын хувцас болон
бусад зүйлсээр халдвар дамжих, мал, амьтнаас шууд бус
замаар халдвар тархах зэргээс хамгаалахад чиглэгдэнэ.
Ус халдваргүйтгэлийг тухайн өвчний гаралттай
уялдуулан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл
өрхийн түвшинд урьдчилан төлөвлөсөн байна.
Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц, тоног
хэрэгслийг жилд хоёроос доошгүй удаа буюу
хавар мал, амьтан зусланд гарсны дараа, намар
өвөлжөөнд буухаас өмнө халдваргүйтгэнэ.
Халдваргүйтгэх обьектод урьдчилан сайтар
цэвэрлэгээ хийсний дараа халдваргүйтгэх бөгөөд
битүү байранд мананцаржуулах, утах аргыг
хэрэглэж болно. Мөн тухайн байр, хашаанд байгаа
усны болон тэжээлийн онгоц, бусад тоног
хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулна.
Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг утах зорилгоор
формалины уур үүсгэхийн тулд 1 м3–д 45 мл формалин дээр
30 г пермангат кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны
агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь байна.
Байрнаас мал, амьтан, шувууг гаргаж, сулласны дараа юм уу
тухайн байр бүрэн суларч шинэ сүрэг авахаас өмнө
халдваргүйтгэх ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу
оруулахгүй.
Малын үзэсгэлэн худалдаа явуулах, мал амьтан сургах газар,
мал бэлтгэлийн хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ.
МАА–н түүхий эдийн агуулах, махны зоорь болон
боловсруулах газрыг жилд 2–оос доошгүй удаа хоосон байх
юм уу ачаалал бага үед нь халдваргүйтгэнэ.
Зориудын халдваргүйтгэл
Зориудын халдваргүйтгэлийг явцын ба эцсийн гэж 2
хувааж болно гэж дээр дурдсан.
Явцын халдваргүйтгэл гэж халдварт өвчин гарсан юм уу
халдварт өвчнөөр тайван бус болон сэргийлэх оновчтой
арга боловсруулагдаагүй нөхцөлд өвчинтэй тэмцэх
зааврын дагуу үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт
чанар, голомт үүсгэх байдлыг харгалзан өвчнөөс
эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй,
сэжигтэй мал байсан болон өвчтэй, сэжигтэй малыг
ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног хэрэгслийг
халдваргүйтгэхийг хэлнэ.
Явцын халдваргүйтгэлийг оновчтой зөв хэрэгжүүлж
чадвал халдварын тархалтыг богино хугацаанд
таслан зогсоож чадна.
Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр, хашааны
үүдэнд халдваргүйтгэх уусмал бүхий дэвсгэр юм уу
хөл онгоц байрлуулсан байна. Хүйтний улиралд
халдваргүйтгэх уусмал дээр хоолны давс 10 %–иар
тооцож нэмнэ.
Өвчтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашааг өдөр
бүр халдваргүйтгэнэ.
Халдваргүйтгэлийг өвчтэй болон үхсэн мал, амьтан
байсан хэсгээс эхлэн хийнэ.
Эцсийн халдваргүйтгэлийг өвчнийг бүрэн устгасны
дараа хорио цээр, хязгаарлалтыг татан буулгахын
өмнө халдварын голомт дахь эмгэг төрүүлэгч бичил
биетнийг бүрэн устгах зорилгоор явуулна.
Мал, амьтны байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ
халдваргүйтгэх уусмал хэрэглэх ба тухайн өвчний
үүсгэгчид тохирох халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг
сонгож хэрэглэнэ.
Эцсийн халдваргүйтгэл хийхдээ зөвхөн малын байр
хашаа, тоног хэрэгсэл төдийгүй орчин тойрны газар,
хөрс, хэвтэр, бууцыг хамруулна.
Халдваргүйтгэл хийх арга
Халдваргүйтгэлд бодис, бэлдмэлийг уусмал мөн нунтаг
хуурай хэлбэрээр ашиглана.
Халдваргүйтгэх уусмалыг зориулалтын шүршигч машин
болон багаж техник ашиглан шүршиж обьектын
гадаргыг норгох аргаар хийнэ.
Бүрэн норгож шүршихийн тулд дүнз, гуалин, банз,
чулуун болон тоосгон эдлэлийн гадаргын нэг м2
талбайд 1 л, хөрзөн, бууц, шавар, шороон хөрсний нэг
м2 талбайд 2 л уусмал ноогдохоор тооцно. Харин тосон
будгаар будагдсан материалын нэг м2 талбайд нэг литр
орчим уусмал зарцуулна.
Халдваргүйтгэх уусмалыг тусгай төхөөрөмж юм уу
генераторын тусламжтайгаар 0.1–0.5 мм голчтой маш
нарийн ширхэгтэйгээр цацруулж шүршихийг
мананцаржуулах арга гэнэ.
Дусал жижиг тусам материалд жигд нэвтрэх бөгөөд
мал, амьтны битүү байр, тахианы өндөг дарагч зэргийг
халдваргүйтгэхэд ашиглана.
Мананцаржуулсан уусмал обьектэд жигд тархдаг
бөгөөд байрыг сайтар битүүмжилсэн байна.
Энэ аргаар халдваргүйтгэх байрны доторхи дулаан
15°С-аас багагүй, харьцангүй чийгшилт 60-65% байвал
зохино.
Халдваргүйтгэх хугацаа нь хэрэглэж буй бодисын
өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч бичил биетнүүдэд
үйлчлэх идэвх, бичил биетний биологийн онцлог
зэргээс хамаарч харилцан адилгүй байна.
Халдваргүйтгэх хугацаа дуусмагц байрны үүд
хаалга, салхивчийг нээж салхилуулах ба
тэжээлийн онгоц, усан сан, бусад тоног
хэрэглэлийг усаар угааж цэвэрлэнэ.
Мал, амьтны битүү байр, лабораторид
халдваргүйтгэл хийх болон мал, амьтны арьс, шир,
үс, ноос, машин тэрэг, тоног хэрэгсэл, хувцас хунар
зэргийг халдваргүйтгэхдээ тэдгээрийг тусгайлан
бэлтгэсэн битүү байранд дэлгэн тавьж химийн
бодисыг халааж ууршуулан утах аргыг хэрэглэж
болно.
Утахын өмнө мал амьтны байр, өрөө, тасалгааны
бүх цонх, хаалгыг нягт хааж битүүлэх бөгөөд
хаалганд "Халдваргүйтгэл хийж байна" гэсэн
анхааруулга бичиг байрлуулна. Утах аргад
формалин, устөрөгчийн хэт исэл зэргийг хэрэглэнэ.
Ариутгал
Ариутгал гэдэг нь бактер, тэдгээрийн бүрхүүл, хөгц,
мөөгөнцөрийг бүрэн устгаж, вирус, прионуудыг идэвхигүй
болгох үйл явцыг хэлнэ.
Физик арга:
Автоклаваар ариутгана. 1210-1340С-д 5-20 минут.
Халуун уураар- 1600-2000С-д 10 минутаас 3 цаг
Ижил температурт усны уураар ариутгах нь хуурай
уураар ариутгахаас илүү үр дүнтэй. Бичил биетнүүд
суларч халуунд мэдрэг болдог.
Химийн арга:
химийн бодисоор ариутгана
Халдваргүйтгэлд түгээмэл ашиглагддаг
нэр томъёо.
Нянгийн эсрэг бэлдмэл – Бичил биетнийг үхүүлэх юм уу
өсөлт ба үржлийг нь саатуулах үйлчилгээтэй.
Биоцид – Бичил биетнийг үхүүлэх ямар нэгэн
бэлдмэлийн ерөнхий нэр.
Химийн гермицид – Бичил биетнийг үхүүлэхэд
хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын
холимог
Нэр томьёо тодорхойлолт Бактерийн тоог
багасгах хүчин
зүйл
цэвэрлэгээ Механик үйлдэл бөгөөд зөвхөн
бохирдсон зүйлийг угаах, зарим
тохиолдолд өндөр даралттай
усаар шүршиж угаахыг хэлнэ
10 - 100
халдваргүйтгэл Эмгэг үүсгэгч бичил биетний
тоог зөвшөөрөгдөх хэмжээ
хүртэл бууруулахыг хэлнэ
1000- 100000
ариутгал Бүх нянг устгаж (бүрхүүлтэй
бактери, хөгц, мөөгөнцөр)
идэвхигүйжүүлдэг
Ариун байх ёстой
бүх зүйлүүд
ариутгагдсан байна
2. Бууц, шивхийг халдваргүйтгэх арга
Малын өтөг бууцыг халдваргүйтгэх
биотермийн арга
Малын өтөг бууцыг овоолон удаан хугацаагаар
байлгаж дулаан ялгаруулагч нянгуудыг
ашиглан өндөр хэмийн дулаан үүсгэж эмгэг
төрүүлэгч бичил биетнүүд, паразитуудыг устгаж
халдваргүйтгэхийг “биотермийн арга” гэнэ.
 3- 4 м өргөнтэй 25 см гүн талбай бэлтгэнэ. Талбайн
урт халдваргүйтгэх бууцны хэмжээнээс хамаарна.
 Талбайн голоор 50 см өргөн 50 см гүн шуудуу ухаад
шуудууг банз, модоор хааж дээр нь малын өтөг бууц
жигд тарааж дэвсэнэ.
 Дараа нь бууцаа 1-1.5 м хүртэл өндөр нуруу болгон
майхан хэлбэртэй овоолоод 15-20 см зузаантайгаар
сүрэл юм уу, цэвэр бууцаар хучна.
 Гадна талаар нь10 см зузаан шороогоор (өвлийн
улиралд 30-40 см ) дарж нэг сараас доошгүй
хугацаанд байлгаж халдваргүйтгэнэ.
Мал амьтны хашаа, байранд
халдваргүйтгэл хийх
Хашаа байрны бохирдлыг цэвэрлэсний дараа
зориулалтын бодисоор халдваргүйтгэнэ.
Байрыг уусмалаар халдваргүйтгэхдээ шүршигч
төхөөрөмжөөр обьектын гадаргууг бүрэн норгож шүрших
ба байрны шал, хэвтэр, ялгадас зайлуулах сувагаас
эхлээд хана, таславчны доод хэсгээс дээш өгсүүлэн
шүршинэ.Дараа нь хананы дээд хэсгээс эхлэн
доошлуулан хана туурганы доод хэсэг, шал хэвтрийг
шүршиж ажлыг дуусгана,
Мал, амьтны битүү байрыг сайтар битүүмжлээд
мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж буюу генераторийн
тусламжтайгаар халдваргүйтгэнэ.
Битүү байрыг мөн халдваргүйтгэгч уусмалын уураар
халдваргүйтгэж болно. Энэ тохиолдолд малын тоног
хэрэгсэл, ус, тэжээлийн онгоц, малчдын хувцсыг
хамтад нь халдваргүйтгэж болно.
Мананцар үүсгэх болон уураар халдваргүйтгэл
хийсний дараа байрны хаалга, салхивчийг нээж
