SlideShare a Scribd company logo
1 of 64
„НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨХ
            ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА“ БАГА ХУРАЛ

                  Улаанбаатар, 2012 оны 10-р сарын 3




Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын
      ажиллагаа, орон нутгийн хөгжлийг
          эрчимжүүлэх боломжууд



                    Б.Эрдэнэболор, PhD

Тогтвортой Хөгжлийн Төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага

                                                              1
Агуулга
1. Төслийн болон уул уурхайн нийгмийн нөлөөллийн
   судалгааны танилцуулга
2. Уул уурхайг даган нутгийн иргэдэд үүсч буй шинэ
   боломжууд ба тулгамдаж буй гол бэрхшээлүүд
3. Боломж, давуу талуудад тулгуурласан хөгжлийн
   чиг хандлага: үзэл баримтлал ба сайн туршлагууд

4. Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх
   боломж, арга замууд

   Дүгнэлт

                                                     2
1. Төслийн болон
   судалгааны
  ТАНИЛЦУУЛГА
„Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба орон
нутгийн хөгжил“ төсөл
Дэлхийн банкны санхүүжилтээр ТХТХУУС-аас хэрэгжүүлж буй уг
төсөл нь дараахь зорилгуудтай:

    Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх
     чиглэлээр ТХТХУУС-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг
     эрчимжүүлэх, цар хүрээг нь өргөтгөх;

    Оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаанд
     тулгуурлан, олон улсын сайн туршлагуудад үндэслэн уул
     уурхайн бүс нутгууд дахь талуудын хамтын ажиллагаа, орон
     нутгийн хөгжлийн боловсронгуй загвар, аргачлалуудыг
     боловсруулж, оролцогч талуудыг чадавхижуулах.

Төсөл 2011 оны 12-р сараас эхэлж, 2012 оны 12-р сард дуусна

                                                                4
„Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба орон
нутгийн хөгжил“ төсөл
Төслийн хүрээнд 2012 оны 10-р сар хүртэл гүйцэтгэсэн ажлууд:
    Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлэх нийгмийн нөлөөллийн
     судалгаа
    Орон нутгийн жижиг дунд бизнесийг уул уурхайд холбох дэд төсөл
    Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах
     мэргэжилтнүүдийн “Оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх
     5 алхам” сургалт
    Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах
     мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлагын эхийг бэлтгэсэн;
    Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах
     мэргэжилтнүүдийн вэбсайт (www.crp-network.mn);
    Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах
     мэргэжилтнүүдийн “Үр дүнтэй хамтын ажиллагааг хэрхэн төлөвшүүлэх
     вэ?“ сэдэвт форум
                                                                        5
„Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба орон
нутгийн хөгжил“ төсөл
2012 оныг дуусталх хугацаанд гүйцэтгэх ажлууд:

    „Нийгмийн хариуцлагатай уул уурхайн төлөөх талуудын хамтын
     ажиллагаа“ бага хурал (Х сар)
    Орон нутгийн удирдлагын албан хаагчид болон нутгийн иргэд, иргэний
     нийгмийн байгууллагын ажилтнуудын семинар (Х сар)
    Талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх,
     маргаан шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийн
     нөхөн төлбөрийг боловсронгуй болгох сэдвээр зөвлөмж материал
     бэлтгэх (XI сар)
    Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах
     мэргэжилтнүүдийн сургалт (ХI сар)
    Австрали улсад туршлага судлах аялал (XII сар)
    Төслийн тайлан (XII сар)

                                                                          6
Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй
нийгмийн нөлөөллийн судалгаа




   Ховд
аймаг, Цэцэг
    сум


                        Өмнөговь аймаг,
                         Цогтцэций сум

                                            7
Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй
нийгмийн нөлөөллийн судалгаа
Судалгааны зорилгууд :
•   Сумын төвшин дэх оролцогч талууд, тэдгээрийн үүрэг, хариуцлага ба харилцаа
    холбоо, хамтын ажиллагааны өнөөгийн төвшин, арга замуудыг тодорхойлох;
•   Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан нутгийн иргэдэд үүсч буй шинэ боломжууд ба
    тулгамдаж буй гол бэрхшээлүүдийг тодорхойлох;
•   Орон нутгийн төвшин дэх уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба нутгийн иргэдийн амьжиргааг
    сайжруулах талаар дүгнэлт гаргах;
•   Уул уурхайн нийгмийн сөрөг нөлөөллийн сааруулж, эерэг нөлөөллийг дэмжихэд оролцогч
    талуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх боломжуудыг илрүүлэх.


Арга зүй:
•   Хоѐрдогч эх үүсвэрийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ судалгаа хийх
•   Уул уурхайн компаниудын төлөөлөлтэй ярилцлага хийх (МоЭнКо, Энержи Ресурс)
•   Нутгийн иргэдээс судалгаа авах
     –   Үнэлгээний хуудас, асуулгын хуудсыг хослуулан ашигласан
     –   Цэцэг суманд 58 хүн, Цогтцэций суманд 50, нийт 118 хүн хамрагдсан
•   Нутгийн иргэдийн зөвлөлдөх уулзалт (Цэцэг суманд 54, Цогтэций суманд 42 хүн оролцсон)
•   Бүлгийн хэлэлцүүлэг

                                                                                            8
2. Уул уурхайг даган
 нутгийн иргэдэд үүсч
буй ШИНЭ БОЛОМЖУУД
БА ГОЛ БЭРХШЭЭЛҮҮД
Нийгмийн нөлөөллийн ерөнхий үнэлгээ

          “Уул уурхайн үйл ажиллагаа нутгийн иргэдийн амьжиргаанд
                          эерэгээр нөлөөлж байна"
    25


    20


    15
N
    10


    5


    0
         Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй
           Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree   Мэдэхгүй
                                                                         Don't know

                                   Цэцэг
                                  Tsetseg    Цогтцэций
                                            Tsogttsetsii


                                                                                      10
Нутгийн иргэдэд шинээр үүсч буй гол
боломжууд

1. Ажлын байр нэмэгдсэн
2. Жижиг, дунд бизнес эрхлэхэд таатай зах зээлийн орчин
   бүрдэж байна
3. Бараа, үйлчилгээний хангамж сайжирсан
4. Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийн
   шинэ эх үүсвэр бий болсон
5. Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг
   дэмжих чиглэлээр санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий
   болсон


                                                       11
Боломж 1: Ажлын байр нэмэгдсэн

         “Уул уурхайг дагаж манай суманд ажлын байр нэмэгдсэн"
  30


  25


  20


N 15


  10


   5


   0
       Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Partly disagreeхэцүү Зөвшөөрөхгүй
         Fully agree    Partly agree  Зөвшөөрөхөд        Fully disagree   Don't know
                                                                          Мэдэхгүй
                                  Цэцэг
                                 Tsetseg    Цогтцэций
                                           Tsogttsetsii



                                                                                       12
Хөшөөт уурхайд ажиллагсдын засаг захиргааны харъяалал
                       (2011 оны 12-р сарын 31-ний байдлаар)
                                             Улаанбаатарын   Ховдын
               Ажил олгогч                                                  Нийт
                                                харъяат      харъяат
МоЭнКо ХХК                                              40          64          104
Лейтон ХХК (гэрээт)                                    116         149          265
Лейтоны ханган нийлүүлэгчид                            122         154          276
Бусад ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчид            62          41          103
Total                                                  340         408          748


    Ухаа худаг уурхайд нийт ажиллагсдын болон орон нутгийн ажиллагсдын тоо
                       (2011 оны 12-р сарын 31-ний байдлаар)
                         Ажил олгогч                              Ажиллагсдын тоо
Энержи Ресурс                                                                   185
ЭР - Ухаа худаг салбар                                                            96
Энержи Ресурс Майнинг ХХК                                                       562
Трансговь ХХК                                                                   637
Энрес технологи LLC                                                              118
Энержи ресурс Рэйл                                                                19
Ухаа худаг ус хангамж ХХК                                                        112
Нүүрсний зам ХХК                                                                   5
Энержи Ресурс Роад ХХК                                                            66
Таван толгой нисэх буудал                                                          9
Хангад эксплорейшн                                                              156
Нийт ажиллагсдын тоо                                                           1950
Өмнөговь аймгийн харъяат ажиллагсдын эзлэх хувь хэмжээ                        29.7%

                                                                                       13
Боломж 2: Жижиг, дунд бизнес эрхлэхэд таатай зах
зээлийн орчин бүрдэж байна

Энэхүү боломж нь дараахь өөрчлөлтүүдээс үүсч байна:


1. Орон нутгийн хүн амын цалин хөлсний болон бусад орлого
   нэмэгдсэнээр худалдан авах чадвар нь сайжирч байна;
2. Хүн ам нэмэгдэх хэрээр орон нутгийн зах зээл тэлж байна;
3. Бараа, материал, үйлчилгээний хангамж сайжирсан.




                                                              14
Боломж 3: Бараа, үйлчилгээний хангамж
сайжирсан
            “Уул уурхайг дагаж манай нутагт бараа үйлчилгээний хангамж
                                   сайжирсан"
    25


    20


    15
N
    10


    5


    0
         Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know
           Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree  Мэдэхгүй
                                    Цэцэг
                                   Tsetseg    Цогтцэций
                                             Tsogttsetsii



                                                                                    15
Боломж 4: Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийн
шинэ эх үүсвэр бий болсон


             МоЭнКо ХХК                        Энержи Ресурс ХХК
                                       Ухаа худаг уурхайгаас БНХАУ-ын хил
  Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт   хүртэл 245 км хатуу хучилттай зам
  хүртэл 311 км хатуу хучилттай зам
                                       Цогтцэций суманд шинэ соѐлын төв
  Цэцэг сумын соѐлын төвийн засвар;
                                       Ухаа худаг уурхайгаас сумын төв
  Цэцэг, Дарви сумдын апотекуудад эм   хүртэл 12.5 км хатуу хучилттай зам
  нийлүүлсэн
                                       18 мегаваттын дулааны цахилгаан
  Дарви сумын дунд сургуульд хандив;   станц
  Зэрэг сумын дунд сургуульд хандив    Цогтцэций суманд нисэх онгоцны
                                       буудал
  Ховд аймагт Хүүхэд, залуучуудын
  ордон барихад хандив                 Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийг
                                       нэмэгдүүүлэх зорилгоор 2 худаг
  Ховд аймгийн МСҮТ-д хандив
                                       Сумын дунд сургуульд хандив
  г.м.
                                       г.м.



                                                                            16
Боломж 5: Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг
дэмжих чиглэлээр санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсон

Орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны түгээмэл хэлбэрүүд:
• Оюутны тэтгэлэгийн хөтөлбөр
• Гамшиг тохиолдсон үед яаралтай тусламж
• Орон нутгийн захиргаа, ЖДҮ эрхлэгчид, нийгмийн үйлчилгээнд хандив өгөх,
• Орон нутгийн иргэд, байгууллагуудад нүүрс нийлүүлэх
• Нутгийн иргэд, албан хаагчдыг чадавхижуулах
• Урлаг, спортын арга хэмжээг ивээн тэтгэх


Түгээмэл бус зарим хэлбэрүүд (Энержи Ресурс):
• Нутгийн соѐлын өвийг хамгаалах хөтөлбөр
• Сургуулийн түншлэл хөтөлбөр
• Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах
• Малчдын амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр




                                                                            17
Нутгийн иргэдэд тулгамдаж буй гол
бэрхшээлүүд

1. Нүүлгэн шилжүүлэлтээс учрах эрсдэл, нийгмийн ба
   эдийн засгийн хохирол;
2. Бэлчээрийн хүрэлцээ багасч, чанар муудах;
3. Амьдрах орчны аюулгүй байдал, тав тух алдагдах;
4. Олон нийтийн үйлчилгээний ачаалал ихсэх;
5. Хагарал зөрчилдөөн үүсэх суурь тавигдах (нутгийн
   иргэдийн хооронд болон нутгийн иргэд, уул уурхайн
   компанийн хооронд)



                                                       18
Бэрхшээл 1: Нүүлгэн шилжүүлэлтээс учрах
эрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол

• Эдийн засгийн хохирол: Шинэ нутагт дасан зохицож
  чадахгүй, малын хашаа саравч дутагдалтай зэргээс
  шалтгаалж мал хорогдох
• Нийгмийн хохирол: Дассан нутагтаа бүрдүүлсэн
  танил, хөрш, найз нөхдийн хүрээллээ алдахаас гадна
  шинэ нутагт бэлчээрийн маргаан үүсэх, үүнээс болж
  уугуул малчидтай зөрчилдөж, гадуурхагдах
  магадлалтай.




