More Related Content
Similar to Gariin avlaga (20)
More from Khishighuu Myanganbuu
More from Khishighuu Myanganbuu (20)
Gariin avlaga
- 1. ӨМНӨТГӨЛ
Манай улсын хөгжлийн баримт бичгүүдэд боловсролын салбарыг
тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон нь XXI зууны нийгмийн эрэлт
хэрэгцээ, шаардлагад зохицуулсан бодлого болсон билээ. Чанартай
боловсролын ач холбогдлыг урьд өмнөхөөс илүү онцлох болсон энэ үед
боловсролын чанарыг тодорхойлох гол үзүүлэлт нь багшийн чадавхи гэдгийг
нийтээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс боловсролын чанарыг хангахын
тулд багш нарын чадавхийг дээшлүүлэх шаардлага гарч байна.
Мэдээлэл, холбооны технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед
мэдээллийн технологи, түүний дотор компьютер болон шаардлагатай
програм хангамжуудыг эзэмших нь мэдээллийн зуунд амьдарч байгаа хэн
бүхний хэрэгцээ, бас зайлшгүй хэрэглээ болж байна. Компьютертэй ажиллах
мэдлэг, ур чадвар, түүнийгээ эрхэлсэн ажилдаа хэрэглэж буй байдал нь
боловсон хүчнийг үнэлэх нэг хэмжүүр болсон нь энэ талын мэдлэг, боловсрол
эзэмших хэрэгцээг улам их болгож байна.
Багш та бүхний өмнө дэлгэн тавьж буй энэхүү хөтөлбөр нь багшийн
мэдээлэл, харилцааны технологийн (МХТ) цогц чадамжийг өмнөх мэдлэг
дээр нь тулгуурлан хөгжүүлж, түүний үндсэн дээр сурган хүмүүжүүлэх болон
сургалтын үйл ажиллагаанд МХТ-ийг бүтээлчээр ашиглах, өөрийн салбарт
ашиглагдаж байгаа болон шинээр гарч буй технологи, програм хангамжуудыг
бие даан судлах, хэрэглэх чадварыг олгоход чиглэгдэж байна.
Та энэхүү мэдээллийн технологийн ахисан түвшний хөтөлбөрийн дагуу
суралцсанаар өөрийн хэрэгцээг дараах үндсэн үе шатаар нэмэгдүүлэх
боломжтой. Үүнд:
МХТ-ийн ерөнхий хэрэглээг бататгах,
МХТ-ийг хичээлийн бэлтгэл, сургалтын материал
боловсруулахад болон сургалтын үйл ажиллагаанд ашиглах,
МХТ-ийг үнэлгээ, судалгаанд ашиглах мэдлэг, ур чадварыг
эзэмшүүлэх.
Хөтөлбөрийн хүрээнд МХТ ашиглан сургалтын тодорхой хэрэглэгдэхүүн
боловсруулах зорилгоор төрөл бүрийн програм хангамжийг судлах, багш
нарын сургалтын явцад хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд гаргахыг зорьж байна.
Энэхүү хөтөлбөрийг боловсруулсан Интек ХХК-ийн багийн гишүүд болон
дэмжлэг үзүүлсэн “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн
ажлын хэсгийн гишүүд, Үнэлгээний хорооны багт БСШУЯ-наас гүн талархал
илэрхийлж байна.
БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав
Хуудас 1 Нийт 158
- 2. АГУУЛГА
ЕБС-ийн бага ангийн багш нарт МХТ-ийн ахисан түвшний боловсрол олгох
сургалтын хөтөлбөр............................................................................................................. 4
Сургалтын талаарх үндсэн мэдээлэл: ................................................................................ 4
Модуль 1. Мэдээллийн технологийн ерөнхий хэрэглээг бататгах ................................. 6
Сэдэв 1.1. Windows Explorer програм дээр файл, хавтастай ажиллах, тэдгээрийг зөв
зохион байгуулах арга барил эзэмших .......................................................................... 7
Сэдэв 1.2. Файлыг шахах ба буцааж задлах ................................................................ 10
Сэдэв 1.4. Фонт хөрвүүлэх, юникод ашиглах ............................................................. 16
sСэдэв 1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд хөрвүүлэх ............................. 17
Сэдэв 1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд хөрвүүлэх ............................... 18
Модуль 2. Бэлэн загвар ашиглан сургалтын хөтөлбөр, сургалтын материал
боловсруулах ...................................................................................................................... 19
Сэдэв 2.1. Бэлэн загварын талаарх үндсэн ойлголт, нэр томьёо, үүрэг зориулалт . 20
Сэдэв 2.2. Бэлэн загвар үүсгэх, багшийн үйл ажиллагаанд ашиглах ....................... 23
Сэдэв 2.3. Үүсгэсэн бэлэн загварыг ашиглах .............................................................. 26
Сэдэв 2.4. Microsoft Office Word 2007 програмын бэлэн загварыг ашиглах ........... 29
Модуль 3. Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй ..................................... 40
Сэдэв 3.1. Microsoft Office Word програмын Clip Аrt, бэлэн зураг ашиглах ........... 41
Сэдэв 3.2. Shapes, SmartArt, Chart хэрэгсэл ашиглан зураг, график үүсгэх ............. 47
Сэдэв 3.3. Microsoft Office Word програмын Equation хэрэгслэлийг ашиглах ........ 52
Сэдэв 3.4. Microsoft Office PowerPoint 2007 програмын мастер хуудас, хөдөлгөөн,
холбоос ашиглан үзүүлэн бэлтгэх ................................................................................ 54
Сэдэв 3.5. MovieMaker програм ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх ............... 65
Модуль 4. Зурагтай ажиллах ............................................................................................ 71
Сэдэв 4.1. Microsoft Internet Explorer програм ашиглан интернэтээс зураг хайх,
татаж авах, хадгалах ...................................................................................................... 72
Сэдэв 4.2. Компьютерт дижитал аппарат, гар утаснаас зургийг оруулах ................ 74
Сэдэв 4.3. Зургийг засварлах ........................................................................................ 77
Модуль 5. Сургалтын цахим материал ашиглах ............................................................ 80
Сэдэв 5.1. Вэб технологи гэж юу вэ? ........................................................................... 81
Сэдэв 5.2. Холбоос хийх төрлүүд ................................................................................. 85
Модуль 6. Хичээлийн үнэлгээ болон суралцагч өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн
боловсруулах ...................................................................................................................... 92
Хуудас 2 Нийт 158
- 3. Сэдэв 6.1. Microsoft Office Excel 2007 програмын цонх, ажлын үндсэн талбар ...... 93
Сэдэв 6.2. Нэр томьёо, үүрэг зориулалт ...................................................................... 93
Сэдэв 6.3 Суралцагч өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй
....................................................................................................................................... 102
Модуль 7. МХТ-ийг ашиглан судалгаа хийх, боловсруулах арга зүйн анхны
мэдэгдэхүүнтэй болох ..................................................................................................... 108
Сэдэв 7.1. Судалгааны өгөгдлийг оруулах, хэлбэржүүлэх ...................................... 109
Модуль 8. МХТ-ийг ашиглах туршлага солилцох ....................................................... 116
Сэдэв 8.1. CD, DVD–д мэдээлэл (өгөгдөл) хуулах нь .............................................. 117
Сэдэв 8.2. Цахим шуудан ............................................................................................ 123
Сэдэв 8.3. Бусад сургуулийн багш нар, БСШУЯ, БСГ-ын мэргэжилтэн, бусад
байгууллагын хүмүүстэй харилцах ............................................................................ 136
Модуль 9. Програм хангамжийн зөвлөгөө .................................................................... 149
Сэдэв 9.1. Дискэн дээрх мэдээллийг цэгцлэх............................................................ 150
Сэдэв 9.2. Түр үүссэн файлуудыг устгах ................................................................... 152
Сэдэв 9.3. StartUp буюу компьютер асахад дагаж ажилладаг програмуудын тоог
цөөлөх ........................................................................................................................... 154
Сэдэв 9.3. StartUp буюу компьютер асахад дагаж ажилладаг програмуудын тоог
цөөлөх ........................................................................................................................... 154
Сэдэв 9.4. Зөөврийн компьютерт проектор холбож ажиллуулах ............................ 155
Сэдэв 9.5. Принтер ашиглах ....................................................................................... 157
Хуудас 3 Нийт 158
- 4. ЕБС-ийн бага ангийн багш нарт МХТ-ийн ахисан
түвшний боловсрол олгох сургалтын хөтөлбөр
Үндэслэл:
Шинжлэх ухаан, технологийн эрин зуунд боловсролын чанар,
үйлчилгээнд тавигдах шаардлагыг дэлхийн хөгжлийн чиг хандлагад
нийцүүлэн хөгжүүлэх нь боловсролын салбарын тулгамдсан зорилтын
нэг болоод байна. МХТ-ийг багш мэргэжилтэй хэн бүхэн чадварлаг
эзэмшиж, сургалтын үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулах, сургалтын
технологи, заах арга зүйгээ хөгжүүлэх, өөрчлөх, мэдлэг мэргэжил, ур
чадвараа дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй болж байна.