агааржуулах ба эмийн бодис үнэртэхгүй болсны
дараа мал амьтныг оруулна.
Байран маллагаатай (ферм) амьтны байранд
халдваргүйтгэл хийсний дараа 2-оос доошгүй
хоног мал амьтныг оруулахгүй байх нь зүйтэй.
Малын тоног хэрэгсэл, ажлын багаж
төхөөрөмж халдваргүйтгэх
Металл хийцтэй тоног хэрэгсэл, ажлын багажийг галын
дөлөнд халаах юмуу буцалгаж халдваргүйтгэж болно.
Модон эдлэлийн гадна талыг хусч цэвэрлээд усаар
шүрших ба хатсаны дараа зориулалтын бодис
хэрэглэн халдваргүйтгэнэ.
Төлийн элгэвч нэмнээ зэрэг даавуун эдлэлийг халуун
уураар утна.
Зулбадас, хаг, бохирдсон бууц, хэвтэр зөөхөд
ашигласан багаж хэрэгсэл, тэргэнцэрийг урьдчилан
цэвэрлээд халдваргүйтгэх уусмалаар шүршинэ.
Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг
халдваргүйтгэх
Тодорхойгүй шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүрийг
малын эмчийн хяналтын дор цэвэрлэж устгана.
Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн
малын хүүр устгах зориулалтын нүхтэй байна. Энэ нүх
нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас
доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй
өндөрлөг газарт байрласан тагтай, хашаа хамгаалалттай
байна.
Хүүрийн гадна талыг халдваргүйтгэх уусмалаар
сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын
хөрсийг зааврын дагуу халдваргүйтгэнэ.
Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж
хэрэгслийг урьдчилан цэвэрлээд халдваргүйтгэх
уусмалаар шүршинэ.
Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн
тээврийн хэрэгслийг ашиглана.
Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олон мал үхсэн юм
уу зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт
булшилж халдваргүйтгэнэ.
Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх,
халдваргүйтгэхэд ажиллаж буй хүмүүс халдвар
хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангагдсан байх
ба ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг
халдваргүйтгэх юм уу устгана.
3. Шавьж, мэрэгчид устгах
Шавьж, мэрэгчид устгах ажлын чанар нь хэрэглэж байгаа
багаж төхөөрөмж, химийн бодисын сонголт, түүний
чанараас хамаардаг. Мэрэгч устгалд механик, химийн,
биологийн арга хэрэглэдэг.
Мэрэгч устгахад хэрэглэдэг химийн бодисуудыг ратицид
гэдэг. Ратицидыг сонгох гол үзүүлэлтүүд нь:
• Тодорхой төрлийн мэрэгчийг үхүүлэх хамгийн бага
тунгийн хэмжээ
• Үхүүлэх хамгийн бага тун болон хүн, мал, амьтныг
сонгомол байдлаар хордуулах тунгийн харьцаа
• Хордуулах нөлөөний илрэх хурд
• Гадаад орчин, агуулах, байгууламжид хордуулах
үйлчилгээ нь хадгалагдах хугацаа
Бактерийн бэлдмэлийг сонгохдоо хадгалалтын хугацаанд
түүнд байгаа үүсгэгчийн хоруу чанарын тогтвортой
байдлаар үнэлдэг.
Шавьж устгалд хэрэглэх пестицид нь олон улсын
болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн,
бүртгэлтэй, стандартын шаардлагуудыг хангасан байх
ёстой.
Шавьж устгалд хэрэглэх пестицидүүдийг сонгохдоо:
• Үе хөлтөн шавьжид сонгомолоор үйлчилдэг байдал(хүн,
мал, амьтаныг хордуулах тунг үе хөлтөн шавьжийг
үхүүлэх тунтай жишсэн харьцаа)
• Янз бүрийн үе хөлтөн шавьж болон тэдний хөгжлийн
тодорхой үе шатуудад үйлчлэх хүрээ
• Үе хөлтөн шавьжийн бие махбодод янз бүрийн замаар
оруулахад хордуулах үйлчлэл үзүүлэх чадвар
• Гадаад орчинд тогтвортой хадгалагдах чанар зэргийг
тооцдог.
4. Амьсгалын замын халдвараас урьдчилан
сэргийлэх өвөрмөц бус арга хэмжээ
• Агаар-дуслын замын халдварууд маш хурдан хугацаанд өргөн уудам газар
нутагт тархах боломжтой. Энэ бүлгийн халдварт өвчнүүдийн халдварын
хэлхээг таслахын тулд агаарт байгаа бактер, вирусыг устгах, ариутгах,
халдваргүйжүүлэх арга хэмжээг эхний ээлжинд хэрэгжүүлэх хэрэгтэй.
• Халдваргүйтгэлд агаарыг шүүх, хэт ягаан туяагаар шарах, химийн
бодис шүрших зэрэг аргуудыг хэрэглэж байна.
• Сүүлийн үед байран маллагаатай мал, амьтныг агаар-дуслын
халдвараас эмчлэн-сэргийлэх зорилгоор халдваргүйтгэгч
бэлдмэлүүдийг мал, амьтны биед хор нөлөө үзүүлэхээргүй маш бага
тунгаар цацаж хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, мал, амьтан байранд
байх хугацаанд халдвар үүсгэгч бичил биетнүүдийг аюулгүй түвшинд
барьж байхын тулд халдваргүйтгэлийг тогтмол хийж байх хэрэгтэй
болдог. Энэ тохиолдолд халдваргүйтгэлд хэрэглэж байгаа цацраг
туяа болон химийн бодисууд нь мал амьтанд ямар ч хор нөлөөгүй
байх ёстой.
Эрчимжсэн аж ахуйн байрны зураг төсөл хийх үеэс л агаар-дуслын
халдвараас урьдчилан сэргийлж, байршлыг зөв сонгох, байрны агаар
солилцоог сайтар төлөвлөх, орчны агаарын урсгалыг хязгаарласан
ногоон байгууламжийг зураг төсөлд тусгаж байгуулах зэрэг арга
хэмжээ авдаг.
Мал, амьтан байгаа байрны агаарыг халдваргүйтгэхэд хлор, агуулсан
нэгдлүүд, гликоль, фенолын нэгдлүүд, органик хүчил, эфирийн тос
зэрэгт суурилсан олон төрлийн бэлдмэлийг хэрэглэж байна.
Мал, амьтны олон төрлийн халдварт өвчний үед агаарыг
халдваргүйтгэх аргыг хэрэглэсэнээр зөвхөн малын өвчлөлийг
бууруулаад зогсохгүй халдварт өвчнийг бүрэн устгаж ч болдог байна.
Баримт бичиг
Халдваргүйтгэл хийж дууссаны дараа халдваргүйтгэл
хийсэн малын эмч акт үйлдэж малчин болон
холбогдох бусад хүмүүсээр гарын үсэг зуруулж
баталгаажуулдаг.
Мэдээллийн эх сурвалж:
1. А. А. Конопаткин “Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных” М. 1984;
2. Г.Цэвэгмэд “Мал, амьтны халдварт өвчин” УБ. 2000;
3. А.Хөхөө “Мал эмнэлгийн ерөнхий халдвар судлал” УБ.
2011;
4. И.А. Бакулов и др. “Руководство по общей
эпизоотологии” М. “Колос” 1979;
5. B.Toma .. ect Applied Veterinary Epidemiology;
6. Micheal Thrusfield Veterinary Epidemiology;
7. С.Төгсдэлгэр, С.Эвлэгсүрэн Тархварзүйн үндэс;
8. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын
эмхэтгэл Улаанбаатар-2012 он
Анхаарал тавьсанд баярлалаа
Мал эмнэлгийн халдваргүйтгэлд өргөн
хэрэглэгддэг бодисууд
Хлор, хлорт нэгдлүүд
Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд
үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн
бодис. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн
усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр
болон хлорын шохой нэрээр нунтаг байдлаар
худалдаалдаг бөгөөд идэвхит хлорын зохих
өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ.
Хлор нь ялангуяа цайруулагч хэлбэрээрээ маш
шүлтлэг бөгөөд төмрийг амархан зэврүүлнэ.
Гипохлорит натрийн буюу кальцийн үндсэн юм
уу ажлын уусмалыг задгай саванд ялангуяа
өндөр хэмд хадгалахад хлор нь хий байдлаар
ялгарч нянг үхүүлэх идэвхээ алдана.
Гипохлорит натрийн уусмалыг солих давтамж нь
түүний эхний өтгөрүүлэг, савны хэмжээ, хэлбэр (тагтай
юм уу таггүй), хүрээлэн байгаа орчин, хэрэглэх арга,
давтамж зэргээс хамаарна.
Лабораторийн хэрэглээний болон ерөнхий
зориулалтын халдваргүйтгэх бодисын өтгөрүүлэг нь 1
г/л идэвхт хлортой байх ёстой бол 5 г/л идэвхт хлор
агуулсан өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон
биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний
органик бодисыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Ахуйн зориулалтын цайруулагчаар ашигладаг
гипохлорит натри нь 50 г/л идэвхт хлор агуулсан
байдаг учир түүнийг 1 г/л ба 5 г/л өтгөрүүлэгтэй
болгохын тулд 1:50 ба 1:10–ын харьцаагаар
шингэлнэ. Гипохлорит натрийн үйлдвэрийн
бэлдмэлд өтгөрүүлэг нь бараг 120 г/л байдаг учир
дээрхид нийцүүлэн шингэлнэ.
Гипохлорит кальцийн (Ca(ClO)2) нунтаг болон
шахмалд ойролцоогоор 70 %-ийн идэвхт хлор
агуулагдана.
Гипохлорт бэлдмэлийг үжлийн эсрэг хэрэглэхийг
хориглодог бөгөөд харин бохирдсон метал бус
обьект, материалыг халдваргүйжүүлэхэд
хэрэглэнэ. Онцгой тохиолдолд ундны усыг
халдваргүйтгэхэд ашиглаж болох ч идэвхт
хлорын эцсийн өтгөрүүлэг нь 1–2 мг/л байна.
Хлорт бэлдмэлүүд хасах хэмд идэвхт чанараа
алддаггүй. Хлорт бэлдмэлийн үйлчлэх идэвх
чийглэг орчинд илүү сайн байна.
Хий хэлбэрийн хлор маш хортой. Тиймээс
гипохлорит натрийг зөвхөн сайн агааржуулагчтай
байранд хадгалах ба хэрэглэнэ. Мөн гипохлорит
натрийг хүчилтэй холивол маш хурдан хий