                                                       19
Бэрхшээл 1: Нүүлгэн шилжүүлэлтээс учрах
 эрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол
     Ухаа худаг төслийн нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрт хамрагдсан
        өрхүүдийн орлого болон малын тоонд гарсан өөрчлөлт




Эх сурвалж: Энержи Ресурс, 2011                                  20
Бэрхшээл 2: Бэлчээрийн хүрэлцээ
багасч, чанар муудах
•   Уурхайн байгууламж, кэмп, зам бариснаар, мөн малын бэлчээрт тээврийн
    хэрэгслүүд дураараа зам гаргах болсноос бэлчээрийн хэмжээ
    багассан;
•   Дээрх шалтгаануудын улмаас малчдын нүүдэллэх, оторлох боломж
    багассан. Ялангуяа бэлчээрийн ургац багатай говийн нөхцөлд малчдын
    нүүдэллэх боломж багасах нь маш их хохирол учруулдаг.
•   Бэлчээрийн усан хангамж буурч, агаарын тоосжилт ихэссэнээс, мөн
    бэлчээрийг ачааны машинууд талхилж буйгаас шалтгаалж бэлчээрийн
    ургамлын гарц, төрөл зүйлийн бүрэлдэхүүн буурч буйг нутгийн иргэд
    мэдээлж байна (энэ талаар манай төслөөс нарийвчилсан судалгаа
    хийгээгүй).




                                                                         21
Бэрхшээл 3: Амьдрах орчны аюулгүй
байдал, тав тух алдагдах

Уурхайн үйл ажиллагаа болон уурхайг даган нэмэгдэж
буй хүн амын төвлөрлөөс шалтгаалан:

•   Тоосжилт нэмэгдэх
•   Дуу чимээ ихсэх
•   Шөнө гэрэлтэй байх
•   Зам тээврийн осол нэмэгдэх
•   Гэмт хэрэг нэмэгдэх
•   Халдварт өвчин нэмэгдэх
•   Хог хаягдал ихсэх зэрэг үр дагаврууд үүсч, нутгийн иргэдийн
    амьдрах орчинд аюул учруулах буюу тав тухыг алдагдуулж байна.



                                                                    22
Бэрхшээл 4: Олон нийтийн үйлчилгээний ачаалал
ихсэх

Уурхайн үйл ажиллагаа болон уурхайг даган эрчимжиж буй хүн амын
төвлөрөл, жижиг дунд үйлдвэрийн хөгжил зэргээс шалтгаалж
боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, сумын захиргаа, цагдаа зэрэг
олон нийтийн үйлчилгээний ачаалал хүчин чадлаас нь хэтрэх
хандлагатай байна.
Олон нийтийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол
цаашид чанар, хүртээмж нь буурах ба үүнээс эн тэргүүнд эмзэг
бүлгийн иргэд хохирох өндөр эрсдэлтэй.
Бидний судалгаанд хамрагдсан Цогтцэций сумын иргэдийн 36% нь
тус суманд сургууль, цэцэрлэг яаралтай шинээр барих шаардлагатай
гэж үзжээ. Тус сумын хүн ам сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгдсэн
байна.



                                                               23
Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь
тавигдах

             “Нутгийн иргэд уул уурхайн ашиг шимийг жигд хүртдэг"
  30

  25

  20


N 15

  10

   5

   0
         Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
       Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                       Мэдэхгүй
                                 Цэцэг
                                 Tsetseg    Цогтцэций
                                           Tsogttsetsii



                                                                                    24
Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь
тавигдах
              “Уурхайн үйл ажиллагааны ашиг шимийг хэн хүртдэг вэ?"
   30

   25

   20

 N 15

   10

    5

    0
         Зарим хүмүүс
        Some people in   Сумын
                          Local      Уурхайд
                                   Mine workers    ТББ,
                                                  CSOs      Нутгийн иргэд Мэдэхгүй/
                                                           All people in the Don't know/No
        the community удирдлагууд
                       government   ажиллагсад хөдөлгөөнүүд community
                                                               бүгдээрээ       хариулаагүй
                                                                                response
                         officials                              equally

                                     Цэцэг
                                    Tsetseg    Цогтцэций
                                              Tsogttsetsii


                                                                                             25
Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь
тавигдах
Уул уурхай хөгжиж буй нутгуудад нутгийн иргэдийн дотор ашиг шим
хүртэгсэд, эс хүртэгсэд гэсэн бүлгүүд үүсэх хандлага ажиглагдаж
байна. Энэхүү ялгарал нь цаашид зөвхөн нутгийн иргэд, уурхайн
хооронд бус, мөн иргэд хоорондоо зөрчилдөж хагаралдах суурийг
тавьж байна. Ялангуяа ямар нэг ашиг шим хүртээгүй уугуул
иргэд болон шинээр суурьшсан иргэдийн хооронд хагарал үүсч
болзошгүй юм.

Түүнчлэн нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан малчид шинэ
нутгийнхаа уугуул малчидтай бэлчээр булаацалдан зөрчилдөөн
үүсэх эрсдэлтэй.

Иймээс аливаа зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь уул
уурхайн компаниуд болон орон нутгийн засаг захиргааны анхаарлын
төвд байх зайлшгүй шаардлагатай.
                                                                  26
Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь
тавигдах


Бидэнд эцэг өвгөд баялаг үлдээсэн. Гэвч мөнгөтэй хүмүүс манай нутагт
ирээд бидний өмнөөс шийдвэр гаргуулж, энэ баялгийн ашиг шимийг биднээс
түрүүнд хүртэж байна. Уг нь уугуул иргэд гаднаас ирсэн хүмүүсээс давуу
эрхтэй байх, энэ эрхийг нь уул уурхайн компани ч, орон нутгийн захиргаа ч
хүндэтгэх ѐстой.

Нутгийн иргэдийн зөвлөлдөх уулзалтанд оролцсон Цогтцэций сумын
иргэн




                                                                        27
3. Боломж, давуу
талуудад тулгуурласан
   ХӨГЖЛИЙН ЧИГ
       ХАНДЛАГА
Боломж, давуу талуудад тулгуурласан
хөгжлийн чиг хандлага: Үзэл баримтлал

        Оролцогч талуудын ил тод, байнгын
     харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан

I.    Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах
      нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх;
II. Бэрхшээлээс боломжийг олж харах буюу
    сорилтоос боломжийг бий болгох замаар
    аливаа сорилт, бэрхшээлийг урт хугацааны
    эерэг үр нөлөөтэйгээр шийдвэрлэх.


                                                29
Үндэслэл
Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй эерэг
нөлөөллийг ихэсгэж, сөрөг нөлөөллийг арилгах “төгс
шийдэл” гэж үгүй. Аливаа шийдэл бүр тухайн нөхцөл
байдалдаа тохирсон байх шаардлагатай.
Харин хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохдоо нэг
талаар нутгийн иргэдэд үүсч буй боломжуудыг тухайн
орон нутгийн давуу талуудад тулгуурласан хэлбэрээр аль
болох сайн ашиглах зарчмыг баримтлах нь зүйтэй.
Боломжуудыг илрүүлж, зөв тодорхойлж, үр дүнтэй
ашиглахад талууд хамтран ажиллах шаардлагатай.


                                                     30
I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах
нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх

Үндсэн аргачлалууд
1.       Боломжууд ба тэдгээрийг ашиглах талаар мэдээллээр
         хангах:
          Боломжуудыг аль болох нарийвчлан тодорхойлох
          Уг боломжуудыг орон нутгийн төвшинд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар
           хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэл, бүтээлч санааг бий
           болго, эдгээрийгээ хэрэгжүүлэх

2.       Боломжуудыг ашиглах чадавхийг бий болгох:
          Мэдлэг болон бусад үйлдвэрлэлийн орцуудын хангамжийг нэмэгдүүлэх
          Чадваржуулах
          Бүтэц, зохион байгуулалт, хамтын ажиллагааны зохистой хэлбэрүүдийг
           нэвтрүүлэх

3.       Боломжуудыг хэрхэн зөв ашиглахыг үлгэрлэн харуулах.

                                                                                 31
I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах
нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх
Дараахь аргуудыг хэрэглэж болно:

   Мэргэжлийн ур чадвар олгох сургалт: орон нутгийн
    хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй мэргэжил, ур чадварыг
    нутгийн иргэдийг эзэмшүүлэх;

   Жижиг, дунд бизнесийг дэмжих үйл ажиллагаа: уул уурхайн
    болон суурьшлыг даган шинээр бий болж буй зах зээлийн эрэлт
    хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгаас
    хангах чадавхийг нэмэгдүүлэх;

   Нутгийн иргэдийн бүлгүүд болон иргэний нийгмийн
    байгууллагуудыг чадавхижуулах: нутгийн иргэдийн хамтран
    үүрэг хариуцлага хүлээх чадварыг нэмэгдүүлэх, бодит үүрэг
    ногдуулах, ингэснээр төсөл, хөтөлбөрүүдийн ил тод
    байдал, тогтвортой үр нөлөөг сайжруулах, мөн талуудын
    хоорондын харилцааг эрчимжүүлэх.
                                                                  32
I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах
нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх
Жишээ: Бизнес холболтын дэд төсөл (ТХХУУС ба Дэлхийн банк)
•    Ховд аймгийн Цэцэг суманд хийгдэж буй бөгөөд Хөшөөтийн уурхайг эзэмшигч
     МоЭнКо компанитай хамтран ажиллаж байна.

•    Дэд төсөлд тус суманд хүнсний ногооны тариалан ба оѐдлын чиглэлээр
     ажилладаг 2 хоршоо хамрагдаж, Хөшөөтийн уурхайг дагаж бий болсон зах зээлд
     бүтээгдэхүүн нийлүүлсэн.

•    Төслөөс үзүүлсэн дэмжлэг: тоног төхөөрөмж, материалын зардал, сургалт

Гол үр дүн:
    1.   Дэд төсөлд хамрагдсан хоршоод хүнсний ногоо, оѐдлын бизнесийг тус
         суманд эрхэлж, бүтээгдэхүүнээ Хөшөөтийн уурхайн нийлүүлэлтийн
         сүлжээнд нийлүүлэх боломжийг амжилттай үлгэрлэн харуулсан.
    2.   Нутгийн иргэдийн ул уурхайг дагаж үүсч буй бизнесийн боломжийг бодитоор
         ашиглах, цаашид боломж, давуу талууддаа тулгуурласан жижиг дунд бизнес
         эрхлэх эрмэлзэл нэмэгдэж, сэтгэлгээний суурь тавигдсан.


                                                                               33
I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах
нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх
Жишээ: ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах төсөл (Энержи Ресурс)
•   Ухаа худаг төслийн нөлөөллийн 4 суманд мэргэжлийн зөвлөх байгууллагатай (Хөгжлийн
    шийдэл ТББ) хамтран хэрэгжүүлсэн.

•   Сургалт болон хөнгөлөлттэй зээлийн зуучлалын хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн.

Төслийн үр дүн 2011 онд




                                                                                        34
II. Сорилтоос боломж бий болгох

Боломжит арга замууд

   Аливаа сорилтыг шийдвэрлэхдээ нэмүү өртөг буюу шинэ боломж
    бий болгох аргачлалуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх;

   Уурхайгаас шалтгаалж үүссэн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхдээ сум
    орон нутгийн тогтвортой хөгжилд саад болж буй бусад асуудлуудыг
    хамтатган шийдвэрлэх, ингэснээр тухайн сорилтод дөрөөлөн
    хөгжлийн боломжийг бий болгох.



Нутгийн иргэд, уурхайн хоорондох маргааныг ч зөв өнцгөөс нь харж, зөв арга
барилаар хандаж чадвал боломж болгон хувиргах боломжтой. Маргаан
шийдвэрлэх үйл явц буюу тухай маргаан нь өөрөө талуудын урт хугацааны
харилцан ашигтай хамтын ажиллагааны суурийг тавьж өгсөн тохиолдол олон
байдаг.

                                                                         35
II. Сорилтоос боломж бий болгох

Жишээ: “Малчдын амьжиргаа” хөтөлбөр (Энержи Ресурс)

•   Энэхүү хөтөлбөр нь Ухаа худаг төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлтэд
    хамрагдсан 53 малчин өрхийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих
    зорилготой (Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдад)

•   Хөтөлбөрийн хүрээнд чадваржуулах сургалт болон хөнгөлөлттэй зээл
    авахад зуучлах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.

•   Энэхүү хөтөлбөр нь нүүлгэн шилжүүлэлтээс малчдад хохирол үүсч
    болох сорилтоос тус малчдад орон нутгийнхаа зах зээлийн эрэлт
    хэрэгцээнд нийцсэн бизнесээ хөгжүүлэх боломжийг бий болгож байна.




                                                                        36
II. Сорилтоос боломж бий болгох

Жишээ: Сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө
   (Энержи Ресурс)

•   Цогтцэций суманд хог ихэсч буй асуудлын улмаас Энержи Ресурс
    компани тус суманд хог хаягдлын менежментийн сургалт, семинарууд
    зохион байгуулж, сумын захиргаанд сумын хог хаягдлын менежментийн
    төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж өгчээ.

