SlideShare a Scribd company logo
1 of 49
“Эзэнтэй улс
гудайдаггүй,
эрэгтэй ус
ширгэдэггүй”
Монгол зүйр үг
Л.Баярцогт
Хаан түүхтэй их үндэстний үргэлжлэл
Хасбуу тамгатай морьтон ардын хойчис
Нууц товчоотой шастир их түүх
Нум саадагтай нүүдэлчин түмний үр сад
Монголчууд бид эртний
баялаг түүхтэй улс.
Азийн эртний соёлт Сүн,
Мин, Зүрчидүүдийг
чичрүүлж байсан Хүннү
гүрнээс эхлээд
ялагдашгүй хэмээх аугаа
их Ромын эзэнт гүрнийг
сарниан бутрааж буурал
Европыг дагжин
чичрүүлж явсан Атилла
хааны умард Хүннү,
морин төвөргөөгөөр
дэлхийн талыг эзэлж
мянганы суут хүчээр
тодорсон Эзэн
Чингисийн Их
Монголын эзэнт гүрний
үе гээд л бахархах зүйл
олон байна.
Энэ бахархалын сацуу шүүрс алдмаар, халагламаар
гашуун түүх ч биднийг дайрчээ. Олон зуун жилийн
дайн тулаан, байлдан дагууллын хор уршигаар үсэрсэн
цус, тасарсан махны хэлтэрхий болох бидний ахан
дүүс дэлхийгээр нэг тархан суурьшиж жижиг үндэстэн
хэмээгдэн ад үзэгдэн зовлонт амьдралаар амьдарч
байна.
Хүннү, Монголын Эзэнт гүрэн,
бага хаадын үе гэсэн сэдэв
өнөөдрийн 40 гаруй улс орны
түүхтэй салшгүй холбогдсон
байдаг. Өнөөгийн ОХУ, Польш,
Унгар, Болгар, БНХАУ, Иран,
Ирак, Турк, Азербайжан,
Афганистан, Пакистан, Казакстан,
Киргизстан, Узбекистан,
Туркменистан, Тажикстан, Лаос,
Ветьнам, Малайз, Индонез,
Энэтхэгийн хойд хэсэг гээд олон
улс, үндэстнүүд тодорхой
хугацаанд Монголчуудад дагаар
орох, байлдан дагуулалд эзлэгдэх,
вассал улс болох зэргээр оршин
тогтнож байсны улмаас
Их хаадынхаа зарлиг тушаалаар эзэлсэн улс орнуудаа сахин, хамгаалж үлдсэн
Монгол цэргүүдийн үр хойчис, гадны түрэмгийлэл халдлага, дотоодын
хавчлагаас дайжин дүрвэсэн олон мянган ахан дүүс маань өнөөдөр ч мөнөөх
газруудад амьдарсаар л байна.
Ашиг сонирхолын
зөрчилдөөн
• Угаасаа эрх мэдэл, эд хөрөнгөд дуртай, хүний үгэнд автамтгай, цөс ихтэй
Монголчуудыг Хятад, Хамниган гаралтай улсууд өвөр хооронд нь яс хаяж
төрийн хутгуур хийж байсан. Жишээлбэл: Модун Шанью төрийн эрхэнд
хаан эцгээ алж хаан сэнтийд заларсан, Татарууд Амбагай хааныг модон
илжгэнд хадуулж, Есүхэй баатрыг хоролсон, Алтан, Хучир, Даридай зэрэг
алтан ургийн ноёд хэлсэн амнаас буцаж эрх мэдэлд шунаж эцэст нь өөдөө
хаясан чулуу нь өөрсдийн толгой дээр буусан, Ар, Өвөр, Ойрад
Монголчуудыг эрх мэдэл, өнгө мөнгө, эмс хүүхнээр тойголон хооронд нь
хагаралдуулсан, эрх мэдлийн төлөө ахыгаа хөнөөн хаан болж, эмс
хүүхний төлөө төрсөн дүүгээ алж бэргэнээ өөрийн хатан болгосон Элбэг
нигүүлсэгч хааны түүх, хар амиа хоохоолж хамниган манжид сүүлээ
хавчин ноён урваач, нохой шарваач гэдгийн зүйрлэл адил дагаар орсон
Занабазар, Чахундоржийн түүх үүнийг гэрчилнэ.
Монгол угсаатны тасран одох, балартан доройтох нь хэд хэдэн шалтгаан байна.
Шашны
нөлөөлөл
•Хээрээр гэр, хэцээр дэр хийн, морин дэл дээр дарцаглаж, хөх тэнгэр,
уул усаа шүтэн ирсэн эрэмгий зоригтой Монгол баатруудын үр
хойчисыг Түвд, Мин, Манжуудын нөлөөгөөр маани мэгзэм уншсан,
мухар сүсэгтэй явган бадарчин болгон дөнгөлсөн шарын шашныг
дэлгэрүүлсэн. Гэхдээ сахил хүртээд шал дордов гэгчээр эсрэг талын
төлөвлөгөөний дагуу бүх зүйл урвуугаараа эргэсэн байдаг. 1918 оны
үед ар Монголын хүн ам ойролцоогоор 600 гаруй мянга байсны 100 000
лам мөн тооны Хятад, Манж гаралтай иргэд байсан байна.
•Гэлүг-па буюу шарын шашин, Нинма-па буюу улааны шашны
Социолизмын
балаг
•Хар Хятадын дарлал, түрэмгий Японы эзэрхийлэлээс ангижруулсан, орчин
үеийн хөгжил дэвшилд хөтлөн оруулсан, баян ядуусын газар тэнгэр шиг
зааг ялгааг үгүй хийсэн, үгээгүй ядуу, бөөс хуурс, өвчин эмгэгээс салгасан,
хамгийн чухал нь Тусгаар улсын иргэн гэж бардамнан дуугарах эрх чөлөөг
бидэнд олгосон. Энэ бол үнэлж баршгүй гавъяа юм.
•Гэхдээ л Монгол хүний баялаг их ухамсрыг балартуулж, буурал их
түүхийг минь бүдгэрүүлэн мартагнуулж, бичиг соёл, өв уламжлалыг минь
үгүй хийхэд хүргэж байсан.
•Бид өвөг дээдсээ дуудах эрхгүй, хамаг сайн эрдэмтэй чадалтай аавын
хөвгүүд, алтан ургийн элит бүлгийн хүмүүсийг толгой дарааллан устгаж,
Монгол орныг Хятадтай нийлэн хэдэн хэсэг болгон салгах бусармаг
үйлдэл тухайн үед л хийгдэж.
Эртний өвгийн нүүдэл
/хүннү, сяньби, тоба/
XIY-XYIII зууны үеийн нүүдэл
Бага хаад, бутрал, манжийн
дарлалын үе
XII-XIII зууны үеийн нүүдэл
Эзэнт гүрний тэлэлт
Монгол угсаатны тархалтын үе
XX зууны үеийн нүүдэл
Социолист үеийн
нийгмийн шилжилт
Богд хаант Монголын
үеийн шилжилт
Орчин үеийн шилжилт
Монгол угсаатны өвөг
Хуннучууд МЭӨ 98 онд
Баруун-Өмнөд Хуннучууд
болж 2 салсны дараа Баруун
Хуннучууд Баруун зүг Их
нүүдэл хийсэн нь/МЭ93/ Төв
азиас нүүдэлчдийн нүүсэн
хамгийн анхны том хэмжээний
Их нүүдэл байлаа. 375 онд тэд
Хар тэнгисийн араар гарч
Дунай мөрөнд түрэн орж ирсэн
тухай Ромын он дарааллын
түүхэнд бичигдснийг үзэхэд
Хуннучууд 300 гаруй жил
10.000км замыг туулсан байна.
Сяньби, Нирун, Тоба, Mulan
Эртний өвгийн нүүдэл/хүннү,
сяньби, тоба/
Энэ үед Монгол угсаатан
дэлхийг байлдан дагуулж
тархан суусан үе.
Монгол ахан дүүс минь
цацсан шагай шиг
дэлхийгээр нэг тархан
сарнисан нэгэн үе. Их
хаан Чингис, Өгөөдэйн
үед өөрийн хөвгүүд, ахан
дүүстээ эзлэн авсан улс
орноо хуваан өгчээ.
-Юань гүрэн
-Цагаадайн улс
-Алтан орд
-Ил хаант улс гэсэн тус
тусын эзэнт улсууд бий
болсон.
Эдгээр улс нь алтан ургийн эзэн Чингисийн үр сад
мөртлөө эд баялаг, газар нутаг, эрх мэдлийн төлөө өөр
хоорондоо олон арван жил дайтан Их Монгол улсын сүр
хүчийг сарниан ахан дүү амраг садныг салан
тусгаарлуулах гол хүчин зүйл болсон.
XII-XIII зууны үеийн нүүдэл
буюу Эзэнт гүрний тэлэлт
1219-1225 оны их аян
дайны дараа цөөн тооны
Монгол “Даргач” нар
Дундад Азид сууж байсан
ба Өгөөдэй нь Хаан
эцгийн гэрээслэл ёсоор
Цагаадайд Дундад азийг
захируулснаар энэ улсын
үндэс суурь тавигдсан.
Цагаадайг дагаж
Монголын Арулад/Умард
Афганд/, Жалайр
/Сырдаръяа мөрний адаг/,
Барулас/Кашгар орчим/,
Найман-
Хаучин/Мавереннахор
муж/ овгууд зонхилсон
Монголчууд очсон.
Цагаадайн хаант улс.
Цагаадайн хант улсын Отрар, Туркестан, Самарканд,
Бухара гээд өнөөгийн Узбекистан, Кыргызстан,
Казакстаны нутгууд ордог.
Монголын маш олон овог
аймаг нүүдэллэн очсон. Үүний
гол шалтгаан бол 1236-1241
онд хийсэн ахмад хөвгүүдийн
аян дайн нөлөөлжээ. 1227-1255
он хүртэл Бат хаан Алтан
ордыг захирч байхад
Монголын Урууд, Мангууд,
Хонгирад, Жүрхин аймгийнхан
зонхилон Кипчакийн тал,
Ижил мөрөнд суурьшсан
байна.
Тэд Исламын шашинд орж
нутгийн Полов,Алан,Кипчак
зэрэг Түрэгүүдэд уусаж
Түрэгжиж эхлэхэд 1380-аад
оноос олон жижиг ванлиг
болон задарчээ.
Алтан Ордоны хаант улс
Төмөр хаан 1395 онд Алтан Ордны улсыг
нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань,
Казань, Сибирь, Крым гэх дөрвөн улсад
хуваагджээ
Энэ үед Монгол угсаатан
дэлхийг байлдан дагуулж тархан
суусан үе. Монгол ахан дүүс
минь цацсан шагай шиг
дэлхийгээр нэг тархан сарнисан
нэгэн үе. Их хаан Чингис,
Өгөөдэйн үед өөрийн хөвгүүд,
ахан дүүстээ эзлэн авсан улс
орноо хуваан өгчээ.
-Юань гүрэн
-Цагаадайн улс
-Алтан орд
-Ил хаант улс гэсэн тус тусын
эзэнт улсууд бий болсон.
XII-XIII çóóíû ¿åèéí í¿¿äýë
Эзэнт гүрний тэлэлт
Эдгээр улс нь алтан ургийн эзэн Чингисийн үр сад мөртлөө эд
баялаг, газар нутаг, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо олон
арван жил дайтан Их Монгол улсын сүр хүчийг сарниан ахан
дүү амраг садныг салан тусгаарлуулах гол хүчин зүйл болсон.
Ил хаант улсИл хан гэсэн үг нь "бага хан"
гэсэн утгатай
Өнөөгийн Иран, Ирак,
Афганстан, Туркменстан,
Армян, Азарбайджан, Нүрж,
Турк, Пакистаны нутаг
дэвсгэрийг хамарч байлаа. Ил
хант улсыг анх 1219-1224 онд
Чингис хаан Хорезмын эзэнт
гүрнийг байлдан дагуулах
үеэр үндэслэсэн бөгөөд
Чингис хааны ач Хүлэгү хан
анх байгуулжээ. Хүлэгү хан
(1256-1265) Абаха хан (1265-
1282)Ахмед Тэкүдэр (1282-
1284) Аргун (1284-1291)
Тайхату (1291-1295)
Байху (1295)
Махмуд Газан(1295-1304)
Өлзийт (1304-1316) Абу Сайд
Бахадур(1316-1335)
Хүлэгийн их цэрэг Иракт төвлөрч Сирийн тал хүрсэн
төдийгүй Монголын Олхунуд, Хонгирад, Харнууд зэрэг
элит овгийхон голлон оролцжээ. Хубилай хаан Хүлэгү