хэлбэрийн хлор үүсдэг тул үүнээс сэргийлэх ёстой.
Хлорын олон дагалдах бүтээгдэхүүн нь хүн ба
гадаад орчинд хор хөнөөлтэй учир хлор агуулсан
халдваргүйтгэх бэлдмэл ялангуяа гипохлорит
натрийн эмх замбараагүй хэрэглээнээс аль болох
зайлсхийх хэрэгтэй.
Хлорамин - ойролцоогоор 25 %-ийн идэвхт
хлор агуулсан нунтаг.
Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим
ялгаруулна. Ийм учраас гипохлоритын өтгөн
өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас
хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх
органик бодист идэвхээ алддаггүй учраас “бохир”,
“цэвэр” аль ч нөхцөлд 20 г/л өтгөрүүлгийг зөвлөнө.
Формальдегид (HCHO)
Формальдегид (HCHO) нь -200С–ээс дээш хэмд бүх
бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг хий . Гэхдээ прионд
үйлчилдэггүй.
Харьцангуй удаан үйлчигээтэй ба агаарын чийг 70 %
орчим байхыг шаардана.
Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу
полимер–параформальдегид эсвэл формалин–усанд
ойролцоогоор 370 г/л (37%) хэмжээтэй уусгаад
тогтворжуулах зорилгоор метанол (100 мл/л) нэмж
уусмал байдлаар худалдаалдаг.
Дээрх хоёр хэлбэрийн бэлдмэлийг хий үүстэл халааж
мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй
ажиллагааны бокс зэргийг халдваргүйтгэхэд ашиглана.
Формальдегидыг (формалины 5 %-ийн уусмал) шингэн
хэлбэрээр хэрэглэж болно.
Формальдегид хүнд хорт хавдар үүсгэх магадлалтай.
Хурц үнэртэй аюултай хий бөгөөд түүний уур нь нүд,
салст бүрхэвчийг цочроодог учир татах шүүгээ юм уу
агааржуулалт сайтай байранд хадгална.
Хөлдөөж болохгүй.
Глутаральдегид (OHC(CH2)3CHO)
Энэ бодис формальдегидтэй төстэй бөгөөд нянгийн
ургал хэлбэр, үрэнцэр, мөөгөнцөр, мөн липид
агуулсан, агуулаагүй вирусэд үйлчилнэ.
Зэврэлт үүсгэхгүй, формальдегидаас илүү хурдан
үйлчилнэ.
Ихэвчлэн 2 г/л өтгөрүүлэгтэй уусмал байдлаар байх ба
зарим тохиолдолд хэрэглэхийн өмнө бэлдмэл дээр
бикарбонатын нэгдэл нэмэх замаар (шүлтлэг болгох)
“идэвхжүүлдэг” арга бий.
Глутаральдегид нь хортой, арьс, салст бүрхэвчийг
цочроодог тул биед хүргэхээс зайлсхийвэл зохино.
Түүнийг татах шүүгээ юм уу агааржуулалт сайтай
байранд хадгалж ашиглаж хэрэглэнэ.
Мананцаржуулах юм уу гадаад орчин дахь гадаргыг
халдваргүй болгоход хэрэглэхийг зөвшөөрдөггүй.
Фенол
Фенолын нэгдэл нь хамгийн эртний халдваргүйтгэх бодис
юм. Сүүлийн үед хэрэглээ нь багасаж байна.
Нянгийн ургал хэлбэр, липид агуулсан вируст үйлчилдэг
ба мөн микобактерийн эсрэг үйлчилнэ.
Фенолын нэгдэл нь үрэнцэрт үйлчлэхгүй. Липид
агуулаагүй вируст харилцан адилгүй үйлчилнэ.
Фенолт олон бэлдмэлийг гадаад орчин дахь гадаргыг
халдваргүй болгоход хэрэглэх бөгөөд тэдгээрийн заримыг
(триклосан, хлороксиленол) үжлийн эсрэг өргөн
хэрэглэдэг. Триклосан нь гар халдваргүйтгэх
зориулалтаар өргөн хэрэглэгдэнэ. Энэ нь нянгийн ургал
хэлбэрт үйлчилдэг, арьс, салст бүрхэвчид хор хөнөөлгүй.
Фенолын зарим нэгдлүүд хатуулаг ихтэй усанд
идэвхээ алддаг учир нэрмэл юм уу ионгүйжүүлсэн
усанд найруулна.
Фенолын нэгдлийг хүнсний бүтээгдэхүүн байх орчин
болон бага насны хүүхэд байгаа газарт хэрэглэхийг
хориглоно.
Эдгээр нь резин эдлэлд шингэж мөн арьсанд
нэвтэрнэ.
Спирт этанол (этилийн спирт C2H5OH)
Спирт этанол ба 2–пропанол (изопропилийн спирт
(CH3)2CHOH) нь адилхан халдваргүйтгэх чанартай.
Нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан
вирусэд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй.
Эдний үйлчлэл нь липид агуулаагүй вирусэд харилцан
адилгүй байна.
Усанд 70 %-ийн өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн
сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул
найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын
давуу тал нь халдваргүйжүүлсэн эд зүйлд үлддэггүй
онцлогтой.
Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь
ердийн спиртээс илүү үр дүнтэй бөгөөд жишээ нь 100
г/л формальдегид агуулсан 70 %-ийн спирт, 2 г/л
идэвхт хлор агуулсан спирт байна.
Спиртийн 70 %-ийн усан уусмалыг биологийн
аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн
ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс
заслын жижиг багаж халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Этанол нь арьс хуурайшуулдаг учир зөөлрүүлэгч
бэлдмэлтэй хольж хэрэглэнэ.
Спирт агуулсан бэлдмэлээр зохих журмын дагуу угаах
боломжгүй юм уу тохиромжгүй тохиолдолд бага зэрэг
бохирдсон гарыг арчихыг зөвшөөрнө. Гэхдээ этанол нь
үрэнцрийн эсрэг үйлчилдэггүй, липид агуулаагүй бүх
вирусийг үхүүлдэггүй гэдгийг санах ёстой.
Спирт нь ууршимтгай, шатамхай тул ил галын ойролцоо
хэрэглэж болохгүй. Спиртийн уусмалыг ууршихаас
хамгаалсан зориулалтын саванд хадгална. Спирт нь
резиныг хатууруулж зарим төрлийн цавууг уусгана.
Автоклавдахаас сэргийлж спирт агуулсан бэлдмэл
хадгалдаг савнууд дээр хаягийг тодорхой бичнэ.
Йод ба йодофор
Үйлчлэл нь хлорын үйлчлэлтэй төстэй боловч органик
бодисод харьцангуй сул үйлчилнэ. Йод нь эд ба гадна
гадаргад толбо үүсгэдэг учир халдваргүйтгэлд ашиглахад
тохиромж муутай.
Үжлийн эсрэг сайн үйлчилгээтэй. Поливидон йод нь мэс
заслын өмнөх арьсны халдваргүйтгэлд ашиглахад үжлийн
эсрэг найдвартай, аюулгүй бэлдмэл юм.
Гэвч иодын бэлдмэлийг лабораторийн болон эмнэлгийн
багаж, хэрэгслийн халдваргүйтгэлд хэрэглэхийг
хориглоно . Мөн хөнгөн цагаан ба зэс эдлэлд
хэрэглэдэггүй.
Устөрөгчийн хэт исэл (H2O2)
Устөрөгчийн хэт исэл ба хэт хүчил нь хлортой адил
хүчтэй исэлдүүлэгч үйлчилгээ өргөнтэй бодис. Хүн ба
гадаад орчинд харьцангуй аюул багатай.
Хэрэглэхэд бэлэн 3 хувийн уусмал байдлаар эсвэл
нэрмэл усанд 5–10 дахин шингэлж хэрэглэхээр 30 %-
ийн усан уусмал хэлбэрээр байдаг. Халдваргүйтгэлд
хэрэглэж байгаа устөрөгчийн хэт исэл нь 3–6 %-ийн
уусмал хэлбэрээр бэлтгэгдэнэ.
Лабораторийн ажлын ширээний тавцан, биологийн
аюулгүй ажиллагааны кабинетыг халдваргүй болгох мөн
лабораторийн болон эмнэлгийн дулааны үйлчлэлд мэдрэг
багаж, хэрэгслийг халдваргүйтгэхэд өтгөн өтгөрүүлэгтэй
уусмалыг хэрэглэнэ.
Устөрөгчийн хэт исэл ба хэт хүчлүүд нь хөнгөн цагаан,
зэс, гууль, цайр зэрэг металлыг зэврүүлэхээс гадна бөс
даавуу, үс, арьс, салст бүрхэвчийг өнгөгүй болгоно.
Эдгээрээр халдваргүйтгэл хийсэн материалыг нүд, салст
бүрхэвчид хүрэхгүйгээр усаар сайтар зайлна. Байнга
дулааны эх үүсвэрээс хол, харанхуй орчинд хадгална.
Шүлт
Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ион үүсгэнэ.
Мал эмнэлгийн халдваргүйтгэлд идэмхий натри болон
кали, сод зэрэг шүлтийн бодисыг ашигладаг. Өтгөн
уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ.
Шүлтийн өтгөн уусмал нь үс, ноос, өд, эвэршсэн хучуур
эдийг уусгадаг бол сул уусмал нь арьсны өнгөн үеийг
зөөлрүүлнэ.
Шүлт нь түлэх үйлчилгээтэй учир гараар барихыг
хориглоно.
Кали пероксимоносульфат
Энэ нь нь хүчтэй исэлдүүлэгч бодис.
Усанд сайн уусдаг, нян, вирус, мөөгөнцөр зэрэг бичил
биетэнд үйлчилдэг олон аргаар хэрэглэх бололцоотой.
Ямар ч төрлийн мал, амьтны хашаа, байранд
халдваргүйтгэл хийхэд идэвхт чанараа алдахдаа удаан,
тогтвортой, найруулах явцад хүн болон гадаад орчинд
хоргүй. Тун нь усны хатуулгаас хамаарна.
Халдвараас сэргийлэх .
Малын мах, сүүг буцалгаж хэрэглэх нь
хүнсээр халдвар дамжихаас ихээхэн
сэргийлнэ. Жишээ нь бруцелл халуунд тэсвэр
муутай учир малын мах сүүг буцалгах үед
бүрэн устана.
Халдварын сэжигтэй үед малчид хувцас
хэрэгсэл, хувин савыг халуун усаар угаах,
халуун ууранд байлгахад халдварын
үүсгэгчийг устгах боломжтой.
Мал төллөлтийн үед халдвараас сэргийлэх нь чухал
ач холбогдолтой. Үүнд:
Хот айл, ферм бүр устгалын нүхтэй, хаг, зулбадас түүх
хавчаар, дэгээ, хүрзтэй байх шаардлагатай. Устгалын нүх нь
битүү таглаатай, үерийн ус орохоос хамгаалагдсан, мал,
амьтан орохоос сэргийлж хайсаар тусгаарлагдсан байна.
Малын хаг, зулбадас болон буртгаар хамгийн их бохирдсон
газрын хөрс, өтөг бууцыг устгалын нүхэнд хийж устгана. Хаг
зулбадасыг нохой идэхээс сэргийлвэл зохино.
Малын эмч, малчид мал, төлтэй харьцсаны дараа гараа
сайтар савандан угааж, өөрт байгаа халдваргүйтгэх
уусмалаар арчина.