•   Түүнчлэн 500 га талбайд нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, нутгийн
    85 иргэнийг хамруулан, ажлын хөлс олгосон байна.

•   Уг үйл ажиллагаа нь хог хаягдал ихэсч буй сорилтоос Цогтцэций сумын
    ирээдүйн тогтвор хөгжилд чухал хэрэгцээтэй шийдлийг боловсруулах
    боломжийг бий болгожээ. Мөн нутгийн иргэдэд тодорхой хэмжээний
    орлого оруулсан байна.




                                                                          37
II. Сорилтоос боломж бий болгох

Сорилтоос боломж бий болгох зарим саналууд:
•   Сумын олон нийтийн үйлчилгээний ачаалал ихэсч буй сорилтыг зарим
    тохиолдолд шийдвэрлэхдээ Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны
    загварыг ашиглаж, өөрөөр хэлбэл төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд
    шилжүүлэх замаар нэг талаар төрийн үйлчилгээний ачааллыг бууруулах, нөгөө
    талаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн шинэ боломжийг бүрдүүлж
    өгч болно. Жишээ нь төрөөс буюу уул уурхайн компаниас нутгийн иргэдийн
    эрүүл мэндийн даатгалыг тогтмол төлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хувийн
    хэвшилд эмнэлгийн үйлчилгээ эрхлэх сонирхол бий болох бөгөөд үүнд
    уялдуулан төрөөс хариуцдаг эрүүл мэндийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр
    гүйцэтгүүлэх боломжтой болно.

•   Мөн амьдрах орчны аюулгүй байдал, тав тух алдагдаж буй сорилтыг
    шийдвэрлэхдээ байгаль орчны бохирдлын үнэлгээ, хог хаягдлын менежмент
    буюу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдэвтэй сургалт зэрэг зарим үйл
    ажиллагааг нутгийн иргэдийн бүлгүүд, иргэний нийгмийн байгууллагуудаар
    гүйцэтгүүлэх нь тухайн төслийн үр нөлөөг сайжруулахаас гадна талуудын
    хоорондох харилцааг сайжруулж, аливаа зөрчил маргаан үүсэхээс урьдчилан
    сэргийлэх боломжуудыг бий болгоно.
                                                                                 38
4. ТАЛУУДЫН ХАМТЫН
     АЖИЛЛАГААГ
     идэвхжүүлэх
 боломж, арга замууд
Талуудын оролцооны үндсэн зарчмууд

Эрдэс Баялаг, Газрын Тосны Сайд Нарын Олон Улсын Зөвлөлөөс
дараахь 5 зарчмыг дэвшүүлжээ.

1.   Зохистой харилцаа: Аль нэг тал ярьж, нөгөө нь сонсох бус жигд
     харилцах;

2.   Ил тод байдал: мэдээллийн ил тод байдлыг хангаж, эргэх холбоо бүхий
     харилцааг төлөвшүүлэх;

3.   Идэвхитэй хамтын ажиллагаа: Харилцан ашигтай үр дүнд хүрэхийн
     төлөө хамтран ажиллах;

4.   Бүх талуудын оролцоо: Нутгийн иргэд, бусад оролцогч талуудыг бүрэн
     зөв тодорхойлж, уул уурхайн үйл ажиллагаа явагдах нийт хугацаанд
     оролцоог нь хангах;

5.   Оролцооны эерэг уур амьсгал: Талуудын оролцоог харилцан
     итгэл, хүндэтгэлд тулгуурласан хэлбэрээр төлөвшүүлэх.
                                                                       40
Талуудын оролцооны үе шатууд ба чиг
хандлага

                                          Оролцооны төвшин

 Хамрагдагсдын тоо

  Харилцааны     Мэдээлэл
                              Зөвлөлдөх      Оролцох       Түншлэл
    стратеги     солилцох



Зурагт үзүүлсний дагуу талуудын оролцоо нь харилцааныхаа стратегиа
тодорхойлон, мэдээлэл солилцохоох эхлэх бөгөөд цаашид харилцан ашигтай
бодит хамтын ажиллагаа, түншлэл үүсч бий болдог. Оролцооны төвшин
ахих тусам талуудын зохион байгуулалт улам боловсронгуй тул нийт
хамрагдагсдын тоо цөөрөх хандлагатай байдаг.


                                                                     41
Орон нутаг дахь гол оролцогч талууд
   Бодлого, эрх зүйн орчин

        Нийгэм, соёлын орчин


                               Нутгийн иргэд




                                                    Иргэний
               Сумын
                                                   нийгмийн
              захиргаа
                                                 байгууллагууд



                                Уул уурхайн
                         компаниуд, оператор, ханган
                             нийлүүлэгч, туслан
                            гүйцэтгэгчдийн хамт




                                                                 42
Талуудын хамтын ажиллагааг сайжруулахад
шийдвэрлэх гол асуудлууд

1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох
2. Мэдээллийн ил тод байдлыг хангах
3. Нутгийн иргэдийн шууд оролцоог хангах
4. Талуудын хоорондын харилцааг боловсронгуй болгох




                                                      43
1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох:
   Сумын захиргаа
        “Сумын удирдлагууд уурхайтай харилцахдаа нутгийн иргэдийн эрх
                        ашгийг бүрэн төлөөлж чадна"
  30

  25

  20

N 15

  10

   5

   0
         Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
       Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                       Мэдэхгүй
                                 Цэцэг
                                 Tsetseg    Цогтцэций
                                           Tsogttsetsii



                                                                                    44
1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох:
   Сумын захиргаа
            “Сумын удирдлагууд уурхайн компанитай харилцахдаа нутгийн
              иргэдийн эрх ашгийн төлөө үр дүнтэй хамтран ажилладаг"
    25


    20


    15
N
    10


     5


     0
           Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
         Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                         Мэдэхгүй
                                   Цэцэг
                                   Tsetseg    Цогтцэций
                                             Tsogttsetsii



                                                                                      45
1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох:
   Сумын захиргаа
•   Сумын захиргааны эн тэргүүний үүрэг нь сумын төвшинд хууль журмыг
    сахиулж, хэрэгжилтийг нь хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн
    үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулахад оршино.
•   Сумын Засаг дарга, ЗДТГ болон ИТХ-ыг иргэд эсэргүүцэх нь харьцангуй бага
    боловч өөрсдийн шууд төлөөлөл биш гэж үзэх хандлага давамгайлж байна.
•   Талуудын хамтын ажиллагаанд сумдын захиргаадын эзлэх тохиромжтой (буюу
    бусад оролцогч талуудад хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн дөт) байр суурь нь
    нутгийн иргэд, тэднийг шууд төлөөлөх бүлгүүд болон уул уурхайн компанийн
    хооронд холбож, талуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх байр суурь юм.
Сайн туршлага:
Өмнөговь аймгийн Цогтэций сумын захиргаанд “Иргэний танхим” байгуулснаар
нутгийн иргэд буюу иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөл цуглаж уулзах
боломжийг бүрдүүлсэн байна.
Мөн тус сумын захиргааны хуучин байранд Цэций нутаг ТББ-д албан өрөө гаргаж
өгсөн нь иргэд ТББ-тай холбогдож, уулзах боломжийг бүрдүүлжээ.


                                                                               46
1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох:
   Нутгийн иргэд
•   Нутгийн иргэд эрх, үүргийнхээ талаар ойлголт багатай, эрх ашгаа хамгаалж, талуудын
    хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох чадавхи дутмаг байдал ажиглагдаж байна.

•   Жишээ нь Цэцэг суманд зохион байгуулсан нутгийн зөвлөлдөх уулзалтаар оролцогчид
    өөрсдийн үүргийг дараахь байдлаар тодорхойлжээ:
    –   Идэвхитэй иргэн байх (арга зам нь тодорхойгүй)
    –   Байгаа боломжуудыг ашиглан уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах
    –   Шаардлагатай нөхцөлд уурхайн эсрэг тэмцэх


•   Цаашид нутгийн иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд талууд дараахь 2 чиглэлээр
    хамтран ажиллах шаардлагатай. Үүнд:
    –   Эвлэлдэн нэгдэж, бүлгийн зохион байгуулалтад (нөхөрлөл, хоршоо болон ТББ) орох
        замаар байр сууриа бэхжүүлэх, ингэснээр бусад талуудтайгаа хариуцлага хүлээх
        чадвартай хуулийн этгээдийн төвшинд харьцах боломжтой болно
    –   Хууль дүрэм, орон нутгийн төвшний бусад дүрэм журам, талуудын хооронд хийгдсэн
        гэрээ хэлцлийн дагуу хүлээсэн шүрэг хариуцлага, эрх мэдлээ бүрэн
        ухамсарлаж, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох;
    –   Албан харилцаа, зөвшилцөл, гэрээ хэлцэл хийх ур чадвараа нэмэгдүүлэх.


                                                                                         47
1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох:
   Иргэний нийгмийн байгууллагууд
        “Иргэний нийгмийн байгууллагууд уурхайтай харилцахдаа нутгийн
                  иргэдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадна"
  20



  15



N 10



   5



   0
         Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
       Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                       Мэдэхгүй
                                 Цэцэг
                                 Tsetseg    Цогтцэций
                                           Tsogttsetsii



                                                                                    48
1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох:
   Иргэний нийгмийн байгууллагууд
•   Олон улсын туршлагаас үзвэл иргэний нийгмийн байгууллагууд нэг бол олон
    чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хэмжээний байгууллага болж, эсвэл
    тодорхой нутагт тодорхой чиглэлээр төрөлжсөн байгууллага болон төлөвших чиг
    хандлагатай байдаг.
•   Одоогоор уул уурхайн бүс нутгууд дахь иргэний нийгмийн байгууллагууд “нутгийн
    иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах” гэсэн хэт ерөнхий үүрэгтэйгээр
    ажиллаж буй нь тохиромжгүй. Учир нь:
    –   Хэт ерөнхий философитой байгууллага бусад оролцогч талуудтай ямар
        чиглэлээр хамтран ажиллах сонирхол, чадавхитай нь ойлгомжгүй байдаг.
    –   Аливаа хамтын ажиллагаа нь талуудаас тодорхой чадавхи, туршлага
        шаардах тул төрөлжсөн үйл ажиллагаа бүхий байгууллага хамтын
        ажиллагаанд илүү найдвартай түнш болж чадна.
•   Төрөлжих боломжтой чиглэлүүд: Уурхайн байгаль орчны нөлөөллийн
    хяналт, Нийгмийн нөлөөллийн хяналт, Нутгийн иргэдийн боловсролыг
    дээшлүүлэх (сургалт сурталчилгаа) г.м.
•   Жич: Энэхүү зөвлөмж нь зөвхөн тодорхой зорилгыг биелүүлэхээр байгуулагдаж, зорилго нь
    биелсэн нөхцөлд үйл ажиллагаа нь зогсдог хөдөлгөөнүүдэд хамааралгүй болно.

                                                                                            49
1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох:
   Уул уурхайн компаниуд
•   Уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр бусад
    оролцогч талуудтай хамтран ажиллахдаа тусламж, дэмжлэгийг өөрөө
    гардан гүйцэтгэхээс аль болох татгалзаж, цаашид өөрөө бие даан
    явагдах боломжтой хөгжлийн үйл явц, эерэг өөрчлөлтүүдэд гарааны
    дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох нь зүйтэй.
•   Мөн орон нутгийн оролцогч талуудтай харилцахдаа зааж сургагч буюу
    ивээн тэтгэгчийн бус, аль болох ижил төвшний хамтрагчийн байр
    сууринаас хандаж, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, ололт
    амжилтаа хуваалцахад суралцах хэрэгтэй.



                         CR бол PR биш!
             (Орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах ажил
                Компанийн сурталчилгааны Пиар биш!)



                                                                         50
2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг
   хангах
         “Уурхайн үйл ажиллагаа, компаниас орон нутаг, нутгийн иргэдэд
            үзүүлж буй тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл иргэдэд
                          хүртээмжтэй, ил тод байдаг"
  30

  25

  20

N 15

  10

   5

   0
         Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
       Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                       Мэдэхгүй
                                 Цэцэг
                                 Tsetseg    Цогтцэций
                                           Tsogttsetsii



                                                                                    51
2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах
   Яагаад?

       Ил тод бус байдал хардалт сэрдэлт, маргаан үүсэх хөрс нь болдог.

             “Уурхайн үйл ажиллагааны ашиг шимийг хэн хүртдэг вэ?"
  30

  25

  20

N 15

  10

   5

   0
        Зарим хүмүүс
       Some people in   Сумын
                         Local      Уурхайд
                                  Mine workers    ТББ,
                                                 CSOs      Нутгийн иргэд Мэдэхгүй/
                                                          All people in the Don't know/No
       the community удирдлагууд
                      government   ажиллагсад хөдөлгөөнүүд community
                                                              бүгдээрээ       хариулаагүй
                                                                               response
                        officials                              equally
                                    Цэцэг
                                   Tsetseg    Цогтцэций
                                             Tsogttsetsii

                                                                                            52
2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах
   Хэн хариуцах вэ?

