SlideShare a Scribd company logo
1 of 72
Download to read offline
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
1
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ИХ ЗАСАГ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн багийн
2019 оны .... сарын .... өдрийн хуралаар
хэлэлцэн батлав
LOA324: ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ
(Хичээлийн сургалтын хөтөлбөр)
Санхүү банкны мэргэжлийн өдрийн ангийн бакалаврын сургалтанд зориулав
Боловсруулсан:
Санхү эдийн засгийн хөтөлбөрийн багш, магистр Б.Батжаргал
Улаанбаатар хот
2020 он
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
2
ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН
ЭРХЭМ ЗОРИЛГО
Их Засаг ОУИС мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан
суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн
бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна.
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн алсын хараа:
Их Засаг олон улсын их сургууль нь инноваци, технологийн үсрэнгүй хөгжлийн үлгэр
загвар болсон үндэсний түүх соёлын тэргүүлэх, орчин үеийн даяаршлагдсан их сургууль байна.
Инноваци, нано технологийг хөгжүүлсэн орчин үеийн их сургуулийн хувьд Их Засаг
олон улсын их сургууль нь улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө нийгэмд эерэг
өөрчлөлтүүдийг бүтээх зарчмыг баримтласан нийгмийн хариуцлагатай их сургууль байна.
Их Засаг олон улсын их сургууль нь сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ, судалгааны
ажлынхаа олон улсын ач холбогдлийг бататгахын тулд гадаад, дотоодын байгууллагуудтай
хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний сургуулийн шаардлагыг хангаж ёс зүйн зарчмыг ямагт
баримтлаж ажиллана.
I. ХЭСЭГ. “ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ” ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ
МЭДЭЭЛЭЛ
1. Хичээлийн мэдээлэл:
 Хичээлийн нэр: Зээлийн шинжилгээ
 Индекс: 041201
 Нийт цаг: 64
 Кредит: 3.0
 Өмнөх холбоо: Өмнө үзсэн байх BMG228, ECО117, ACC125; STA212, ECM312
 Заагдах улирал: II
 Хичээл орох анги танхим: ИЗСЭЗС-ийн хичээлийн танхим
 Хичээлийн үргэлжлэх хугацаа: 16 долоо хоног
2. Багшийн мэдээлэл:
 Багшийн нэр: Б.Батжаргал
 Албан тушаал: Ахлах багш
 И-мэйл хаяг: bubatjargal@yahoo.com
 Ажлын ба уулзалтын цаг:
 Утасны дугаар: 88023851
3. Заах арга зүй:
Сэдвийн дагуу онол, практик үйл ажиллагааны бодит жишээ, арга зүйн зөвлөгөө өгөх,
харилцан ярилцлага, хэлэлцүүлэг хийх зэргээр хичээлийг явуулна.
4. Хичээлийн товч тодорхойлолт:
Зээлийн шинжилгээ хичээл нь банкны зээлийн ажилтан банкны харилцагч зээлдэгч
нарын зээлийн төсөл санхүүжилтийн үйл ажиллагааг төлөвлөх, түүний эрсдлийг тодорхойлон
зээл олгох шийдвэр гаргах хүртэлхий бүх төрлийн үйл ажиллагаа буюу өөрөөр хэлбэл таслийн
мөнгөний өнөөгийн болон ирээдүйн үнэ тогтоох, зах зээлийн үйл ажиллагаа явуулж буй салбар
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
3
орчны нөхцөл байдалтай уялдуулан аж ахуй нэгж байгууллагуудын орох мөнгөн урсгалыг
сайжруулж, хуримтлалыг зөв зохистой зарцуулах аргуудыг танин мэдүүлэх, цаашид мэдлэгээ
хэрэглэхдээ холбогдсон чадвар, дадлыг олгох зорилготой хичээл юм.
5. Хичээлийн зорилго:
Бакалаврын түвшины бизнес санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан
“Зээлийн шинжилгээ” хичээлийг заалгасны үр дүнд тухайн хичээлийн талаарх эрэмбэлгдсэн
онолын зохих мэдлэг эзэмшин түүнийгээ практикт бүтээлчээр хэрэглэх зохих мэдлэгтэй
болгоход оршино.
6. Хичээлийн зорилт:
Энэхүү хичээлийн мэдлэгийн хүрээнд онолын дараахь чиглэлийг багтана орж байдаг.
Үүнд:
 Арилжааны банкны зээл, түүний зарчим
 Арилжааны банкны зээлийн ангилал
 Зээлийн эрсдэл
 Зээлийн бодлого
 Зээлийн шинжилгээ
 Тоон шинжилгээ
 Чанаргүй зээлийн удирдлага.
7. Үндсэн сурах бичиг:
 Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010
 Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он
 Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
 “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика
обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020
8. Нэмэлт унших материалууд:
 Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Банкны менежмент I” 2014 он
 В.М.Усоскин., “Современный коммерческийн банк. Управление и операции”
Москва 2019 год
 Р.А.Исаев., “ Банк 3.0: Стратегии, бизнес-процессы, инновации” Москва 2019 год
 Оюун Л., “Арилжааны зээлийн шинжилгээ актив, пассивын ба тэдгээрийн хослосон
удирдлага” 2012 он
 Оюунцацрал З., “Банкны удирдлага” 2000 он
 Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Арилжаны банкны үйл ажиллагаа”., 2011 он
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
4
II. ХЭСЭГ. ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА, БҮРЭЛДЭХҮҮН
1. Хичээлийн сургалтын үр дүнгүүд:
Зээлийн шинжилгээ хичээлийг судалж дууссаны дараа оюутан дараах онолын
мэдлэгийг олж авсан байна. Үүнд:
 Зээлийн харилцааны үйлчилгээний хууль эрх зүйн хүрээ
 Зээлийн төрөл ангилал
 Зээлийн бодлого
 Зээлийн шинжилгээ
o Чанарын шинжилгээ
o Тоон шинжилгээ
 Зээлийн төслийн үнэлгээ
 Зээлийн эрсдэл
 Зээлийн төслийн үнэлгээ
 Чанаргүй зээлийн үйл ажиллагаа
Мөн мэргэжлийн мэдлэгээс гадна оюутан бүр:
 Бүтээлч байдал
 Мэдлэг болон мэдээллийг удирдах
 Асуудал шийдвэрлэх
 Уншиж ойлгох чадвар
 Бусадтай хамтарч ажиллах, багаар ажиллах
 Өөрийгөө, цаг хугацааг болон эрэмбүүдийг удирдах
 Өөрийгөө болон бусдыг манлайлан зоригжуулах
 Бие дааж олсон мэдээлэл шинжилж, хариулт нь дүгнэлт өгч, ёс зүйтэй шийдвэр
гаргах
 Нээлттэй байдал
 Бусдыг ойлгох
 Суралцаж бие дааж нэмэлт мэдлэг олж сурах
Оюутан Зээлийн шинжилгээ хичээлээр олж авсан сургалтын үр дүн /CLOs/
S Specife -Тодорхойлох Оюутан сургалтын үр дүнгээс ямар мэдлэг олж авсан, юу чаддаг
болсоноо заадаг болсон байна.
M Measurable -
Хэмжигдэхүйц
Оюутны сургалтын үр дүнгийн мэдлэгийг сургалтын явцад
цуглуулсан 100 оноогоор хэмжих ба дээрх үнэлгээ нь оюутны
сургалтын явцад олж авсан мэдлэг тохирсон байна.
A Achievable -Хүрч
болохуйц
Хичээлийн багтаамж 32 цагийн лекц, 32 цагийн семинар нийт 64
цагийн онолын сургалт байх ба дээрх цагт багтаан оюутан банк
санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаарх үндсэн болон
бусад хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан лекц болон
семинарын багштай хамтран мэдлэг бий болгон сургалтын үр дүнд
хүрсэн байна.
R Realistic -Бодит Санхүү эдийн засгийн харилцаанд оюутан болгон оролцдог учраас
орж буй хичээлийг бодит жишээ болон бодлого дээр үндэслэн бодит
нөхцөл байдалд тохирсон байна.
T Time bounded -
Хугацааны хязгаартай
Зээлийн шинжилгээ хичээлийн үр дүнг хичээлийн жилийн II
улиралын турш буюу 01-р сарын 10-нээс эхлэн 05-р сарын 21-ны
хооронд эзэмшсэн байна.
2. Хичээлээр олгох мэдлэг:
 Банкны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ойлголт, тэдгээрийн онцлог,
 Зээлийн төсөлийн үнэлгээний тухай ойлголтууд
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
5
 Санхүүжилтийн төлөвлөлтийн асуудал
 Зээлийн ажилтны үйл ажиллагааны онцлог
 Банкны зээлийн үйл ажиллагааны үр дүн
3. Хичээлээр эзэмших ур чадвар:
I. Хувь хүний ур чадвар:
1..1. Багаар ажиллах
1..2. Цагийн менежмент
1..3. Манлайлал
1..4. Асуудал шийдвэрлэх
1..5. Шүүн тунгаах
1..6. Тасралтгүй суралцах
1..7. Эрч хүчтэй
1..8. Уян хатан
II. Бүтээх ур чадвар:
2..1. Итгэлтэй байдал
2..2. Хамтын ажиллагаа
2..3. Ганцаарчилсан ажиллагаа
2..4. Зохицох чадвар
2..5. Цаг хуваарилалт
2..6. Шинэ санаа
2..7. Анализ хийх, эргэцүүлэх чадвар
2..8. Хүмүүсийг удирдах
2..9. Сэтгэл ханамжтай байлгах
2..10. Санаачлага
2..11. Зорилго, төлөвлөгөө
III. Мэдлэг, сэтгэлгээ
3..1. Мэдээллийн технологи
3..2. Гадаад хэлний чадвар
3..3. Шинжлэн судалж, асуудал шийдвэрлэх чадвар
3..4. Турших, мэдлэг бүтээх чадвар
3..5. Системтэйгээр бодох чадвар
3..6. Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
3..7. Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар
3..8. Төлөвлөх чадвар
3..9. Хэрэгжүүлэх чадвар
3..10. Эдийн засгийн уламжлалт сэтгэлгээ, шинэчлэлд нь авч үзэх чадвар
3..11. Мэдлэг бүтээх чадвар
IV. Харилцааны ур чадвар:
4..1. Үр дүнтэй харилцаа
4..2. Зохион байгуулалт, менежмент
4..3. Хэлэлцээр хийх
4..4. Шүүмжлэлт сэтгэлгээ
4..5. Төлөөлөл
4..6. Судалгаа ба шинжилгээ
4..7. Өөртөө итгэх итгэл
4..8. Сонгох
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
6
4..9. Хариуцлага
4..10. Бие даан ажиллах
4..11. Тууштай байх
4..12. Шударга байх
V. Онцгой ур чадвар:
5..1. Шинэ санаа эрэлхийлэх
5..2. Дотоод ур чадвар
5..3. Инноваци
Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар ба хичээлийн агуулгын хамаарал
Хичээлийн цөм агуулга Хичээлээр олгох мэдлэг, ур чадвар (БУСТА загвар)
Санхүү эдийн засгийн харилцааны
үндэс мэргэжлийн мэдлэг
Мэдлэг:
[1.1-1.11]
Чадвар:
[1.1-1.8], [2.1-2.11], [3.1-3.11],
[4.1-4.12], [5.1-5.3]
Зээлийн шинжилгээ хичээлийн 24 цагийн лекцийн хүрээнд мэдлэг эзэмшиж, 16
цагийн семинарын хүрээнд мэдлэгээ ашиглан ур чадвар эзэмшинэ.
Хичээлийн цөм,
агуулга
Хичээлээр олгох
мэдлэг
Хичээлээр олгох ур чадвар
Зээлийн шинжилгээ
Лекц №1 /Семинар № 1/
1.1, 1.3 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №2 / Семинар №2/
1.2 1.2, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.7, 2.9, 3.1, 3.3, 3.5,
3.6-3.9, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №3 /Семинар № 3/
1.4, 1.13 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №4 /Семинар №4/
1.5, 1.12 1.2, 1.3, 1.6, 1.7, 2.1, 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.8, 2.9,
2.11, 1.1, 3.6-3.10, 3.11, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №5 /Семинар № 5/
1.6, 1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №6 /Семинар № 6/
1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №7 /Семинар № 7/
1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №8 /Семинар № 8/
Лекц №9 /Семинар № 9/
1.9, 1.11 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №10 /Семинар № 10/
1.11 1.2, 1.4, 1.6, 2.3, 2.5, 2.6, 2.8, 2.9, 2.11, 3.2, 3.6-
3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №11 /Семинар № 11/
1.11 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №12 /Семинар № 12/
1.12 1.2, 1.6,1.7, 2.3, 2.5, 2.7, 2.9, 2.10, 2.11,3.3, 3.5,
3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №13 /Семинар № 13/
1.9, 1.11 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №14 /Семинар № 14/
1.4, 1.13 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Лекц №15 /Семинар № 15/
1.5, 1.12 1.2, 1.3, 1.6, 1.7, 2.1, 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.8, 2.9,
2.11, 1.1, 3.6-3.10, 3.11, 4.1-4.12, 5.1-5.3
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
7
Лекц №16 /Семинар № 16/
1.6, 1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3,
3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
8
“ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ” ХИЧЭЭЛИЙН
ЛЕКЦ, СЕМИНАРЫН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ
Багш: Б.Батжаргал Курсын дугаар: III курс
Хичээлийн код: LOA324 Мэргэжил: Санхүү банк (банкны эдийн засаг)
Кредит: 3.0 2019- 2020 оны хичээлийн жилийн II улирал
№ Лекцийн сэдэв цаг Семинарын сэдэв цаг
1 Эрсдлийн тухай ёрөнхий ойлголт 2
Бизнесийн үйл ажиллагаанд
эрсдэлийн үзүүлэх нөлөөлөл
2
2
Арилжааны банкны зээл, түүний
зарчим
2
Зээл, зээлийн үйл ажиллагааны
талаархи ойлголт
2
3
Арилжааны банкны зээлийн
ангилал
2 Арилжааны банкны зээлийн зарчим 2
4
Арилжааны банкны зээлийн
ангилал
2
Монголын арилжааны банкуудын
зээлийн ангилал
2
5
Арилжааны банкны зээлийн
ангилал
2
Арилжааны банкны зээлийн төрөл
зориулалт
2
6 Зээлийн эрсдэл, түүний удирдлага 2
Зээлийн үйл ажиллагааны хууль эрх
зүйн орчин
2
7
Зээлийн бодлого, түүний
бүрэлдэнхүүн
2
Арилжааны банкны зээлийн бодлого,
журам
2
8
Зээлийн эрх, явц, хяналт, зохион
байгуулалт
2 Улирал дундын шалгалт 2
9 Зээлийн чанарын шинжилгээ 2
Хувь хүний чанарын шинжилгээ
(5С зарчим)
2
10 Зээлийн чанарын шинжилгээ 2
Байгууллагын чанарын шинжилгээ
(салбарын шинжилгээ)
2
11
Зээлийн хөрөнгийн хувиралтын
шинжилгээ
2
Зээлдэгчийн талаархи мэдээлэл
боловсруулалт (эрсдлийн шинжилгээ)
2
12
Зээлийн тоон шинжилгээ
/Санхүүгийн баримтын эрсдэл /
2
Зээлдэгчийн үйл ажиллагааны
шинжилгээ (тоон шинжилгээ)
2
13
Зээлийн тоон шинжилгээ /Тайлан
тэнцэл, орлого үр дүнгийн тайлан /
2
Зээлийн төсөл боловсруулалт,
шийдвэр гаргалт
2
14
Зээлийн тоон шинжилгээ /Зээлийн
шийдвэр гаргалт/
2
Зээл олголтын дараахи хяналтын үйл
ажиллагаа
2
15
Зээлийн үйл ажиллагааны
төсөөлөл
2 Чанаргүй зээлийн удирдлага 2
16 Чанаргүй зээлийн удирлага 2
Зээлийн үйл ажиллагааны үр дүн
тооцох
2
Нийт 32 Нийт 32
Бие даалтыг сургалтын явцад хамгаалуулах ба 12 оноо байна.
Бие даалтын ажлын зорилго:
Бие даалтын ажил хийж гүйцэтгэснээр оюутан лекц, семинарын хичээлийн явцад бүрэн
эзэмшээгүй зүйлээ бүрэн гүйцэд өөрийн болгох, мэдлэгээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, авъяас
чадавхаа нээн хөгжүүлэх, бие дааж сэтгэн бодох, өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах,
төлөвлөх, хянан жолоодох, бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх, зөрчилт
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
9
байдлаас гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх, бусадтай хамтрах, цаг барих зэрэг
олон талын арга барил эзэмших.
Бие даалтын ажил дараах хувилбаруудтай байж болно. Үүнд:
 Илтгэл
Оюутан хөтөлбөрийн хүрээнд сонирхож сонгосон сэдвийн дагуу эрдэм шинжилгээний
илтгэл бичиж хэлэлцүүлнэ. Хэд хэдэн оюутан хамтран судалгаа хийж, түүний үр дүнг илтгэл
тавьж хэлэлцүүлж болно. Илтгэлийг семинарын хичээл дээр хэлэлцэнэ. Илтгэл 9 хуудас байна.
 Шүүмж
Оюутан бие даан суралцах явцдаа уншиж судалсан нэг ном, өгүүллийг сонгон авч,
агуулгыг 1-2 хуудсанд багтаан шүүмж бичнэ. Шүүмж нь зохиогчийн тухай, ном, өгүүллийн
агуулга, шинэлэг санаа, ололт дутагдал, дүгнэлт, тайлбар гэсэн бүтэцтэй байна. Мөн
семинарын хичээл дээр хэлэлцүүлсэн илтгэлийг шүүмжилж болно.
 Эссэ
Оюутан хөтөлбөрийн хүрээнд сонирхож сонгосон сэдвийн дагуу өөрийн үзэл
баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, уран сайханы хэлбэрээр бичнэ.
Эссэ 8 хуудас байна.
 Схем, загвар
Оюутан хөтөлбөрийн хүрээнд судалсан нэг сэдэв сонгон авч, холбогдох ном
материалыг бүрэн ашиглаж, сэдвийн агуулгыг бүдүүвчлэн хүснэгтлэх, зураглах зэргээр
ерөнхийлөн ойлгомжтойгоор илэрхийлнэ. Ингэхдээ ватум цаас болон Powerpoint программ
ашиглана. Ном бүтээлийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байх ёстой.
 Реферат
Оюутан бие даах ажлын сэдвүүдээс сонгон авч холбогдох ном материалыг бүрэн
ашиглаж, сэдвийн агуулгыг гарган өөрийн дүгнэлтийг өгнө. Таваас доошгүй ном, сурах бичиг
ашигласан, харьцуулсан байх. Реферат 8-12 хуудас байна.
 Орчуулга
Оюутан гадаад хэлээр ашиглаж байгаа ном сурах бичгүүдээс багшийн санал болгосон
сэдвийг сонгон Монгол хэлрүү орчуулна.
 Бодлого
Оюутан үзсэн сэдвийн дагуу бодлого зохиож аргачлалын дагуу бодох. Бодлогыг MS
Word программ дээр шивих мөн MS Power point программ дээр дүрс оруулан presentation
бэлдэх.
Бие даалтын ажлыг гүйцэтгэх хугацаа: 1 сар
Бие даалтын гүйцэтгэлд тавих шалгуур:
Microsoft Office Word-ын хуудасны тохиргоо дараах байдалтай байна.
Хэмжээ А4
Үсгийн өндөр 12 pt
Мөр хоорондын зай /line spacing/ 1.5 line
Зүүн талаас авах зай /left margin/ 2.5 cm
Баруун талаас авах зай /right margin/ 2.0 cm
Дээд талаас авах зай /top margin/ 2.0 cm
Доод талаас авах зай /bottom margin/ 2.0 cm
Гарчиг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдтэй байна.
Бие даалтын ажилд тавигдах шаардлага :
 Сэдвийн агуулгыг бүрэн хамарсан эсэх
 Тухайн сэдвийн онцлог шинжийг тодотгож чадсан эсэх
 Онолын мэдлэгийг практикт хэрхэн ашиглаж байгаа эсэх
 Ялгаатай, эргэлзээтэй ойлголтыг тайлбарласан эсэх
 Өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй, онолын түвшинд хийсвэр бус байдлаар тусгасан байх
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
10
 Анхаарах, шийдвэрлэх асуудлыг тусгасан байх
 Ойлгомжтой дүгнэлт гарган, тодорхой сэдвийг хөндсөн байх
 Хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлын талаар төсөөллөө харуулах
 Найруулга зүйн шаардлагад нийцүүлэх
 Нэр томъёо, тодорхойлолтуудыг хоёрдмол утгагүй, товч, оновчтой илэрхийлсэн байх
Бие даалтын даалгаварыг үнэлэх арга:
Сэдэв Үнэлэх арга
Зээлдэгийн зээлийн төслийн үнэлгээ,
бизнесийн үйл ажиллагааны онцлого,
зээлдэгчийн орлогын эх үүсвэр
бизнесийн үйл ажиллагааны талаархи
ойлголт, мөнгөний хөдөлгөөн,
зээлийн бодлого, зээлийн төлбөр
тооцоо гүйцэтгэх журам, зээлийн үйл
ажиллагаа зээлийн үйл ажиллагааны
хууль эрх зүйн хүрээний талаархи
асуудал
Лекцийн хичээлээр өгсөн онолын
мэдлэгийг семинарын хичээл болон бие
дааж баталгаажуулах, тодорхой сэдэв дээр
тулгуурлан сэдвийн хүрээнд судалгаа хийж
жишээгээр бататгах, онолын мэдлэгээ
амьдралд хэрэглэх чадвар, дадлыг
эзэмшүүлэх зорилгоор бие даалт
гүйцэтгүүлнэ.
Бие даалтын шаардлагыг харгалзан үнэлнэ.
Банкны зээлийн үйл ажиллагаа,
Зээлийн бодлого
Зээлийн харилцааны нөхцөл төлбөр
тооцоо гүйцэтгэх талаархи тест
бодлого бодолт, нөхцөлт байдлын
кейс загварчлал
Бие даалтын сэдэв:
1. Зээлийн үйл ажиллагааны онцлог
2. Мөнгө зээлийн тогтолцоо, нийгэмд гүйцэтгэх үүрэг
3. Зээлийн шинжилгээний талаархи авч үзэх онолын асуудлууд
4. Банкны зээлийн бодлогын зорилго
5. Зээлийн шинжилгээнд нөлөөлдөг хүчин зүйлс
6. Зээлдэгчийн ашиг, ашигт ажиллагааны удирдлага
7. Зээлийн эрсдлийн менежмент
8. Арилжааны банкинд зээлийн эрсдлийн тооцох
9. Зээлдэгчийн төлбөрийн чадвар болон зээлжих чадварын үнэлгээ
10. Зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт гүйцэтгэх боломж
11. Зээлийн төслийн үнэлгээнд тоон мэдээлэл ашиглах нь
12. Зээлийн эргэн төлбөр гүйцэтгэх боломж тооцох аргууд
13. Зээл зээлийн үйл ажиллагааны онцлог тодорхойлох
14. Банк зээлдэгчийн үндсэн хөрөнгөнд хийж гүйцэтгэх судалгаа
15. Зээлийн эргэн төлөлт болон зээлдэгчийн орлого олох чадварын уялдаа
16. Чанаргүй зээл үүсэж бий болох шартгаан
17. Зээлийн барьцаа зээлийн эргэн төлбөр гүйцэтгэх баталгаа болох уу
Бие даалтын ажлыг доорх шалгуураар үнэлнэ.
1. Бичиг баримт бүрдүүлэлт – 2 оноо
2. Гүйцэтгэл – 4 оноо
3. Хамгаалалт – 4 оноо
4. Хугацаандаа өгсөн байдал – 2 оноо
Нийт 12 оноо байна.
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
11
III ХЭСЭГ ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
Мэдлэг чадварын үнэлгээ нь ИЗОУИС- ийн “Лекц семинарын хичээл явуулах болон
оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ын дагуу явагдана.
Үнэлэх шалгуур нь мэдлэг, чадвар, хандлага гэсэн гурван чиглэлтэй байвал зохино.
