SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.   Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо /цаашид Холбоо гэнэ/ эмч,
     эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн
     сургуулиудыг нэгдсэн бодлогоор хангах, анагаах ухааны боловсролын чанарыг
     дээшлүүлэхэд чиглэсэн нийгэмд үйлчилдэг олон талт үйл ажиллагаа явуулах
     үүрэг бүхий ашгийн бус, төрийн бус байгууллага байна.
2.   Холбоо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн Хууль, Дээд боловсролын
     тухай хуул, Эрүүл мэндийн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон
     бусад холбогдох хууль тогтоомж, төрөөс дээд боловсролын талаар баримталж
     байгаа бодлогыг удирдлага болгоно.
3.   Холбоо нь тэмдэг, бэлэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкинд харилцах
     данстай байна.
4.   Холбоо нь анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр мэдээлэл хүргэх, үйл
     ажиллагаагаа суртачлах, эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл нийтлүүлж
     нийтийн хүртээл болох тогтмол хэвлэлтэй байна.
5.   Холбоо нь энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.

Хоёр. Удирдлага зохион байгуулалт

1. Холбоо нь орон тооны бус тэргүүн, гүйцэтгэх захирал, орон тооны нарийн
бичгийн дарга гэсэн орон тоотой байна.

2. Холбооны тэргүүнийг удирдах зөвлөл сонгоно, тэргүүн нь гүйцэтгэх захирал,
нарийн бичгийн даргыг тус тус томилох ба чөлөөлнө.

3. Холбоо нь гишүүн сургууль, гишүүдтэй байж тэдгээрийн эрх ашгийг хамгаална.

Гурав. Удирдах зөвлөл

1. Холбооны Удирдах зөвлөл нь тус холбоог үүсгэн байгуулагчид болон төрийн
болон төрийн бус өмчийн анагаах ухааны боловсрол олгодог сургуулиудын
төлөөлөлийг оруулсан хамтын удирдлага мөн.

2. Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь МАУБХ-ны үйл ажиллагааг удирдан
чиглүүлэх, зохион байгуулалт, санхүү материаллаг баазын хувьд бэхжүүлэх,
сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжихөд дэмжлэг үзүүлнэ.

3. Удирдах зөвлөл нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болон
дээд боловсролын үзэл баримтлал, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого,
бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг мөрдлөг болгоно.

4. Удирдах зөвлөл нь анагаах ухааны боловсрол судлалд дэлхий нийтэд гарч байгаа
үндсэн зарчмуудыг удирдлага болгох, дээд боловсрол нээлттэй байх, ардчилал,
шударга ѐсыг бэхжүүлэх, боловсрол тасралтгүй хөгжих, шинжлэх ухааны
үндэслэлтэй, ил тод байх, тухайн сургуулиудын эрх ашгийг хүндлэх зарчмыг
удирдлага болгоно.

5. Удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүсгэн байгуулагчдын
төлөөлөл 6, бусад төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн төлөөлөл 5 байна.

6. Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн санал болгосноор 4 жилийн
хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгох бөгөөд дарга
нь хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг
үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчлөгдвөл үүсгэн
байгуулагчийн саналыг үндэслэн нөхөн сонгоно. Удирдах зөвлөл нь нарийн бичгийн
даргатай байх бөгөөд нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн гишүүдээс ил
санал хураалтаар сонгож ажилуулна.

7. Удирдах зөвлөл нь МАУБХ-ны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт
дүгнэлт өгнө.

8. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн
дөрөвний гурваас доошгүй хувийн ирцтэйгээр хурлыг хүчинтэйд тооцож, олонхийн
саналаар шийдвэр гарган протоколд тэмдэглэнэ. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд
гарын үсэг зурж, удирдах зөвлөлийн тэмдэг дарж баталгаажуулна.

9. Удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад ажил үүргийн хуваарь
тогтоож хариуцуулах, үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах, шаардлагатай гэж
үзвэл Удирдах зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгнө.