•   Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын олон улсын жишиг
    стандартуудад мэдээллийн ил тод байдал эн тэргүүнд дурдагддаг. Иймээс юуны
    түрүүнд уул уурхайн компани бүр үйл ажиллагааныхаа талаар болон сум орон
    нутагт үзүүлж буй тусламж дэмжлэг, түүний зарцуулалтын талаарх мэдээллийг
    нутгийн иргэн бүрт хүрэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Мэдээллийн ил тод
    байдлыг хангах үйл ажиллагааны тусгай хөтөлбөр боловсруулж, төсөв батлах нь
    зүйтэй.
•   Мөн орон нутгийн засаг захиргаа талуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх
    үүргийг хүлээх, энэ үүргийг хүрээнд мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах
    ажлыг зохион байгуулах нь зүйтэй.
Сайн туршлага ба илүү сайжруулах нутгийн иргэдийн санал:
Өмнөговь аймгийн Цогтэций суманд Энержи Ресурс компани улирал тутам нутгийн
иргэдтэй мэдээллийн уулзалт зохион байгуулдаг туршлагыг иргэд сайшааж байна.
Гэвч тус суманд 3 том уурхай ажиллаж буй тул мэдээллийн уулзалтыг уурхай тус
бүрдээ бус сумын захиргаанаас нэгдсэн журмаар зохион байгуулж, үүнд 3 уурхайг
бүгдийг нь хамруулж байх санал дэвшүүлжээ.


                                                                                  53
3. Иргэдийн оролцоог хангах
   Уул уурхайн компаниуд
          “Уул уурхайн компани, нутгийн иргэд хоорондоо сайн харилцаатай"
    25


    20


    15
N
    10


     5


     0
           Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
         Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                         Мэдэхгүй
                                   Цэцэг
                                   Tsetseg    Цогтцэций
                                             Tsogttsetsii



                                                                                      54
3. Иргэдийн оролцоог хангах
   Уул уурхайн компаниуд
          “Нутгийн иргэн бүр уурхайн компанид үйл ажиллагааных нь талаар
                 үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, эрхтэй"
    25


    20


    15
N
    10


     5


     0
           Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
         Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                         Мэдэхгүй
                                   Цэцэг
                                   Tsetseg    Цогтцэций
                                             Tsogttsetsii



                                                                                      55
3. Иргэдийн оролцоог хангах
   Уул уурхайн компаниуд
            “Уурхайн зүгээс нутгийн иргэдийн санал хүсэлт, шүүмжид
                      анхааралтай, хариуцлагатай ханддаг"
  30

  25

  20

N 15

  10

   5

   0
         Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
       Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                       Мэдэхгүй
                                 Цэцэг
                                 Tsetseg    Цогтцэций
                                           Tsogttsetsii



                                                                                    56
3. Иргэдийн оролцоог хангах
   Уул уурхайн компаниуд
          “Уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй тусламж дэмжлэгийн
       зарцуулалтанд нутгийн иргэнийхээ хувьд оролцож буй арга хэлбэртээ
                           та сэтгэл хангалуун байдаг"
  30

  25

  20

N 15

  10

   5

   0
         Fully agree    Partly agree  Partly disagree Fully disagree
       Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй   Don't know
                                                                       Мэдэхгүй
                                 Цэцэг
                                 Tsetseg    Цогтцэций
                                           Tsogttsetsii



                                                                                    57
3. Иргэдийн оролцоог хангах
   Уул уурхайн компаниуд
•   “Уурхай, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” буюу “Сум хөгжүүлэх гэрээ”
    зэрэг уурхайн үүрэг, хариуцлагыг тодорхойлох гэрээ хэлцлүүд уурхай болон орон
    нутгийн захиргааны хооронд хийгдэж буй тул уурхай эргээд зөвхөн орон нутгийн
    захиргааны өмнө хариуцлага хүлээх тогтолцоо бий болж байна.
•   Уул уурхайн компаниудын орон нутгийн төвшинд зөвхөн орон нутгийн
    захиргааны өмнө бус, мөн нутгийн иргэдийн үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа
    тодорхой болгох, үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд
    нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагыг орон нутаг хөгжүүлэх гэрээний эрх
    тэгш нэг тал болгон хамруулах нь зүйтэй.
•   Ингэснээр нутгийн иргэд 2-р төвшний харилцагчид байдлаар оролцож буйг
    өөрчилж, бүх талууд нэг төвшинд тэгш эрхтэйгээр харилцах, харилцан бие
    биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх нөхцлийг бүрдүүлнэ.
•   Орон нутгийн өнөөгийн институцийн орчинд иргэдийн шууд төлөөллийн бүтэц нь
    засаг захиргааны анхан шатны нэгж болох БАГ юм. Иймээс уурхай, орон нутгийн
    хоорондох гэрээнд нутгийн иргэдийн саналыг хүлээж авахдаа баг бүрээс санал
    цуглуулж, сумын төвшинд нэгтгэх нь тохиромжтой. Үүнд сумын захиргаа биечилж
    оролцох шаардлагагүй. Багийн дарга нар шийдвэр гаргахад гишүүдээсээ давуу
    эрх эдлэхгүй бөгөөд багийн хурал зохион байгуулах, хурлаас гарсан санал
    зөвлөмжийг баталгаажуулах, дамжуулах үүрэг хүлээнэ.
                                                                                    58
4. Талуудын харилцааг боловсронгуй болгох
    Нутгийн иргэд ба уурхай

•   Нутгийн иргэдийн шууд оролцоо буюу эдгээр 2 талын хоорондох шууд харилцааг
    сайжруулах (өмнөх хэсэгт дурдсан)
•   Нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудыг идэвхжүүлэх, иргэдийг шинээр
    төлөөллийн байгууллага байгуулж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай төвшинд
    харьцахад чадавхижуулах;
•   Харилцааны арга, хэлбэрийг тухайн нутгийн онцлогт тохирсон
    хэлбэрээр, харилцан зөвшилцсөний үндсэн дээр үр дүнтэй зохион байгуулах;
Анхаарах зүйл:
•   Иргэдийн төлөөллийн ямар нэг эрлийз бүтэцтэй институци үүсгэх нь үр нөлөө
    багатай. Учир нь олон талын төлөөллөөс бүрдсэн ийм институци чухам аль
    талынх нь эрх ашгийг төлөөлж байгаа нь тодорхойгүй болдог.
•   Жишээ нь Цогтцэций суманд Энержи Ресурсын санаачлагаар, ИТХ-ын
    тогтоолоор 13 хүний бүрэлдэхүүнтэй “Иргэний зөвлөл” байгуулжээ. Гэтэл уг
    бүрэлдэхүүнд захиргааны 3 төлөөлөл, ИНБ-ын 3 төлөөлөл багтсан тул уг зөвлөл
    нь үнэн хэрэгтээ “Сумын захиргаа, нутгийн иргэд, иргэний нийгмийн
    байгууллагуудын зөвлөл” юм.
•   ИНБ-ын зарим төлөөлөл нь хувьд ашиг сонирхлын зөрчилтэй байвал уг зөвлөлд
    иргэдийн итгэх итгэл улам алдагддаг.                                      59
4. Талуудын харилцааг боловсронгуй болгох
    Нутгийн иргэд ба орон нутгийн захиргаа

•   Нутгийн иргэдтэйгээ “Мэдээллийн ил тод байдал”-ын гэрээ байгуулах, үүнд
    харилцааны механизмуудаа тусган, мөрдөж ажиллах.
•   Нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудыг идэвхжүүлэх, иргэдийг шинээр
    төлөөллийн байгууллага байгуулж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай төвшинд
    харьцахад чадавхижуулах;
•   Харилцааны арга, хэлбэрийг тухайн нутгийн онцлогт тохирсон
    хэлбэрээр, харилцан зөвшилцсөний үндсэн дээр үр дүнтэй зохион байгуулах;
Анхаарах зүйл:
•   Сумын захиргаадын хувьд мөн л иргэдийн төлөөллийн ямар нэг эрлийз бүтэцтэй
    институцийг захиргаанаас санаачилж, дэргэдээ байгуулах нь үр дүн муутай
    байна.
•   Жишээ нь Цэцэг сумын Засаг даргын санаачлагаар байгуулагдсан “Засаг даргын
    зөвлөл” нь иргэдэд шударгаар хандах бус, гишүүд нь хувийнхаа эрх ашигт
    нийцүүлэн ашигладаг “Лобби бүлэг” болсон гэж нутгийн зарим иргэд үзэж байна.
 Иймээс ямар нэг эрлийз бүтэц үүсгэхгүй байх, иргэдийн төлөөллийн бүлгийг
Захиргаанаас буюу өөр аль нэг оролцогч тал хөндлөнгөөс санаачлахгүй байх нь
                                  зүйтэй.
                                                                                   60
4. Талуудын харилцааг боловсронгуй болгох
    Нутгийн иргэд ба иргэний нийгмийн байгууллагууд

•   Иргэний нийгмийн байгууллагууд нутгийн иргэдийг бодит төлөөлөл гэдэг утгаар
    хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн дөхөм.
•   Гэвч Цогтцэций сумын Цэций нутаг ТББ-ын жишээнээс үзвэл ИНБ-ын удирдлагад
    ашиг сонирхлын зөрчил үүсэх (жишээ нь уурхайд ажилд орох) тохиолдолд
    иргэдийн итгэл алдагдах ба энэ нь бусад ИНБ-уудад ч сөргөөр нөлөөлдөг.
•   Иймээс ИНБ-ууд өөрсдөө иргэдийн байнгын хяналтан дор байж, ашиг сонирхлын
    зөрчил үүсэх тохиолдолд даруй залруулах механизмуудыг Дүрэмдээ шигтгэж
    өгөх шаардлагатай. Мөн байгууллагын удирдлага цөөн хүний гарт төвлөрөхөөс
    зайлсхийж, бүх гишүүдийн хурлын ба жирийн гишүүдийн, тэдгээрийн байгуулсан
    ажлын хэсгүүдийн эрх мэдлийг аль болох өндөр байлгах нь зүйтэй.
•   Өмнөх хэсэгт дурдсаны дагуу ИНБ-ууд цаашид тодорхой чиглэлүүдээр
    төрөлжиж, талуудын хамтын ажиллагааны идэвхитэй, хариуцлагатай оролцогч
    болоход анхаарч ажиллах нь зүйтэй.
•   ИНБ-ууд жижиг гэлтгүй олон нийтийн байгууллагын төвшинд ажиллаж, нутгийн
    иргэдэд үйл ажиллагаа, үр дүнгээ тогтмол мэдээлдэг байх шаардлагатай. Үйл
    ажиллагаа эхлэхдээ хурал цуглаан зохион байгуулж, иргэдийг нэг удаа
    идэвхжүүлээд дараа нь ажлынхаа үр дүнг эргээд тайлагнахгүй байх нь мөн
    иргэдийн итгэлийг алдахад хүргэнэ.
                                                                                  61
4. Талуудын харилцааг боловсронгуй болгох
    ИНБ, Орон нутгийн захиргаа болон Уурхайн 3 талт харилцаа

•   Орон нутгийн захиргаа болон уурхайн зүгээс ИНБ-уудтай тэгш эрхтэй
    хамтрагчийн төвшинд ажиллаж сурах шаардлагатай. Ялангуяа мэдээлэл
    солилцох, тодорхой ажил үүрэг ногдуулах (аутсорсинг), эсвэл түншлэл байгуулах
    зэрэг арга, механизмуудыг хэрэглэж болно. Шаардлагатай гэж үзвэл хамтын
    ажиллагааны тодорхой шалгуурыг нэвтрүүлж болно (жишээ нь гишүүдийн
    тоо, үйл ажиллагааны цар хүрээ, туршлага г.м.).
•   Уурхайгаас орон нутагтай байгуулах гэрээ, түүний хэрэгжилтэд Иргэний нийгмийн
    байгууллагуудыг дараахь хэлбэрээр оролцуулах нь зүйтэй:
    •   Тодорхой ажил, үүрэг ногдуулах;
    •   Гэрээний биелэлтэд хяналт тавих.
•   Уурхайн болон Захиргааны зүгээс ИНБ-уудын хөгжилд онцгой анхаарал
    тавьж, энэ чиглэлээр тодорхой ажлын хөтөлбөрийг зохих төсвийн хамт батлах
    шаардлагатай.
•   Цогтцэций сумын сайн туршлагад үндэслэн сумдын захиргаанаас томоохон ИНБ
    буюу ИНБ-уудын нэгдсэн холбоонд ажлын байр гаргаж өгөх нь зүйтэй.




