SlideShare a Scribd company logo
1 of 56
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ 
APPENDICITIS 
Т.Құдайберген
Мухар олгойн бүтэц зүй 
Мухар олгой нь мухар гэдэсний ёроолд бүдүүн гэдэсний 3 туузны 
уулзавар хэсэг буюу дундажаар нарийн бүдүүн гэдэсний уулзвараас 
2-4 см байрлана. Мухар олгой нь бүдүүн гэдэстэй нийлэх хэсэгт 
юүлүүр хэлбэрийн нүх үүсгэж энэ хэсэгт салст бүрхэвч нь нуглаас 
үүсгэх бөгөөд үүнийг Герлохын хуниас гэнэ. 
Мухар олгойн хэмжээ: Дундажаар урт 2-12 см, өргөн 0,6-1 см байна. 
• М.И.Кузин: урт 6-12 см, өргөн 0,6-0,8 см 
• В.Р.Брайцев: урт 2-26 см, өргөн 0,3-1,0 см 
• В.И.Колисев: урт 7-8 см, өргөн 0,5-0,8 см 
• А.М.Великорицкий: урт 7-12 см, өргөн 0,5 см 
• Колитевский: урт 8-10 см, өргөн 0,5 см 
• R.Maingot: урт 1,27-24,13, өргөн- 0,5-1,5 см гэж тэмдэглэсэн байдаг
Гялтан хальсаар бүрхэх байдлаар нь: 
1. Гялтан хальсаар бүрэн хучигдсан буюу хэвийн байрлалтай 
2. Гялтан хальсаар хагас хучигдсан буюу мухар гэдэсний арын 
байрлалтай гэж хуваан үздэг. 
Мухар олгой нь өөрийн гэсэн чацархайтай, гүрвэлзэх хөдөлгөөн хийх 
чадвартай эрхтэн юм. 
Мухар олгойн бичил бүтэц: 
• Гялтан хальс буюу серозон бүрхүүл 
• Гялтангийн доорх давхарга 
• Дагуу булчингийн давхарга 
• Цагираг булчингийн давхарга 
• Салстын доорх давхарга /олон тооны лимфийн фолликул байрлана/ 
• Салст бүрхэвч – бортгон хучуур эдээс тогтоно.
Цусан хангамж, мэдрэлжүүлэлт, лимф 
Артерийн судас – Чацархайн дээд артерийн салаа 
A.ileocolica-гаас салаалж A.Appendicularis-аар тэжээгдэнэ. 
Венийн судас – V.ileocolica – ийн ар өвөр салаанд цутгаж 
чацархайн дээд венд орно. 
Лимфийн судас – Тунгалаг нь салст бүрхэвчээс эхлэн үндсэн 
2 торлог болох : 
• Мухар олгойн 
• Мухар гэдэсний торлогийг үүсгэж , гол судас орчмын 
тунгалагийн булчирхайд цутгана. 
Мэдрэлжүүлэлт – чацархайн дээд мэдрэлийн сүлжээнээс 
артерийн судастай цуг явна. Бүх гэдэсний мэдрэлийн 
сүлжээний адилаар булчинийн буюу Ауэрбахын, салстын 
доорх буюу Мейснерийн сүлжээнүүдийг үүсгэн
Мухар олгойн байрлал 
• Өмнөд буюу мухар гэдэсний өвөр талаас гарсан – 37,2% 
• Дундач буюу мухар гэдэсний дунд гол хэсгээс гарсан – 29,2% 
• Хажуугийн буюу мухар гэдэсний нуглаасны хажуугаас гарсан 8-9% 
• Аарцгийн буюу мухар гэдэс хэт доошоо байрлалтай ба умай, 
дайвартай холгоотой байж болдог – 10% орчим 
• Мухар гэдэсний араар байрласан буюу ретроцекаль 10-12% 
тохиолдох ба гялтангийн дотор байрлах ретроцекал, гялтангийн 
гадуур байрлах ретроперитонеаль гэж ялгана. 
• Мухар гэдэсний дор, дотогш байрлах буюу илео-инвагиналь байрлал 
• Зүүн талын байрлал – эрхтэн системийн реверситэй байх 
• Элгэн доор байрлах буюу мухар гэдэс нь хэт дээш байрлах
Мухар олгойн үйл ажиллагаа. 
Мухар олгойн үйл ажиллагаа дутуу судлагдсан эрхтэн юм. 
• Шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа: хоол боловсруулах замын 
шүүрэлтэй төстэй рн – 8,3-8,9, хоногт 1,2-6,0 мл шүүрэл ялгаруулна. 
• Агших үйл ажиллагаа – А.А.Вишневский мухар олгойд 40мм м.у.б-ны 
даралттай байх ба энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр 
нөхцөлдөнө гэж үзсэн байдаг. 
• Лимфоцитын ялгаран хөгжил явагдах – мухар олгойн салстын доор 
маш олон тунгалагийн фолликул байрлах ба 1см шоо хавтгайд 200 
орчим байх ба 1 минутанд 18-36000000 эс ялгаран хөгжиж байдаг. 
• Бусад үйл ажиллагаа
МУХАР ОЛГОЙН ЦОЧМОГ 
ҮРЭВСЭЛ
ТОДОРХОЙЛОЛТ 
Мухар олгойн ургацгийн салст бүрхэвчийн мэдрэл- 
шүүрлийн зохицуулга алдагдаж үрэвсэл үүсэхийг хэлнэ. 
Мухар олгойн цочмог үрэвсэл нь мэс заслын яаралтай 
тусламж шаарддаг, тохиолдлын тоогоор яаралтай мэс 
заслын эмгэгт 1-р байр эзэлдэг, хүндрэл ихтэй, харьцангуй 
хүнд эмгэг юм. Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их өвчилнө.
Шалтгаан, эмгэг жам 
Мухар олгойн цочмог үрэвсэл нь халдварын гаралтай үрэвсэлт идээт 
өвчин юм. Халдвар 3 үндсэн замаар дамжина. 
1. Дотоод буюу халдвар гэдэснээс орох 
2. Цусны замаар дамжих – ямар нэгэн голомтот үрэвсэлт, идээт 
голомтоос халдвар цусаар дамжих 
3. Тунгалагийн замаар дамжих 
Мухар олгойн цочмог үрэвсэл яаж үүсэхийг тайлбарласан олон онол 
байдаг. 
1. Баасан агууламж зогсонгишох онол – мухар олгой агших үйл 
ажиллагаа өөрчлөгдөхөд түүний хуниасны нүхээр гарах агууламж 
нь саатаж янз бүрийн хуримтлал бөөгнөрч үрэвсэл үүснэ. Эртний 
онол юм. 
2. Хаалттай хөндийн онол
3. Гадны биет орох /цагаан хорхойн/ онол – Гадны биет, 
ялзралын бодисууд бөөгнөрснөөс үүснэ. 
4. Судас мэдрэлийн онол – мухар олгойн судас хүчтэй 
агшиж, цусан хангамжийн алдагдал үүссэнээс уг 
эрхтний хананд анхдагч үхжлийн голомт үүсч улмаар 
үрэвслийн явц даамжран бүтцийн эвдрэлт үрэвсэл 
үүснэ. 
5. Халдварын онол 
6. Цусан халдварын онол 
7. Баугины спазмын онол 
8. Мэдрэл зохицуулгын онол
Ангилал 
Маш олон янзын ангилал бай бөгөөд манай оронд доорх ангилалыг 
баримталж байна. 
1. Мухар олгойн хатгаа – Аппендикуляр колик 
2. Улайлмал аппендицит – Катаральный аппендицит 
3. Баалсан аппендицит – Флегмонозный аппендицит 
4. Үхжисэн аппендицит – Гангренозный аппендицит 
5. Үхжиж цоорсон аппендицит – Гангренозно-перфоративный 
аппендицит 
6. Мухар олгойн нэвчдэс – Аппендикуляр инфильтрат 
7. Мухар олгойн буглаа
Шинж тэмдэг 
Эхлээд биеийн ерөнхий байдал тавгүйрч, хоолонд дургүй 
болох, хоол боловсруулалт хямрах зэрэг шинжүүджжр илэрнэ. 
Дараагийн эрт илрэх шинж нь өвдөлт юм. Голдуу аюулхайд 
өвдөж эхлэх ба улмаар хэдэн цагийн дараа /1-3/ өвдөлт хэвлийн 
баруун доод хэсэг буюу баруун ташааны хонхорт шилжиж өвдөнө. 
Үүнийг Кохер-Вольковичийн шинж тэмдэг гэнэ. Энэхүү өвдөлт нь 
тэнэгч мэдрэл цочирсоноос висцеро-висцериаль рефлексийн замаар 
үүсдэг гэж үздэг. Заримдаа энэ өвдөлт хэвлийн гол хүйс орчим, 
хэвлийн хажуу талаар болон доод хэсгээр өвдөж эхэлж болдог 
байна. 
Өвдөхийн зэрэгцээ бөөлжис цутган 1-2 удаа огиулж бөөлжинө. 
Бөөлжилт нь уг өвчний үед 40% орчимд илэрнэ. 
Мөн суулгамаар болж гэдэс хуржигнах эсвэл ганц нэг удаа бага 
хэмжээтэй суулгалт үүсч болдог. Суулгалт нь бүдүүн гэдэс цочирч 
гүрвэлзэх хөдөлгөөн нь ихэссэнээс болдог гэж үздэг.
үргэлжлэл 
Мухар олгойн өвдөлт хэд хэдэн зүйлээс хамаарна: 
• Үрэвссэн мухар олгойн байрлалаас 
• Үрэвсэлт үйл явц бусад эрхтэнд хэрхэн нөлөөлснөөс 
• Өвчин эхэлсэн хугацаанаас 
• Гарч буй хүндрэл зэргээс шалтгаална. 
Өвдөлт хүчтэй биш эхлэх боловч аажимдаа хүч нь нэмэгддэг. Бага 
насны хүүхдүүдэд халууралт ажиглагдах ба насанд хүрсэн хүмүүст 
үрэвсэл даамжраад хүндрэл үүссэн үед халуураллт үүсч болдог. 
Судасны лугшилт түргэснэ. Хэл чийглэг нимгэн, зузаан цагаан 
өнгөртэй болно. Өвдөлтөөсөө болж явахад эвхэрч баруун тийш 
хазайж явж болно.
Мухар олгойн үрэвслийн эмнэл зүйн сонгомол 
шинжүүд 
Мухар олгойн тусгайлсан 146 гаруй шинж байна. 
• Сим.Кохер-Волькович – аюулхайд өвдөж эхлээд хэсэг 
хугацааны дараа өвдөлт хэвлийн баруун доод хэсэг рүү 
шилжих /асуумжаар илрүүлнэ!!!/ 
• Ровзингийн шинж – хэвлийн зүүн доод хэсэгт тахир 
гэдэсийг ар тал руу алгаар дарж байгаад даралтаа 
сулруулахгүйгээр баруун тийш чиглэлтэй бүдүүн гэдэсний 
дагуу түлхэж үзэхэд хэвлийн баруун доод хэсэгт олгойн 
байрлалд өвдөлт үүснэ. Энэ нь бүдүүн гэдэсний 
агуулагдахуун , хий шахагдаж мухар олгойн уг руу шилжиж 
даралт үүсгэсэнтэй холбоотой. 
• Ситковскийн шинж – зүүн хажуугаар хэвтүүлэхэд хэвлийн 
баруун доод хэсэгт татагдаж, унжиж өвддөг.
• Бартомье – Михелсоны шинж – Өвчтөнг зүүн хажуугаар нь 
хэвтэж байхад нь хэвлийн баруун доод хэсэгт тэмтрэхэд 
