SlideShare a Scribd company logo
1 of 21
Монгол Улсын Их Сургууль
Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
/Сэтгүүлзүйн тэнхим/

Бие даалт
Сэдэв: “Хархорум хот”
Шалгасан:…………….......

/Монголын түүх/

Гүйцэтгэсэн:……….........…........…А.Цацралтөгс/ОУСЗ/
tГГtpГ://mix.ННminiih.comН

Улаанбаатар
2012 он
ОРШИЛ
Чингис хааны өлгий нутаг Ар Монгол буюу НҮБ-ын бүрэн эрхт гишүүн одоогийн
ардчилсан Монголыг зорих гадаадын зочин, жуулчдын хамгийн түрүүнд очиж
үзэхийг хүсдэг газар бол Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хар Хором (
Дундад эртний монголоор Кара Корум) хот буюу одоогийн Хархорин юм. Гэтэл
сүүлийн үед түүх соёлын дурсгалт зүйлс бүтээн байгуулалт, уул уурхайн хайгуул,
олборлолтын явцад маш их үрэгдэж байгаа нь бидний санааг зовоож байгаа.
Өнөө маргаашийн хэд гурван төгрөгийн ашиг харж уул хаданд буй булш,
хиргэсүүрийг ухаж төнхдөг иргэд ч байна. 1999 онд Өмнөговь аймгийн Ноён
сумын нутагт Цагаан ханангийн агуйгаас эртний хатмал шарилыг гаргаж нутгийн
ухвар мөчид иргэд шатаасан байсан. Гэтэл энэ нь ХIY зууны үеийн Монголын
язгууртны шарил болохыг археологич Амартүвшингийн хамт очиж тогтоосон.
Хэрэв бүрэн бүтнээрээ байсан бол тухайн үеийн монгол хүний дүр төрх,
оршуулгын зан үйл гээд олон юмыг олж мэдэж болох ховор олдвор байсан.
Сүүлийн мэдээллээр Хэнтийн Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны аварга
ордны туурь байдаг газарт хайгуулын лиценз олгосон байгаa. Хар хорум хот
тухайн үедээ асар том байсан бөгөөд хот байгуулалт төлөвлөлт нь тэр үеийн
хамгийн дэвшилтэт арга хэлбэрийг сонгож байсныг нотолдог юм. Цэвэр бохир
усны шугам, хотын доторх цэцэрлэгжилт, дүүргүүд нь хэчнээн нарийн зохион
байгуулалттай болохыг одоо ч илрүүлсээр байгаа. Бидний үед харамсалтай нь
үлдэж хоцроогүй ч тухайн үедээ дэлхийн нийслэл хот гэдэг алдар нэрийг
хүртэхүйц эрхтэй баян тансаг хот байжээ. Ийм ч учраас миний бие энэхүү бие
даалтыг эзэнт гүрний нийслэл Хар Хорумын тухай бичхээр шийдсэн юм.
Товч түүх
Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэжээ. Харин тэнд хот суурин анх
байгуулагдсан нь YIII зууны (Уйгур улс) үед холбогддог. "Чингис хааны
үед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ". "1232 онд
Хархорумын гол хэрмийг байгуулжээ 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил
цэцэглэлтийн

илэрхийлэл

болгон

Түмэн

Амгалант

ордныг

байгуулснаар

Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор
суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Хэ Линь (Хархорум)
хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан
бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд
зориулж их найр, хурим, ёслол үйлджээ. Ийнхүү Өгөөдэй хаан Хархорумын
бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний
нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг
байгуулахад

Монголчуудын

зэрэгцээ

"Франц,

Англи,

Орос,

Унгар,

Төвд, Балба, Перс,Хятад, СолонгосМарко Пологийн мэдээгээр бол эргэн тойрны
урт гурван бээр буюу 4,92 км хэмжээтэй байв. Археологийн шинжилгээний үр
дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр, урд талын хана нарийн
тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ.
1985 онд Шанхай хотноо хэвлэгдсэн "Хятадын Нэвтэрхий толь бичиг-Юан гүрний
түүх" зохиолд "Хархорум нь дөрвөн ли, зүүнээс баруун тийш барагцаалбал хоёр
ли хэмжээтэй" гэжээ ( 1ли = 576 метр ) зэрэг орны шилдэг уран барилгачдыг
дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр "1500 албан хүн"
Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад
харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан гэж Х.Пэрлээ
дурдсан буй. Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн
талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба хотын баруун урд хэсэгт гадуураа
дөрвөн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор талд "Түмэн Амгалант" хэмээх
алт эрдэнэс, шүр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэж байв.
Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш,
баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа
огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байв. Үүнд нэгдүгээр тойрогт газар
бүрээс ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар
тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт
Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд
дээдэс, их жанжидын байр, орд

өргөө,дөрөвдүгээр тойрогт Будда, Христос,

Лалын шашны сүм хийд, дипломат элч төлөөлөгчдийн буудал, мөргөлийн газар
бүхий хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалтай том хот болжээ.
Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад
Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж
байжээ. Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл
бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд
шагшигдаж

байсан

Мөнгөн

мод

болно.

Түүнийг

бүтээх

ажлыг Мөнх

хаан Францын нийслэлПарисВильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж,
50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран
барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны
сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь
айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны
дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош
унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр
нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан
айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар
айраг гоождог байв. хотын алдарт уран дархан Модны ёроол хавьд амттан
ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ.
Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг
Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь
бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд
тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх
үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг
цул мөнгөөр урлажээ.
Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн
ёсны төлөөлөгчид нийслэлд тус тусын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд
1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө
мөргөлийн ёсны төлөөлөгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын
маргаан зохион байгуулсан байна.
Мөнх хааны үед 1256 онд Хархорумд байгуулсан Буддагийн "Хин Өн Гэн" буюу
"Их Асарт сүм", "Читаван" зэрэг 12, Лалын 2, Христосын 1 нийт 15 тооны сүм
дуган өөр өөрийн суртлыг номлож байжээ.
Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны сургууль соёлын
газар, номын сан, архив, түүх судлах хүрээлэн Хархорумд ажиллаж байв. Их
гүрний бүрэлдэхүүнд дээрх гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан
болохоор тэдгээр шашинтны төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох
шаардлага урган гарчээ.
XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг хуваарилан
өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс буй болов. Тэдгээр
нь Орос дахь "Алтан Орд", Иран дахь "Ил Хан" буюу анхны хааны нь нэрээр
алдаршсан "Хүлэгүгийн улс" Дундад Ази дахь "Цагадайн улс" хожим 1260 оноос
Хятадад байгуулагдсан Монголын "Юан улс" зэрэг болно. Тэдгээр нь тухайн
үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой байв.
Тухайлбал Ижил мөрний сав нутагт оршихБатын Сарай, Бэрхийн Сарай, Иран
дахь Монголын хаант улсын төв Тибриз мөн Цагадайн улсын нутаг Ферганд
Андижан,

мөн Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг

хотууд

оршиж

байв.

Монголын хаад нийт гүрнийг Хархорум хотод төвлөрөн тэндээс удирдаж байсан
болохоор их нийслэл нь мөн Хархорум байжээ. Хубилай хаан төрийн төвөө 1264
онд Бээжинд шилжүүлснээр урьдах хаадуудын төвлөн сууж төр гүрний нийслэл
болж байсан Хар хорум хотын нөлөө аажмаар суларчээ. 1271 онд Хубилай хаан
улсаа албан ёсоор Юан гүрэн хэмээн нэрлэв.
Хархорум гэдэг нэрний утга учир: Эрт дээр үед эхлээд Каракорум, дараа нь
Хархорум, эдүгээ Хархорин гэж дуудагдаж байна. Каракорум гэдэг нэр алтай
үгнээс гаралтай уйгар үг ажээ. Харин Чингис хааны үеэс Хархорум гэдэг нэртэй
болсон бөгөөд Хархорум гэдэг нь “Хар хүрэм” гэсэн Монгол үгнээс үүсчээ.
Каракорум гэдэг нь Монголоор “хар хүрэм” гэсэн үг юм. Галт уулын дэлбэрэлтээр
үүссэн нэгэн зүйл хатуу чулууг уйгараар “хорум”, Монголоор “хүрэм” гэдэг нь
тодорхой юм гэж эрдэмтэн Ц.Шүгэл бичсэн. Тэгэхээр энэ нэр нь Хархорум биш
харин Хар хүрэм болж таарч байгаа юм. Олон эрдэмтэд ингэж үзсэн боловч
хараахан нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй байгаа билээ.
Эртний Хархорум хотын байдал: Хэрмийн дотор тусгайлан зассан өндөр
довжоон

дээр

чулуун

суурьтай

64

багана

бүхий

их

танхимтай Түмэн

Амгалант хэмээх том ордыг бариулжээ. Шалыг нь ногоон өнгийн хавтангаар
хийж, ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байв. Ордны өргөн нь 55-80 метр
байсан гэдэг бөгөөд багана болгоныг алтан угалзаар чимж, дээврийг нь улаан,
ногоон ваараар бүрсэн байв. Юань улсын сударт улаан бичин жил буюу 1236
оны цагаан сард Түмэн Амгалант ордныг барьж дуусгасны ёслол үйлдсэн тухай
бичжээ. Түүнээс хойш Хархорум хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садангийн
хүмүүсийн нилээд олон орд харшууд баригджээ.Хар хорум хотод орд харшийн
шат, баганы суурь, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар
урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруун тийш 20 километрт Орхон голын
Элстэй хэмээх аманд нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд газар
байсан бөгөөд XIII зууны үед тэнд барилгын чулуу засаж бэлддэг томоохон
дархны газар ажиллаж байсныг хожим олдсон олдворууд нотолж байдаг. Мөнх
хааны үед ордны үүдэн хэсэгт Франц дархан Вильгельм Де Буше 4 төрлийн
ундаан гоождог мөнгөн модыг урлажээ. Орой дээр нь бишгүүр үлээж буй
Виктория охин тэнгэр байсан бөгөөд найр наадмын үеэр бишгүүр нь аялгуулан
дуугарч модны голоос дөрвөн зүг хандуулан байрлуулсан дөрвөн лууны амнаас
дөрвөн зүйлийн ундаан гоожиж доор нь тоссон мөнгөн саванд цутган ордог
байжээ. Тэр дөрвөн зүйлийн амтат ундаа нь дарс, айраг, балын ундаа, будааны
шар айраг байсан бөгөөд ордны үйлчлэгч нар зочдод барьж дайлдаг байсан
тухай 1253 онд Хархоринд ирж Мөнх хаанд бараалхан Түмэн амгалант ордонд
зочлуулж байсан алдарт жуулчин Гиом Де Рубрук “Дорно этгээдэд зорчсон нь”
хэмээх номондоо бичсэн байдаг.
Хархорум хот хааш хаашаа 4 километр урт шавар хэрмээр хүрээлэгдэж хэрмийн
4 талд дөрвөн хаалга байсан бөгөөд зүүн хаалган дээрээ тариа будаа, баруун
хаалган дээрээ хонь ямаа, өмнөд хаалган дээрээ үхэр болон үхэр тэрэг, хойд
хаалганы тэнд уналгын морьд, морин тэрэг зэргийг худалдаалдаг байсан тухай
түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Энэ том хэрэмний 4 өнцөгт
хамгаалагч бурхан болох 4 яст мэлхий байсан бөгөөд тэдгээр мэлхийн дээр эзэнт
гүрний тугийг мандуулдаг байсан тухай ч тэмдэглэжээ. Монголын их хаад аливаа
шашныг ялгаварлан үздэггүй байсан учраас Хархорум хотод будда, христос,
лалын шашны 12 сүм дуган хурал хуран мөргөл үйлддэг байжээ. Мөн хотод
Өгөөдэй хаан суурийг нь тавьж Мөнх хааны үед дуусгаж байсан 5 давхар өндөр
суварга байснаас гадна 2 том хороолол байсан. Нэг нь гар урчуудын дүүрэг,
нөгөө нь ислам маягийн наймааны том гудамж бүхий хороолол байсан байна.
Монголын эзэн хаад өөрсдийн байлдан эзэлсэн нутаг орнуудаас авчирсан урчууд
дархчуудын хүчээр өрнө дорнын болон үндэсний маягийн шинж төрхийг
хослуулсан орд харш, сүм хийд, хөшөө дурсгал бариулан Хархорум хотыг
хөгжүүлэн тэлжээ. Хархорум нь хөл хөдөлгөөнтэй хот байсан бөгөөд орос, гүрж,
халиф, хятад, итали, франц иргэд оршин суудаг байжээ. Тухайн үедээ дэлхийн улс
орнуудын амьдралд нэн чухал үүрэгтэй байж өрнө дорнын орнуудыг улс төр,
эдийн засаг, соёлын талаар холбож ойртуулах зангилаа газар болж байлаа.
Хархорум хотод үйлдвэрлэл маш бага явагдаж байсан хэдий ч тариа тариалж,
паалантай тоосго шатаан хавтан үйлдвэрлэж, уулын чулууг засаж өнгөлөх
үйлдвэрлэл явуулж, хар төмөрлөг, алт мөнгөний дарханы газар ажилладаг байв.
Хархорум хотын иргэд харъяат бүх улс орнуудаас цуглуулсан алба татвараар маш
баян тансаг амьдардаг байжээ. Хотын нийт талбайн гуравны нэг хэсэг нь эзэнт
гүрнийг удирдан захирах албат түшмэдүүдэд зориулагддаг байсан ба тэдгээр
түшмэдийн тоонд эзэнт гүрний бүх улс үндэстний бичээч орчуулагч нар хүртэл
ордог байжээ.
Хархорум хот 1215 он, 1268 онд галд өртөж байсан боловч тухайн үед сэргээж
байжээ. Харин 1380, 1466 онуудад хятадын Мин улсын довтолгоонд өртөж
ихээхэн хэмжээгээр сүйджээ. Түүнээс хойш Мин улсын цэргийн удаа дараагийн
довтолгоо, дотоодын ноёдын дайн самууны үеэр бүрэн сүйтгэгдэж үгүй болсон
юм. Хархорум хот 140 жил оршин тогтносны 32 жил нь Монголын эзэнт гүрний
нийслэл байжээ.