Дөрөв. Холбооны зорилго, үйл ажиллагаа

1. Зорилго

МАУБ-ын холбооны үйл ажиллагааны зорилго нь монгол улсын эрүүл мэндийн
салбарт болон олон улсын түвшинд анагаах ухааны чиглэлээр ажиллах эрүүл
мэндийн чадварлаг хүний нөөцийг сурган бэлтгэх, давтан сургах, анагаах ухааны
боловсрол судлалын эрдэм судлалын ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг
нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжин хөгжүүлэхэд оршино.

2.   Үйл ажиллагаа

4.2.1. Монгол улсад Анагаахын болон Эрүүл мэндийн боловсрол олгодог төрийн
өмчийн болон хувийн, бусад өмчийн олон хэлбэрийн сургуулиудын хоорондын
харилцаа холбоог хөгжүүлэх, мэдээлэл, туршлагаа харилцан солилцох, сайн дурын
үндсэн дээр харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх

4.2.2. Монгол улсад эрүүл мэндийн шинжлэх ухааны болон анагаах ухааны
салбарын мэргэжилтэн бэлтгэх, боловсрол олгох сургалтыг олон улсын түвшинд
буюу хөгжингүй орны ижил төстэй мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын
түвшинд хүргэх, анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ
хийх

4.2.3 Анагаахын болон эрүүл мэндийн сургуулиудын материаллаг бааз, сургалтын
орчинг орчин үеийн шаардлагын түвшинд хүргэж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
холбооны гишүүн сургуулиудын багш нарын мэргэжил, мэдлэг, чадварыг
дээшлүүлэх, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нарын хүчийг
төвлөрүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэх, анагаах ухааны боловсрол судлалын
олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт ярилцлага, урлаг
спортын уралдаан тэмцээн зохион байгуулах



Тав. Холбооны тэргүүн

1. Холбооны тэргүүнийг удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс нууцаар санал
хурааж сонгоно.

2. Холбооны тэргүүн нь анагаах ухааны эрдмийн зэрэг, цолтой хүн байна.

3. Холбооны тэргүүн нь удирдах зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулна.

4. Төр, олон нийтийн болон бусад байгууллага, хүмүүстэй холбоог төлөөлөн
харилцаж асуудлыг шийдвэрлэнэ.

5. Холбооны эрхлэх ажлын хүрээнд захирамж гаргана.

6. Холбооны гишүүн байгууллагын ажилд зааварчилгаа өгч, ажил төрлийн уулзалт,
мэргэжлийн семинар, ярилцлага зохиох, мэргэжил дээшлүүлэх чиглэл хөтөлбөр
батална.

Зургаа. Холбооны гүйцэтгэх захирал

1. Холбооны гүйцэтгэх захирал нь орон тооны бус байх ба удирдах зөвлөлийн
   хурлаас томилно.
2. Удирдах зөвлөлөөс олгосон эрх мэдлийн хүрээнд төрийн бус байгууллагыг
   төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулна.
3. Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр
   гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.
4. Холбооны өдөр тутмын ажлыг удирдлагаар хангана.
5. Холбооны тэргүүнтэй зөвшилцөн бусад байгууллага, хүмүүстэй холбоог төлөөлөн
   харилцана.
6. Холбооны жил, улирлын ажлын төлөвлөгөө, удирдах зөвлөлийн хурлын протокол,
   тогтоол болон холбооны тэргүүний шийдвэр, зөвлөмжийн төсөл боловсруулах,
   тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж холбооны гишүүн, гишүүн байгууллагад
үүрэг даалгавар өгөх, мэдээ тайлан гаргуулна.
7. Холбооны удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах /хэлэлцэх асуудал төлөвлөх,
   протокол гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, хурлын протокол хөтлөх гэх
   мэт/ бэлтгэл ажлыг зохион байгуулна.
8. Холбооны хурал хуралдуулах бэлтгэл ажлыг зохион байгуулна.