Энэхүү хөтөлбөр нь БСШУЯ, “Үр дүнд түргэн хүргэх санаачлага”
төслийн хүрээнд бага ангийн багш нарт зориулсан МХТ-ийн сургалтыг
зохион байгуулах, сургалтын үйл ажиллагааны уялдаа холбоог
харуулах, хамтран ажиллах төслийн багуудын чадавхийг дээшлүүлэх,
сургалтуудыг цогц байдлаар төлөвлөхөд зориулагдсан болно.
Сургалтын талаарх үндсэн мэдээлэл:
1. Хөтөлбөрийн нэр:
Бага ангийн багш нарт МХТ-ийн ахисан түвшний боловсрол олгох
сургалтын хөтөлбөр
2. Зорилго:
МХТ-ийг сургалтандаа ашиглах сургалтыг зохион байгуулах
чадвартай багш нарыг бэлтгэх, зөвлөх сургуулиудын багш нартай
харилцах чадвартай болгохын зэрэгцээ багш нар сургууль бүрд
тарааж өгсөн гарын авлага, бие даан сурах электрон болон бусад
материалыг бүрэн эзэмших чадвартай болж, сургалтын үйл
ажиллагаанд МХТ-ийг ашиглах чадвар эзэмшинэ.
3. Зорилтууд:
- Хэрэгцээт МЭДЭЭЛЭЛ-ийг төрөл бүрийн эх сурвалжаас хайж олох,
сонголт хийх, үнэлэх, сонгосон мэдээллийг хадгалах, дамжуулах,
боловсруулах, хамгаалах үйл явцыг ойлгож хэрэглэх, мэдээллийн
соѐлыг эзэмших чадвар төлөвших,
Хуудас 4 Нийт 158
- 5. - КОМПЬЮТЕР – ийн тусламжтай мэдээллийн процессийг сургалтын
үйл ажиллагаа болон мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ашиглаж
сурах,
- МХТ-ийг сургалтын болон амьдрал ахуйд, мэргэшлийн үйл
ажиллагаандаа ашиглах, мэдлэгээ ХЭРЭГЛЭЭ болгох чадвар
эзэмших
Хуудас 5 Нийт 158
- 6. Модуль 1. Мэдээллийн технологийн ерөнхий
хэрэглээг бататгах
Ерөнхий танилцуулга
Энэхүү модуль нь мэдээллийн технологийн ерөнхий хэрэглээг бататгах
зорилготой. Файл ба хавтсыг зөв зохион байгуулах, баримт бичигтэй ажиллах
явцад үг, үсэг танигдахгүй байх, флаш диск (зөөврийн диск), СД зэрэг
хадгалах төхөөрөмжүүдэд файл хуулахад хэмжээ нь их байх зэрэг
тохиолдолд файлыг шахаж архивлах, улмаар буцаан задлах зэрэг компьютер
ашиглахад зайлшгүй шаардлагатай агуулгыг судална.
Зорилго
Компьютертэй ажиллах явцад түгээмэл тулгардаг асуудлуудыг
шийдвэрлэхэд шаардлагатай програм хангамжуудыг судалж, хэрэглээ болгох
арга зүйд суралцах
Эзэмших чадвар
- Windows Explorer програм, түүнийг хэрэглэх арга зүй
- WinRar файл шахагч програм, түүнийг хэрэглэх арга зүй
- Фонт хөрвүүлэгч MONUNI (Mongolian Encoding Converter) програм,
түүнийг хэрэглэх арга зүй
- Юникод (Unicode) гарын драйвер, түүнийг хэрэглэх арга зүй
- Microsoft Office програмын файлуудыг хооронд нь хөрвүүлэх арга
зүй
Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга
- Програм хангамж:
Microsoft Explorer,
WinRar
MONUNI
Microsoft Office-ын хэрэглээний програмууд
- Ашиглагдах хэрэгсэл:
Багшийн бэлтгэсэн файлуудын сан
Сэдвийн агуулга
1.1. Windows Explorer програм дээр файл, хавтастай ажиллах,
тэдгээрийг зөв зохион байгуулах арга барил эзэмших
1.2. Файлыг шахах ба буцааж задлах
1.3. Фонт, гарын драйверийн тохиргоо хийх
1.4. Фонт хөрвүүлэх, юникод ашиглах
1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд хөрвүүлэх.
Хуудас 6 Нийт 158
- 7. Сэдэв 1.1. Windows Explorer програм дээр файл, хавтастай
ажиллах, тэдгээрийг зөв зохион байгуулах арга барил
эзэмших
Компьютерт мэдээлэл хадгалах үндсэн хэлбэр нь файл юм. Файлын
нэр нь түүнд өгсөн нэр болон өргөтгөлөөс бүрдэнэ. Санах ойд хадгалагдаж
байгаа тодорхой нэр бүхий програм, эсвэл өгөгдөл болох обьектыг файл гэнэ.
Файлуудыг төрөлжүүлэн бүлэглэж, хавтас үүсгэн хадгална. Хавтас дотор дэд
хавтас үүсгэж болно.
Windows үйлдлийн системд файл болон хавтастай ажиллах үндсэн програм
болох Windows Explorer програмыг авч үзье.
Файлтай ажиллах дараах үйлдлүүд байдаг. Үүнд:
- Хуулах (файлыг нэг
хавтаснаас нөгөө хавтсанд
хувилах),
- Зөөх (файлыг нэг
хавтаснаас нөгөө хавтсанд
зөөх),
- Устгах (файлыг оршин
байгаа замаас устгах),
- Нэр солих (файлын нэрийг
өөрчлөх).
Хавтастай ажиллах дараах
үйлдлүүд байдаг. Үүнд:
- Шинээр хавтас үүсгэх,
- Нэр солих,
- Хуулах,
- Зөөх,
- Устгах.
Зураг 1.1.
Windows Explorer програм ашиглан файлын хэмжээг харах, дэлгэцэнд
дүрслэгдэх файлуудыг нэр, хэмжээ болон огноогоор эрэмбэлэх, файл болон
хавтсыг нууцлах, файлыг хайх зэрэг олон үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.
Дасгал 1. Шинээр хавтас үүсгэх
Алхам 1. Windows Explorer програмыг
нээнэ. ( + E)
Алхам 2. Шинээр хавтас үүсгэх байрлалаа
сонгоно. (С дискний My Documents хавтас
гэх мэт)
Алхам 3. File/New командаар нээгдэх
цэснээс Folder командыг сонгоно.
Алхам 4. Үүсэх хавтасны дүрс бүхий
зургийн дор байрлах талбарт хавтасны
нэрийг бичиж өгнө. Зураг 1.2.
Хуудас 7 Нийт 158
- 8. Алхам 5. Хавтасны нэрийг солих, өөрчлөлт оруулах тохиолдолд хулганы
баруун товчлуураар нээгдэх цэснээс Rename командыг сонгоно.
Файл хуулах хэд хэдэн арга байдгаас нэг аргыг жишээ болгон авч үзье.
Бусад аргуудыг бие даан судлаарай.
Дасгал 2. Файл хуулах
Алхам 1. Хуулах файлаа сонгон идэвхжүүлнэ.
Алхам 2. Edit/Copy команд сонгоно.
Алхам 3. Сонгосон файлыг хуулах байрлалаа (хавтас, диск) сонгоно.
Алхам 4. Edit/Paste командыг өгснөөр файлыг хуулна.
Санамж
Дараалсан хэд хэдэн файлыг хуулах тохиолдолд гарын Shift товчлуур
дээр дараастайгаар нэг даралт хийнэ. Харин хэд хэдэн файлыг алгасан
хуулах тохиолдолд гарын Сtrl товчлуур дээр дараастайгаар нэг даралт хийнэ.
Дасгал 3. Дискийн хэмжээг харах
Алхам 1. Хэрэгцээт дискийг сонгоно.
Алхам 2. Хулганы баруун товчлуур дээр
дарж, нээгдэх цэснээс Properties командыг
сонгоно.
Алхам 3. Нээгдэх Properties цонхны General
хэсэгт дараах мэдээлэл гарах болно. Үүнд:
Used space ------------ Ашиглагдсан зай
Free space ------------ Сул зай
Capacity ------------ Нийт зай
Дасгал 4. Файл (хавтас) нууцлах
Алхам 1. Нууцлах файлаа (хавтас) сонгоно.
Алхам 2. Хулганы баруун товчлуур дээр
дарж, нээгдэх цэснээс Properties командыг
сонгоно. Зураг 1.3.