Хархорум хот нь түүхийн томоохон дурсгал болох нь
Харвардын их сургуулийн монголч эрдэмтэн Монголын нууц товчоог англи
хэлнээ анх орчуулсан алдарт хятадч, монголч Фрэнсис Вүүдмэн Клийвз 1346 оны
хөшөөний монгол-хятад бичээсийн тухай судалгаандаа Хар Хором хотнь нэг
биш монгол судлаачдын судалгааны зорилго байсныг дурьдаад 1817 оны 10
дугаар сарын 31 нд Жаан Пьер Абэл-Рэмvсaaгийн уншсан " Кара Корум хотын
тухай судалгаа, Дундад зууны үеийн Татар улсын газарзүйн тодорхойгүй зүйлийг
тодруулах тайлбар сэлт" нэртэй судалгаа, 1893 онд хэвлэгдсэн Анри Кордиэгийн
"Татар улс дахь Хэ-линь гэдгийн байрлал, Исусийн Нийгэмлэгийн ламтан А
Гобилийн урьд хэвлэгдээгүй гар бичмэл, удиртгал, тэмдэглэлvvд"нэртэй өгүүлэл,
1925 онд хэвлэгдсэн Францын алдарт монгол судлаач Поль Пэлиогийн " Хар
Хоромын тухай тэмдэглэл" гэсэн гурван судалгааг хамгийн чухалд тооцон бичсэн
байдаг. Тэрээр энэ судалгаандаа цаашид хятад, латин, перси болон бусад хэлэн
дэх материалыг судлан Хар Хоромын тухай нэг сэдэвт бүтээл гаргах шаардлага
зайлшгүй гарна гээд 1346 оны хөшөөний монгол-хятад бичээсийн монгол, хятад
эхийн дөрөвдэх хэсгийн орчуулга, тайлбарыг анх удаа хийжээ.

Дашрамд

дурьдахад 1335, 1338, 1362, 1346 оны хөшөөний монгол-хятад бичээсүүд нь 13-
14-р зууны монгол бичгийн хэлний хосгүй дурсгал төдийгүй Юань улсын түүхийн
ховор судлагдахуун болдог байна.
Хар Хорумын Эрдэнэ зуугаас олдсон 1346 оны хөшөөний бичээсүүдийг
Владимир Котвич, Николай Поппе, Фрэнсис Клийвз нар сэргээжээ. 1346 оны
хөшөөний монгол хятад бичээсийн хятад эх нь бүхэлдээ, монгол эхийн 4 хэсэг нь
сэргээгдсэн ба тайлагдан орчуулагдсан байна. Монгол хэсгийн заримыг
сэргээхдээ хятад сурвалжуудыг ашиглажээ.
1891 онд В. В. Радлов тэргүүтэй Оросын шинжлэх ухааны Академийн эрдэмтэд
Орхоны экспедицийг зохион байгуулж 1892 онд В. В. Радлов Эрдэнэ зуу хийдийн
хавиас олдсон хөшөөний бичээсийн хэсгүүдийг Монголын эртний дурсгалын
цомогтоо хэвлэн гаргажээ.
Оросын польш эрдэмтэн В. Котвич 1918 онд Оросын Шинжлэх ухааны
академийн дэргэдэх их Питерийн нэрэмжит хүн судлал ба угсаатны зүйн музейн
судалгааны

өгүүллийн

цомогт

бичээс"өгүүлэлдээ Радловын

хэвлүүлсэн

"Эрдэнэ

хэвлэсэн хоёр

хэсгийн

зуугийн

хөшөөний

нэгийг нь орчуулж

хэвлүүлсэн байна. В. Котвич энэ өгүүлэлдээ түүний Эрдэнэ зуугаас олсон
хөшөөний бичээсийн 3 хэсэг нь Радловын олсон хөшөөний бичээсийн хоёр
хэсэгтэй нэг хөшөөний бичээс болох тухай, уг хөшөөний бичээс нь нэг талдаа
монгол, нөгөө талдаа хятад хэлээр бичигдсэн байсан зэргийг судалгааныхаа үр
дүнгээр нотлоод энэ бичээс нь Хар Хоромд баригдсан Буддийн шашны сүмийн
тухай өгүүлдэг, түүний орчуулсан хэсгийн агуулга нь П. С. Поповийн
орчуулсан "Монгол нүүдэлчдийн тухай тэмдэглэл" дэх Хар Хоромын тухай
хэсэгтэй тохирч байгааг дурьджээ. Үүийг Клийвз 1346 оны хөшөөний бичээсийг
судлахад чухал ач холбогдолтой алхам болсон гэж тэмдэглэсэн байдаг. В. Котвич
В. Радловын олсон хөшөөний бичээсийн нэг хэсгээс монгол бичгээр бичсэн
түүхийн баримтаас анх удаа Монголын эртний хаадын нийслэл Хар Хором хотын
нэрийг монгол бичгээр Хором гэж бичсэн хэлбэрээр оллоо гэж дурьджээ. Тэрээр
өнөөг хүртэл Хором хэмээх энэ нэр зөвхөн араб, хятад, европ болон бусад гадаад
эх сурвалжаас мэдэгдэж байсан юм гэжээ.
1346 оны хөшөөний бичээсийн хамгийн нарийн судалгааг хийсэн хүн бол
Фрэнсис Клийвз юм. Клийвзийн тэмдэглэсэнээр 1346 оны хөшөөний монголхятад бичээс нь 14-р зууны монгол бичгийн хэлний хосгүй дурсгал төдийгүй
Монголд буддизм хөгжсөн түүхийн сонирхолтой гэрч юм. Учир нь энэ хөшөөний
бичээст Чингис хаан 15-дахь жилдээ буюу 1220 онд Хар Хоромыг нийслэлээ
болгож, 1235 онд Єгөөдэй хаан Хар Хоромын хэрмийг босгон, сүм хийд байгуулж
эхэлсэн ба Мөнх хаан үргэлжлүүлэн 1256 онд 5 давхар асартай 90м өндөр
суварга

барьсан

тухай,

1342-1346

онд

Юань

улсын

сүүлчийн

хаан

Тогоонтөмөрийн зарлигаар уг сүм, суваргыг дахин засварлаж, Мандахуй Юань
гүрний асар гэж нэрлэсэн тухай, Тогоонтөмөр энэ үйл явдлыг магтан дуулсан
хөшөө босгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү монгол хятад бичигтэй хөшөөг босгохыг
1346 оны 12 сарын 19 нд зарлигдсан тухай өгүүлжээ. Клийвз 1346 оны хөшөөний
монгол