Долоо. Холбооны гишүүн

1. Холбооны дүрмийг зөвшөөрсөн анагаахын болон эрүүл мэндийн сургуулиуд,
эрдэмтэн багш нар, тэдгээр сургуулийг төгсөгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн,
эмнэлгийн байгууллага, аж ахуйн нэгж холбооны гишүүн байна.

2. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн бусад байгууллага, аж ахуйн нэгж, хувь
хүн холбооны гишүүн байж болно.

3. Холбооны гишүүн болох хүсэлтэй хувь хүний өргөдлийг үндэслэн холбооны
гишүүнээр бүртгэж авна.

4. Холбоонд элсэхээр саналаа гаргагч байгууллага нь тухайн байгууллагын хамт
олны дийлэнх олны саналыг үндэслэн МАУБ-ын Холбоонд элсэх шийдвэр гаргасан
бол түүнийг үндэслэн гишүүн байгууллага хэмээн бүртгэж авна.

5. Монгол улсын анагаах ухааны боловсролыг хөгжүүлэх, онол, практикийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, анагаахын сургуулиудаар мэргэжилтэн бэлтгэх,
мэргэшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг иргэний харъяалал үл
харгалзан МАУБ-ын Холбооны хүндэт гишүүнээр сонгоно. Хүндэт гишүүн сонгох
асуудлыг холбооны удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

6. Холбооны гишүүн нь удирдах зөвлөлд сонгогдох, хүний нэр дэвшүүлэх, нэрээ
дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй.

7. Холбооны гишүүн нь холбооны дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэрийг
биелүүлнэ.

8. Холбооны гишүүн холбооны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин анагаах
ухааны боловсролын чиглэлийн сургалт, мэргэжлийн тусламж, онол-практикийн
судалгаа, шинжилгээний асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн, ѐс суртахууны болон
хөрөнгө оруулалтын аль нэгэн хэлбэрээр идэвхтэй оролцох

9. Холбооны гишүүн байгууллага жилд 500’000 төгрөг, гишүүн 4000 төгрөгийн
татварыг жил бүр холбооны дансанд хийж гишүүнчлэлээ баталгаажуулна.

10. Анагаахын сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл
ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцоно.

11. Гишүүн байгууллага болон хувь хүмүүс өөрсдийн хүсэлтээр гишүүнчлэлээс
татгалзах эрхтэй.

12. Холбооны гишүүн нь тус холбооны ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай
санал тавих эрхтэй.

Найм. Холбооны эрх үүрэг

1. Анагаахын сургуулиудыг орчин үеийн шаардлагын түвшинд хүртэл хөгжих, үйл
ажиллагаагаа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

2. Холбооны гишүүдийн болон багш, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг
мэргэжлээ дээшлүүлэх боломж нөхцлийг ханган өргөжүүлэх

3. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш, эмч, эмнэлгийн
мэргэжилтний хүчийг төвлөрүүлэх, тэдний оролцоо, нөлөөлөл, өгөөжийг
дээшлүүлэх

4. Анагаахын сургуулиудын төгсөгчдийн залгамж холбоо харьцааг өргөжүүлэх,
харилцан дэмжлэг туслалцааг хөгжүүлэх

5. Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг шинжлэж ухааны
нотлогдсон шинэ мэдээ, мэдээлэллээр хангах, өөрийн орны болон гадны улс
орнуудын анагаах ухааны шилдэг арга, технологи, туршлагыг харилцан солилцох
нөхцөл боломжийг бий болгох, гадаад харилцааг өргөжүүлэх

6. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгаа, шинжилгээний ажил хийх
бололцоогоор хангах, тэднийг идэвхтэй оролцуулах, анагаах ухааны боловсрол
судлал болон эмнэлэг үйлчилгээний тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, онол
практикийн хурал, семинар, уулзалт ярилцлага зохион байгуулах

7. Холбооны гишүүдийг өндөр хөгжилтэй оронд эрдэм шинжилгээ, судалгааны
ажил хийлгэх, хурал, зөвлөгөөн, уулзалт ярилцлагад явахад бодлогоор дэмжлэг
үзүүлэх

Ес. Холбооны хөрөнгө

1.   Холбооны санхүүгийн нөөц нь дараах эх сурвалжаас бүрдэнэ.