Алхам 3. Нээгдэх Properties цонхны General хэсгийн Attributes талбараас
Hidden сонголтйг хийнэ.
Хуудас 8 Нийт 158
- 9. Алхам 4. Шаардлагатай гэж үзвэл Tools/Folder Options командаар нууцалсан
файлаа (хавтас) дэлгэцэн дээр харагдуулахгүй болгож болно. Энэ тохиолдолд
нээгдэх Folder Options цонхны View хэсгийн Hidden files and folders талбараас
Don’t show hidden files and folders сонголтыг хийнэ.
Зураг 1.4.
Файлын шинжийг Файл хавтас нуух
өөрчлөх
Хуудас 9 Нийт 158
- 10. Сэдэв 1.2. Файлыг шахах ба буцааж задлах
Зарим үед том хэмжээтэй файлыг зөөвөрлөх, солилцох, хэт олон тооны
файлыг өөр компьютерт болон бусад төхөөрөмжинд хуулахад төхөөрөмжийн
хадгалах багтаамж хүрдэггүй. Түүнчлэн зэрэгт цахим шуудангаар хавсарган
илгээхэд төвөгтэй байдал үүсдэг. Том хэмжээтэй файлыг шахах замаар
хэмжээг нь багасгах, олон тооны файлуудыг нэгтгэж нэг файл болгох зэргээр
дээрх асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Ийм төрлийн олон програмууд
байдгаас жишээ болгон WinRar програмыг авч үзье. Уг програм нь файлыг
шахахаас гадна буцааж задалдаг. WinRar програмыг www.download.com вэб
сайтаас татан авч компьютертээ суулгах боломжтой.
Дасгал 1. Файлыг шахах
Шахах гэж буй файлыг сонгон идэвхжүүлнэ. Жишээ болгон
bie_daalt_yavts нэртэй хавтсанд байгаа файлуудыг хэрхэн шахахыг авч үзье.
Та бүхэн өөрийн компьютерээс шахах файлаа сонгож ажиллаарай.
Алхам 1.
1. Add to archive – Файлыг шахах команд
Зураг 1.5.
2. Энэхүү талбарт шахах
үйлдлийн дүнд үүсэх файлын
нэрийг өгдөг.
3. Шахах үйлдлийн дүнд үүсэх
файлын төрлийг сонгоно.
4. Шахах хэлбэрийг сонгоно. Зураг 1.6.
Хуудас 10 Нийт 158
- 11. Алхам 2. Дээрх командыг биелүүлсний дараа бидний сонгож авсан
bie_daalt_yavts хавтасны хэмжээ 3.49 Мбайтаас 2.21 Мбайт хүртэл багасаж
шахагдсан байна.
Зураг 1.7.
Дасгал 2. Шахсан файлыг буцааж задлах
Алхам 1. Шахсан файлтай ажиллахын тулд түүнийг буцааж задлах
шаардлагатай. Үүний тулд шахсан файлаа сонгон идэвхжүүлээд дараах
зурагт үзүүлсний дагуу командыг сонгоно.
Зураг 1.8. Зураг 1.9.
Хуудас 11 Нийт 158
- 12. Даалгавар 1. Өөрөө өөрийгөө задлахаар файлыг шахах
Шахсан файлыг буцаан задалж хэрэглэдэг, ийм файлыг задлахын тулд
WinRar, WinZip зэрэг зориулалтын програм хангамжийг компьютертээ
суулгасан байх шаардлагатай. Дээрх програмууд байхгүй компьютерийн
тухайд шууд задлах байдлаар шахаж болдог.
WinRar програмын Archive names and parameters цонхны Archive name
талбарт .rar буюу .zip өргөтгөлийг арилгаж, .exe өргөтгөлтэй болгоход
хангалттай. Ийм төрлийн файлыг буцааж задлахдаа тухайн файлыг шууд
ажиллуулах ба дараах цонх нээгдэнэ. Уг цонхны Install товчийг дарснаар
файл задрах болно. Тодорхой файл сонгон авч дээрх үйлдлийг гүйцэтгээрэй.
Зураг 1.10.
Даалгавар 2. Файлыг тодорхой хэмжээгээр таслан шахах
Зарим тохиолдолд,
тухайлбал ямар нэгэн
зөөврийн төхөөрөмжинд файл
хуулах, цахим шуудан ба
интернэтээр файл илгээх
зэрэгт файлын хэмжээнд
тодорхой хязгаар тогтоосон
байдаг. Энэ тохиолдолд
файлыг хуваах нь зохимжтой.
Файлыг тодорхой хэмжээгээр
хуваагаад шахахын тулд
Archive names and parameters
цонхны General хэсэгт буй Split
to volumes, bytes талбарт
хуваалтын хэмжээг
тодорхойлж өгнө.
Хуудас 12 Нийт 158
Зураг 1.11.
- 13. Сэдэв 1.3. Фонт, гарын драйверийн тохиргоо хийх
Компьютерийн систем бий болсон цагаас эхлэн монгол, орос зэрэг
олон хэлний төрөл бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерийн системд
оруулахад бэрхшээл гардаг байсан. 1996 онд Монгол Улсын MNS 4329-4342
стандарт батлагдан гарснаар компьютерийн гарын үсгийн байрлалыг
тогтоосон бөгөөд энэ нь өргөн хэрэглэдэг Arial Mon, Times New Roman Mon
үсгийн фонтууд юм. Энэ стандартын дагуу компьютерт монголын кирилл
үсгээр мэдээллийг оруулах програм (гарын драйвер) буюу MonWin, RealMon,
Monkey зэрэг олон програм боловсруулагдан гарснаас Monkey програм
хамгийн түгээмэл хэрэглэгдэж ирсэн.
Кирилл үсгээр бичих асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэсэн ч үсгийн
фонт зөрчилдөх (бүх тэмдэгтүүд, эсвэл ө, ү үсэгнүүд танигдахгүй),
интернэтийн орчинд мэдээлэл солилцоход хүндрэлтэй зэрэг олон бэрхшээл
гарсаар байсан. 2000 онд UniCode 3.0 хувилбарт Монгол улсын кирилл үсэг
орсон ба Windows XP хувилбараас эхлэн дэлхийн олон орны үсэг,
тэмдэгтүүдийг суулгаж, харгалзах тохиргоог хийснээр эх хэлээрээ чөлөөтэй
бичих боломжтой болсон билээ.
Компьютерт гарын
драйверийн монгол хэлний
тохируулгыг дараах байдлаар
хийнэ. Үүнд:
Windows XP үйлдлийн систем дээр
тохируулах
Алхам 1. Start/Control Рanel команд
сонгоно.
Алхам 2. Нээгдэх цонхноос
Regional and Language Options
хэсгийг сонгоно.
Алхам 3. Нээгдэх Regional and
Language Options цонхны Languages
хэсгийн Details товчийг дарна.
Алхам 4. Нээгдэх Text Services and
Inpit Languages цонхны Settings
хэсгийн Add товчийг дарж, нээгдэх
Зураг 1.12.
Хуудас 13 Нийт 158
- 14. цонхны Input Language хэсгээс Mongolian (Cyrillic)-ийг сонгоод ОК товчийг
дарна. Дахин ОК товчийг дарснаар гарын драйверт монгол хэл нэмэгдэх
болно.
Зураг 1.13.
Зураг 1.14.
Хуудас 14 Нийт 158
- 15. Санамж
Гарын драйверийн монгол (MO), англи (EN) хэлийг
компьютерийн гарны зүүн талын Alt+Shift товчны
хослолыг (эсвэл гарны зүүн талын Ctrl+Shift) дарж
солино.
Хуудас 15 Нийт 158
- 16. Сэдэв 1.4. Фонт хөрвүүлэх, юникод ашиглах
Хэдийгээр юникод (UniCode) буюу нэгдсэн кодын стандарт нэвтэрсэн
боловч дараах асуудлууд тулгарсаар байна. Тухайлбал:
Зарим хэрэглэгчид юникод стандартыг хэрэглэж хэвшээгүй буюу өнөөг
хүртэл өдөр тутмын үйл ажиллагаандаа ASCII стандартыг (ихэвчлэн
Monkey) хэрэглэсээр байна. Ийм стандартаар боловсруулсан баримтыг
өөр компьютер дээр нээхэд тэмдэгтүүд нь эвэртэй үсэг гарах зэргээр
танигддаггүй, уншигдахгүй байх нь олонтаа.
Өдгөө ашиглаж буй үйлдлийн системдээ Arial Mon, Times New Roman
Mon зэрэг ASCII стандартын үсгийн фонтуудыг суулгаагүйгээс ASCII
стандартыг ашигладаг байх үед боловсруулсан баримтуудын үсгийн
тэмдэгтүүд танигддаггүй.
Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд:
Юникод стандартын гарын драйверийг хэрэглэж хэвших шаардлагатай.