                                                                                62
Дүгнэлт
• Уул уурхайг даган үүсч буй боломжуудын бодитоор ашиглая, үүний тулд ашиглах
  чадавхийг нь бүрдүүлье.
• Уул уурхайг даган үүсч буй ихэнхи сорилтуудад аль өнцгөөс хэрхэн хандахаас
  шалтгаалж бэрхшээл, эсвэл боломжийг бий болгож болно.
• Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд
   – Хэн ямар байр сууринаас ямар үүрэг хариуцлагатай оролцохыг тодорхойлох;
   – Мэдээллийн ил тод байдлыг хангах замаар эвсэг уур амьсгалд харилцан
     хяналт тавих боломжийг бүрдүүлэх;
   – Талуудын харилцаа, хамтын ажиллагаанд нутгийн иргэд тэгш эрхтэйгээр
     оролцох институцийн орчныг бүрдүүлэх, үүнд орон нутгийн нөхцөлд тохирсон
     бүтэц, арга замыг ашиглах;
   – Оролцогч талууд өөрсдийн давуу талаа түлхүү ашиглаж, эрсдэлээс зайлсхийх
     зарчмаар харилцаагаа боловсронгуй болгох шаардлагатай.


                                Хамгийн чухал нь:
 Бусдын төлөө ажиллах сэтгэлээс илүүтэйгээр, Бүгдээрээ тэгш эрхтэй хамтран
                    ажиллах сэтгэлгээг төлөвшүүлье!

                                                                                63
Анхаарал тавьсанд баярлалаа!



        Баастын Эрдэнэболор, PhD
Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн
               санаачлага ТББ-ын зөвлөх
       Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаач


                Гар утас: 9901-6533
         И-мэйл: b.erdenebolor@gmail.com




                                                       64

More Related Content

Viewers also liked

Reportsonworkshop
ReportsonworkshopReportsonworkshop
ReportsonworkshopMarry Oyuka
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарBayjuulagch
 
лекц 5 унб
лекц 5 унблекц 5 унб
лекц 5 унбbaljka311
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1nominbyambadorj
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааOyunsaikhan Tsagaankhuu
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3nominbyambadorj
 
бие даалт 1
бие даалт 1бие даалт 1
бие даалт 1baljka311
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5baljka311
 
уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1
уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1
уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1E-Gazarchin Online University
 
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэсАшигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэсE-Gazarchin Online University
 

Viewers also liked (20)

тоосжилт
тоосжилттоосжилт
тоосжилт
 
оаам л9
оаам л9оаам л9
оаам л9
 
Reportsonworkshop
ReportsonworkshopReportsonworkshop
Reportsonworkshop
 
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинарТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
ТЭЗҮ боловсруулагчдын уулзалт семинар
 
Population
PopulationPopulation
Population
 
лекц 5 унб
лекц 5 унблекц 5 унб
лекц 5 унб
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-1
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-3
 
бие даалт 1
бие даалт 1бие даалт 1
бие даалт 1
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
 
скарн орд
скарн ордскарн орд
скарн орд
 
Shutis
ShutisShutis
Shutis
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5
 
лекц № 13
лекц № 13лекц № 13
лекц № 13
 
уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1
уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1
уулын үйлдвэрлэлийн технологийн үндэс 1
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
 
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэсАшигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
 
мөнгө элемент
мөнгө элементмөнгө элемент
мөнгө элемент
 
Tsho lekts 1
Tsho lekts  1Tsho lekts  1
Tsho lekts 1
 

More from Enku Enkhtsetseg

Hariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuuHariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuuEnku Enkhtsetseg
 
Mining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_finalMining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_finalEnku Enkhtsetseg
 
Hariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuuHariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuuEnku Enkhtsetseg
 
Mongolia 2012 day 2 brereton
Mongolia 2012 day 2 breretonMongolia 2012 day 2 brereton
Mongolia 2012 day 2 breretonEnku Enkhtsetseg
 
Mongolia 2012 day 3 brereton
Mongolia 2012 day 3 breretonMongolia 2012 day 3 brereton
Mongolia 2012 day 3 breretonEnku Enkhtsetseg
 
Multi stakeholder collaboration
Multi stakeholder collaborationMulti stakeholder collaboration
Multi stakeholder collaborationEnku Enkhtsetseg
 
Mongolia 2012 day 1 brereton
Mongolia 2012 day 1 breretonMongolia 2012 day 1 brereton
Mongolia 2012 day 1 breretonEnku Enkhtsetseg
 
Ei map mongolia_rmipresentation_hires_ jim
Ei map mongolia_rmipresentation_hires_ jimEi map mongolia_rmipresentation_hires_ jim
Ei map mongolia_rmipresentation_hires_ jimEnku Enkhtsetseg
 

More from Enku Enkhtsetseg (11)

Hariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuuHariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuu
 
Niigmiin nuluulul
Niigmiin nuluululNiigmiin nuluulul
Niigmiin nuluulul
 
Mining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_finalMining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_final
 
Hariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuuHariutslagatai uul uurhai zuu
Hariutslagatai uul uurhai zuu
 
Mongolia 2012 day 2 brereton
Mongolia 2012 day 2 breretonMongolia 2012 day 2 brereton
Mongolia 2012 day 2 brereton
 
Mongolia 2012 day 3 brereton
Mongolia 2012 day 3 breretonMongolia 2012 day 3 brereton
Mongolia 2012 day 3 brereton
 
Rio tinto ca
Rio tinto caRio tinto ca
Rio tinto ca
 
Multi stakeholder collaboration
Multi stakeholder collaborationMulti stakeholder collaboration
Multi stakeholder collaboration
 
Mongolia 2012 day 1 brereton
Mongolia 2012 day 1 breretonMongolia 2012 day 1 brereton
Mongolia 2012 day 1 brereton
 
Ei map mongolia_rmipresentation_hires_ jim
Ei map mongolia_rmipresentation_hires_ jimEi map mongolia_rmipresentation_hires_ jim
Ei map mongolia_rmipresentation_hires_ jim
 
Rmi documentary project
Rmi documentary projectRmi documentary project
Rmi documentary project
 