хааныг өөрийг нь дэмжсэний хариуд 30 000 торгон цэрэг
өгч Иль хан цолоор шагнаж байсан ба Юань улсын үед Ил
хааны улс руу олон мянган Монголчууд очоод буцаж
ирдэггүй байжээ.
Дундад зууны энэ үе бол Монгол
үндэстэний балран доройтсон үе гэж
үзэж байна. Алтайн язгуурын
Хамниган манж хэмээх жижиг
үндэстэн өөдлөн сэрж анхны баатар
Нурхацаар толгойлуулсан улс аврага
том Мин болон Монголын эзэнт
гүрнүүдийг өөрийн эрхшээлд оруулсан
үе юм. Өөр улс орныг захирч байгаа
Алтан орд, Ил хаант улс, Цагаадай,
Төмөрийн улсаас гадна эх Монгол улс
ар, өвөр, баруун монголоороо талцан
манж хамниган нарын хатгаасан автан
өөр хоорондоо тэмцэлдэн хүчээ
сарниаж байлаа.
XIY-XYIII зууны үеийн нүүдэл
Бага хаад, бутрал, манжийн дарлалын үе
16 дугаар зууны үед Өвөр монголчууд, дараа нь ар монголчууд Дайчин улсын эрхшээлд дагаар орж,
Буриад Монголчууд цагаан хаант Орос улсад, 17,18 дугаар зуунуудад баруун монгол, Алтайн, тува
нар манж, оросуудад эзлэгдэн зарим хэсэг ойрад монголчууд баруун зүгт каспийн тэнгис орчим
халимаг хэмээх үндэстнийг болгон тал тал тийш тархан сүр хүчит Их Монголын эзэнт гүрэн бүрэн
доройтон тархан бутарсан юм. Гүүш хаан Төрбайх 1637 онд Лхасыг дайлаар мордон, Түвдийг
эрхэндээ оруулж, 1618 онд Торгуудын Хоо өрлөг (Бор өрлөг ч гэдэг) таван мянган өрх албатаа
дагуулан
а/Богд хаант Монгол Улсын үеийн шилжилт
б/Социолист нийгмийн шилжилт
в/Орчин үеийн шилжилт
 а: Богд хаант Монгол Улсын үе
Манж Чин гүрэн гадаад түрэмгийлэгчдийн
эзэрхийлэл, хар тамхины дайн 1839-Их британи,
Франц, дотоодын үймээн самуунаас Тайпин,
боксерын бослого шалтгаалан хүч сүр нь буурч
эхлэн урьд баримталж байсан хууль
тогтоомжуудаа өөрчлөхөд хүргэжээ.
Чин гүрний эхэн үеэс онцгой эрх бүхий вассал
маягийн харилцаатай Төвд- Монголыг ердийн
засаг захиргааны нэгж болох муж болгон
хувиргах Цыси хатны шинэ хөтөлбөр гэгч 1900
оны эхэн үед гарчээ. Энэ үеэс Хятад тариачид
Хөх нуураас Сэлэнгийн бэлчир хүртэл газарт
ойролцоогоор 350 000 гаруй болж өссөн гэж
Оросын иргэн Исаевын тэмдэглэлд дурджээ.
XX зууны үеийн нүүдэл
Богд хаант Монгол, социолист нийгэм
Энэхүү хөтөлбөр Өвөр ба гадаад Монгол нутагт
Хятад иргэдийг бөөнөөр суурьшуулах, татвар
төлөөсийг нэмэгдүүлэх зэрэг нилээдгүй
хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэснээс Манжийн
татвар, Хятад пүүсийн өр, зээлээс зайлсхийсэн
ард түмний нүүдэл, шилжилт хөдөлгөөнүүдийн
эхэн үе болжээ.
Мөн Манж Чин гүрэн нуран унасан үе буюу Богд
хаант Монгол улс үүсэн байгуулагдсан олноо
өргөгдсөн 1911 оноос Тагна Тува нар салан
тусгаарлах үзэлтэй байсан бол Халхын нутагт
хамаардаггүй байсан Ховд, Урианхай,
Хөвсгөлийн хязгаар, зүүн нутгаас Баргууд,
баруун өмнөдөөс Ил Тарвагатайн Цахар, өөлд,
хошуудууд, хойд зүгийн Өвөр байгаль, Буриадаас
Буриад зонууд Богд хаант Монгол, Нармай
Монгол үзлээ сэргээн зорилготой эх
Монголтойгоо нэгдэхээр ирж байжээ.
 б/Социолист нийгмийн шилжилт
1924-1940 оны үе социолизмын үе, хувийн
өмчийг хураан нэгдэлжих хөдөлгөөн,
шашны эсрэг үйл ажиллагаа, тайж, ноёд,
лам хуврага гарвалтай хүмүүсийг эсэргүүн
гэж хэлмэгдүүлэх үед маш олон лам
хуврага, тайж, ноёд харц ардуудаа дагуулан
Хятадын Алашаа, Эзнээ, Тэнгэр уул,
Алтайг даван урагш нүүдэллэсэн бол 1940-
1950-д он хүртэл Оспаны дээрэмчидээс
дайжсан Монголчууд мөн урагш дүрвэн
дайжсан байдаг.
 в/ Орчин үеийн шилжилт
Төвлөрсөн төлөвлөгөөт социолист
нийгмээс зах зээлийн эдийн засагтай
ардчилсан нийгэмд шилжих үед ажил,
амьдралын эрхээр гадаад орнуудад
Монголчууд ихээр цагаачлан гарах болсон.
МОНГОЛ
УГСААТАН
Монгол
улс
ОХУ БНХАУ
Дундад
ази
Европ
бусад тив
Монгол
Буриад
Өвөр монгол 3,995,349
Алтай,
Тува
Шинжааны монгол
Цагаан монгол
Дээд монгол
Баоань 122.000
Дунсиан 374.000
Шарай голын монгол
Дагуур Монгол
Хазара
Халимаг
Сарт халимаг
Цастын монгол
Юнаний монгол
Цастын халх
ОХУ дахь
Монгол
угсаатан Буриад
Уулын
Алтай
Тува
Халимаг
БУРИАД МОНГОЛ
Нийслэл нь Ulaan-Ude (Хүн ам нь
386,700). Тус БНУ ньSibiriin holboonii
toirog t харьяалагдана. 16 zuunii үеэс алt,
ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант
Орос Улсын худалдаачид, цэргүүд
суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд
Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд
буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь
хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус
бүс нутгийн төв болсон юм. 1689 онд
Манж Чин улс, Хаант Оросын хооронд
байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор
албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн
байна.
1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд
Найрамдах Буриад-Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. Пан-монголизмын үзлийг
нухчин дарах үүднээс 1937 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.
1991 оны 5 сарын 27-нд Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн 70 хувь нь
оросууд. Буриадууд оросуудтай цус холилдож, уусч буй гэж хэлэхэд болно.
ХАЛИМАГ
Одоогоос 400 гаруй жилийн тэртээд
Дөрвөн Ойрадын их хуралдайгаар
Ойрадын нутаг дэвсгэрийг баруун тийш
тэлэхээр шийдвэрлэж Торгуудын хөө
өрлөг, Дөрвөдын Далай тайш нар1607 онд
харъяат 50 000 өрхийн 205 000 хүнийг
дагуулан Тарвагатайгаас Сибир хүрч улам
цаашлан нүүдэллэн 1636 онд Ижил
мөрний газар суурьшжээ.
Халимаг хэмээх нэршлийг Халуун
голомтоосоо хальж гарсан учраас Халимаг
гэх болсон гэж ихэнхи эрдэмтэд үздэг бол
Түрэг хэлээр Калмак гэдэг нь үлдэгдэл
гэсэн үг гэж тайлбарлажээ.
Доктор На.Сүхбаатарын тогтоосноор 1607
онд эхэлсэн нүүдэл жил 140 орчим
удаагийн их бага нүүдэл болсон гэж үзжээ.
Хальж гарсан 9, буцаж ирсэн 4 их
нүүдлийн зам Монгол ахан дүүсийн
нулимс, цусаар тамгалагдсан ажээ.
Ижил мөрний чанадаас эх
нутгаа тэмүүлсэн Халимаг
түмний их нүүдэл, урвагчаараа
цоллуулан хөхөө өвлийн
хүйтнээр өмссөн хувцастайгаа
хүйтэн Сибир рүү ачааны
вагоноор адгуус мал шиг
ачигдан цөлөгдөж байсан
хөөрхий бидний мах цусны
тасархай Халимаг түмэн.
Халуун амь, бүлээн цус, асгарах
нулимсаар бичигдсэн тэдний
түүх халагламаар, халширмаар
гашуун.
Хүйтэн Сибирь рүү цөлсөн үеийн
шүлэг:
Декабрь сарын хорин найманд
Дэгтэй халимагуудыг нүүлгэв ээ.
Дэгтэй халимагуудыг нүүлгэв чиг
Дээдэстээ залбираад гарав аа.
Хүйтэн Сибирийн замдаа
Хөлдөөд хөхрөөд одов оо
Хөөрхий халимагууд минь,
Хөөрхий халимагууд минь
Мандаад наран гарлаа.
Манийгаа туугаад одлоо.
Манийгаа зовоосон Сталинг
Махчин нохой идтүгэй.
Хүйтэн Сибирийн замдаа
Хөлдөөд хөхрөөд одов оо
Хөөрхий халимагууд минь,
Хөөрхий халимагууд минь
Тува
Урианхайчууд Монголд харьяалагдаж байсан. 13-р
зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг
хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг
Монголын салшгүй хэсэг байсан байна.
Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757
оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911
онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос
Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг
өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие
даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн
ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын
Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр
дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921
онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу
Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх
юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн
Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж
болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах
Улс болгожээ.
1911 онд Манж Чин Улс унаж,Олноо өргөгдсөн Монгол улс
тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр
үед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны
Хиагтын хэлэлцээрээр хаант Орос ба Хятад улсууд Монголыг
Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр үлдээхээр болсон
юм.
Ингэхдээ Баруунмонголын Алтайн хязгаарын 10 хошууг
хятадад, урианхайн хязгаарын 6 хошуу буюу Туваг орост хүчээр
хавсарган нэгтгэсэн.
Өвдөг сөхрөн өндийх чадалгүй байсан Монгол Улс өөдөөс нь