More Related Content

What's hot

1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology1. amisgaliin physiology
1. amisgaliin physiologyotgonubuns
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментamarsaikhan mandukhai
 
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэллекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэлserkaubuns
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжE-Gazarchin Online University
 
Арьсан доторх тарилга
Арьсан доторх тарилгаАрьсан доторх тарилга
Арьсан доторх тарилгаnight owl
 
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалтогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалHumen Resource
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарNurdaulet Kupjasar
 
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012serkaubuns
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлzulaa zuku
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинMunkhbaatar S. Uuld
 
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжSosoo Byambaa
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 

What's hot (20)

1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology
 
Lect 3
Lect 3Lect 3
Lect 3
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежмент
 
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэллекц   2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
лекц 2. үжилгүйжүүлэлт б а үжил эсэргүүцэл
 
цус алдалтын үед
цус алдалтын үедцус алдалтын үед
цус алдалтын үед
 
Mb l3
Mb l3Mb l3
Mb l3
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
 
Арьсан доторх тарилга
Арьсан доторх тарилгаАрьсан доторх тарилга
Арьсан доторх тарилга
 
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалтогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
 
цус алдалтыг тогтоох
цус алдалтыг тогтоохцус алдалтыг тогтоох
цус алдалтыг тогтоох
 
хөлдөлт
хөлдөлтхөлдөлт
хөлдөлт
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдар
 
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
 
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооЦусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
 
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараасэмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
ТМТ
ТМТТМТ
ТМТ
 
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 

Viewers also liked

Уурхайн менежмент бодлого
Уурхайн менежмент бодлогоУурхайн менежмент бодлого
Уурхайн менежмент бодлогоTemuulen Nyamdorj
 
2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.Энхбат
2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.Энхбат2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.Энхбат
2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.ЭнхбатThe Business Council of Mongolia
 
хог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжментхог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжментЖак М.У
 
28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...
28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...
28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...The Business Council of Mongolia
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичигaaaaaaaaaaaaaaaaaz
 

Viewers also liked (8)

Уурхайн менежмент бодлого
Уурхайн менежмент бодлогоУурхайн менежмент бодлого
Уурхайн менежмент бодлого
 
2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.Энхбат
2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.Энхбат2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.Энхбат
2014.02.20 Монгол орны нүүрсний салбар дахь байгаль орчны асуудал, Д.Энхбат
 
4. eco orchin presentation mg
4. eco orchin presentation mg4. eco orchin presentation mg
4. eco orchin presentation mg
 
хог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжментхог хаягдал ба түүний мененжмент
хог хаягдал ба түүний мененжмент
 
28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...
28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...
28.03.2014, Existing and planned waste management and recycling activities in...
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 

Similar to Presentation 8 (халдваргүйтгэл)

Similar to Presentation 8 (халдваргүйтгэл) (20)

Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
2013 mod urjuuleg 06
2013 mod urjuuleg  062013 mod urjuuleg  06
2013 mod urjuuleg 06
 
Boom
BoomBoom
Boom
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
лекц № 13
лекц № 13лекц № 13
лекц № 13
 
лекц 16 энто
лекц 16 энтолекц 16 энто
лекц 16 энто
 
Ppth9
Ppth9Ppth9
Ppth9
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
Томуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголтТомуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголт
 
Presentation 6
Presentation 6Presentation 6
Presentation 6
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017
 
лекц 1dffg
лекц 1dffgлекц 1dffg
лекц 1dffg
 
cvлекц 1
cvлекц 1cvлекц 1
cvлекц 1
 
Ppth3
Ppth3Ppth3
Ppth3
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (20)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 

Presentation 8 (халдваргүйтгэл)