Erdenebolor presentation1 mon

  • 1. „НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨХ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА“ БАГА ХУРАЛ Улаанбаатар, 2012 оны 10-р сарын 3 Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх боломжууд Б.Эрдэнэболор, PhD Тогтвортой Хөгжлийн Төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага 1
  • 2. Агуулга 1. Төслийн болон уул уурхайн нийгмийн нөлөөллийн судалгааны танилцуулга 2. Уул уурхайг даган нутгийн иргэдэд үүсч буй шинэ боломжууд ба тулгамдаж буй гол бэрхшээлүүд 3. Боломж, давуу талуудад тулгуурласан хөгжлийн чиг хандлага: үзэл баримтлал ба сайн туршлагууд 4. Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж, арга замууд Дүгнэлт 2
  • 3. 1. Төслийн болон судалгааны ТАНИЛЦУУЛГА
  • 4. „Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба орон нутгийн хөгжил“ төсөл Дэлхийн банкны санхүүжилтээр ТХТХУУС-аас хэрэгжүүлж буй уг төсөл нь дараахь зорилгуудтай:  Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ТХТХУУС-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар хүрээг нь өргөтгөх;  Оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаанд тулгуурлан, олон улсын сайн туршлагуудад үндэслэн уул уурхайн бүс нутгууд дахь талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийн боловсронгуй загвар, аргачлалуудыг боловсруулж, оролцогч талуудыг чадавхижуулах. Төсөл 2011 оны 12-р сараас эхэлж, 2012 оны 12-р сард дуусна 4
  • 5. „Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба орон нутгийн хөгжил“ төсөл Төслийн хүрээнд 2012 оны 10-р сар хүртэл гүйцэтгэсэн ажлууд:  Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлэх нийгмийн нөлөөллийн судалгаа  Орон нутгийн жижиг дунд бизнесийг уул уурхайд холбох дэд төсөл  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн “Оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх 5 алхам” сургалт  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлагын эхийг бэлтгэсэн;  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн вэбсайт (www.crp-network.mn);  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн “Үр дүнтэй хамтын ажиллагааг хэрхэн төлөвшүүлэх вэ?“ сэдэвт форум 5
  • 6. „Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба орон нутгийн хөгжил“ төсөл 2012 оныг дуусталх хугацаанд гүйцэтгэх ажлууд:  „Нийгмийн хариуцлагатай уул уурхайн төлөөх талуудын хамтын ажиллагаа“ бага хурал (Х сар)  Орон нутгийн удирдлагын албан хаагчид болон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудын семинар (Х сар)  Талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, маргаан шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийн нөхөн төлбөрийг боловсронгуй болгох сэдвээр зөвлөмж материал бэлтгэх (XI сар)  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн сургалт (ХI сар)  Австрали улсад туршлага судлах аялал (XII сар)  Төслийн тайлан (XII сар) 6
  • 7. Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй нийгмийн нөлөөллийн судалгаа Ховд аймаг, Цэцэг сум Өмнөговь аймаг, Цогтцэций сум 7
  • 8. Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй нийгмийн нөлөөллийн судалгаа Судалгааны зорилгууд : • Сумын төвшин дэх оролцогч талууд, тэдгээрийн үүрэг, хариуцлага ба харилцаа холбоо, хамтын ажиллагааны өнөөгийн төвшин, арга замуудыг тодорхойлох; • Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан нутгийн иргэдэд үүсч буй шинэ боломжууд ба тулгамдаж буй гол бэрхшээлүүдийг тодорхойлох; • Орон нутгийн төвшин дэх уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах талаар дүгнэлт гаргах; • Уул уурхайн нийгмийн сөрөг нөлөөллийн сааруулж, эерэг нөлөөллийг дэмжихэд оролцогч талуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх боломжуудыг илрүүлэх. Арга зүй: • Хоѐрдогч эх үүсвэрийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ судалгаа хийх • Уул уурхайн компаниудын төлөөлөлтэй ярилцлага хийх (МоЭнКо, Энержи Ресурс) • Нутгийн иргэдээс судалгаа авах – Үнэлгээний хуудас, асуулгын хуудсыг хослуулан ашигласан – Цэцэг суманд 58 хүн, Цогтцэций суманд 50, нийт 118 хүн хамрагдсан • Нутгийн иргэдийн зөвлөлдөх уулзалт (Цэцэг суманд 54, Цогтэций суманд 42 хүн оролцсон) • Бүлгийн хэлэлцүүлэг 8
  • 9. 2. Уул уурхайг даган нутгийн иргэдэд үүсч буй ШИНЭ БОЛОМЖУУД БА ГОЛ БЭРХШЭЭЛҮҮД
  • 10. Нийгмийн нөлөөллийн ерөнхий үнэлгээ “Уул уурхайн үйл ажиллагаа нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж байна" 25 20 15 N 10 5 0 Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Мэдэхгүй Don't know Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 10
  • 11. Нутгийн иргэдэд шинээр үүсч буй гол боломжууд 1. Ажлын байр нэмэгдсэн 2. Жижиг, дунд бизнес эрхлэхэд таатай зах зээлийн орчин бүрдэж байна 3. Бараа, үйлчилгээний хангамж сайжирсан 4. Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсон 5. Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсон 11
  • 12. Боломж 1: Ажлын байр нэмэгдсэн “Уул уурхайг дагаж манай суманд ажлын байр нэмэгдсэн" 30 25 20 N 15 10 5 0 Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Partly disagreeхэцүү Зөвшөөрөхгүй Fully agree Partly agree Зөвшөөрөхөд Fully disagree Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 12
  • 13. Хөшөөт уурхайд ажиллагсдын засаг захиргааны харъяалал (2011 оны 12-р сарын 31-ний байдлаар) Улаанбаатарын Ховдын Ажил олгогч Нийт харъяат харъяат МоЭнКо ХХК 40 64 104 Лейтон ХХК (гэрээт) 116 149 265 Лейтоны ханган нийлүүлэгчид 122 154 276 Бусад ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчид 62 41 103 Total 340 408 748 Ухаа худаг уурхайд нийт ажиллагсдын болон орон нутгийн ажиллагсдын тоо (2011 оны 12-р сарын 31-ний байдлаар) Ажил олгогч Ажиллагсдын тоо Энержи Ресурс 185 ЭР - Ухаа худаг салбар 96 Энержи Ресурс Майнинг ХХК 562 Трансговь ХХК 637 Энрес технологи LLC 118 Энержи ресурс Рэйл 19 Ухаа худаг ус хангамж ХХК 112 Нүүрсний зам ХХК 5 Энержи Ресурс Роад ХХК 66 Таван толгой нисэх буудал 9 Хангад эксплорейшн 156 Нийт ажиллагсдын тоо 1950 Өмнөговь аймгийн харъяат ажиллагсдын эзлэх хувь хэмжээ 29.7% 13
  • 14. Боломж 2: Жижиг, дунд бизнес эрхлэхэд таатай зах зээлийн орчин бүрдэж байна Энэхүү боломж нь дараахь өөрчлөлтүүдээс үүсч байна: 1. Орон нутгийн хүн амын цалин хөлсний болон бусад орлого нэмэгдсэнээр худалдан авах чадвар нь сайжирч байна; 2. Хүн ам нэмэгдэх хэрээр орон нутгийн зах зээл тэлж байна; 3. Бараа, материал, үйлчилгээний хангамж сайжирсан. 14
  • 15. Боломж 3: Бараа, үйлчилгээний хангамж сайжирсан “Уул уурхайг дагаж манай нутагт бараа үйлчилгээний хангамж сайжирсан" 25 20 15 N 10 5 0 Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 15
  • 16. Боломж 4: Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсон МоЭнКо ХХК Энержи Ресурс ХХК Ухаа худаг уурхайгаас БНХАУ-ын хил Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэл 245 км хатуу хучилттай зам хүртэл 311 км хатуу хучилттай зам Цогтцэций суманд шинэ соѐлын төв Цэцэг сумын соѐлын төвийн засвар; Ухаа худаг уурхайгаас сумын төв Цэцэг, Дарви сумдын апотекуудад эм хүртэл 12.5 км хатуу хучилттай зам нийлүүлсэн 18 мегаваттын дулааны цахилгаан Дарви сумын дунд сургуульд хандив; станц Зэрэг сумын дунд сургуульд хандив Цогтцэций суманд нисэх онгоцны буудал Ховд аймагт Хүүхэд, залуучуудын ордон барихад хандив Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүүлэх зорилгоор 2 худаг Ховд аймгийн МСҮТ-д хандив Сумын дунд сургуульд хандив г.м. г.м. 16
  • 17. Боломж 5: Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсон Орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны түгээмэл хэлбэрүүд: • Оюутны тэтгэлэгийн хөтөлбөр • Гамшиг тохиолдсон үед яаралтай тусламж • Орон нутгийн захиргаа, ЖДҮ эрхлэгчид, нийгмийн үйлчилгээнд хандив өгөх, • Орон нутгийн иргэд, байгууллагуудад нүүрс нийлүүлэх • Нутгийн иргэд, албан хаагчдыг чадавхижуулах • Урлаг, спортын арга хэмжээг ивээн тэтгэх Түгээмэл бус зарим хэлбэрүүд (Энержи Ресурс): • Нутгийн соѐлын өвийг хамгаалах хөтөлбөр • Сургуулийн түншлэл хөтөлбөр • Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах • Малчдын амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр 17
  • 18. Нутгийн иргэдэд тулгамдаж буй гол бэрхшээлүүд 1. Нүүлгэн шилжүүлэлтээс учрах эрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол; 2. Бэлчээрийн хүрэлцээ багасч, чанар муудах; 3. Амьдрах орчны аюулгүй байдал, тав тух алдагдах; 4. Олон нийтийн үйлчилгээний ачаалал ихсэх; 5. Хагарал зөрчилдөөн үүсэх суурь тавигдах (нутгийн иргэдийн хооронд болон нутгийн иргэд, уул уурхайн компанийн хооронд) 18
  • 19. Бэрхшээл 1: Нүүлгэн шилжүүлэлтээс учрах эрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол • Эдийн засгийн хохирол: Шинэ нутагт дасан зохицож чадахгүй, малын хашаа саравч дутагдалтай зэргээс шалтгаалж мал хорогдох • Нийгмийн хохирол: Дассан нутагтаа бүрдүүлсэн танил, хөрш, найз нөхдийн хүрээллээ алдахаас гадна шинэ нутагт бэлчээрийн маргаан үүсэх, үүнээс болж уугуул малчидтай зөрчилдөж, гадуурхагдах магадлалтай. 19
  • 20. Бэрхшээл 1: Нүүлгэн шилжүүлэлтээс учрах эрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол Ухаа худаг төслийн нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн орлого болон малын тоонд гарсан өөрчлөлт Эх сурвалж: Энержи Ресурс, 2011 20
  • 21. Бэрхшээл 2: Бэлчээрийн хүрэлцээ багасч, чанар муудах • Уурхайн байгууламж, кэмп, зам бариснаар, мөн малын бэлчээрт тээврийн хэрэгслүүд дураараа зам гаргах болсноос бэлчээрийн хэмжээ багассан; • Дээрх шалтгаануудын улмаас малчдын нүүдэллэх, оторлох боломж багассан. Ялангуяа бэлчээрийн ургац багатай говийн нөхцөлд малчдын нүүдэллэх боломж багасах нь маш их хохирол учруулдаг. • Бэлчээрийн усан хангамж буурч, агаарын тоосжилт ихэссэнээс, мөн бэлчээрийг ачааны машинууд талхилж буйгаас шалтгаалж бэлчээрийн ургамлын гарц, төрөл зүйлийн бүрэлдэхүүн буурч буйг нутгийн иргэд мэдээлж байна (энэ талаар манай төслөөс нарийвчилсан судалгаа хийгээгүй). 21
  • 22. Бэрхшээл 3: Амьдрах орчны аюулгүй байдал, тав тух алдагдах Уурхайн үйл ажиллагаа болон уурхайг даган нэмэгдэж буй хүн амын төвлөрлөөс шалтгаалан: • Тоосжилт нэмэгдэх • Дуу чимээ ихсэх • Шөнө гэрэлтэй байх • Зам тээврийн осол нэмэгдэх • Гэмт хэрэг нэмэгдэх • Халдварт өвчин нэмэгдэх • Хог хаягдал ихсэх зэрэг үр дагаврууд үүсч, нутгийн иргэдийн амьдрах орчинд аюул учруулах буюу тав тухыг алдагдуулж байна. 22
  • 23. Бэрхшээл 4: Олон нийтийн үйлчилгээний ачаалал ихсэх Уурхайн үйл ажиллагаа болон уурхайг даган эрчимжиж буй хүн амын төвлөрөл, жижиг дунд үйлдвэрийн хөгжил зэргээс шалтгаалж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, сумын захиргаа, цагдаа зэрэг олон нийтийн үйлчилгээний ачаалал хүчин чадлаас нь хэтрэх хандлагатай байна. Олон нийтийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол цаашид чанар, хүртээмж нь буурах ба үүнээс эн тэргүүнд эмзэг бүлгийн иргэд хохирох өндөр эрсдэлтэй. Бидний судалгаанд хамрагдсан Цогтцэций сумын иргэдийн 36% нь тус суманд сургууль, цэцэрлэг яаралтай шинээр барих шаардлагатай гэж үзжээ. Тус сумын хүн ам сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгдсэн байна. 23
  • 24. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь тавигдах “Нутгийн иргэд уул уурхайн ашиг шимийг жигд хүртдэг" 30 25 20 N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 24
  • 25. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь тавигдах “Уурхайн үйл ажиллагааны ашиг шимийг хэн хүртдэг вэ?" 30 25 20 N 15 10 5 0 Зарим хүмүүс Some people in Сумын Local Уурхайд Mine workers ТББ, CSOs Нутгийн иргэд Мэдэхгүй/ All people in the Don't know/No the community удирдлагууд government ажиллагсад хөдөлгөөнүүд community бүгдээрээ хариулаагүй response officials equally Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 25
  • 26. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь тавигдах Уул уурхай хөгжиж буй нутгуудад нутгийн иргэдийн дотор ашиг шим хүртэгсэд, эс хүртэгсэд гэсэн бүлгүүд үүсэх хандлага ажиглагдаж байна. Энэхүү ялгарал нь цаашид зөвхөн нутгийн иргэд, уурхайн хооронд бус, мөн иргэд хоорондоо зөрчилдөж хагаралдах суурийг тавьж байна. Ялангуяа ямар нэг ашиг шим хүртээгүй уугуул иргэд болон шинээр суурьшсан иргэдийн хооронд хагарал үүсч болзошгүй юм. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан малчид шинэ нутгийнхаа уугуул малчидтай бэлчээр булаацалдан зөрчилдөөн үүсэх эрсдэлтэй. Иймээс аливаа зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь уул уурхайн компаниуд болон орон нутгийн засаг захиргааны анхаарлын төвд байх зайлшгүй шаардлагатай. 26