хятад

бичээсийн

энэ

судалгаандаа

Хар

Хорумын

тухай

хятад

сурвалжуудад тэмдэглэсэн байдлыг он дарааллын дагуу дэлгэрэнгүй өгчээ.
Бартолд Єгөөдэй дүү Тулуйн эрхшээлд байсан газарт хэрэм босгох зарлиг яагаад
гаргасныг гайхан бичсэн нь бий. Үүний тайлбарыг эрдэмтэд Хар Хором нь
Чингис хааны үед Монголын нийслэл болсон байсан гэдгээр тайлбарласан
байдаг. Єгөөдэй хааны зарлигаар Хар Хоромд хятадын туршлагатай урчууд,
зураачид ирж Буддын шашны энэ сүмийг барьсан гэдэг. Ф. В Рубрикийн
дурсамжинд тэмдэглэгдсэн Хар Хоромд байсан янз бүрийн үндэстний 12
гайхамшигт сүмийн нэг нь энэ гэж эрдэмтэд үздэг байна. Ийнхүү Хар Хором нь
1260 онд Хубилайг хаан болтол Монгол эзэнт гүрний нийслэл байсаар байжээ.
1260 онд Монголын эзэнт улсын нийслэл Бээжинд шилжсэний дараа Хар Хором
нь цэргийн Ерөнхий захирагчийн суурин болсон ба 1289 онд цэргийн ерөнхий
захирагч сэтгэл дундуур монгол ноёдын бослогод нэгдсэн гэдэг. 1307 онд Хар
Хоромд Нүүдлийн их бичгийн дарга нарын газар байгуулагдаж Хоромын
ерөнхий захирагч бий болжээ. Энэ нь 1309 онд Нүүдлийн их зөвлөл (Moving
Grand Council) болсон байна. Ийнхүү Хар Хором нь1368 онд эзэнт гүрнийг унатал
цэргийн захиргааны гол төв байсаар байжээ. 1412 оны үед Монголын удирдагч
Аругтай Мин улсын хаанаас "Хэнингийн ван " цол авч байсан тухай түүхэн
баримт бас байдаг байна. 1585 онд баригдсан Эрдэнэ зуу хийд эртний Монголын
нийслэл Хар Хорoмын туурины хажууд баригдсан гэдэг.
Хар Хором гэдэг нэрийн түүх одоо болтол бүрэн тодорхойгүй боловч магадлал
өндөр судалгаа таамгийг дэлхийн нэрт монголч эрдэмтэд дэвшvvлжээ.
Хар Хоромын нэрийг Баруунд олон янзаар бичсэнийг нэгтгэн дүн шинжилгээ
хийсэн хүн бол Францын алдарт монголч Поль Пэлио юм. Түүний "Марко
Пологийн тэмдэглэл" гурван боть номын 1-р ботийн Хар Хоромын тухай хэсэгт
Хар Хором гэдэг үгийг янз бүрийн эх сурвалжид хэрхэн галигласныг жагсаан
дурьдсан байдаг. Үүнд: Carachoran, Сaroccoran, Caracoran, Сarocoram, Caracoron,
Сharacharom гэх мэт арван хэдэн янзаар бичигдсэн байдаг ба Поль Пэлио
номондоо Каракором гэж бичсэн байдаг.
П. Пэлиогийн тэмдэглэснээр Хар Хором нэрийг анх дурьдсан барууны бичигч
бол Плано Карпино юм. 1254 онд Рубрик Хар Хоромд нилээд өдрийг
өнгөрөөсөн тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Мөн Гүржийн нэг түүхийн судар,
Жувайний (Juwaini), Рашид-ад-Дин гэх мэт Персийн судлаачдын бүтээлд
"Qaraqurum", "Qaraqorum", Монголын нууц товчоонд нэг удаа Кара Корум гэж
бичигдсэн байдаг. Дээр бичсэнчлэн Эрдэнэ зуугаас олдсон1346 оны хөшөөний
бичээст Хором хятад эх сурвалжуудад Хэ-линь нэртэй дурьдагджээ. Хятад эх
сурвалжид анх удаа Юань улсын сударт Єгөөдэй 1235 онд Хэ-линь хотод хэрэм
босгох зарлиг гаргасан гэж бичжээ. Түүнчлэн энэ сударт Хэ-линьнь хотын баруун
хэсгээр урсах Хa-лa-Хэ-линь голын нэрээр нэрлэгдсэн гэж бичсэн байна.
Эдгээрийг орчуулсан зарим эрдэмтэд энэ голыг Орхон гол гэж үзсэн байдаг.
Гэхдээ Орхон нь Тан улсын үеэс мэдэгдэж байсан бөгөөд энэ нь Хэ-линь гэдэг
үгтэй ямар ч холбогдох учиргүй гэнэ. П. Пэлиогийн дурьдсанаар хятад эх
сурвалжид дурьдсан Хар Хором гол нь төөрөгдөл байж болох юм. 1312 онд Хар
Хоромын засаг захиргааны нэр нь Хэ-нинь байсан гэж дээр дурьдсан. Хятад эх
сурвалжуудад Хэ-линь гэж дурьдагдсаны учир нь хятад хэлэнд үгийн эхэнд р үсэг
хэзээ ч байгаагүй ба дундад эртний хятад хэлэнд -ум, -ом төгсгөл байгаагүйтэй
холбоотой. Иймээс Qоrum нь хятад хэлэнд орчуулагдахдаа Хэ-линь болоод сүүлд
монгол хэлэнд буцаж орчуулагдахдаа "Хорин" болжээ. Єөрөөр хэлбэл дундад
эртний Qorom гэдэг үгийг Юань улсын үед хятдаар Ho-lin гэж галиглаад эндээс
монгол хэлэид Хорин гэдэг үг үүссэн 6айна.
Хоромыг Туул Сэлэнгэ гол эхээ авсан уулын нэр гэж дурьдагдсан нь тааралддаг
байна. Тухайлбал Персийн эрдэмтэн Жувайний сонссоноор уйгурчууд Хар
Хором гэдэг уулаас эх авсан Орхон голын хөндийд дээр үеэс амьдарч байсан ба
Єгөөдэйн хот тэр уулын нэрээр нэрлэгдсэн, Уйгурчуудийн анхны хаан Хар Хором
уулнаас эх авсан Туул Сэлэнгэ голын бэлчирт төрсөн гэнэ. Рашид-ад-Дин энэ
тухай арай өөрөөр дурьдсан байдаг. Гэхдээ Хар Хором уулын нэрээс үүссэн гэж
тэмдэглэсэн байдаг. Монголын эзэнт гүрнээс өмнөх үед хамаарах Хятадын болон
Персийн сурвалж бичгүүдэд Хар Хором уулын тухай бас тэмдэглэгдсэн байдаг
байна. Иймээс П. Пэлиогийн бичсэнээр уйгурчуудаас уламжлагдан хэрэглэгдэж
байсан энэ нэр нь монгол биш турк нэр байх магадлалтай. Турк хэлэнд корум
гэдэг нь бул чулуу гэсэн утгатай. Тэгвэл Кара Корум буюу "Black boulder" нь
уулын нэр байж болох юм. Одоогийн Хятад Пакистаны хил дээр Хархоромын
нуруу гэж байдаг. Энэ бүхнээс Oрхон голын сав нутагт байдаг уулын турк нэрнээс
Монголын эзэнт улсын нийслэлийн нэр гарсан байх бүрэн боломжтой гэж
эрдэмтэн П. Пэлио vзжээ
Хар хорум хотын малтлагын ажилууд:
Хархорум бол тухайн үедээ дэлхийг эзэгнэсэн их гүрний нийслэл байсан төдийгүй
худалдаа арилжааны томоохон төв байсан нь харагдаж байдаг. 2001 онд Хар
Хорумын төв хэсгээс 1371 онд их хаанд суусан Билэгт хааны сангийн яамны
эрхэлсэн түшмэлийн тамгыг илрүүлж олсон. Түүнд тухайн оны гуравдугаар сард
тамгыг цутгаж хийсэн тухай бичсэн байсан. Энэ үед Хар хорум хот ид
цэцэглэлтийн үедээ байжээ. Тэнд шаазан болон төмөр эдлэлийн үйлдвэр, дархны
газар тэр бүү хэл шил хайлуулж гар урлал хийж байсан ул мөр байдаг. Бас
худалдааны газар, бараа бүтээгдэхүүнээ хадгалж байсан зоорийн үлдэгдэл ч
гарсан. Мөн хятад, монгол араб үсэгтэй цөөн тооны зооснууд ч олддог. Түүний
дотор Хар хорум гэсэн бичигтэй мөнгөн зоос олдсон. 1237 оны үе буюу Өгөдэй
хааны үед цутгасан байна.
Олон улсын судлаачдын сонирхлыг татаж байгаа нэг зүйл бол урьд Өгөдэй хааны
байгуулсан 64 баганат их орд гэж таамаглаж байсан хэсэг газар малталт хийж
барилгын суурийг ил гаргасан. Судалгааны эцэст энэ нь хааны ордон биш харин
их Монгол Улсыг байгуулсны дурсгалд зориулсан томоохон сүм суврагын
үлдэгдэл болохыг тогтоогоод байгаа. Энэ нь олдворын хувьд хааны ордноос
дутахгүй шинжлэх ухаанд ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ сүм суврагыг
босгосны дурсгалыг мөнхжүүлсэн хятад монгол бичигтэй гэрэлт хөшөөний
үлдэгдэл тэр хавиас ялангуяа Эрдэнэ зуу хийдийн орчмоос олдож байгаа.
- Хар хорум хотын хэмжээ дамжааг тогтоох ажил нэлээд эртнээс эхэлж 1891 онд
Оросын эзэн хааны газарзүйн нийгэмлэгийн шугамаар ирж ажилласан Радлов
гэдэг эрдэмтэн анх зураглал хийсэн байна. Дараа нь 1934 онд Оросын эрдэмтэн
Букынич,1948-1949 онд Киселёв, Монголын ууган археологич Хөдөөгийн Пэрлээ
гуай нар судалж байжээ. 1970-аад оны дундуур археологич Сэр-Оджав, доктор
Баяр нарын эрдэмтэд судалж байсан байдаг. 1995 оноос Орхоны хөндийн хөшөө
дурсгалыг хамгаалалтад авах цаашид судалгаа шинжилгээ хийх зорилгоор
ЮНЕСКО-гийн төсөл хэрэгжиж хотын шинэчилсэн зураглалыг Японы эрдэмтэд
хийсэн юм билээ.
2000 онд Германы эрдэмтэдтэй хамтарч нарийвчилсан зураглалыг хийсэн.
Топографын зураглалаас гадна тодорхой хэсгүүдэд геосоронзон хайгуул хийж
зураглал үйлдсэнээ хот ямар зохион байгуулалттай, ямар хүрээ хэмжээтэй
байсныг нарийн судлах боломжтой болсон. Ер нь Хар Хорум хот хэрэмт хэсгээсээ
гадна асар том байсан нь социализмын бүтээн байгуулалтын үед илэрч байжээ.
Тухайлбал:ХарХорины

ус

цэвэрлэх

байгууламжийг

барих

үед

суурины

шорооноос Египетийн фараоны дүрстэй баг олдож байсан гэдэг.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины
аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан
дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан
болох нь судалгааны явцад тодорхой болж байна.
Хар

Хорум

Хархорин

Хар Хорум, 1270 он

Туг
Улс

Их Монгол Улс

Газар нутаг
- Нийт

км²

Хүн ам
- Нийт (1270)

1,000,000

- Нягтрал

/км²

Цагийн бүс

UTC+7
Хархорум хотын он цагийн хэлхээ
Хархорум хотын түүхэнд холбогдох он цагийн хэлхээ: • МТӨ 3-р МТ 1-р зуун
Хүннү гүрний нийслэл нь Хархорум-Орхоны хөндийд байв. • МТӨ 2-4р зуун
Сүнбэ,Нирун улсын нийслэл Хархорум-Орхоны хөндийд байв. • 6-9 зуун
Түрэг,Уйгур улсын нийслэл Хархорумын хөндийд оршиж байв. • 10-12 зуун Хитан
улсын хэдэн хот Хархорумын хөндийд байв. • 12-р зуун Монголын Хэрэйдийн
ханлигийн эзэн Куржакуз Буйруг хан Хархорум хөндий,Орд балгасанд өргөөлж
байв. • 12-13р зуун Монголын Хэрэйдийн хан Тоорил Ван хан Хархорум хотод
нийслэлж байв. • 1220 он Их Монгол улсын эзэн Чингис хана Монголын нэгдсэн
тулгар их улсыг байгуулагдсны 15-н жилийн ойд Хархорум хотыг үндэслэж
бүтээн босголтын эхлэлийг тавьсан байна. • 1228-1241 он Өгөдэй хаан сууж
Хархорум хотоос эзэнт гүрний бусад улс муж хотуудыг чиглэсэн морин өртөө
замыг байгуулав. • 1235 он Монгол гүрний их нийслэл Хархорум хотноо дэлхийн
олон орныг захирч,Монголын хан хөвгүүд ихэс ноёд,жанжид цугларч “Их
хуралдай”-д чуулав. • 1235-1236 он Өгөдэй хааны “Түмэн Амгалант” хэмээх 3
давхар өндөр ордонг байгуулав.Их нийслэлийн гол хэсгийг тойруулж бэхлэлт
хэрэм босгов. • 1236 оны 1 сар Өгөдэй хааны зарлигаар Хархорумд анхны цаасан
мөнгө хэвлүүлж гүйлгээнд гаргажээ. • 1237 оны зун Хархорум хотын ойролцоо
“Суурин” хэмээх ордыг байгуулж “Гэгээн цагаан” харш байгуулав. • 1238 он
Хархорумын ойролцоо “Тосох “нэрт хот байгуулж нэгэн гол ордыг нь алт сувдаар
чимэглэжээ. • 1244 он Хархорум хотоос холгүй Шар ордонд Гүюгийн хаан
ширээнд өргөмжлөх Их хуралдай хуралдахад дэлхийн улс орноос 4000 гаруй
ноёд ,элч,төлөөлөгч ирж оролцов. • 1246-1247 он Армяаны ван 2-р Гетумын дүү
Смаат Спарет Хархорумд ирж Гүюг хаанд ирж бараалхав. • 1251 он Мөнх хаан
сууж Хархорумд нийслэлжив. • 1252-1253 он Ираны түүхчин А.Жувейни “Дэлхийг
байлдан дагуулагчдын түүх” бүтээлээ Хархорумд байхдаа зохион бичиж эхлэв. •
1253 онд Францын вангийн элч,шашны зүтгэлтэн В.Рубрук Хархорумд ирэв. •
1254 он “Түмэн Амгалант” ордонд “Мөнгөн модыг” мөнгө, шүрээр хийж
байрлуулав. • 1254 онд Хархорум хотноо дэлхийд анх удаа Будда,Христос,Лалын
шашинтний онолын маргаан ном хаялцааныг Мөнх хаан хийлгэв. • 1254 онд
Рубрук хаанд бараалхжээ. • 1254 Багдадын элч нар Хархорумд ирж Мөнх хаанд
ихээхэн бэлэг сэлттэй бараалхав. • 1254 онд бага азийн Никейн хааны элч
Хархорумд ирэв. • 1254 онд Мөнх хаан Христос шашны Библи судрыг нямбайлан
үзэж байв. • 1256 онд Мөнх хааны зарлигаар Буддын 5 давхар сүм босгов. • 1257
онд Мөнх хаан Өмнөдын Сүн улсыг төвшитгөхөөр мордохдоо Аригбөх дүүдээ
Хархорумыг захируулан үлдээжээ. • 1259 онд Мөнх хаан Хятадад дайлж яваад
тэнгэрт халив. • 1260 онд Кайпинд их хуралдай болж Хубилай хаан ширээнд суув.
• 1261 онд Хубилай буцсаныг ашиглан Аригбөх хаан Есүнгэг довтлон Хархорум
хотыг буцаан авав. • 1260-1264 онд Хубилай гүрний нийслэлийг Хархорум хотоос
Кайпинд шилжүүлэв.Дараа нь Кайпингаас Бээжинд шилжүүлжээ. • 1266 онд
Аригбөх,Бэрх хаад тэнгэрт халив. • 1290 онд Хархорумын “Дэлгэрэнгүй
тохинуулах тойрог”-г дахин байгуулав. • 1289 онд Хубилайн эсрэг Монгол
ноёдын бослого гарч Хайду Хархорумыг эзлэв. • 1297 онд Хархорум хотод
өргөтгөл засвар хийв. • 1298 онд Монгол Хубилайн эсрэг дахин үймээн гарч
нийслэлийг Хархорум болгохийг шаардав. • 1302 онд Хархорум хотыг буцаан
шилжүүлэхийн төлөө тэмцэгч Хайду тэнгэрт халив. • 1306 онд Хархорум хотод
Монгол ноёд хуралдан төрийн хэрэг хэлэлцэв. • 1311 онд Хархорумыг өргөтгөл
засвар хийв. • 1331 онд Чингис хаан сууж асан Монгол гэрийг засаж сэлбэжээ. •
1352 онд Мөнх хааны бариулсан ордыг засчээ. • 1346 онд Хархорумын гол зарим
ордыг засан сэлбэжээ. • 1368 онд Хятад дахь Монголын Юан гүрний захиргаа
мөхсөөр Монгол хаад дахин Хархорум хотдоо эргэн ирж нийслэлжих болов. •
1370 онд Хархорум хотод “Билэгт” хаан өргөмжлөгдөн Хархорум хот нь Их
Монгол Улсын нийслэл болов. • 1371 онд Хөхтөмөр жанжин Их Монгол улсын
бүх цэргийн ерөнхий жанжин болов. • 1372 онд Монголын цэргийн жанжнууд
Хархорумын цэлгэр хөндийд цэргээ суурилуулав. • 1380 Хятад цэрэг Монгол
нутагт довтлон ирж нийслэл Хархорум хотыг эвдэн шатаажээ. • 1397 онд
Төгстөмөрийн хүү Дүүрэн ноён Хархорумыг захирч байв. • 1408-1412 онд
Буяншри хаан Хархорумд нийслэлж байжээ. • 1412 Монголын Аругтай ноён Хэй
Нин ван буюу Хархорумын ван хэмээн өргөмжлөгдөв. • 1422 онд Хорчины Адай
ноёныг Хархорумд Монголын хаан өргөмжилжээ. • 1466-1517 Батмөнх даян
сэцэн хаан нэгэн үе Хархорумд нийслэлж байжээ. • 1552 онд Ойрад Монголын
цэргийг Хархорумаас Алтан ханы цэрэг хөөн гаргав. • 1558-1592 онд Түмэн зэсэгт
хаан хаанчлалынхаа нэгэн үед Хархорумд нийслэлж байжээ. • 1588-1610 онд
Абтай сайн хааны дэд хөвүүн Эрхий мэргэн хаан эцгийн орыг залгаж мөн л
Хархорумд төвлөрч байв. • 1701 оноос Эрдэнэ-зууг засч сэлбэн шинэчилж эхлэв.
• 1889 онд Орос эрдэмтэн Эрдэнэ-зуугийн дэргэд Хархорумын туурь байгааг
олсон. • 1890 онд Оросын ШУА-ийн шинжилгээний анги хархорумын туурийг
малтаж Монгол гүрний нийслэл болохыг онцлон заажээ. • 1924 онд БНМАУ-н
андугаар Их хурлаас “Нийслэл хүрээ” гэх нэрийг Улаанбаатар болгон өөрчилсөн.
• 1948-1949 онд Хархорумын туурийг малтан шинжиж энэ талаар Монгол Улсын
Засгийн