Үсэг, тэмдэгтүүд танигдахгүй байгаа тохиолдолд текстийг юникод
стандартад хөрвүүлдэг зориулалтын програм хангамжийг хэрэглэнэ.
Ийм зориулалтын MONUNI (Mongolian
Encoding Converter), Ангууч зэрэг програмууд
байдаг. Жишээ болгон MONUNI програмыг
суулгая.
MONUNI програмыг суулгах
Алхам 1. MONUNI програм хадгалагдаж
буй хавтсыг сонгоно.
Алхам 2. Unicode_converter.zip нэртэй
шахагдсан файлыг идэвхжүүлээд файл
задлах командыг сонгоно.
Алхам 3. Setup.exe файлыг
идэвхжүүлэхэд нээгдэх цонхонд зааврын
дагуу програмаа суулгана. Зураг 1.15.
Алхам 4. MONUNI програм нь Microsoft Office багцын нэмэлт
команд хэлбэрээр ажилладаг. Уг програмыг компьютерт суулгасны дараа
Microsoft Office орчны аль нэг
програмыг ажиллуулахад
Toolbar дээр товчлуур
хэлбэрээр суудаг. Microsoft
Office 2000/2003 хувилбарууд
дээр командын хэрэгслэлийн
мөр дээр, харин Microsoft
Office 2007 хувилбарын тухайд
Add-Ins цэсэнд суугддаг.
Файлыг Unicode руу
Зураг 1.16.
Хуудас 16 Нийт 158
- 17. хөрвүүлэхийн тулд товчийг дараад нээгдэх цонхны Proceed
товчийг дарна.
Дасгал 1. Фонт хөрвүүлэх
Алхам 1. Дараах зураг дээр харуулсан фонт нь танигдахгүй байгаа
файлыг Microsoft Word 2007 програм дээр хэрхэн хөрвүүлэхийг авч үзье.
Хөрвүүлэлт хийхээс
өмнөх байдал
Зураг 1.17.
Алхам 2. Add-Ins цэсийг сонгож, товчийг дараад нээгдэх Mongolian
Text Encoding Converter 1.0 цонхноос Unicode сонголтыг хийгээд Proceed
товчийг дарна.
Хөрвүүлэлт хийсний
дараах байдал
s Зураг 1.18.
Хуудас 17 Нийт 158
- 18. Сэдэв 1.5. Microsoft Office хувилбаруудын хооронд
хөрвүүлэх
МХТ-ийн хурдацтай хөгжлийн үед бид өөр өөр хувилбар бүхий
програмуудыг хэрэглэж байгаагийн нэгэн жишээ бол Microsoft Word програм
юм. Өдгөө хэрэглэгчид өөрийн ашиглаж буй компьютерийн хүчин чадал,
ашиглаж буй үйлдлийн системээс хамааран Word 97, 2000, 2003, 2007 зэрэг
төрөл бүрийн хувилбарыг ашиглан баримтаа үүсгэж байна. Microsoft Word
2007 хувилбардээр өмнөх бүх хувилбарын файлыг нээх боломжтой. Харин
Microsoft Word 2007 хувилбараар боловсруулагдсан файл нь бусад
хувилбаруудаас өөр .docx, .dotx өргөтгөлтэй байдаг тул өмнөх хувилбаруудад
нээх боломжгүй байдаг. Иймд Microsoft Word 2007 програм дээр
боловсруулсан файлыг Word 97-2003 хувилбаруудын төрлөөр хэрхэн
хадгалахыг авч үзье.
Дасгал 1. Word 2007 програмын файлыг өмнөх хувилбараар хадгалах
Алхам 1. Microsoft Word 2007 програмаа
нээж, шинээр баримтаа үүсгэнэ.
Алхам 2. Баримтаа хадгалахдаа дараах
цонхонд үзүүлсэн үйлдлийн дарааллын
дагуу гүйцэтгэнэ.
1 Office Button
товчийг
сонгоно.
3. Word 97-
2003 Document
сонголтыг хийж
хадгална.
Зураг 1.19.
2. Save As
командыг
сонгоно.
Хуудас 18 Нийт 158
- 19. Модуль 2. Бэлэн загвар ашиглан сургалтын
хөтөлбөр, сургалтын материал боловсруулах
Энэхүү модулийн хүрээнд энгийн бэлэн загвар (Template) ашиглан сургалтын
хөтөлбөр, сургалтын материал, хэрэглэгдэхүүн зэргийг хялбархан
боловсруулах ур чадварыг эзэмшүүлэх болно.
Зорилго
Өргөн хэрэглээний програм хангамжуудыг ашиглан энгийн загвар үүсгэж
сурах, бэлэн загвараар боловсруулагдсан сургалтын хөтөлбөр, сургалтын
материал, хэрэглэгдэхүүн зэргийг сургалтын үйл ажиллагаанд ашиглах
чадварыг бий болгоно.
Эзэмших чадвар
- Энгийн загвар үүсгэж сурах,
- Үүсгэсэн бэлэн загвараа ашиглах,
- Ажлын хэрэгцээнд шаардлагатай бэлэн загваруудын цуглуулгатай
болох,
- Загвар ашиглан бэлтгэсэн сургалтын материалыг сургалтанд
ашиглах.
Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга
- Програм хангамж:
Microsoft Word,
Microsoft Excel,
Microsoft PowerPoint.
- Ашиглагдах хэрэгсэл:
Хичээлийн жилийн хөтөлбөр,
Хичээлийн улирлын хөтөлбөр,
Нэгж хичээлийн загвар,
Ээлжит хичээлийн загвар,
Тестийн загвар,
Сурагчийн товч анкет.
Сэдвийн агуулга
2.1. Бэлэн загварын талаарх үндсэн ойлголт, нэр томьѐо, үүрэг
зориулалт
2.2. Бэлэн загвар үүсгэх, багшийн үйл ажиллагаанд ашиглах
2.3. Үүсгэсэн бэлэн загварыг сургалтын үйл ажиллагаандаа ашиглах
2.4. Microsoft Office Word 2007 програмын бэлэн загваруудаас
ашиглах.
Хуудас 19 Нийт 158
- 20. Сэдэв 2.1. Бэлэн загварын талаарх үндсэн ойлголт, нэр
томьёо, үүрэг зориулалт
Бэлэн загвар гэж юу вэ?
Бэлэн загварыг (Template) баримтын файлаас салгаж ойлгох
хэрэгтэй. Энэ нь шинэ баримтыг хялбар аргаар хурдан үүсгэх зориулалт
бүхий текстэн мэдээлэл, график, диаграм, хүснэгт, хуудасны тохиргоо макро
хэрэгслүүд, дизайны элементүүдийг агуулсан баримт файлын нэг хэлбэр юм.
Бэлэн загвар нь баримтын бэлэн форматыг санал болгодог учраас цаг,
хөдөлмөр хэмнэх боломжийг олгодог. Жишээлбэл, албан байгууллагын
бизнесийн захианы бэлэн загвар нь тухайн байгууллагын лого тэмдэг, уриа,
албан бичгийн он сар өдөр, хаяг зэргийг агуулна. Бэлэн загварыг хэрэглэхэд
тухайн загвар дотор дээрх бүх мэдээлэл бэлэн байдаг тул зөвхөн захианыхаа
нэр, үндсэн хэсгийг л бичихэд хангалттай. Microsoft Office орчны програмууд
нь захиа, факс, тайлан, урилга, нэрийн хуудас, зургийн цуглуулга зэрэг олон
төрлийн бэлэн загваруудтай.
Бэлэн загвар болон баримт файлын ялгаа
2
2
Зураг 2.1 Бэлэн загвар ба баримт файлын ялгаа
Бэлэн загвар нь баримт файлаас ялгаатай байдаг. Эдгээр нь өөр өргөтгөлтэй
файлын төрлүүд юм.
Microsoft Word програм дээр баримт хадгалахад Save as цонхны Save as
type талбарт үндсэн тохиргоо нь баримт файл хэлбэрээр хадгалагдахаар
автоматаар тохируулагдсан байдаг.
Энэ бэлэн загвар нь Word Template төрлөөр хадгалагдсан байна.
Загвар файл нь .dot* .dotx өргөтгөлтэй байна. (Microsoft Word 2003-2007
хувилбаруудад *.dot өргөтгөлтэй)
Хуудас 20 Нийт 158
- 21. Энэ баримт нь Word Document төрлөөр хадгалагдсан байна. Файлын
нэрийн төгсгөлд *.docx өргөтгөлтэй байна. (Microsoft Word 2003-2007
хувилбаруудад *.doс өргөтгөлтэй)
Бэлэн загварын давуу талууд
Зураг 2.2 Бэлэн загвараар баримт файл үүсгэх
- Хэрэгцээн шаардлагадаа тохируулан бэлэн загвар ашиглан шинэ
баримт файлыг хялбархан үүсгэн ашиглах боломжтой.