юу ч хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл “гарын таван хурууны
нэгийг нь ингэж хэрчиж авсантай” адил болсон юм.
Tува нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ-
ын өмнөд Сибирт Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь
Кизил хот юм. Тувагийн газар нутаг уулын бүс бөгөөд Саян,
Тагна уулын нуруу оршино Хүн амын 65% нь урианхай, 32% нь
Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна.
Уулын Алтай буюу
Ойрат
Íèéñëýë Ãîðíî-Àëàéñê ÁÍÓ Áàðóóí ñèáèðü Õ¿í àì 202947үн амын 60% нь орос,
30% нь алтай үндэстэн болно. Алтайчуудын олонхи нь түрэг угсаатнуудын цус
холилдож бүрэлдсэн бөгөөд Телеут, Теленгут зэрэг түрэг угсааны улсууд (552-
745), уйгур (745-840), кыргыз (8-13-р зууны эхэн) хэмээх гурван ханлиг оршин
тогтнож байв. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд
оржээ. 1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн
соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна. 20-р зууны эхэнд
Оросын эрхшээлээс ангижрахын төлөө шашны зүтгэлтнүүд тэмцэж, ард түмний
дэмжлэгийг хүлээсэн боловч дарагджээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үед
алтайчууд зохион байгуулалттайгаар 1922 он хүртэл большевикуудтай
тэмцэлдсэн аж. 1922 онд ЗХУ нь Ойротын автономит мужийг байгуулсан байна
(Тухайн үед алтайчуудыг ойрот үндэстэн гэдэг байв
1948 онд Горно-Алтайн автономит муж гэгдэх болсон бөгөөд
1991 онд Бүгд Найрамдах Улсын статусыг олж, Горно-Алтайн
Бүгд Найрамдах Улс гэгдэж байгаад мөн оны сүүлчээр ЗХУ
задрахад ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс болжээ.
Ойрд" хэмээх нэр нь анхлан XIII зууны vеийн зохиогч нь vл
мэдэгдэх "Монголын нууц товчоо" хэмээх сурвалж бичигт
дурьдагддаг. Буриадын эрдэмтэн Банзарын Дорж (1849) "ойрад"
гэдэг нь "ой" ба "арад" гэсэн хоёр vг болон задарна хэмээн
vзжээ. Энэхvv хубилбарын дагуу ойрад нь орчин цагийн халх
аялгаар ойн иргэд, ойн ард хэмээх утгатай.
"Хальмг Тангч" нийгэмлэгийн тэргvvн К.П. Катушовин ам
мэдээгээр 1996-2002оны байдлаар Монгол улсад 140 000
ойрадчууд ОХУ-д нийт 241 000 ойрадчууд байгаагаас халимгууд
174 000, алтайчууд 67 000 Кыргызстанд 10 000 гаруй хvн, 2000
орчим хvн АНУ-д, 800 гаруй хvн Францад ,Казахстанд 689 хvн
(алтай-кижи),Узбекстанд 191 хvн (алтай-кижи), Хятадад 250
000 хvн байна; эдгээрээс Ижил мернеес нууж ирсэн
ойрадчуудын vр сад 119 002 хvн Шинжаан-Уйгурын еертее
засах оронд оршин сууж байна,
Хасарын үрс Хошууд, харуулын цэрэг
Цахарууд, хааны угсаа Торгуудууд бүгд
өөр өөрсдийн угсаатны онцлогоо хадгалж
яваа.
Хятадын Монгол хүн суух муж нь Манжуур дахь Хар мөрөн, Жилин, Ляонин
болон Цинхай, Ганьсү муж, Хэбэй, Хүнань, Сычунаь, Юнань, Шаонши муж,
Ниньсягийн өөртөө засах тойрог зэрэг нутаг аж.
 БНХАУ-д монголчууд улс орны нутгийн хойд, зүүн хойд, хойд-баруун болон
төв хэсэгт голчлон амьдардаг.
БНХАУ-ын бүс нутагт Монголын хүн амын тархалт:
Өвөр Монголын өөртөө засах бүс - 68,72%
Ляонин мужийн - 11.52%
Жилин мужийн - 2.96%
Хэбэй мужийн - 2.92%
Шинжаан - 2.58%
Хэйлонжан муж - 2.43%
Цинхай мужийн - 1.48%
Хэнань - 1.14%
БНХАУ-ын үлдсэн - 5,98%
Pitch Өвөр Монголын өөртөө засах бүс, дүүргийн түвшинд, Монгол бие даасан
аж ахуйн нэгж нь дараах:
Hayes-Монгол-Төвдийн автономит муж
Bayingolin Монгол өөртөө засах муж
Bole-Монголын өөртөө засах орон
 БНХАУ-ын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд 5981840 монгол,
621500 дуншян, 289565 цагаан монгол, 131992 дагуур, 20074 баоань, 2800
монголжин хэлт шар ёгорын нийлбэр 7047771 монгол угсаатан байна гэж
тооцов.
Хавт Хасарын 7 дугаар үе болох Агсалдай ноёны 2
хүүгийн ахмад Арагтөмөр нь Хорчин, Жалайд, Дөрвөд,
Горлос, Ар Хорчин, Дөрвөн хүүхэд, Зуу мянган, Урадын
ноёдын дээд уг бол нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны
аймаг Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн
Ойрадын бүрэлдэхүүнд багтсан Хошууд аймаг болжээ.
1600-гаад оны үед Түвдийн бурханы шашины Гэлүг-па
буюу шарын шашин, Нинма-па буюу улааны шашны
хооронд зөрчилдөөн гарсан байна. Халхын Цогт хунтайж
улааны шашныг дэмжин Хөх нуурын хэсэгт эзэгнэж
сууж байсныг шарын шашны толгой лам нар Дөрвөн
ойрадоос Хошуудын Төр байх ноёноос тусламж хүсчээ.
Хошуудын Төрбайх буюу Гүүш хаан 1636 оны өвөл Хөх
нуурт хүрч Халхын Цогт хунтайжийг байлдан дийлж
Хөхнуурт эзэн суужээ. Тэдний үр хойчисийг өдгөө Дээд
Монголчууд хэмээх 80 000 гаруй үүнээс 70 000 мянга
орчим нь Хөх нуурт үлдсэн нь Сүбэй мужид бий.
2000 оны Хятад улсын тавдугаар удаагийн бүх хүн амын бүртгэлийг үндсэлбэл, Ляонин
мужын Монгол үндэстэний хүн амын тоо 669 мянга 972 байсан байна. Хятадад тархаж
байгаа Монгол үндэстэний хүн амын хувьд Өвөр монголын дараа Ляонин муж хоёрдугаар
байрь авч байна.
Ляонин мужын Монгол үндэстэн нь голцуу Ляонин мужын хойт хэсэг, баруун хэсэг, зүүн
хэсэгт төвлөрөн суурьшиж, Ляонины өмнөд хэсгийн хот сууринаар тархан суурьшиж буй.
Ляонины баруун хойт хэсгийн 17 шянь суманд 490 мянган монголчууд орошин амьдарч,
үүнд Фүшин районд 220 мянга хүн, Чао ян районд 198 мянга хүн, Мөгдөн хотод 94 мянга
хүн амьдарч байна. Ляонины Монголчууд бүх Хятад дах монгол үндэстэний 5 сая 184
мянган хүн амын 12.2% хувийг эзэлж байдаг. Ляонин мужид Фүшин болон Харчин зүүн
гарын Монгол үндэстэний хоёр өөртөө засах шянь байхаас гадна бас Монгол үндэстэний
12 шянь болон Монгол, Манж үндэстэний 5 шянь байдаг.
13-р зууны эхний үе тухайлбал, 1212 онд Чингис хааны байгуулсан Монгол хаант улсын
ноёрхолын хүчин Ляонины баруун хэсэг районыг ч хамарчээ. Түүхэн сурвалж
тэмдэглэлийг үндсэлбэл, 1227 оны урьд хожид, монголчууд их говийн араас өмнөш
нүүдэлж, цэрэг суулгах, ард нүүлгэх, засаг захиргааны удирдлага явуулах гэх мэтийн арга
барилаар Ляонин районыг эрхшээж байжээ. Одоогийн Ляонин мужын хил хязгаарт
амьдарч байгаа монголчууд бол голцуу харчин, түмэд, монголжин, хорчин, цахар, барга
зэрэг зургаан аймаг ястаны хойчис болно. Энд байгаа монголчууд гэвэл голцуу хорчин,
харчины нутгийн аялгуугаар яриж, 50.6% хувийн Монголчууд нь Монгол хэлээ хэрэглэсээр
байна.
Цагаан Монгол (Tu; Monguor)
Чингис хаан их цэргээ удирдан 1226-1227 онд Хархориноос Тангуд
улсыг дайлаар мордохдоо торгоны зам дагуу одоогийн БНХАУ–ын
Гансу , Чинхай мужийн нутгуудад хэсэг хугацаагаар буудалсан байдаг.
Улмаар их дайны хөлд шархдаж тамирдсан цэргүүдээ үлдээгээд
явснаас эдүгээгийн урд хөршид маань оршин суух зарим монгол
үндэстэн үүссэн байна. Тэдний нэг нь Монгор буюу Цагаан
монголчууд аж. Эргэж ирээд аваад явнаа хэмээн түүхийн үзүүрт домог
мэт хэлэгдсэн тэр л үгийг Цагаан монголчууд одоо ч гэсэн хэлсээр
байгаа гэнэ.. Хэл: Ярианы хэлний 85 % нь Монгол хэл бөгөөд Төвд
голдуу үг харь үгийн сангаас зээлджээ. Жишээлбэл : "адуу" нь "адугу";
"нар" нь "наран" г.м. Зарим мэдээг үндэслэвэл тэднийг Гэрэтай хэмээх
жанжин толгойлж ирсэн мөн Юань гүрний уналтын дараагаар Мин
Улсын цэрэг Монголчуудын хөлийг хориход хэсэг цэрэг хуучин
"Цагаан Монголчууд" дээр очиж нэгдсэн байх магадлалтай юм байна.
Цагаан Монголчуудын хүн ам 150 000 орчим
Аян замдаа гарсандаа
Монгол хааны хүү охин
Алсын замдаа одсондоо
Монгол аав ээжийн үр сад
Аяндаа мэнд л явсануу даа
Нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа
Хэзээ л ирэхийн болдоо хө
Монголчууд Шиньжааны Бор тал, Баянгол,
Хошууд, Бээр, Цонж, Хорол, Ховог сайр, Жим сайр
цаашаагаа Кашгарт хүртэл байгаа. Шиньжаанд
торгууд, хошууд, цахар, урианхай, халх гэсэн
зургаа, долоон угсаатан байна. Энэ Монголчууд
маань тод үсэгтэй, Монгол бичигтэй, Гэсэр
Жангарын туультай, Монгол хувцас зүүсгэлээ
хэрэглэдэг. 168 мянга орчим Монголын ихэнх нь
сэхээтэн маш гэгээлэг үндэстэн. Сэхээтний
давхаргын ихэнх нь зохиолч, бичгийн хүмүүс бий.
Шинжааны Монголчууд нь Ижил мөрнөөс эх
нутгаа зорин ирсэн торгууд, хошууд болон Хөх
нуур, ар, өвөр Монголоос нүүдэллэн очсон цөөн
тооны цахар, халхчууд юм.
Мөн Зүүнгар буюу Дөрвөн Ойрад сүүлчийн хаан Даваач Манж, Монголын нэгдсэн