  • 27. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурь тавигдах Бидэнд эцэг өвгөд баялаг үлдээсэн. Гэвч мөнгөтэй хүмүүс манай нутагт ирээд бидний өмнөөс шийдвэр гаргуулж, энэ баялгийн ашиг шимийг биднээс түрүүнд хүртэж байна. Уг нь уугуул иргэд гаднаас ирсэн хүмүүсээс давуу эрхтэй байх, энэ эрхийг нь уул уурхайн компани ч, орон нутгийн захиргаа ч хүндэтгэх ѐстой. Нутгийн иргэдийн зөвлөлдөх уулзалтанд оролцсон Цогтцэций сумын иргэн 27
  • 28. 3. Боломж, давуу талуудад тулгуурласан ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • 29. Боломж, давуу талуудад тулгуурласан хөгжлийн чиг хандлага: Үзэл баримтлал Оролцогч талуудын ил тод, байнгын харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх; II. Бэрхшээлээс боломжийг олж харах буюу сорилтоос боломжийг бий болгох замаар аливаа сорилт, бэрхшээлийг урт хугацааны эерэг үр нөлөөтэйгээр шийдвэрлэх. 29
  • 30. Үндэслэл Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг ихэсгэж, сөрөг нөлөөллийг арилгах “төгс шийдэл” гэж үгүй. Аливаа шийдэл бүр тухайн нөхцөл байдалдаа тохирсон байх шаардлагатай. Харин хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохдоо нэг талаар нутгийн иргэдэд үүсч буй боломжуудыг тухайн орон нутгийн давуу талуудад тулгуурласан хэлбэрээр аль болох сайн ашиглах зарчмыг баримтлах нь зүйтэй. Боломжуудыг илрүүлж, зөв тодорхойлж, үр дүнтэй ашиглахад талууд хамтран ажиллах шаардлагатай. 30
  • 31. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх Үндсэн аргачлалууд 1. Боломжууд ба тэдгээрийг ашиглах талаар мэдээллээр хангах:  Боломжуудыг аль болох нарийвчлан тодорхойлох  Уг боломжуудыг орон нутгийн төвшинд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэл, бүтээлч санааг бий болго, эдгээрийгээ хэрэгжүүлэх 2. Боломжуудыг ашиглах чадавхийг бий болгох:  Мэдлэг болон бусад үйлдвэрлэлийн орцуудын хангамжийг нэмэгдүүлэх  Чадваржуулах  Бүтэц, зохион байгуулалт, хамтын ажиллагааны зохистой хэлбэрүүдийг нэвтрүүлэх 3. Боломжуудыг хэрхэн зөв ашиглахыг үлгэрлэн харуулах. 31
  • 32. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх Дараахь аргуудыг хэрэглэж болно:  Мэргэжлийн ур чадвар олгох сургалт: орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй мэргэжил, ур чадварыг нутгийн иргэдийг эзэмшүүлэх;  Жижиг, дунд бизнесийг дэмжих үйл ажиллагаа: уул уурхайн болон суурьшлыг даган шинээр бий болж буй зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгаас хангах чадавхийг нэмэгдүүлэх;  Нутгийн иргэдийн бүлгүүд болон иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах: нутгийн иргэдийн хамтран үүрэг хариуцлага хүлээх чадварыг нэмэгдүүлэх, бодит үүрэг ногдуулах, ингэснээр төсөл, хөтөлбөрүүдийн ил тод байдал, тогтвортой үр нөлөөг сайжруулах, мөн талуудын хоорондын харилцааг эрчимжүүлэх. 32
  • 33. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх Жишээ: Бизнес холболтын дэд төсөл (ТХХУУС ба Дэлхийн банк) • Ховд аймгийн Цэцэг суманд хийгдэж буй бөгөөд Хөшөөтийн уурхайг эзэмшигч МоЭнКо компанитай хамтран ажиллаж байна. • Дэд төсөлд тус суманд хүнсний ногооны тариалан ба оѐдлын чиглэлээр ажилладаг 2 хоршоо хамрагдаж, Хөшөөтийн уурхайг дагаж бий болсон зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлсэн. • Төслөөс үзүүлсэн дэмжлэг: тоног төхөөрөмж, материалын зардал, сургалт Гол үр дүн: 1. Дэд төсөлд хамрагдсан хоршоод хүнсний ногоо, оѐдлын бизнесийг тус суманд эрхэлж, бүтээгдэхүүнээ Хөшөөтийн уурхайн нийлүүлэлтийн сүлжээнд нийлүүлэх боломжийг амжилттай үлгэрлэн харуулсан. 2. Нутгийн иргэдийн ул уурхайг дагаж үүсч буй бизнесийн боломжийг бодитоор ашиглах, цаашид боломж, давуу талууддаа тулгуурласан жижиг дунд бизнес эрхлэх эрмэлзэл нэмэгдэж, сэтгэлгээний суурь тавигдсан. 33
  • 34. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх Жишээ: ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах төсөл (Энержи Ресурс) • Ухаа худаг төслийн нөлөөллийн 4 суманд мэргэжлийн зөвлөх байгууллагатай (Хөгжлийн шийдэл ТББ) хамтран хэрэгжүүлсэн. • Сургалт болон хөнгөлөлттэй зээлийн зуучлалын хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн. Төслийн үр дүн 2011 онд 34
  • 35. II. Сорилтоос боломж бий болгох Боломжит арга замууд  Аливаа сорилтыг шийдвэрлэхдээ нэмүү өртөг буюу шинэ боломж бий болгох аргачлалуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх;  Уурхайгаас шалтгаалж үүссэн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхдээ сум орон нутгийн тогтвортой хөгжилд саад болж буй бусад асуудлуудыг хамтатган шийдвэрлэх, ингэснээр тухайн сорилтод дөрөөлөн хөгжлийн боломжийг бий болгох. Нутгийн иргэд, уурхайн хоорондох маргааныг ч зөв өнцгөөс нь харж, зөв арга барилаар хандаж чадвал боломж болгон хувиргах боломжтой. Маргаан шийдвэрлэх үйл явц буюу тухай маргаан нь өөрөө талуудын урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны суурийг тавьж өгсөн тохиолдол олон байдаг. 35
  • 36. II. Сорилтоос боломж бий болгох Жишээ: “Малчдын амьжиргаа” хөтөлбөр (Энержи Ресурс) • Энэхүү хөтөлбөр нь Ухаа худаг төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан 53 малчин өрхийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой (Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдад) • Хөтөлбөрийн хүрээнд чадваржуулах сургалт болон хөнгөлөлттэй зээл авахад зуучлах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ. • Энэхүү хөтөлбөр нь нүүлгэн шилжүүлэлтээс малчдад хохирол үүсч болох сорилтоос тус малчдад орон нутгийнхаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бизнесээ хөгжүүлэх боломжийг бий болгож байна. 36
  • 37. II. Сорилтоос боломж бий болгох Жишээ: Сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө (Энержи Ресурс) • Цогтцэций суманд хог ихэсч буй асуудлын улмаас Энержи Ресурс компани тус суманд хог хаягдлын менежментийн сургалт, семинарууд зохион байгуулж, сумын захиргаанд сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж өгчээ. • Түүнчлэн 500 га талбайд нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, нутгийн 85 иргэнийг хамруулан, ажлын хөлс олгосон байна. • Уг үйл ажиллагаа нь хог хаягдал ихэсч буй сорилтоос Цогтцэций сумын ирээдүйн тогтвор хөгжилд чухал хэрэгцээтэй шийдлийг боловсруулах боломжийг бий болгожээ. Мөн нутгийн иргэдэд тодорхой хэмжээний орлого оруулсан байна. 37
  • 38. II. Сорилтоос боломж бий болгох Сорилтоос боломж бий болгох зарим саналууд: • Сумын олон нийтийн үйлчилгээний ачаалал ихэсч буй сорилтыг зарим тохиолдолд шийдвэрлэхдээ Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загварыг ашиглаж, өөрөөр хэлбэл төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар нэг талаар төрийн үйлчилгээний ачааллыг бууруулах, нөгөө талаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн шинэ боломжийг бүрдүүлж өгч болно. Жишээ нь төрөөс буюу уул уурхайн компаниас нутгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг тогтмол төлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хувийн хэвшилд эмнэлгийн үйлчилгээ эрхлэх сонирхол бий болох бөгөөд үүнд уялдуулан төрөөс хариуцдаг эрүүл мэндийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой болно. • Мөн амьдрах орчны аюулгүй байдал, тав тух алдагдаж буй сорилтыг шийдвэрлэхдээ байгаль орчны бохирдлын үнэлгээ, хог хаягдлын менежмент буюу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдэвтэй сургалт зэрэг зарим үйл ажиллагааг нутгийн иргэдийн бүлгүүд, иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь тухайн төслийн үр нөлөөг сайжруулахаас гадна талуудын хоорондох харилцааг сайжруулж, аливаа зөрчил маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжуудыг бий болгоно. 38
  • 39. 4. ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ идэвхжүүлэх боломж, арга замууд
  • 40. Талуудын оролцооны үндсэн зарчмууд Эрдэс Баялаг, Газрын Тосны Сайд Нарын Олон Улсын Зөвлөлөөс дараахь 5 зарчмыг дэвшүүлжээ. 1. Зохистой харилцаа: Аль нэг тал ярьж, нөгөө нь сонсох бус жигд харилцах; 2. Ил тод байдал: мэдээллийн ил тод байдлыг хангаж, эргэх холбоо бүхий харилцааг төлөвшүүлэх; 3. Идэвхитэй хамтын ажиллагаа: Харилцан ашигтай үр дүнд хүрэхийн төлөө хамтран ажиллах; 4. Бүх талуудын оролцоо: Нутгийн иргэд, бусад оролцогч талуудыг бүрэн зөв тодорхойлж, уул уурхайн үйл ажиллагаа явагдах нийт хугацаанд оролцоог нь хангах; 5. Оролцооны эерэг уур амьсгал: Талуудын оролцоог харилцан итгэл, хүндэтгэлд тулгуурласан хэлбэрээр төлөвшүүлэх. 40
  • 41. Талуудын оролцооны үе шатууд ба чиг хандлага Оролцооны төвшин Хамрагдагсдын тоо Харилцааны Мэдээлэл Зөвлөлдөх Оролцох Түншлэл стратеги солилцох Зурагт үзүүлсний дагуу талуудын оролцоо нь харилцааныхаа стратегиа тодорхойлон, мэдээлэл солилцохоох эхлэх бөгөөд цаашид харилцан ашигтай бодит хамтын ажиллагаа, түншлэл үүсч бий болдог. Оролцооны төвшин ахих тусам талуудын зохион байгуулалт улам боловсронгуй тул нийт хамрагдагсдын тоо цөөрөх хандлагатай байдаг. 41
  • 42. Орон нутаг дахь гол оролцогч талууд Бодлого, эрх зүйн орчин Нийгэм, соёлын орчин Нутгийн иргэд Иргэний Сумын нийгмийн захиргаа байгууллагууд Уул уурхайн компаниуд, оператор, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийн хамт 42
  • 43. Талуудын хамтын ажиллагааг сайжруулахад шийдвэрлэх гол асуудлууд 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох 2. Мэдээллийн ил тод байдлыг хангах 3. Нутгийн иргэдийн шууд оролцоог хангах 4. Талуудын хоорондын харилцааг боловсронгуй болгох 43
  • 44. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Сумын захиргаа “Сумын удирдлагууд уурхайтай харилцахдаа нутгийн иргэдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадна" 30 25 20 N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 44
  • 45. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Сумын захиргаа “Сумын удирдлагууд уурхайн компанитай харилцахдаа нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө үр дүнтэй хамтран ажилладаг" 25 20 15 N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 45
  • 46. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Сумын захиргаа • Сумын захиргааны эн тэргүүний үүрэг нь сумын төвшинд хууль журмыг сахиулж, хэрэгжилтийг нь хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулахад оршино. • Сумын Засаг дарга, ЗДТГ болон ИТХ-ыг иргэд эсэргүүцэх нь харьцангуй бага боловч өөрсдийн шууд төлөөлөл биш гэж үзэх хандлага давамгайлж байна. • Талуудын хамтын ажиллагаанд сумдын захиргаадын эзлэх тохиромжтой (буюу бусад оролцогч талуудад хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн дөт) байр суурь нь нутгийн иргэд, тэднийг шууд төлөөлөх бүлгүүд болон уул уурхайн компанийн хооронд холбож, талуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх байр суурь юм. Сайн туршлага: Өмнөговь аймгийн Цогтэций сумын захиргаанд “Иргэний танхим” байгуулснаар нутгийн иргэд буюу иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөл цуглаж уулзах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн тус сумын захиргааны хуучин байранд Цэций нутаг ТББ-д албан өрөө гаргаж өгсөн нь иргэд ТББ-тай холбогдож, уулзах боломжийг бүрдүүлжээ. 46
  • 47. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Нутгийн иргэд • Нутгийн иргэд эрх, үүргийнхээ талаар ойлголт багатай, эрх ашгаа хамгаалж, талуудын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох чадавхи дутмаг байдал ажиглагдаж байна. • Жишээ нь Цэцэг суманд зохион байгуулсан нутгийн зөвлөлдөх уулзалтаар оролцогчид өөрсдийн үүргийг дараахь байдлаар тодорхойлжээ: – Идэвхитэй иргэн байх (арга зам нь тодорхойгүй) – Байгаа боломжуудыг ашиглан уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах – Шаардлагатай нөхцөлд уурхайн эсрэг тэмцэх • Цаашид нутгийн иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд талууд дараахь 2 чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай. Үүнд: – Эвлэлдэн нэгдэж, бүлгийн зохион байгуулалтад (нөхөрлөл, хоршоо болон ТББ) орох замаар байр сууриа бэхжүүлэх, ингэснээр бусад талуудтайгаа хариуцлага хүлээх чадвартай хуулийн этгээдийн төвшинд харьцах боломжтой болно – Хууль дүрэм, орон нутгийн төвшний бусад дүрэм журам, талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлцлийн дагуу хүлээсэн шүрэг хариуцлага, эрх мэдлээ бүрэн ухамсарлаж, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох; – Албан харилцаа, зөвшилцөл, гэрээ хэлцэл хийх ур чадвараа нэмэгдүүлэх. 47
  • 48. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Иргэний нийгмийн байгууллагууд “Иргэний нийгмийн байгууллагууд уурхайтай харилцахдаа нутгийн иргэдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадна" 20 15 N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 48