- Бэлэн загварт агуулагдаж байгаа тесктэн мэдээлэл, тохиргоо зэргийг
ашиглах, хэрэгцээндээ тааруулан текст нэмэх, өөрчлөх болон арилгах,
тохиргоог өөрчлөх боломжтой.
- Шинэ баримт файл нь өөрөө бэлэн загвар биш учраас түүнд хийсэн
аливаа өөрчлөлтүүд шинэ баримт файлд хадгалагдаж, харин бэлэн
загвар нь анхны байдлаараа үлдэх болно.
- Нэг бэлэн загварыг ашиглан ижил зориулалт, агуулга бүхий олон тооны
шинэ баримт файлыг хялбархан үүсгэж болно.
-
Нэр томьѐо, үүрэг зориулалт
Бэлэн загварыг Microsoft Office орчны бүх програмууд дээр үүсгэх
боломжтой. Жишээ болгон Microsoft Word 2007 програм дээр тайлбарлая.
Microsoft Excel зэрэг бусад програмууд дээр бэлэн загвар үүсгэх зарчим нь
ижил байна.
Хуудас 21 Нийт 158
- 22. Word Template –Бэлэн загвар
Save as –Хадгалах
Зураг 2.3 Файлыг хадгалах
1. Оffice Вutton – програмын үндсэн цэсийг харуулах,
2. New – шинээр хуудас үүсгэх,
3. Save as – баримтыг өөр төрлөөр хадгалах,
4. Word template – бэлэн загвар хэлбэрээр хадгалах,
5. New document – шинээр баримт үүсгэх,
6. Blank document – хоосон шинэ хуудас үүсгэх,
7. My templates – үүсгэсэн бэлэн загварууд.
Templates - Бэлэн загварууд
Blank document – Шинэ хуудас үүсгэх
загварууд
My Templates – Үүсгэсэн бэлэн
загварууд
Зураг 2.4 Шинэ хуудас үүсгэх цонх
Хуудас 22 Нийт 158
- 23. Сэдэв 2.2. Бэлэн загвар үүсгэх, багшийн үйл ажиллагаанд
ашиглах
Бэлэн загвар үүсгэх
2
2
Зураг 2.5 Бэлэн загвар үүсгэх алхмууд
Алхам 1. Дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office Button товчийг
дараад шинэ хуудас үүсгэх New команд сонгоно.
Алхам 2. Нээгдэх New Document цонхноос Blank document сонголтыг
хийнэ.
Алхам 3. Нээсэн хуудсан дээрээ текст, график, хүснэгт болон бусад
хэрэглэгдэх хэрэгслүүдийг оруулан баримтаа боловсруулж, хуудасны
тохиргоо, үсгийн хэмжээ, загвар болон бусад тохиргоог хийнэ. Энгийн бэлэн
загвар хийх дасгал ажлыг дор оруулсан болно.
2
2
Зураг 2.6 Бэлэн загвар хэлбэрээр хадгалах алхмууд
Хуудас 23 Нийт 158
- 24. Алхам 4. Үүсгэсэн баримт файлаа бэлэн загвар болгон хадгалахын тулд:
Office Button товчийг дарж,инээгдэх цэснээс Save As/Word Template
команд сонгоно.
Алхам 5. Нээгдэх Save As цонхноос бэлэн загвар хадгалагдах Trusted
Templates хавтсыг сонгоно.
Ингэж хадгалахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
Windows Vista үйлдлийн систем ашигладаг тохиолдолд Favorite
Links/Templates хавтас дотор хадгална.
Windows XP үйлдлийн систем ашигладаг тохиолдолд Save in/Trusted
Templates хавтас дотор хадгална.
Алхам 6. Flie name талбарт үүсгэсэн файлынхаа нэрийг бичээд Save
товчийг дарж хадгална.
Ингээд үүсгэсэн бэлэн загвар тань C:Documents and
SettingsAdministratorApplication DataMicrosoftTemplates хавтас дотор
хадгалагдлаа.
Бэлэн загварт талбар (Field) оруулах
Талбарын параметрийн тусламжтайгаар оруулах өгөгдлийн форматын
төрлийг тодорхойлж болно. Эдгээр нь он сар өдөр, зохиогч зэрэг зарим талбарыг
автоматаар бөглөх боломжийг олгодог.
Зураг 2.7 Бэлэн загварт талбар оруулах
4
Товч агуулга
Зохиогч
5 Ангилал
Тайлбар
Компанийн нэр
Компанийн хаяг
Компанийн цахим шуудан
Компанийн факс
Компанийн утасны дугаар
Түлхүүр үг
Хэвлэгдсэн огноо
Статус
Сэдэв
Гарчиг
Зураг 2.8 Бэлэн загварт талбар оруулах
Хуудас 24 Нийт 158
- 25. Алхам 1. Microsoft Word програмын Insert цэсийг сонгоно. Зураг 2.3.
Алхам 2. Insert цэсний Text хэсгээс Qiuck Parts хэрэгслэлийг
сонгоно.
Алхам 3. Бэлэн талбар ашиглах тохиолдолд Document property сонголтыг
хийж, товч агуулга, зохиогч, тайлбар зэрэг баримтын шинж чанарыг агуулах
мэдээллийг оруулах бэлэн талбаруудаас хэрэгцээт сонголтыг хийнэ. Түүнчлэн
Field хэрэгслэлүүдийг ашиглан бусад талбаруудыг оруулж болно.
Хуудас 25 Нийт 158
- 26. Сэдэв 2.3. Үүсгэсэн бэлэн загварыг ашиглах
2
2
Зураг 2.9 Үүсгэсэн бэлэн загварыг ашиглах
Алхам 1. Microsoft Word програмын цонхны зүүн дээд буланд байрлах Office
Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас шинэ хуудас үүсгэх New командыг
сонгоно.
Алхам 2. Шинэ хуудас үүсгэх цонхноос My templates сонголтыг хийнэ.
Зураг 3.1.
Алхам 3. Үүсгэсэн бэлэн загваруудаас хэрэгцээт загварын файлаа сонгоно.
Үүсгэсэн бэлэн загварыг шинэчлэх
2
2
Зураг 2.10 Үүсгэсэн бэлэн загварыг шинэчлэх алхмууд
Хуудас 26 Нийт 158
- 27. Алхам 1. Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Open
командыг сонгоно. Зураг 3.2.
Алхам 2. Нээгдэх Open цонхноос Trusted Templates хавтсыг сонгоод
засварлах бэлэн загвараа сонгоно.
Алхам 3. Open товчийг дарна.
Үүсгэсэн бэлэн загвар хадгалагдаж буй хавтсыг тодорхойлох
2
2
Зураг 2.11 Бэлэн загвар хадгалагдаж буй хавтсыг тодорхойлох алхмууд
2
2
2
2
Зураг 2.12 Бэлэн загвар хадгалагдаж буй хавтсыг тодорхойлох алхмууд
2Хуудас 27 Нийт 158
2
- 28. Алхам 1. Програмын цонхны зүүн дээд буланд байрлах Office Button
товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Word Options командыг сонгоно.
Алхам 2. Нээгдэх Word Options цонхноос Trust center / Trust center
Settings сонголтыг хийнэ.
Алхам 3. Trust center цонхноос бэлэн загвар хадгалагдаж буй замыг
харуулах Trust Locations хэсгийг сонговол Word 2007 default location:
User Templates хэсэгт хадгалагдаж буй зам нь харагдах болно.
Алхам 4. Хадгалагдаж буй замыг өөрчлөх шаардлагатай тохиолдолд Add
new location товчийг дараад хадгалах замыг зааж өгнө.
Зураг 2.13 Бэлэн загвар хадгалагдаж буй хавтас
Хуудас 28 Нийт 158
- 29. Сэдэв 2.4. Microsoft Office Word 2007 програмын бэлэн
загварыг ашиглах
Microsoft Office програм нь төрөл бүрийн бэлэн загварууд бүхий сантай
хэмээн дээр бид дурдсан. Эдгээр бэлэн загваруудыг шууд ашиглах
боломжтой. Тухайлбал, Microsoft Office Word програм нь хөтөлбөр,
мэндчилгээ, баярын бичиг зэрэг олон тооны бэлэн загваруудыг агуулсан
байдаг. Эдгээр бэлэн загваруудыг хэрхэн ашиглахыг авч үзье.
Microsoft Office бэлэн
загварууд
2
2
Зураг 2.14 Microsoft Word програмын бэлэн загвар ашиглах
Алхам 1. Microsoft Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас New
командыг сонговол New Document цонх нээгдэнэ.
Алхам 2. New Document цонхны зүүн гар талд байрлах зураг дээр гэж
дугаарласан хэсгээс хэрэгцээт бэлэн загвараа сонгоно.
Жишээ болгон тест боловсруулах бэлэн загварыг авч үзье.
Хуудас 29 Нийт 158
- 30.