Түүний үндсэн хэлбэр нь шалгалт байх оюутны мэдлэг чадварын үнэлгээ нь кредит
системийн дагуу 100 баллыг хувилсан А, B, С, D, F гэсэн үнэлгээгээр илэрхийлэгдэх ба
сэдвийн, улирлын, анги дэвших, оноо ахиулах, улсын гэсэн төрөлтэй байна
Мэдлэг:
 Асуудлын мөн чанарыг хэрхэн ойлгож, тусгаж байгаа байдал
 Асуудалд онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх
 Мэдлэгээ бусдад түгээх, дамжуулах, тайлбарлах аргаар хүргэж чадаж байгаа эсэх
 Тухайн судлагдахууны талаар тодорхойлолт гаргах, харьцуулалт хийх, харилцан
хамаарал бүхий зүй тогтлыг тогтоох арга зүйг эзэмшсэн эсэх
 Хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл, нотолгоог гаргаж байгаа байдал
Чадвар:
 Онолын мэдлэгээ ашиглан асуудлыг тайлбарлан шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх
 Бодлого бодох, аливаа тогтоол шийдвэрүүдэд үнэлэлт дүгнэлт өгөхдөө онолын
мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэх
 Бичиг баримт боловсруулах чадварт суралцсан байдал
 Амаар болон бичгээр өөрийн үзэл бодлыг илэрхийлж буй байдал
Хандлага:
 Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлэлт дүгнэлтээ илэрхийлэхдээ бусдын үзэл
бодол, үнэлэлт дүгнэлтэнд хрүндэтгэлтэй хандаж түүнээс үнэ цэнэтэй зүйлийг нь
мэдлэг хэлбэрээр авч чадаж байгаа эсэх
 Багаар ажиллах чадвар, өөрөөр хэлбэл багийн гишүүн байх, баг удирдах, бусдыгаа
аливаа зүйлд төлөөлөх чадвар
Цогц боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд
 Зээлийн шинжилгээ хичээлийн хүрээнд бизнес санхүү эдийн засаг дахь үндсэн үйл
ажиллагааны нэр томьёог цээжлүүлж, бодлого, кейс, бодит жишээн дээр тулгуурлан
банкны үйл ажиллагааны талаархи онол практикийг хослуулсан хэлбэрээр сургалтыг
явуулах ба интернэт ашиглаж холбогдох сайтуудаас мэдээлэл байнга авч байх,
хичээлтэй холбоотой ном, сурах бичиг, гарын авлага, сонин сэтгүүл, шинжлэх ухааны
тайлбарыг ашиглаж, хэрэглэх чадвартай болгох
 Blog.twitter group ашиглан багш оюутнуудтай харилцаж сургалтын үйл ажиллагаанд
техник технологийн дэвшлийг ашигласнаар оюутнуудын интернет хэрэглээ ашиглах ур
чадварыг хөгжүүлэх ба мэргэжлийн гадаад хэлний ном, сурах бичгээс орчуулга хийхэд
арга зүйд суралцах тухайлбал: www. tiim.mn-г хэрхэн ашиглах тухай зөвлөгөө өгөх
 Онолын мэдлэгийг бататгах зорилгоор удирдагч, багш нарын хамт банкны үйл
ажиллагааны процессын тодорхой ажиллагааны талаар дүгнэлт хийж бие дааж
сургалцах үйл явцад хичээлийн материал дээр тулгуурлан давхар мэдээлэл авч
суралцах, оюутнуудын дадлагын тайлан, тодорхой нөхцөл кейс дээр ажиллаж банкны
үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг тодорхой тавигдаж буй шаардлага хангаж
байгаа талаархи тооцоо хийж гүйцэтгэх боломж заргийг судлах
 Банк санхүүгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм болон монгол улсын банк
санхүүгийн үйл ажиллагаа явуулахад дагаж биелүүлэх талаар гаргасан бусад хууль
тогтоомжийг нарийвчлан судлан, судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэх замаар үүсэж
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
12
буй аливаа асуудал шийдэх боломж зэрэг мэдээллэж буй мэргэжлийн чиглэлийн
асуудлуудад дүгнэлт хийлгэх, асуудал дэвшүүлүүлэх, хүчин төгөлдөр үйлчилж буй
тухайн нөхцөл байдалд анализ дүгнэлт хийж хийдэл цоорхойг мэдлэг сайжруулах зэрэг
болно.
Сургалтын үнэлгээний хамаарал
Үнэлгээний
хэлбэрүүд
Үнэлгээ хийх
давтамж
Гүйцэтгэлийн
доод шалгуур
үзүүлэлт
Үнэлгээний
эзлэх хувь
CLOs
хамаарал
Хичээлийн ирц
оролцоо
14 хоног бүр 10 оноо 10% 1,2
Гэрийн
даалгавар
Семинар бүр 18 оноо 24% 1,2
Бие даалтын
ажил
1 удаа 12 оноо 12% 1,2
Явцын шалгалт 1 удаа 24 оноо 24% 1,2
Хичээлийн
дэвтэр
1 удаа 6 оноо 12% 1,2
Улирал дундын шалгалт:
Оюутнуудын мэдлэг чадварыг хичээлийн явцад бичгийн хэлбэрээр шалгалт авч үнэлж
дүгнэдэг. Энэхүү шалгалт нь явц дундын шалгалт бөгөөд сургалтын үйл ажиллагаанд хяналт
тавихаас гадна оюутнуудын алдаа дутагдлыг цаг алдалгүй илрүүлж, түүнийг засах боломжийг
бүрдүүлэх чиг үүргийг агуулна.
Улирал дундын шалгалтыг 8-р семинар дээр авах бөгөөд 40 асуулт бүхий 4 вариант
бүхий хувилбартай, 1 вариант 10 асуулттай, түүнээс 8 асуултыг оюутан сонгох байдлаар
хариулан 24 хүртэл үнэлгээ авах боломжтой.
Үнэлэх хэлбэр:
Улирал дундын шалгалтыг дүгнэх арга:
Баталгаажуулах
хэлбэр
Бүрэлдэхүүн
хэсгүүд
Хамрах хүрээ
Дүгнэх
хэлбэр
Үнэлэх
стандарт
Улирал
дундын
шалгалт
CILA-200-1
Лекц, семинарын хичээл болон
унших материалын агуулгын
хүрээнд тодорхойлогдоно.
8 цаг лекц, 7 цаг семинар
4 вариант
40 асуулт
/1 билет 10
асуулт/
Асуулт болгон 3
оноогоор үнэлнэ
Улирал дундын шалгалтыг 8-р семинар дээр авна.
Ерөнхий анги:
Нийт – 100 оноо байна. Үүнд:
 Улирал дундын шалгалт – 24 оноо
 Семинарын идэвх – 24 оноо
 Бие даалт – 20 оноо
 Ирц – 20 оноо
 Товчлол тэмдэглэл – 12 оноо
Тусгай анги:
Нийт – 100 оноо байна. Үүнд:
 Ирц, товчлол тэмдэглэл - 12 оноо
 Идэвхи - 24 оноо
 Бие даалт - 10 оноо
 Улирал дундын шалгалт - 24 оноо
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
13
 Улирлын эцсийн шалгалт - 30 оноо
Хичээлд суусан/оролцсон байдлыг үнэлэх арга:
Хичээлд суусан байдлыг ирцээр, оролцсон байдлыг семинарын хичээлүүд дээр
гүйцэтгэсэн даалгавар, идэвх оролцоог харгалзан үнэлнэ.
Зээлийн шинжилгээ хичээлийн
Улирал дундын шалгалт
1. Эрсдлийн мөн чанар
2. Зээлийн эрсдэл
3. Зах зээлийн эрсдэл
4. Банкны зээл зайлшгүй болох нь
5. Зээлийн зачим
6. Банкны зээлийн зориулалтын ангилал
7. Зээлийг хэмжээгээр нь ангилах онцлог
8. Зээлдэгчийн төрлөөр нь ангилах онцлог
9. Зээл олгож байгаа хэлбэрээр ангилах нь
10. Зээлийн хүүгийн ангилал
11. Зээлийн чанарын ангилал
12. Үл хөдлөх хөрөнгийн зээл
13. Иргэдийн зээл
14. Аж үйлдвэрийн зээл
15. Богино хугацаатай зээлийн ерөнхий шинж чанар
16. Богино хугацаатай зээлийн төрлүүд
17. Богино хугацаатай зээлд нөлөөлдөг хүчин зүйлс
18. Дунд хугацааны зээл
19. Урт хугацаатай зээл
20. Зээлийн зэрэглэл
21. Зээлийн чанарын зэрэглэл
22. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс
23. Зээлийн бодлогын тухай ерөнхий ойлголт
24. Зээлийн багц
25. Зээлийн чанарын ангилал
26. Зээлдэгчийн зэрэглэл
27. Зээлдэгчийг санхүүгийн байдал дээр үндэслэн хийх зэрэглэл
28. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс
29. Зээлийн ерөнхий зэрэглэл
30. Зээлийн эрсдэлийн мөн чанар
31. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс
32. Зээлийг эрсдэлтэй болгодог зээлдүүлэгчээс хамарч байгаа хүчин зүйлүүдэд
33. Зээл олгох үед банкинд учирдаг 3 эрсдэл
34. Зээлийн эрдлийн удирдлага
35. Зээлийн бодлого бол зээлийн эрсдлийг бууруулах хэрэгсэл болох нь
36. Зээлийн шинжилгээний бол зээлийн эрсдлийг бууруулах боломж
37. Барьцаа бол эрсдлийн эсрэг авах арга хэмжээ
38. Зээлийн бодлого тухай ерөнхий ойлголт
39. Зээлийн бодлогод нөлөөлдөг пассивын удирдлага
40. Зээлийн бодлого хамарах зүйлүүд
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
14
Үндсэн сурах бичиг:
 Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010
 Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он
 Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
 “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика
обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020
Нэмэлт унших материалууд:
 Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Банкны менежмент I” 2014 он
 В.М.Усоскин., “Современный коммерческийн банк. Управление и операции”
Москва 2019 год
 Р.А.Исаев., “ Банк 3.0: Стратегии, бизнес-процессы, инновации” Москва 2019 год
 Оюун Л., “Арилжааны зээлийн шинжилгээ актив, пассивын ба тэдгээрийн хослосон
удирдлага” 2012 он
 Оюунцацрал З., “Банкны удирдлага” 2000 он
 Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Арилжаны банкны үйл ажиллагаа”., 2011 он
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
15
IV ХЭСЭГ. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЧЭЭЛИЙН
ЛЕКЦИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Лекц явуулах арга:
Динамик лекцийн арга
Энэ арга нь оюутнуудыг лекцэнд сонирхолтой болгож өгдөг. Лекцэнд хүснэгт, дуу
дүрс, харьцуулалт, бичлэг гэх уйдаахгүй байх төрөл бүрийн зүйлийг оруулж өгөх арга юм.
Кейс судлах
Жижиг кейс практик дээр тохиолдож байсан кейсийг сэдвийн хүрээнд тохируулан авч
лекцийн дундуур ярилцах арга.
Асуулт, хариулт
Багш асуултыг бэлтгэхдээ тухайн хичээлийн агуулгыг илэрхийлж чадахуйц хэмжээнд
хийнэ. Энэ аргыг үр дүнтэй хэрэглэхийн тулд хичээлийн төгсгөлд бүхий л шаардлагатай гэсэн
асуулт хаиултыг тэмдэглэсэн жагсаалт гаргана.
Гол нь багшийн зүгээс аль нэг оюутан бүх л хичээлийн туршид давамгайлан
оролцохоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм. Мөн асуулт нь мэдрэмж шаардсан, мэдлэг
цуглуулах, логик шаардсан гэх төрөл бүрийн асуулт байж болно.
Бичих дасгал
Оюутны товчлол тэмдэглэлийг эмх цэгцтэй байлгах үүднээс өнгийн бал, тодруулагч
зэргийг ашиглан ойлгомжтой тэмдэглэл хөтлүүлэх арга юм.
Бусад арга
Ярилцлага, хүснэгт, үзүүлэн, дүрс бичлэг, багцлал, харьцуулах гэх зэрэг бусад бүхий л
аргуудыг хичээлийн сэдэвтэй холбогдуулан ашиглана.
Лекц №1. Сэдэв: Эрсдлийн тухай ёрөнхий ойлголт
Сэдвийн зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол
зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ
хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих
түвшний мэдлэг олж шаардлагатай
Лекц №1 хичээлийн хүрээнд ажил амьдралд гарч болзошгүй хохирол, аюулын талаар
авч үзнэ эрсдлийн мөн чанарыг тогтоох болно.
Сэдвийн агуулга:
1. Эрсдлийн мөн чанар
2. Банкны эрсдэл
40 мин
45 мин
1 Эрсдлийн мөн чанар
Эрсдэл нь бидний эргэн тойронд нарийн төвөгтэйгээр оршин байж, байнга өөрчлөгдөн
бидний амьдралын нэг хэсэг болон оршиж байдаг. Түүхээс харсан ч эрсдлийн тухай ойлголт
их эртнийх.
Үйл явдал болох, болохгүйг тэр болгон урьдчилан хэлэх боломжгүй, үйл явдал боллоо
гэхэд түүний амжилттай явагдахад итгэлгүй байгаа үед эрсдэл бий болж байдаг. Зарим үйл
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
16
явдлыг ямар нэг хэмжээгээр урьдчилан харж болох бөгөөд ийм үед тухайн үйл ажиллагааны
эрсдэл ихэнхдээ харьцангуй бага байдаг.
Нэгэнт эрсдэл хүний эргэн тойронд оршин байдаг тул хүн түүнээс зайлс хийхийг
эрмэлздэг ба хүн төрөлхтөн хэзээнээсээ эрсдлээс зайлс хийхийг оролдож ирсэн байна.
Амьдралдээр эрсдэл байдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол түүнийг аль болох бага түвшинд
байлгахыг хүсэх нь зүй ёсны асуудал. Тэрчлэн хүмүүс тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
хоёр, түүнээс олон замаас, олон хувилбараас хамгийн бага эрсдэлтэйг нь сонгох боломжтой
байхыг хүсдэг. Эсвэл ямар нэгэн үйл явдлын эрсдлийг ашигтзй байдал болгон хувиргахыг
хүсдэг. бөрөөр хэлбэл ямар нэгэн үйл ажиллагааны эрсдэл, ашиг хоёрын оновчтой харьцааг
сонгохыг хүсдэг.
Хамгийн бага эрсдэлийг сонгохын тулд хүлээн авч болохоор эрсдэлийн түвшин, тухайн
үйл ажиллагаанаас авах ашгийн харьцааг тодорхойлож, эрсдлийг хэмжиж, түүнийг ямар нэг
хэмжээгээр тоон тодорхойлолтонд оруулах хэрэгтэй.
Судалгаанаас харахад хүн төрөлхтөн эрсдэлд өртөж байсан жилийн хугацаатай ижил
хугацаанд, эрсдлийг хэмжих, түүнийг тодорхойлох зорилго тавигдаж ирсэн байна.
Бизнесийн ертөнцөд эрсдлийг үнэлэх хамгийн эртний, түгээмэл аргуудын нэг нь даатгал
байсан. Эрсдлээс зайлсхийж байсан худалдаачин өөрийнхөө барааг байж болох алдагдлаас
жишээ нь хулгай, дээрэм, усан онгоцны сүйрэл, дайн самуун, байгалийн гамшигаас даатгаж
ирсэн түүх олон зууны туршид байсан. Өнөөдөр барууны орнуудад ихэнх хүмүүс өөрийнхөө
амьдарлын бүхий л хүрээний үйл ажиллагааг даатгадаг.
Эндээс нэг асуулт гарч байна.
- Даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс өөрсдийн харилцагч болох даатгуулагчдаас бага
хэмжээтэйгээр яаж эрсдлээс зайлсхийдэг вэ?
- Даатгагч нар илүү эрсдэлтэй ажилдаг уу? Мэдээж үгүй. Даатгагчид эрсдлийг илүү хэмжиж
чадснаар тэдэнд тулгаж байгаа шаардлагаас (эрсдэлээс) орлого олж чаддаг. Ингэснээрээ
тэдний бизнес оршин тогтнож чаддаг байна.
2. Банкны эрсдэл.
Банкны эрсдлийг дотоод болон гадаад гэж ангилна.
Гадаад эрсдэл - банкинд гадны орчинтой холбоотойгоор нөлөөлж байдаг нөлөөлөл.
Эдгээр нөлөөлөлд дэлхийн санхүүгийн зах, олон улсын эдийн засгийн байдал, үндэсний эдийн
засгийн хөгжил, улс төрийн бодлого зэрэг хүчин зүйлүүд хамаарагдана.
Дотоод эрсдэл - банкны төрөл, банкны үйл ажиллагааны шинжчанар, харилцагчдын
онцлог, банкны ажилтануудын мэрэгшилжилтийн түвшин, үйл ажиллагаанд тавьдаг хяналт,
шалгалт зэрэгтэй холбоотой нөлөөлөл.
Банкны эрсдлийн ангилал маш баялаг бөгөөд түүнийг ерөнхийд нь дараах байдлаар
ангилж болно. Үүнд:
 Хорт үйл ажиллагааны,
 Хөрвөх чадварын алдагдал,
 Валютын ханшны өөрчлөлтийн алдагдал,
 Хүүгийн,
 Зах зээлийн,
 Улс орон, улс төрийн
 Санхүүгийн гэх зэргээр ангилдаг.
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
17
Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ.
Ашиглах сурах бичиг
 Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010
 Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он
 Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
 “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика
обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020
Лекц №2. Сэдэв: Арилжааны банкны зээл, түүний зарчим
Сэдвийн зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол
зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ
хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих
түвшний мэдлэг олж шаардлагатай
Лекц №2 хичээлийн хүрээнд банк яагаад заавал зээл олгох ёстой шалтгааныг тодруулж,
зээлийн зарчмуудыг талаар авч үзэх болно.
Сэдвийн агуулга:
1. Банкны зээл зайлшгүй болох нь
2. Зээлийн зарчмууд
40 мин
45 мин
1. Банкны зээл зайлшгүй болох нь
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд банкны зээл нь олгож байгаа болон авч байгаа
талаасаа зайлшгүй болон гарч ирдэг.
Арилжааны банк заавал зээл олгож байх ёстой. Энэ нь дараах үндэслүүдтэй.
байдаг.Үүнд :
 Арилжааны банкны зээлийн үйл ажиллагаа бол туүний үндсэн үйл ажиллагааны нэг
юм. Монгол банкны тухай хуульд үүнийг банк нь Монгол банкны зөвшөөрөлтэйгээр
мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэнэ. /Монгол Улсын
банкны тухай хууль. 2-р бүлэг 6-р зүйл / гэж тодорхойлсон байдаг. Зээл нь арилжааны
банкны тухай хуулиар биелүүлэх ёстой нэг үүрэг нь зээл олгох ёстой.
 Банк нь бусдаас, мөнгө хүүтэйгээр татан төвлөрүүлэн, татсан бусдын хөрөнгийг өөрийн
нэрийн өмнөөс эргэлтэнд оруулж бизнесын үйл ажиллагааны үр дүнд ашиг олдог
ашгийн төлөө бизнесийн байгууллага юм. Иймээс банк нь бусдаас татан төвлөрүүлсэн
хөрөнгийн зардалыг тухайн татан төвлөрүүлсэн мөнгийг эргэлтэнд оруулах /зээл олгох
замаар нөхөхөөс өөр аргагүй байдаг.
 Арилжааны банк иргэд, ААН-ийн мөнгийг хадгаламж, харилцах дансны хэлбэрээр
татан төвлөрүүлдэг учир харилцагчидад үйлчилэх ёстой. Энэ үүргээ биелүүлэх нэг
хэлбэр нь зээл олгох явдал. Өөрөөр хэлбэл нийгмийн татсан хөрөнгийг нийгэмд
зориулах ёстой.
 Арилжааны банк бол ашгийн төлөө ажилладаг санхүүгийн зуучлагч. Арилжааны
банкны олгосон зээлийн чанар нь сайн, амжилттай байх тусам уг арилжааны банкны
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
18
найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай гэх бөгөөд харин олгосон зээлийн чанар нь
муу болох тусам арилжааны банк дампуурах гол шалтгаан нэгэн болдог.
Эндээс дараахь дүгнэлт гаргаж болно. Арилжааны банк зээл олгохгүйгээр өөрөө оршин
тогтнож чадахгүй, зээл зээлийн үйл ажиллагаа бол арилжааны банкны хувьд Зайлшгүй байх
ёстой үйл ажиллагааны төрөл болон гарч ирж байна. Хэрэв төвлөрсөн эдийн засагтай улсад
банкууд олгож байсан зээл нь зөвхөн төрийн хэрэгцээт газарт олгож зээл төлөлтийг төр
хариуцаж байдаг бол, зах зээлнйн эдийн засгийн тогтолцоонд, банкны хувьд зээл зээлийн үйл
ажиллгаа нь оршин тогтнох зайлшгүй амин чухал үйл ажиллагаа болж байгаа нь банкны зүгээс
зээлэнд хандах хандлагыг өөрчилж байгаа юм. Банк зээл олгохгүйгээр оршин тогтнож
чадахгүй учир зээл хүсэгчдэд хүндэтгэлтэй хандахаас өөр арга байхгүй нь ойлгомжтой болж
байна. Энэ нь дарах зүйлээр давхар батлагдаж байгаа юм.
2 Зээлийн зарчим
Арилжааны банк зээл олгохдоо баримталдаг үндсэн нөхцөлүүдийг зээлийн зарчим
гэнэ. Зээл олгохдоо арилжааны банкууд дараах зарчимыг юуны өмнө баримтлах ёстой. Үүнд:
• Зориулалтай байх
• Хугацаатай байх
• Хүүтэй байх
• Барьцаатай байх
• Зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь зээл зориулагдсан объектийг ашигласанаас орж ирэх
орлого байх ёстой.
Зээл тодорхой зориулалтай байна. Өөрөөр хэлбэл зээл болгон тодорхой үйл
ажиллагааны санхүүжилтэнд зориулагдах ёстой. Ямар ч зорилгогүй зээл гэж байх есгүй. Зээл
нь арилжааны, наймаанд, техник технологийг шинэчлэхэд, ургац хураан авахад, барилга
барихад гэх мэт олон янзын зориулалттай байна.
Зээл хугацаатай байна. Зээл нь хэрэв хугацаагүй олгогдох юм бол нэгэн төрлийн бэлэг
болгон хувирна. Зээлийн хугацаа нь зээлийн зориулалтаас хамаарч янз бүрээр тогтоогдоно.
Зээл хүүтэй байна. Зээл бол арилжааны банкны нэг төрлийн бараа учираас үнэтэй
байдаг. Зээл гэдэг бол онцгой барааны үнэ бол зээлийн хүү юм.
Зээл барьцаатай байх. Зээл болгон эрсдэлтэй байдаг. Зээлийг эрсдлэс хамгаалахын
тулд зээл болгон барьцаатай байх ёстой.
Зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь зээлийн хөрөнгө зориулагдсан үйл ажиллагаанаас
олсон ашгаас төлөгдөх ёстой. Авсан зээлийн зориулалт дээр үндэслэн зээл эргэн төлөгдөх
хувиарийг тогтооно. Энэ зарчим нь зээл олгох, хэрэглэх нөхцлүүдийг тохируулахад чухал ач
холбогдолтой . Иймээс ч зээлийн эрсдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг
Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ.
Ашиглах сурах бичиг
 Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010
 Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он
 Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
 “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика
обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020
Лекц №3. Сэдэв: Арилжааны банкны зээлийн ангилал
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
19
Сэдвийн зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол
зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ
хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих
түвшний мэдлэг олж шаардлагатай
Лекц №3 хичээлийн хүрээнд банк нийтэд санал болгож буй зээл зээлийн
бүтэгдэхүүнийг хэрхэн ямар аргаар ялгаж ангилдаг талаар авч үзэх болно.
Сэдвийн агуулга:
1. Банкны зээлийн ангилал
2. Банкны зээлийн зориулалтын ангилал
40 мин
45 мин
1 Банкны зээлийн ангилал
Олон улсын практикт АБ-ууд янз бүрийн төрөл бүрийн зээл, заримдаа өвөрмөц төрлийн
