More Related Content
Similar to Макро эдийн засаг семинар ажилбар-7
Similar to Макро эдийн засаг семинар ажилбар-7 (20)
More from Ikhzasag SEZS (20)
Макро эдийн засаг семинар ажилбар-7
- 1. Семинар № 7 8 Мөнгөний зах зээл
Хэлэлцэх асуудлууд
1. Мөнгө түүний гүйцэтгэх үүрэг.
2.Мөнгөний төрлүүд тэдгээрийн давуу, сул талууд.
3.Мөнгөний эрэлт түүний төрлүүд.
4. Мөнгөний эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс тэдгээрийн үйлчлэлийг эрэлтийн төрөл тус
бүр дээр тайлбарла.
5.Мөнгөний нийлүүлэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс.
6.Гүйлгээний хүрээнд байвал зохих мөнгөний тоо хэмжээг тооцох томьёог бич, тайлбарла.
7.Мөнгөний нийлүүлэлт, суурь мөнгө тэдгээрийг тооцох томъёог бич, тайлбарла.
8.Мөнгөний мультипликатор, түүнийг тооцох томъёог бич, тайлбарла.
9.Банкны нөөц түүний төрлүүд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг.
10. Төв банк түүний гүйцэтгэх үүрэг, мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөх арга хэрэгслүүдийг
нэрлэ, тэдгээрийн үйлчлэлийг тайлбарла.
11. Арилжааны банк түүний гүйцэтгэх үүрэг, мөнгөний нийлүүлэлтэнд түүний үзүүлэх
нөлөөг тайлбарла.
12. Банкны хүү түүний төрөл (нэрлэсэн, бодит хүүгийн ялгаа) нөлөөлөх хүчин зүйлсийг
нэрлэ, тайлбарла.
13. Мөнгөний нийлүүлэлтийн зохицуулалт түүний хүүгийн түвшинд үзүүлэх нөлөө.
14. Мөнгөний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр, нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэ, тайлбарла.
Бодлого. Дасгал
1. “А” орны тухайн жилийн бодит ДНБ 500 тэрбум төгрөг, үнийн индекс 115 хувь байв. Тус
улсын мөнгө 6 сард нэг удаа эрэгдэг ажээ. Энэ улсын гүйлгээний хүрээнд байвал зохих
мөнгөний тоо, хэмжээг тодорхойл.
2. “Б” орны зээлийн хүүгийн түвшин, мөнгөний эрэлтийн хэмжээ хоёрын хоорондын
хамаарал М=100-80*г функцээр илэрхийлэгдэж байжээ. М-гүйлгээний хүрээнд байвал
зохих мөнгө-ний тоо; г-хүүгийн түвшин. Энэ функцийг ашиглаж тус улсын:
а) хүүгийн түвшин 20 (г=20%) хувь байх үеийн
мөнгөний эрэлтийн хэмжээг тодорхойл.
б) мөнгөний эрэлтийн графикийг байгуул.
в) хүүгийн тухайн түвшинд ДНБ-ий үйлдвэр-
лэл 2 дахин нэмэгдвэл мөнгөний эрэлт хэр-
хэн өөрчлөгдөхийг график дээр тайлбарла.
3. Дараах өгөгдлүүдийг ашиглан М1, М2, МЗ мөнгөний хэмжээг тодпорхойл.
№ Үзүүлэлт Сая төг
1 Банкны гадуур гүйлгээний хүрээнд буй бэлэн мөнгө 900,0
2 Хугацаагүй хадгаламжийн нийт хэмжээ 500,0
3 Богино хугацаатай хадгаламжийн хэмжээ 800,0
4 Урт хугацаатай хадгаламжийн хэмжээ 200,0
5 Харилцах дансны үлдэгдэл 400,0
4. “А” оронд ханш уналт 15 хувиар, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ 20 хувиар, хүүгийн
түв-шин 6 хувиар тус тус өсчээ. Тус орны мөнгөний эрэлтийн а) үндэсний орлогын
хэмжээнээс хамаарах хамаарлын коэф-(к=0.6)-фициент 0,6 б) зээлийн хүүгийн
- 2. түвшингээс хамаарах хамаарлын коэф-(h=0.2)-фициент 0,2 байжээ. Энэ орны мөнгөний
эрэлтийн болон түүний өөрчлөлтийн хувийг тодорхойл
5. Банкны заавал байлгах нөөцийн норм 10 хувь байхад илүүдэл нөөцийн хэмжээг 80 сая
төг-рөгөөр тогтоожээ. Дараах өгөгдлийг ашиглан банкны нэмж олгох зээлийн хэмжээг
тооц. Банкны нэмж олгосон зээлийн дараах тэнцлийн тайланг бич.