2
2
Зураг 2.15 Microsoft Word програмын бэлэн загвар ашиглах алхмууд
2
Алхам 1. New командаар нээгдэх New Document цонхны зүүн гар талд
2
байрлах зураг дээр гэж дугаарлагдсан хэсгээс More Categories
сонголтыг хийгээд Quizzes/Tests хэсгийг сонгоно.
Алхам 2. Нээгдэх цонхноос Test бэлэн загварыг сонгоно.
Алхам 3. Ингээд бэлэн загвар ашиглан тестийн материалаа бэлтгэх
боломжтой боллоо.
Хуудас 30 Нийт 158
- 31.
2
2
Зураг 2.16 Microsoft Office Word програмын бэлэн загвар ашиглах алхмууд
Текст оруулах талбар
Зураг 2.17 Microsoft Office Word програмын бэлэн загвар ашиглан баримт
бэлтгэх
Хуудас 31 Нийт 158
- 32. Саарал дэвсгэртэй талбаруудад шаардлагатай текстүүдийг оруулна.
Анхаарах зүйл: Microsoft Office програмын бэлэн загваруудаас ашиглахын
тулд компьютер тань интернэт сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.
Blank and recent – Xоосон хуудас
Installed Templates – Microsoft компанийн
вэб хуудаснаас татаж авсан бэлэн
загварууд
My templates – Үүсгэсэн бэлэн загварууд
New from existing – Шинээр гарсан
загварууд
Microsoft Office Online
Featured – Онцолсон загварууд
Agendas – Хөтөлбөр
Award certificates – Баярын бичиг
Brochures – Танилцуулга
Budgets – Төсөв
Business cards – Нэрийн хуудас
Calendars – Хуанли
Contracts – Гэрээ
Diagrams – Диаграм
Envelopes – Дугтуй
Expense reports – Зарлагын тайлан
Faxes – Факс
Flyers – Сурталчилгааны хуудас
Forms – Маягт
Gift certificates – Бэлэглэлийн гэрчилгээ
Greeting cards – Мэндчилгээ
Inventories – Бараа материалын бүртгэл
Invitations – Урилга
Invoices – Нэхэмжлэх
Job descriptions – Ажлын тодорхойлолт
Labels – Хаяг, шошго
Letters – Захидал
Lists – Жагсаалтууд
Зураг 2.18 Microsoft Office Word програмын бэлэн загварууд
Memos – Тэмдэглэл
Хуудас 32 Нийт 158
Minutes – Протокол
- 33. Дасгал 1. Үнэлгээний хуудас үүсгэх
Алхам 1. Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас New команд
сонгоно. Нээгдэх New цонхноос Blank document сонголтыг хийвэл шинэ
хоосон хуудас нээгдэнэ.
Алхам 2. Агуулгаа бичиж оруулна.
Зураг 2.19 Microsoft Office Word програм дээр үүсгэсэн баримт файл
Алхам 3. Office Button товчийг дарж, нээгдэх жагсаалтаас Save As команд
сонгоод нээгдэх цонхноос Word Template сонголтыг хийнэ.
Алхам 4. Нээгдэх Save As цонхноос бэлэн загвар хадгалагдах Trusted
Templates хавтсыг сонгоно.
Алхам 5. Flie name талбарт үүсгэсэн файлынхаа нэрийг оруулаад Save
товчийг дарна.
Ингээд бидний өөрсдийн хэрэгцээнд тааруулан энгийн бэлэн загварыг
үүсгэлээ.
Дасгал 2. Үүсгэсэн энгийн бэлэн загваруудыг ашиглах
Хавсралт болгон багш нарын сургалт болон өдөр тутмын үйл
ажиллагаанд ашиглагдахад зориулагдсан бэлэн загваруудыг бэлтгэсэн бөгөөд
эдгээр загваруудыг хэрхэн ашиглахыг авч үзье.
Хуудас 33 Нийт 158
- 34. Жишээ болгон улирлын хөтөлбөр дээр хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгье.
Батлав бүрдлийн албан тушаалыг оруулна.
Батлав бүрдлийг баталсан хүний нэрийг оруулна.
Анги, хичээлийн нэрийг оруулна.
Агуулгаа бичнэ.
Хичээлийн сэдвийг оруулна.
Хоосон нүднүүдэд агуулгаа бичнэ.
Зураг 2.20 Microsoft Office Word програм дээр үүсгэсэн бэлэн загвар
- “АЛБАН ТУШААЛ”, “НЭР ОРУУЛАХ” гэсэн батлав бүрдлийн талбар
дээр дарвал талбарууд нь “АЛБАН ТУШААЛ”, “НЭР ОРУУЛАХ” гэх
зэргээр саарал дэвсгэртэй болж харагдана. Эдгээр талбарууд дээр
текстээ шууд бичих боломжтой.
- ХАМРАХ ХҮРЭЭ [Type text]
СЭДЭВ [Type text]
ЗОРИЛГО [Type text]
ЗОРИЛТ [Type text]
АГУУЛГА [Type text]
- “[Сэдвээ оруулах]” талбар дээр дарж, хичээлийн сэдвийг бичнэ.
Хуудас 34 Нийт 158
- 35. Дасгал 3. Microsoft Office Word програмын бэлэн загвар ашиглах
Microsoft Office орчны програмууд нь олон төрлийн бэлэн загваруудыг
агуулдаг гэдгийг бид мэднэ. Эдгээр бэлэн загваруудыг ашиглах дасгал ажлыг
хийе.
Сорил/Тестийн бэлэн загвар ашиглах
Алхам1: Microsoft Office Word програмын Office Button товчийг дарж,
нээгдэх жагсаалтаас New сонголт хийвэл New Document цонх нээгдэнэ.
2
2
Зураг 2.21 Microsoft Office Word програмын бэлэн загваруудын төрөл
Алхам 2. New Document цонхноос More categories/Quizzes and tests
2
хэсгийг сонгоно. Quizzes and tests цонхонд буй сонголтуудаас өөрийн
2
хэрэгцээ шаардлагад нийцсэн, тохирох загвараа сонгоод хос даралт хийнэ.
Хуудас 35 Нийт 158
- 36.
2
2
Зураг 2.22 Microsoft Office Word програмын бэлэн загварууд
Хуудас 36 Нийт 158
- 37. Алхам 3. Загварыг өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчилж болно.
Шалгалтын нэр
Шалгалтын мэдээлэл
Сурагчийн мэдээлэл
Зааварчилгаа
Зураг 2.23 Microsoft Office Word програмын бэлэн загваруудаас сонгосон
тестийн загвар
Хуудас 37 Нийт 158
- 38. Зураг 2.24 Microsoft Office Word програмын тестийн загварыг хэрэгцээндээ
тохируулан ашиглахаар бэлтгэсэн байдал
Хуудас 38 Нийт 158
- 39. Санамж
Эдгээр бэлэн загварууд нь англи хэлээр байдаг учир хэрэгцээндээ тохируулан
орчуулж ашиглах боломжтой.
Бие даалтын ажил №1
Ажлын хэрэгцээ, заах арга зүйдээ ашиглах бэлэн загвар үүсгэх.
Бие даалтын ажил №2
Бэлтгэсэн бэлэн загваруудыг өөрийн хэрэгцээнд тохируулан
засаж сайжруулан ашиглах.
Бие даалтын ажил №3
Microsoft Office Word болон бусад програмын загваруудыг
ашиглан баримт файл үүсгэх.
Хуудас 39 Нийт 158
- 40. Модуль 3. Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах
арга зүй
Энэхүү модулийн хүрээнд багш нарыг төрөл бүрийн сургалтын
хэрэглэгдэхүүн, танилцуулга, илтгэл бэлтгэх, тэдгээрийг сургалтын үйл
ажиллагаандаа ашиглахад туслана.
Зорилго
Microsoft Office PowerPoint, Word, Movie Maker зэрэг програм ашиглан
сургалтын төрөл бүрийн хэрэглэгдэхүүн, илтгэл танилцуулга бэлтгэх,
сургалтын үйл ажиллагаандаа ашиглах чадвартай болгох.
Эзэмших чадвар
- Мастер хуудастай ажиллаж сурснаар слайдыг өөрийн загвар үзэмж,
зорилгод нийцүүлэн ашиглах,
- Тодорхой загварын дагуу илтгэл бэлтгэх, обьектийг өөрийн хүссэн
хэлбэр, өнгө, хөдөлгөөнд оруулж засварлаж сурах,
- Обьектод холбоос (линк) үүсгэх, вэб хуудас хэлбэрт оруулах,
- Бэлтгэсэн слайдыг хэвлэх.
Ашиглагдах хэрэгсэл, програм хангамж, агуулга
- Програм хангамж:
Microsoft Office PowerPoint.
Microsoft Office Word
Movie Maker
- Агуулга:
Диаграм,
Мастер хуудас,
Холбоос.