зээл олгож байдаг. АБ-дын олгож байгаа зээлийн төрлүүдийг нэгтгэн “зээлийн сагс” нь гэж
нэрлэгддэг. Банкны зээлийн олон төрлөөс зээлдэгч өөрийн санхүүгийн хэрэгцээн дээр
үндэслэн сонголт хийдэг. Зээлдэгчийн зээлийн хэрэгцээ, шаардлаганд гарч байгаа өөрчлөлтэй
холбоотойгоор зээлийн сагс нь байнга өөрчлөгдөж, хөгжиж байгаа эдийн засгийн нөхцөл
байдал, санхүүгийн орчинд тохирч байдаг. Ялангуяа банкны хүрээнд гарч байгаа өрсөлдөөн
зээлийн сагсны бүтэц, төрөлд ихээхэн нөлөө үзүүлдэг.
Нэг зээлийн хувьд зээлийн ангиллудын хэд хэдэг төрөл ангид хамрагдаж болно. Нөгөө
талаар зээл бүх ангилалд заавал орж байх ёсгүй.
Тэгвэл зээлийн ангилал яах гэж хэрэглэдэг юм бэ? АБ-ны үйл ажиллагаа төлөвлөөтэй,
бодлоготой, тавьсан зорилготой байхын тулд эдгээр ангилалууд чухал ач холбогдолтой болон
ангилахгүйгээр банкны актив ба пассивын удирдлагыг хэрэгжүүлэх, ашиг орлого тооцоог
гарах зардал гарзыг төлөвлөх боломжгүй болно гэсэн үг.
Зээлийн үйл ажиллагааны явцад шинэ, шинэ зээлийн төрлүүд гарч байна. Өнөө үед
харилцагчийн төлөө өрсөлдөөн нэмэгдэж, АБ-уд харилцагчийн эрэлт хэрэгцээг судлан,
хэрэгцээнд нь зориулсан олон төрлийн зээлийн шинэ хэлбэрийг тогтмол гаргаж байдаг. Им
учраас зээлийн төрөл ангилал нь хатуу тогтоосон жор байдаггүй. Зээлийн сагсны бүтэцийг
олон янзаар ангилж болох боловч олон улсын практикт банкны олгож байгаа зээлийг дараах
байдлаар ерөнхийд нь ангилдаг.
1. Зориулалтаар нь
2. Хэмжээгээр нь
3. Хугацаагаар нь
4. Салбараар нь
5. Хүүгээр нь
6. Барьцаагаар нь
7. Төлөгдөх байдлаар нь
8. Зээлдэгчээр нь
9. Чанараа нь гэх мэт маш олон янзаар ангилж болно.
2. Банкны зээлийн зориулалтын ангилал
Тухайн зээлийг юунп зориулан, ямар үйл ажиллагааг санхүүжүүлж байна гэдгээр нь
ангилахыг зээлийн зориулалтын ангилал гэнэ. Хувь хүн, аж ахуй нэгжийн хэрэгцээ маш их
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
20
олон янз байдаг учир зээлийн зориулалт маш олон төрөлтэй байж болох боловч ерөнхийд нь
дараах байдлаар ангилж болдог. Үүнд:
1. Үл хөдлөх хөрөнгийн зээл
2. Иргэдийн зээл
3. Үйлдвэрлэлийн /үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын, эргэлтийн хөрөнгийн/ зээл
4. Хөдөө аж ахуйн зээл
5. Арилжааны зээл
6. Орон нутаг засаг захиргааны зээл
7. Олон улсын зээл гэх мэт.
Банкны зээлийн зориулалт, түүний нийт олгосон зээлд эзлэн хувь хэмжээ зэрэг нь
арилжааны банкны зээлийн бодлогод тодорхой тусгагдах ёстой.
Зээлийн төрлүүд нь юуны өмнө зориуллтаасаа хамаарч онцлог шинжтэй болох ба
эдгээр онцлогууд нь зээлийн хугацаа, хэмжээ, хүү, эргэн төлөгдөх хуваарь, зээл төлөх эх
үүсвэр, эрсдэл. Барьцаа зэрэгт тусгалаа олж байдаг. Зээлийн зориулалт өөрчлөгдөхөд тухайн
зээлийн нөхцөл өөрчлөгдөнө. Зээлийн зориулалтын ангилал нь тухайн зээлийн нийгэм эдийн
засгийн мөн чанарыг өөрөөр хэлбэл тухайн зээлийн нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүгийг
харуулж байдаг.
Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ.
Ашиглах сурах бичиг
 Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010
 Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он
 Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
 “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика
обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020
Лекц №4. Сэдэв: Арилжааны банкны зээлийн ангилал
Сэдвийн зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол
зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ
хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих
түвшний мэдлэг олж шаардлагатай
Лекц №4 хичээлийн хүрээнд банк нийтэд санал болгож буй зээл зээлийн
бүтэгдэхүүнийг хэрхэн ямар аргаар ялгаж ангилдаг талаар авч үзэх болно.
Сэдвийн агуулга:
1. Богино хугацаат зээл
2. Дунд хугацаат зээл
3. Урт хугацаат зээл
4. Барьцаа дээр үндэслэн зээлийн ангилал
40 мин
15 мин
15 мин
15 мин
1 Богино хугацаатай зээл
Богино хугацаатай зээлийн ерөнхий шинж чанар
Богино хугацаатай зээлийн хугацаа нь ихэнх оронд сараар хэмжигдэнэ.
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
21
Нэг хоног сар улирлын хугацаатай зээлээс хэдэн сар, эсвэл 1 жил хүртэл хугацаатай
зээл богино хугацаатай зээлд хамрагдана.
Богино хугацаатай зээлэнд барьцааны асуудал гол биш.
Гол нь тогтмол орлого олдог байх ёстой.
Хүү нь харьцангуй өөр өөр.
Тухайн зээл юунд зориулагдаж байна гэдгээс хамаардаг.
Арилжааны банкууд өөрийн шинэ төрөхөөрөө богино хугацаатай зээл олгож байдаг.
Үүний шалтгаан нь ихэнх банкууд богино хугацаатай эх үүсвэр татаж түүгээрээ зээл
олгодогтой холбоотой. Арилжааны банкууд эрсдлийг ямар нэг хэмжээгээр бууруулахын тулд
богино хугацаатай зээл голчлон олгох сонирхолтой байдаг Өндөр хөгжилтэй орчууд энэ
хязгаарлагдмал байдлыг амжилттай даван туулахьн тулд урт хугацаагаар эх үсвэр татах эсвэл
урт хугацаатай зээлд богино хугацаатай зээлийн нөхцөлийг тавих замаар шинэ шинэ арга
сэдэж байна.
Богино хугацаатай зээлийн ихэнх нь нэг мөсөн төгөгдлөг. Хэсэгчлэн төлөх боломжтой
бол хэсэгчлэн төлж болно. Богино хугацаатай зээлийн төлөгдөх хуваарийг тогтоохдоо бэлэн
мөнгөний урсгал дээр үндэслэн тогтооно.
Богино хугацаатай зээлийн төрлүүд
Богино хугацаатай зээлийн зориулалт маш баялаг. Иймээс дээрх зээл нь олон төрөлтэй.
Олон улсын болон манай арилжааны банкуудын олгож байгаа богино хугацаагаар олгож
байгаа зээлийн түгээмэл хэлбэрүүдэд дараах зээлүүд багтана.
Богино хугацаатай зээлийг зориулалтаар нь дараах байдлаар ангилан үзэж болно. Үүнд:
УЛИРЛЫН ЗЭЭЛ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, мах, ноос, ноолуур бэлтгэх зориулалтын зээл
нь улирлын шинж чанартай зээл байдаг. Эдгээр зээл нь улирлын шинжтэй үйлдвэрлэлтэй
холбоотой байдаг. Улирлын зээл нь богино хугацаатай, хүү өндөртэй, нэг мөсөн төлөгдөнө
г.м. шинж чанартай. Улирлын зээлийн өөр нэг төрөлд алт болон олборлох салбар, барилга,
замын зориулалттай зээлүүд хамаарагдана.
Монголд мах бэлтгэх, алт олборлох, ноос, ноолуур бэлтгэх, газар тариалан эрхлэх гэх
мэт улирлын шинж чанартай үйлдвэрлэл их хэмжээтэй байдаг учраас эдгээр улирлын шинж
чанартай үйлдвэрт зориулсан зээл зайлшгүй юм.
Улирлын шинж чанартай зээл нь улирлын үйлдвэрлэл эхлэхээс өмнө олгогдож дуусан
хойно нь нэг мөсөн төлөгддөг онцлогтой. Жишээ нь тариалалт эхлэхэд 3 ба 4 -р сард зээл
олгогдоод 9 ба 10-р сард үр борлуулсаны дараа төлөгддөг.
Алт олборлоход зориулагдан олгогдох зээл нь газар гэсэхээс эхлэн олгогдож болох ба
харин эргэн төлөгдөхдөө олборлосон алтаа тушаах бүрт нь хэсэгчлэн төлөгдөж болно. Гэхдээ
хэсэгчлэн төлөгдөх хэмжээг хатуу тодорхойлж болохгүй. Хир зэрэг алт олборлосоноос
хамаарч төлөгдөх, тушаасан буюу борлуулсан алтны хэдэн хувиар нь зээлээ төлөхийг
гэрээндээ тусган өгч болно.
2. Дунд хугацаатай зээл.
Дунд хугацааны санхүүжилтийг олгож чадах гол байгууллага бол банк юм. Ялангуяа
үнэт цаасны зах зээл муу хөгжсөн, банкны бус байгууллага цөөтэй манай орны хувьд
арилжааны банкууд л дунд хугацаат зээлийг олгох шаардлагатай.
Ер нь дунд хугацаат зээлд 1- 4 жилийн хүртэлх хугацаат зээлийг хамруулж тооцдог.
Банкны бүр дунд хугацаатай зээлийн хугацааг янз бүрээр тодорхойлж мөрдөж болно.
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
22
Зарим банк 1-3 жилийн хугацааг зээлийн дунд, өөр нэг банк 1 -5 жил, эсвэл 1 -7 жилийг
дунд хугацаанд тооцож болно. Энэ нь тухайн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн
хугацаа, банкны бодлого, стратегаас хамаарна.
Дунд хугацаат зээлийг жижиг ба дунд бизнесийн нэгжүүд голдуу авдаг. Үл хөдлөх
хөрөнгөнд санхүүжилт шаардлагатай тохиолдолд хэрэглэж байна.
Дунд хугацаат зээлийн зориулалт дараах хэлбэртэй байж болно. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн шинэ тоногтөхөөрөмж худалдан авах
2. Шинэ бизнесийг санхүүжүүлэх
3. Байнгын хэвийн үйл ажиллагааг санхүүжүүлэх гэх мэт.
Дунд хугацаатай зээлийн эргэж төлөгдөх хуваарь, хугацаа нь түүний зориулалтаас
хамаарна.
Дунд хугацаат зээлийн хүү ихэнхдээ богино хугацаат зээлийн хүүнээс бага байдаг. Мөн
барьцаа баталгаа заавал шаарддаг барьцаа болгож байгаа эд хөрөнгийг үнэлүүлж даатгуулсан
байх шаардлагатай.
3. Урт хугацаатай зээл
Урт хугацаат зээлд 10 жилээс дээш хугацаатай зээлийг багтаана. Үл хөдлөх хөрөнгийн
зээл, үндсэн хөрөнгийн санхүүжилтийн зээл, төслийн зээл зэрэг зээлүүд урт хугацаагаар
олгогддог.
Урт хугацаат зээл богино болон дунд хугацаат зээлийг бодвол зээлдэгч байгууллагын
гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөө, нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь, сүүлийн 3-5
жилийн санхүүгийн тайлан, улсын эдийн засаг, төлөвлөлтийн чиг хандлагыг харгалзан
зээлийн судалгаа шинжилгээг илүү нарийн хийхийг шаарддаг.
Урт хугацаат зээлийг дотор нь орон байр барих ба худалдан авах, өндөр үнэтэй эд
хогшил авах, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулан авдаг. (Жишээ нь оюутны
сургалтын төлбөрийг төлөхөд зориулан урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг гурвалсан
гэрээгээр олгодог).
Урт хугацаатай зээлийг олгоход зээлийн эх үүсвэр голлох үүргийг гүйцэтгэнэ. Харин
тодорхой төслийг хэрэгжүүлэх, тендерт шалгарсан гадаад орны зээл тусламжийн хөрөнгөөр
санхүүжих арга хэмжээг Засгийн газар хоорондын хэлэлцээр. гадаадын эрх бүхий
байгууллагуудгай хийсэн зохих ёсоор батпамжлагдсан, хугацаа нь хүчин төгөлдөр
хэлэлцээрийг үндэслэн эх үүсвэрийг банк төвлөрүүлж урт хугацаат зээлийг олгодог.
Урт хугацаатай зээлийн нэг гол эх үүсвэр нь урт хугацаатай хадгаламж авах болон
банкны өөрийнх нь хуримтлагдсан ашиг байдаг.
4. Барьцаа баталгаа дээр үндэслэсэн зээлийн ангилал
Зээл олгоход зайлшгүй шаардагдах нэг зүйл бол барьцаа байна. Зээл нь дотроо
барьцаатай ба барьцаагүй гэж ангилагддаг. Барьцаатай зээл нь дотроо биет барьцаа,
баталгаатай, даатгалтай гэж ангилагдана. Барьцаагүй зээл нь заримдаа итгэлцлийн гэж
нэрлэгддэг. Ийм зээлийг мөн өрийн бичигдээр үндэслэн олгодог.
Барьцаагүй зээл нь мэдээж өндөр нэр хүндтэй, орлогын үнэлгээний рейтинг өндөр мөн
найдвартай байнгын харилцагчдад олгогддог. Барьцаагүй зээл нь энэ талаас нь харах юм бол
үйл ажиллагаагаар нь барьцаалсан зээл байна.
Барьцаатай зээл нь дотроо барьцаа, баталгаатай гэж хоёр ангилагдна. Барьцаатай
зээлийн хувьд авсан зээлийн оронд ямар нэг зүйлийг заавал барьцаалж байгааг хэлнэ.
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
23
Гэхдээ барьцаалсан зүйл нь хаана байрлах вэ? Хаана байрлаж байна вэ? гэдгээс нь
хамаарч мөн ангилагдана. Хэрэв зээлийн барьцаанд тавьж байгаа зүйлийг зээлдэгч ашигласаар
байгаа бол тэр барьцааны эд зүйлсийг гэрээт барьцаа гэж нэрлэдэг. Харин барьцаалсан зүйлс
нь банкин дээр хадгалагдаж байвал түүнийг биет барьцаа гэнэ.
Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ.
Ашиглах сурах бичиг
 Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010
 Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он
 Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
 “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика
обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020
Лекц №5. Сэдэв: Арилжааны банкны зээлийн ангилал
Сэдвийн зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол
зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ
хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих
түвшний мэдлэг олж шаардлагатай
Лекц №5 хичээлийн хүрээнд банк нийтэд санал болгож буй зээл зээлийн
бүтэгдэхүүнийг хэрхэн ямар аргаар ялгаж ангилдаг талаар авч үзэх болно.
Сэдвийн агуулга:
1. Барьцаа баталгаа дээр үндэслэсэн зээлийн ангилал
2. Зээл олгож байгаа хэлбэр дээр үндэслэсэн ангилал
40 мин
45 мин
1. Барьцаа баталгаа дээр үндэслэсэн зээлийн ангилал
Зээл олгоход зайлшгүй шаардагдах нэг зүйл бол барьцаа байна. Зээл нь дотроо
барьцаатай ба барьцаагүй гэж ангилагддаг. Барьцаатай зээл нь дотроо биет барьцаа,
баталгаатай, даатгалтай гэж ангилагдана.
Барьцаагүй зээл нь заримдаа итгэлцлийн гэж нэрлэгддэг. Ийм зээлийг мөн өрийн
бичигдээр үндэслэн олгодог.
Барьцаагүй зээл нь мэдээж өндөр нэр хүндтэй, орлогын үнэлгээний рейтинг өндөр мөн
найдвартай байнгын харилцагчдад олгогддог. Барьцаагүй зээл нь энэ талаас нь харах юм бол
үйл ажиллагаагаар нь барьцаалсан зээл байна.
Барьцаатай зээл нь дотроо барьцаа, баталгаатай гэж хоёр ангилагдна. Барьцаатай
зээлийн хувьд авсан зээлийн оронд ямар нэг зүйлийг заавал барьцаалж байгааг хэлнэ.
Гэхдээ барьцаалсан зүйл нь хаана байрлах вэ? Хаана байрлаж байна вэ? гэдгээс нь
хамаарч мөн ангилагдана. Хэрэв зээлийн барьцаанд тавьж байгаа зүйлийг зээлдэгч ашигласаар
байгаа бол тэр барьцааны эд зүйлсийг гэрээт барьцаа гэж нэрлэдэг. Харин барьцаалсан зүйлс
нь банкин дээр хадгалагдаж байвал түүнийг биет барьцаа гэнэ.
Батлан даалттай зээл гэдэг нь “А” зээлдэгчийг зээлээ төлж чадахгүйд хүрвэл “Б”
компани, банк, Засгийн газар төлбөрийг хийж барагдуулахыг зөвшөөрч байгаа болохыг
илэрхийлнэ.
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
24
Барьцаанд зээлдэгчийн ирээдүйд орох орлого, зээлийг авснаар худалдан авсан объект
болон одоо үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгө, үл хөдлөх
хөрөнгө зэргийг авдаг
2 Зээл олгож байгаа хэлбэр дээр үндэслэсэн ангилал
Нөхөлтийн ба төлбөрт зээл. Нөхөлтийн зээл гэдэг нь зээлдэгчийн өөрийнх нь зардлыг
нөхөх зорилготойгоор харилцах дансруу нь зээлийн хөрөнгө шилжүүлэхийг хэлдэг ба энэ нь
шинж чанараараа урьдчилгаа хэлбэртэй байдаг. Зээлдэгчдэд зээлтэй холбоотой үйл
ажиллагааг хэрэгжүүлэх болон төлөхтэй холбоотойгоор гарган өгч байгаа тооцооны баримтын
төлбөр өгч байж авдаг зээлийг төлбөрт зээл гэнэ.
Зээлийг олгож байгаа хэлбэрээр нь хоёр талын тохиролцсон зээлийн хэмжээг нэг удаа
олгодог нэг удаагийн зээл, хэсэгчилсэн буюу зээлийн шугамаар олгогддог зээл гэдэг ангилалд
хувааж үзэж болно.
Зээлийн шугамаар олгодог зээлийг маш олон оронд өргөн дэлгэр хэрэглэдэг.
Зээлдэгчдэд тодорхой хугацааны турш зөвшилцсөн хязгаарын хүрээнд зээл олгож байхаар
банк үүрэг хүлээхийг зээлийн шугамын зээл гэж нэрлэнэ. Үйл ажиллагааны маш тодорхой
чиглэл, зээл бүрийн харилцааг хэрэгжүүлэхэд гардаг зардал, цагийн хэмнэлттэй холбоотой
байдаг учир зээлийн харилцаанд орж байгаа хоёр талын хувьд зээлийн шугамын зээл нь нэг
удаагийн зээлээс давуу талтай байдаг.
Зээлийн шугамын нөхцөлийн талаар хоёр тал маш тодорхой тохиролцоонд хүрэх ёстой
ба энэ хэлцэлийн нөхцлийг хоёр тал эргэн харж болдгоор хийдэг байна. Жишээ нь хэрэв
зээлдэгч гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн, түүний санхүүгийн байдал нь муудсан зэрэг үед
банк тохиролцсон хугацааг дуусахаас өмнө зээлийг зогсоож болдог. Зээлдэгч янз бүрийн
шалтгаанаар зээлийн шугамаар авч байгаа зээлийг бүтнээр нь эсвэл хагасыг нь хэрэглэхгүй ч
байж болно.
Зээлийн шугамын хугацаа болон бусад нөхцөл нь зээлийн зориулалтаас хамаарч янз
бүр байж болно. Жишээ нь: барилга барихад олгогдож байгаа зээлийн шугамын зээл нь зээл
олгохтой холбоотой олгогдож байгаа учир барилга барьж дуусталх хугацааг (барилгыг нэг
жилээс их хугацаагаар ихэнх тохиолдолд бариад байдаггүй. Хэрэв маш том байгууламж бол
жилээс илүү хугацаа шаардах нь мэдээж) хамарна.
Зээлийн шугамыг банк байнгын найдвартай түншдээ, тодорхой хугацаа, хэмжээгээр
тогтоож өгдөг.
Зээлийг графикаар олгосоны дараа зээл төлөх хуваарийн хугацаа эхлэдэг байна.
Гадаадын оронд зээлийн шугамаар авч байгаа мөнгөний тодорхой хувь тухайлбал 20%
зээлдэгчийн харилцах дансанд байж байхаар зээлийн гэрээнд тусгагдсан байдаг.
Энэ нь ихэнхдээ зээлийн эрсдлийг бууруулах нэг арга болдог юм.
Хэрэв зээлдүүлэгч харилцагчийг өөртөө байлгахыг хүсч байгаа бол урт хугацаатай
зээлийн шугам нээж өгч болно. Гадаадын орнуудад, ялангуяа АНУ-д зээлийн шугамын хэд
хэдэн төрлийн хэлбэр байдаг. Үүнд: дахин сэргээгддэг, улирлын, револверийн гэх мэт
Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ.
Ашиглах сурах бичиг
 Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010
 Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он
 Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он
25
 “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика
обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020
Лекц №6. Сэдэв: Зээлийн эрсдэл, түүний удирдлага
Сэдвийн зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол
зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ
хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих
түвшний мэдлэг олж шаардлагатай
Лекц №6 хичээлийн хүрээнд зээлийн эрсдэл тогтоож, зээлийн үйл ажиллагааны явцад
үүсэх эрсдэлийг судалж үзэх болно.
Сэдвийн агуулга:
1. Зээлийн эрсдэл
2. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс
3. Зээлийн эрсдлийн удирдлага
40 мин
25 мин
20 мин
1 Зээлийн эрсдэл
Зээлийн эрсдэл гэдэг нь зээлийн харилцаанд оролцогч талууд зээлийн гэрээг тодорхой
хэсэг, заалт, үүрэг буюу зээлийн гэрээг бүхэлд нь биелүүлэхгүй байх, мөн харилцагч зээлийн
үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрөөс санаатай буюу санамсаргүйгээр зайлс хийхийг
хэлнэ.
Зээлийн эрсдэл нь банкны ашгийн хэмжээг бууруулах, банкны төлбөрийн чадварыг
илэрхийлэгч гол үзүүлэлт болсон хөрвөх чадварыг алдагдуулах үндсэн нөхцөл болдог.
Арилжааны банкны зээлийн эрсдэлийн үйл ажиллагааг дараах байдлаар ангилна.
Xүүгийн эрсдэл: Зээлийн хүүг зах зээлийн эрэлт хэрэгцээ, ханшийн өөрчлөлт, харилцагчийн
ажиллагааны түвшин зэргээс хамааруулалгүйгээр өндөр тогтоосон, хадгаламжийн хүүд
тухайн банк бодит байдлаас өндөр хүү төлсөн зэргээс хүүгийн орлого нь зарлагаа нөхөх
бололцоогүй болж учрах алдагдал юм.
Зах зээлийн эрсдэл: Тухайн байгууллагад учирч болох гадаад хүчин зүйл буюу зах зээлийн
орчноос хамаарч байгаа эрсдэл юм.
Гэмт үйлдлийн эрсдэл: Банкны ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа мэдлэг чадвар сул,
ажлын хариуцлага хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан үүсдэг алдагдал юм.
Зээлийн эрсдэл: Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болон гадаад,
дотоод мөн бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөр зээллэгийн нөхцөл өөрчлөгдсөнөөс банкинд
учрах алдагдал юм.
Ашгаа олж чадахгүй байх эрсдэл: Тухайн банк хүүгийн орлогоо оруулах буюу олж авч
чадахгүй байх, байгууллагын ерөнхий үйл ажиллагаанаас, мөн эдийн засгийн хүчин чадал
доройтсоноос ашгаа зохих хэмжээнд бүрдүүлж чадахгүйтэй холбоотой гарах эрсдэл юм.
Төлбөрийн чадварын эрсдэл: Төв банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг зөрчих,
хадгаламжийн ихэнх хэсгийг зээлд оруулах, эрсдэл өндөртэй салбарт ихээхэн хөрөнгө
байршуулах зэргээс харилцагчдын анхны шаардлагаар гүйлгээ хийж чадахгүйд хүрснээс
үүсдэг алдагдал юм.
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр

More Related Content

What's hot

Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
Bbujee
 
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох ньЯ.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
batnasanb
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
Bbujee
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
ariunubu
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
Etugen
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Byambadrj Myagmar
 

What's hot (20)

Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээ
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021on
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
A.pa631
A.pa631A.pa631
A.pa631
 
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
буяа нбб үндэс
буяа нбб үндэсбуяа нбб үндэс
буяа нбб үндэс
 
Бүлэг5
Бүлэг5Бүлэг5
Бүлэг5
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019  2020onSbeul3.2019  2020on
Sbeul3.2019 2020on
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох ньЯ.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь
 
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлагаХөрөнгө оруулалтын багцын удирдлага
Хөрөнгө оруулалтын багцын удирдлага
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
 
Лекц 10
Лекц 10Лекц 10
Лекц 10
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
 

Similar to Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр

баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
Badam Nasantogtoh
 
Hicheeliin todorhoilolt
Hicheeliin todorhoiloltHicheeliin todorhoilolt
Hicheeliin todorhoilolt
oyunsuren84
 
Hicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээ
Hicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээHicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээ
Hicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээ
Seku Hurel
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
gdavaa
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
gdavaa
 
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрсурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
Батбагана Баасанжав
 
аудит хичээлийн хөтөлбөр
аудит хичээлийн хөтөлбөраудит хичээлийн хөтөлбөр
аудит хичээлийн хөтөлбөр
BMunguntuul
 

Similar to Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр (20)

Банкны хяналт шинжилгээ
Банкны хяналт шинжилгээБанкны хяналт шинжилгээ
Банкны хяналт шинжилгээ
 
Банкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн системБанкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн систем
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэс
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
 
Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
 
Банкны хяналт шинжилгээ хөтөлбөр
Банкны хяналт шинжилгээ хөтөлбөрБанкны хяналт шинжилгээ хөтөлбөр
Банкны хяналт шинжилгээ хөтөлбөр
 
