More Related Content
Similar to Buurnii lekts13pptx (20)
More from bulgaaubuns (20)
Buurnii lekts13pptx
- 2. Бөөр нь шээс үүсгэж
ялгаруулах өвөрмөц
үүрэг бүхий
гомеостазын төв
эрхтэн.
Ус эрдэсийн
солилцоо, хүчил, шүлти
йн тэнцвэрт байдлыг
тохируулж, цусны
даралт болон судасны
тонусын даавар болон
биологийн идэвхит
бодисыг ялгаруулах
зэрэг олон чухал үүрэг
гүйцэтгэдэг.
- 3. Бөөрний үйл ажиллагаа
өөрчлөгдөх ерөнхий шалтгаан
1. Цусны эргэлтийн хямрал
2. Бөөрний паренхимын эдийг гэмтээх
хүчин зүйлүүд
3. Шээс дамжин ялгарах замын үрэвсэлт
өвчин
4. Мэдрэл шингэний
тохируулга, фермент, дааварын
зохицуулга алдагдал
- 4. Эмгэг жам
Бөөрний үйл ажиллагааны
өөрчлөлтийг нөхцөлдүүлэх эмгэг
жамын хүчин зүйл нь түүний нефрон
гэмтэж, үйл ажиллагаа нь өөрчлөгдөх
явдал юм. Энэ нь нефронд шээс
үүсэх, ялгарах явцыг нөхцөлдүүлж
байдаг дараах харилцан хамаарал
бүхий үйл явцуудын өөрчлөлтөөр
илэрнэ.
1. Түүдгэнцэрийн шүүрэл өөрчлөгдөх
2. Сувганцарын үйл ажиллагааны
өөрчлөгдөх
- 6. Түүдгэнцэрийн шүүрэл багасах
Бөөрний эд гэмтсэнээс нефроны тоо
цөөрч шүүрэл ялгарал багсана
Капилляр, суурийн мембраны бичил
шүүлтэнд оролцох талбай багадал
Бөөрний дотоод даралт ихсэх /механик
саатал/
Бөөрний бус шалтгаан /цусны ерөнхий
эзэлхүүн багасах, зүрх судасны дутагдал/
Симпатик мэдрэлийн нөлөө
идэвхижих, түүний медиаторын ялгарал
ихдэлт
- 7. Түүдгэнцэрийн шүүрэл үүсэх явц
ихдэх шалтгаан
Цусны сийвэнгийн онкос
даралт, ялангуяа бөөрний артерийн
капилляр дахь онкос даралт багадал
Халдвар, харшил, хордлогын гаралтай
үрэвсэлт өвчний улмаас
гистамин, кинин, гидролаза фермент
ихээр үүсэх
Бөөрний судасны мэдрэл-дааврын
зохицуулга алдагдал
- 8. 2. Сувганцарын үйл ажиллагааны
өөрчлөлт
Бөөрний сувганцарт эргэн
шимэгдэх, шүүрэл ялгарах зэрэг нарийн
үйл явц өөрчлөгдөх нь бөөрний үйл
ажиллагааны хямралыг нөхцөлдүүлнэ.
Сувганцарын үүрэг ажиллагааны
өөрчлөлтүүд: шээс
өтгөрөх, шингэрэх, натри, кали, устараг
чийн ион ялгарах
- 9. Бөөрний сувганцарын үйл ажиллагааны
өөрчлөлтийн нэг үндсэн илрэл нь
биеийн шингэн-натрийн тэнцэл
алдагдах явц юм.
- 11. Шээсний хам шинж
Бөөр, шээс дамжуулах замын
эмгэгүүдийн үед шээсэнд гарах
өөрчлөлтийг шээсний хам шинж гэнэ.
/хэмжээ, ялгарах хэм алдагдах, бүтцийн
өөрчлөлт/
Эрүүл хүн хоногт 5-6 удаа шээх ба
ялгарах шээсний хэмжээ нь дунджаар
2,0-2,5 литр байна.
- 12. Шээсний гарц, хэмжээ өөрчлөгдөх
Ойр ойрхон шээх
Олон удаа шээх – поллакури
Их шээх – полиури
Шээсний хэмжээ багасах – олигури
Шээс огт ялгарахгүй болох – анури
Шөнө шээх – никтури
Шээхэд шээсний сүвээр өвдөх – странгури
Шээс алдах – энури
Цустай шээх – гематури
Ойр ойрхон өвдөлттэй шээх – дисури
- 13. Полиури-хоногийн шээсний хэмжээ ихсэх
Үүсэх шалтгаан нь бөөрний ба бөөрний
бус гаралтай байдаг.
Дотоод шүүрлийн булчирхайн зарим
өвчний /чихрийн шижин, чихрийн бус
шижин/ хоногт ялгарах шээс 8-10л
болох ба түүнээс ч их ялгарна.
Мөн бөөрний архаг үрэвсэлт
өвчин, бөөрний архаг
дутагдал, сувганцарын эмгэгийн үед
зонхилон тохиолдоно.
- 14. Олигури-хоногийн шээсний хэмжээ
багасах
Хоногийн шээсний хэмжээ 2 литрээс
доошлон 500-300мл хүртэл болж багасах
Шингэн бага хэрэглэх, их хөлрөх үед
физиологийн олигури үүснэ.