дээш харуулж тэмтрэх үеийнхээс илүү өвдөлт үүсдэг. Энэ 
нь сэмж доош шилжих, мухар олгой зүүн тийш шилжиж илүү 
сайн тэмтрэгдсэнтэй холбоотой. 
• Воскресенскийн шинж – Баруун сүврэгдэснээс доош баруун 
гарын алганы хажуугаар дарж байгаад өвчтөнг амьсгал авах 
үед огцом доош нь дарж гулсуулна. Энэ үед бүдүүн 
гэдэсний өгсөх хэсэгт байгаа хий агууламж доош шахагдаж 
мухар олгойн угийг очиж доргион өвдөлт үүсгэдэг. “гулсах” 
буюу “цамцан” шинж гэж нэрлэдэг. 
• Думбадзе -н шинж – хүйс рүү хурууны үзүүр оруулж баруун 
тал руу гүн дарахад хэвлийн баруун доор өвдөлт илэрнэ.
• Образцовын шинж /Псаос шинж/ – өвчтөнг дээш харуулж хэвтүүлээд 
хэвлийн баруун доор мухар олгойн байрлалд гарын 4 хурууны 
үзүүрээр гүн дарж байгаад баруун хөлийг өвдгөөр нугалалгүй эгц 
өргүүлэхэд өвдөлт үүсч хөлөө өргөж чадахгүй. Хөл өргөхөд 
m.psaosбулчин ашиж дээшлээд, хэвлийн өмнөд ханыг дарсан 
хэсгийн хооронд мухар олгойн ургацаг хавчигдаж өвдөлт үүсч байгаа 
юм. Мухар гэдэсний араар байрлалтай олгойн үед илрүүлэхэд 
хэрэглэнэ. Бусад шинжүүд илэрхий, эвдрэлт хэлбэрийн үрэвсэл 
байгаа нь тодорхой үед энэ шинжийг үзэхийг хориглоно. Учир нь тус 
үзлэгийг хийх үед олгой хагарах аюултай. 
• Яуре – Розановын шинж – Птигийн гурвалжин дээр дарахад өвдөлт 
үүснэ. Энэ шинж нь арын байрлалтай /ретроцекаль/ буюу хэвлийн 
гялтангийн арын зайд байга /ретро-мезоперитонеал/ мухар олгойн 
үрэвслийн үед илэрнэ. 
• Щёткин-Блюмбергийн шинж – Хэвлийн баруун доор гүн дарж 
байгаад гараа огцом авахад өвдөлт үүснэ. Гялтан цочиролын шинж 
юм. Хэвлийн урьд ханыг хэлбэлзэлд оруулсанаас гялтан цочирч 
өвдөлт үүсч байгаа юм.
• Арсенийн шинж – Өвчтөн зүүн хажуугаар өвдөг түнхний үеэр нугалан 
хэвтэнэ. Эмч хэвлийн зүүн хажуу талаас буюу зүүн дороос дээш нь 
буюу баруун тал руу шахаж өргөнө. Дараа нь шахсан гараа гэнэт 
авахад хэвлийн баруун доор сугсрагдан өвдөнө. 
• Габайн шинж – ретроцекаль мухар олгойн шинж, баруун талын 
Птигийн гурвалжин дээр удаан дарж байгаад гараа огцом авахад 
хүчтэй өвдөлт илэрнэ. /Щ.Блюмбергийн адил/ 
• Жендринскийн шинж – Мухар олгойн үрэвслийг умайн дайвруудын 
үрэвслээс ялгах шинж. Хэвтээ байрлалд тэмтрэлтээр хэвлийн 
баруун доод хэсэгт эмзэглэл илэрвэл тэмтэрч буй гараа өвдөлтийн 
цэгээс салгалгүйгээр өвчтөнг босгож тэмтрэлтээ үргэлжлүүлнэ. 
Өвдөлт хэвээр байвал мухар олгойн үрэвсэл, өвдөлт намдвал умайн 
дайвруудын үрэвсэл байх талтай. 
• Ивановын шинж – сүүжний 2 талын урьд дээд төвгөрийг хүйстэй 
холбож хэмжихэд баруун талдаа богиноссон байна. Булчин 
чангарсантай холбоотой.
• Коупын шинж (Обтуратор шинж) – баруун гуяыг түнхний үеэр нь 
нугалан гадагш, дотогш ротаци /эргүүлэх/ хөдөлгөөн хийлгэхэд 
хэвлийн баруун доод хэсэгт өвдөнө. 
• Крымовын шинж– цавины сувгийн гадна амсарыг тэмтрэхэд 
эмзэглэлтэй байна. 
• Мак-Бурнейн шинж – баруун сүүжний урьд дээд төвгөрийг 
хүйстэй холбосон шугамаар гадна гуравны нэгд (1/3-д) орших 
цэгт дарахад эмзэглэлтэй байна. Уг цэгийг Мак-Бурнейн цэг 
гэнэ. 
• Михельсоны шинж – жирэмсэн эмэгтэйд илрэх шинж. Эмэгтэй 
баруун хажуугаар хэвтэхэд өвдөлт нэмэгдэнэ. Томорсон умай 
үрэвссэн олгойг дарснаас болж өвдөлт үүснэ. 
• Мошковскийн шинж – Мухар олгойн үед илэрч болох шинж, 
хүүхэн хараа баруун талдаа өргөснө.
• Раздольскийн шинж -1 / Менделийн шинж/ - хэвлийн зүүн доод 
хэсгээс аюулхай хүртэл, тэндээсээ доошоо хэвлийн баруун доод 
хэсэг хүртэл хурууны өндөгөөр тогшиход өвдөлтийн төв цэг баруун 
ташааны хонхорт төвлөрнө. 
• Раздольскийн шинж -2 – баруун ташааны хонхорт арьсны мэдрэмж 
ихсэнэ. 
Птигийн бүсэлхийн гурвалжин – сүүжний дэлбэнгий дээд ирмэг, 
нурууны өргөн булчингийн /m.latissimus dorsi/ оддо гадна ирмэг, 
хэвлийн гадна ташуу булчингийн / m.obliques externus/ хооронд үүсэх 
гурвалжин.
Мухар олгойн үрэвслийн хэлбэр, эмнэл зүйн 
шинж тэмдэг. 
Мухар олгойн хатгаа: 
Баруун ташааны хонхорт тод бус өвдөлт илэрч, заримдаа дотор 
муухайр бөөлжиж болно. Хэвлийг тэмтрэхэд зөөлөн, эмзэглэл 
багатай, булчингийн чангаралгүй гялтан цочироогүй байна. Мухар 
олгойн эмнэл зүйн шинжүүд илрэхгүй буюу маш сул илэрнэ. Биеийн 
халуун, пулс хэвийн байна. Эдийн шинжилгээнд салст бага зэрэг 
улайсан, фолликул хөөсөн байдаг. 
Мухар олгойн улайлмал үрэвсэл: 
Хэвлийн баруун доор өвдөж, дотор муухайрч 1-2 удаа бөөлжинө, 
биеийн байдал дунд зэрэг, хэл чийглэг ниймгэн өнгөртэй. Эмнэл зүйн 
шинж тэмдгүүд тод илэрнэ. Сим.Мак-Бурне , Ситковский, Бартомье- 
Михельсон, Арсен г.м Булчингийн чангаралгүй, гялтан цочироогүй 
байна. СОЭ ихсэх, лейкоцитоз 10-12 * 10 9/л хүртэл өснө.
Мухар олгойн цочмог баалсан үрэвсэл: 
Хэвлийн баруун доор байнгын өвдөлттэй, дотор муухайрч 
бөөлжинө, биеийн байдал суласрсан, халууралт үүсч болно. 
Пулч 80-90 ,хэл чийглэг, өнгөртэй, уруул омголтсон. СОЭ ихсэх, 
лейкоцитоз – 16-18 * 10 9/л, улмаар даамжирч хэсэг газрын 
гялтангийн үрэвсэл үүсч болно. Эмнэл зүйн шинж тэмдгүүд тод 
илэрнэ. 
Мухар олгойн үхжилт үрэвсэл: 
Өвдөлтийн хүч ихсэнэ, биеийн байдал хүндэрсэн, ерөнхий 
хордлогоын шинжтэй, бөөлжилт суулгалт үүсч болно. Хэл зузаан 
өнгөртэй, хуурай, уруул омголтсон, биеийн халуун 38-39 Со 
орчим болно. Цусны шинжилгээнд лейкоцитоз – 16*109/л ээс 
дээш, СОЭ их. Хэсгийн гялтангийн үрэвсэл үүссэн байна. 
Хэсгийн булчингийн чангарал, гялтан цочиролын шинжүүд тод 
илэрнэ.
Мухар олгойн үхжиж цоорсон үрэвсэл: 
Үхжиж цоорсон үед өвдөлт түр зуур багассан мэт болно. Энэ нь 
мухар олгойн мэдрэл үхжисэнтэй холбоотой бөгөөд гялтангийн 
үрэвсэл үүсэхээр өвдөлт улам ихсэнэ. Байнгын төөнөж, унжиж 
хөндүүрлэж өвдөнө, эвхэрч явна. Биеийн байдал хүнд, маш хүнд 
байна. Пулс 100-аас дээш, биеийн халуун 38-39 Со, амнаас өмхий 
үнэртэнэ, хэл хуурай зузаан өнгөртэй уруул омголтож хуурайшсан. 
Тархмал гялтангийн үрэвсэл үүсч ерөнхий хордлогын шинж хүчтэй 
илэрнэ. Щеткин-Блюмбергийн шинж хэвлийд нэлэнхүйдээ илэрнэ. 
Олон судлаачдын ажиглалт судалгаагаар өвчин эхлээд 6-12 цаг 
өнгөрөхөд улайлмал, 12-24 цаг болоход баалсан, 24-48 цагт үхжилт, 
48 - цагаас дээш хугацаанд цооролтод хэлбэрийн аппендицит үүсдэг 
болохыг тогтоосон.
Бага насны хүүхдийн мухар олгойн үрэвсэл: 
Бага насны хүүхдэд өндөр халууралт, гэдэс дүүрэлт, суулгалт үүсдэг 
онцлогтой. Хүүхдийн сэмж бүрэн хөгжөөгүй байдаг учир олгойн үрэвслийн 
процессийг хязгаарлаж барьж байх талаараа муу тул үрэвсэл хурдан 
дамжирна. Насанд хүрсэн хүнийг бодоход үрэвслийн явц түргэн. Хүүхэд 
уйлагнаж тайван бус болдог, хүүхдийг сайн тайвшруулахгүй бол эмчид 
хэвлийг тэмтэрч үзэх боломж муу байдаг 
Өндөр настай хүмүүсийн мухар олгойн үрэвсэл: 
Өндөр настангуудын биеийн эсэргүүцэл сул, эрхтэн системүүдэд элэгдэлт 
өөрчлөлт гарсантай холбоотой мухар олгойн үрэвслийн ерөнхий ба 
хэсгийн шинж тэмдэг өөрчлөлтүүд бүрэн гүйцэд илрэхгүй, эмнэл зүй бүдэг 
явагддаг. 
Халуун хэвийн, лейкоцитоз илрэхгүй, пулс олшрохгүй байх талтай. Мухар 
олгой нь ихэвчлэн хатуурч /склероз/ битүүрсэн байдаг. Гүн тэмтрэлтээр 
бага зэргийн эмзэглэл илэрдэг онцлогтой. 
Перитонит үүссэн үед ч булчингийн чангарал тодорхой илэрдэггүй, биеийн 
байдал хүндэрч, гэдэсний динамик түгжрэл үүсдэг онцлогтой.
Жирэмсэн үеийн мухар огойн үрэвсэл: 
Жирэмсний эхэн үед ердийн явцтай мухар олгойн 
үрэвслийг оношлоход бэрхшээл бага. Харин жирэмсний 
хоёрдугаар хагаст умай томрохын хирээр мухар гэдэс 
умайгаар түрэгдэж байрлал дээшээ болсон байдаг тул 
олгойн өвдөлт голдуу баруун сүврэгдэс доор байна. 