Статистикийн онол
Статистикийн онолСтатистикийн онол
Статистикийн онол
 
Ouhm 7-8-r ulirald ordog hicheelvvd
Ouhm 7-8-r ulirald ordog hicheelvvdOuhm 7-8-r ulirald ordog hicheelvvd
Ouhm 7-8-r ulirald ordog hicheelvvd
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 
Hicheeliin todorhoilolt
Hicheeliin todorhoiloltHicheeliin todorhoilolt
Hicheeliin todorhoilolt
 
Hicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээ
Hicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээHicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээ
Hicheeliin todorhoilolt санхүү эдийн засгийн шинжилгээ
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөрсурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
сурган хүмүүжүүлэх ухаан хичээлийн хөтөлбөр
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 
аудит хичээлийн хөтөлбөр
аудит хичээлийн хөтөлбөраудит хичээлийн хөтөлбөр
аудит хичээлийн хөтөлбөр
 

More from Ikhzasag SEZS

Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Ikhzasag SEZS
 
Макро эдийн засаг семинар ажилбар-7
Макро эдийн засаг семинар ажилбар-7Макро эдийн засаг семинар ажилбар-7
Макро эдийн засаг семинар ажилбар-7
Ikhzasag SEZS
 
Макро эдийн засаг семинар ажилбар-5
Макро эдийн засаг семинар ажилбар-5Макро эдийн засаг семинар ажилбар-5
Макро эдийн засаг семинар ажилбар-5
Ikhzasag SEZS
 
Макро эдийн засаг семинар ажилбар-4
Макро эдийн засаг семинар ажилбар-4Макро эдийн засаг семинар ажилбар-4
Макро эдийн засаг семинар ажилбар-4
Ikhzasag SEZS
 
Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3
Ikhzasag SEZS
 
Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2
Ikhzasag SEZS
 
Макро эдийн засаг семинар ажилбар-1
Макро эдийн засаг семинар ажилбар-1Макро эдийн засаг семинар ажилбар-1
Макро эдийн засаг семинар ажилбар-1
Ikhzasag SEZS
 

More from Ikhzasag SEZS (20)

Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
 
Макро эдийн засаг семинар ажилбар-7
Макро эдийн засаг семинар ажилбар-7Макро эдийн засаг семинар ажилбар-7
Макро эдийн засаг семинар ажилбар-7
 
Макро эдийн засаг семинар ажилбар-5
Макро эдийн засаг семинар ажилбар-5Макро эдийн засаг семинар ажилбар-5
Макро эдийн засаг семинар ажилбар-5
 
Макро эдийн засаг семинар ажилбар-4
Макро эдийн засаг семинар ажилбар-4Макро эдийн засаг семинар ажилбар-4
Макро эдийн засаг семинар ажилбар-4
 
Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3Макро эдийн засаг семинар ажилбар-3
Макро эдийн засаг семинар ажилбар-3
 
Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2
 
Макро эдийн засаг семинар ажилбар-1
Макро эдийн засаг семинар ажилбар-1Макро эдийн засаг семинар ажилбар-1
Макро эдийн засаг семинар ажилбар-1
 
Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8Микро эдийн засаг-8
Микро эдийн засаг-8
 
Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7Микро эдийн засаг-7
Микро эдийн засаг-7
 
Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6
 
Микро эдийн засаг-5
Микро эдийн засаг-5Микро эдийн засаг-5
Микро эдийн засаг-5
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3
 
Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2
 
Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1
 
Зээлийн шинжилгээ power point-11
Зээлийн шинжилгээ power point-11Зээлийн шинжилгээ power point-11
Зээлийн шинжилгээ power point-11
 
Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10Зээлийн шинжилгээ power point-10
Зээлийн шинжилгээ power point-10
 
Зээлийн шинжилгээ power point-9
Зээлийн шинжилгээ power point-9Зээлийн шинжилгээ power point-9
Зээлийн шинжилгээ power point-9
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7
 

Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр

  • 1. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 1 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИХ ЗАСАГ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн багийн 2019 оны .... сарын .... өдрийн хуралаар хэлэлцэн батлав LOA324: ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ (Хичээлийн сургалтын хөтөлбөр) Санхүү банкны мэргэжлийн өдрийн ангийн бакалаврын сургалтанд зориулав Боловсруулсан: Санхү эдийн засгийн хөтөлбөрийн багш, магистр Б.Батжаргал Улаанбаатар хот 2020 он
  • 2. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 2 ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО Их Засаг ОУИС мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна. Их Засаг Олон Улсын Их Сургуулийн алсын хараа: Их Засаг олон улсын их сургууль нь инноваци, технологийн үсрэнгүй хөгжлийн үлгэр загвар болсон үндэсний түүх соёлын тэргүүлэх, орчин үеийн даяаршлагдсан их сургууль байна. Инноваци, нано технологийг хөгжүүлсэн орчин үеийн их сургуулийн хувьд Их Засаг олон улсын их сургууль нь улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг бүтээх зарчмыг баримтласан нийгмийн хариуцлагатай их сургууль байна. Их Засаг олон улсын их сургууль нь сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа олон улсын ач холбогдлийг бататгахын тулд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний сургуулийн шаардлагыг хангаж ёс зүйн зарчмыг ямагт баримтлаж ажиллана. I. ХЭСЭГ. “ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ” ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1. Хичээлийн мэдээлэл:  Хичээлийн нэр: Зээлийн шинжилгээ  Индекс: 041201  Нийт цаг: 64  Кредит: 3.0  Өмнөх холбоо: Өмнө үзсэн байх BMG228, ECО117, ACC125; STA212, ECM312  Заагдах улирал: II  Хичээл орох анги танхим: ИЗСЭЗС-ийн хичээлийн танхим  Хичээлийн үргэлжлэх хугацаа: 16 долоо хоног 2. Багшийн мэдээлэл:  Багшийн нэр: Б.Батжаргал  Албан тушаал: Ахлах багш  И-мэйл хаяг: bubatjargal@yahoo.com  Ажлын ба уулзалтын цаг:  Утасны дугаар: 88023851 3. Заах арга зүй: Сэдвийн дагуу онол, практик үйл ажиллагааны бодит жишээ, арга зүйн зөвлөгөө өгөх, харилцан ярилцлага, хэлэлцүүлэг хийх зэргээр хичээлийг явуулна. 4. Хичээлийн товч тодорхойлолт: Зээлийн шинжилгээ хичээл нь банкны зээлийн ажилтан банкны харилцагч зээлдэгч нарын зээлийн төсөл санхүүжилтийн үйл ажиллагааг төлөвлөх, түүний эрсдлийг тодорхойлон зээл олгох шийдвэр гаргах хүртэлхий бүх төрлийн үйл ажиллагаа буюу өөрөөр хэлбэл таслийн мөнгөний өнөөгийн болон ирээдүйн үнэ тогтоох, зах зээлийн үйл ажиллагаа явуулж буй салбар
  • 3. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 3 орчны нөхцөл байдалтай уялдуулан аж ахуй нэгж байгууллагуудын орох мөнгөн урсгалыг сайжруулж, хуримтлалыг зөв зохистой зарцуулах аргуудыг танин мэдүүлэх, цаашид мэдлэгээ хэрэглэхдээ холбогдсон чадвар, дадлыг олгох зорилготой хичээл юм. 5. Хичээлийн зорилго: Бакалаврын түвшины бизнес санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан “Зээлийн шинжилгээ” хичээлийг заалгасны үр дүнд тухайн хичээлийн талаарх эрэмбэлгдсэн онолын зохих мэдлэг эзэмшин түүнийгээ практикт бүтээлчээр хэрэглэх зохих мэдлэгтэй болгоход оршино. 6. Хичээлийн зорилт: Энэхүү хичээлийн мэдлэгийн хүрээнд онолын дараахь чиглэлийг багтана орж байдаг. Үүнд:  Арилжааны банкны зээл, түүний зарчим  Арилжааны банкны зээлийн ангилал  Зээлийн эрсдэл  Зээлийн бодлого  Зээлийн шинжилгээ  Тоон шинжилгээ  Чанаргүй зээлийн удирдлага. 7. Үндсэн сурах бичиг:  Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010  Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он  Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он  “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020 8. Нэмэлт унших материалууд:  Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Банкны менежмент I” 2014 он  В.М.Усоскин., “Современный коммерческийн банк. Управление и операции” Москва 2019 год  Р.А.Исаев., “ Банк 3.0: Стратегии, бизнес-процессы, инновации” Москва 2019 год  Оюун Л., “Арилжааны зээлийн шинжилгээ актив, пассивын ба тэдгээрийн хослосон удирдлага” 2012 он  Оюунцацрал З., “Банкны удирдлага” 2000 он  Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Арилжаны банкны үйл ажиллагаа”., 2011 он
  • 4. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 4 II. ХЭСЭГ. ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА, БҮРЭЛДЭХҮҮН 1. Хичээлийн сургалтын үр дүнгүүд: Зээлийн шинжилгээ хичээлийг судалж дууссаны дараа оюутан дараах онолын мэдлэгийг олж авсан байна. Үүнд:  Зээлийн харилцааны үйлчилгээний хууль эрх зүйн хүрээ  Зээлийн төрөл ангилал  Зээлийн бодлого  Зээлийн шинжилгээ o Чанарын шинжилгээ o Тоон шинжилгээ  Зээлийн төслийн үнэлгээ  Зээлийн эрсдэл  Зээлийн төслийн үнэлгээ  Чанаргүй зээлийн үйл ажиллагаа Мөн мэргэжлийн мэдлэгээс гадна оюутан бүр:  Бүтээлч байдал  Мэдлэг болон мэдээллийг удирдах  Асуудал шийдвэрлэх  Уншиж ойлгох чадвар  Бусадтай хамтарч ажиллах, багаар ажиллах  Өөрийгөө, цаг хугацааг болон эрэмбүүдийг удирдах  Өөрийгөө болон бусдыг манлайлан зоригжуулах  Бие дааж олсон мэдээлэл шинжилж, хариулт нь дүгнэлт өгч, ёс зүйтэй шийдвэр гаргах  Нээлттэй байдал  Бусдыг ойлгох  Суралцаж бие дааж нэмэлт мэдлэг олж сурах Оюутан Зээлийн шинжилгээ хичээлээр олж авсан сургалтын үр дүн /CLOs/ S Specife -Тодорхойлох Оюутан сургалтын үр дүнгээс ямар мэдлэг олж авсан, юу чаддаг болсоноо заадаг болсон байна. M Measurable - Хэмжигдэхүйц Оюутны сургалтын үр дүнгийн мэдлэгийг сургалтын явцад цуглуулсан 100 оноогоор хэмжих ба дээрх үнэлгээ нь оюутны сургалтын явцад олж авсан мэдлэг тохирсон байна. A Achievable -Хүрч болохуйц Хичээлийн багтаамж 32 цагийн лекц, 32 цагийн семинар нийт 64 цагийн онолын сургалт байх ба дээрх цагт багтаан оюутан банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаарх үндсэн болон бусад хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан лекц болон семинарын багштай хамтран мэдлэг бий болгон сургалтын үр дүнд хүрсэн байна. R Realistic -Бодит Санхүү эдийн засгийн харилцаанд оюутан болгон оролцдог учраас орж буй хичээлийг бодит жишээ болон бодлого дээр үндэслэн бодит нөхцөл байдалд тохирсон байна. T Time bounded - Хугацааны хязгаартай Зээлийн шинжилгээ хичээлийн үр дүнг хичээлийн жилийн II улиралын турш буюу 01-р сарын 10-нээс эхлэн 05-р сарын 21-ны хооронд эзэмшсэн байна. 2. Хичээлээр олгох мэдлэг:  Банкны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ойлголт, тэдгээрийн онцлог,  Зээлийн төсөлийн үнэлгээний тухай ойлголтууд
  • 5. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 5  Санхүүжилтийн төлөвлөлтийн асуудал  Зээлийн ажилтны үйл ажиллагааны онцлог  Банкны зээлийн үйл ажиллагааны үр дүн 3. Хичээлээр эзэмших ур чадвар: I. Хувь хүний ур чадвар: 1..1. Багаар ажиллах 1..2. Цагийн менежмент 1..3. Манлайлал 1..4. Асуудал шийдвэрлэх 1..5. Шүүн тунгаах 1..6. Тасралтгүй суралцах 1..7. Эрч хүчтэй 1..8. Уян хатан II. Бүтээх ур чадвар: 2..1. Итгэлтэй байдал 2..2. Хамтын ажиллагаа 2..3. Ганцаарчилсан ажиллагаа 2..4. Зохицох чадвар 2..5. Цаг хуваарилалт 2..6. Шинэ санаа 2..7. Анализ хийх, эргэцүүлэх чадвар 2..8. Хүмүүсийг удирдах 2..9. Сэтгэл ханамжтай байлгах 2..10. Санаачлага 2..11. Зорилго, төлөвлөгөө III. Мэдлэг, сэтгэлгээ 3..1. Мэдээллийн технологи 3..2. Гадаад хэлний чадвар 3..3. Шинжлэн судалж, асуудал шийдвэрлэх чадвар 3..4. Турших, мэдлэг бүтээх чадвар 3..5. Системтэйгээр бодох чадвар 3..6. Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар 3..7. Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар 3..8. Төлөвлөх чадвар 3..9. Хэрэгжүүлэх чадвар 3..10. Эдийн засгийн уламжлалт сэтгэлгээ, шинэчлэлд нь авч үзэх чадвар 3..11. Мэдлэг бүтээх чадвар IV. Харилцааны ур чадвар: 4..1. Үр дүнтэй харилцаа 4..2. Зохион байгуулалт, менежмент 4..3. Хэлэлцээр хийх 4..4. Шүүмжлэлт сэтгэлгээ 4..5. Төлөөлөл 4..6. Судалгаа ба шинжилгээ 4..7. Өөртөө итгэх итгэл 4..8. Сонгох
  • 6. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 6 4..9. Хариуцлага 4..10. Бие даан ажиллах 4..11. Тууштай байх 4..12. Шударга байх V. Онцгой ур чадвар: 5..1. Шинэ санаа эрэлхийлэх 5..2. Дотоод ур чадвар 5..3. Инноваци Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар ба хичээлийн агуулгын хамаарал Хичээлийн цөм агуулга Хичээлээр олгох мэдлэг, ур чадвар (БУСТА загвар) Санхүү эдийн засгийн харилцааны үндэс мэргэжлийн мэдлэг Мэдлэг: [1.1-1.11] Чадвар: [1.1-1.8], [2.1-2.11], [3.1-3.11], [4.1-4.12], [5.1-5.3] Зээлийн шинжилгээ хичээлийн 24 цагийн лекцийн хүрээнд мэдлэг эзэмшиж, 16 цагийн семинарын хүрээнд мэдлэгээ ашиглан ур чадвар эзэмшинэ. Хичээлийн цөм, агуулга Хичээлээр олгох мэдлэг Хичээлээр олгох ур чадвар Зээлийн шинжилгээ Лекц №1 /Семинар № 1/ 1.1, 1.3 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №2 / Семинар №2/ 1.2 1.2, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.7, 2.9, 3.1, 3.3, 3.5, 3.6-3.9, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №3 /Семинар № 3/ 1.4, 1.13 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №4 /Семинар №4/ 1.5, 1.12 1.2, 1.3, 1.6, 1.7, 2.1, 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.8, 2.9, 2.11, 1.1, 3.6-3.10, 3.11, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №5 /Семинар № 5/ 1.6, 1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №6 /Семинар № 6/ 1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №7 /Семинар № 7/ 1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №8 /Семинар № 8/ Лекц №9 /Семинар № 9/ 1.9, 1.11 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №10 /Семинар № 10/ 1.11 1.2, 1.4, 1.6, 2.3, 2.5, 2.6, 2.8, 2.9, 2.11, 3.2, 3.6- 3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №11 /Семинар № 11/ 1.11 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №12 /Семинар № 12/ 1.12 1.2, 1.6,1.7, 2.3, 2.5, 2.7, 2.9, 2.10, 2.11,3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №13 /Семинар № 13/ 1.9, 1.11 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №14 /Семинар № 14/ 1.4, 1.13 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3 Лекц №15 /Семинар № 15/ 1.5, 1.12 1.2, 1.3, 1.6, 1.7, 2.1, 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.8, 2.9, 2.11, 1.1, 3.6-3.10, 3.11, 4.1-4.12, 5.1-5.3
  • 7. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 7 Лекц №16 /Семинар № 16/ 1.6, 1.12 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.8, 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.9, 3.3, 3.5, 3.6-3.10, 4.1-4.12, 5.1-5.3
  • 8. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 8 “ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ” ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ, СЕМИНАРЫН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ Багш: Б.Батжаргал Курсын дугаар: III курс Хичээлийн код: LOA324 Мэргэжил: Санхүү банк (банкны эдийн засаг) Кредит: 3.0 2019- 2020 оны хичээлийн жилийн II улирал № Лекцийн сэдэв цаг Семинарын сэдэв цаг 1 Эрсдлийн тухай ёрөнхий ойлголт 2 Бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үзүүлэх нөлөөлөл 2 2 Арилжааны банкны зээл, түүний зарчим 2 Зээл, зээлийн үйл ажиллагааны талаархи ойлголт 2 3 Арилжааны банкны зээлийн ангилал 2 Арилжааны банкны зээлийн зарчим 2 4 Арилжааны банкны зээлийн ангилал 2 Монголын арилжааны банкуудын зээлийн ангилал 2 5 Арилжааны банкны зээлийн ангилал 2 Арилжааны банкны зээлийн төрөл зориулалт 2 6 Зээлийн эрсдэл, түүний удирдлага 2 Зээлийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин 2 7 Зээлийн бодлого, түүний бүрэлдэнхүүн 2 Арилжааны банкны зээлийн бодлого, журам 2 8 Зээлийн эрх, явц, хяналт, зохион байгуулалт 2 Улирал дундын шалгалт 2 9 Зээлийн чанарын шинжилгээ 2 Хувь хүний чанарын шинжилгээ (5С зарчим) 2 10 Зээлийн чанарын шинжилгээ 2 Байгууллагын чанарын шинжилгээ (салбарын шинжилгээ) 2 11 Зээлийн хөрөнгийн хувиралтын шинжилгээ 2 Зээлдэгчийн талаархи мэдээлэл боловсруулалт (эрсдлийн шинжилгээ) 2 12 Зээлийн тоон шинжилгээ /Санхүүгийн баримтын эрсдэл / 2 Зээлдэгчийн үйл ажиллагааны шинжилгээ (тоон шинжилгээ) 2 13 Зээлийн тоон шинжилгээ /Тайлан тэнцэл, орлого үр дүнгийн тайлан / 2 Зээлийн төсөл боловсруулалт, шийдвэр гаргалт 2 14 Зээлийн тоон шинжилгээ /Зээлийн шийдвэр гаргалт/ 2 Зээл олголтын дараахи хяналтын үйл ажиллагаа 2 15 Зээлийн үйл ажиллагааны төсөөлөл 2 Чанаргүй зээлийн удирдлага 2 16 Чанаргүй зээлийн удирлага 2 Зээлийн үйл ажиллагааны үр дүн тооцох 2 Нийт 32 Нийт 32 Бие даалтыг сургалтын явцад хамгаалуулах ба 12 оноо байна. Бие даалтын ажлын зорилго: Бие даалтын ажил хийж гүйцэтгэснээр оюутан лекц, семинарын хичээлийн явцад бүрэн эзэмшээгүй зүйлээ бүрэн гүйцэд өөрийн болгох, мэдлэгээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, авъяас чадавхаа нээн хөгжүүлэх, бие дааж сэтгэн бодох, өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хянан жолоодох, бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх, зөрчилт
  • 9. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 9 байдлаас гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх, бусадтай хамтрах, цаг барих зэрэг олон талын арга барил эзэмших. Бие даалтын ажил дараах хувилбаруудтай байж болно. Үүнд:  Илтгэл Оюутан хөтөлбөрийн хүрээнд сонирхож сонгосон сэдвийн дагуу эрдэм шинжилгээний илтгэл бичиж хэлэлцүүлнэ. Хэд хэдэн оюутан хамтран судалгаа хийж, түүний үр дүнг илтгэл тавьж хэлэлцүүлж болно. Илтгэлийг семинарын хичээл дээр хэлэлцэнэ. Илтгэл 9 хуудас байна.  Шүүмж Оюутан бие даан суралцах явцдаа уншиж судалсан нэг ном, өгүүллийг сонгон авч, агуулгыг 1-2 хуудсанд багтаан шүүмж бичнэ. Шүүмж нь зохиогчийн тухай, ном, өгүүллийн агуулга, шинэлэг санаа, ололт дутагдал, дүгнэлт, тайлбар гэсэн бүтэцтэй байна. Мөн семинарын хичээл дээр хэлэлцүүлсэн илтгэлийг шүүмжилж болно.  Эссэ Оюутан хөтөлбөрийн хүрээнд сонирхож сонгосон сэдвийн дагуу өөрийн үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, уран сайханы хэлбэрээр бичнэ. Эссэ 8 хуудас байна.  Схем, загвар Оюутан хөтөлбөрийн хүрээнд судалсан нэг сэдэв сонгон авч, холбогдох ном материалыг бүрэн ашиглаж, сэдвийн агуулгыг бүдүүвчлэн хүснэгтлэх, зураглах зэргээр ерөнхийлөн ойлгомжтойгоор илэрхийлнэ. Ингэхдээ ватум цаас болон Powerpoint программ ашиглана. Ном бүтээлийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байх ёстой.  Реферат Оюутан бие даах ажлын сэдвүүдээс сонгон авч холбогдох ном материалыг бүрэн ашиглаж, сэдвийн агуулгыг гарган өөрийн дүгнэлтийг өгнө. Таваас доошгүй ном, сурах бичиг ашигласан, харьцуулсан байх. Реферат 8-12 хуудас байна.  Орчуулга Оюутан гадаад хэлээр ашиглаж байгаа ном сурах бичгүүдээс багшийн санал болгосон сэдвийг сонгон Монгол хэлрүү орчуулна.  Бодлого Оюутан үзсэн сэдвийн дагуу бодлого зохиож аргачлалын дагуу бодох. Бодлогыг MS Word программ дээр шивих мөн MS Power point программ дээр дүрс оруулан presentation бэлдэх. Бие даалтын ажлыг гүйцэтгэх хугацаа: 1 сар Бие даалтын гүйцэтгэлд тавих шалгуур: Microsoft Office Word-ын хуудасны тохиргоо дараах байдалтай байна. Хэмжээ А4 Үсгийн өндөр 12 pt Мөр хоорондын зай /line spacing/ 1.5 line Зүүн талаас авах зай /left margin/ 2.5 cm Баруун талаас авах зай /right margin/ 2.0 cm Дээд талаас авах зай /top margin/ 2.0 cm Доод талаас авах зай /bottom margin/ 2.0 cm Гарчиг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдтэй байна. Бие даалтын ажилд тавигдах шаардлага :  Сэдвийн агуулгыг бүрэн хамарсан эсэх  Тухайн сэдвийн онцлог шинжийг тодотгож чадсан эсэх  Онолын мэдлэгийг практикт хэрхэн ашиглаж байгаа эсэх  Ялгаатай, эргэлзээтэй ойлголтыг тайлбарласан эсэх  Өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй, онолын түвшинд хийсвэр бус байдлаар тусгасан байх
  • 10. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 10  Анхаарах, шийдвэрлэх асуудлыг тусгасан байх  Ойлгомжтой дүгнэлт гарган, тодорхой сэдвийг хөндсөн байх  Хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлын талаар төсөөллөө харуулах  Найруулга зүйн шаардлагад нийцүүлэх  Нэр томъёо, тодорхойлолтуудыг хоёрдмол утгагүй, товч, оновчтой илэрхийлсэн байх Бие даалтын даалгаварыг үнэлэх арга: Сэдэв Үнэлэх арга Зээлдэгийн зээлийн төслийн үнэлгээ, бизнесийн үйл ажиллагааны онцлого, зээлдэгчийн орлогын эх үүсвэр бизнесийн үйл ажиллагааны талаархи ойлголт, мөнгөний хөдөлгөөн, зээлийн бодлого, зээлийн төлбөр тооцоо гүйцэтгэх журам, зээлийн үйл ажиллагаа зээлийн үйл ажиллагааны хууль эрх зүйн хүрээний талаархи асуудал Лекцийн хичээлээр өгсөн онолын мэдлэгийг семинарын хичээл болон бие дааж баталгаажуулах, тодорхой сэдэв дээр тулгуурлан сэдвийн хүрээнд судалгаа хийж жишээгээр бататгах, онолын мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвар, дадлыг эзэмшүүлэх зорилгоор бие даалт гүйцэтгүүлнэ. Бие даалтын шаардлагыг харгалзан үнэлнэ. Банкны зээлийн үйл ажиллагаа, Зээлийн бодлого Зээлийн харилцааны нөхцөл төлбөр тооцоо гүйцэтгэх талаархи тест бодлого бодолт, нөхцөлт байдлын кейс загварчлал Бие даалтын сэдэв: 1. Зээлийн үйл ажиллагааны онцлог 2. Мөнгө зээлийн тогтолцоо, нийгэмд гүйцэтгэх үүрэг 3. Зээлийн шинжилгээний талаархи авч үзэх онолын асуудлууд 4. Банкны зээлийн бодлогын зорилго 5. Зээлийн шинжилгээнд нөлөөлдөг хүчин зүйлс 6. Зээлдэгчийн ашиг, ашигт ажиллагааны удирдлага 7. Зээлийн эрсдлийн менежмент 8. Арилжааны банкинд зээлийн эрсдлийн тооцох 9. Зээлдэгчийн төлбөрийн чадвар болон зээлжих чадварын үнэлгээ 10. Зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт гүйцэтгэх боломж 11. Зээлийн төслийн үнэлгээнд тоон мэдээлэл ашиглах нь 12. Зээлийн эргэн төлбөр гүйцэтгэх боломж тооцох аргууд 13. Зээл зээлийн үйл ажиллагааны онцлог тодорхойлох 14. Банк зээлдэгчийн үндсэн хөрөнгөнд хийж гүйцэтгэх судалгаа 15. Зээлийн эргэн төлөлт болон зээлдэгчийн орлого олох чадварын уялдаа 16. Чанаргүй зээл үүсэж бий болох шартгаан 17. Зээлийн барьцаа зээлийн эргэн төлбөр гүйцэтгэх баталгаа болох уу Бие даалтын ажлыг доорх шалгуураар үнэлнэ. 1. Бичиг баримт бүрдүүлэлт – 2 оноо 2. Гүйцэтгэл – 4 оноо 3. Хамгаалалт – 4 оноо 4. Хугацаандаа өгсөн байдал – 2 оноо Нийт 12 оноо байна.