цэргүүдэд ялагдан Ойрад түмнийг хүйс тэмтрэн геноцид хийхэд Тэнгэр уул, Илийн
голыг бараадан нуугдан хоцорч чадсан Илийн Өөлдүүд байдаг. Одоогоор Тэнгэр
уул нурууны дунд хэсэг Шинжааний Илийн казах өөртөө засах орны Монгол хүрээ
9 000 гаруй Өөлд түмэн байна.
Баоань vндэстэн Гансу мужийн
Жишишаний Баоань vндэстэн Дунсян
vндэнстэн Салар vндэнстний єєртєє
засах сяний Дахэцзя, Люжи орчим
газраар голцуу тархан сууршиж байгаа
бєгєєд цєєнх хэсэг нь Ганьсу мужийн
Линьсягийн Хотон vндэстний єєртєє
засах жоугийн олон сянь болон Хєхнуур
мужийн Сюньхуад тархан сууршиж
байна. 2000 оны байдлаар 16500 хvн
амтай байв.
Ганьсу мужийн төв Ланьжуу хотоос баруунш 547 км-т Хилияншань цаст уулын
зүүн хойд хормойд Цастын халхууд байдаг.
Засагт хан аймгийн Ёст засгийн хошуу одоогийн Баянхонгор, Говь-Алтай аймгийн
зааг буюу Говь-Алтайн Эрдэнэ, Баянхонгорын Баян-Өндөр, Баянцагаан сумын
нутгийн хүмүүс.
Эхний нүүдэл 1910 оны үед хятадын худалдаачдад хамаг байдгаа шавхаж, ядуурсан
тул манжийн элдэв алба татвараас зугатаж Ганьсугийн хүн амьтан суудаггүй
Маажинсан ууланд очиж нутаглах болсон.
Дараагийн нүүдэл нь 1919-1922 оны хооронд алдарт Дамбийжанцан Маажинсан
ууланд очиж бэхлэлт барьж суурьсантай холбоотойгоор хэсэг монгол энд тэндээс
тэнд очиж суусан байна. Маажинсан уул бол өвс бэлчээр сайтай нутаг. 1919-1920-
иод оны эхээр Монголд гамин, цагаантан, улаантан, хувьсгал гээд байдал
эвгүйдэхэд монголд шашин номын хэргээр байсан түвдүүд хөрөнгөө тэр замаар л
гаргаж эхэлсэн. Дамбийжанцанг бараадаад Шинжааны Ховогсайраас хүртэл хүн
ард ирж бараадан амьдарч байлаа шүү.
Гуравдах нүүдэл 1930-аад оны хэлмэгдүүэлтийн үеийн нүүдэл. Тэдэнд эртний
Монгол угсааны шар Ёгорууд газар нутаг, бэлчээрээсээ харамгүй хуваалцсан гэдэг.
Сүбэйгийн монголчууд Шенгийн
нийт хүн ам нэг түм бөгөөд 4000 нь
монгол, тэдний 90-ээд хувь нь
хошууд, 10 хувь нь халх монголчууд.
Монгол Улсаас 400 орчим жилийн
өмнө, Дээд монголчуудаас 100 орчим
жилийн өмнө тасарч энд суурьшжээ.
Амарсанаа, Төмөрсанаа нарын ахан
дүүсийн цуст тулааны үед үлдэж
хоцорсон халх, хошууд Монголчууд.
Дагуур угсаатан өнөө Өвөр Монголын
Хөлөнбуйрын Морин даваа, Дагуурын
өөртөө засах хошуунд голчлон суудаг.
2000 онд Өвөр Монголд 77,188 (үүнээс
Хөлөнбуйрт 70,287), Хармөрөнд 43,608
тоотой байна. Шиньжяны Тарвагатайд
Чин улсын үед очсон Дагуурын хойчис
тэндхийн бусад Монголчуудтай холилдон
нилээд нь уусчээ.
Дагуурууд Алтай хэлний язгуурын
Монгол хэлний бүлэгт харъяалагддаг
хэлтэй. 1999 оны нэгэн тооцоогоор
96,085 (дөрөвний гурав нь) нь Дагуур
хэлээрээ ярилцдаг байна.
Дуншян ястан
Хятад (БНХАУ) — 621,500 (2010)
Хэл аялгуу Дуншян хэл (монгол, хятад,
Шүтлэг Сунни дэгт Лалын шашин
Төрөл холбоо
Ойр төрөл Баоань ястан
Хэл угсаа Монгол угсаатан
Тэд Юань гүрний сүүлчийн хаан Тогоон төмөр 1368 онд
эх нутаг руугаа дутаан гарах үед өмнөд Хятадын Юнань
үлдсэн Монгол баатар эрсийн удам угсаа. Эх нутгаасаа
алс газарт 600 илүү жилийн тэртээ гээгдэж хоцорсон мах
цусны тасархай ахан дүүс маань Мин, Манжийн төр
болон соёлын хувьсгалын үеүдэд нуугдаж, нууцалж
амьдарч байсан бол өдгөө Монгол хэмээх овгоо омог
бардам дуудаж, бахархан явдаг болсон. Энэ олон зуун
жилийн дараа хэл, соёлоо алдсан ч Монголоо гэх сэтгэл
зүрх гээлгүй тээсээр иржээ.
Орос, Казак, Киргиз, Крымд түрэгжиж,
оросжсон Монголчуудын нэгэн адил
Зүчи, Цагаадай, Хүлэгийн хант улсуудын
үр хойчис дундад ази, Энэтхэгийн хойд
хэсэгт XIII-XVIII зуун хүртэл Төмөрийн
улс, Могул, Моголстан зэрэг Монгол
угсааны хаад ноёдын хаант төртэй улс
гүрнүүд оршин тогтносоор байжээ.
Мэдээж цөөн тоот Монголчуудын эргэн
тойрон Араб, Түрэг угсааныхан байгаа
болохоор цагийн эрхэнд исламын
шашинд орж Арабжиж, Түрэгжин уусан
хайлж Монгол гэхийн тэмдэггүй болсон
нь тодорхой.
Дундад азид байгаа угсаатны дотроос хамгийн ойрмог, өөрсдийгөө Монгол
угсаа гарвалтай гэж итгэлтэйгээр хэлдэг хүмүүс бол Хазара нар юм.
Хазара нарын ихэнхи нь Афганстанд байх ба хүн амын 20 гаруй хувийг
эзэлдэг. Хазара нар мөн Пакистан, Иранд оршин сууна.Түүхийн үүднээс
Хазара нь хэл, соёл, биеийн ерөнхий байдал, төрх зэргээс үндэслэн Монголоос
Перс хэлээр “Мянган морьтон” гэсэн үг. Афганстаны
түүхэнд Чингис хаанч байлдан дагууллын талаар
дурдсан байдаг. Афганстан улсад XIX зууны эцсээс XX
зуун төгсгөл буюу Афганы Хаант улс болон Талибан
засаглал унах хүртэл Хазара үндэстэнг устгах
геноцидийг төр засгийн бодлогоор үйлдэж байжээ.
Хазараг Монгол угсаа гаралтай, урьдын түүхэнд
өөрсдийг нь захирч байсан гэдэгт өширхөн цуст яргалыг
үйлдэж сая сая гэм зэмгүй Хазара үндэстний алж
хяджээ. Одоо ч тэдний ихэнхи нь нийгмийн хамгийн
доод давхрагад хэзээ ч учирч болзошгүй аюул занал дор
амьдарч байна.
КИРГИЗСТАНЫ САРТ ХАЛИМАГ БУЮУ
ТЭНГЭР УУЛЫН МУСУЛЬМАН
МОНГОЛЧУУД
1864 оны намар Зүүнгарын талд болсон Манж
Дунгаануудын дайны хөлөөс дайжин нүүдэллэж
явсан Ойрад угсааны хэсэг өрх рүү Киргизүүд
довтлон 10-д хүнийг алж 200 гаруй хүүхэд,
эмэгтэйчүүдийг мал сүргийн хамт аван оджээ. Энэ
мэтээр дээрэм тонуул, дайн дажинаас дайжсан
Батзангиар удирдуулсан өөлд, хотон нийлсэн
Дөрвөн Ойрадын угсааны хэсэг өрх Хаант Оросын
харуулаас зөвшөөрөл аван Тэнгэр уулыг даван
тухайн үеийн Хаант Оросын нутаг одоогийн
Киргизстаны Иссикуль нуурын ойролцоо нутаг
заалган суурьшжээ. 1882 онд Оросын хаант улсын
харъяанд Сарт Халимаг нэрээр бүртгэгджээ. Хавхаг
нэртэй газраас элгэн саднаа хайж ирсэн ойрадууд
нийлээд 200 гаруй өрх болсон байжээ. 1889 гарсан
тахалаар Иссикуль мөрний ойрадуудын гуравны нэг
нь нэрвэгджээ. Тэд бол яахын аргагүй бидний ахан
дүүс юм.
Гүрэн Монгол чинь хүлээнэ
Хорвоогийн уудамд шидэгдсэн цагаан цүү шиг садан минь
Хосгүй түүхийн эмээлээс гээгдэж үлдсэн түмэн минь
Нулимст буурал шастираа үнэн гэж бодоорой
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй
Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
Айргаа сөгнөөд угтахаа амин Монгол чинь мэднэм зээ
Ш.Бавуудорж Төрийн соёрхолт, СГЗ. Гүрэн улс чинь хүлээнэ
 ДӨРӨВ:ЭРЭГЦҮҮЛЭЛ:
 Энэ их дайн тулаан, нүүдэл суудал, өвөр хоорондын хэмлэлцээн эцсийн дүнд бидэнд юуг
өгөв, ямар ашиг байв. Хэсэгхэн хугацаанд бадамлан асаад бөхдөг зулын гэрэл шиг л цаг
зуурын л омогшил бардамнал болж үлдэж. Ялсан дийлснээ л ярьж цээжээ дэлддэг бид
ядарч зүдэрсэн, сарниж бутарсан үеээ дурсах нь бага юм. XX зууны эхэнд гэхэд барууны
соёл иргэншилт улсууд Монгол гэдэг үндэстэн устаж үгүй болох нь гэж байсныг бодохоос
зүрх зүсэгдэж, сэтгэл сэмрэх шиг болдог. Эцэг өвгөдийнхөө бахдал, харуусал хосолсон
буурал их түүхийг өнөөгийн бид шүүн дэнслэх нь тэднийхээ ариун ясыг өндөлзүүлэх гэм
болох биз. Гэхдээ өнөөдөр өчигдрөөс эхлэлтэй, өчигдрийн алдааг өнөөдөрт давтахгүй байх
нь эдүүгээгийн бидний эрхэм үүрэг тул үүх түүхээ судлаж мэдэх нь чухал.
 Сарнин бутарч, тархан суурьшсан Монгол ахан дүүс минь эх Монгол түмнээ санагалзан эл
газар нутгуудад сайнтай, муутай амьдарч л байгаа, амьдарсаар ч байх болно. Бидний мэдэж
таниагүй хичнээн ч Монгол угсаатан, элэг нэгтэнүүд минь хаа газарт, хэрхэн аж төрөн суугаа
бол.
 Эргэж нэгдэж нийлж чадахгүй ч элэг нэгтэй, цус нэгтэй ахан дүүс гэдгээ мэдэлцэж, оюун
санаа, боловсрол, соёлын солилцоогоор нэгдэн ойртох, хайлж уусаж хэл соёлоо мартагнаж
байгаа ахан дүүсдээ хэл соёлоо авч үлдэхэд дэмжлэг үзүүлэх, дайн тулаан, аюул заналын
дор амьдарч байгаа төрөл төрөгсөддөө сэтгэл санаа, эд материалын туслалцаа үзүүлэх
хэрэгтэй.
 Гэтэл оюуны доройтол, хоцрогдолтой, үндэсний ухамсаргүй, үүх түүхээ мэддэггүй хэсэг бусаг
хүмүүс өөрийн төрөл ахан дүүсээ хужаа эрлийзээр нь дуудаж Монголдоо тэмүүлсэн сайхан
сэтгэл рүү нь ус цацаж зүрхийг нь зүсч, сэтгэлийг нь сэмрүүлэх юм.
 Хөх толботой Монгол угсаатан бид хөрст дэлхийд хатгалдан, хэмлэлдэж ханаагүй гэж үү,
эвлэлдэн нэгдэж элэгээрээ энх амгалан амьдрах болоогүй гэж үү. Хэлцэж талцаж, хэрэлдэж
уралцсаны үр дүнг буурал их шастир түүх минь өгүүлж байна. Буурал их түүхийн сайн ч
бидний багш, муу нь бидний багш үүх түүхээс авахаа авч, гээхээ гээх нь чухал юм.
Tarhan suurishsan mongolchuud