Газар

Оросын

археологич,профессор

С.В.Киселев

гэрээ

хийж

археологийн малтлага хийв. • 1976-1985 онуудад Хархорум хотын тууринд ШУАийн Түүхийн Хүрээлэнгийн Археологийн сектроос хээрийн шинжилгээний анги
илгээн

ажилуулав.

•

1995-1996

онд

Хархорумын

хөндийд

археологийн

шинжилгээний анги ажиллав.Өгөдэй хааны Гэгэ-чаган ордны туурыг малтан
судлав. • 1996 онд Японы Косасаки геологи инженерийн компани Мон-Мэф
компани хамтран хотын тууринд геофизикийн судалгаа хийв. • 1998 онд 21-р
зуунд Монголын төвийг Хархорум болгох тухай асуудлыг хэлэлцэв. • 1999 оноос
Монгол-Германы хамтарсан экспедици Хархорумын тууринд археологийн
судалгаа хийж эхлэв. • 2000 онд Мөнх тэнгэрийн хүчин дор Хархорумаа сэргээн
байгуулцгаая хэмээх Орхон-Хархориныбүс нутгийг хөгжүүлэх санаа бүхий ном
Англи хэл дээр нийтлэгдэв. • 2001 онд Монголын бүх аймгийн уяач хурдан
хүлгүүд оролцсон “Их хурд” хэмээх наадам хоёрдахь удаагаа Хархоринд болов. •
2002 онд Монгол улсын ардын уран зохиолч Төрийн шагналт Д.Пүрэвдорж
,Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн хошой шагналт Ч.Лувсаншарав
нарын цомнолоор Хархорум дуурийг бүтээн сонгодог урлагийн академич театрт
анх удаа олон түмний хүртээл болгов.
Хархорум хотын судалгаа: Зөвхөн 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев
Эрдэнэзуу хийдийн орчим том хотын үлдэц олжээ. Жилийн дараа В.В.Радлов тэр
хийдийн хэрэм ханыг судалж байгаад Хархорумтай холбоотой хааны зарлиг
бүхий чулуун хавтан зэргийг олов. Ингэж Хархорум хот байгаа газрыг тогтоосон
юм. Хархорум хотыг мөхсөнөөс хойш анх удаа 1948-1949 онд Монголын ууган
архелогич Х.Пэрлээ, Зөвлөлтийн эрдэмтэн профессор С.В.Киселев нараар
удирдуулсан Монгол Зөвлөлтийн хамтарсан экспэдици малтлага хийж олон үнэт
олдвор илрүүлсний дотор ахуйн хэрэглээний төмөр эдлэл, шавар шаазан эдлэл
олон тоогоор олджээ. Тэр үеийн уран дархчууд хийсэн бүтээгдэхүүн дээрээ
өөрийнхөө гарын хээг тавьж, сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг
байжээ. Мөн янз бүрийн барилгын материалууд, дээврийн хэсэг, хөшөө дурсгал
зэргийг илрүүлсэн байна. 1976-1980 онд Шинжлэх Ухааны Академийн түүхийн
хүрээлэнгийн судалгааны баг малтлага явуулж Хархорум хотын ойролцоох
газруудаас Монгол хүний булш, исламын шашинтны булш зэргийг олж
илрүүлсэн байна. Өгөөдэй хааны 64 баганат Түмэн амгалант ордны өмнө талаас
эртний шавар шаазан эдлэлийг шатааж байсан зуухны үлдэгдлийг олжээ. Мөн
чулуу дэвсэж хийсэн гудамжны замын үлдэгдэл гарч ирсэн нь Хархорум хотын
төв гудамж нь чулуун замтай байжээ гэдгийг нотолжээ. Судалгааны багийнхан
6000 ам метр газрыг хамарсан малтлага хийхэд хөрсний хамгийн гүн нь 7 метр
байсан бөгөөд 64 баганатай Өгөөдэй хааны Түмэн Амгалант ордны барилгын
суурийн нилээд талбайг илрүүлсэн байна. Зөвхөн уг ордны малтлагаас 10, хотын
зүүн хаалганы тэндээс 54, төв гудамжны уулзвар орчмоос 129 нийт 230-аад
ширхэг зоос олдсоныг нягтлан судлахад 10 гаруй улс оронтой худалдаа
арилжааны холбоотой байсан нь тогтоогджээ.
1995-1996 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Монгол–Японы эрдэмтэд хамтран
Хархорум

хотын

нарийвчилсан

оршиж

байсан

зураг үйлдсэн.

1999

дэвсгэр

нутгийг

тогтоон

топографийн

оноос Монгол Герман

хоёр улсын

ерөнхийлөгч нарын тохиролцсон дагуу Монгол Германы Шинжлэх Ухааны
Академиудын

архелогийн

хүрээлэн,

Боннын

Их

сургуулийн

Төв

Азийн

хүрээлэнгийн хамтарсан судалгааны анги Хархорум хотыг судлах шинэ төслийг
хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх олдворыг лабораторийн аргаар нарийвчлан
судалж байна.
Хархорум хот нь Монголын эзэнт гүрний нийслэл хэмээгдэж байсан хэдий ч
хаадуудын улс төрийн бодлогын төв нь байгаагүй юм. Энэ талаар дэлхийн олон
эрдэмтэд түүхийн эх сурвалжуудад тулгуурлан санаа бодлоо илэрхийлсэн байдаг.
Тухайлбал, 1246 оны зун 7 дугаар сарын 22-нд Дэлхийн нийслэл Хархорумыг
зорин гарсан Плано Карпини-г Монголд ирэхэд Гүегийг Монголын эзэнт гүрний
хаан ширээнд залах найр тохиожээ. Гэвч хамгийн сонирхолтой нь дэлхийг
захирсан гүрний хаан Гүюг хаан ширээнийхээ найрыг нийслэл хотдоо бус хээр
талд асар цацар босгон найрлаж байсан юм. Ертөнцийн зүүн баруун хязгаар
хүртэл асар өргөн газар нутгийн эзэн хаан хээр талд байтугай модон дотор, усан
дээр, ер хаана ч найр хийсэн түүний дурын хэрэг буй заа. Харин цуутай нийслэл
Хархорум хотдоо чухам юу хийдэг байсан хэрэг вэ хэмээн гайхширсан гэдэг.
1253 оны 12 дугаар сарын 26-нд Францын санваартан Гиом Де Рубрук Мөнх
хааныг зорин иртэл мөн л дэлхийн хаан нийслэлдээ байсангүй гэнэ. Рубрукийн
олж мэдсэнээр бол Монголын хаад жилд хоёрхон удаа л Хархорумд морилон
ирж найр хийдэг ажээ. Тэдний ажигласнаар Монголын төрийн бодлогын төв нь
Хархорум биш Монголын хээр тал нутаг нь байжээ. Хархорум хот бол газар
газрын худалдаачдын хэрэн бэдэрсэн хот, шашны олон урсгалын шавь нарын эв
найртайгаар ном хаялцдаг байсан амар амгалан хот, Монголын хаадын дэлхийг
эзлэхдээ цуглуулсан алт эрдэнэсийг хураасан сан хөмрөг, дагуулж ирсэн гар
урчууд, дархчуудынх нь урлан байжээ
Дүгнэлт
Хар Хорум буюу Каракорум хот нь Монгол улсын анхны албан ёсны нийслэл юм.
13-р зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан дайн
довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний
дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал
санаачлага гарч байсан болно. Монголын эртний нийслэл Хар хорум хотыг 1220
онд Чингис хааны зарлигаар байгуулж эхэлсэн билээ. Монголын эзэнт гүрний
хаадууд энэ хотыг нэмэн сэлбэж байгуулжээ. Хар хорум хотын хөгжлийн оргил үе
нь Өгэдэй хааны үе бөгөөд өрнө дорныг холбосон худалдааны "торгоны зам"-ын
гол төв болж байв. Өгэдэй хаан хуучин хотыг тойруулан хэрэм босгож, "Түмэн
амгалант ордоо" 1235 онд байгуулсан. Мөн хотын ойр орчимд Өгэдэй хааны
бариулсан зургаан орд харш байжээ.
1264

онд

Хубилай

хаан

Монголын

эзэнт

гүрний

нийслэлийг

Бээжинд

шилжүүлснээр Хар хорум хотын нөлөө аажмаар буурч, Хубилайн дүү Аригбөх,
Хубилай хоёрын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл тулааны үед хагас нь
нурсан байна. Хожим 1297 он болон Тогоонтөмөр хааны үед Хар хорум хотыг
сэлбэн барих ажил эхэлж 4 жил орчим үргэлжилжээ. Билэгт хаан Хар хорумыг
сэргээн босгох ажлыг хийж, буддын сүмийг байгуулж лам нарт зориулсан олон
барилга байшин бариулжээ. 1380 онд хятадын Мин улсын цэрэг Монголд
довтолж Хар хорум хотыг галдан шатаажээ. XVI зуун "бага хаад"-ын үед
монголын феодалуудын хоорондох их, бага дайны улмаас Хар хорум хот улам
доройтон сүйрсээр байжээ. Үүнээс хойш 200 жилийн дараа түүний суурин дээр
монголын шарын шашны төв Эрдэнэ зуу хийдийг барьжээ.
Хар хорум хотын туурийг 1949 онд Орос-Монголын хамтарсан археологийн
шинжилгээний анги эрдэмтэн С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдлагаар малтан
шинжилжээ. Малтлагаас ваар савны зүйл маш ихээр олдсон. Үүнд Хятад,
Солонгос, Дундад Ази, Орос гаралтай ваар сав байна. Мөн Хятад, Дундад Ази,
Бага Азийн орнуудын нарийн чамин хийц бүхий шаазан эдлэл олноор
олджээ.Хар хорум хотыг малтахад их хэмжээний төмөр эдлэл олдсоны дотор
хөдөлмөрийн янз бүрийн багаж сүх, зээтүү, үйлийн хайч, зуухны төмөр цорго,
шор муна, гэр тэрэгний том, жижиг цөн гарсан юм. Мөн 1975 онд газар
шорооны ажлаар олдсон булшнаас гарсан Египедийн фараоны баг болон гуулин
хонх, жин хэмжүүрийн туухай, хүрэл тогоо зэрэг сонирхолтой олдворуудыг
музейд байрлуулсан. Эдүгээ хүртэл олон улсын эрдэмтэн судлаачид Хар хорум
хотын туурийг судлан шинжилсээр байна.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины
аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан
дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан
болох нь судалгааны явцад тодорхой болж байна.
Ашигласан ном, сурах бичиг:
 XIII-XIV зууны үеийн одон орон судлал ба Хар Хорум хот” (Эртний Хар
Хорин хот байгуулагдсаны ойд зориулсан ЭШ-ний хурал) УБ хот. 2005 он.
 “Хар хорум” 1950 он дуурийн цомнол Д.Пүрэвдорж
 Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
 http://mixx.miniih.com
 Hicheel.forumotion.com