  • 11. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 11 III ХЭСЭГ ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР Мэдлэг чадварын үнэлгээ нь ИЗОУИС- ийн “Лекц семинарын хичээл явуулах болон оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ын дагуу явагдана. Үнэлэх шалгуур нь мэдлэг, чадвар, хандлага гэсэн гурван чиглэлтэй байвал зохино. Түүний үндсэн хэлбэр нь шалгалт байх оюутны мэдлэг чадварын үнэлгээ нь кредит системийн дагуу 100 баллыг хувилсан А, B, С, D, F гэсэн үнэлгээгээр илэрхийлэгдэх ба сэдвийн, улирлын, анги дэвших, оноо ахиулах, улсын гэсэн төрөлтэй байна Мэдлэг:  Асуудлын мөн чанарыг хэрхэн ойлгож, тусгаж байгаа байдал  Асуудалд онолын үндэстэй хариулж чадаж байгаа эсэх  Мэдлэгээ бусдад түгээх, дамжуулах, тайлбарлах аргаар хүргэж чадаж байгаа эсэх  Тухайн судлагдахууны талаар тодорхойлолт гаргах, харьцуулалт хийх, харилцан хамаарал бүхий зүй тогтлыг тогтоох арга зүйг эзэмшсэн эсэх  Хариулт болон үзэл бодлынхоо үндэслэл, нотолгоог гаргаж байгаа байдал Чадвар:  Онолын мэдлэгээ ашиглан асуудлыг тайлбарлан шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх  Бодлого бодох, аливаа тогтоол шийдвэрүүдэд үнэлэлт дүгнэлт өгөхдөө онолын мэдлэгээ ашиглаж чадаж байгаа эсэх  Бичиг баримт боловсруулах чадварт суралцсан байдал  Амаар болон бичгээр өөрийн үзэл бодлыг илэрхийлж буй байдал Хандлага:  Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлэлт дүгнэлтээ илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, үнэлэлт дүгнэлтэнд хрүндэтгэлтэй хандаж түүнээс үнэ цэнэтэй зүйлийг нь мэдлэг хэлбэрээр авч чадаж байгаа эсэх  Багаар ажиллах чадвар, өөрөөр хэлбэл багийн гишүүн байх, баг удирдах, бусдыгаа аливаа зүйлд төлөөлөх чадвар Цогц боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд  Зээлийн шинжилгээ хичээлийн хүрээнд бизнес санхүү эдийн засаг дахь үндсэн үйл ажиллагааны нэр томьёог цээжлүүлж, бодлого, кейс, бодит жишээн дээр тулгуурлан банкны үйл ажиллагааны талаархи онол практикийг хослуулсан хэлбэрээр сургалтыг явуулах ба интернэт ашиглаж холбогдох сайтуудаас мэдээлэл байнга авч байх, хичээлтэй холбоотой ном, сурах бичиг, гарын авлага, сонин сэтгүүл, шинжлэх ухааны тайлбарыг ашиглаж, хэрэглэх чадвартай болгох  Blog.twitter group ашиглан багш оюутнуудтай харилцаж сургалтын үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашигласнаар оюутнуудын интернет хэрэглээ ашиглах ур чадварыг хөгжүүлэх ба мэргэжлийн гадаад хэлний ном, сурах бичгээс орчуулга хийхэд арга зүйд суралцах тухайлбал: www. tiim.mn-г хэрхэн ашиглах тухай зөвлөгөө өгөх  Онолын мэдлэгийг бататгах зорилгоор удирдагч, багш нарын хамт банкны үйл ажиллагааны процессын тодорхой ажиллагааны талаар дүгнэлт хийж бие дааж сургалцах үйл явцад хичээлийн материал дээр тулгуурлан давхар мэдээлэл авч суралцах, оюутнуудын дадлагын тайлан, тодорхой нөхцөл кейс дээр ажиллаж банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг тодорхой тавигдаж буй шаардлага хангаж байгаа талаархи тооцоо хийж гүйцэтгэх боломж заргийг судлах  Банк санхүүгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм болон монгол улсын банк санхүүгийн үйл ажиллагаа явуулахад дагаж биелүүлэх талаар гаргасан бусад хууль тогтоомжийг нарийвчлан судлан, судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэх замаар үүсэж
  • 12. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 12 буй аливаа асуудал шийдэх боломж зэрэг мэдээллэж буй мэргэжлийн чиглэлийн асуудлуудад дүгнэлт хийлгэх, асуудал дэвшүүлүүлэх, хүчин төгөлдөр үйлчилж буй тухайн нөхцөл байдалд анализ дүгнэлт хийж хийдэл цоорхойг мэдлэг сайжруулах зэрэг болно. Сургалтын үнэлгээний хамаарал Үнэлгээний хэлбэрүүд Үнэлгээ хийх давтамж Гүйцэтгэлийн доод шалгуур үзүүлэлт Үнэлгээний эзлэх хувь CLOs хамаарал Хичээлийн ирц оролцоо 14 хоног бүр 10 оноо 10% 1,2 Гэрийн даалгавар Семинар бүр 18 оноо 24% 1,2 Бие даалтын ажил 1 удаа 12 оноо 12% 1,2 Явцын шалгалт 1 удаа 24 оноо 24% 1,2 Хичээлийн дэвтэр 1 удаа 6 оноо 12% 1,2 Улирал дундын шалгалт: Оюутнуудын мэдлэг чадварыг хичээлийн явцад бичгийн хэлбэрээр шалгалт авч үнэлж дүгнэдэг. Энэхүү шалгалт нь явц дундын шалгалт бөгөөд сургалтын үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна оюутнуудын алдаа дутагдлыг цаг алдалгүй илрүүлж, түүнийг засах боломжийг бүрдүүлэх чиг үүргийг агуулна. Улирал дундын шалгалтыг 8-р семинар дээр авах бөгөөд 40 асуулт бүхий 4 вариант бүхий хувилбартай, 1 вариант 10 асуулттай, түүнээс 8 асуултыг оюутан сонгох байдлаар хариулан 24 хүртэл үнэлгээ авах боломжтой. Үнэлэх хэлбэр: Улирал дундын шалгалтыг дүгнэх арга: Баталгаажуулах хэлбэр Бүрэлдэхүүн хэсгүүд Хамрах хүрээ Дүгнэх хэлбэр Үнэлэх стандарт Улирал дундын шалгалт CILA-200-1 Лекц, семинарын хичээл болон унших материалын агуулгын хүрээнд тодорхойлогдоно. 8 цаг лекц, 7 цаг семинар 4 вариант 40 асуулт /1 билет 10 асуулт/ Асуулт болгон 3 оноогоор үнэлнэ Улирал дундын шалгалтыг 8-р семинар дээр авна. Ерөнхий анги: Нийт – 100 оноо байна. Үүнд:  Улирал дундын шалгалт – 24 оноо  Семинарын идэвх – 24 оноо  Бие даалт – 20 оноо  Ирц – 20 оноо  Товчлол тэмдэглэл – 12 оноо Тусгай анги: Нийт – 100 оноо байна. Үүнд:  Ирц, товчлол тэмдэглэл - 12 оноо  Идэвхи - 24 оноо  Бие даалт - 10 оноо  Улирал дундын шалгалт - 24 оноо
  • 13. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 13  Улирлын эцсийн шалгалт - 30 оноо Хичээлд суусан/оролцсон байдлыг үнэлэх арга: Хичээлд суусан байдлыг ирцээр, оролцсон байдлыг семинарын хичээлүүд дээр гүйцэтгэсэн даалгавар, идэвх оролцоог харгалзан үнэлнэ. Зээлийн шинжилгээ хичээлийн Улирал дундын шалгалт 1. Эрсдлийн мөн чанар 2. Зээлийн эрсдэл 3. Зах зээлийн эрсдэл 4. Банкны зээл зайлшгүй болох нь 5. Зээлийн зачим 6. Банкны зээлийн зориулалтын ангилал 7. Зээлийг хэмжээгээр нь ангилах онцлог 8. Зээлдэгчийн төрлөөр нь ангилах онцлог 9. Зээл олгож байгаа хэлбэрээр ангилах нь 10. Зээлийн хүүгийн ангилал 11. Зээлийн чанарын ангилал 12. Үл хөдлөх хөрөнгийн зээл 13. Иргэдийн зээл 14. Аж үйлдвэрийн зээл 15. Богино хугацаатай зээлийн ерөнхий шинж чанар 16. Богино хугацаатай зээлийн төрлүүд 17. Богино хугацаатай зээлд нөлөөлдөг хүчин зүйлс 18. Дунд хугацааны зээл 19. Урт хугацаатай зээл 20. Зээлийн зэрэглэл 21. Зээлийн чанарын зэрэглэл 22. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс 23. Зээлийн бодлогын тухай ерөнхий ойлголт 24. Зээлийн багц 25. Зээлийн чанарын ангилал 26. Зээлдэгчийн зэрэглэл 27. Зээлдэгчийг санхүүгийн байдал дээр үндэслэн хийх зэрэглэл 28. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс 29. Зээлийн ерөнхий зэрэглэл 30. Зээлийн эрсдэлийн мөн чанар 31. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс 32. Зээлийг эрсдэлтэй болгодог зээлдүүлэгчээс хамарч байгаа хүчин зүйлүүдэд 33. Зээл олгох үед банкинд учирдаг 3 эрсдэл 34. Зээлийн эрдлийн удирдлага 35. Зээлийн бодлого бол зээлийн эрсдлийг бууруулах хэрэгсэл болох нь 36. Зээлийн шинжилгээний бол зээлийн эрсдлийг бууруулах боломж 37. Барьцаа бол эрсдлийн эсрэг авах арга хэмжээ 38. Зээлийн бодлого тухай ерөнхий ойлголт 39. Зээлийн бодлогод нөлөөлдөг пассивын удирдлага 40. Зээлийн бодлого хамарах зүйлүүд
  • 14. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 14 Үндсэн сурах бичиг:  Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010  Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он  Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он  “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020 Нэмэлт унших материалууд:  Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Банкны менежмент I” 2014 он  В.М.Усоскин., “Современный коммерческийн банк. Управление и операции” Москва 2019 год  Р.А.Исаев., “ Банк 3.0: Стратегии, бизнес-процессы, инновации” Москва 2019 год  Оюун Л., “Арилжааны зээлийн шинжилгээ актив, пассивын ба тэдгээрийн хослосон удирдлага” 2012 он  Оюунцацрал З., “Банкны удирдлага” 2000 он  Насанбаяр Б., Цэрэнтогоо А., “Арилжаны банкны үйл ажиллагаа”., 2011 он
  • 15. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 15 IV ХЭСЭГ. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Лекц явуулах арга: Динамик лекцийн арга Энэ арга нь оюутнуудыг лекцэнд сонирхолтой болгож өгдөг. Лекцэнд хүснэгт, дуу дүрс, харьцуулалт, бичлэг гэх уйдаахгүй байх төрөл бүрийн зүйлийг оруулж өгөх арга юм. Кейс судлах Жижиг кейс практик дээр тохиолдож байсан кейсийг сэдвийн хүрээнд тохируулан авч лекцийн дундуур ярилцах арга. Асуулт, хариулт Багш асуултыг бэлтгэхдээ тухайн хичээлийн агуулгыг илэрхийлж чадахуйц хэмжээнд хийнэ. Энэ аргыг үр дүнтэй хэрэглэхийн тулд хичээлийн төгсгөлд бүхий л шаардлагатай гэсэн асуулт хаиултыг тэмдэглэсэн жагсаалт гаргана. Гол нь багшийн зүгээс аль нэг оюутан бүх л хичээлийн туршид давамгайлан оролцохоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм. Мөн асуулт нь мэдрэмж шаардсан, мэдлэг цуглуулах, логик шаардсан гэх төрөл бүрийн асуулт байж болно. Бичих дасгал Оюутны товчлол тэмдэглэлийг эмх цэгцтэй байлгах үүднээс өнгийн бал, тодруулагч зэргийг ашиглан ойлгомжтой тэмдэглэл хөтлүүлэх арга юм. Бусад арга Ярилцлага, хүснэгт, үзүүлэн, дүрс бичлэг, багцлал, харьцуулах гэх зэрэг бусад бүхий л аргуудыг хичээлийн сэдэвтэй холбогдуулан ашиглана. Лекц №1. Сэдэв: Эрсдлийн тухай ёрөнхий ойлголт Сэдвийн зорилго: Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм. Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж шаардлагатай Лекц №1 хичээлийн хүрээнд ажил амьдралд гарч болзошгүй хохирол, аюулын талаар авч үзнэ эрсдлийн мөн чанарыг тогтоох болно. Сэдвийн агуулга: 1. Эрсдлийн мөн чанар 2. Банкны эрсдэл 40 мин 45 мин 1 Эрсдлийн мөн чанар Эрсдэл нь бидний эргэн тойронд нарийн төвөгтэйгээр оршин байж, байнга өөрчлөгдөн бидний амьдралын нэг хэсэг болон оршиж байдаг. Түүхээс харсан ч эрсдлийн тухай ойлголт их эртнийх. Үйл явдал болох, болохгүйг тэр болгон урьдчилан хэлэх боломжгүй, үйл явдал боллоо гэхэд түүний амжилттай явагдахад итгэлгүй байгаа үед эрсдэл бий болж байдаг. Зарим үйл
  • 16. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 16 явдлыг ямар нэг хэмжээгээр урьдчилан харж болох бөгөөд ийм үед тухайн үйл ажиллагааны эрсдэл ихэнхдээ харьцангуй бага байдаг. Нэгэнт эрсдэл хүний эргэн тойронд оршин байдаг тул хүн түүнээс зайлс хийхийг эрмэлздэг ба хүн төрөлхтөн хэзээнээсээ эрсдлээс зайлс хийхийг оролдож ирсэн байна. Амьдралдээр эрсдэл байдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол түүнийг аль болох бага түвшинд байлгахыг хүсэх нь зүй ёсны асуудал. Тэрчлэн хүмүүс тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хоёр, түүнээс олон замаас, олон хувилбараас хамгийн бага эрсдэлтэйг нь сонгох боломжтой байхыг хүсдэг. Эсвэл ямар нэгэн үйл явдлын эрсдлийг ашигтзй байдал болгон хувиргахыг хүсдэг. бөрөөр хэлбэл ямар нэгэн үйл ажиллагааны эрсдэл, ашиг хоёрын оновчтой харьцааг сонгохыг хүсдэг. Хамгийн бага эрсдэлийг сонгохын тулд хүлээн авч болохоор эрсдэлийн түвшин, тухайн үйл ажиллагаанаас авах ашгийн харьцааг тодорхойлож, эрсдлийг хэмжиж, түүнийг ямар нэг хэмжээгээр тоон тодорхойлолтонд оруулах хэрэгтэй. Судалгаанаас харахад хүн төрөлхтөн эрсдэлд өртөж байсан жилийн хугацаатай ижил хугацаанд, эрсдлийг хэмжих, түүнийг тодорхойлох зорилго тавигдаж ирсэн байна. Бизнесийн ертөнцөд эрсдлийг үнэлэх хамгийн эртний, түгээмэл аргуудын нэг нь даатгал байсан. Эрсдлээс зайлсхийж байсан худалдаачин өөрийнхөө барааг байж болох алдагдлаас жишээ нь хулгай, дээрэм, усан онгоцны сүйрэл, дайн самуун, байгалийн гамшигаас даатгаж ирсэн түүх олон зууны туршид байсан. Өнөөдөр барууны орнуудад ихэнх хүмүүс өөрийнхөө амьдарлын бүхий л хүрээний үйл ажиллагааг даатгадаг. Эндээс нэг асуулт гарч байна. - Даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс өөрсдийн харилцагч болох даатгуулагчдаас бага хэмжээтэйгээр яаж эрсдлээс зайлсхийдэг вэ? - Даатгагч нар илүү эрсдэлтэй ажилдаг уу? Мэдээж үгүй. Даатгагчид эрсдлийг илүү хэмжиж чадснаар тэдэнд тулгаж байгаа шаардлагаас (эрсдэлээс) орлого олж чаддаг. Ингэснээрээ тэдний бизнес оршин тогтнож чаддаг байна. 2. Банкны эрсдэл. Банкны эрсдлийг дотоод болон гадаад гэж ангилна. Гадаад эрсдэл - банкинд гадны орчинтой холбоотойгоор нөлөөлж байдаг нөлөөлөл. Эдгээр нөлөөлөлд дэлхийн санхүүгийн зах, олон улсын эдийн засгийн байдал, үндэсний эдийн засгийн хөгжил, улс төрийн бодлого зэрэг хүчин зүйлүүд хамаарагдана. Дотоод эрсдэл - банкны төрөл, банкны үйл ажиллагааны шинжчанар, харилцагчдын онцлог, банкны ажилтануудын мэрэгшилжилтийн түвшин, үйл ажиллагаанд тавьдаг хяналт, шалгалт зэрэгтэй холбоотой нөлөөлөл. Банкны эрсдлийн ангилал маш баялаг бөгөөд түүнийг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болно. Үүнд:  Хорт үйл ажиллагааны,  Хөрвөх чадварын алдагдал,  Валютын ханшны өөрчлөлтийн алдагдал,  Хүүгийн,  Зах зээлийн,  Улс орон, улс төрийн  Санхүүгийн гэх зэргээр ангилдаг.
  • 17. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 17 Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ. Ашиглах сурах бичиг  Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010  Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он  Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он  “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020 Лекц №2. Сэдэв: Арилжааны банкны зээл, түүний зарчим Сэдвийн зорилго: Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм. Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж шаардлагатай Лекц №2 хичээлийн хүрээнд банк яагаад заавал зээл олгох ёстой шалтгааныг тодруулж, зээлийн зарчмуудыг талаар авч үзэх болно. Сэдвийн агуулга: 1. Банкны зээл зайлшгүй болох нь 2. Зээлийн зарчмууд 40 мин 45 мин 1. Банкны зээл зайлшгүй болох нь Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд банкны зээл нь олгож байгаа болон авч байгаа талаасаа зайлшгүй болон гарч ирдэг. Арилжааны банк заавал зээл олгож байх ёстой. Энэ нь дараах үндэслүүдтэй. байдаг.Үүнд :  Арилжааны банкны зээлийн үйл ажиллагаа бол туүний үндсэн үйл ажиллагааны нэг юм. Монгол банкны тухай хуульд үүнийг банк нь Монгол банкны зөвшөөрөлтэйгээр мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэнэ. /Монгол Улсын банкны тухай хууль. 2-р бүлэг 6-р зүйл / гэж тодорхойлсон байдаг. Зээл нь арилжааны банкны тухай хуулиар биелүүлэх ёстой нэг үүрэг нь зээл олгох ёстой.  Банк нь бусдаас, мөнгө хүүтэйгээр татан төвлөрүүлэн, татсан бусдын хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс эргэлтэнд оруулж бизнесын үйл ажиллагааны үр дүнд ашиг олдог ашгийн төлөө бизнесийн байгууллага юм. Иймээс банк нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зардалыг тухайн татан төвлөрүүлсэн мөнгийг эргэлтэнд оруулах /зээл олгох замаар нөхөхөөс өөр аргагүй байдаг.  Арилжааны банк иргэд, ААН-ийн мөнгийг хадгаламж, харилцах дансны хэлбэрээр татан төвлөрүүлдэг учир харилцагчидад үйлчилэх ёстой. Энэ үүргээ биелүүлэх нэг хэлбэр нь зээл олгох явдал. Өөрөөр хэлбэл нийгмийн татсан хөрөнгийг нийгэмд зориулах ёстой.  Арилжааны банк бол ашгийн төлөө ажилладаг санхүүгийн зуучлагч. Арилжааны банкны олгосон зээлийн чанар нь сайн, амжилттай байх тусам уг арилжааны банкны
  • 18. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 18 найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай гэх бөгөөд харин олгосон зээлийн чанар нь муу болох тусам арилжааны банк дампуурах гол шалтгаан нэгэн болдог. Эндээс дараахь дүгнэлт гаргаж болно. Арилжааны банк зээл олгохгүйгээр өөрөө оршин тогтнож чадахгүй, зээл зээлийн үйл ажиллагаа бол арилжааны банкны хувьд Зайлшгүй байх ёстой үйл ажиллагааны төрөл болон гарч ирж байна. Хэрэв төвлөрсөн эдийн засагтай улсад банкууд олгож байсан зээл нь зөвхөн төрийн хэрэгцээт газарт олгож зээл төлөлтийг төр хариуцаж байдаг бол, зах зээлнйн эдийн засгийн тогтолцоонд, банкны хувьд зээл зээлийн үйл ажиллгаа нь оршин тогтнох зайлшгүй амин чухал үйл ажиллагаа болж байгаа нь банкны зүгээс зээлэнд хандах хандлагыг өөрчилж байгаа юм. Банк зээл олгохгүйгээр оршин тогтнож чадахгүй учир зээл хүсэгчдэд хүндэтгэлтэй хандахаас өөр арга байхгүй нь ойлгомжтой болж байна. Энэ нь дарах зүйлээр давхар батлагдаж байгаа юм. 2 Зээлийн зарчим Арилжааны банк зээл олгохдоо баримталдаг үндсэн нөхцөлүүдийг зээлийн зарчим гэнэ. Зээл олгохдоо арилжааны банкууд дараах зарчимыг юуны өмнө баримтлах ёстой. Үүнд: • Зориулалтай байх • Хугацаатай байх • Хүүтэй байх • Барьцаатай байх • Зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь зээл зориулагдсан объектийг ашигласанаас орж ирэх орлого байх ёстой. Зээл тодорхой зориулалтай байна. Өөрөөр хэлбэл зээл болгон тодорхой үйл ажиллагааны санхүүжилтэнд зориулагдах ёстой. Ямар ч зорилгогүй зээл гэж байх есгүй. Зээл нь арилжааны, наймаанд, техник технологийг шинэчлэхэд, ургац хураан авахад, барилга барихад гэх мэт олон янзын зориулалттай байна. Зээл хугацаатай байна. Зээл нь хэрэв хугацаагүй олгогдох юм бол нэгэн төрлийн бэлэг болгон хувирна. Зээлийн хугацаа нь зээлийн зориулалтаас хамаарч янз бүрээр тогтоогдоно. Зээл хүүтэй байна. Зээл бол арилжааны банкны нэг төрлийн бараа учираас үнэтэй байдаг. Зээл гэдэг бол онцгой барааны үнэ бол зээлийн хүү юм. Зээл барьцаатай байх. Зээл болгон эрсдэлтэй байдаг. Зээлийг эрсдлэс хамгаалахын тулд зээл болгон барьцаатай байх ёстой. Зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь зээлийн хөрөнгө зориулагдсан үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөгдөх ёстой. Авсан зээлийн зориулалт дээр үндэслэн зээл эргэн төлөгдөх хувиарийг тогтооно. Энэ зарчим нь зээл олгох, хэрэглэх нөхцлүүдийг тохируулахад чухал ач холбогдолтой . Иймээс ч зээлийн эрсдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ. Ашиглах сурах бичиг  Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010  Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он  Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он  “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020 Лекц №3. Сэдэв: Арилжааны банкны зээлийн ангилал