№
Актив Пассив
Нэр төрөл Тоо Нэр төрөл Тоо
1 Одоо байгаа нийт нөөц 280 Хугацаагүй хадгаламж 450
2 Үнэт цаас 200 Хугацаатай хадгаламж 200
3 Зээл 200 Хувьцаа 180
4 Үндсэн хөрөнгө 150
5 Дүн 830 дүн 830
6. Арилжааны банкуудын нийт нөөцийн норм 40 хувь байв. “А” банкны хугацаагүй
хадгалам-жийн хэмжээ 200 сая төгрөгөөр нэмэгдэв.
а) Энэ үед “Х” банкнаас харилцагч “А” зээл авчээ.
Тус банкны нэмж олгох зээлийн хэмжээг тооц.
б) “X ” банкнаас авсан зээлээ харилцагч “А”
“У” банкин дахь дансандаа байршуулжээ.
“У” банкны нэмж олгох зээлийн хэмжээг тооц.
в) “У” банкнаас харилцагч “Б” зээл авч тэр мөнгөө
“Z” банкин дахь дансандаа байршуулжээ.
“Z” банкны нэмж олгох зээлийн хэмжээг тооц.
г) Банкнууд-(3 банкны буюу банкны систем)-ын нэмж олгосон
зээл-(бий болгосон нийт мөнгөний)-ийн нийт хэмжээг тооц.
7. “Б” орны банкны заавал байлгах нөөцийн норм 30 хувь байхад арилжааны
банкнуудын хугацаагүй хадгаламж 200 тэр бум төгрөгөөр өсчээ. Тус орны мөнгөний
нийлүүлэлтийн өөрчлөлтийг тооц.
8. “Х” орны банкны нийт нөөцийн норм 30 хувь байхад гүйлгээний хүрээнд байгаа бэлэн
мөнгө 600 тэрбум төгрөг, Арилжааны банкуудын хугацаагүй хадгаламж 700 тэрбум
төгрөг байжээ. Тус улсын а) Суурь мөнгөнийн б) Мөнгөний нийлүүлэлтийн в)
Мөнгөний мульти-пликаторын хэмжээг тооц.
СОРИЛ
1.Иргэд аж ахуйн нэгжүүдийн “……. “ тоо хэмжээг мөнгөний эрэлт гэдэг.
а) Бэлэн мөнгө, хугацаагүй хадгаламж, төлбөрийн карт хэлбэрээр
гар дээрээ байлгаж буй мөнгөний
б) Банкнаас зээлээр авахыг эрмэлзэж буй мөнгөний
в) Хуримтлуулахыг эрмэлзэж буй мөнгөний
г) Гар дээрээ байлгахыг эрмэлзэж буй мөнгө болон хувирах чадвар
бүхий үнэт цаасны
2.………. “М1” мөнгөнд хамаарахгүй.
а) Харилцах дансанд буй мөнгө
б) Хугацаагүй хадгаламж
в) Хугацаатай хадгаламж
г) Валютын хугацаагүй хадгаламж
- 3. 3.……….. зорилгоор гар дээрээ байлгаж буй мөнгөний тоо хэмжээг мөнгөний арилжааны
эрэлт гэдэг.
а) Ашиг олох
б) Өдөр тутмын хэрэгцээт
бараагаа худалдан авах
в) Ирээдүйдээ зориулж хадгалах
г) Онцгой тохиолдолд хэрэглэх
4.Мөнгөний эрэлт банкны хүүгийн түвшинтэй ……. байдаг.
а) урвуу хамааралтай
б) шууд хамааралтай
в) хамааралгүй
5.Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ банкны хүүгийн түвшинтэй …..... байдаг.