Хэвлийн гялтангийн цочирол сул илэрнэ. Хэрэв мухар 
олгой умайн араар байрласан бол гялтангийн цочиролын 
шинж илрэхгүй. Олгойн өвдөлтийг жирэмсний зулбалттай 
андуурч цаг алдах тохиолдол гарч болохыг анхаарах 
хэрэгтэй. 
Сим Бартомье-Михелсон, Сим Михльсоны шинжүүдийг 
илрүүлж үзнэ.
Мухар олгойн хэвийн бус байрлалт үрэвслүүд, 
түүний онцлог 
Арын байрлалтай мухар олгойн шинж: 
Мухар гэдэсний араар гялтангийн ард байрладаг тул өвдөлт нь 
бүдэг, эмнэл зүйн шинжүүд бүдэг илэрнэ. Өвчний эхлэл, явц этгээд 
байж болно. Птигийн гурважинд дарахад өдвөлт илэрдэг бөгөөд 
Яуре-Розановын, Габайн шинж, Псаос шинж илэрнэ. Мөн тэр талд 
Пастернацкийн шинж тод илэрнэ. Шээсний шинжилгээнд шинэхэн 
шүлтгүйжсэн улаан эс гарна, микрогематури. ОАК-д лейкоцитоз, 
УЭТХ ихсэх 
Бага аарцгийн байрлалтай мухар олгой: 
10-12% тохиолдоно. Эмэгтэй хүнд элбэг. Өвдөлт голдуу баруун 
ташааны доод хэсэг, цавь, ууц, түнх рүү дамжина. Мөн 
суулгах,шээсний сүв, шулуун гэдэс, хярзан руу тулж өвдөх шинж 
илэрнэ. Мухар гэдэс болон өгсөх гэдэс рүү гүнзгий дарж тэмтрэхэд 
аарцгийн гүнд өвдөлт ихсэх бөгөөд үүнийг Подоненко-Богдановын 
шинж гэнэ. Хошногоны амсрын хуниасны мэдрэмж ихсэдэг ба үүнийг 
Пайрын шинж гэнэ.
Мухар олгойн хэвийн бус байрлалт үрэвслүүд, 
түүний онцлог 
Зүүн талын мухар олгойн үрэвсэл: 
Зүүн талын байрлалтай мухар олгойн үрэвсэл 2-3% тохиолдоно. 
Situs viscerus inversus dextra – эрхтэний байрлал солигдсон үед зүүн 
талд эмнэл зүйн шинжүүд илэрнэ. Лобораторын шинжилгээний 
өөрчлөлт адилхан гарна. 
Элгэн доорх байрлалтай мухар олгойн үрэвсэл: 
Энэ хэлбэр нь ихэвчлэн эмнэл зүйн шинжүүд бүдэг илэрч цаг 
хугацаа алдаж онош бүрэн тодрохгүй удах талтай. Цөсний хүүдийн 
үрэвсэл болон баруун талын хатгаа, ходоод дээрх гэдэсний 
шархлаа, элэгний эмгэг, баруун бөөрний үрэвсэл зэрэгтэй 
андуурагдана. ЭХО-гоор оношлох ба ихэвчлэн хэвлийн гялтантасаар 
хүндэрсэн үедээ хагалгаанд орох тул хагалгааны дараах хүндрэл 
ихтэй байна.
Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэл 
Мухар олгойн нэвчдэс: 
Мухар олгойн цочмог үрэвслийн хамгийн түгээмэл хүндрэл бөгөөд 
3-5 дахь хоногт үрэвсэлт олгойг сэмж болонгэдэсний гогцоо хучин , 
өөрийн гэсэн хөндийт голомт үүсгэн улмаар үрэвслийн шингэн 
идээ хурж, наалдац бүхий үрэвслийн цуллаг болдог. 
Эмнэл зүйн шинж: мухар олгойн сонгомол шинжүүдээр эхэлнэ. 
Өвдөлт хүчтэй болж байснаа аажимдаа байнгын нухалсан мэт 
өвдөлттэй болж, хэвлийн баруун доор унжирч өвдөх, хөдөлгөөн 
хийхэд өвдөлт ихсэх, хэвлийгээр мэхийж явах байдлаар илэрнэ. 
Үзлэгээр: хэвлийн баруун дор эмзэглэлтэй, булчин чангарсан, 
хөдөлгөөнгүй нягт хатуувтар хавдар төст зүйл тэмтрэгддэг. 
Шинжилгээнд: цагаан эсийн хэт олширолт, зүүний хазайлт, УЭТХ 
ихсэх
Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэл 
Мухар олгойн буглаа: 
Мухар олгойн нэвчдэс даамжрахын хирээр идээт голомт 
хэмжээгээрээ томрон мухар олгой орчимын буглаа үүсгэнэ. 
Буглаа үүссэнээр өвчтний биеийн ерөнхий байдал улам хүндрэн, 
хэт өндөр халууран дагжиж чичирнэ. Пулс олширч, хэл хуурай 
зузаан өнгөртэй, ерөнхий хордлогын шинжүүд давамгайлан 
илэрнэ. Хэвлийн баруун доор маш их эмзэглэлтэй, харьцангуй 
зөөлөвтөр, тодорхой хил хязгааргүй мэт үүсгэвэр тэмтрэгдэнэ. 
Буглааны хэсэгт Щ.БЛ тод лэрнэ. ОАК-д цагаан эсийн хэт 
олширолт, зүүний хазайлт, УЭТХ ихсэх 
ЭХО-гоор нэвчдэс, буглааг харж болно.
Оношлогоо 
• Асуумж: Зовуурь, өвдөлтийн эхлэл, анх өвдсөн байрлал, өвдөлтийн 
шилжилт. Эм тариа хэрэглэсэн байдал 
• Бодит үзлэг: ерөнхий болон хэсгийн үзлэг, эрхтэн тогтолцооны үзлэг. 
Уруул омголдсон, хэл өнгөртсөн. Хэвлийн өнгөц болон гүний 
тэмтрэлтээр хэвлийн баруун доод хэсэгт эмзэглэлтэй. Бодит үзлэгээр 
мухар олгойн үрэвслийн үед илрэх өвөрмөц эмнэл зүйн шинжүүдийг 
илрүүлэх 
• Шаардлагатай бол шулуун гэдэс, үтрээний үзлэг. 
• Шинжилгээ: Цусны шинжилгээнд – лейкоцитоз, гранулоцитоз, цагаан 
эсийн зүүний хазайлт, СОЭ ихсэх 
• Хэвлийг гэрэлд тойм харах – мухар гэдэс орчимд хий их үүссэн байна. 
• ЭХО – зарим тохиолдолд мухар олгой харагдаж болно. Хэвлийн хөндий 
бага аарцагтүрэвслийн шүүдэс байгаа эсэх. Олгойн нэвчдэс байгаа 
эсэхийг магадлах 
• КТГ, МРТ
Ялган оношлогоо 
• Цочмог холецистит 
• Ходоодны цочмог үрэвсэл 
• Хоолны цочмог хордлого 
• Ходоод дээрх гэдэсний шархлаа өвчин 
• Ходоод дээрх гэдэсний шархлаа цоорох 
• Нойр булчирхайн цочмог үрэвсэл 
• Нарийн ба бүдүүн гэдэсний үрэвсэл өвчнүүд 
• Меккелийн дивертикул 
• Мухар гэдэсний хавдар 
• Мухар гэдэсний сүрьеэ 
• Кроны өвчин
Ялган оношлогоо 
• Мухар олгойн хавдар 
• Умайн ханын ба салстын цочмог үрэвсэл 
• Умайн дайврын үрэвсэл 
• Өндгөвчний уйланхай хөл дээрээ мушгирах 
• Пельвоперитонит 
• Шенлейн-Генохын өвчин 
• Гэдэсний түгжрэл 
• Цөсний хүүдийн чулуут ба чулуугүй архаг үрэвсэл 
• Баруун бөөрний хатгаа 
• Умайн гадуурх жирэмсэн 
• Мухар гэдэсний өвөрмөц үрэвсэл - тифлит
Эмчилгээ 
Мухар олгойн цочмог үрэвсэл дан ганц мэс заслын эмчилгээгээр 
эмчлэгдэнэ. 
Эмчилгээний ерөнхий зарчим: 
1. Яаралтай хагалгаанд бэлдэх 
2. Мэс заслын заалтад өвчний үргэлжилсэн хугацаа, өвчний явцыг 
тогтоох 
3. Хагалгааг төгс хийх арга, аргачлалыг зөв боловсруулж зөв сонгон 
хэрэглэх (зүслэг, мэдээгүйжүүлэг) 
4. Хагалгааны дараах асаргаа, эмийн эмчилгээний аргыг 
боловсруулах
Мухар олгойн цочмог үрэвслийн тус бүрийн эмчилгээний арга: 
1. Мухар олгойн хатгаа – энэ үед мэс засалд яаралтай орохгүй, 
оношийг зөв тогтоох хэрэгтэй. Гэхдээ энэ үедээ өвчтөн эмнэлэгт 
хандах нь ховор байдаг. 
2. Мухар олгойн улайлмал үрэвсэл – Яаралтай мэс засал эмчилгээ 
3. Мухар олгойн баалсан үрэвсэл – Яаралтай мэс засал эмчилгээ 
4. Мухар олгойн үхжисэн үрэвсэл – яаралтай мэс засал эмчилгээ 
5. Мухар олгойн цоорсон үрэвсэл – Яаралтай мэс засал эмчилгээ 
6. Мухар олгойн буглаагүй нэвчдэс – эмийн эмчилгээ 
7. Мухар олгойн буглаа – буглааг нээж соруулан, буглааны хөндийд 
гуурьс тавих 
8. Тархмал гялтантасын үед – яаралтай мэс засал эмчилгээ.
Хагалгааны мэдээгүйжүүлэг 
• Хэсгийн мэдээгүйжүүлэлт – новокайны 0,5%-ийн уусмалаар 
А.В.Вишневскийн аргаар нэвчүүлж мэдээ алдуулдаг. Орчин үед 
багасч байгаа. 
• Нугасны (орчины) мэдээгүйжүүлэлт – мэдээгүйжүүлэх эмийг L2-L4 
–ийн түвшинд нугасны шингэн ба орчимд хийнэ. Дамжуулалтын 
мэдээгүйжүүлэлт юм. 
• Ерөнхий мэдээгүйжүүлэлт – бага насны хүүхэд, үхжиж цоорсон 
олгойн перитонит, олгойн нэвчдэс буглааны үед голдуу хэрэглэнэ.
Хагалгааны зүслэг, хүрц 
Мухар олгойг орчин үед нээлттэй болон дурангийн мэс заслын 
аргаар авч байна. 
Нээлттэй хагалгааны үед хэвлийг нээх хэд хэдэн хүрц байна. 
1. Дъяконов-Волковичын зүслэг – Мак-Бурнейн цэгийг дайруулан 
цавины нугалаастай параллель ташуу 6-8 см орчим зүслэг хийнэ. 
Зүслэгийн 2/3 нь уг шугамын доод талд, 1/3 нь дээд талд байна. 
Энэ зүслэгийн давуу тал: 
• Мухар олгой ба мухар гэдэсний байрлалд хамгийн дөхөм 
• Хэвлийн булчинг бага гэмтээдэг 
• Хагалгааны дараа ивэрхий бага үүсдэг.
2. Ланнендарын зүслэг – хэвлийн шулуун булчингийн гадна ирмэгээр 
босоо зүслэг хийхийг хэлнэ. Энэ хүрц нь томосгож, орчины эдийг 
шалгах боломжтой байдаг. 
3. Шпренгеля-ийн зүслэг. 
Хөндлөн зүслэг юм. Хоёр ташааны урьд дээд төвгөрийг хооронд нь 
холбосон шугамаар тэнцүү 3 хуваасны баруун талын 1/3-т Ланцын 
цэгийг дайруулан зүслэг хийнэ. Жирэмсэн хүнд хийхэд тохиромжтой. 
Арьсны ширхэгийн дагуу зүсч байгаа тул шарх эдгэрэлт хурдан 
байна.
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл

More Related Content

What's hot

2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)saruul tungalag
 
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлттархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлтХалиун
 
давсганд гуурс тавих
давсганд гуурс тавихдавсганд гуурс тавих
давсганд гуурс тавихSosoo Byambaa
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхайАШУҮИС
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээЦахим Эмч
 
зүрх судас, цусны онцлог
зүрх судас, цусны онцлогзүрх судас, цусны онцлог
зүрх судас, цусны онцлогАШУҮИС
 
Бүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарБүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарBeku Jagaa
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцитnight owl
 
биений юмны үйл ажиллагааны алдагдал
биений юмны үйл ажиллагааны алдагдалбиений юмны үйл ажиллагааны алдагдал
биений юмны үйл ажиллагааны алдагдалZoloo Ganbat
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахArsenic Halcyon
 
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалкардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалМ. Лхагва-Өлзий
 
арьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүдарьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүдДоржханд Б.
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Sosoo Byambaa
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинganhuyag khishigmaa
 
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчинУушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчинArsenic Halcyon
 
Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur Erdenebileg
 

What's hot (20)

2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
 
умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар
 
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлттархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
 
давсганд гуурс тавих
давсганд гуурс тавихдавсганд гуурс тавих
давсганд гуурс тавих
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхай
 
Хэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлтХэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлт
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
 
зүрх судас, цусны онцлог
зүрх судас, цусны онцлогзүрх судас, цусны онцлог
зүрх судас, цусны онцлог
 
Бүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарБүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдар
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцит
 