  • 1.
  • 2. Дэд сэдэв: МЭ-ийн ариутгал, халдваргүйтгэл, уг арга хэмжээг хэрэгжүүлэх зарчим, үндсэн шаардлага, онцлог Бууц, шивхийг халдваргүйтгэх арга Шавьж, мэргэчид устгах Амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх өвөрмөц бус арга хэмжээ
  • 3. 1. МЭ-ийн ариутгал, халдваргүйтгэл, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх зарчим, үндсэн шаардлага, онцлог
  • 4. Халдваргүй болгох – Бичил биетнийг үхүүлэх юм уу устгах ямар нэгэн ажиллагаа. Халдваргүйтгэх бодис – Үрэнцэрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Халдваргүйтгэх бодисыг ихэвчлэн амьгүй зүйлийн гадаргууд юм уу байгууламжид хэрэглэнэ. Гол нэр томъёо
  • 5. Халдваргүйтгэл –физикийн юм уу химийн арга ашиглан бичил биетнийг үхүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа ажиллагаа. Халдваргүйтгэл нянгийн үрэнцэр хэлбэрт (спор) үйлчилдэггүй. Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Энэ нэр томъёог голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн эсрэг” гэсэн нэршлийн оронд хэрэглэнэ. Спороцид – Бичил биетэн ба үрэнцэрийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог ;
  • 6. Мал эмнэлгийн халдваргүйтгэл Вирус, нян, микоплазм, мөөгөнцөр, риккетси, хламид, прион, паразит зэрэг эмгэг төрүүлэгч биетнээр халдварлагдсан юм уу халдварын сэжигтэй мал, амьтан байсан байр сав, тоног хэрэгсэл, буудал бууцыг өвчний халдварыг таслах зорилгоор цацраг туяа, химийн төрөл бүрийн бодисын зохих өтгөрүүлэг бүхий уусмал, бэлдмэлээр тодорхой хугацаанд үйлчлүүлж халдваргүй болгохыг “мал эмнэлгийн халдваргүйтгэл” гэнэ. Өвчний үүсгэгчээр бохирлогдсон орчин, хашаа байр, тоног хэрэгсэл, эд зүйлийг цаг алдалгүй халдваргүйтгэх нь халдварт өвчинтэй тэмцэх ажлын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг байдаг.
  • 7. Халдваргүйтгэлийн ангилал Мал эмнэлгийн халдваргүйтгэлийг урьдчилан сэргийлэх, зориудын гэж ангилна. Зориудын халдваргүйтгэлийг явцын, эцсийн гэж хувааж үзнэ. Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл нь үүсэж бий болох аюулаас сэргийлэх, гадаад орчинд эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдахаас сэргийлэх зорилготой.
  • 8. Зориудын халдваргүйтгэл нь халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн тохиолдолд халдварын тархалтаас сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ. Халдваргүйтгэл нь тухайн эмгэг төрүүлэгч бичил биетний тэсвэрт чанар, биологийн онцлог, халдваргүйтгэл хийх объектийн бүтэц, хийц, эдэлгээ зэргээс шалтгаалж өөр өөр аргаар, хэд хэдэн үе шаттайгаар явагдана. Мал эмнэлгийн халдваргүйтгэлийг зөвхөн малын эмч зохион байгуулж хяналт тавьж гүйцэтгэнэ.
  • 9. Халдваргүйтгэх обьект Мал, амьтны хашаа, байр, төлийн пүнз, хэвтэр бууц, тэжээлийн хашаа, өвс, тэжээлийн үлдэгдэл, агуулах, саравч, хайс, хашлага гэх мэт; Арчилгаа, маллагааны тоног хэрэгсэл (ус, тэжээлийн онгоц, ховоо, татуурга, тэжээлийн тоног хэрэгсэл, зэл, төлийн элгэвч, нэмнээ, хазаар, ногт, чөдөр, тохом, буйл, бурантаг, бугуйл, аргамж, уяа, татлага гэх мэт); Ажлын багаж, хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас (тэргэнцэр, хүрз, малтуур, жоотуу зээтүү, савар, хавчаар, гох дэгээ, халад, бээлий, ажлын гутал, комбинзон гэх мэт). Мал, амьтан болон үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм ачсан тээврийн хэрэгсэл, дэвгэр, олс, татлага, хашлагад ашигласан мод, банз гэм мэт
  • 10. Халдваргүйтгэлийн бодисыг сонгох, хадгалах, ашиглах Халдваргүйтгэлд ашиглах бэлдмэл нь Монгол Улсын малын эм, бэлдмэлийн бүртгэлд бүртгэгдсэн, Байгаль орчны болон Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан шийдвэрээр хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Халдваргүйтгэлд бактерийн эсрэг үйлчлэх хүрээ өргөнтэй, хүн, мал, хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай бодис бэлдмэлийг сонгоно.
  • 11. Халдваргүйтгэл хийх үед анхаарах зүйл Ажиллагсад халдварын үүсгэгч болон химийн хортой, аюултай бодистой харьцаж ажиллах учир хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахиж, хувийн хамгаалах хэрэгсэлийг бүрэн өмсөж ажиллана. Халдваргүйтгэлийн бодисыг ашиглахдаа тухайн бодисын үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг чанд мөрдөх ба бодисын үйлчлэх хугацааг нарийн тооцож тухайн өдөрт нь хэрэглэх хэмжээгээр найруулж бэлтгэнэ. Нянгаар хамгийн их бохирлогдсон обьектийг онцгой анхаарна. Халдваргүйтгэлийн бодис нүдэнд орсон, арьсанд хүрсэн тохиолдолд цэвэр усаар сайтар угаана.
  • 12. Бодисын тун хэмжээ, хэрэглэх аргыг халдваргүйтгэх объект, тухай үеийн цаг агаарын байдалтай уялдуулан урьдчилан тооцож гаргана. Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглахтай холбоотой хууль тогтоомжийг сахиж мөрдөнө.
  • 13. Халдваргүйтгэлд шаардагдах багаж төхөөрөмж Зориулалтын машин (дук) юмуу мананцар үүсгэх генератор эсвэл автомакс Тэргэнцэр (бохирлогдсон өтөг бууц, өвс, тэжээлийн үлдэгдэл, зулбадас, мал, амьтны сэг, зэм зөөх зориулалттай, цэвэрлэж, ариутгахад хялбар материалаар хийсэн байвал зохино) Хүрз, жоотуу, царил,савар малтуур,хувин, сав Хог хаягдал түүж авах хавчаар, дэгээ.
  • 14. Урьдчилсан цэвэрлэгээ Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн арга хэмжээний салшгүй нэг хэсэг байдаг. Цэвэрлэгээ гэдэг нь халдваргүйтгэх обьектын гадаргуу дээр наалдсан шороо, шавар, бууц шавхай, баас, малын элдэв ялгадас, үс ноос, бусад органик бодисыг арилгаж, цэвэрлэх үйл ажиллагаа юм. Цэвэрлэгээг хүрз, малтуур, шүүр, сойз, тоос сорогч, хуурай алчуур ашиглан гүйцэтгэх ба саван эсвэл угаалгын бодистой усаар норгосон нойтон алчуураар арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж хийнэ.
  • 15. Тоос шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд хамгаалалт болж халдваргүйтгэх бодисын үйлчлэлийг бууруулдаг. Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн үр нөлөөг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой. Олонх халдваргүйтгэлийн бэлдмэл нь зөвхөн урьдчилсан цэвэрлэгээ хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ.
  • 16. Урьдчилсан цэвэрлэгээг хийхдээ халдвар үүсгэгчийг тараан хамрах талбайг ихэсгэх, хүмүүс халдвар авахаас сэргийлэн болгоомжтой хийнэ. Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэж болно. Цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай, тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана.
  • 17. Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл Зорилго нь мал амьтны байр, хашаа болон бусад обьектэд эмгэг төрүүлэгч төдийгүй нөхцөлт эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдах, хашаа, байр, тээврийн хэрэгсэл, ажиллагсад, малчдын хувцас болон бусад зүйлсээр халдвар дамжих, мал, амьтнаас шууд бус замаар халдвар тархах зэргээс хамгаалахад чиглэгдэнэ. Ус халдваргүйтгэлийг тухайн өвчний гаралттай уялдуулан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн түвшинд урьдчилан төлөвлөсөн байна.
  • 18. Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц, тоног хэрэгслийг жилд хоёроос доошгүй удаа буюу хавар мал, амьтан зусланд гарсны дараа, намар өвөлжөөнд буухаас өмнө халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэх обьектод урьдчилан сайтар цэвэрлэгээ хийсний дараа халдваргүйтгэх бөгөөд битүү байранд мананцаржуулах, утах аргыг хэрэглэж болно. Мөн тухайн байр, хашаанд байгаа усны болон тэжээлийн онгоц, бусад тоног хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулна.