More Related Content

What's hot

Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеDamdin Serdaram
 
цагадайн улсын задрал
цагадайн улсын задралцагадайн улсын задрал
цагадайн улсын задралЖ.Э Хатнаа
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралtungalag
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛП. Эрдэнэсайхан
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралtungalag
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улсNyamka Nmk
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил gbd01
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монголKun Martice
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатруудмонгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатруудSainbuyn Baagii
 

What's hot (20)

Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үе
 
цагадайн улсын задрал
цагадайн улсын задралцагадайн улсын задрал
цагадайн улсын задрал
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
Mongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuudMongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuud
 
хятан
хятанхятан
хятан
 
Mongol aimag khanliguud
Mongol aimag khanliguudMongol aimag khanliguud
Mongol aimag khanliguud
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гарал
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улс
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монгол
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
эртний гүрнүүд
эртний гүрнүүдэртний гүрнүүд
эртний гүрнүүд
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатруудмонгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд
 

Similar to Tarhan suurishsan mongolchuud

Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.useltolya_08
 
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйМонголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйП. Эрдэнэсайхан
 
Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud  Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud devterulaan
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаbadmaa2013
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхDamdin Serdaram
 
Mongolian empire
Mongolian empireMongolian empire
Mongolian empireEnkh Tseba
 
Монголын
Монголын Монголын
Монголын ekv0320
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10étungalag
 

Similar to Tarhan suurishsan mongolchuud (20)

"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6
 
Mongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garvalMongolchuudiin ugsaa garval
Mongolchuudiin ugsaa garval
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуйМонголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
Монголчуудын угсаа гарвал, Монгол аймаг улсуудын эрхэлдэг аж ахуй
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Please read
Please readPlease read
Please read
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Lekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүхLekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүх
 
Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud  Hicheel mgl ugsaanyi ulsud
Hicheel mgl ugsaanyi ulsud
 
Imu
ImuImu
Imu
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүх
 
Internet48
Internet48Internet48
Internet48
 
Mongolian empire
Mongolian empireMongolian empire
Mongolian empire
 
монголын үе
монголын үемонголын үе
монголын үе
 
монгол
монголмонгол
монгол
 
Монголын
Монголын Монголын
Монголын
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10é
 