  • 19. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 19 Сэдвийн зорилго: Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм. Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж шаардлагатай Лекц №3 хичээлийн хүрээнд банк нийтэд санал болгож буй зээл зээлийн бүтэгдэхүүнийг хэрхэн ямар аргаар ялгаж ангилдаг талаар авч үзэх болно. Сэдвийн агуулга: 1. Банкны зээлийн ангилал 2. Банкны зээлийн зориулалтын ангилал 40 мин 45 мин 1 Банкны зээлийн ангилал Олон улсын практикт АБ-ууд янз бүрийн төрөл бүрийн зээл, заримдаа өвөрмөц төрлийн зээл олгож байдаг. АБ-дын олгож байгаа зээлийн төрлүүдийг нэгтгэн “зээлийн сагс” нь гэж нэрлэгддэг. Банкны зээлийн олон төрлөөс зээлдэгч өөрийн санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэн сонголт хийдэг. Зээлдэгчийн зээлийн хэрэгцээ, шаардлаганд гарч байгаа өөрчлөлтэй холбоотойгоор зээлийн сагс нь байнга өөрчлөгдөж, хөгжиж байгаа эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн орчинд тохирч байдаг. Ялангуяа банкны хүрээнд гарч байгаа өрсөлдөөн зээлийн сагсны бүтэц, төрөлд ихээхэн нөлөө үзүүлдэг. Нэг зээлийн хувьд зээлийн ангиллудын хэд хэдэг төрөл ангид хамрагдаж болно. Нөгөө талаар зээл бүх ангилалд заавал орж байх ёсгүй. Тэгвэл зээлийн ангилал яах гэж хэрэглэдэг юм бэ? АБ-ны үйл ажиллагаа төлөвлөөтэй, бодлоготой, тавьсан зорилготой байхын тулд эдгээр ангилалууд чухал ач холбогдолтой болон ангилахгүйгээр банкны актив ба пассивын удирдлагыг хэрэгжүүлэх, ашиг орлого тооцоог гарах зардал гарзыг төлөвлөх боломжгүй болно гэсэн үг. Зээлийн үйл ажиллагааны явцад шинэ, шинэ зээлийн төрлүүд гарч байна. Өнөө үед харилцагчийн төлөө өрсөлдөөн нэмэгдэж, АБ-уд харилцагчийн эрэлт хэрэгцээг судлан, хэрэгцээнд нь зориулсан олон төрлийн зээлийн шинэ хэлбэрийг тогтмол гаргаж байдаг. Им учраас зээлийн төрөл ангилал нь хатуу тогтоосон жор байдаггүй. Зээлийн сагсны бүтэцийг олон янзаар ангилж болох боловч олон улсын практикт банкны олгож байгаа зээлийг дараах байдлаар ерөнхийд нь ангилдаг. 1. Зориулалтаар нь 2. Хэмжээгээр нь 3. Хугацаагаар нь 4. Салбараар нь 5. Хүүгээр нь 6. Барьцаагаар нь 7. Төлөгдөх байдлаар нь 8. Зээлдэгчээр нь 9. Чанараа нь гэх мэт маш олон янзаар ангилж болно. 2. Банкны зээлийн зориулалтын ангилал Тухайн зээлийг юунп зориулан, ямар үйл ажиллагааг санхүүжүүлж байна гэдгээр нь ангилахыг зээлийн зориулалтын ангилал гэнэ. Хувь хүн, аж ахуй нэгжийн хэрэгцээ маш их
  • 20. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 20 олон янз байдаг учир зээлийн зориулалт маш олон төрөлтэй байж болох боловч ерөнхийд нь дараах байдлаар ангилж болдог. Үүнд: 1. Үл хөдлөх хөрөнгийн зээл 2. Иргэдийн зээл 3. Үйлдвэрлэлийн /үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын, эргэлтийн хөрөнгийн/ зээл 4. Хөдөө аж ахуйн зээл 5. Арилжааны зээл 6. Орон нутаг засаг захиргааны зээл 7. Олон улсын зээл гэх мэт. Банкны зээлийн зориулалт, түүний нийт олгосон зээлд эзлэн хувь хэмжээ зэрэг нь арилжааны банкны зээлийн бодлогод тодорхой тусгагдах ёстой. Зээлийн төрлүүд нь юуны өмнө зориуллтаасаа хамаарч онцлог шинжтэй болох ба эдгээр онцлогууд нь зээлийн хугацаа, хэмжээ, хүү, эргэн төлөгдөх хуваарь, зээл төлөх эх үүсвэр, эрсдэл. Барьцаа зэрэгт тусгалаа олж байдаг. Зээлийн зориулалт өөрчлөгдөхөд тухайн зээлийн нөхцөл өөрчлөгдөнө. Зээлийн зориулалтын ангилал нь тухайн зээлийн нийгэм эдийн засгийн мөн чанарыг өөрөөр хэлбэл тухайн зээлийн нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүгийг харуулж байдаг. Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ. Ашиглах сурах бичиг  Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010  Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он  Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он  “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020 Лекц №4. Сэдэв: Арилжааны банкны зээлийн ангилал Сэдвийн зорилго: Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм. Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж шаардлагатай Лекц №4 хичээлийн хүрээнд банк нийтэд санал болгож буй зээл зээлийн бүтэгдэхүүнийг хэрхэн ямар аргаар ялгаж ангилдаг талаар авч үзэх болно. Сэдвийн агуулга: 1. Богино хугацаат зээл 2. Дунд хугацаат зээл 3. Урт хугацаат зээл 4. Барьцаа дээр үндэслэн зээлийн ангилал 40 мин 15 мин 15 мин 15 мин 1 Богино хугацаатай зээл Богино хугацаатай зээлийн ерөнхий шинж чанар Богино хугацаатай зээлийн хугацаа нь ихэнх оронд сараар хэмжигдэнэ.
  • 21. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 21 Нэг хоног сар улирлын хугацаатай зээлээс хэдэн сар, эсвэл 1 жил хүртэл хугацаатай зээл богино хугацаатай зээлд хамрагдана. Богино хугацаатай зээлэнд барьцааны асуудал гол биш. Гол нь тогтмол орлого олдог байх ёстой. Хүү нь харьцангуй өөр өөр. Тухайн зээл юунд зориулагдаж байна гэдгээс хамаардаг. Арилжааны банкууд өөрийн шинэ төрөхөөрөө богино хугацаатай зээл олгож байдаг. Үүний шалтгаан нь ихэнх банкууд богино хугацаатай эх үүсвэр татаж түүгээрээ зээл олгодогтой холбоотой. Арилжааны банкууд эрсдлийг ямар нэг хэмжээгээр бууруулахын тулд богино хугацаатай зээл голчлон олгох сонирхолтой байдаг Өндөр хөгжилтэй орчууд энэ хязгаарлагдмал байдлыг амжилттай даван туулахьн тулд урт хугацаагаар эх үсвэр татах эсвэл урт хугацаатай зээлд богино хугацаатай зээлийн нөхцөлийг тавих замаар шинэ шинэ арга сэдэж байна. Богино хугацаатай зээлийн ихэнх нь нэг мөсөн төгөгдлөг. Хэсэгчлэн төлөх боломжтой бол хэсэгчлэн төлж болно. Богино хугацаатай зээлийн төлөгдөх хуваарийг тогтоохдоо бэлэн мөнгөний урсгал дээр үндэслэн тогтооно. Богино хугацаатай зээлийн төрлүүд Богино хугацаатай зээлийн зориулалт маш баялаг. Иймээс дээрх зээл нь олон төрөлтэй. Олон улсын болон манай арилжааны банкуудын олгож байгаа богино хугацаагаар олгож байгаа зээлийн түгээмэл хэлбэрүүдэд дараах зээлүүд багтана. Богино хугацаатай зээлийг зориулалтаар нь дараах байдлаар ангилан үзэж болно. Үүнд: УЛИРЛЫН ЗЭЭЛ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, мах, ноос, ноолуур бэлтгэх зориулалтын зээл нь улирлын шинж чанартай зээл байдаг. Эдгээр зээл нь улирлын шинжтэй үйлдвэрлэлтэй холбоотой байдаг. Улирлын зээл нь богино хугацаатай, хүү өндөртэй, нэг мөсөн төлөгдөнө г.м. шинж чанартай. Улирлын зээлийн өөр нэг төрөлд алт болон олборлох салбар, барилга, замын зориулалттай зээлүүд хамаарагдана. Монголд мах бэлтгэх, алт олборлох, ноос, ноолуур бэлтгэх, газар тариалан эрхлэх гэх мэт улирлын шинж чанартай үйлдвэрлэл их хэмжээтэй байдаг учраас эдгээр улирлын шинж чанартай үйлдвэрт зориулсан зээл зайлшгүй юм. Улирлын шинж чанартай зээл нь улирлын үйлдвэрлэл эхлэхээс өмнө олгогдож дуусан хойно нь нэг мөсөн төлөгддөг онцлогтой. Жишээ нь тариалалт эхлэхэд 3 ба 4 -р сард зээл олгогдоод 9 ба 10-р сард үр борлуулсаны дараа төлөгддөг. Алт олборлоход зориулагдан олгогдох зээл нь газар гэсэхээс эхлэн олгогдож болох ба харин эргэн төлөгдөхдөө олборлосон алтаа тушаах бүрт нь хэсэгчлэн төлөгдөж болно. Гэхдээ хэсэгчлэн төлөгдөх хэмжээг хатуу тодорхойлж болохгүй. Хир зэрэг алт олборлосоноос хамаарч төлөгдөх, тушаасан буюу борлуулсан алтны хэдэн хувиар нь зээлээ төлөхийг гэрээндээ тусган өгч болно. 2. Дунд хугацаатай зээл. Дунд хугацааны санхүүжилтийг олгож чадах гол байгууллага бол банк юм. Ялангуяа үнэт цаасны зах зээл муу хөгжсөн, банкны бус байгууллага цөөтэй манай орны хувьд арилжааны банкууд л дунд хугацаат зээлийг олгох шаардлагатай. Ер нь дунд хугацаат зээлд 1- 4 жилийн хүртэлх хугацаат зээлийг хамруулж тооцдог. Банкны бүр дунд хугацаатай зээлийн хугацааг янз бүрээр тодорхойлж мөрдөж болно.
  • 22. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 22 Зарим банк 1-3 жилийн хугацааг зээлийн дунд, өөр нэг банк 1 -5 жил, эсвэл 1 -7 жилийг дунд хугацаанд тооцож болно. Энэ нь тухайн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хугацаа, банкны бодлого, стратегаас хамаарна. Дунд хугацаат зээлийг жижиг ба дунд бизнесийн нэгжүүд голдуу авдаг. Үл хөдлөх хөрөнгөнд санхүүжилт шаардлагатай тохиолдолд хэрэглэж байна. Дунд хугацаат зээлийн зориулалт дараах хэлбэртэй байж болно. Үүнд: 1. Үйлдвэрлэлийн шинэ тоногтөхөөрөмж худалдан авах 2. Шинэ бизнесийг санхүүжүүлэх 3. Байнгын хэвийн үйл ажиллагааг санхүүжүүлэх гэх мэт. Дунд хугацаатай зээлийн эргэж төлөгдөх хуваарь, хугацаа нь түүний зориулалтаас хамаарна. Дунд хугацаат зээлийн хүү ихэнхдээ богино хугацаат зээлийн хүүнээс бага байдаг. Мөн барьцаа баталгаа заавал шаарддаг барьцаа болгож байгаа эд хөрөнгийг үнэлүүлж даатгуулсан байх шаардлагатай. 3. Урт хугацаатай зээл Урт хугацаат зээлд 10 жилээс дээш хугацаатай зээлийг багтаана. Үл хөдлөх хөрөнгийн зээл, үндсэн хөрөнгийн санхүүжилтийн зээл, төслийн зээл зэрэг зээлүүд урт хугацаагаар олгогддог. Урт хугацаат зээл богино болон дунд хугацаат зээлийг бодвол зээлдэгч байгууллагын гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөө, нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь, сүүлийн 3-5 жилийн санхүүгийн тайлан, улсын эдийн засаг, төлөвлөлтийн чиг хандлагыг харгалзан зээлийн судалгаа шинжилгээг илүү нарийн хийхийг шаарддаг. Урт хугацаат зээлийг дотор нь орон байр барих ба худалдан авах, өндөр үнэтэй эд хогшил авах, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулан авдаг. (Жишээ нь оюутны сургалтын төлбөрийг төлөхөд зориулан урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг гурвалсан гэрээгээр олгодог). Урт хугацаатай зээлийг олгоход зээлийн эх үүсвэр голлох үүргийг гүйцэтгэнэ. Харин тодорхой төслийг хэрэгжүүлэх, тендерт шалгарсан гадаад орны зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих арга хэмжээг Засгийн газар хоорондын хэлэлцээр. гадаадын эрх бүхий байгууллагуудгай хийсэн зохих ёсоор батпамжлагдсан, хугацаа нь хүчин төгөлдөр хэлэлцээрийг үндэслэн эх үүсвэрийг банк төвлөрүүлж урт хугацаат зээлийг олгодог. Урт хугацаатай зээлийн нэг гол эх үүсвэр нь урт хугацаатай хадгаламж авах болон банкны өөрийнх нь хуримтлагдсан ашиг байдаг. 4. Барьцаа баталгаа дээр үндэслэсэн зээлийн ангилал Зээл олгоход зайлшгүй шаардагдах нэг зүйл бол барьцаа байна. Зээл нь дотроо барьцаатай ба барьцаагүй гэж ангилагддаг. Барьцаатай зээл нь дотроо биет барьцаа, баталгаатай, даатгалтай гэж ангилагдана. Барьцаагүй зээл нь заримдаа итгэлцлийн гэж нэрлэгддэг. Ийм зээлийг мөн өрийн бичигдээр үндэслэн олгодог. Барьцаагүй зээл нь мэдээж өндөр нэр хүндтэй, орлогын үнэлгээний рейтинг өндөр мөн найдвартай байнгын харилцагчдад олгогддог. Барьцаагүй зээл нь энэ талаас нь харах юм бол үйл ажиллагаагаар нь барьцаалсан зээл байна. Барьцаатай зээл нь дотроо барьцаа, баталгаатай гэж хоёр ангилагдна. Барьцаатай зээлийн хувьд авсан зээлийн оронд ямар нэг зүйлийг заавал барьцаалж байгааг хэлнэ.
  • 23. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 23 Гэхдээ барьцаалсан зүйл нь хаана байрлах вэ? Хаана байрлаж байна вэ? гэдгээс нь хамаарч мөн ангилагдана. Хэрэв зээлийн барьцаанд тавьж байгаа зүйлийг зээлдэгч ашигласаар байгаа бол тэр барьцааны эд зүйлсийг гэрээт барьцаа гэж нэрлэдэг. Харин барьцаалсан зүйлс нь банкин дээр хадгалагдаж байвал түүнийг биет барьцаа гэнэ. Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ. Ашиглах сурах бичиг  Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010  Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он  Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он  “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020 Лекц №5. Сэдэв: Арилжааны банкны зээлийн ангилал Сэдвийн зорилго: Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм. Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж шаардлагатай Лекц №5 хичээлийн хүрээнд банк нийтэд санал болгож буй зээл зээлийн бүтэгдэхүүнийг хэрхэн ямар аргаар ялгаж ангилдаг талаар авч үзэх болно. Сэдвийн агуулга: 1. Барьцаа баталгаа дээр үндэслэсэн зээлийн ангилал 2. Зээл олгож байгаа хэлбэр дээр үндэслэсэн ангилал 40 мин 45 мин 1. Барьцаа баталгаа дээр үндэслэсэн зээлийн ангилал Зээл олгоход зайлшгүй шаардагдах нэг зүйл бол барьцаа байна. Зээл нь дотроо барьцаатай ба барьцаагүй гэж ангилагддаг. Барьцаатай зээл нь дотроо биет барьцаа, баталгаатай, даатгалтай гэж ангилагдана. Барьцаагүй зээл нь заримдаа итгэлцлийн гэж нэрлэгддэг. Ийм зээлийг мөн өрийн бичигдээр үндэслэн олгодог. Барьцаагүй зээл нь мэдээж өндөр нэр хүндтэй, орлогын үнэлгээний рейтинг өндөр мөн найдвартай байнгын харилцагчдад олгогддог. Барьцаагүй зээл нь энэ талаас нь харах юм бол үйл ажиллагаагаар нь барьцаалсан зээл байна. Барьцаатай зээл нь дотроо барьцаа, баталгаатай гэж хоёр ангилагдна. Барьцаатай зээлийн хувьд авсан зээлийн оронд ямар нэг зүйлийг заавал барьцаалж байгааг хэлнэ. Гэхдээ барьцаалсан зүйл нь хаана байрлах вэ? Хаана байрлаж байна вэ? гэдгээс нь хамаарч мөн ангилагдана. Хэрэв зээлийн барьцаанд тавьж байгаа зүйлийг зээлдэгч ашигласаар байгаа бол тэр барьцааны эд зүйлсийг гэрээт барьцаа гэж нэрлэдэг. Харин барьцаалсан зүйлс нь банкин дээр хадгалагдаж байвал түүнийг биет барьцаа гэнэ. Батлан даалттай зээл гэдэг нь “А” зээлдэгчийг зээлээ төлж чадахгүйд хүрвэл “Б” компани, банк, Засгийн газар төлбөрийг хийж барагдуулахыг зөвшөөрч байгаа болохыг илэрхийлнэ.
  • 24. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 24 Барьцаанд зээлдэгчийн ирээдүйд орох орлого, зээлийг авснаар худалдан авсан объект болон одоо үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө зэргийг авдаг 2 Зээл олгож байгаа хэлбэр дээр үндэслэсэн ангилал Нөхөлтийн ба төлбөрт зээл. Нөхөлтийн зээл гэдэг нь зээлдэгчийн өөрийнх нь зардлыг нөхөх зорилготойгоор харилцах дансруу нь зээлийн хөрөнгө шилжүүлэхийг хэлдэг ба энэ нь шинж чанараараа урьдчилгаа хэлбэртэй байдаг. Зээлдэгчдэд зээлтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон төлөхтэй холбоотойгоор гарган өгч байгаа тооцооны баримтын төлбөр өгч байж авдаг зээлийг төлбөрт зээл гэнэ. Зээлийг олгож байгаа хэлбэрээр нь хоёр талын тохиролцсон зээлийн хэмжээг нэг удаа олгодог нэг удаагийн зээл, хэсэгчилсэн буюу зээлийн шугамаар олгогддог зээл гэдэг ангилалд хувааж үзэж болно. Зээлийн шугамаар олгодог зээлийг маш олон оронд өргөн дэлгэр хэрэглэдэг. Зээлдэгчдэд тодорхой хугацааны турш зөвшилцсөн хязгаарын хүрээнд зээл олгож байхаар банк үүрэг хүлээхийг зээлийн шугамын зээл гэж нэрлэнэ. Үйл ажиллагааны маш тодорхой чиглэл, зээл бүрийн харилцааг хэрэгжүүлэхэд гардаг зардал, цагийн хэмнэлттэй холбоотой байдаг учир зээлийн харилцаанд орж байгаа хоёр талын хувьд зээлийн шугамын зээл нь нэг удаагийн зээлээс давуу талтай байдаг. Зээлийн шугамын нөхцөлийн талаар хоёр тал маш тодорхой тохиролцоонд хүрэх ёстой ба энэ хэлцэлийн нөхцлийг хоёр тал эргэн харж болдгоор хийдэг байна. Жишээ нь хэрэв зээлдэгч гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн, түүний санхүүгийн байдал нь муудсан зэрэг үед банк тохиролцсон хугацааг дуусахаас өмнө зээлийг зогсоож болдог. Зээлдэгч янз бүрийн шалтгаанаар зээлийн шугамаар авч байгаа зээлийг бүтнээр нь эсвэл хагасыг нь хэрэглэхгүй ч байж болно. Зээлийн шугамын хугацаа болон бусад нөхцөл нь зээлийн зориулалтаас хамаарч янз бүр байж болно. Жишээ нь: барилга барихад олгогдож байгаа зээлийн шугамын зээл нь зээл олгохтой холбоотой олгогдож байгаа учир барилга барьж дуусталх хугацааг (барилгыг нэг жилээс их хугацаагаар ихэнх тохиолдолд бариад байдаггүй. Хэрэв маш том байгууламж бол жилээс илүү хугацаа шаардах нь мэдээж) хамарна. Зээлийн шугамыг банк байнгын найдвартай түншдээ, тодорхой хугацаа, хэмжээгээр тогтоож өгдөг. Зээлийг графикаар олгосоны дараа зээл төлөх хуваарийн хугацаа эхлэдэг байна. Гадаадын оронд зээлийн шугамаар авч байгаа мөнгөний тодорхой хувь тухайлбал 20% зээлдэгчийн харилцах дансанд байж байхаар зээлийн гэрээнд тусгагдсан байдаг. Энэ нь ихэнхдээ зээлийн эрсдлийг бууруулах нэг арга болдог юм. Хэрэв зээлдүүлэгч харилцагчийг өөртөө байлгахыг хүсч байгаа бол урт хугацаатай зээлийн шугам нээж өгч болно. Гадаадын орнуудад, ялангуяа АНУ-д зээлийн шугамын хэд хэдэн төрлийн хэлбэр байдаг. Үүнд: дахин сэргээгддэг, улирлын, револверийн гэх мэт Заах хэлбэр: Динамик лекцийн аргыг ашиглан асуулт хариулт авч бичих дасгал хийлгэнэ. Ашиглах сурах бичиг  Оюун Л., “Арилжааны банкны зээлийн шинжилгээ” УБ 2010  Баярбаатаар Э., “Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” УБ 2014 он  Оюунцацрал З., “Зээлийн шинжилгээ” УБ 2000 он
  • 25. Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Зээлийн шинжилгээ.2020 он 25  “Предрейтинговый анализ кредитоспособности заемщика. Организация и методика обеспечения” монография. Ендовицкий Д.А., Москва 2020 Лекц №6. Сэдэв: Зээлийн эрсдэл, түүний удирдлага Сэдвийн зорилго: Банкны нийтэд санал болгож буй үйл ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл, зээлийн үйл ажиллагаа байдаг юм. Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж шаардлагатай Лекц №6 хичээлийн хүрээнд зээлийн эрсдэл тогтоож, зээлийн үйл ажиллагааны явцад үүсэх эрсдэлийг судалж үзэх болно. Сэдвийн агуулга: 1. Зээлийн эрсдэл 2. Зээлийн эрсдэлд нөлөөлдөг хүчин зүйлс 3. Зээлийн эрсдлийн удирдлага 40 мин 25 мин 20 мин 1 Зээлийн эрсдэл Зээлийн эрсдэл гэдэг нь зээлийн харилцаанд оролцогч талууд зээлийн гэрээг тодорхой хэсэг, заалт, үүрэг буюу зээлийн гэрээг бүхэлд нь биелүүлэхгүй байх, мөн харилцагч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрөөс санаатай буюу санамсаргүйгээр зайлс хийхийг хэлнэ. Зээлийн эрсдэл нь банкны ашгийн хэмжээг бууруулах, банкны төлбөрийн чадварыг илэрхийлэгч гол үзүүлэлт болсон хөрвөх чадварыг алдагдуулах үндсэн нөхцөл болдог. Арилжааны банкны зээлийн эрсдэлийн үйл ажиллагааг дараах байдлаар ангилна. Xүүгийн эрсдэл: Зээлийн хүүг зах зээлийн эрэлт хэрэгцээ, ханшийн өөрчлөлт, харилцагчийн ажиллагааны түвшин зэргээс хамааруулалгүйгээр өндөр тогтоосон, хадгаламжийн хүүд тухайн банк бодит байдлаас өндөр хүү төлсөн зэргээс хүүгийн орлого нь зарлагаа нөхөх бололцоогүй болж учрах алдагдал юм. Зах зээлийн эрсдэл: Тухайн байгууллагад учирч болох гадаад хүчин зүйл буюу зах зээлийн орчноос хамаарч байгаа эрсдэл юм. Гэмт үйлдлийн эрсдэл: Банкны ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа мэдлэг чадвар сул, ажлын хариуцлага хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан үүсдэг алдагдал юм. Зээлийн эрсдэл: Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болон гадаад, дотоод мөн бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөр зээллэгийн нөхцөл өөрчлөгдсөнөөс банкинд учрах алдагдал юм. Ашгаа олж чадахгүй байх эрсдэл: Тухайн банк хүүгийн орлогоо оруулах буюу олж авч чадахгүй байх, байгууллагын ерөнхий үйл ажиллагаанаас, мөн эдийн засгийн хүчин чадал доройтсоноос ашгаа зохих хэмжээнд бүрдүүлж чадахгүйтэй холбоотой гарах эрсдэл юм. Төлбөрийн чадварын эрсдэл: Төв банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг зөрчих, хадгаламжийн ихэнх хэсгийг зээлд оруулах, эрсдэл өндөртэй салбарт ихээхэн хөрөнгө байршуулах зэргээс харилцагчдын анхны шаардлагаар гүйлгээ хийж чадахгүйд хүрснээс үүсдэг алдагдал юм.