биений юмны үйл ажиллагааны алдагдал
биений юмны үйл ажиллагааны алдагдалбиений юмны үйл ажиллагааны алдагдал
биений юмны үйл ажиллагааны алдагдал
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдах
 
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалкардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
 
арьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүдарьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүд
 
остеомиелит
остеомиелитостеомиелит
остеомиелит
 
Havdar
HavdarHavdar
Havdar
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
 
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчинУушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
 
Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur
 

Similar to Мухар олгойн цочмог үрэвсэл

Хэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэлХэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэлnytt103
 
өндгөвчний үрэвсэл гэж юу вэ
өндгөвчний үрэвсэл гэж юу вэөндгөвчний үрэвсэл гэж юу вэ
өндгөвчний үрэвсэл гэж юу вэOchir Bat Ochko
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдNPain NLife
 
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Батхүү Батдорж
 
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар AaronAagii
 
булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )Батхүү Батдорж
 
4. physiological changes during pregnancy
4. physiological changes during pregnancy4. physiological changes during pregnancy
4. physiological changes during pregnancyHishgeeubuns
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарNurdaulet Kupjasar
 
цогцост гарах өөрчлөлөлт
цогцост гарах өөрчлөлөлтцогцост гарах өөрчлөлөлт
цогцост гарах өөрчлөлөлтSosoo Byambaa
 
үржлийн биологи сэдэв 3
үржлийн биологи сэдэв 3үржлийн биологи сэдэв 3
үржлийн биологи сэдэв 3otgooPhh
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилМандухай Г.
 
Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал Sanjdorj Zorig
 

Similar to Мухар олгойн цочмог үрэвсэл (20)

МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptxМУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
 
Хэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэлХэвлийн битүү гэмтэл
Хэвлийн битүү гэмтэл
 
өндгөвчний үрэвсэл гэж юу вэ
өндгөвчний үрэвсэл гэж юу вэөндгөвчний үрэвсэл гэж юу вэ
өндгөвчний үрэвсэл гэж юу вэ
 
Intussusception
IntussusceptionIntussusception
Intussusception
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
 
Уретрит
УретритУретрит
Уретрит
 
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
 
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
 
Цистит (Cystitis)
Цистит (Cystitis)Цистит (Cystitis)
Цистит (Cystitis)
 
булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )
 
chest (1).pptx
chest (1).pptxchest (1).pptx
chest (1).pptx
 
4. physiological changes during pregnancy
4. physiological changes during pregnancy4. physiological changes during pregnancy
4. physiological changes during pregnancy
 
Улаан хоолойн эмгэгүүд.pdf
Улаан хоолойн эмгэгүүд.pdfУлаан хоолойн эмгэгүүд.pdf
Улаан хоолойн эмгэгүүд.pdf
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдар
 
цогцост гарах өөрчлөлөлт
цогцост гарах өөрчлөлөлтцогцост гарах өөрчлөлөлт
цогцост гарах өөрчлөлөлт
 
Ивэрхий.pdf
Ивэрхий.pdfИвэрхий.pdf
Ивэрхий.pdf
 
үржлийн биологи сэдэв 3
үржлийн биологи сэдэв 3үржлийн биологи сэдэв 3
үржлийн биологи сэдэв 3
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжил
 
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэлтөрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
 
Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал
 

Мухар олгойн цочмог үрэвсэл

  • 1. МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ APPENDICITIS Т.Құдайберген
  • 2. Мухар олгойн бүтэц зүй Мухар олгой нь мухар гэдэсний ёроолд бүдүүн гэдэсний 3 туузны уулзавар хэсэг буюу дундажаар нарийн бүдүүн гэдэсний уулзвараас 2-4 см байрлана. Мухар олгой нь бүдүүн гэдэстэй нийлэх хэсэгт юүлүүр хэлбэрийн нүх үүсгэж энэ хэсэгт салст бүрхэвч нь нуглаас үүсгэх бөгөөд үүнийг Герлохын хуниас гэнэ. Мухар олгойн хэмжээ: Дундажаар урт 2-12 см, өргөн 0,6-1 см байна. • М.И.Кузин: урт 6-12 см, өргөн 0,6-0,8 см • В.Р.Брайцев: урт 2-26 см, өргөн 0,3-1,0 см • В.И.Колисев: урт 7-8 см, өргөн 0,5-0,8 см • А.М.Великорицкий: урт 7-12 см, өргөн 0,5 см • Колитевский: урт 8-10 см, өргөн 0,5 см • R.Maingot: урт 1,27-24,13, өргөн- 0,5-1,5 см гэж тэмдэглэсэн байдаг
  • 3. Гялтан хальсаар бүрхэх байдлаар нь: 1. Гялтан хальсаар бүрэн хучигдсан буюу хэвийн байрлалтай 2. Гялтан хальсаар хагас хучигдсан буюу мухар гэдэсний арын байрлалтай гэж хуваан үздэг. Мухар олгой нь өөрийн гэсэн чацархайтай, гүрвэлзэх хөдөлгөөн хийх чадвартай эрхтэн юм. Мухар олгойн бичил бүтэц: • Гялтан хальс буюу серозон бүрхүүл • Гялтангийн доорх давхарга • Дагуу булчингийн давхарга • Цагираг булчингийн давхарга • Салстын доорх давхарга /олон тооны лимфийн фолликул байрлана/ • Салст бүрхэвч – бортгон хучуур эдээс тогтоно.
  • 4.
  • 5. Цусан хангамж, мэдрэлжүүлэлт, лимф Артерийн судас – Чацархайн дээд артерийн салаа A.ileocolica-гаас салаалж A.Appendicularis-аар тэжээгдэнэ. Венийн судас – V.ileocolica – ийн ар өвөр салаанд цутгаж чацархайн дээд венд орно. Лимфийн судас – Тунгалаг нь салст бүрхэвчээс эхлэн үндсэн 2 торлог болох : • Мухар олгойн • Мухар гэдэсний торлогийг үүсгэж , гол судас орчмын тунгалагийн булчирхайд цутгана. Мэдрэлжүүлэлт – чацархайн дээд мэдрэлийн сүлжээнээс артерийн судастай цуг явна. Бүх гэдэсний мэдрэлийн сүлжээний адилаар булчинийн буюу Ауэрбахын, салстын доорх буюу Мейснерийн сүлжээнүүдийг үүсгэн
  • 6.
  • 7.
  • 8.
  • 9. Мухар олгойн байрлал • Өмнөд буюу мухар гэдэсний өвөр талаас гарсан – 37,2% • Дундач буюу мухар гэдэсний дунд гол хэсгээс гарсан – 29,2% • Хажуугийн буюу мухар гэдэсний нуглаасны хажуугаас гарсан 8-9% • Аарцгийн буюу мухар гэдэс хэт доошоо байрлалтай ба умай, дайвартай холгоотой байж болдог – 10% орчим • Мухар гэдэсний араар байрласан буюу ретроцекаль 10-12% тохиолдох ба гялтангийн дотор байрлах ретроцекал, гялтангийн гадуур байрлах ретроперитонеаль гэж ялгана. • Мухар гэдэсний дор, дотогш байрлах буюу илео-инвагиналь байрлал • Зүүн талын байрлал – эрхтэн системийн реверситэй байх • Элгэн доор байрлах буюу мухар гэдэс нь хэт дээш байрлах
  • 10.
  • 11.
  • 12. Мухар олгойн үйл ажиллагаа. Мухар олгойн үйл ажиллагаа дутуу судлагдсан эрхтэн юм. • Шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа: хоол боловсруулах замын шүүрэлтэй төстэй рн – 8,3-8,9, хоногт 1,2-6,0 мл шүүрэл ялгаруулна. • Агших үйл ажиллагаа – А.А.Вишневский мухар олгойд 40мм м.у.б-ны даралттай байх ба энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр нөхцөлдөнө гэж үзсэн байдаг. • Лимфоцитын ялгаран хөгжил явагдах – мухар олгойн салстын доор маш олон тунгалагийн фолликул байрлах ба 1см шоо хавтгайд 200 орчим байх ба 1 минутанд 18-36000000 эс ялгаран хөгжиж байдаг. • Бусад үйл ажиллагаа
  • 14. ТОДОРХОЙЛОЛТ Мухар олгойн ургацгийн салст бүрхэвчийн мэдрэл- шүүрлийн зохицуулга алдагдаж үрэвсэл үүсэхийг хэлнэ. Мухар олгойн цочмог үрэвсэл нь мэс заслын яаралтай тусламж шаарддаг, тохиолдлын тоогоор яаралтай мэс заслын эмгэгт 1-р байр эзэлдэг, хүндрэл ихтэй, харьцангуй хүнд эмгэг юм. Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их өвчилнө.
  • 15. Шалтгаан, эмгэг жам Мухар олгойн цочмог үрэвсэл нь халдварын гаралтай үрэвсэлт идээт өвчин юм. Халдвар 3 үндсэн замаар дамжина. 1. Дотоод буюу халдвар гэдэснээс орох 2. Цусны замаар дамжих – ямар нэгэн голомтот үрэвсэлт, идээт голомтоос халдвар цусаар дамжих 3. Тунгалагийн замаар дамжих Мухар олгойн цочмог үрэвсэл яаж үүсэхийг тайлбарласан олон онол байдаг. 1. Баасан агууламж зогсонгишох онол – мухар олгой агших үйл ажиллагаа өөрчлөгдөхөд түүний хуниасны нүхээр гарах агууламж нь саатаж янз бүрийн хуримтлал бөөгнөрч үрэвсэл үүснэ. Эртний онол юм. 2. Хаалттай хөндийн онол
  • 16. 3. Гадны биет орох /цагаан хорхойн/ онол – Гадны биет, ялзралын бодисууд бөөгнөрснөөс үүснэ. 4. Судас мэдрэлийн онол – мухар олгойн судас хүчтэй агшиж, цусан хангамжийн алдагдал үүссэнээс уг эрхтний хананд анхдагч үхжлийн голомт үүсч улмаар үрэвслийн явц даамжран бүтцийн эвдрэлт үрэвсэл үүснэ. 5. Халдварын онол 6. Цусан халдварын онол 7. Баугины спазмын онол 8. Мэдрэл зохицуулгын онол
  • 17. Ангилал Маш олон янзын ангилал бай бөгөөд манай оронд доорх ангилалыг баримталж байна. 1. Мухар олгойн хатгаа – Аппендикуляр колик 2. Улайлмал аппендицит – Катаральный аппендицит 3. Баалсан аппендицит – Флегмонозный аппендицит 4. Үхжисэн аппендицит – Гангренозный аппендицит 5. Үхжиж цоорсон аппендицит – Гангренозно-перфоративный аппендицит 6. Мухар олгойн нэвчдэс – Аппендикуляр инфильтрат 7. Мухар олгойн буглаа
  • 18. Шинж тэмдэг Эхлээд биеийн ерөнхий байдал тавгүйрч, хоолонд дургүй болох, хоол боловсруулалт хямрах зэрэг шинжүүджжр илэрнэ. Дараагийн эрт илрэх шинж нь өвдөлт юм. Голдуу аюулхайд өвдөж эхлэх ба улмаар хэдэн цагийн дараа /1-3/ өвдөлт хэвлийн баруун доод хэсэг буюу баруун ташааны хонхорт шилжиж өвдөнө. Үүнийг Кохер-Вольковичийн шинж тэмдэг гэнэ. Энэхүү өвдөлт нь тэнэгч мэдрэл цочирсоноос висцеро-висцериаль рефлексийн замаар үүсдэг гэж үздэг. Заримдаа энэ өвдөлт хэвлийн гол хүйс орчим, хэвлийн хажуу талаар болон доод хэсгээр өвдөж эхэлж болдог байна. Өвдөхийн зэрэгцээ бөөлжис цутган 1-2 удаа огиулж бөөлжинө. Бөөлжилт нь уг өвчний үед 40% орчимд илэрнэ. Мөн суулгамаар болж гэдэс хуржигнах эсвэл ганц нэг удаа бага хэмжээтэй суулгалт үүсч болдог. Суулгалт нь бүдүүн гэдэс цочирч гүрвэлзэх хөдөлгөөн нь ихэссэнээс болдог гэж үздэг.
  • 19. үргэлжлэл Мухар олгойн өвдөлт хэд хэдэн зүйлээс хамаарна: • Үрэвссэн мухар олгойн байрлалаас • Үрэвсэлт үйл явц бусад эрхтэнд хэрхэн нөлөөлснөөс • Өвчин эхэлсэн хугацаанаас • Гарч буй хүндрэл зэргээс шалтгаална. Өвдөлт хүчтэй биш эхлэх боловч аажимдаа хүч нь нэмэгддэг. Бага насны хүүхдүүдэд халууралт ажиглагдах ба насанд хүрсэн хүмүүст үрэвсэл даамжраад хүндрэл үүссэн үед халуураллт үүсч болдог. Судасны лугшилт түргэснэ. Хэл чийглэг нимгэн, зузаан цагаан өнгөртэй болно. Өвдөлтөөсөө болж явахад эвхэрч баруун тийш хазайж явж болно.
  • 20. Мухар олгойн үрэвслийн эмнэл зүйн сонгомол шинжүүд Мухар олгойн тусгайлсан 146 гаруй шинж байна. • Сим.Кохер-Волькович – аюулхайд өвдөж эхлээд хэсэг хугацааны дараа өвдөлт хэвлийн баруун доод хэсэг рүү шилжих /асуумжаар илрүүлнэ!!!/ • Ровзингийн шинж – хэвлийн зүүн доод хэсэгт тахир гэдэсийг ар тал руу алгаар дарж байгаад даралтаа сулруулахгүйгээр баруун тийш чиглэлтэй бүдүүн гэдэсний дагуу түлхэж үзэхэд хэвлийн баруун доод хэсэгт олгойн байрлалд өвдөлт үүснэ. Энэ нь бүдүүн гэдэсний агуулагдахуун , хий шахагдаж мухар олгойн уг руу шилжиж даралт үүсгэсэнтэй холбоотой. • Ситковскийн шинж – зүүн хажуугаар хэвтүүлэхэд хэвлийн баруун доод хэсэгт татагдаж, унжиж өвддөг.