Lekts 14 ugsaatan 1
Lekts 14 ugsaatan 1Lekts 14 ugsaatan 1
Lekts 14 ugsaatan 1
 

Tarhan suurishsan mongolchuud

  • 2. Хаан түүхтэй их үндэстний үргэлжлэл Хасбуу тамгатай морьтон ардын хойчис Нууц товчоотой шастир их түүх Нум саадагтай нүүдэлчин түмний үр сад
  • 3. Монголчууд бид эртний баялаг түүхтэй улс. Азийн эртний соёлт Сүн, Мин, Зүрчидүүдийг чичрүүлж байсан Хүннү гүрнээс эхлээд ялагдашгүй хэмээх аугаа их Ромын эзэнт гүрнийг сарниан бутрааж буурал Европыг дагжин чичрүүлж явсан Атилла хааны умард Хүннү, морин төвөргөөгөөр дэлхийн талыг эзэлж мянганы суут хүчээр тодорсон Эзэн Чингисийн Их Монголын эзэнт гүрний үе гээд л бахархах зүйл олон байна. Энэ бахархалын сацуу шүүрс алдмаар, халагламаар гашуун түүх ч биднийг дайрчээ. Олон зуун жилийн дайн тулаан, байлдан дагууллын хор уршигаар үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий болох бидний ахан дүүс дэлхийгээр нэг тархан суурьшиж жижиг үндэстэн хэмээгдэн ад үзэгдэн зовлонт амьдралаар амьдарч байна.
  • 4. Хүннү, Монголын Эзэнт гүрэн, бага хаадын үе гэсэн сэдэв өнөөдрийн 40 гаруй улс орны түүхтэй салшгүй холбогдсон байдаг. Өнөөгийн ОХУ, Польш, Унгар, Болгар, БНХАУ, Иран, Ирак, Турк, Азербайжан, Афганистан, Пакистан, Казакстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, Лаос, Ветьнам, Малайз, Индонез, Энэтхэгийн хойд хэсэг гээд олон улс, үндэстнүүд тодорхой хугацаанд Монголчуудад дагаар орох, байлдан дагуулалд эзлэгдэх, вассал улс болох зэргээр оршин тогтнож байсны улмаас Их хаадынхаа зарлиг тушаалаар эзэлсэн улс орнуудаа сахин, хамгаалж үлдсэн Монгол цэргүүдийн үр хойчис, гадны түрэмгийлэл халдлага, дотоодын хавчлагаас дайжин дүрвэсэн олон мянган ахан дүүс маань өнөөдөр ч мөнөөх газруудад амьдарсаар л байна.
  • 5. Ашиг сонирхолын зөрчилдөөн • Угаасаа эрх мэдэл, эд хөрөнгөд дуртай, хүний үгэнд автамтгай, цөс ихтэй Монголчуудыг Хятад, Хамниган гаралтай улсууд өвөр хооронд нь яс хаяж төрийн хутгуур хийж байсан. Жишээлбэл: Модун Шанью төрийн эрхэнд хаан эцгээ алж хаан сэнтийд заларсан, Татарууд Амбагай хааныг модон илжгэнд хадуулж, Есүхэй баатрыг хоролсон, Алтан, Хучир, Даридай зэрэг алтан ургийн ноёд хэлсэн амнаас буцаж эрх мэдэлд шунаж эцэст нь өөдөө хаясан чулуу нь өөрсдийн толгой дээр буусан, Ар, Өвөр, Ойрад Монголчуудыг эрх мэдэл, өнгө мөнгө, эмс хүүхнээр тойголон хооронд нь хагаралдуулсан, эрх мэдлийн төлөө ахыгаа хөнөөн хаан болж, эмс хүүхний төлөө төрсөн дүүгээ алж бэргэнээ өөрийн хатан болгосон Элбэг нигүүлсэгч хааны түүх, хар амиа хоохоолж хамниган манжид сүүлээ хавчин ноён урваач, нохой шарваач гэдгийн зүйрлэл адил дагаар орсон Занабазар, Чахундоржийн түүх үүнийг гэрчилнэ. Монгол угсаатны тасран одох, балартан доройтох нь хэд хэдэн шалтгаан байна.
  • 6. Шашны нөлөөлөл •Хээрээр гэр, хэцээр дэр хийн, морин дэл дээр дарцаглаж, хөх тэнгэр, уул усаа шүтэн ирсэн эрэмгий зоригтой Монгол баатруудын үр хойчисыг Түвд, Мин, Манжуудын нөлөөгөөр маани мэгзэм уншсан, мухар сүсэгтэй явган бадарчин болгон дөнгөлсөн шарын шашныг дэлгэрүүлсэн. Гэхдээ сахил хүртээд шал дордов гэгчээр эсрэг талын төлөвлөгөөний дагуу бүх зүйл урвуугаараа эргэсэн байдаг. 1918 оны үед ар Монголын хүн ам ойролцоогоор 600 гаруй мянга байсны 100 000 лам мөн тооны Хятад, Манж гаралтай иргэд байсан байна. •Гэлүг-па буюу шарын шашин, Нинма-па буюу улааны шашны
  • 7. Социолизмын балаг •Хар Хятадын дарлал, түрэмгий Японы эзэрхийлэлээс ангижруулсан, орчин үеийн хөгжил дэвшилд хөтлөн оруулсан, баян ядуусын газар тэнгэр шиг зааг ялгааг үгүй хийсэн, үгээгүй ядуу, бөөс хуурс, өвчин эмгэгээс салгасан, хамгийн чухал нь Тусгаар улсын иргэн гэж бардамнан дуугарах эрх чөлөөг бидэнд олгосон. Энэ бол үнэлж баршгүй гавъяа юм. •Гэхдээ л Монгол хүний баялаг их ухамсрыг балартуулж, буурал их түүхийг минь бүдгэрүүлэн мартагнуулж, бичиг соёл, өв уламжлалыг минь үгүй хийхэд хүргэж байсан. •Бид өвөг дээдсээ дуудах эрхгүй, хамаг сайн эрдэмтэй чадалтай аавын хөвгүүд, алтан ургийн элит бүлгийн хүмүүсийг толгой дарааллан устгаж, Монгол орныг Хятадтай нийлэн хэдэн хэсэг болгон салгах бусармаг үйлдэл тухайн үед л хийгдэж.
  • 8. Эртний өвгийн нүүдэл /хүннү, сяньби, тоба/ XIY-XYIII зууны үеийн нүүдэл Бага хаад, бутрал, манжийн дарлалын үе XII-XIII зууны үеийн нүүдэл Эзэнт гүрний тэлэлт Монгол угсаатны тархалтын үе XX зууны үеийн нүүдэл Социолист үеийн нийгмийн шилжилт Богд хаант Монголын үеийн шилжилт Орчин үеийн шилжилт
  • 9. Монгол угсаатны өвөг Хуннучууд МЭӨ 98 онд Баруун-Өмнөд Хуннучууд болж 2 салсны дараа Баруун Хуннучууд Баруун зүг Их нүүдэл хийсэн нь/МЭ93/ Төв азиас нүүдэлчдийн нүүсэн хамгийн анхны том хэмжээний Их нүүдэл байлаа. 375 онд тэд Хар тэнгисийн араар гарч Дунай мөрөнд түрэн орж ирсэн тухай Ромын он дарааллын түүхэнд бичигдснийг үзэхэд Хуннучууд 300 гаруй жил 10.000км замыг туулсан байна. Сяньби, Нирун, Тоба, Mulan Эртний өвгийн нүүдэл/хүннү, сяньби, тоба/
  • 10. Энэ үед Монгол угсаатан дэлхийг байлдан дагуулж тархан суусан үе. Монгол ахан дүүс минь цацсан шагай шиг дэлхийгээр нэг тархан сарнисан нэгэн үе. Их хаан Чингис, Өгөөдэйн үед өөрийн хөвгүүд, ахан дүүстээ эзлэн авсан улс орноо хуваан өгчээ. -Юань гүрэн -Цагаадайн улс -Алтан орд -Ил хаант улс гэсэн тус тусын эзэнт улсууд бий болсон. Эдгээр улс нь алтан ургийн эзэн Чингисийн үр сад мөртлөө эд баялаг, газар нутаг, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо олон арван жил дайтан Их Монгол улсын сүр хүчийг сарниан ахан дүү амраг садныг салан тусгаарлуулах гол хүчин зүйл болсон. XII-XIII зууны үеийн нүүдэл буюу Эзэнт гүрний тэлэлт
  • 11. 1219-1225 оны их аян дайны дараа цөөн тооны Монгол “Даргач” нар Дундад Азид сууж байсан ба Өгөөдэй нь Хаан эцгийн гэрээслэл ёсоор Цагаадайд Дундад азийг захируулснаар энэ улсын үндэс суурь тавигдсан. Цагаадайг дагаж Монголын Арулад/Умард Афганд/, Жалайр /Сырдаръяа мөрний адаг/, Барулас/Кашгар орчим/, Найман- Хаучин/Мавереннахор муж/ овгууд зонхилсон Монголчууд очсон. Цагаадайн хаант улс. Цагаадайн хант улсын Отрар, Туркестан, Самарканд, Бухара гээд өнөөгийн Узбекистан, Кыргызстан, Казакстаны нутгууд ордог.
  • 12. Монголын маш олон овог аймаг нүүдэллэн очсон. Үүний гол шалтгаан бол 1236-1241 онд хийсэн ахмад хөвгүүдийн аян дайн нөлөөлжээ. 1227-1255 он хүртэл Бат хаан Алтан ордыг захирч байхад Монголын Урууд, Мангууд, Хонгирад, Жүрхин аймгийнхан зонхилон Кипчакийн тал, Ижил мөрөнд суурьшсан байна. Тэд Исламын шашинд орж нутгийн Полов,Алан,Кипчак зэрэг Түрэгүүдэд уусаж Түрэгжиж эхлэхэд 1380-аад оноос олон жижиг ванлиг болон задарчээ. Алтан Ордоны хаант улс Төмөр хаан 1395 онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Сибирь, Крым гэх дөрвөн улсад хуваагджээ
  • 13. Энэ үед Монгол угсаатан дэлхийг байлдан дагуулж тархан суусан үе. Монгол ахан дүүс минь цацсан шагай шиг дэлхийгээр нэг тархан сарнисан нэгэн үе. Их хаан Чингис, Өгөөдэйн үед өөрийн хөвгүүд, ахан дүүстээ эзлэн авсан улс орноо хуваан өгчээ. -Юань гүрэн -Цагаадайн улс -Алтан орд -Ил хаант улс гэсэн тус тусын эзэнт улсууд бий болсон. XII-XIII çóóíû ¿åèéí í¿¿äýë Эзэнт гүрний тэлэлт Эдгээр улс нь алтан ургийн эзэн Чингисийн үр сад мөртлөө эд баялаг, газар нутаг, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо олон арван жил дайтан Их Монгол улсын сүр хүчийг сарниан ахан дүү амраг садныг салан тусгаарлуулах гол хүчин зүйл болсон.
  • 14. Ил хаант улсИл хан гэсэн үг нь "бага хан" гэсэн утгатай Өнөөгийн Иран, Ирак, Афганстан, Туркменстан, Армян, Азарбайджан, Нүрж, Турк, Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Ил хант улсыг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт гүрнийг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ. Хүлэгү хан (1256-1265) Абаха хан (1265- 1282)Ахмед Тэкүдэр (1282- 1284) Аргун (1284-1291) Тайхату (1291-1295) Байху (1295) Махмуд Газан(1295-1304) Өлзийт (1304-1316) Абу Сайд Бахадур(1316-1335) Хүлэгийн их цэрэг Иракт төвлөрч Сирийн тал хүрсэн төдийгүй Монголын Олхунуд, Хонгирад, Харнууд зэрэг элит овгийхон голлон оролцжээ. Хубилай хаан Хүлэгү хааныг өөрийг нь дэмжсэний хариуд 30 000 торгон цэрэг өгч Иль хан цолоор шагнаж байсан ба Юань улсын үед Ил хааны улс руу олон мянган Монголчууд очоод буцаж ирдэггүй байжээ.
  • 15. Дундад зууны энэ үе бол Монгол үндэстэний балран доройтсон үе гэж үзэж байна. Алтайн язгуурын Хамниган манж хэмээх жижиг үндэстэн өөдлөн сэрж анхны баатар Нурхацаар толгойлуулсан улс аврага том Мин болон Монголын эзэнт гүрнүүдийг өөрийн эрхшээлд оруулсан үе юм. Өөр улс орныг захирч байгаа Алтан орд, Ил хаант улс, Цагаадай, Төмөрийн улсаас гадна эх Монгол улс ар, өвөр, баруун монголоороо талцан манж хамниган нарын хатгаасан автан өөр хоорондоо тэмцэлдэн хүчээ сарниаж байлаа. XIY-XYIII зууны үеийн нүүдэл Бага хаад, бутрал, манжийн дарлалын үе 16 дугаар зууны үед Өвөр монголчууд, дараа нь ар монголчууд Дайчин улсын эрхшээлд дагаар орж, Буриад Монголчууд цагаан хаант Орос улсад, 17,18 дугаар зуунуудад баруун монгол, Алтайн, тува нар манж, оросуудад эзлэгдэн зарим хэсэг ойрад монголчууд баруун зүгт каспийн тэнгис орчим халимаг хэмээх үндэстнийг болгон тал тал тийш тархан сүр хүчит Их Монголын эзэнт гүрэн бүрэн доройтон тархан бутарсан юм. Гүүш хаан Төрбайх 1637 онд Лхасыг дайлаар мордон, Түвдийг эрхэндээ оруулж, 1618 онд Торгуудын Хоо өрлөг (Бор өрлөг ч гэдэг) таван мянган өрх албатаа дагуулан
  • 16.
  • 17. а/Богд хаант Монгол Улсын үеийн шилжилт б/Социолист нийгмийн шилжилт в/Орчин үеийн шилжилт  а: Богд хаант Монгол Улсын үе Манж Чин гүрэн гадаад түрэмгийлэгчдийн эзэрхийлэл, хар тамхины дайн 1839-Их британи, Франц, дотоодын үймээн самуунаас Тайпин, боксерын бослого шалтгаалан хүч сүр нь буурч эхлэн урьд баримталж байсан хууль тогтоомжуудаа өөрчлөхөд хүргэжээ. Чин гүрний эхэн үеэс онцгой эрх бүхий вассал маягийн харилцаатай Төвд- Монголыг ердийн засаг захиргааны нэгж болох муж болгон хувиргах Цыси хатны шинэ хөтөлбөр гэгч 1900 оны эхэн үед гарчээ. Энэ үеэс Хятад тариачид Хөх нуураас Сэлэнгийн бэлчир хүртэл газарт ойролцоогоор 350 000 гаруй болж өссөн гэж Оросын иргэн Исаевын тэмдэглэлд дурджээ. XX зууны үеийн нүүдэл Богд хаант Монгол, социолист нийгэм