More Related Content

What's hot

монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаTergelOchir1
 
монголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхмонголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхTemka Temuujin
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвzulalazu
 

What's hot (20)

монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
хятан
хятанхятан
хятан
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
бага хаад
бага хаадбага хаад
бага хаад
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
 
монголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхмонголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүх
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өв
 

Viewers also liked

николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.Changmi Rose
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтbuzuuhai
 
мт ба мс бие даалт
мт ба мс бие даалтмт ба мс бие даалт
мт ба мс бие даалтMmargad
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварByambadrj Myagmar
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Adilbishiin Gelegjamts
 
нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудасbymbaa_4164
 

Viewers also liked (12)

николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
мт ба мс бие даалт
мт ба мс бие даалтмт ба мс бие даалт
мт ба мс бие даалт
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
 
Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат
 
оршил
оршилоршил
оршил
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
реферат философи
реферат философиреферат философи
реферат философи
 
нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудас
 

Similar to Harhorum hot

алтан ордны улс
алтан ордны улсалтан ордны улс
алтан ордны улсtogoldor09
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайланJargalsaihan Buyandelger
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиунBaterdene Tserendash
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсуудAriuntulga Byambadorj
 
ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2bee Bear
 
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан ньCEO ZOL
 
түүх
түүхтүүх
түүхCEO ZOL
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцааBatsaikhan Enkhzul
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 

Similar to Harhorum hot (20)

History
HistoryHistory
History
 
Ayalal 5
Ayalal 5Ayalal 5
Ayalal 5
 
алтан ордны улс
алтан ордны улсалтан ордны улс
алтан ордны улс
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
2.хүрэл ба төмөр зэвсгийн үе халиун
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд
 
ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2
 
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 
түүх
түүхтүүх
түүх
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаамонголын нууц товчоо ба олон улсын харилцаа
монголын нууц товчоо ба олон улсын харилцаа
 
Internet48
Internet48Internet48
Internet48
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
Mонголын түүх
Mонголын түүхMонголын түүх
Mонголын түүх
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Baagii
BaagiiBaagii
Baagii
 