  • 21. • Бартомье – Михелсоны шинж – Өвчтөнг зүүн хажуугаар нь хэвтэж байхад нь хэвлийн баруун доод хэсэгт тэмтрэхэд дээш харуулж тэмтрэх үеийнхээс илүү өвдөлт үүсдэг. Энэ нь сэмж доош шилжих, мухар олгой зүүн тийш шилжиж илүү сайн тэмтрэгдсэнтэй холбоотой. • Воскресенскийн шинж – Баруун сүврэгдэснээс доош баруун гарын алганы хажуугаар дарж байгаад өвчтөнг амьсгал авах үед огцом доош нь дарж гулсуулна. Энэ үед бүдүүн гэдэсний өгсөх хэсэгт байгаа хий агууламж доош шахагдаж мухар олгойн угийг очиж доргион өвдөлт үүсгэдэг. “гулсах” буюу “цамцан” шинж гэж нэрлэдэг. • Думбадзе -н шинж – хүйс рүү хурууны үзүүр оруулж баруун тал руу гүн дарахад хэвлийн баруун доор өвдөлт илэрнэ.
  • 22. • Образцовын шинж /Псаос шинж/ – өвчтөнг дээш харуулж хэвтүүлээд хэвлийн баруун доор мухар олгойн байрлалд гарын 4 хурууны үзүүрээр гүн дарж байгаад баруун хөлийг өвдгөөр нугалалгүй эгц өргүүлэхэд өвдөлт үүсч хөлөө өргөж чадахгүй. Хөл өргөхөд m.psaosбулчин ашиж дээшлээд, хэвлийн өмнөд ханыг дарсан хэсгийн хооронд мухар олгойн ургацаг хавчигдаж өвдөлт үүсч байгаа юм. Мухар гэдэсний араар байрлалтай олгойн үед илрүүлэхэд хэрэглэнэ. Бусад шинжүүд илэрхий, эвдрэлт хэлбэрийн үрэвсэл байгаа нь тодорхой үед энэ шинжийг үзэхийг хориглоно. Учир нь тус үзлэгийг хийх үед олгой хагарах аюултай. • Яуре – Розановын шинж – Птигийн гурвалжин дээр дарахад өвдөлт үүснэ. Энэ шинж нь арын байрлалтай /ретроцекаль/ буюу хэвлийн гялтангийн арын зайд байга /ретро-мезоперитонеал/ мухар олгойн үрэвслийн үед илэрнэ. • Щёткин-Блюмбергийн шинж – Хэвлийн баруун доор гүн дарж байгаад гараа огцом авахад өвдөлт үүснэ. Гялтан цочиролын шинж юм. Хэвлийн урьд ханыг хэлбэлзэлд оруулсанаас гялтан цочирч өвдөлт үүсч байгаа юм.
  • 23. • Арсенийн шинж – Өвчтөн зүүн хажуугаар өвдөг түнхний үеэр нугалан хэвтэнэ. Эмч хэвлийн зүүн хажуу талаас буюу зүүн дороос дээш нь буюу баруун тал руу шахаж өргөнө. Дараа нь шахсан гараа гэнэт авахад хэвлийн баруун доор сугсрагдан өвдөнө. • Габайн шинж – ретроцекаль мухар олгойн шинж, баруун талын Птигийн гурвалжин дээр удаан дарж байгаад гараа огцом авахад хүчтэй өвдөлт илэрнэ. /Щ.Блюмбергийн адил/ • Жендринскийн шинж – Мухар олгойн үрэвслийг умайн дайвруудын үрэвслээс ялгах шинж. Хэвтээ байрлалд тэмтрэлтээр хэвлийн баруун доод хэсэгт эмзэглэл илэрвэл тэмтэрч буй гараа өвдөлтийн цэгээс салгалгүйгээр өвчтөнг босгож тэмтрэлтээ үргэлжлүүлнэ. Өвдөлт хэвээр байвал мухар олгойн үрэвсэл, өвдөлт намдвал умайн дайвруудын үрэвсэл байх талтай. • Ивановын шинж – сүүжний 2 талын урьд дээд төвгөрийг хүйстэй холбож хэмжихэд баруун талдаа богиноссон байна. Булчин чангарсантай холбоотой.
  • 24. • Коупын шинж (Обтуратор шинж) – баруун гуяыг түнхний үеэр нь нугалан гадагш, дотогш ротаци /эргүүлэх/ хөдөлгөөн хийлгэхэд хэвлийн баруун доод хэсэгт өвдөнө. • Крымовын шинж– цавины сувгийн гадна амсарыг тэмтрэхэд эмзэглэлтэй байна. • Мак-Бурнейн шинж – баруун сүүжний урьд дээд төвгөрийг хүйстэй холбосон шугамаар гадна гуравны нэгд (1/3-д) орших цэгт дарахад эмзэглэлтэй байна. Уг цэгийг Мак-Бурнейн цэг гэнэ. • Михельсоны шинж – жирэмсэн эмэгтэйд илрэх шинж. Эмэгтэй баруун хажуугаар хэвтэхэд өвдөлт нэмэгдэнэ. Томорсон умай үрэвссэн олгойг дарснаас болж өвдөлт үүснэ. • Мошковскийн шинж – Мухар олгойн үед илэрч болох шинж, хүүхэн хараа баруун талдаа өргөснө.
  • 25. • Раздольскийн шинж -1 / Менделийн шинж/ - хэвлийн зүүн доод хэсгээс аюулхай хүртэл, тэндээсээ доошоо хэвлийн баруун доод хэсэг хүртэл хурууны өндөгөөр тогшиход өвдөлтийн төв цэг баруун ташааны хонхорт төвлөрнө. • Раздольскийн шинж -2 – баруун ташааны хонхорт арьсны мэдрэмж ихсэнэ. Птигийн бүсэлхийн гурвалжин – сүүжний дэлбэнгий дээд ирмэг, нурууны өргөн булчингийн /m.latissimus dorsi/ оддо гадна ирмэг, хэвлийн гадна ташуу булчингийн / m.obliques externus/ хооронд үүсэх гурвалжин.
  • 26.
  • 27. Мухар олгойн үрэвслийн хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг. Мухар олгойн хатгаа: Баруун ташааны хонхорт тод бус өвдөлт илэрч, заримдаа дотор муухайр бөөлжиж болно. Хэвлийг тэмтрэхэд зөөлөн, эмзэглэл багатай, булчингийн чангаралгүй гялтан цочироогүй байна. Мухар олгойн эмнэл зүйн шинжүүд илрэхгүй буюу маш сул илэрнэ. Биеийн халуун, пулс хэвийн байна. Эдийн шинжилгээнд салст бага зэрэг улайсан, фолликул хөөсөн байдаг. Мухар олгойн улайлмал үрэвсэл: Хэвлийн баруун доор өвдөж, дотор муухайрч 1-2 удаа бөөлжинө, биеийн байдал дунд зэрэг, хэл чийглэг ниймгэн өнгөртэй. Эмнэл зүйн шинж тэмдгүүд тод илэрнэ. Сим.Мак-Бурне , Ситковский, Бартомье- Михельсон, Арсен г.м Булчингийн чангаралгүй, гялтан цочироогүй байна. СОЭ ихсэх, лейкоцитоз 10-12 * 10 9/л хүртэл өснө.
  • 28. Мухар олгойн цочмог баалсан үрэвсэл: Хэвлийн баруун доор байнгын өвдөлттэй, дотор муухайрч бөөлжинө, биеийн байдал суласрсан, халууралт үүсч болно. Пулч 80-90 ,хэл чийглэг, өнгөртэй, уруул омголтсон. СОЭ ихсэх, лейкоцитоз – 16-18 * 10 9/л, улмаар даамжирч хэсэг газрын гялтангийн үрэвсэл үүсч болно. Эмнэл зүйн шинж тэмдгүүд тод илэрнэ. Мухар олгойн үхжилт үрэвсэл: Өвдөлтийн хүч ихсэнэ, биеийн байдал хүндэрсэн, ерөнхий хордлогоын шинжтэй, бөөлжилт суулгалт үүсч болно. Хэл зузаан өнгөртэй, хуурай, уруул омголтсон, биеийн халуун 38-39 Со орчим болно. Цусны шинжилгээнд лейкоцитоз – 16*109/л ээс дээш, СОЭ их. Хэсгийн гялтангийн үрэвсэл үүссэн байна. Хэсгийн булчингийн чангарал, гялтан цочиролын шинжүүд тод илэрнэ.
  • 29. Мухар олгойн үхжиж цоорсон үрэвсэл: Үхжиж цоорсон үед өвдөлт түр зуур багассан мэт болно. Энэ нь мухар олгойн мэдрэл үхжисэнтэй холбоотой бөгөөд гялтангийн үрэвсэл үүсэхээр өвдөлт улам ихсэнэ. Байнгын төөнөж, унжиж хөндүүрлэж өвдөнө, эвхэрч явна. Биеийн байдал хүнд, маш хүнд байна. Пулс 100-аас дээш, биеийн халуун 38-39 Со, амнаас өмхий үнэртэнэ, хэл хуурай зузаан өнгөртэй уруул омголтож хуурайшсан. Тархмал гялтангийн үрэвсэл үүсч ерөнхий хордлогын шинж хүчтэй илэрнэ. Щеткин-Блюмбергийн шинж хэвлийд нэлэнхүйдээ илэрнэ. Олон судлаачдын ажиглалт судалгаагаар өвчин эхлээд 6-12 цаг өнгөрөхөд улайлмал, 12-24 цаг болоход баалсан, 24-48 цагт үхжилт, 48 - цагаас дээш хугацаанд цооролтод хэлбэрийн аппендицит үүсдэг болохыг тогтоосон.
  • 30. Бага насны хүүхдийн мухар олгойн үрэвсэл: Бага насны хүүхдэд өндөр халууралт, гэдэс дүүрэлт, суулгалт үүсдэг онцлогтой. Хүүхдийн сэмж бүрэн хөгжөөгүй байдаг учир олгойн үрэвслийн процессийг хязгаарлаж барьж байх талаараа муу тул үрэвсэл хурдан дамжирна. Насанд хүрсэн хүнийг бодоход үрэвслийн явц түргэн. Хүүхэд уйлагнаж тайван бус болдог, хүүхдийг сайн тайвшруулахгүй бол эмчид хэвлийг тэмтэрч үзэх боломж муу байдаг Өндөр настай хүмүүсийн мухар олгойн үрэвсэл: Өндөр настангуудын биеийн эсэргүүцэл сул, эрхтэн системүүдэд элэгдэлт өөрчлөлт гарсантай холбоотой мухар олгойн үрэвслийн ерөнхий ба хэсгийн шинж тэмдэг өөрчлөлтүүд бүрэн гүйцэд илрэхгүй, эмнэл зүй бүдэг явагддаг. Халуун хэвийн, лейкоцитоз илрэхгүй, пулс олшрохгүй байх талтай. Мухар олгой нь ихэвчлэн хатуурч /склероз/ битүүрсэн байдаг. Гүн тэмтрэлтээр бага зэргийн эмзэглэл илэрдэг онцлогтой. Перитонит үүссэн үед ч булчингийн чангарал тодорхой илэрдэггүй, биеийн байдал хүндэрч, гэдэсний динамик түгжрэл үүсдэг онцлогтой.