  • 49. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Иргэний нийгмийн байгууллагууд • Олон улсын туршлагаас үзвэл иргэний нийгмийн байгууллагууд нэг бол олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хэмжээний байгууллага болж, эсвэл тодорхой нутагт тодорхой чиглэлээр төрөлжсөн байгууллага болон төлөвших чиг хандлагатай байдаг. • Одоогоор уул уурхайн бүс нутгууд дахь иргэний нийгмийн байгууллагууд “нутгийн иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах” гэсэн хэт ерөнхий үүрэгтэйгээр ажиллаж буй нь тохиромжгүй. Учир нь: – Хэт ерөнхий философитой байгууллага бусад оролцогч талуудтай ямар чиглэлээр хамтран ажиллах сонирхол, чадавхитай нь ойлгомжгүй байдаг. – Аливаа хамтын ажиллагаа нь талуудаас тодорхой чадавхи, туршлага шаардах тул төрөлжсөн үйл ажиллагаа бүхий байгууллага хамтын ажиллагаанд илүү найдвартай түнш болж чадна. • Төрөлжих боломжтой чиглэлүүд: Уурхайн байгаль орчны нөлөөллийн хяналт, Нийгмийн нөлөөллийн хяналт, Нутгийн иргэдийн боловсролыг дээшлүүлэх (сургалт сурталчилгаа) г.м. • Жич: Энэхүү зөвлөмж нь зөвхөн тодорхой зорилгыг биелүүлэхээр байгуулагдаж, зорилго нь биелсэн нөхцөлд үйл ажиллагаа нь зогсдог хөдөлгөөнүүдэд хамааралгүй болно. 49
  • 50. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Уул уурхайн компаниуд • Уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр бусад оролцогч талуудтай хамтран ажиллахдаа тусламж, дэмжлэгийг өөрөө гардан гүйцэтгэхээс аль болох татгалзаж, цаашид өөрөө бие даан явагдах боломжтой хөгжлийн үйл явц, эерэг өөрчлөлтүүдэд гарааны дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох нь зүйтэй. • Мөн орон нутгийн оролцогч талуудтай харилцахдаа зааж сургагч буюу ивээн тэтгэгчийн бус, аль болох ижил төвшний хамтрагчийн байр сууринаас хандаж, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, ололт амжилтаа хуваалцахад суралцах хэрэгтэй. CR бол PR биш! (Орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах ажил Компанийн сурталчилгааны Пиар биш!) 50
  • 51. 2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах “Уурхайн үйл ажиллагаа, компаниас орон нутаг, нутгийн иргэдэд үзүүлж буй тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл иргэдэд хүртээмжтэй, ил тод байдаг" 30 25 20 N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 51
  • 52. 2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах Яагаад? Ил тод бус байдал хардалт сэрдэлт, маргаан үүсэх хөрс нь болдог. “Уурхайн үйл ажиллагааны ашиг шимийг хэн хүртдэг вэ?" 30 25 20 N 15 10 5 0 Зарим хүмүүс Some people in Сумын Local Уурхайд Mine workers ТББ, CSOs Нутгийн иргэд Мэдэхгүй/ All people in the Don't know/No the community удирдлагууд government ажиллагсад хөдөлгөөнүүд community бүгдээрээ хариулаагүй response officials equally Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 52
  • 53. 2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах Хэн хариуцах вэ? • Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын олон улсын жишиг стандартуудад мэдээллийн ил тод байдал эн тэргүүнд дурдагддаг. Иймээс юуны түрүүнд уул уурхайн компани бүр үйл ажиллагааныхаа талаар болон сум орон нутагт үзүүлж буй тусламж дэмжлэг, түүний зарцуулалтын талаарх мэдээллийг нутгийн иргэн бүрт хүрэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Мэдээллийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааны тусгай хөтөлбөр боловсруулж, төсөв батлах нь зүйтэй. • Мөн орон нутгийн засаг захиргаа талуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх үүргийг хүлээх, энэ үүргийг хүрээнд мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Сайн туршлага ба илүү сайжруулах нутгийн иргэдийн санал: Өмнөговь аймгийн Цогтэций суманд Энержи Ресурс компани улирал тутам нутгийн иргэдтэй мэдээллийн уулзалт зохион байгуулдаг туршлагыг иргэд сайшааж байна. Гэвч тус суманд 3 том уурхай ажиллаж буй тул мэдээллийн уулзалтыг уурхай тус бүрдээ бус сумын захиргаанаас нэгдсэн журмаар зохион байгуулж, үүнд 3 уурхайг бүгдийг нь хамруулж байх санал дэвшүүлжээ. 53
  • 54. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Уул уурхайн компани, нутгийн иргэд хоорондоо сайн харилцаатай" 25 20 15 N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 54
  • 55. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Нутгийн иргэн бүр уурхайн компанид үйл ажиллагааных нь талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, эрхтэй" 25 20 15 N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 55
  • 56. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Уурхайн зүгээс нутгийн иргэдийн санал хүсэлт, шүүмжид анхааралтай, хариуцлагатай ханддаг" 30 25 20 N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 56
  • 57. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй тусламж дэмжлэгийн зарцуулалтанд нутгийн иргэнийхээ хувьд оролцож буй арга хэлбэртээ та сэтгэл хангалуун байдаг" 30 25 20 N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Don't know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 57
  • 58. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд • “Уурхай, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” буюу “Сум хөгжүүлэх гэрээ” зэрэг уурхайн үүрэг, хариуцлагыг тодорхойлох гэрээ хэлцлүүд уурхай болон орон нутгийн захиргааны хооронд хийгдэж буй тул уурхай эргээд зөвхөн орон нутгийн захиргааны өмнө хариуцлага хүлээх тогтолцоо бий болж байна. • Уул уурхайн компаниудын орон нутгийн төвшинд зөвхөн орон нутгийн захиргааны өмнө бус, мөн нутгийн иргэдийн үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа тодорхой болгох, үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагыг орон нутаг хөгжүүлэх гэрээний эрх тэгш нэг тал болгон хамруулах нь зүйтэй. • Ингэснээр нутгийн иргэд 2-р төвшний харилцагчид байдлаар оролцож буйг өөрчилж, бүх талууд нэг төвшинд тэгш эрхтэйгээр харилцах, харилцан бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх нөхцлийг бүрдүүлнэ. • Орон нутгийн өнөөгийн институцийн орчинд иргэдийн шууд төлөөллийн бүтэц нь засаг захиргааны анхан шатны нэгж болох БАГ юм. Иймээс уурхай, орон нутгийн хоорондох гэрээнд нутгийн иргэдийн саналыг хүлээж авахдаа баг бүрээс санал цуглуулж, сумын төвшинд нэгтгэх нь тохиромжтой. Үүнд сумын захиргаа биечилж оролцох шаардлагагүй. Багийн дарга нар шийдвэр гаргахад гишүүдээсээ давуу эрх эдлэхгүй бөгөөд багийн хурал зохион байгуулах, хурлаас гарсан санал зөвлөмжийг баталгаажуулах, дамжуулах үүрэг хүлээнэ. 58
  • 59. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох Нутгийн иргэд ба уурхай • Нутгийн иргэдийн шууд оролцоо буюу эдгээр 2 талын хоорондох шууд харилцааг сайжруулах (өмнөх хэсэгт дурдсан) • Нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудыг идэвхжүүлэх, иргэдийг шинээр төлөөллийн байгууллага байгуулж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай төвшинд харьцахад чадавхижуулах; • Харилцааны арга, хэлбэрийг тухайн нутгийн онцлогт тохирсон хэлбэрээр, харилцан зөвшилцсөний үндсэн дээр үр дүнтэй зохион байгуулах; Анхаарах зүйл: • Иргэдийн төлөөллийн ямар нэг эрлийз бүтэцтэй институци үүсгэх нь үр нөлөө багатай. Учир нь олон талын төлөөллөөс бүрдсэн ийм институци чухам аль талынх нь эрх ашгийг төлөөлж байгаа нь тодорхойгүй болдог. • Жишээ нь Цогтцэций суманд Энержи Ресурсын санаачлагаар, ИТХ-ын тогтоолоор 13 хүний бүрэлдэхүүнтэй “Иргэний зөвлөл” байгуулжээ. Гэтэл уг бүрэлдэхүүнд захиргааны 3 төлөөлөл, ИНБ-ын 3 төлөөлөл багтсан тул уг зөвлөл нь үнэн хэрэгтээ “Сумын захиргаа, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл” юм. • ИНБ-ын зарим төлөөлөл нь хувьд ашиг сонирхлын зөрчилтэй байвал уг зөвлөлд иргэдийн итгэх итгэл улам алдагддаг. 59
  • 60. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох Нутгийн иргэд ба орон нутгийн захиргаа • Нутгийн иргэдтэйгээ “Мэдээллийн ил тод байдал”-ын гэрээ байгуулах, үүнд харилцааны механизмуудаа тусган, мөрдөж ажиллах. • Нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудыг идэвхжүүлэх, иргэдийг шинээр төлөөллийн байгууллага байгуулж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай төвшинд харьцахад чадавхижуулах; • Харилцааны арга, хэлбэрийг тухайн нутгийн онцлогт тохирсон хэлбэрээр, харилцан зөвшилцсөний үндсэн дээр үр дүнтэй зохион байгуулах; Анхаарах зүйл: • Сумын захиргаадын хувьд мөн л иргэдийн төлөөллийн ямар нэг эрлийз бүтэцтэй институцийг захиргаанаас санаачилж, дэргэдээ байгуулах нь үр дүн муутай байна. • Жишээ нь Цэцэг сумын Засаг даргын санаачлагаар байгуулагдсан “Засаг даргын зөвлөл” нь иргэдэд шударгаар хандах бус, гишүүд нь хувийнхаа эрх ашигт нийцүүлэн ашигладаг “Лобби бүлэг” болсон гэж нутгийн зарим иргэд үзэж байна. Иймээс ямар нэг эрлийз бүтэц үүсгэхгүй байх, иргэдийн төлөөллийн бүлгийг Захиргаанаас буюу өөр аль нэг оролцогч тал хөндлөнгөөс санаачлахгүй байх нь зүйтэй. 60
  • 61. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох Нутгийн иргэд ба иргэний нийгмийн байгууллагууд • Иргэний нийгмийн байгууллагууд нутгийн иргэдийг бодит төлөөлөл гэдэг утгаар хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн дөхөм. • Гэвч Цогтцэций сумын Цэций нутаг ТББ-ын жишээнээс үзвэл ИНБ-ын удирдлагад ашиг сонирхлын зөрчил үүсэх (жишээ нь уурхайд ажилд орох) тохиолдолд иргэдийн итгэл алдагдах ба энэ нь бусад ИНБ-уудад ч сөргөөр нөлөөлдөг. • Иймээс ИНБ-ууд өөрсдөө иргэдийн байнгын хяналтан дор байж, ашиг сонирхлын зөрчил үүсэх тохиолдолд даруй залруулах механизмуудыг Дүрэмдээ шигтгэж өгөх шаардлагатай. Мөн байгууллагын удирдлага цөөн хүний гарт төвлөрөхөөс зайлсхийж, бүх гишүүдийн хурлын ба жирийн гишүүдийн, тэдгээрийн байгуулсан ажлын хэсгүүдийн эрх мэдлийг аль болох өндөр байлгах нь зүйтэй. • Өмнөх хэсэгт дурдсаны дагуу ИНБ-ууд цаашид тодорхой чиглэлүүдээр төрөлжиж, талуудын хамтын ажиллагааны идэвхитэй, хариуцлагатай оролцогч болоход анхаарч ажиллах нь зүйтэй. • ИНБ-ууд жижиг гэлтгүй олон нийтийн байгууллагын төвшинд ажиллаж, нутгийн иргэдэд үйл ажиллагаа, үр дүнгээ тогтмол мэдээлдэг байх шаардлагатай. Үйл ажиллагаа эхлэхдээ хурал цуглаан зохион байгуулж, иргэдийг нэг удаа идэвхжүүлээд дараа нь ажлынхаа үр дүнг эргээд тайлагнахгүй байх нь мөн иргэдийн итгэлийг алдахад хүргэнэ. 61
  • 62. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох ИНБ, Орон нутгийн захиргаа болон Уурхайн 3 талт харилцаа • Орон нутгийн захиргаа болон уурхайн зүгээс ИНБ-уудтай тэгш эрхтэй хамтрагчийн төвшинд ажиллаж сурах шаардлагатай. Ялангуяа мэдээлэл солилцох, тодорхой ажил үүрэг ногдуулах (аутсорсинг), эсвэл түншлэл байгуулах зэрэг арга, механизмуудыг хэрэглэж болно. Шаардлагатай гэж үзвэл хамтын ажиллагааны тодорхой шалгуурыг нэвтрүүлж болно (жишээ нь гишүүдийн тоо, үйл ажиллагааны цар хүрээ, туршлага г.м.). • Уурхайгаас орон нутагтай байгуулах гэрээ, түүний хэрэгжилтэд Иргэний нийгмийн байгууллагуудыг дараахь хэлбэрээр оролцуулах нь зүйтэй: • Тодорхой ажил, үүрэг ногдуулах; • Гэрээний биелэлтэд хяналт тавих. • Уурхайн болон Захиргааны зүгээс ИНБ-уудын хөгжилд онцгой анхаарал тавьж, энэ чиглэлээр тодорхой ажлын хөтөлбөрийг зохих төсвийн хамт батлах шаардлагатай. • Цогтцэций сумын сайн туршлагад үндэслэн сумдын захиргаанаас томоохон ИНБ буюу ИНБ-уудын нэгдсэн холбоонд ажлын байр гаргаж өгөх нь зүйтэй. 62
  • 63. Дүгнэлт • Уул уурхайг даган үүсч буй боломжуудын бодитоор ашиглая, үүний тулд ашиглах чадавхийг нь бүрдүүлье. • Уул уурхайг даган үүсч буй ихэнхи сорилтуудад аль өнцгөөс хэрхэн хандахаас шалтгаалж бэрхшээл, эсвэл боломжийг бий болгож болно. • Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд – Хэн ямар байр сууринаас ямар үүрэг хариуцлагатай оролцохыг тодорхойлох; – Мэдээллийн ил тод байдлыг хангах замаар эвсэг уур амьсгалд харилцан хяналт тавих боломжийг бүрдүүлэх; – Талуудын харилцаа, хамтын ажиллагаанд нутгийн иргэд тэгш эрхтэйгээр оролцох институцийн орчныг бүрдүүлэх, үүнд орон нутгийн нөхцөлд тохирсон бүтэц, арга замыг ашиглах; – Оролцогч талууд өөрсдийн давуу талаа түлхүү ашиглаж, эрсдэлээс зайлсхийх зарчмаар харилцаагаа боловсронгуй болгох шаардлагатай. Хамгийн чухал нь: Бусдын төлөө ажиллах сэтгэлээс илүүтэйгээр, Бүгдээрээ тэгш эрхтэй хамтран ажиллах сэтгэлгээг төлөвшүүлье! 63
  • 64. Анхаарал тавьсанд баярлалаа! Баастын Эрдэнэболор, PhD Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ-ын зөвлөх Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаач Гар утас: 9901-6533 И-мэйл: b.erdenebolor@gmail.com 64

Editor's Notes

  1. Conference: 10:15 - 10:45. Summary of the Discussion paper No. 1 “Social impacts of mining: challenges and opportunities for local communities” incl. BLA-results, and the Discussion paper No. 2 “Frameworks and options for improving stakeholder collaboration, dispute resolution and compensation of displaced people in mining areas”.