Harhorum hot

  • 1. Монгол Улсын Их Сургууль Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль /Сэтгүүлзүйн тэнхим/ Бие даалт Сэдэв: “Хархорум хот” Шалгасан:……………....... /Монголын түүх/ Гүйцэтгэсэн:……….........…........…А.Цацралтөгс/ОУСЗ/ tГГtpГ://mix.ННminiih.comН Улаанбаатар 2012 он
  • 2. ОРШИЛ Чингис хааны өлгий нутаг Ар Монгол буюу НҮБ-ын бүрэн эрхт гишүүн одоогийн ардчилсан Монголыг зорих гадаадын зочин, жуулчдын хамгийн түрүүнд очиж үзэхийг хүсдэг газар бол Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хар Хором ( Дундад эртний монголоор Кара Корум) хот буюу одоогийн Хархорин юм. Гэтэл сүүлийн үед түүх соёлын дурсгалт зүйлс бүтээн байгуулалт, уул уурхайн хайгуул, олборлолтын явцад маш их үрэгдэж байгаа нь бидний санааг зовоож байгаа. Өнөө маргаашийн хэд гурван төгрөгийн ашиг харж уул хаданд буй булш, хиргэсүүрийг ухаж төнхдөг иргэд ч байна. 1999 онд Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Цагаан ханангийн агуйгаас эртний хатмал шарилыг гаргаж нутгийн ухвар мөчид иргэд шатаасан байсан. Гэтэл энэ нь ХIY зууны үеийн Монголын язгууртны шарил болохыг археологич Амартүвшингийн хамт очиж тогтоосон. Хэрэв бүрэн бүтнээрээ байсан бол тухайн үеийн монгол хүний дүр төрх, оршуулгын зан үйл гээд олон юмыг олж мэдэж болох ховор олдвор байсан. Сүүлийн мэдээллээр Хэнтийн Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны аварга ордны туурь байдаг газарт хайгуулын лиценз олгосон байгаa. Хар хорум хот тухайн үедээ асар том байсан бөгөөд хот байгуулалт төлөвлөлт нь тэр үеийн хамгийн дэвшилтэт арга хэлбэрийг сонгож байсныг нотолдог юм. Цэвэр бохир усны шугам, хотын доторх цэцэрлэгжилт, дүүргүүд нь хэчнээн нарийн зохион байгуулалттай болохыг одоо ч илрүүлсээр байгаа. Бидний үед харамсалтай нь үлдэж хоцроогүй ч тухайн үедээ дэлхийн нийслэл хот гэдэг алдар нэрийг хүртэхүйц эрхтэй баян тансаг хот байжээ. Ийм ч учраас миний бие энэхүү бие даалтыг эзэнт гүрний нийслэл Хар Хорумын тухай бичхээр шийдсэн юм.
  • 3. Товч түүх Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэжээ. Харин тэнд хот суурин анх байгуулагдсан нь YIII зууны (Уйгур улс) үед холбогддог. "Чингис хааны үед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ". "1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Хэ Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим, ёслол үйлджээ. Ийнхүү Өгөөдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ "Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс,Хятад, СолонгосМарко Пологийн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр буюу 4,92 км хэмжээтэй байв. Археологийн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр, урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ. 1985 онд Шанхай хотноо хэвлэгдсэн "Хятадын Нэвтэрхий толь бичиг-Юан гүрний түүх" зохиолд "Хархорум нь дөрвөн ли, зүүнээс баруун тийш барагцаалбал хоёр ли хэмжээтэй" гэжээ ( 1ли = 576 метр ) зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр "1500 албан хүн" Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан гэж Х.Пэрлээ дурдсан буй. Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба хотын баруун урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор талд "Түмэн Амгалант" хэмээх алт эрдэнэс, шүр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэж байв.
  • 4. Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байв. Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их жанжидын байр, орд өргөө,дөрөвдүгээр тойрогт Будда, Христос, Лалын шашны сүм хийд, дипломат элч төлөөлөгчдийн буудал, мөргөлийн газар бүхий хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалтай том хот болжээ. Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ. Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэлПарисВильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв. хотын алдарт уран дархан Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх
  • 5. үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ. Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчид нийслэлд тус тусын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын маргаан зохион байгуулсан байна. Мөнх хааны үед 1256 онд Хархорумд байгуулсан Буддагийн "Хин Өн Гэн" буюу "Их Асарт сүм", "Читаван" зэрэг 12, Лалын 2, Христосын 1 нийт 15 тооны сүм дуган өөр өөрийн суртлыг номлож байжээ. Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны сургууль соёлын газар, номын сан, архив, түүх судлах хүрээлэн Хархорумд ажиллаж байв. Их гүрний бүрэлдэхүүнд дээрх гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр шашинтны төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох шаардлага урган гарчээ. XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс буй болов. Тэдгээр нь Орос дахь "Алтан Орд", Иран дахь "Ил Хан" буюу анхны хааны нь нэрээр алдаршсан "Хүлэгүгийн улс" Дундад Ази дахь "Цагадайн улс" хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын "Юан улс" зэрэг болно. Тэдгээр нь тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой байв. Тухайлбал Ижил мөрний сав нутагт оршихБатын Сарай, Бэрхийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын төв Тибриз мөн Цагадайн улсын нутаг Ферганд Андижан, мөн Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг хотууд оршиж байв. Монголын хаад нийт гүрнийг Хархорум хотод төвлөрөн тэндээс удирдаж байсан болохоор их нийслэл нь мөн Хархорум байжээ. Хубилай хаан төрийн төвөө 1264 онд Бээжинд шилжүүлснээр урьдах хаадуудын төвлөн сууж төр гүрний нийслэл болж байсан Хар хорум хотын нөлөө аажмаар суларчээ. 1271 онд Хубилай хаан улсаа албан ёсоор Юан гүрэн хэмээн нэрлэв.
  • 6. Хархорум гэдэг нэрний утга учир: Эрт дээр үед эхлээд Каракорум, дараа нь Хархорум, эдүгээ Хархорин гэж дуудагдаж байна. Каракорум гэдэг нэр алтай үгнээс гаралтай уйгар үг ажээ. Харин Чингис хааны үеэс Хархорум гэдэг нэртэй болсон бөгөөд Хархорум гэдэг нь “Хар хүрэм” гэсэн Монгол үгнээс үүсчээ. Каракорум гэдэг нь Монголоор “хар хүрэм” гэсэн үг юм. Галт уулын дэлбэрэлтээр үүссэн нэгэн зүйл хатуу чулууг уйгараар “хорум”, Монголоор “хүрэм” гэдэг нь тодорхой юм гэж эрдэмтэн Ц.Шүгэл бичсэн. Тэгэхээр энэ нэр нь Хархорум биш харин Хар хүрэм болж таарч байгаа юм. Олон эрдэмтэд ингэж үзсэн боловч хараахан нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй байгаа билээ. Эртний Хархорум хотын байдал: Хэрмийн дотор тусгайлан зассан өндөр довжоон дээр чулуун суурьтай 64 багана бүхий их танхимтай Түмэн Амгалант хэмээх том ордыг бариулжээ. Шалыг нь ногоон өнгийн хавтангаар хийж, ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байв. Ордны өргөн нь 55-80 метр байсан гэдэг бөгөөд багана болгоныг алтан угалзаар чимж, дээврийг нь улаан, ногоон ваараар бүрсэн байв. Юань улсын сударт улаан бичин жил буюу 1236 оны цагаан сард Түмэн Амгалант ордныг барьж дуусгасны ёслол үйлдсэн тухай бичжээ. Түүнээс хойш Хархорум хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садангийн хүмүүсийн нилээд олон орд харшууд баригджээ.Хар хорум хотод орд харшийн шат, баганы суурь, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруун тийш 20 километрт Орхон голын Элстэй хэмээх аманд нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд газар байсан бөгөөд XIII зууны үед тэнд барилгын чулуу засаж бэлддэг томоохон дархны газар ажиллаж байсныг хожим олдсон олдворууд нотолж байдаг. Мөнх хааны үед ордны үүдэн хэсэгт Франц дархан Вильгельм Де Буше 4 төрлийн ундаан гоождог мөнгөн модыг урлажээ. Орой дээр нь бишгүүр үлээж буй Виктория охин тэнгэр байсан бөгөөд найр наадмын үеэр бишгүүр нь аялгуулан дуугарч модны голоос дөрвөн зүг хандуулан байрлуулсан дөрвөн лууны амнаас дөрвөн зүйлийн ундаан гоожиж доор нь тоссон мөнгөн саванд цутган ордог
  • 7. байжээ. Тэр дөрвөн зүйлийн амтат ундаа нь дарс, айраг, балын ундаа, будааны шар айраг байсан бөгөөд ордны үйлчлэгч нар зочдод барьж дайлдаг байсан тухай 1253 онд Хархоринд ирж Мөнх хаанд бараалхан Түмэн амгалант ордонд зочлуулж байсан алдарт жуулчин Гиом Де Рубрук “Дорно этгээдэд зорчсон нь” хэмээх номондоо бичсэн байдаг. Хархорум хот хааш хаашаа 4 километр урт шавар хэрмээр хүрээлэгдэж хэрмийн 4 талд дөрвөн хаалга байсан бөгөөд зүүн хаалган дээрээ тариа будаа, баруун хаалган дээрээ хонь ямаа, өмнөд хаалган дээрээ үхэр болон үхэр тэрэг, хойд хаалганы тэнд уналгын морьд, морин тэрэг зэргийг худалдаалдаг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Энэ том хэрэмний 4 өнцөгт хамгаалагч бурхан болох 4 яст мэлхий байсан бөгөөд тэдгээр мэлхийн дээр эзэнт гүрний тугийг мандуулдаг байсан тухай ч тэмдэглэжээ. Монголын их хаад аливаа шашныг ялгаварлан үздэггүй байсан учраас Хархорум хотод будда, христос, лалын шашны 12 сүм дуган хурал хуран мөргөл үйлддэг байжээ. Мөн хотод Өгөөдэй хаан суурийг нь тавьж Мөнх хааны үед дуусгаж байсан 5 давхар өндөр суварга байснаас гадна 2 том хороолол байсан. Нэг нь гар урчуудын дүүрэг, нөгөө нь ислам маягийн наймааны том гудамж бүхий хороолол байсан байна. Монголын эзэн хаад өөрсдийн байлдан эзэлсэн нутаг орнуудаас авчирсан урчууд дархчуудын хүчээр өрнө дорнын болон үндэсний маягийн шинж төрхийг хослуулсан орд харш, сүм хийд, хөшөө дурсгал бариулан Хархорум хотыг хөгжүүлэн тэлжээ. Хархорум нь хөл хөдөлгөөнтэй хот байсан бөгөөд орос, гүрж, халиф, хятад, итали, франц иргэд оршин суудаг байжээ. Тухайн үедээ дэлхийн улс орнуудын амьдралд нэн чухал үүрэгтэй байж өрнө дорнын орнуудыг улс төр, эдийн засаг, соёлын талаар холбож ойртуулах зангилаа газар болж байлаа. Хархорум хотод үйлдвэрлэл маш бага явагдаж байсан хэдий ч тариа тариалж, паалантай тоосго шатаан хавтан үйлдвэрлэж, уулын чулууг засаж өнгөлөх үйлдвэрлэл явуулж, хар төмөрлөг, алт мөнгөний дарханы газар ажилладаг байв. Хархорум хотын иргэд харъяат бүх улс орнуудаас цуглуулсан алба татвараар маш
  • 8. баян тансаг амьдардаг байжээ. Хотын нийт талбайн гуравны нэг хэсэг нь эзэнт гүрнийг удирдан захирах албат түшмэдүүдэд зориулагддаг байсан ба тэдгээр түшмэдийн тоонд эзэнт гүрний бүх улс үндэстний бичээч орчуулагч нар хүртэл ордог байжээ. Хархорум хот 1215 он, 1268 онд галд өртөж байсан боловч тухайн үед сэргээж байжээ. Харин 1380, 1466 онуудад хятадын Мин улсын довтолгоонд өртөж ихээхэн хэмжээгээр сүйджээ. Түүнээс хойш Мин улсын цэргийн удаа дараагийн довтолгоо, дотоодын ноёдын дайн самууны үеэр бүрэн сүйтгэгдэж үгүй болсон юм. Хархорум хот 140 жил оршин тогтносны 32 жил нь Монголын эзэнт гүрний нийслэл байжээ. Хархорум хот нь түүхийн томоохон дурсгал болох нь Харвардын их сургуулийн монголч эрдэмтэн Монголын нууц товчоог англи хэлнээ анх орчуулсан алдарт хятадч, монголч Фрэнсис Вүүдмэн Клийвз 1346 оны хөшөөний монгол-хятад бичээсийн тухай судалгаандаа Хар Хором хотнь нэг биш монгол судлаачдын судалгааны зорилго байсныг дурьдаад 1817 оны 10 дугаар сарын 31 нд Жаан Пьер Абэл-Рэмvсaaгийн уншсан " Кара Корум хотын тухай судалгаа, Дундад зууны үеийн Татар улсын газарзүйн тодорхойгүй зүйлийг тодруулах тайлбар сэлт" нэртэй судалгаа, 1893 онд хэвлэгдсэн Анри Кордиэгийн "Татар улс дахь Хэ-линь гэдгийн байрлал, Исусийн Нийгэмлэгийн ламтан А Гобилийн урьд хэвлэгдээгүй гар бичмэл, удиртгал, тэмдэглэлvvд"нэртэй өгүүлэл, 1925 онд хэвлэгдсэн Францын алдарт монгол судлаач Поль Пэлиогийн " Хар Хоромын тухай тэмдэглэл" гэсэн гурван судалгааг хамгийн чухалд тооцон бичсэн байдаг. Тэрээр энэ судалгаандаа цаашид хятад, латин, перси болон бусад хэлэн дэх материалыг судлан Хар Хоромын тухай нэг сэдэвт бүтээл гаргах шаардлага зайлшгүй гарна гээд 1346 оны хөшөөний монгол-хятад бичээсийн монгол, хятад эхийн дөрөвдэх хэсгийн орчуулга, тайлбарыг анх удаа хийжээ. Дашрамд дурьдахад 1335, 1338, 1362, 1346 оны хөшөөний монгол-хятад бичээсүүд нь 13-