Сэдвийн агуулга
3.1. Microsoft Office Word програмын Clip Аrt, бэлэн зураг ашиглах
3.2. Shapes, Smart Art зэргийг ашиглан сургалтын төрөл бүрийн
хэрэглэгдэхүүн боловсруулах
3.3. Equation, холбоос зэргийг ашиглан сургалтын төрөл бүрийн
хэрэглэгдэхүүн боловсруулах
3.4. Microsoft Office PowerPoint 2007 програмын мастер хуудас,
хөдөлгөөн, холбоос ашиглан үзүүлэн бэлтгэх
3.5. MovieMaker програм ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх.
Хуудас 40 Нийт 158
- 41. Сэдэв 3.1. Microsoft Office Word програмын Clip Аrt, бэлэн
зураг ашиглах
Энэхүү хичээлийн хүрээнд сургалтын материал, хэрэглэгдэхүүн, тараах
материалыг сурагчдад сонирхолтой бөгөөд ойлгомжтой хэлбэрээр бэлтгэхэд
шаардлагатай агуулгыг судална. Үүнд Picture (бэлэн зураг), Clip Аrt (зургийн
цуглуулга), Shapes (бэлэн дүрс), Smart Art (график), Chart (диаграм) зэрэг
хэрэгслэлийг ашиглах болно.
Microsoft Office Word програмын Illustration зургийн хэрэгслэлийг ашиглан
баримтанд зураг, бэлэн дүрс, диаграм оруулах, Microsoft засварлах,
баримтанд оруулах зургийн төрлийг ялгаж сурах болно.
Microsoft Office Word програм дээр зураг, обьект зэргийг оруулах замаар
баримтыг өнгө үзэмжтэй, ойлгомжтой, сонирхолтой болгож болно. Үүний тулд
Microsoft Word Illustration зургийн хэрэгслэлийн төрлийг ашиглаж сурах нь
чухал.
Microsoft Office Word програмын Illustration зургийн хэрэгслэлийн мөр
Microsoft Office Word програмын Insert цэсийг сонговол Illustrations
зургийн хэрэгслэлийн мөр дэлгэц дээр гарах
болно.
Зургийн хэрэгслэлийн мөр нь дараах
хэрэгслэлүүдтэй. Үүнд:
1. Picture – Бэлэн зураг,
2. Clip Art – Зургийн цуглуулга,
3. Shapes – Бэлэн дүрс,
4. Smart Art – График,
5. Chart – Диаграм.
Зураг 3.1 Illustration зургийн
Picture, Clip Аrt зургийн хэрэгслэлүүд нь хэрэгслэлийн мөр
бэлэн зураг оруулах зориулалттай. Бэлэн зургийн төрөлд сканердсан зураг,
гар утас, дижитал камераар авсан болон бусад эх үүсвэрээс авсан зургууд
багтана.
Shapes, Smart Art, Chart зургийн хэрэгслэлүүдийг график, диаграм, бэлэн
дүрсүүд ашиглан төрөл бүрийн обьект үүсгэхэд ашигладаг.
Picture, Clip Аrt зургийн хэрэгслэл
Picture зургийн хэрэгслэл нь тухайн компьютерт хадгалагдаж байгаа
бүх эх үүсвэрийн зургийг баримтанд импортлон оруулна. Зураг хадгалагдаж
буй замыг зааж өгөөд хэрэгцээт зургаа сонгох замаар баримтанд төрөл
бүрийн зураг оруулах боломжтой.
Хуудас 41 Нийт 158
- 42. Clip Аrt сан нь олон тооны зургийг төрөлжүүлэн агуулсан зургийн цуглуулга
юм. Түүнчлэн хэрэглэгчдэд хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн өөрийн зургийн
цуглуулга үүсгэх, ашиглах боломжийг олгодог.
Clip Аrt сангаас зураг оруулах
2
2 Зураг 3.2 Clip Аrt сан ашиглан зураг оруулах алхмууд
2
Алхам 1. Microsoft Office Word програмын Insert цэсийг сонгоно.
2
Алхам 2. Insert цэсний Illustrations зургийн хэрэгслэлээс Clip Art
сонголтыг хийнэ. 2
Алхам 3. Clip Art сонгоход дэлгэцийн баруун гар талд Clip Art цонх
2
нээгдэнэ.
Clip Art цонхноос хэрэгцээт зураг, медиа файлаа хайж сонгоод баримтандаа
оруулна.
Хайх зургийн нэрийг оруулах
Зураг хайх газраа тодорхойлох
Зургийн төрлийг сонгох
Хайлтын үр дүн
Зургийн цуглуулгаа зохион байгуулах
Онлайн зургийн цуглуулга
Зураг хайх зөвлөгөө
Зураг 3.3 Clip Аrt цонх
Хуудас 42 Нийт 158
- 43. Зураг хайх замаа тодорхойлох
Search in талбараас зургийн цуглуулга хадгалагдаж
байгаа хавтсаа сонгоно. Үүнд:
Everewhere – бүх хавтаснаас хайх,
My collections – өөрийн үүсгэсэн зургийн цуглуулгаас
хайх,
Office collections – Microsoft Оffice зургийн цуглуулгаас Зураг 3.4 Хайлт хийх
хайх,
Web collections – Microsoft вэб цуглуулгаас хайх.
Зураг, обьектын төрлийг сонгох
Results should be талбараас All media file types
хэсгийг сонгоод обьектын төрлийг зааж өгнө. Үүнд:
Clip Аrt – бүх зургийн төрлүүд,
Photographs – фото зургийн төрлүүд,
Movies – видео, хөдөлгөөнт зургийн төрлүүд,
Sounds – дуу авианы төрлүүд.
Зураг 3.5 Обьектын
төрлийг сонгох
Зургийн цуглуулга үүсгэн
зохион байгуулах
Organize Сlips хэсгийг сонгоход
нээгдэх Favorites – Microsoft
Clip Organizer цонхонд зургийн
хавтсаа зохион байгуулна.
Хэрэгцээ шаардлагадаа
тохируулан шинээр хавтас
болон зургийн цуглуулга үүсгэх
боломжтой.
Зураг 3.6 Microsoft Clip Organizer зургийн
цуглуулга зохион байгуулах цонх
Хуудас 43 Нийт 158
- 44. Сонгосон зураг дээр хулганы заагуурыг
байрлуулахад тухайн зургийн нэр, хэмжээ, нягтрал,
файлын хэмжээ, төрөл зэрэг мэдээлэл зүүлт
хэлбэрээр гарч ирнэ.
Зураг 3.7
Зураг оруулах
Алхам 1. Зургийн түлхүүр үгээр хайхад Clip Art цонхонд хайлтын үр дүн
гарч ирнэ.
Алхам 2. Гарч ирсэн зураг, обьектуудаас
хэрэгцээт зургаа сонгоод хулганы баруун товчийг
дарж, нээгдэх цэснээс Insert (зураг оруулах)
командыг сонгоно. Эсвэл сонгосон зураг дээр
хулганы заагуурыг байрлуулан хос даралт
хийвэл баримтын курсор байрлаж буй газар
зураг орох болно.
Алхам 3. Зураг оруулахад цэсийн мөрний
төгсгөлд Picture tools Format нэмэлт цэс гарч
ирнэ.
Зураг 3.8 Clip Art сангаас зураг оруулах алхмууд
Format нэмэлт цэс
Зургийн хэмжээ, өнгө, хэлбэр зэргийг өөрчлөх, эргүүлэх, тайрах, баримтанд
төрөл бүрийн байдлаар байрлуулах зэргээс гадна сүүдэр, хүрээ зэргийг
оруулж болно.
Хуудас 44 Нийт 158
- 45. Хэрэгслэлүүд Үүрэг зориулалт
Зургийг өнгийг тодруулах, бүдгэрүүлэх
Тод, гэрэлтэлтийг тохируулах
Өнгө өөрчлөх
Зургийн хэмжээг шахах
Зургийг солих
Зурагт хийсэн өөрчлөлтийг буцааж, өмнөх форматад
оруулах
Зургийн хэлбэр
Зургийг хүрээлэх ба сүүдэр оруулах
Хүрээний хэлбэрийг өөрчлөх
Зургийг хүрээлэх, хүрээний өнгийг өөрчлөх
Зурганд эффект оруулах
Зохион
байгуулалт
Зураг ба текстийн байрлалыг тодорхойлох
Зургийг текстийн өмнө байрлуулах
Зургийг текстийн хойно байрлуулах
Зургийг текстэн дунд байрлах
Зургийг зэрэгцүүлэх
Хэд хэдэн зургийг бүлэглэх, бүлэглэсэн зургийг задлах
Зургийг эргүүлэх
Хэмжээ
Зургийг тайрах
Зургийн өндрийн хэмжээг өөрчлөх
Хуудас 45 Нийт 158
- 46. Зургийн өргөний хэмжээг өөрчлөх
Дасгал 1. Текстэнд зураг оруулах
Алхам 1. Жишээ болгон текстэнд модны зураг оруулъя. Эхлээд модны зураг
хайж олоод баримтандаа оруулна.