  • 19. Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг утах зорилгоор формалины уур үүсгэхийн тулд 1 м3–д 45 мл формалин дээр 30 г пермангат кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь байна. Байрнаас мал, амьтан, шувууг гаргаж, сулласны дараа юм уу тухайн байр бүрэн суларч шинэ сүрэг авахаас өмнө халдваргүйтгэх ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу оруулахгүй. Малын үзэсгэлэн худалдаа явуулах, мал амьтан сургах газар, мал бэлтгэлийн хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ. МАА–н түүхий эдийн агуулах, махны зоорь болон боловсруулах газрыг жилд 2–оос доошгүй удаа хоосон байх юм уу ачаалал бага үед нь халдваргүйтгэнэ.
  • 20. Зориудын халдваргүйтгэл Зориудын халдваргүйтгэлийг явцын ба эцсийн гэж 2 хувааж болно гэж дээр дурдсан. Явцын халдваргүйтгэл гэж халдварт өвчин гарсан юм уу халдварт өвчнөөр тайван бус болон сэргийлэх оновчтой арга боловсруулагдаагүй нөхцөлд өвчинтэй тэмцэх зааврын дагуу үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт чанар, голомт үүсгэх байдлыг харгалзан өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй, сэжигтэй мал байсан болон өвчтэй, сэжигтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног хэрэгслийг халдваргүйтгэхийг хэлнэ.
  • 21. Явцын халдваргүйтгэлийг оновчтой зөв хэрэгжүүлж чадвал халдварын тархалтыг богино хугацаанд таслан зогсоож чадна. Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр, хашааны үүдэнд халдваргүйтгэх уусмал бүхий дэвсгэр юм уу хөл онгоц байрлуулсан байна. Хүйтний улиралд халдваргүйтгэх уусмал дээр хоолны давс 10 %–иар тооцож нэмнэ. Өвчтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийг өвчтэй болон үхсэн мал, амьтан байсан хэсгээс эхлэн хийнэ.
  • 22. Эцсийн халдваргүйтгэлийг өвчнийг бүрэн устгасны дараа хорио цээр, хязгаарлалтыг татан буулгахын өмнө халдварын голомт дахь эмгэг төрүүлэгч бичил биетнийг бүрэн устгах зорилгоор явуулна. Мал, амьтны байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ халдваргүйтгэх уусмал хэрэглэх ба тухайн өвчний үүсгэгчид тохирох халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг сонгож хэрэглэнэ. Эцсийн халдваргүйтгэл хийхдээ зөвхөн малын байр хашаа, тоног хэрэгсэл төдийгүй орчин тойрны газар, хөрс, хэвтэр, бууцыг хамруулна.
  • 23. Халдваргүйтгэл хийх арга Халдваргүйтгэлд бодис, бэлдмэлийг уусмал мөн нунтаг хуурай хэлбэрээр ашиглана. Халдваргүйтгэх уусмалыг зориулалтын шүршигч машин болон багаж техник ашиглан шүршиж обьектын гадаргыг норгох аргаар хийнэ. Бүрэн норгож шүршихийн тулд дүнз, гуалин, банз, чулуун болон тоосгон эдлэлийн гадаргын нэг м2 талбайд 1 л, хөрзөн, бууц, шавар, шороон хөрсний нэг м2 талбайд 2 л уусмал ноогдохоор тооцно. Харин тосон будгаар будагдсан материалын нэг м2 талбайд нэг литр орчим уусмал зарцуулна.
  • 24. Халдваргүйтгэх уусмалыг тусгай төхөөрөмж юм уу генераторын тусламжтайгаар 0.1–0.5 мм голчтой маш нарийн ширхэгтэйгээр цацруулж шүршихийг мананцаржуулах арга гэнэ. Дусал жижиг тусам материалд жигд нэвтрэх бөгөөд мал, амьтны битүү байр, тахианы өндөг дарагч зэргийг халдваргүйтгэхэд ашиглана. Мананцаржуулсан уусмал обьектэд жигд тархдаг бөгөөд байрыг сайтар битүүмжилсэн байна. Энэ аргаар халдваргүйтгэх байрны доторхи дулаан 15°С-аас багагүй, харьцангүй чийгшилт 60-65% байвал зохино.
  • 25. Халдваргүйтгэх хугацаа нь хэрэглэж буй бодисын өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч бичил биетнүүдэд үйлчлэх идэвх, бичил биетний биологийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Халдваргүйтгэх хугацаа дуусмагц байрны үүд хаалга, салхивчийг нээж салхилуулах ба тэжээлийн онгоц, усан сан, бусад тоног хэрэглэлийг усаар угааж цэвэрлэнэ.
  • 26. Мал, амьтны битүү байр, лабораторид халдваргүйтгэл хийх болон мал, амьтны арьс, шир, үс, ноос, машин тэрэг, тоног хэрэгсэл, хувцас хунар зэргийг халдваргүйтгэхдээ тэдгээрийг тусгайлан бэлтгэсэн битүү байранд дэлгэн тавьж химийн бодисыг халааж ууршуулан утах аргыг хэрэглэж болно. Утахын өмнө мал амьтны байр, өрөө, тасалгааны бүх цонх, хаалгыг нягт хааж битүүлэх бөгөөд хаалганд "Халдваргүйтгэл хийж байна" гэсэн анхааруулга бичиг байрлуулна. Утах аргад формалин, устөрөгчийн хэт исэл зэргийг хэрэглэнэ.
  • 27. Ариутгал Ариутгал гэдэг нь бактер, тэдгээрийн бүрхүүл, хөгц, мөөгөнцөрийг бүрэн устгаж, вирус, прионуудыг идэвхигүй болгох үйл явцыг хэлнэ. Физик арга: Автоклаваар ариутгана. 1210-1340С-д 5-20 минут. Халуун уураар- 1600-2000С-д 10 минутаас 3 цаг Ижил температурт усны уураар ариутгах нь хуурай уураар ариутгахаас илүү үр дүнтэй. Бичил биетнүүд суларч халуунд мэдрэг болдог. Химийн арга: химийн бодисоор ариутгана
  • 28. Халдваргүйтгэлд түгээмэл ашиглагддаг нэр томъёо. Нянгийн эсрэг бэлдмэл – Бичил биетнийг үхүүлэх юм уу өсөлт ба үржлийг нь саатуулах үйлчилгээтэй. Биоцид – Бичил биетнийг үхүүлэх ямар нэгэн бэлдмэлийн ерөнхий нэр. Химийн гермицид – Бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог
  • 29. Нэр томьёо тодорхойлолт Бактерийн тоог багасгах хүчин зүйл цэвэрлэгээ Механик үйлдэл бөгөөд зөвхөн бохирдсон зүйлийг угаах, зарим тохиолдолд өндөр даралттай усаар шүршиж угаахыг хэлнэ 10 - 100 халдваргүйтгэл Эмгэг үүсгэгч бичил биетний тоог зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл бууруулахыг хэлнэ 1000- 100000 ариутгал Бүх нянг устгаж (бүрхүүлтэй бактери, хөгц, мөөгөнцөр) идэвхигүйжүүлдэг Ариун байх ёстой бүх зүйлүүд ариутгагдсан байна
  • 30. 2. Бууц, шивхийг халдваргүйтгэх арга
  • 31. Малын өтөг бууцыг халдваргүйтгэх биотермийн арга Малын өтөг бууцыг овоолон удаан хугацаагаар байлгаж дулаан ялгаруулагч нянгуудыг ашиглан өндөр хэмийн дулаан үүсгэж эмгэг төрүүлэгч бичил биетнүүд, паразитуудыг устгаж халдваргүйтгэхийг “биотермийн арга” гэнэ.
  • 32.  3- 4 м өргөнтэй 25 см гүн талбай бэлтгэнэ. Талбайн урт халдваргүйтгэх бууцны хэмжээнээс хамаарна.  Талбайн голоор 50 см өргөн 50 см гүн шуудуу ухаад шуудууг банз, модоор хааж дээр нь малын өтөг бууц жигд тарааж дэвсэнэ.  Дараа нь бууцаа 1-1.5 м хүртэл өндөр нуруу болгон майхан хэлбэртэй овоолоод 15-20 см зузаантайгаар сүрэл юм уу, цэвэр бууцаар хучна.  Гадна талаар нь10 см зузаан шороогоор (өвлийн улиралд 30-40 см ) дарж нэг сараас доошгүй хугацаанд байлгаж халдваргүйтгэнэ.
  • 33. Мал амьтны хашаа, байранд халдваргүйтгэл хийх Хашаа байрны бохирдлыг цэвэрлэсний дараа зориулалтын бодисоор халдваргүйтгэнэ. Байрыг уусмалаар халдваргүйтгэхдээ шүршигч төхөөрөмжөөр обьектын гадаргууг бүрэн норгож шүрших ба байрны шал, хэвтэр, ялгадас зайлуулах сувагаас эхлээд хана, таславчны доод хэсгээс дээш өгсүүлэн шүршинэ.Дараа нь хананы дээд хэсгээс эхлэн доошлуулан хана туурганы доод хэсэг, шал хэвтрийг шүршиж ажлыг дуусгана, Мал, амьтны битүү байрыг сайтар битүүмжлээд мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж буюу генераторийн тусламжтайгаар халдваргүйтгэнэ.
  • 34. Битүү байрыг мөн халдваргүйтгэгч уусмалын уураар халдваргүйтгэж болно. Энэ тохиолдолд малын тоног хэрэгсэл, ус, тэжээлийн онгоц, малчдын хувцсыг хамтад нь халдваргүйтгэж болно. Мананцар үүсгэх болон уураар халдваргүйтгэл хийсний дараа байрны хаалга, салхивчийг нээж агааржуулах ба эмийн бодис үнэртэхгүй болсны дараа мал амьтныг оруулна. Байран маллагаатай (ферм) амьтны байранд халдваргүйтгэл хийсний дараа 2-оос доошгүй хоног мал амьтныг оруулахгүй байх нь зүйтэй.