Их хэмжээний түлэгдэл, цус
алдалт, бөөлжиж суулгах, өндөр
халууралтын үед усгүйжил үүсч шээс
багасна.
- 15. Анури-шээс хаагдах
Хоногийн шээсний хэмжээ 200мл-ээс бага
болох
Анури болоход цусны креатинин, үлдэгдэл
азотын хэмжээ ихсэнэ.
Цочмог гломерулонефритын үед
түүдгэнцрийн шүүлт эрс буурч, ялгарсан
бага зэргийн шүүдэс нь сувганцарт эргэн
шимэгдсэнээс шээс ялгарахгүй болно.
Шээс хэвийн байдлаар үүсэж давсганд
ялгарах боловч түрүү булчирхайн
хавдар, шээсний сүвийн нарийсал зэргийн
улмаас шээс гарахгүй болохыг хуурамч
буюу давсагны анури гэнэ.
- 16. Шээсний бүтцийн өөрчлөлт
Шээсээр уураг алдах – протеинури
Шээс цустах – гематури
Шээсээр бортгонцор гарах – цилиндрури
Шээсээр цагаан эс гарах – лейкоцитури
Шээсэнд нян илрэх – бактерури
- 17. Нефротик хам шинж
Янз бүрийн шалтгааны улмаас бөөрний
түүдгэнцрийн хялгасан судасны хананы
нэвчимтгий чанар ихэсч шээсээр их
хэмжээний уураг алдаж цусанд
липид, холестрин ихсэж бүх бие хавагнах
байдлаар илэрдэг хам
эмнэлзүй, лаборторийн хам шинжийг
нефротик хам шинж гэнэ.
- 18. Эмгэг жам
Протеинури
Гипопротеинеми
Гипоонки
Цуснаас шингэн эдрүү шилжинэ
Гиповолеми
Бөөрний эдэд ишеми болох
Ренин, ангиотензин II, альдостероны агууламж нэмэгдэж
Na-ийн ионы эргэн шимэгдэлт нэмэгдэх
H2O эрдэс биед – эдэд хуримтлагдах
Цуснаас шингэн эдрүү шилжиж, эдэд шингэн тогтож
хаван үүснэ
- 20. Эмгэг жам
Бөөрний паренхимийн үрэвслийн үед
артерийн гипертензийн үүсэх механизмыг
биед ус, давс хуралдах, биеэр эргэлдэх
цусны хэмжээ огцом ихсэх, зүрхний
минутын эзэлхүүн нэмэгдэх, захын судасны
эсэргүүцэл ихсэх зэрэгтэй холбон
тайлбарладаг.
- 22. Бөөрний цочмог дутагдалын хам шинж
Бөөрний цочмог дутагдал гэдэг нь
бөөрний үйл ажиллагаа гэнэт алдагдсаны
улмаас шээсний хэмжээ багасч азотын ба
ус давсны солилцооны хямрал
үүсч, азотын солилцооны үлдэгдэл
бодисууд цусанд хуралдаж эрдэс
давс, хүчил шүлтийн тэнцвэр алдагдлаар
илэрдэг хам шинж юм.
- 24. Бөөрний өмнөх шалтгаантай БЦД
Бөөрний цусан хангамжийн алдагдлаар
нөхцөлддөг
Ихэвчлэн зүрхний архаг болон цочмог
дутагдал, бактерийн шок буюу
сепсис, хүнд хэлбэрийн зүрхний хэмнэл
алдагдал, цус
багадал, түлэгдэл, суулгалтаас үүснэ.
Энэ үед бөөр бүтцийн хувьд
өөрчлөлтгүй байх бөгөөд үүсгэсэн
шалтгааныг арилгасны дараа бөөрний
үйл ажиллагаа сэргэнэ.
- 25. Бөөрний гаралтай БЦД
Хордлого, цус задрал болон бөөрний
үрэвсэлт эмгэгийн улмаас бөөрний эд
эс гэмтэж бөөрний цусан хангамж
алдагдан цус бүэгнэж, хялгасан судсанд
бичил бүлэн бий болсоны улмаас үүснэ.
БЦД-ын 75 орчим хувь нь бөөрний
сувганцарын цочмог үхжилээр илэрнэ.
Бөөрний гэмтсэн эд нөхөгдөхөөс нааш
бөөрний үйл ажиллагаа сэргэх
боломжгүй.
- 26. Бөөрний дараах шалтгаантай БЦД
Шээс ялгаруулах замын бөглөрлийн
улмаас шээс ялгаралт саадтай болсоноос
үүснэ.
Гол шалтгаан нь чулуу, хавдраар шээлэй
бөглөрөх, давсагны гэмтэл, шээлэй
тасрах, шээсний сүвний
нарийсал, хөхлөгийн үхжил, хэвлийн
хавдар, нугасны гэмтэл зэрэг байна.
- 27. Бөөрний архаг дутагдалын хам шинж
Энэ нь бөөрний үйл ажиллагаа
алдагдаж, бөөрний эд үхжин, холбогч
эдээр солигдон, бөөр
хатингаршиж, уремийн хордлогод
хүргэдэг давшингуй явцтай архаг өвчөний
төгсгөлийн үе шат юм.