Алхам 2. Оруулсан зурагныхаа хэлбэр, хэмжээ, загварыг өөрчилнө.
Зурганд хүрээ оруулахын тулд зургаа сонгон идэвхжүүлээд Picture Tools
Format –Picture styles цонхноос хүрээгээ
сонгоно.
Зураг 3.9
Алхам 3. Зургийн өнгийг өөрчлөхийн тулд зургаа сонгоод хулганы баруун
товчийг дарж, нээгдэх цэснээс командыг сонгоно. Нээгдэх
зургийн формат өөрчлөх цонхноос Picture – Recolor сонголт хийж өөрчлөх
өнгөө сонгоно. Хийсэн өөрчлөлтийг буцаах тохиолдолд Reset Рicture товчийг
дарна.
Зураг 3.10
Хуудас 46 Нийт 158
- 47. Сэдэв 3.2. Shapes, SmartArt, Chart хэрэгсэл ашиглан зураг,
график үүсгэх
Shapes бэлэн дүрс, дүрс үүсгэх хэрэгсэл
Бэлэн дүрс, загварыг ашиглан текстэнд төрөл бүрийн дүрс зураг оруулах,
зураг үүсгэх боломжтой.
Сүүлд ашигласан бэлэн дүрс
Зураас
Үндсэн бэлэн дүрснүүд
Сумнууд
Өгөгдлийн урсгалын диаграм
Тайлбар, зүүлт
Од, туг, далбаа
Шинээр дүрс зураг үүсгэх
Зураг 3.11 Shapes бэлэн дүрс оруулах хэрэгслэл
Шинэ дүрс зураг үүсгэх New Drawing Canvas хэсгийг сонгоход цэсний мөрний
хамгийн сүүлд нэмэлт Format цэс гарна. Уг цэсний бэлэн дүрс, муруй,
шулууныг зэрэг зураг зурах хэрэгслэлүүдийг ашиглан шинэ зураг үүсгэх,
зургийн форматыг өөрчлөх боломжтой.
Smart Art график оруулах хэрэгслэл
Microsoft Оffice багц програмын өмнөх хувилбаруудад Smart Art
графиктай ажиллах хэсэг байгаагүй, хэрэглэгч Shapes дүрс зургийг ашиглан
өнгө дүрсийг сонгон график үүсгэдэг байсан. Microsoft Оffice 2007 хувилбарт
Smart Art хэрэгслэл шинээр нэмэгдсэн бөгөөд энэхүү хэрэгслэлийг ашиглан
графикийг үзэмжтэй хэлбэрээр богино хугацаанд хялбархан үүсгэх
боломжтой болсон. Түүнчлэн графикийн хэлбэр дүрс, зохион байгуулалтын
талаарх шинэлэг санааг олж авах болно.
Хуудас 47 Нийт 158
- 48. Графикийн хэлбэр, төрлийг
сонгох
Сонгосон графикийн төрлийг
харуулах
Сонгосон графикийн
танилцуулга, агуулга харуулах
Зураг 3.12 Smart Art график оруулах хэрэгсэл
Бүх төрлийг харуулна
Жагсаалт хэлбэрийн графикууд
Урсгал хэлбэрийн графикууд
Цикл хэлбэрийн графикууд
Шаталсан хэлбэрийн графикууд
Уялдаа холбооны графикууд
Матрикс хэлбэрийн графикууд
Пирамид хэлбэрийн графикууд
Дасгал 2. График оруулах
ЕБС-ийн 5-р ангийн сурагчдын хичээлээс гадуурх дугуйлангийн судалгааг
диаграмаар үзүүлье.
Алхам 1. Insert цэсийг сонгоод Chart командаар диаграмын сонголтыг хийнэ.
Жишээ болгон Pie (дугуй) хэлбэрийн диаграмыг сонгов.
Хуудас 48 Нийт 158
- 49. Алхам 2. Microsoft Office Excel програмыг нээж, диаграм байгуулах өгөгдлөө
оруулна.
Зураг 3.13
Алхам 3. Диаграмын загварыг өөрчилнө.
1. Эзлэх хувийг харуулахын тулд
диаграм дээрээ дараад Chart tools нэмэлт цэснээс Design – Chart
Layouts сонгоно.
Дугуйлан Дугуйлан
Хөгжим Хөгжим
6% 3% 9%
Матемтамик Матемтамик
Англи хэл
47% 35%
Англи хэл
Дуу Дуу
Бужиг Бужиг
Зураг 3.14
2. Диаграмын хэлбэрийг өөрчилнө. Үүний тулд Chart tools – Design –Type
хэрэгслийн мөрнөөс Change chart type сонгон өөрчлөх диаграмын хэлбэрийг
50 40 сонгоно.
Дугуйлан 40 30
30
20 7.5
3% 10 5 2.5
6% 9% Хөгжим
0
Матемтамик
47% 35% Англи хэл
Дуу
Бужиг
Дугуйлан
Зураг 3.15 49 Нийт 158
Хуудас
- 50. Chart хэрэгслэлийг ашиглан диаграм үүсгэх
Chart хэрэгслэлийн тусламжтайгаар
баримтанд олон төрлийн
диаграмуудаас хэрэгцээ шаардлагын
дагуу сонгон оруулах боломжтой.
1. Chart хэсгийг сонгоно.
2. Нээгдэх Insert chart цонхонд буй
диаграмын төрлүүдээс сонгоод хос
Графикын төрлүүд даралт хийвэл Microsoft Office Excel
програмын цонх Microsoft Office Word
програмтай зэрэгцэн гарч ирэх болно.
3. Microsoft Office Excel програмын
цонхонд буй хүснэгтэнд диаграмын
тэнхлэгүүдийн нэр, өгөгдлийг оруулна.
Зураг 3.16 Chart диаграм оруулах 4. Өгөгдлөө оруулж дуусаад
хэрэгслэл Microsoft Office Excel програмыг хаана.
Графикийн формат өөрчлөх нэмэлт цэс
График оруулахад Design, Layout, Format хэрэгслэлийн төрлийг агуулсан
нэмэлт Chart Tools цэс гарч ирнэ.
Design – Графикийн дизайныг өөрчлөх,
Layout – Графикийн зохион байгуулалтыг өөрчлөх,
Format – Формат өөрчлөх.
Design
Type
Графикийн төрлийг солих
Графикийг бэлэн загвар хэлбэрээр
хадгалах
Data
Багана, мөрийг солих
Өгөгдлийг сонгох
Microsoft Excel дээрх өгөгдлийг өөрчлөх
Хуудас 50 Нийт 158
- 51. Өгөгдлийг шинэчлэх
Chart layout
Графикийн тайлбар, түүний
байрлал
Chart styles
Өнгө өөрчлөх
Хуудас 51 Нийт 158
- 52. Сэдэв 3.3. Microsoft Office Word програмын Equation
хэрэгслэлийг ашиглах
Томьѐо оруулах болон засварлах
Microsoft Office Word програмын өмнөх
хувилбаруудад Microsoft Equation 3.0
нэмэлт програм суулгаж өгөх буюу тусгай
тэмдэгтүүдийг ашиглан томьѐо бичдэг
байсан. Харин Microsoft Office Word 2007
хувилбар нь тэгшитгэл бичих болон
оруулах хэрэгслэлийн мөртэй. Энэхүү
хэрэгслийн мөрийг ашиглан тоо, математик
зэрэг хичээлийн сургалтын материалыг
хялбархан бэлтгэж болно.
Зураг 3.17 Equation томьѐо
оруулах хэрэгслэл
Тэгшитгэл бичих
Тэгшитгэл бичихдээ юникод ашиглан бичих хэрэгтэй.
1. Insert цэсний Symbols/Equation хэрэгслэлийн Insert New Equation
сонголтын хийхэд томьѐо оруулах талбар гарч ирнэ.
2. Уг талбарт томьѐогоо бичиж оруулна.
3. Томьѐоны талбарын хамтаар Equation tools нэмэлт цэс гарах бөгөөд
Design хэрэгслэлийн мөрийг ашиглан томьѐог бичнэ.
Томьѐоны бэлэн загваруудаас ашиглах
1. Equation хэрэгслэлийн мөр дээр дарахад гарах томьѐоны бэлэн
загваруудаас тохирох загвараа сонгоно.
2. Гарч ирсэн томьѐог Equation tools - Design хэрэгслэлийг ашиглан
өөрийн хүссэн хэлбэрээр өөрчлөх боломжтой. Үүсгэсэн томьѐог
цаашид байнга ашиглах зорилгоор бэлэн загвар болгон хадгалах
боломжтой.
Хуудас 52 Нийт 158