  • 35. Малын тоног хэрэгсэл, ажлын багаж төхөөрөмж халдваргүйтгэх Металл хийцтэй тоног хэрэгсэл, ажлын багажийг галын дөлөнд халаах юмуу буцалгаж халдваргүйтгэж болно. Модон эдлэлийн гадна талыг хусч цэвэрлээд усаар шүрших ба хатсаны дараа зориулалтын бодис хэрэглэн халдваргүйтгэнэ. Төлийн элгэвч нэмнээ зэрэг даавуун эдлэлийг халуун уураар утна. Зулбадас, хаг, бохирдсон бууц, хэвтэр зөөхөд ашигласан багаж хэрэгсэл, тэргэнцэрийг урьдчилан цэвэрлээд халдваргүйтгэх уусмалаар шүршинэ.
  • 36. Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх Тодорхойгүй шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүрийг малын эмчийн хяналтын дор цэвэрлэж устгана. Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын хүүр устгах зориулалтын нүхтэй байна. Энэ нүх нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй өндөрлөг газарт байрласан тагтай, хашаа хамгаалалттай байна. Хүүрийн гадна талыг халдваргүйтгэх уусмалаар сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын хөрсийг зааврын дагуу халдваргүйтгэнэ.
  • 37. Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд халдваргүйтгэх уусмалаар шүршинэ. Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг ашиглана. Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олон мал үхсэн юм уу зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт булшилж халдваргүйтгэнэ. Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйтгэхэд ажиллаж буй хүмүүс халдвар хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг халдваргүйтгэх юм уу устгана.
  • 39. Шавьж, мэрэгчид устгах ажлын чанар нь хэрэглэж байгаа багаж төхөөрөмж, химийн бодисын сонголт, түүний чанараас хамаардаг. Мэрэгч устгалд механик, химийн, биологийн арга хэрэглэдэг. Мэрэгч устгахад хэрэглэдэг химийн бодисуудыг ратицид гэдэг. Ратицидыг сонгох гол үзүүлэлтүүд нь: • Тодорхой төрлийн мэрэгчийг үхүүлэх хамгийн бага тунгийн хэмжээ • Үхүүлэх хамгийн бага тун болон хүн, мал, амьтныг сонгомол байдлаар хордуулах тунгийн харьцаа • Хордуулах нөлөөний илрэх хурд • Гадаад орчин, агуулах, байгууламжид хордуулах үйлчилгээ нь хадгалагдах хугацаа Бактерийн бэлдмэлийг сонгохдоо хадгалалтын хугацаанд түүнд байгаа үүсгэгчийн хоруу чанарын тогтвортой байдлаар үнэлдэг.
  • 40. Шавьж устгалд хэрэглэх пестицид нь олон улсын болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэлтэй, стандартын шаардлагуудыг хангасан байх ёстой. Шавьж устгалд хэрэглэх пестицидүүдийг сонгохдоо: • Үе хөлтөн шавьжид сонгомолоор үйлчилдэг байдал(хүн, мал, амьтаныг хордуулах тунг үе хөлтөн шавьжийг үхүүлэх тунтай жишсэн харьцаа) • Янз бүрийн үе хөлтөн шавьж болон тэдний хөгжлийн тодорхой үе шатуудад үйлчлэх хүрээ • Үе хөлтөн шавьжийн бие махбодод янз бүрийн замаар оруулахад хордуулах үйлчлэл үзүүлэх чадвар • Гадаад орчинд тогтвортой хадгалагдах чанар зэргийг тооцдог.
  • 41. 4. Амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх өвөрмөц бус арга хэмжээ • Агаар-дуслын замын халдварууд маш хурдан хугацаанд өргөн уудам газар нутагт тархах боломжтой. Энэ бүлгийн халдварт өвчнүүдийн халдварын хэлхээг таслахын тулд агаарт байгаа бактер, вирусыг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх арга хэмжээг эхний ээлжинд хэрэгжүүлэх хэрэгтэй. • Халдваргүйтгэлд агаарыг шүүх, хэт ягаан туяагаар шарах, химийн бодис шүрших зэрэг аргуудыг хэрэглэж байна. • Сүүлийн үед байран маллагаатай мал, амьтныг агаар-дуслын халдвараас эмчлэн-сэргийлэх зорилгоор халдваргүйтгэгч бэлдмэлүүдийг мал, амьтны биед хор нөлөө үзүүлэхээргүй маш бага тунгаар цацаж хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, мал, амьтан байранд байх хугацаанд халдвар үүсгэгч бичил биетнүүдийг аюулгүй түвшинд барьж байхын тулд халдваргүйтгэлийг тогтмол хийж байх хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд халдваргүйтгэлд хэрэглэж байгаа цацраг туяа болон химийн бодисууд нь мал амьтанд ямар ч хор нөлөөгүй байх ёстой.
  • 42. Эрчимжсэн аж ахуйн байрны зураг төсөл хийх үеэс л агаар-дуслын халдвараас урьдчилан сэргийлж, байршлыг зөв сонгох, байрны агаар солилцоог сайтар төлөвлөх, орчны агаарын урсгалыг хязгаарласан ногоон байгууламжийг зураг төсөлд тусгаж байгуулах зэрэг арга хэмжээ авдаг. Мал, амьтан байгаа байрны агаарыг халдваргүйтгэхэд хлор, агуулсан нэгдлүүд, гликоль, фенолын нэгдлүүд, органик хүчил, эфирийн тос зэрэгт суурилсан олон төрлийн бэлдмэлийг хэрэглэж байна. Мал, амьтны олон төрлийн халдварт өвчний үед агаарыг халдваргүйтгэх аргыг хэрэглэсэнээр зөвхөн малын өвчлөлийг бууруулаад зогсохгүй халдварт өвчнийг бүрэн устгаж ч болдог байна.
  • 43. Баримт бичиг Халдваргүйтгэл хийж дууссаны дараа халдваргүйтгэл хийсэн малын эмч акт үйлдэж малчин болон холбогдох бусад хүмүүсээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаг.
  • 44. Мэдээллийн эх сурвалж: 1. А. А. Конопаткин “Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных” М. 1984; 2. Г.Цэвэгмэд “Мал, амьтны халдварт өвчин” УБ. 2000; 3. А.Хөхөө “Мал эмнэлгийн ерөнхий халдвар судлал” УБ. 2011; 4. И.А. Бакулов и др. “Руководство по общей эпизоотологии” М. “Колос” 1979; 5. B.Toma .. ect Applied Veterinary Epidemiology; 6. Micheal Thrusfield Veterinary Epidemiology; 7. С.Төгсдэлгэр, С.Эвлэгсүрэн Тархварзүйн үндэс; 8. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл Улаанбаатар-2012 он
  • 46.
  • 47. Мал эмнэлгийн халдваргүйтгэлд өргөн хэрэглэгддэг бодисууд Хлор, хлорт нэгдлүүд Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн бодис. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр болон хлорын шохой нэрээр нунтаг байдлаар худалдаалдаг бөгөөд идэвхит хлорын зохих өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ.
  • 48. Хлор нь ялангуяа цайруулагч хэлбэрээрээ маш шүлтлэг бөгөөд төмрийг амархан зэврүүлнэ. Гипохлорит натрийн буюу кальцийн үндсэн юм уу ажлын уусмалыг задгай саванд ялангуяа өндөр хэмд хадгалахад хлор нь хий байдлаар ялгарч нянг үхүүлэх идэвхээ алдана.
  • 49. Гипохлорит натрийн уусмалыг солих давтамж нь түүний эхний өтгөрүүлэг, савны хэмжээ, хэлбэр (тагтай юм уу таггүй), хүрээлэн байгаа орчин, хэрэглэх арга, давтамж зэргээс хамаарна. Лабораторийн хэрэглээний болон ерөнхий зориулалтын халдваргүйтгэх бодисын өтгөрүүлэг нь 1 г/л идэвхт хлортой байх ёстой бол 5 г/л идэвхт хлор агуулсан өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний органик бодисыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
  • 50. Ахуйн зориулалтын цайруулагчаар ашигладаг гипохлорит натри нь 50 г/л идэвхт хлор агуулсан байдаг учир түүнийг 1 г/л ба 5 г/л өтгөрүүлэгтэй болгохын тулд 1:50 ба 1:10–ын харьцаагаар шингэлнэ. Гипохлорит натрийн үйлдвэрийн бэлдмэлд өтгөрүүлэг нь бараг 120 г/л байдаг учир дээрхид нийцүүлэн шингэлнэ. Гипохлорит кальцийн (Ca(ClO)2) нунтаг болон шахмалд ойролцоогоор 70 %-ийн идэвхт хлор агуулагдана.
  • 51. Гипохлорт бэлдмэлийг үжлийн эсрэг хэрэглэхийг хориглодог бөгөөд харин бохирдсон метал бус обьект, материалыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ. Онцгой тохиолдолд ундны усыг халдваргүйтгэхэд ашиглаж болох ч идэвхт хлорын эцсийн өтгөрүүлэг нь 1–2 мг/л байна. Хлорт бэлдмэлүүд хасах хэмд идэвхт чанараа алддаггүй. Хлорт бэлдмэлийн үйлчлэх идэвх чийглэг орчинд илүү сайн байна.
  • 52. Хий хэлбэрийн хлор маш хортой. Тиймээс гипохлорит натрийг зөвхөн сайн агааржуулагчтай байранд хадгалах ба хэрэглэнэ. Мөн гипохлорит натрийг хүчилтэй холивол маш хурдан хий хэлбэрийн хлор үүсдэг тул үүнээс сэргийлэх ёстой. Хлорын олон дагалдах бүтээгдэхүүн нь хүн ба гадаад орчинд хор хөнөөлтэй учир хлор агуулсан халдваргүйтгэх бэлдмэл ялангуяа гипохлорит натрийн эмх замбараагүй хэрэглээнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