  • 9. 14-р зууны монгол бичгийн хэлний хосгүй дурсгал төдийгүй Юань улсын түүхийн ховор судлагдахуун болдог байна. Хар Хорумын Эрдэнэ зуугаас олдсон 1346 оны хөшөөний бичээсүүдийг Владимир Котвич, Николай Поппе, Фрэнсис Клийвз нар сэргээжээ. 1346 оны хөшөөний монгол хятад бичээсийн хятад эх нь бүхэлдээ, монгол эхийн 4 хэсэг нь сэргээгдсэн ба тайлагдан орчуулагдсан байна. Монгол хэсгийн заримыг сэргээхдээ хятад сурвалжуудыг ашиглажээ. 1891 онд В. В. Радлов тэргүүтэй Оросын шинжлэх ухааны Академийн эрдэмтэд Орхоны экспедицийг зохион байгуулж 1892 онд В. В. Радлов Эрдэнэ зуу хийдийн хавиас олдсон хөшөөний бичээсийн хэсгүүдийг Монголын эртний дурсгалын цомогтоо хэвлэн гаргажээ. Оросын польш эрдэмтэн В. Котвич 1918 онд Оросын Шинжлэх ухааны академийн дэргэдэх их Питерийн нэрэмжит хүн судлал ба угсаатны зүйн музейн судалгааны өгүүллийн цомогт бичээс"өгүүлэлдээ Радловын хэвлүүлсэн "Эрдэнэ хэвлэсэн хоёр хэсгийн зуугийн хөшөөний нэгийг нь орчуулж хэвлүүлсэн байна. В. Котвич энэ өгүүлэлдээ түүний Эрдэнэ зуугаас олсон хөшөөний бичээсийн 3 хэсэг нь Радловын олсон хөшөөний бичээсийн хоёр хэсэгтэй нэг хөшөөний бичээс болох тухай, уг хөшөөний бичээс нь нэг талдаа монгол, нөгөө талдаа хятад хэлээр бичигдсэн байсан зэргийг судалгааныхаа үр дүнгээр нотлоод энэ бичээс нь Хар Хоромд баригдсан Буддийн шашны сүмийн тухай өгүүлдэг, түүний орчуулсан хэсгийн агуулга нь П. С. Поповийн орчуулсан "Монгол нүүдэлчдийн тухай тэмдэглэл" дэх Хар Хоромын тухай хэсэгтэй тохирч байгааг дурьджээ. Үүийг Клийвз 1346 оны хөшөөний бичээсийг судлахад чухал ач холбогдолтой алхам болсон гэж тэмдэглэсэн байдаг. В. Котвич В. Радловын олсон хөшөөний бичээсийн нэг хэсгээс монгол бичгээр бичсэн түүхийн баримтаас анх удаа Монголын эртний хаадын нийслэл Хар Хором хотын нэрийг монгол бичгээр Хором гэж бичсэн хэлбэрээр оллоо гэж дурьджээ. Тэрээр өнөөг хүртэл Хором хэмээх энэ нэр зөвхөн араб, хятад, европ болон бусад гадаад эх сурвалжаас мэдэгдэж байсан юм гэжээ.
  • 10. 1346 оны хөшөөний бичээсийн хамгийн нарийн судалгааг хийсэн хүн бол Фрэнсис Клийвз юм. Клийвзийн тэмдэглэсэнээр 1346 оны хөшөөний монголхятад бичээс нь 14-р зууны монгол бичгийн хэлний хосгүй дурсгал төдийгүй Монголд буддизм хөгжсөн түүхийн сонирхолтой гэрч юм. Учир нь энэ хөшөөний бичээст Чингис хаан 15-дахь жилдээ буюу 1220 онд Хар Хоромыг нийслэлээ болгож, 1235 онд Єгөөдэй хаан Хар Хоромын хэрмийг босгон, сүм хийд байгуулж эхэлсэн ба Мөнх хаан үргэлжлүүлэн 1256 онд 5 давхар асартай 90м өндөр суварга барьсан тухай, 1342-1346 онд Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар уг сүм, суваргыг дахин засварлаж, Мандахуй Юань гүрний асар гэж нэрлэсэн тухай, Тогоонтөмөр энэ үйл явдлыг магтан дуулсан хөшөө босгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү монгол хятад бичигтэй хөшөөг босгохыг 1346 оны 12 сарын 19 нд зарлигдсан тухай өгүүлжээ. Клийвз 1346 оны хөшөөний монгол хятад бичээсийн энэ судалгаандаа Хар Хорумын тухай хятад сурвалжуудад тэмдэглэсэн байдлыг он дарааллын дагуу дэлгэрэнгүй өгчээ. Бартолд Єгөөдэй дүү Тулуйн эрхшээлд байсан газарт хэрэм босгох зарлиг яагаад гаргасныг гайхан бичсэн нь бий. Үүний тайлбарыг эрдэмтэд Хар Хором нь Чингис хааны үед Монголын нийслэл болсон байсан гэдгээр тайлбарласан байдаг. Єгөөдэй хааны зарлигаар Хар Хоромд хятадын туршлагатай урчууд, зураачид ирж Буддын шашны энэ сүмийг барьсан гэдэг. Ф. В Рубрикийн дурсамжинд тэмдэглэгдсэн Хар Хоромд байсан янз бүрийн үндэстний 12 гайхамшигт сүмийн нэг нь энэ гэж эрдэмтэд үздэг байна. Ийнхүү Хар Хором нь 1260 онд Хубилайг хаан болтол Монгол эзэнт гүрний нийслэл байсаар байжээ. 1260 онд Монголын эзэнт улсын нийслэл Бээжинд шилжсэний дараа Хар Хором нь цэргийн Ерөнхий захирагчийн суурин болсон ба 1289 онд цэргийн ерөнхий захирагч сэтгэл дундуур монгол ноёдын бослогод нэгдсэн гэдэг. 1307 онд Хар Хоромд Нүүдлийн их бичгийн дарга нарын газар байгуулагдаж Хоромын ерөнхий захирагч бий болжээ. Энэ нь 1309 онд Нүүдлийн их зөвлөл (Moving Grand Council) болсон байна. Ийнхүү Хар Хором нь1368 онд эзэнт гүрнийг унатал цэргийн захиргааны гол төв байсаар байжээ. 1412 оны үед Монголын удирдагч
  • 11. Аругтай Мин улсын хаанаас "Хэнингийн ван " цол авч байсан тухай түүхэн баримт бас байдаг байна. 1585 онд баригдсан Эрдэнэ зуу хийд эртний Монголын нийслэл Хар Хорoмын туурины хажууд баригдсан гэдэг. Хар Хором гэдэг нэрийн түүх одоо болтол бүрэн тодорхойгүй боловч магадлал өндөр судалгаа таамгийг дэлхийн нэрт монголч эрдэмтэд дэвшvvлжээ. Хар Хоромын нэрийг Баруунд олон янзаар бичсэнийг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн хүн бол Францын алдарт монголч Поль Пэлио юм. Түүний "Марко Пологийн тэмдэглэл" гурван боть номын 1-р ботийн Хар Хоромын тухай хэсэгт Хар Хором гэдэг үгийг янз бүрийн эх сурвалжид хэрхэн галигласныг жагсаан дурьдсан байдаг. Үүнд: Carachoran, Сaroccoran, Caracoran, Сarocoram, Caracoron, Сharacharom гэх мэт арван хэдэн янзаар бичигдсэн байдаг ба Поль Пэлио номондоо Каракором гэж бичсэн байдаг. П. Пэлиогийн тэмдэглэснээр Хар Хором нэрийг анх дурьдсан барууны бичигч бол Плано Карпино юм. 1254 онд Рубрик Хар Хоромд нилээд өдрийг өнгөрөөсөн тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Мөн Гүржийн нэг түүхийн судар, Жувайний (Juwaini), Рашид-ад-Дин гэх мэт Персийн судлаачдын бүтээлд "Qaraqurum", "Qaraqorum", Монголын нууц товчоонд нэг удаа Кара Корум гэж бичигдсэн байдаг. Дээр бичсэнчлэн Эрдэнэ зуугаас олдсон1346 оны хөшөөний бичээст Хором хятад эх сурвалжуудад Хэ-линь нэртэй дурьдагджээ. Хятад эх сурвалжид анх удаа Юань улсын сударт Єгөөдэй 1235 онд Хэ-линь хотод хэрэм босгох зарлиг гаргасан гэж бичжээ. Түүнчлэн энэ сударт Хэ-линьнь хотын баруун хэсгээр урсах Хa-лa-Хэ-линь голын нэрээр нэрлэгдсэн гэж бичсэн байна. Эдгээрийг орчуулсан зарим эрдэмтэд энэ голыг Орхон гол гэж үзсэн байдаг. Гэхдээ Орхон нь Тан улсын үеэс мэдэгдэж байсан бөгөөд энэ нь Хэ-линь гэдэг үгтэй ямар ч холбогдох учиргүй гэнэ. П. Пэлиогийн дурьдсанаар хятад эх сурвалжид дурьдсан Хар Хором гол нь төөрөгдөл байж болох юм. 1312 онд Хар Хоромын засаг захиргааны нэр нь Хэ-нинь байсан гэж дээр дурьдсан. Хятад эх сурвалжуудад Хэ-линь гэж дурьдагдсаны учир нь хятад хэлэнд үгийн эхэнд р үсэг хэзээ ч байгаагүй ба дундад эртний хятад хэлэнд -ум, -ом төгсгөл байгаагүйтэй
  • 12. холбоотой. Иймээс Qоrum нь хятад хэлэнд орчуулагдахдаа Хэ-линь болоод сүүлд монгол хэлэнд буцаж орчуулагдахдаа "Хорин" болжээ. Єөрөөр хэлбэл дундад эртний Qorom гэдэг үгийг Юань улсын үед хятдаар Ho-lin гэж галиглаад эндээс монгол хэлэид Хорин гэдэг үг үүссэн 6айна. Хоромыг Туул Сэлэнгэ гол эхээ авсан уулын нэр гэж дурьдагдсан нь тааралддаг байна. Тухайлбал Персийн эрдэмтэн Жувайний сонссоноор уйгурчууд Хар Хором гэдэг уулаас эх авсан Орхон голын хөндийд дээр үеэс амьдарч байсан ба Єгөөдэйн хот тэр уулын нэрээр нэрлэгдсэн, Уйгурчуудийн анхны хаан Хар Хором уулнаас эх авсан Туул Сэлэнгэ голын бэлчирт төрсөн гэнэ. Рашид-ад-Дин энэ тухай арай өөрөөр дурьдсан байдаг. Гэхдээ Хар Хором уулын нэрээс үүссэн гэж тэмдэглэсэн байдаг. Монголын эзэнт гүрнээс өмнөх үед хамаарах Хятадын болон Персийн сурвалж бичгүүдэд Хар Хором уулын тухай бас тэмдэглэгдсэн байдаг байна. Иймээс П. Пэлиогийн бичсэнээр уйгурчуудаас уламжлагдан хэрэглэгдэж байсан энэ нэр нь монгол биш турк нэр байх магадлалтай. Турк хэлэнд корум гэдэг нь бул чулуу гэсэн утгатай. Тэгвэл Кара Корум буюу "Black boulder" нь уулын нэр байж болох юм. Одоогийн Хятад Пакистаны хил дээр Хархоромын нуруу гэж байдаг. Энэ бүхнээс Oрхон голын сав нутагт байдаг уулын турк нэрнээс Монголын эзэнт улсын нийслэлийн нэр гарсан байх бүрэн боломжтой гэж эрдэмтэн П. Пэлио vзжээ Хар хорум хотын малтлагын ажилууд: Хархорум бол тухайн үедээ дэлхийг эзэгнэсэн их гүрний нийслэл байсан төдийгүй худалдаа арилжааны томоохон төв байсан нь харагдаж байдаг. 2001 онд Хар Хорумын төв хэсгээс 1371 онд их хаанд суусан Билэгт хааны сангийн яамны эрхэлсэн түшмэлийн тамгыг илрүүлж олсон. Түүнд тухайн оны гуравдугаар сард тамгыг цутгаж хийсэн тухай бичсэн байсан. Энэ үед Хар хорум хот ид цэцэглэлтийн үедээ байжээ. Тэнд шаазан болон төмөр эдлэлийн үйлдвэр, дархны газар тэр бүү хэл шил хайлуулж гар урлал хийж байсан ул мөр байдаг. Бас худалдааны газар, бараа бүтээгдэхүүнээ хадгалж байсан зоорийн үлдэгдэл ч гарсан. Мөн хятад, монгол араб үсэгтэй цөөн тооны зооснууд ч олддог. Түүний
  • 13. дотор Хар хорум гэсэн бичигтэй мөнгөн зоос олдсон. 1237 оны үе буюу Өгөдэй хааны үед цутгасан байна. Олон улсын судлаачдын сонирхлыг татаж байгаа нэг зүйл бол урьд Өгөдэй хааны байгуулсан 64 баганат их орд гэж таамаглаж байсан хэсэг газар малталт хийж барилгын суурийг ил гаргасан. Судалгааны эцэст энэ нь хааны ордон биш харин их Монгол Улсыг байгуулсны дурсгалд зориулсан томоохон сүм суврагын үлдэгдэл болохыг тогтоогоод байгаа. Энэ нь олдворын хувьд хааны ордноос дутахгүй шинжлэх ухаанд ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ сүм суврагыг босгосны дурсгалыг мөнхжүүлсэн хятад монгол бичигтэй гэрэлт хөшөөний үлдэгдэл тэр хавиас ялангуяа Эрдэнэ зуу хийдийн орчмоос олдож байгаа. - Хар хорум хотын хэмжээ дамжааг тогтоох ажил нэлээд эртнээс эхэлж 1891 онд Оросын эзэн хааны газарзүйн нийгэмлэгийн шугамаар ирж ажилласан Радлов гэдэг эрдэмтэн анх зураглал хийсэн байна. Дараа нь 1934 онд Оросын эрдэмтэн Букынич,1948-1949 онд Киселёв, Монголын ууган археологич Хөдөөгийн Пэрлээ гуай нар судалж байжээ. 1970-аад оны дундуур археологич Сэр-Оджав, доктор Баяр нарын эрдэмтэд судалж байсан байдаг. 1995 оноос Орхоны хөндийн хөшөө дурсгалыг хамгаалалтад авах цаашид судалгаа шинжилгээ хийх зорилгоор ЮНЕСКО-гийн төсөл хэрэгжиж хотын шинэчилсэн зураглалыг Японы эрдэмтэд хийсэн юм билээ. 2000 онд Германы эрдэмтэдтэй хамтарч нарийвчилсан зураглалыг хийсэн. Топографын зураглалаас гадна тодорхой хэсгүүдэд геосоронзон хайгуул хийж зураглал үйлдсэнээ хот ямар зохион байгуулалттай, ямар хүрээ хэмжээтэй байсныг нарийн судлах боломжтой болсон. Ер нь Хар Хорум хот хэрэмт хэсгээсээ гадна асар том байсан нь социализмын бүтээн байгуулалтын үед илэрч байжээ. Тухайлбал:ХарХорины ус цэвэрлэх байгууламжийг барих үед суурины шорооноос Египетийн фараоны дүрстэй баг олдож байсан гэдэг. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан
  • 14. дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна. Хар Хорум Хархорин Хар Хорум, 1270 он Туг Улс Их Монгол Улс Газар нутаг - Нийт км² Хүн ам - Нийт (1270) 1,000,000 - Нягтрал /км² Цагийн бүс UTC+7
  • 15. Хархорум хотын он цагийн хэлхээ Хархорум хотын түүхэнд холбогдох он цагийн хэлхээ: • МТӨ 3-р МТ 1-р зуун Хүннү гүрний нийслэл нь Хархорум-Орхоны хөндийд байв. • МТӨ 2-4р зуун Сүнбэ,Нирун улсын нийслэл Хархорум-Орхоны хөндийд байв. • 6-9 зуун Түрэг,Уйгур улсын нийслэл Хархорумын хөндийд оршиж байв. • 10-12 зуун Хитан улсын хэдэн хот Хархорумын хөндийд байв. • 12-р зуун Монголын Хэрэйдийн ханлигийн эзэн Куржакуз Буйруг хан Хархорум хөндий,Орд балгасанд өргөөлж байв. • 12-13р зуун Монголын Хэрэйдийн хан Тоорил Ван хан Хархорум хотод нийслэлж байв. • 1220 он Их Монгол улсын эзэн Чингис хана Монголын нэгдсэн тулгар их улсыг байгуулагдсны 15-н жилийн ойд Хархорум хотыг үндэслэж бүтээн босголтын эхлэлийг тавьсан байна. • 1228-1241 он Өгөдэй хаан сууж Хархорум хотоос эзэнт гүрний бусад улс муж хотуудыг чиглэсэн морин өртөө замыг байгуулав. • 1235 он Монгол гүрний их нийслэл Хархорум хотноо дэлхийн олон орныг захирч,Монголын хан хөвгүүд ихэс ноёд,жанжид цугларч “Их хуралдай”-д чуулав. • 1235-1236 он Өгөдэй хааны “Түмэн Амгалант” хэмээх 3 давхар өндөр ордонг байгуулав.Их нийслэлийн гол хэсгийг тойруулж бэхлэлт хэрэм босгов. • 1236 оны 1 сар Өгөдэй хааны зарлигаар Хархорумд анхны цаасан мөнгө хэвлүүлж гүйлгээнд гаргажээ. • 1237 оны зун Хархорум хотын ойролцоо “Суурин” хэмээх ордыг байгуулж “Гэгээн цагаан” харш байгуулав. • 1238 он Хархорумын ойролцоо “Тосох “нэрт хот байгуулж нэгэн гол ордыг нь алт сувдаар чимэглэжээ. • 1244 он Хархорум хотоос холгүй Шар ордонд Гүюгийн хаан ширээнд өргөмжлөх Их хуралдай хуралдахад дэлхийн улс орноос 4000 гаруй ноёд ,элч,төлөөлөгч ирж оролцов. • 1246-1247 он Армяаны ван 2-р Гетумын дүү Смаат Спарет Хархорумд ирж Гүюг хаанд ирж бараалхав. • 1251 он Мөнх хаан сууж Хархорумд нийслэлжив. • 1252-1253 он Ираны түүхчин А.Жувейни “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх” бүтээлээ Хархорумд байхдаа зохион бичиж эхлэв. • 1253 онд Францын вангийн элч,шашны зүтгэлтэн В.Рубрук Хархорумд ирэв. • 1254 он “Түмэн Амгалант” ордонд “Мөнгөн модыг” мөнгө, шүрээр хийж