  • 31. Жирэмсэн үеийн мухар огойн үрэвсэл: Жирэмсний эхэн үед ердийн явцтай мухар олгойн үрэвслийг оношлоход бэрхшээл бага. Харин жирэмсний хоёрдугаар хагаст умай томрохын хирээр мухар гэдэс умайгаар түрэгдэж байрлал дээшээ болсон байдаг тул олгойн өвдөлт голдуу баруун сүврэгдэс доор байна. Хэвлийн гялтангийн цочирол сул илэрнэ. Хэрэв мухар олгой умайн араар байрласан бол гялтангийн цочиролын шинж илрэхгүй. Олгойн өвдөлтийг жирэмсний зулбалттай андуурч цаг алдах тохиолдол гарч болохыг анхаарах хэрэгтэй. Сим Бартомье-Михелсон, Сим Михльсоны шинжүүдийг илрүүлж үзнэ.
  • 32.
  • 33. Мухар олгойн хэвийн бус байрлалт үрэвслүүд, түүний онцлог Арын байрлалтай мухар олгойн шинж: Мухар гэдэсний араар гялтангийн ард байрладаг тул өвдөлт нь бүдэг, эмнэл зүйн шинжүүд бүдэг илэрнэ. Өвчний эхлэл, явц этгээд байж болно. Птигийн гурважинд дарахад өдвөлт илэрдэг бөгөөд Яуре-Розановын, Габайн шинж, Псаос шинж илэрнэ. Мөн тэр талд Пастернацкийн шинж тод илэрнэ. Шээсний шинжилгээнд шинэхэн шүлтгүйжсэн улаан эс гарна, микрогематури. ОАК-д лейкоцитоз, УЭТХ ихсэх Бага аарцгийн байрлалтай мухар олгой: 10-12% тохиолдоно. Эмэгтэй хүнд элбэг. Өвдөлт голдуу баруун ташааны доод хэсэг, цавь, ууц, түнх рүү дамжина. Мөн суулгах,шээсний сүв, шулуун гэдэс, хярзан руу тулж өвдөх шинж илэрнэ. Мухар гэдэс болон өгсөх гэдэс рүү гүнзгий дарж тэмтрэхэд аарцгийн гүнд өвдөлт ихсэх бөгөөд үүнийг Подоненко-Богдановын шинж гэнэ. Хошногоны амсрын хуниасны мэдрэмж ихсэдэг ба үүнийг Пайрын шинж гэнэ.
  • 34. Мухар олгойн хэвийн бус байрлалт үрэвслүүд, түүний онцлог Зүүн талын мухар олгойн үрэвсэл: Зүүн талын байрлалтай мухар олгойн үрэвсэл 2-3% тохиолдоно. Situs viscerus inversus dextra – эрхтэний байрлал солигдсон үед зүүн талд эмнэл зүйн шинжүүд илэрнэ. Лобораторын шинжилгээний өөрчлөлт адилхан гарна. Элгэн доорх байрлалтай мухар олгойн үрэвсэл: Энэ хэлбэр нь ихэвчлэн эмнэл зүйн шинжүүд бүдэг илэрч цаг хугацаа алдаж онош бүрэн тодрохгүй удах талтай. Цөсний хүүдийн үрэвсэл болон баруун талын хатгаа, ходоод дээрх гэдэсний шархлаа, элэгний эмгэг, баруун бөөрний үрэвсэл зэрэгтэй андуурагдана. ЭХО-гоор оношлох ба ихэвчлэн хэвлийн гялтантасаар хүндэрсэн үедээ хагалгаанд орох тул хагалгааны дараах хүндрэл ихтэй байна.
  • 35. Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэл Мухар олгойн нэвчдэс: Мухар олгойн цочмог үрэвслийн хамгийн түгээмэл хүндрэл бөгөөд 3-5 дахь хоногт үрэвсэлт олгойг сэмж болонгэдэсний гогцоо хучин , өөрийн гэсэн хөндийт голомт үүсгэн улмаар үрэвслийн шингэн идээ хурж, наалдац бүхий үрэвслийн цуллаг болдог. Эмнэл зүйн шинж: мухар олгойн сонгомол шинжүүдээр эхэлнэ. Өвдөлт хүчтэй болж байснаа аажимдаа байнгын нухалсан мэт өвдөлттэй болж, хэвлийн баруун доор унжирч өвдөх, хөдөлгөөн хийхэд өвдөлт ихсэх, хэвлийгээр мэхийж явах байдлаар илэрнэ. Үзлэгээр: хэвлийн баруун дор эмзэглэлтэй, булчин чангарсан, хөдөлгөөнгүй нягт хатуувтар хавдар төст зүйл тэмтрэгддэг. Шинжилгээнд: цагаан эсийн хэт олширолт, зүүний хазайлт, УЭТХ ихсэх
  • 36. Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэл Мухар олгойн буглаа: Мухар олгойн нэвчдэс даамжрахын хирээр идээт голомт хэмжээгээрээ томрон мухар олгой орчимын буглаа үүсгэнэ. Буглаа үүссэнээр өвчтний биеийн ерөнхий байдал улам хүндрэн, хэт өндөр халууран дагжиж чичирнэ. Пулс олширч, хэл хуурай зузаан өнгөртэй, ерөнхий хордлогын шинжүүд давамгайлан илэрнэ. Хэвлийн баруун доор маш их эмзэглэлтэй, харьцангуй зөөлөвтөр, тодорхой хил хязгааргүй мэт үүсгэвэр тэмтрэгдэнэ. Буглааны хэсэгт Щ.БЛ тод лэрнэ. ОАК-д цагаан эсийн хэт олширолт, зүүний хазайлт, УЭТХ ихсэх ЭХО-гоор нэвчдэс, буглааг харж болно.
  • 37. Оношлогоо • Асуумж: Зовуурь, өвдөлтийн эхлэл, анх өвдсөн байрлал, өвдөлтийн шилжилт. Эм тариа хэрэглэсэн байдал • Бодит үзлэг: ерөнхий болон хэсгийн үзлэг, эрхтэн тогтолцооны үзлэг. Уруул омголдсон, хэл өнгөртсөн. Хэвлийн өнгөц болон гүний тэмтрэлтээр хэвлийн баруун доод хэсэгт эмзэглэлтэй. Бодит үзлэгээр мухар олгойн үрэвслийн үед илрэх өвөрмөц эмнэл зүйн шинжүүдийг илрүүлэх • Шаардлагатай бол шулуун гэдэс, үтрээний үзлэг. • Шинжилгээ: Цусны шинжилгээнд – лейкоцитоз, гранулоцитоз, цагаан эсийн зүүний хазайлт, СОЭ ихсэх • Хэвлийг гэрэлд тойм харах – мухар гэдэс орчимд хий их үүссэн байна. • ЭХО – зарим тохиолдолд мухар олгой харагдаж болно. Хэвлийн хөндий бага аарцагтүрэвслийн шүүдэс байгаа эсэх. Олгойн нэвчдэс байгаа эсэхийг магадлах • КТГ, МРТ
  • 38.
  • 39.
  • 40.
  • 41. Ялган оношлогоо • Цочмог холецистит • Ходоодны цочмог үрэвсэл • Хоолны цочмог хордлого • Ходоод дээрх гэдэсний шархлаа өвчин • Ходоод дээрх гэдэсний шархлаа цоорох • Нойр булчирхайн цочмог үрэвсэл • Нарийн ба бүдүүн гэдэсний үрэвсэл өвчнүүд • Меккелийн дивертикул • Мухар гэдэсний хавдар • Мухар гэдэсний сүрьеэ • Кроны өвчин
  • 42. Ялган оношлогоо • Мухар олгойн хавдар • Умайн ханын ба салстын цочмог үрэвсэл • Умайн дайврын үрэвсэл • Өндгөвчний уйланхай хөл дээрээ мушгирах • Пельвоперитонит • Шенлейн-Генохын өвчин • Гэдэсний түгжрэл • Цөсний хүүдийн чулуут ба чулуугүй архаг үрэвсэл • Баруун бөөрний хатгаа • Умайн гадуурх жирэмсэн • Мухар гэдэсний өвөрмөц үрэвсэл - тифлит
  • 43. Эмчилгээ Мухар олгойн цочмог үрэвсэл дан ганц мэс заслын эмчилгээгээр эмчлэгдэнэ. Эмчилгээний ерөнхий зарчим: 1. Яаралтай хагалгаанд бэлдэх 2. Мэс заслын заалтад өвчний үргэлжилсэн хугацаа, өвчний явцыг тогтоох 3. Хагалгааг төгс хийх арга, аргачлалыг зөв боловсруулж зөв сонгон хэрэглэх (зүслэг, мэдээгүйжүүлэг) 4. Хагалгааны дараах асаргаа, эмийн эмчилгээний аргыг боловсруулах
  • 44. Мухар олгойн цочмог үрэвслийн тус бүрийн эмчилгээний арга: 1. Мухар олгойн хатгаа – энэ үед мэс засалд яаралтай орохгүй, оношийг зөв тогтоох хэрэгтэй. Гэхдээ энэ үедээ өвчтөн эмнэлэгт хандах нь ховор байдаг. 2. Мухар олгойн улайлмал үрэвсэл – Яаралтай мэс засал эмчилгээ 3. Мухар олгойн баалсан үрэвсэл – Яаралтай мэс засал эмчилгээ 4. Мухар олгойн үхжисэн үрэвсэл – яаралтай мэс засал эмчилгээ 5. Мухар олгойн цоорсон үрэвсэл – Яаралтай мэс засал эмчилгээ 6. Мухар олгойн буглаагүй нэвчдэс – эмийн эмчилгээ 7. Мухар олгойн буглаа – буглааг нээж соруулан, буглааны хөндийд гуурьс тавих 8. Тархмал гялтантасын үед – яаралтай мэс засал эмчилгээ.
  • 45. Хагалгааны мэдээгүйжүүлэг • Хэсгийн мэдээгүйжүүлэлт – новокайны 0,5%-ийн уусмалаар А.В.Вишневскийн аргаар нэвчүүлж мэдээ алдуулдаг. Орчин үед багасч байгаа. • Нугасны (орчины) мэдээгүйжүүлэлт – мэдээгүйжүүлэх эмийг L2-L4 –ийн түвшинд нугасны шингэн ба орчимд хийнэ. Дамжуулалтын мэдээгүйжүүлэлт юм. • Ерөнхий мэдээгүйжүүлэлт – бага насны хүүхэд, үхжиж цоорсон олгойн перитонит, олгойн нэвчдэс буглааны үед голдуу хэрэглэнэ.
  • 46. Хагалгааны зүслэг, хүрц Мухар олгойг орчин үед нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар авч байна. Нээлттэй хагалгааны үед хэвлийг нээх хэд хэдэн хүрц байна. 1. Дъяконов-Волковичын зүслэг – Мак-Бурнейн цэгийг дайруулан цавины нугалаастай параллель ташуу 6-8 см орчим зүслэг хийнэ. Зүслэгийн 2/3 нь уг шугамын доод талд, 1/3 нь дээд талд байна. Энэ зүслэгийн давуу тал: • Мухар олгой ба мухар гэдэсний байрлалд хамгийн дөхөм • Хэвлийн булчинг бага гэмтээдэг • Хагалгааны дараа ивэрхий бага үүсдэг.
  • 47. 2. Ланнендарын зүслэг – хэвлийн шулуун булчингийн гадна ирмэгээр босоо зүслэг хийхийг хэлнэ. Энэ хүрц нь томосгож, орчины эдийг шалгах боломжтой байдаг. 3. Шпренгеля-ийн зүслэг. Хөндлөн зүслэг юм. Хоёр ташааны урьд дээд төвгөрийг хооронд нь холбосон шугамаар тэнцүү 3 хуваасны баруун талын 1/3-т Ланцын цэгийг дайруулан зүслэг хийнэ. Жирэмсэн хүнд хийхэд тохиромжтой. Арьсны ширхэгийн дагуу зүсч байгаа тул шарх эдгэрэлт хурдан байна.