  • 53. Хлорамин - ойролцоогоор 25 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг. Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулна. Ийм учраас гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас “бохир”, “цэвэр” аль ч нөхцөлд 20 г/л өтгөрүүлгийг зөвлөнө.
  • 54. Формальдегид (HCHO) Формальдегид (HCHO) нь -200С–ээс дээш хэмд бүх бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг хий . Гэхдээ прионд үйлчилдэггүй. Харьцангуй удаан үйлчигээтэй ба агаарын чийг 70 % орчим байхыг шаардана. Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу полимер–параформальдегид эсвэл формалин–усанд ойролцоогоор 370 г/л (37%) хэмжээтэй уусгаад тогтворжуулах зорилгоор метанол (100 мл/л) нэмж уусмал байдлаар худалдаалдаг.
  • 55. Дээрх хоёр хэлбэрийн бэлдмэлийг хий үүстэл халааж мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй ажиллагааны бокс зэргийг халдваргүйтгэхэд ашиглана. Формальдегидыг (формалины 5 %-ийн уусмал) шингэн хэлбэрээр хэрэглэж болно. Формальдегид хүнд хорт хавдар үүсгэх магадлалтай. Хурц үнэртэй аюултай хий бөгөөд түүний уур нь нүд, салст бүрхэвчийг цочроодог учир татах шүүгээ юм уу агааржуулалт сайтай байранд хадгална. Хөлдөөж болохгүй.
  • 56. Глутаральдегид (OHC(CH2)3CHO) Энэ бодис формальдегидтэй төстэй бөгөөд нянгийн ургал хэлбэр, үрэнцэр, мөөгөнцөр, мөн липид агуулсан, агуулаагүй вирусэд үйлчилнэ. Зэврэлт үүсгэхгүй, формальдегидаас илүү хурдан үйлчилнэ. Ихэвчлэн 2 г/л өтгөрүүлэгтэй уусмал байдлаар байх ба зарим тохиолдолд хэрэглэхийн өмнө бэлдмэл дээр бикарбонатын нэгдэл нэмэх замаар (шүлтлэг болгох) “идэвхжүүлдэг” арга бий.
  • 57. Глутаральдегид нь хортой, арьс, салст бүрхэвчийг цочроодог тул биед хүргэхээс зайлсхийвэл зохино. Түүнийг татах шүүгээ юм уу агааржуулалт сайтай байранд хадгалж ашиглаж хэрэглэнэ. Мананцаржуулах юм уу гадаад орчин дахь гадаргыг халдваргүй болгоход хэрэглэхийг зөвшөөрдөггүй.
  • 58. Фенол Фенолын нэгдэл нь хамгийн эртний халдваргүйтгэх бодис юм. Сүүлийн үед хэрэглээ нь багасаж байна. Нянгийн ургал хэлбэр, липид агуулсан вируст үйлчилдэг ба мөн микобактерийн эсрэг үйлчилнэ. Фенолын нэгдэл нь үрэнцэрт үйлчлэхгүй. Липид агуулаагүй вируст харилцан адилгүй үйлчилнэ. Фенолт олон бэлдмэлийг гадаад орчин дахь гадаргыг халдваргүй болгоход хэрэглэх бөгөөд тэдгээрийн заримыг (триклосан, хлороксиленол) үжлийн эсрэг өргөн хэрэглэдэг. Триклосан нь гар халдваргүйтгэх зориулалтаар өргөн хэрэглэгдэнэ. Энэ нь нянгийн ургал хэлбэрт үйлчилдэг, арьс, салст бүрхэвчид хор хөнөөлгүй.
  • 59. Фенолын зарим нэгдлүүд хатуулаг ихтэй усанд идэвхээ алддаг учир нэрмэл юм уу ионгүйжүүлсэн усанд найруулна. Фенолын нэгдлийг хүнсний бүтээгдэхүүн байх орчин болон бага насны хүүхэд байгаа газарт хэрэглэхийг хориглоно. Эдгээр нь резин эдлэлд шингэж мөн арьсанд нэвтэрнэ.
  • 60. Спирт этанол (этилийн спирт C2H5OH) Спирт этанол ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйтгэх чанартай. Нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан вирусэд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй. Эдний үйлчлэл нь липид агуулаагүй вирусэд харилцан адилгүй байна. Усанд 70 %-ийн өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйжүүлсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой.
  • 61. Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс илүү үр дүнтэй бөгөөд жишээ нь 100 г/л формальдегид агуулсан 70 %-ийн спирт, 2 г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70 %-ийн усан уусмалыг биологийн аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ. Этанол нь арьс хуурайшуулдаг учир зөөлрүүлэгч бэлдмэлтэй хольж хэрэглэнэ.
  • 62. Спирт агуулсан бэлдмэлээр зохих журмын дагуу угаах боломжгүй юм уу тохиромжгүй тохиолдолд бага зэрэг бохирдсон гарыг арчихыг зөвшөөрнө. Гэхдээ этанол нь үрэнцрийн эсрэг үйлчилдэггүй, липид агуулаагүй бүх вирусийг үхүүлдэггүй гэдгийг санах ёстой. Спирт нь ууршимтгай, шатамхай тул ил галын ойролцоо хэрэглэж болохгүй. Спиртийн уусмалыг ууршихаас хамгаалсан зориулалтын саванд хадгална. Спирт нь резиныг хатууруулж зарим төрлийн цавууг уусгана. Автоклавдахаас сэргийлж спирт агуулсан бэлдмэл хадгалдаг савнууд дээр хаягийг тодорхой бичнэ.
  • 63. Йод ба йодофор Үйлчлэл нь хлорын үйлчлэлтэй төстэй боловч органик бодисод харьцангуй сул үйлчилнэ. Йод нь эд ба гадна гадаргад толбо үүсгэдэг учир халдваргүйтгэлд ашиглахад тохиромж муутай. Үжлийн эсрэг сайн үйлчилгээтэй. Поливидон йод нь мэс заслын өмнөх арьсны халдваргүйтгэлд ашиглахад үжлийн эсрэг найдвартай, аюулгүй бэлдмэл юм. Гэвч иодын бэлдмэлийг лабораторийн болон эмнэлгийн багаж, хэрэгслийн халдваргүйтгэлд хэрэглэхийг хориглоно . Мөн хөнгөн цагаан ба зэс эдлэлд хэрэглэдэггүй.
  • 64. Устөрөгчийн хэт исэл (H2O2) Устөрөгчийн хэт исэл ба хэт хүчил нь хлортой адил хүчтэй исэлдүүлэгч үйлчилгээ өргөнтэй бодис. Хүн ба гадаад орчинд харьцангуй аюул багатай. Хэрэглэхэд бэлэн 3 хувийн уусмал байдлаар эсвэл нэрмэл усанд 5–10 дахин шингэлж хэрэглэхээр 30 %- ийн усан уусмал хэлбэрээр байдаг. Халдваргүйтгэлд хэрэглэж байгаа устөрөгчийн хэт исэл нь 3–6 %-ийн уусмал хэлбэрээр бэлтгэгдэнэ.
  • 65. Лабораторийн ажлын ширээний тавцан, биологийн аюулгүй ажиллагааны кабинетыг халдваргүй болгох мөн лабораторийн болон эмнэлгийн дулааны үйлчлэлд мэдрэг багаж, хэрэгслийг халдваргүйтгэхэд өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг хэрэглэнэ. Устөрөгчийн хэт исэл ба хэт хүчлүүд нь хөнгөн цагаан, зэс, гууль, цайр зэрэг металлыг зэврүүлэхээс гадна бөс даавуу, үс, арьс, салст бүрхэвчийг өнгөгүй болгоно. Эдгээрээр халдваргүйтгэл хийсэн материалыг нүд, салст бүрхэвчид хүрэхгүйгээр усаар сайтар зайлна. Байнга дулааны эх үүсвэрээс хол, харанхуй орчинд хадгална.
  • 66. Шүлт Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ион үүсгэнэ. Мал эмнэлгийн халдваргүйтгэлд идэмхий натри болон кали, сод зэрэг шүлтийн бодисыг ашигладаг. Өтгөн уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ. Шүлтийн өтгөн уусмал нь үс, ноос, өд, эвэршсэн хучуур эдийг уусгадаг бол сул уусмал нь арьсны өнгөн үеийг зөөлрүүлнэ. Шүлт нь түлэх үйлчилгээтэй учир гараар барихыг хориглоно.
  • 67. Кали пероксимоносульфат Энэ нь нь хүчтэй исэлдүүлэгч бодис. Усанд сайн уусдаг, нян, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетэнд үйлчилдэг олон аргаар хэрэглэх бололцоотой. Ямар ч төрлийн мал, амьтны хашаа, байранд халдваргүйтгэл хийхэд идэвхт чанараа алдахдаа удаан, тогтвортой, найруулах явцад хүн болон гадаад орчинд хоргүй. Тун нь усны хатуулгаас хамаарна.
  • 68. Халдвараас сэргийлэх . Малын мах, сүүг буцалгаж хэрэглэх нь хүнсээр халдвар дамжихаас ихээхэн сэргийлнэ. Жишээ нь бруцелл халуунд тэсвэр муутай учир малын мах сүүг буцалгах үед бүрэн устана. Халдварын сэжигтэй үед малчид хувцас хэрэгсэл, хувин савыг халуун усаар угаах, халуун ууранд байлгахад халдварын үүсгэгчийг устгах боломжтой.
  • 69. Мал төллөлтийн үед халдвараас сэргийлэх нь чухал ач холбогдолтой. Үүнд: Хот айл, ферм бүр устгалын нүхтэй, хаг, зулбадас түүх хавчаар, дэгээ, хүрзтэй байх шаардлагатай. Устгалын нүх нь битүү таглаатай, үерийн ус орохоос хамгаалагдсан, мал, амьтан орохоос сэргийлж хайсаар тусгаарлагдсан байна. Малын хаг, зулбадас болон буртгаар хамгийн их бохирдсон газрын хөрс, өтөг бууцыг устгалын нүхэнд хийж устгана. Хаг зулбадасыг нохой идэхээс сэргийлвэл зохино. Малын эмч, малчид мал, төлтэй харьцсаны дараа гараа сайтар савандан угааж, өөрт байгаа халдваргүйтгэх уусмалаар арчина.