  • 18. Энэхүү хөтөлбөр Өвөр ба гадаад Монгол нутагт Хятад иргэдийг бөөнөөр суурьшуулах, татвар төлөөсийг нэмэгдүүлэх зэрэг нилээдгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэснээс Манжийн татвар, Хятад пүүсийн өр, зээлээс зайлсхийсэн ард түмний нүүдэл, шилжилт хөдөлгөөнүүдийн эхэн үе болжээ. Мөн Манж Чин гүрэн нуран унасан үе буюу Богд хаант Монгол улс үүсэн байгуулагдсан олноо өргөгдсөн 1911 оноос Тагна Тува нар салан тусгаарлах үзэлтэй байсан бол Халхын нутагт хамаардаггүй байсан Ховд, Урианхай, Хөвсгөлийн хязгаар, зүүн нутгаас Баргууд, баруун өмнөдөөс Ил Тарвагатайн Цахар, өөлд, хошуудууд, хойд зүгийн Өвөр байгаль, Буриадаас Буриад зонууд Богд хаант Монгол, Нармай Монгол үзлээ сэргээн зорилготой эх Монголтойгоо нэгдэхээр ирж байжээ.
  • 19.  б/Социолист нийгмийн шилжилт 1924-1940 оны үе социолизмын үе, хувийн өмчийг хураан нэгдэлжих хөдөлгөөн, шашны эсрэг үйл ажиллагаа, тайж, ноёд, лам хуврага гарвалтай хүмүүсийг эсэргүүн гэж хэлмэгдүүлэх үед маш олон лам хуврага, тайж, ноёд харц ардуудаа дагуулан Хятадын Алашаа, Эзнээ, Тэнгэр уул, Алтайг даван урагш нүүдэллэсэн бол 1940- 1950-д он хүртэл Оспаны дээрэмчидээс дайжсан Монголчууд мөн урагш дүрвэн дайжсан байдаг.  в/ Орчин үеийн шилжилт Төвлөрсөн төлөвлөгөөт социолист нийгмээс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжих үед ажил, амьдралын эрхээр гадаад орнуудад Монголчууд ихээр цагаачлан гарах болсон.
  • 21. Монгол Буриад Өвөр монгол 3,995,349 Алтай, Тува Шинжааны монгол Цагаан монгол Дээд монгол Баоань 122.000 Дунсиан 374.000 Шарай голын монгол Дагуур Монгол Хазара Халимаг Сарт халимаг Цастын монгол Юнаний монгол Цастын халх
  • 23. БУРИАД МОНГОЛ Нийслэл нь Ulaan-Ude (Хүн ам нь 386,700). Тус БНУ ньSibiriin holboonii toirog t харьяалагдана. 16 zuunii үеэс алt, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин улс, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад-Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. Пан-монголизмын үзлийг нухчин дарах үүднээс 1937 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ. 1991 оны 5 сарын 27-нд Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн 70 хувь нь оросууд. Буриадууд оросуудтай цус холилдож, уусч буй гэж хэлэхэд болно.
  • 24. ХАЛИМАГ Одоогоос 400 гаруй жилийн тэртээд Дөрвөн Ойрадын их хуралдайгаар Ойрадын нутаг дэвсгэрийг баруун тийш тэлэхээр шийдвэрлэж Торгуудын хөө өрлөг, Дөрвөдын Далай тайш нар1607 онд харъяат 50 000 өрхийн 205 000 хүнийг дагуулан Тарвагатайгаас Сибир хүрч улам цаашлан нүүдэллэн 1636 онд Ижил мөрний газар суурьшжээ. Халимаг хэмээх нэршлийг Халуун голомтоосоо хальж гарсан учраас Халимаг гэх болсон гэж ихэнхи эрдэмтэд үздэг бол Түрэг хэлээр Калмак гэдэг нь үлдэгдэл гэсэн үг гэж тайлбарлажээ. Доктор На.Сүхбаатарын тогтоосноор 1607 онд эхэлсэн нүүдэл жил 140 орчим удаагийн их бага нүүдэл болсон гэж үзжээ. Хальж гарсан 9, буцаж ирсэн 4 их нүүдлийн зам Монгол ахан дүүсийн нулимс, цусаар тамгалагдсан ажээ.
  • 25. Ижил мөрний чанадаас эх нутгаа тэмүүлсэн Халимаг түмний их нүүдэл, урвагчаараа цоллуулан хөхөө өвлийн хүйтнээр өмссөн хувцастайгаа хүйтэн Сибир рүү ачааны вагоноор адгуус мал шиг ачигдан цөлөгдөж байсан хөөрхий бидний мах цусны тасархай Халимаг түмэн. Халуун амь, бүлээн цус, асгарах нулимсаар бичигдсэн тэдний түүх халагламаар, халширмаар гашуун.
  • 26. Хүйтэн Сибирь рүү цөлсөн үеийн шүлэг: Декабрь сарын хорин найманд Дэгтэй халимагуудыг нүүлгэв ээ. Дэгтэй халимагуудыг нүүлгэв чиг Дээдэстээ залбираад гарав аа. Хүйтэн Сибирийн замдаа Хөлдөөд хөхрөөд одов оо Хөөрхий халимагууд минь, Хөөрхий халимагууд минь Мандаад наран гарлаа. Манийгаа туугаад одлоо. Манийгаа зовоосон Сталинг Махчин нохой идтүгэй. Хүйтэн Сибирийн замдаа Хөлдөөд хөхрөөд одов оо Хөөрхий халимагууд минь, Хөөрхий халимагууд минь
  • 27. Тува Урианхайчууд Монголд харьяалагдаж байсан. 13-р зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг Монголын салшгүй хэсэг байсан байна. Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911 онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921 онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ.
  • 28. 1911 онд Манж Чин Улс унаж,Олноо өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр үед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлэлцээрээр хаант Орос ба Хятад улсууд Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр үлдээхээр болсон юм. Ингэхдээ Баруунмонголын Алтайн хязгаарын 10 хошууг хятадад, урианхайн хязгаарын 6 хошуу буюу Туваг орост хүчээр хавсарган нэгтгэсэн. Өвдөг сөхрөн өндийх чадалгүй байсан Монгол Улс өөдөөс нь юу ч хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл “гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай” адил болсон юм. Tува нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ- ын өмнөд Сибирт Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь Кизил хот юм. Тувагийн газар нутаг уулын бүс бөгөөд Саян, Тагна уулын нуруу оршино Хүн амын 65% нь урианхай, 32% нь Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна.
  • 29. Уулын Алтай буюу Ойрат Íèéñëýë Ãîðíî-Àëàéñê ÁÍÓ Áàðóóí ñèáèðü Õ¿í àì 202947үн амын 60% нь орос, 30% нь алтай үндэстэн болно. Алтайчуудын олонхи нь түрэг угсаатнуудын цус холилдож бүрэлдсэн бөгөөд Телеут, Теленгут зэрэг түрэг угсааны улсууд (552- 745), уйгур (745-840), кыргыз (8-13-р зууны эхэн) хэмээх гурван ханлиг оршин тогтнож байв. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. 1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна. 20-р зууны эхэнд Оросын эрхшээлээс ангижрахын төлөө шашны зүтгэлтнүүд тэмцэж, ард түмний дэмжлэгийг хүлээсэн боловч дарагджээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үед алтайчууд зохион байгуулалттайгаар 1922 он хүртэл большевикуудтай тэмцэлдсэн аж. 1922 онд ЗХУ нь Ойротын автономит мужийг байгуулсан байна (Тухайн үед алтайчуудыг ойрот үндэстэн гэдэг байв
  • 30. 1948 онд Горно-Алтайн автономит муж гэгдэх болсон бөгөөд 1991 онд Бүгд Найрамдах Улсын статусыг олж, Горно-Алтайн Бүгд Найрамдах Улс гэгдэж байгаад мөн оны сүүлчээр ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс болжээ. Ойрд" хэмээх нэр нь анхлан XIII зууны vеийн зохиогч нь vл мэдэгдэх "Монголын нууц товчоо" хэмээх сурвалж бичигт дурьдагддаг. Буриадын эрдэмтэн Банзарын Дорж (1849) "ойрад" гэдэг нь "ой" ба "арад" гэсэн хоёр vг болон задарна хэмээн vзжээ. Энэхvv хубилбарын дагуу ойрад нь орчин цагийн халх аялгаар ойн иргэд, ойн ард хэмээх утгатай. "Хальмг Тангч" нийгэмлэгийн тэргvvн К.П. Катушовин ам мэдээгээр 1996-2002оны байдлаар Монгол улсад 140 000 ойрадчууд ОХУ-д нийт 241 000 ойрадчууд байгаагаас халимгууд 174 000, алтайчууд 67 000 Кыргызстанд 10 000 гаруй хvн, 2000 орчим хvн АНУ-д, 800 гаруй хvн Францад ,Казахстанд 689 хvн (алтай-кижи),Узбекстанд 191 хvн (алтай-кижи), Хятадад 250 000 хvн байна; эдгээрээс Ижил мернеес нууж ирсэн ойрадчуудын vр сад 119 002 хvн Шинжаан-Уйгурын еертее засах оронд оршин сууж байна,
  • 31. Хасарын үрс Хошууд, харуулын цэрэг Цахарууд, хааны угсаа Торгуудууд бүгд өөр өөрсдийн угсаатны онцлогоо хадгалж яваа.
  • 32. Хятадын Монгол хүн суух муж нь Манжуур дахь Хар мөрөн, Жилин, Ляонин болон Цинхай, Ганьсү муж, Хэбэй, Хүнань, Сычунаь, Юнань, Шаонши муж, Ниньсягийн өөртөө засах тойрог зэрэг нутаг аж.
  • 33.  БНХАУ-д монголчууд улс орны нутгийн хойд, зүүн хойд, хойд-баруун болон төв хэсэгт голчлон амьдардаг. БНХАУ-ын бүс нутагт Монголын хүн амын тархалт: Өвөр Монголын өөртөө засах бүс - 68,72% Ляонин мужийн - 11.52% Жилин мужийн - 2.96% Хэбэй мужийн - 2.92% Шинжаан - 2.58% Хэйлонжан муж - 2.43% Цинхай мужийн - 1.48% Хэнань - 1.14% БНХАУ-ын үлдсэн - 5,98% Pitch Өвөр Монголын өөртөө засах бүс, дүүргийн түвшинд, Монгол бие даасан аж ахуйн нэгж нь дараах: Hayes-Монгол-Төвдийн автономит муж Bayingolin Монгол өөртөө засах муж Bole-Монголын өөртөө засах орон  БНХАУ-ын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн. Үүнд 5981840 монгол, 621500 дуншян, 289565 цагаан монгол, 131992 дагуур, 20074 баоань, 2800 монголжин хэлт шар ёгорын нийлбэр 7047771 монгол угсаатан байна гэж тооцов.
  • 34. Хавт Хасарын 7 дугаар үе болох Агсалдай ноёны 2 хүүгийн ахмад Арагтөмөр нь Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Ар Хорчин, Дөрвөн хүүхэд, Зуу мянган, Урадын ноёдын дээд уг бол нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан Хошууд аймаг болжээ. 1600-гаад оны үед Түвдийн бурханы шашины Гэлүг-па буюу шарын шашин, Нинма-па буюу улааны шашны хооронд зөрчилдөөн гарсан байна. Халхын Цогт хунтайж улааны шашныг дэмжин Хөх нуурын хэсэгт эзэгнэж сууж байсныг шарын шашны толгой лам нар Дөрвөн ойрадоос Хошуудын Төр байх ноёноос тусламж хүсчээ. Хошуудын Төрбайх буюу Гүүш хаан 1636 оны өвөл Хөх нуурт хүрч Халхын Цогт хунтайжийг байлдан дийлж Хөхнуурт эзэн суужээ. Тэдний үр хойчисийг өдгөө Дээд Монголчууд хэмээх 80 000 гаруй үүнээс 70 000 мянга орчим нь Хөх нуурт үлдсэн нь Сүбэй мужид бий.
  • 35. 2000 оны Хятад улсын тавдугаар удаагийн бүх хүн амын бүртгэлийг үндсэлбэл, Ляонин мужын Монгол үндэстэний хүн амын тоо 669 мянга 972 байсан байна. Хятадад тархаж байгаа Монгол үндэстэний хүн амын хувьд Өвөр монголын дараа Ляонин муж хоёрдугаар байрь авч байна. Ляонин мужын Монгол үндэстэн нь голцуу Ляонин мужын хойт хэсэг, баруун хэсэг, зүүн хэсэгт төвлөрөн суурьшиж, Ляонины өмнөд хэсгийн хот сууринаар тархан суурьшиж буй. Ляонины баруун хойт хэсгийн 17 шянь суманд 490 мянган монголчууд орошин амьдарч, үүнд Фүшин районд 220 мянга хүн, Чао ян районд 198 мянга хүн, Мөгдөн хотод 94 мянга хүн амьдарч байна. Ляонины Монголчууд бүх Хятад дах монгол үндэстэний 5 сая 184 мянган хүн амын 12.2% хувийг эзэлж байдаг. Ляонин мужид Фүшин болон Харчин зүүн гарын Монгол үндэстэний хоёр өөртөө засах шянь байхаас гадна бас Монгол үндэстэний 12 шянь болон Монгол, Манж үндэстэний 5 шянь байдаг. 13-р зууны эхний үе тухайлбал, 1212 онд Чингис хааны байгуулсан Монгол хаант улсын ноёрхолын хүчин Ляонины баруун хэсэг районыг ч хамарчээ. Түүхэн сурвалж тэмдэглэлийг үндсэлбэл, 1227 оны урьд хожид, монголчууд их говийн араас өмнөш нүүдэлж, цэрэг суулгах, ард нүүлгэх, засаг захиргааны удирдлага явуулах гэх мэтийн арга барилаар Ляонин районыг эрхшээж байжээ. Одоогийн Ляонин мужын хил хязгаарт амьдарч байгаа монголчууд бол голцуу харчин, түмэд, монголжин, хорчин, цахар, барга зэрэг зургаан аймаг ястаны хойчис болно. Энд байгаа монголчууд гэвэл голцуу хорчин, харчины нутгийн аялгуугаар яриж, 50.6% хувийн Монголчууд нь Монгол хэлээ хэрэглэсээр байна.