а) шууд хамааралтай
б) урвуу хамааралтай
в) хамааралгүй
6.Мөнгө ………….. хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэггүй.
а) хуримтлалын
б) хуваарилалтын
в) өртгийн хэмжүүрийн
г) гүйлгээний
д) төлбөрийн
7.Мөнгөний арилжааны эрэлт ………… хамааралтай байдаг.
а) үнийн түвшинтэй урвуу
б) банкны хүүгийн түвшинтэй урвуу
в) банкны хүүгийн түвшинтэй шууд
г) үндэсний орлогын үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд
8.……………………… мөнгөний эрэлт буурна.
а) Банкны хүүгийн түвшин буурвал
б) Үндэсний орлогын хэмжээ өсвөл
в) Ханш уналтын түвшин буурвал
г) Нэг хүнд ноогдох орлогын хэмжээ өсвөл
9.Мөнгөний эрэлт нийлүүлэлт хоёр хоёул өсвөл мөнгөний тэнцвэрт хэмжээ …………….
а) өсч, хүүгийн тэнцвэрт түвшин буурна.
б) хүүгийн тэнцвэрт түвшин хоёул буурна
в) буурч хүүгийн тэнцвэрт түвшин өснө
г) өсч хүүгийн тэнцвэрт түвшин өөрчлөгдөхгүй
10. Суурь (МВ) мөнгийг ………….. томъёогоор тооцно.
а) С+Rs: б) С+Rt : в) С+D: г) С+Ra:
Тодруулга: С-банкны гадуур гүйлгээний хүрээнд буй мөнгө; Ra-банкны нийт нөөц;
D-банкны хугацаагүй хадгаламж; Rt-банкны заавал байлгах нөөц, Rs-банкны
илүүдэл нөөц
11. Мөнгөний нийлүүлэлт өсвөл банкны хүүгийн түвшин ……… мөнгөний зах зээлийн
тэнц-вэр тогтоно.
а) буурч, эрэлт өсч
- 4. б) өсч, эрэлт буурч
в) өсч, эрэлт өсч
г) өөрчлөгдөхгүй, эрэлт өсч
12. Хэрэв мөнгө жилд 2 удаа эрэгвэл гүйлгээний хүрээнд байвал зохих мөнгөний тоо нь
…………. байна.
а) бодит ДНБ -ээс 2 дахин бага
б) бодит ДНБ -ээс 2 дахин их
в) нэрлэсэн ДНБ-ээс 2 дахин бага
г) нэрлэсэн ДНБ-ээс 2 дахин их
13. Мөнгөний нийлүүлэлт-(МS)-ийн хэмжээг ………… томъёогоор тооцно.
а) С+Ra
б) С+D
в) m*МВ
г) C+MB
д) D+MB
Тодруулга: m-мөнгөний мультипликатор
14. ..... ..... бол мөнгөний мультиплика-(m)-торыг тооцдог томъёо биш.
а) С/МВ
б) (сг+1)/(сг+гг)
в) С+D/(С+Ra)
г) 1/rг
д) MS/MB
Тодруулга: сг=С/D бэлэн мөнгө, хадгаламжийн харьцаа; гг=Ra/D нийт нөөцийн
норм буюу нөөцийн коэффициент: MS-мөнгөний нийлүүлэлт: MB-суурь мөнгө
15. “А” орны банкны гадуур гүйлгээний хүрээнд буй бэлэн мөнгө нь нийт хугацаагүй
хад-галамжийн 40 хувьтай тэнцүү, нийт нөөцийн (rr=0.3) коэффициент нь 0,3 байв.
Энэ үед Төв банк мөнгөний нийлүүлэлтийг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
шийдвэр гарга-жээ. Төв банк гаргасан шийдвэрээ хэрэгжлүүэхийн тулд суурь
мөнгөнийхөө хэмжээг …. тэр бум төгрөгөөр өсгөнө.
а) 25
б) 75
в) 125
г) 150
16. “А” орны бэлэн мөнгө, хадгаламжийн (С/D) харьцаа 0.8, заавал байлгах нөөцийн
норм 10 хувь, илүүдэл нөөцийн норм 30 хувь бол мөнгөний мультипликатор ….
байна.
а) 2.14
б) 1.5
в) 1.25
г) 2.43