  • 16. байрлуулав. • 1254 онд Хархорум хотноо дэлхийд анх удаа Будда,Христос,Лалын шашинтний онолын маргаан ном хаялцааныг Мөнх хаан хийлгэв. • 1254 онд Рубрук хаанд бараалхжээ. • 1254 Багдадын элч нар Хархорумд ирж Мөнх хаанд ихээхэн бэлэг сэлттэй бараалхав. • 1254 онд бага азийн Никейн хааны элч Хархорумд ирэв. • 1254 онд Мөнх хаан Христос шашны Библи судрыг нямбайлан үзэж байв. • 1256 онд Мөнх хааны зарлигаар Буддын 5 давхар сүм босгов. • 1257 онд Мөнх хаан Өмнөдын Сүн улсыг төвшитгөхөөр мордохдоо Аригбөх дүүдээ Хархорумыг захируулан үлдээжээ. • 1259 онд Мөнх хаан Хятадад дайлж яваад тэнгэрт халив. • 1260 онд Кайпинд их хуралдай болж Хубилай хаан ширээнд суув. • 1261 онд Хубилай буцсаныг ашиглан Аригбөх хаан Есүнгэг довтлон Хархорум хотыг буцаан авав. • 1260-1264 онд Хубилай гүрний нийслэлийг Хархорум хотоос Кайпинд шилжүүлэв.Дараа нь Кайпингаас Бээжинд шилжүүлжээ. • 1266 онд Аригбөх,Бэрх хаад тэнгэрт халив. • 1290 онд Хархорумын “Дэлгэрэнгүй тохинуулах тойрог”-г дахин байгуулав. • 1289 онд Хубилайн эсрэг Монгол ноёдын бослого гарч Хайду Хархорумыг эзлэв. • 1297 онд Хархорум хотод өргөтгөл засвар хийв. • 1298 онд Монгол Хубилайн эсрэг дахин үймээн гарч нийслэлийг Хархорум болгохийг шаардав. • 1302 онд Хархорум хотыг буцаан шилжүүлэхийн төлөө тэмцэгч Хайду тэнгэрт халив. • 1306 онд Хархорум хотод Монгол ноёд хуралдан төрийн хэрэг хэлэлцэв. • 1311 онд Хархорумыг өргөтгөл засвар хийв. • 1331 онд Чингис хаан сууж асан Монгол гэрийг засаж сэлбэжээ. • 1352 онд Мөнх хааны бариулсан ордыг засчээ. • 1346 онд Хархорумын гол зарим ордыг засан сэлбэжээ. • 1368 онд Хятад дахь Монголын Юан гүрний захиргаа мөхсөөр Монгол хаад дахин Хархорум хотдоо эргэн ирж нийслэлжих болов. • 1370 онд Хархорум хотод “Билэгт” хаан өргөмжлөгдөн Хархорум хот нь Их Монгол Улсын нийслэл болов. • 1371 онд Хөхтөмөр жанжин Их Монгол улсын бүх цэргийн ерөнхий жанжин болов. • 1372 онд Монголын цэргийн жанжнууд Хархорумын цэлгэр хөндийд цэргээ суурилуулав. • 1380 Хятад цэрэг Монгол нутагт довтлон ирж нийслэл Хархорум хотыг эвдэн шатаажээ. • 1397 онд Төгстөмөрийн хүү Дүүрэн ноён Хархорумыг захирч байв. • 1408-1412 онд
  • 17. Буяншри хаан Хархорумд нийслэлж байжээ. • 1412 Монголын Аругтай ноён Хэй Нин ван буюу Хархорумын ван хэмээн өргөмжлөгдөв. • 1422 онд Хорчины Адай ноёныг Хархорумд Монголын хаан өргөмжилжээ. • 1466-1517 Батмөнх даян сэцэн хаан нэгэн үе Хархорумд нийслэлж байжээ. • 1552 онд Ойрад Монголын цэргийг Хархорумаас Алтан ханы цэрэг хөөн гаргав. • 1558-1592 онд Түмэн зэсэгт хаан хаанчлалынхаа нэгэн үед Хархорумд нийслэлж байжээ. • 1588-1610 онд Абтай сайн хааны дэд хөвүүн Эрхий мэргэн хаан эцгийн орыг залгаж мөн л Хархорумд төвлөрч байв. • 1701 оноос Эрдэнэ-зууг засч сэлбэн шинэчилж эхлэв. • 1889 онд Орос эрдэмтэн Эрдэнэ-зуугийн дэргэд Хархорумын туурь байгааг олсон. • 1890 онд Оросын ШУА-ийн шинжилгээний анги хархорумын туурийг малтаж Монгол гүрний нийслэл болохыг онцлон заажээ. • 1924 онд БНМАУ-н андугаар Их хурлаас “Нийслэл хүрээ” гэх нэрийг Улаанбаатар болгон өөрчилсөн. • 1948-1949 онд Хархорумын туурийг малтан шинжиж энэ талаар Монгол Улсын Засгийн Газар Оросын археологич,профессор С.В.Киселев гэрээ хийж археологийн малтлага хийв. • 1976-1985 онуудад Хархорум хотын тууринд ШУАийн Түүхийн Хүрээлэнгийн Археологийн сектроос хээрийн шинжилгээний анги илгээн ажилуулав. • 1995-1996 онд Хархорумын хөндийд археологийн шинжилгээний анги ажиллав.Өгөдэй хааны Гэгэ-чаган ордны туурыг малтан судлав. • 1996 онд Японы Косасаки геологи инженерийн компани Мон-Мэф компани хамтран хотын тууринд геофизикийн судалгаа хийв. • 1998 онд 21-р зуунд Монголын төвийг Хархорум болгох тухай асуудлыг хэлэлцэв. • 1999 оноос Монгол-Германы хамтарсан экспедици Хархорумын тууринд археологийн судалгаа хийж эхлэв. • 2000 онд Мөнх тэнгэрийн хүчин дор Хархорумаа сэргээн байгуулцгаая хэмээх Орхон-Хархориныбүс нутгийг хөгжүүлэх санаа бүхий ном Англи хэл дээр нийтлэгдэв. • 2001 онд Монголын бүх аймгийн уяач хурдан хүлгүүд оролцсон “Их хурд” хэмээх наадам хоёрдахь удаагаа Хархоринд болов. • 2002 онд Монгол улсын ардын уран зохиолч Төрийн шагналт Д.Пүрэвдорж ,Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн хошой шагналт Ч.Лувсаншарав
  • 18. нарын цомнолоор Хархорум дуурийг бүтээн сонгодог урлагийн академич театрт анх удаа олон түмний хүртээл болгов. Хархорум хотын судалгаа: Зөвхөн 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Эрдэнэзуу хийдийн орчим том хотын үлдэц олжээ. Жилийн дараа В.В.Радлов тэр хийдийн хэрэм ханыг судалж байгаад Хархорумтай холбоотой хааны зарлиг бүхий чулуун хавтан зэргийг олов. Ингэж Хархорум хот байгаа газрыг тогтоосон юм. Хархорум хотыг мөхсөнөөс хойш анх удаа 1948-1949 онд Монголын ууган архелогич Х.Пэрлээ, Зөвлөлтийн эрдэмтэн профессор С.В.Киселев нараар удирдуулсан Монгол Зөвлөлтийн хамтарсан экспэдици малтлага хийж олон үнэт олдвор илрүүлсний дотор ахуйн хэрэглээний төмөр эдлэл, шавар шаазан эдлэл олон тоогоор олджээ. Тэр үеийн уран дархчууд хийсэн бүтээгдэхүүн дээрээ өөрийнхөө гарын хээг тавьж, сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байжээ. Мөн янз бүрийн барилгын материалууд, дээврийн хэсэг, хөшөө дурсгал зэргийг илрүүлсэн байна. 1976-1980 онд Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэнгийн судалгааны баг малтлага явуулж Хархорум хотын ойролцоох газруудаас Монгол хүний булш, исламын шашинтны булш зэргийг олж илрүүлсэн байна. Өгөөдэй хааны 64 баганат Түмэн амгалант ордны өмнө талаас эртний шавар шаазан эдлэлийг шатааж байсан зуухны үлдэгдлийг олжээ. Мөн чулуу дэвсэж хийсэн гудамжны замын үлдэгдэл гарч ирсэн нь Хархорум хотын төв гудамж нь чулуун замтай байжээ гэдгийг нотолжээ. Судалгааны багийнхан 6000 ам метр газрыг хамарсан малтлага хийхэд хөрсний хамгийн гүн нь 7 метр байсан бөгөөд 64 баганатай Өгөөдэй хааны Түмэн Амгалант ордны барилгын суурийн нилээд талбайг илрүүлсэн байна. Зөвхөн уг ордны малтлагаас 10, хотын зүүн хаалганы тэндээс 54, төв гудамжны уулзвар орчмоос 129 нийт 230-аад ширхэг зоос олдсоныг нягтлан судлахад 10 гаруй улс оронтой худалдаа арилжааны холбоотой байсан нь тогтоогджээ.
  • 19. 1995-1996 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Монгол–Японы эрдэмтэд хамтран Хархорум хотын нарийвчилсан оршиж байсан зураг үйлдсэн. 1999 дэвсгэр нутгийг тогтоон топографийн оноос Монгол Герман хоёр улсын ерөнхийлөгч нарын тохиролцсон дагуу Монгол Германы Шинжлэх Ухааны Академиудын архелогийн хүрээлэн, Боннын Их сургуулийн Төв Азийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны анги Хархорум хотыг судлах шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх олдворыг лабораторийн аргаар нарийвчлан судалж байна. Хархорум хот нь Монголын эзэнт гүрний нийслэл хэмээгдэж байсан хэдий ч хаадуудын улс төрийн бодлогын төв нь байгаагүй юм. Энэ талаар дэлхийн олон эрдэмтэд түүхийн эх сурвалжуудад тулгуурлан санаа бодлоо илэрхийлсэн байдаг. Тухайлбал, 1246 оны зун 7 дугаар сарын 22-нд Дэлхийн нийслэл Хархорумыг зорин гарсан Плано Карпини-г Монголд ирэхэд Гүегийг Монголын эзэнт гүрний хаан ширээнд залах найр тохиожээ. Гэвч хамгийн сонирхолтой нь дэлхийг захирсан гүрний хаан Гүюг хаан ширээнийхээ найрыг нийслэл хотдоо бус хээр талд асар цацар босгон найрлаж байсан юм. Ертөнцийн зүүн баруун хязгаар хүртэл асар өргөн газар нутгийн эзэн хаан хээр талд байтугай модон дотор, усан дээр, ер хаана ч найр хийсэн түүний дурын хэрэг буй заа. Харин цуутай нийслэл Хархорум хотдоо чухам юу хийдэг байсан хэрэг вэ хэмээн гайхширсан гэдэг. 1253 оны 12 дугаар сарын 26-нд Францын санваартан Гиом Де Рубрук Мөнх хааныг зорин иртэл мөн л дэлхийн хаан нийслэлдээ байсангүй гэнэ. Рубрукийн олж мэдсэнээр бол Монголын хаад жилд хоёрхон удаа л Хархорумд морилон ирж найр хийдэг ажээ. Тэдний ажигласнаар Монголын төрийн бодлогын төв нь Хархорум биш Монголын хээр тал нутаг нь байжээ. Хархорум хот бол газар газрын худалдаачдын хэрэн бэдэрсэн хот, шашны олон урсгалын шавь нарын эв найртайгаар ном хаялцдаг байсан амар амгалан хот, Монголын хаадын дэлхийг эзлэхдээ цуглуулсан алт эрдэнэсийг хураасан сан хөмрөг, дагуулж ирсэн гар урчууд, дархчуудынх нь урлан байжээ
  • 20. Дүгнэлт Хар Хорум буюу Каракорум хот нь Монгол улсын анхны албан ёсны нийслэл юм. 13-р зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан дайн довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачлага гарч байсан болно. Монголын эртний нийслэл Хар хорум хотыг 1220 онд Чингис хааны зарлигаар байгуулж эхэлсэн билээ. Монголын эзэнт гүрний хаадууд энэ хотыг нэмэн сэлбэж байгуулжээ. Хар хорум хотын хөгжлийн оргил үе нь Өгэдэй хааны үе бөгөөд өрнө дорныг холбосон худалдааны "торгоны зам"-ын гол төв болж байв. Өгэдэй хаан хуучин хотыг тойруулан хэрэм босгож, "Түмэн амгалант ордоо" 1235 онд байгуулсан. Мөн хотын ойр орчимд Өгэдэй хааны бариулсан зургаан орд харш байжээ. 1264 онд Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд шилжүүлснээр Хар хорум хотын нөлөө аажмаар буурч, Хубилайн дүү Аригбөх, Хубилай хоёрын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл тулааны үед хагас нь нурсан байна. Хожим 1297 он болон Тогоонтөмөр хааны үед Хар хорум хотыг сэлбэн барих ажил эхэлж 4 жил орчим үргэлжилжээ. Билэгт хаан Хар хорумыг сэргээн босгох ажлыг хийж, буддын сүмийг байгуулж лам нарт зориулсан олон барилга байшин бариулжээ. 1380 онд хятадын Мин улсын цэрэг Монголд довтолж Хар хорум хотыг галдан шатаажээ. XVI зуун "бага хаад"-ын үед монголын феодалуудын хоорондох их, бага дайны улмаас Хар хорум хот улам доройтон сүйрсээр байжээ. Үүнээс хойш 200 жилийн дараа түүний суурин дээр монголын шарын шашны төв Эрдэнэ зуу хийдийг барьжээ. Хар хорум хотын туурийг 1949 онд Орос-Монголын хамтарсан археологийн шинжилгээний анги эрдэмтэн С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдлагаар малтан шинжилжээ. Малтлагаас ваар савны зүйл маш ихээр олдсон. Үүнд Хятад, Солонгос, Дундад Ази, Орос гаралтай ваар сав байна. Мөн Хятад, Дундад Ази, Бага Азийн орнуудын нарийн чамин хийц бүхий шаазан эдлэл олноор олджээ.Хар хорум хотыг малтахад их хэмжээний төмөр эдлэл олдсоны дотор
  • 21. хөдөлмөрийн янз бүрийн багаж сүх, зээтүү, үйлийн хайч, зуухны төмөр цорго, шор муна, гэр тэрэгний том, жижиг цөн гарсан юм. Мөн 1975 онд газар шорооны ажлаар олдсон булшнаас гарсан Египедийн фараоны баг болон гуулин хонх, жин хэмжүүрийн туухай, хүрэл тогоо зэрэг сонирхолтой олдворуудыг музейд байрлуулсан. Эдүгээ хүртэл олон улсын эрдэмтэн судлаачид Хар хорум хотын туурийг судлан шинжилсээр байна. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна. Ашигласан ном, сурах бичиг:  XIII-XIV зууны үеийн одон орон судлал ба Хар Хорум хот” (Эртний Хар Хорин хот байгуулагдсаны ойд зориулсан ЭШ-ний хурал) УБ хот. 2005 он.  “Хар хорум” 1950 он дуурийн цомнол Д.Пүрэвдорж  Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном  http://mixx.miniih.com  Hicheel.forumotion.com