  • 36. Цагаан Монгол (Tu; Monguor) Чингис хаан их цэргээ удирдан 1226-1227 онд Хархориноос Тангуд улсыг дайлаар мордохдоо торгоны зам дагуу одоогийн БНХАУ–ын Гансу , Чинхай мужийн нутгуудад хэсэг хугацаагаар буудалсан байдаг. Улмаар их дайны хөлд шархдаж тамирдсан цэргүүдээ үлдээгээд явснаас эдүгээгийн урд хөршид маань оршин суух зарим монгол үндэстэн үүссэн байна. Тэдний нэг нь Монгор буюу Цагаан монголчууд аж. Эргэж ирээд аваад явнаа хэмээн түүхийн үзүүрт домог мэт хэлэгдсэн тэр л үгийг Цагаан монголчууд одоо ч гэсэн хэлсээр байгаа гэнэ.. Хэл: Ярианы хэлний 85 % нь Монгол хэл бөгөөд Төвд голдуу үг харь үгийн сангаас зээлджээ. Жишээлбэл : "адуу" нь "адугу"; "нар" нь "наран" г.м. Зарим мэдээг үндэслэвэл тэднийг Гэрэтай хэмээх жанжин толгойлж ирсэн мөн Юань гүрний уналтын дараагаар Мин Улсын цэрэг Монголчуудын хөлийг хориход хэсэг цэрэг хуучин "Цагаан Монголчууд" дээр очиж нэгдсэн байх магадлалтай юм байна. Цагаан Монголчуудын хүн ам 150 000 орчим Аян замдаа гарсандаа Монгол хааны хүү охин Алсын замдаа одсондоо Монгол аав ээжийн үр сад Аяндаа мэнд л явсануу даа Нутгийн салхи сураггүй ээ Ар л нутагтаа сууна уу даа Хэзээ л ирэхийн болдоо хө
  • 37. Монголчууд Шиньжааны Бор тал, Баянгол, Хошууд, Бээр, Цонж, Хорол, Ховог сайр, Жим сайр цаашаагаа Кашгарт хүртэл байгаа. Шиньжаанд торгууд, хошууд, цахар, урианхай, халх гэсэн зургаа, долоон угсаатан байна. Энэ Монголчууд маань тод үсэгтэй, Монгол бичигтэй, Гэсэр Жангарын туультай, Монгол хувцас зүүсгэлээ хэрэглэдэг. 168 мянга орчим Монголын ихэнх нь сэхээтэн маш гэгээлэг үндэстэн. Сэхээтний давхаргын ихэнх нь зохиолч, бичгийн хүмүүс бий. Шинжааны Монголчууд нь Ижил мөрнөөс эх нутгаа зорин ирсэн торгууд, хошууд болон Хөх нуур, ар, өвөр Монголоос нүүдэллэн очсон цөөн тооны цахар, халхчууд юм. Мөн Зүүнгар буюу Дөрвөн Ойрад сүүлчийн хаан Даваач Манж, Монголын нэгдсэн цэргүүдэд ялагдан Ойрад түмнийг хүйс тэмтрэн геноцид хийхэд Тэнгэр уул, Илийн голыг бараадан нуугдан хоцорч чадсан Илийн Өөлдүүд байдаг. Одоогоор Тэнгэр уул нурууны дунд хэсэг Шинжааний Илийн казах өөртөө засах орны Монгол хүрээ 9 000 гаруй Өөлд түмэн байна.
  • 38. Баоань vндэстэн Гансу мужийн Жишишаний Баоань vндэстэн Дунсян vндэнстэн Салар vндэнстний єєртєє засах сяний Дахэцзя, Люжи орчим газраар голцуу тархан сууршиж байгаа бєгєєд цєєнх хэсэг нь Ганьсу мужийн Линьсягийн Хотон vндэстний єєртєє засах жоугийн олон сянь болон Хєхнуур мужийн Сюньхуад тархан сууршиж байна. 2000 оны байдлаар 16500 хvн амтай байв.
  • 39. Ганьсу мужийн төв Ланьжуу хотоос баруунш 547 км-т Хилияншань цаст уулын зүүн хойд хормойд Цастын халхууд байдаг. Засагт хан аймгийн Ёст засгийн хошуу одоогийн Баянхонгор, Говь-Алтай аймгийн зааг буюу Говь-Алтайн Эрдэнэ, Баянхонгорын Баян-Өндөр, Баянцагаан сумын нутгийн хүмүүс. Эхний нүүдэл 1910 оны үед хятадын худалдаачдад хамаг байдгаа шавхаж, ядуурсан тул манжийн элдэв алба татвараас зугатаж Ганьсугийн хүн амьтан суудаггүй Маажинсан ууланд очиж нутаглах болсон. Дараагийн нүүдэл нь 1919-1922 оны хооронд алдарт Дамбийжанцан Маажинсан ууланд очиж бэхлэлт барьж суурьсантай холбоотойгоор хэсэг монгол энд тэндээс тэнд очиж суусан байна. Маажинсан уул бол өвс бэлчээр сайтай нутаг. 1919-1920- иод оны эхээр Монголд гамин, цагаантан, улаантан, хувьсгал гээд байдал эвгүйдэхэд монголд шашин номын хэргээр байсан түвдүүд хөрөнгөө тэр замаар л гаргаж эхэлсэн. Дамбийжанцанг бараадаад Шинжааны Ховогсайраас хүртэл хүн ард ирж бараадан амьдарч байлаа шүү. Гуравдах нүүдэл 1930-аад оны хэлмэгдүүэлтийн үеийн нүүдэл. Тэдэнд эртний Монгол угсааны шар Ёгорууд газар нутаг, бэлчээрээсээ харамгүй хуваалцсан гэдэг.
  • 40. Сүбэйгийн монголчууд Шенгийн нийт хүн ам нэг түм бөгөөд 4000 нь монгол, тэдний 90-ээд хувь нь хошууд, 10 хувь нь халх монголчууд. Монгол Улсаас 400 орчим жилийн өмнө, Дээд монголчуудаас 100 орчим жилийн өмнө тасарч энд суурьшжээ. Амарсанаа, Төмөрсанаа нарын ахан дүүсийн цуст тулааны үед үлдэж хоцорсон халх, хошууд Монголчууд.
  • 41. Дагуур угсаатан өнөө Өвөр Монголын Хөлөнбуйрын Морин даваа, Дагуурын өөртөө засах хошуунд голчлон суудаг. 2000 онд Өвөр Монголд 77,188 (үүнээс Хөлөнбуйрт 70,287), Хармөрөнд 43,608 тоотой байна. Шиньжяны Тарвагатайд Чин улсын үед очсон Дагуурын хойчис тэндхийн бусад Монголчуудтай холилдон нилээд нь уусчээ. Дагуурууд Алтай хэлний язгуурын Монгол хэлний бүлэгт харъяалагддаг хэлтэй. 1999 оны нэгэн тооцоогоор 96,085 (дөрөвний гурав нь) нь Дагуур хэлээрээ ярилцдаг байна.
  • 42. Дуншян ястан Хятад (БНХАУ) — 621,500 (2010) Хэл аялгуу Дуншян хэл (монгол, хятад, Шүтлэг Сунни дэгт Лалын шашин Төрөл холбоо Ойр төрөл Баоань ястан Хэл угсаа Монгол угсаатан
  • 43. Тэд Юань гүрний сүүлчийн хаан Тогоон төмөр 1368 онд эх нутаг руугаа дутаан гарах үед өмнөд Хятадын Юнань үлдсэн Монгол баатар эрсийн удам угсаа. Эх нутгаасаа алс газарт 600 илүү жилийн тэртээ гээгдэж хоцорсон мах цусны тасархай ахан дүүс маань Мин, Манжийн төр болон соёлын хувьсгалын үеүдэд нуугдаж, нууцалж амьдарч байсан бол өдгөө Монгол хэмээх овгоо омог бардам дуудаж, бахархан явдаг болсон. Энэ олон зуун жилийн дараа хэл, соёлоо алдсан ч Монголоо гэх сэтгэл зүрх гээлгүй тээсээр иржээ.
  • 44. Орос, Казак, Киргиз, Крымд түрэгжиж, оросжсон Монголчуудын нэгэн адил Зүчи, Цагаадай, Хүлэгийн хант улсуудын үр хойчис дундад ази, Энэтхэгийн хойд хэсэгт XIII-XVIII зуун хүртэл Төмөрийн улс, Могул, Моголстан зэрэг Монгол угсааны хаад ноёдын хаант төртэй улс гүрнүүд оршин тогтносоор байжээ. Мэдээж цөөн тоот Монголчуудын эргэн тойрон Араб, Түрэг угсааныхан байгаа болохоор цагийн эрхэнд исламын шашинд орж Арабжиж, Түрэгжин уусан хайлж Монгол гэхийн тэмдэггүй болсон нь тодорхой. Дундад азид байгаа угсаатны дотроос хамгийн ойрмог, өөрсдийгөө Монгол угсаа гарвалтай гэж итгэлтэйгээр хэлдэг хүмүүс бол Хазара нар юм. Хазара нарын ихэнхи нь Афганстанд байх ба хүн амын 20 гаруй хувийг эзэлдэг. Хазара нар мөн Пакистан, Иранд оршин сууна.Түүхийн үүднээс Хазара нь хэл, соёл, биеийн ерөнхий байдал, төрх зэргээс үндэслэн Монголоос
  • 45. Перс хэлээр “Мянган морьтон” гэсэн үг. Афганстаны түүхэнд Чингис хаанч байлдан дагууллын талаар дурдсан байдаг. Афганстан улсад XIX зууны эцсээс XX зуун төгсгөл буюу Афганы Хаант улс болон Талибан засаглал унах хүртэл Хазара үндэстэнг устгах геноцидийг төр засгийн бодлогоор үйлдэж байжээ. Хазараг Монгол угсаа гаралтай, урьдын түүхэнд өөрсдийг нь захирч байсан гэдэгт өширхөн цуст яргалыг үйлдэж сая сая гэм зэмгүй Хазара үндэстний алж хяджээ. Одоо ч тэдний ихэнхи нь нийгмийн хамгийн доод давхрагад хэзээ ч учирч болзошгүй аюул занал дор амьдарч байна.
  • 46. КИРГИЗСТАНЫ САРТ ХАЛИМАГ БУЮУ ТЭНГЭР УУЛЫН МУСУЛЬМАН МОНГОЛЧУУД 1864 оны намар Зүүнгарын талд болсон Манж Дунгаануудын дайны хөлөөс дайжин нүүдэллэж явсан Ойрад угсааны хэсэг өрх рүү Киргизүүд довтлон 10-д хүнийг алж 200 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг мал сүргийн хамт аван оджээ. Энэ мэтээр дээрэм тонуул, дайн дажинаас дайжсан Батзангиар удирдуулсан өөлд, хотон нийлсэн Дөрвөн Ойрадын угсааны хэсэг өрх Хаант Оросын харуулаас зөвшөөрөл аван Тэнгэр уулыг даван тухайн үеийн Хаант Оросын нутаг одоогийн Киргизстаны Иссикуль нуурын ойролцоо нутаг заалган суурьшжээ. 1882 онд Оросын хаант улсын харъяанд Сарт Халимаг нэрээр бүртгэгджээ. Хавхаг нэртэй газраас элгэн саднаа хайж ирсэн ойрадууд нийлээд 200 гаруй өрх болсон байжээ. 1889 гарсан тахалаар Иссикуль мөрний ойрадуудын гуравны нэг нь нэрвэгджээ. Тэд бол яахын аргагүй бидний ахан дүүс юм.
  • 47. Гүрэн Монгол чинь хүлээнэ Хорвоогийн уудамд шидэгдсэн цагаан цүү шиг садан минь Хосгүй түүхийн эмээлээс гээгдэж үлдсэн түмэн минь Нулимст буурал шастираа үнэн гэж бодоорой Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй Айргаа сөгнөөд угтахаа амин Монгол чинь мэднэм зээ Ш.Бавуудорж Төрийн соёрхолт, СГЗ. Гүрэн улс чинь хүлээнэ
  • 48.  ДӨРӨВ:ЭРЭГЦҮҮЛЭЛ:  Энэ их дайн тулаан, нүүдэл суудал, өвөр хоорондын хэмлэлцээн эцсийн дүнд бидэнд юуг өгөв, ямар ашиг байв. Хэсэгхэн хугацаанд бадамлан асаад бөхдөг зулын гэрэл шиг л цаг зуурын л омогшил бардамнал болж үлдэж. Ялсан дийлснээ л ярьж цээжээ дэлддэг бид ядарч зүдэрсэн, сарниж бутарсан үеээ дурсах нь бага юм. XX зууны эхэнд гэхэд барууны соёл иргэншилт улсууд Монгол гэдэг үндэстэн устаж үгүй болох нь гэж байсныг бодохоос зүрх зүсэгдэж, сэтгэл сэмрэх шиг болдог. Эцэг өвгөдийнхөө бахдал, харуусал хосолсон буурал их түүхийг өнөөгийн бид шүүн дэнслэх нь тэднийхээ ариун ясыг өндөлзүүлэх гэм болох биз. Гэхдээ өнөөдөр өчигдрөөс эхлэлтэй, өчигдрийн алдааг өнөөдөрт давтахгүй байх нь эдүүгээгийн бидний эрхэм үүрэг тул үүх түүхээ судлаж мэдэх нь чухал.  Сарнин бутарч, тархан суурьшсан Монгол ахан дүүс минь эх Монгол түмнээ санагалзан эл газар нутгуудад сайнтай, муутай амьдарч л байгаа, амьдарсаар ч байх болно. Бидний мэдэж таниагүй хичнээн ч Монгол угсаатан, элэг нэгтэнүүд минь хаа газарт, хэрхэн аж төрөн суугаа бол.  Эргэж нэгдэж нийлж чадахгүй ч элэг нэгтэй, цус нэгтэй ахан дүүс гэдгээ мэдэлцэж, оюун санаа, боловсрол, соёлын солилцоогоор нэгдэн ойртох, хайлж уусаж хэл соёлоо мартагнаж байгаа ахан дүүсдээ хэл соёлоо авч үлдэхэд дэмжлэг үзүүлэх, дайн тулаан, аюул заналын дор амьдарч байгаа төрөл төрөгсөддөө сэтгэл санаа, эд материалын туслалцаа үзүүлэх хэрэгтэй.  Гэтэл оюуны доройтол, хоцрогдолтой, үндэсний ухамсаргүй, үүх түүхээ мэддэггүй хэсэг бусаг хүмүүс өөрийн төрөл ахан дүүсээ хужаа эрлийзээр нь дуудаж Монголдоо тэмүүлсэн сайхан сэтгэл рүү нь ус цацаж зүрхийг нь зүсч, сэтгэлийг нь сэмрүүлэх юм.  Хөх толботой Монгол угсаатан бид хөрст дэлхийд хатгалдан, хэмлэлдэж ханаагүй гэж үү, эвлэлдэн нэгдэж элэгээрээ энх амгалан амьдрах болоогүй гэж үү. Хэлцэж талцаж, хэрэлдэж уралцсаны үр дүнг буурал их шастир түүх минь өгүүлж байна. Буурал их түүхийн сайн ч бидний багш, муу нь бидний багш үүх түүхээс авахаа авч, гээхээ гээх нь чухал юм.