1.1. Гишүүн байгууллага болон хувь хүний татвар, хандив

1.2. Гишүүд, сайн дурынхан, дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн хандив,
тусламж, гэрээслэлийн өв хөрөнгө

1.3. Зорилгоо хэрэгжүүлэхээр явуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас олсон
орлого
1.4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсөв, түүнчлэн
гадаадын байгууллага, хүмүүсээс олгосон хөрөнгө

2. Санхүүгийн тайлан гаргах хугацаа нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-нд эхэлж, 12
дугаар сарын 31-нээр дуусгавар болно.

3. Холбоо нь хөрөнгөө зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл
ажиллагаанд зарцуулна.

4. Холбооны хөрөнгөөс ноогдол ашиг хуваарилах, иргэн, аж ажуйн нэгж,
байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөр төлөх зэргийг
хориглоно.

5. Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг
олох зорилгоор санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6. Холбооны эзэмшиж буй сан хөрөнгө нь удирдах зөвлөлийн хяналтанд байна.

7. Удирдах зөвлөл нь тайланд тусгагдаагүй аливаа асуудлыг авч хэлэлцэхгүй.

Арав. Холбоог татан буулгах

1. Холбоог татан буулгах тухай гишүүдийн 2/3-ийн санал гарсан тохиолдолд уг
саналыг холбооны тэргүүн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

2. Холбоог татан буулгасан нөхцөлд түүний баримт бичиг, тэмдгийг хэрхэх тухай
асуудлыг холбооны ээлжит бус хурлаар шийдвэрлэнэ.

3. Татан буугдсан тохиолдолд хөрөнгийг Төрийн бус байгууллагын хуулийн 7.2 дахь
заалтын дагуу шийдвэрлэнэ.

More Related Content

Viewers also liked

Connecting the Dots-Webcon 2015
Connecting the Dots-Webcon 2015Connecting the Dots-Webcon 2015
Connecting the Dots-Webcon 2015Holli Beckman
 
indianXchange Profile
indianXchange ProfileindianXchange Profile
indianXchange Profileindia875
 
Presentation11
Presentation11Presentation11
Presentation11TELICIA
 
International Man of Mystery
International Man of MysteryInternational Man of Mystery
International Man of Mysteryphotizo1
 
Habilidades comunicativas
Habilidades comunicativasHabilidades comunicativas
Habilidades comunicativasvelcam
 
How to make best use of Social Media - BCCI Presentation
How to make best use of Social Media - BCCI PresentationHow to make best use of Social Media - BCCI Presentation
How to make best use of Social Media - BCCI PresentationVoxtur Media
 
Eric Niehoff's Sample Design Portfolio
Eric Niehoff's Sample Design PortfolioEric Niehoff's Sample Design Portfolio
Eric Niehoff's Sample Design PortfolioEric Niehoff
 
Presentation 4
Presentation 4Presentation 4
Presentation 4TELICIA
 
"I Still Do" - Fotografie per raccontare l'Alzheimer
"I Still Do" - Fotografie per raccontare l'Alzheimer"I Still Do" - Fotografie per raccontare l'Alzheimer
"I Still Do" - Fotografie per raccontare l'AlzheimerIntrage
 
Pembuktian rumus-luas-lingkaran
Pembuktian rumus-luas-lingkaranPembuktian rumus-luas-lingkaran
Pembuktian rumus-luas-lingkaranAank Genit
 
Website ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate Needs
Website ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate NeedsWebsite ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate Needs
Website ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate NeedsiFactory
 
Presentazione Tesi Enrico Molinari 10 Ottobre 2010
Presentazione Tesi Enrico Molinari   10 Ottobre 2010Presentazione Tesi Enrico Molinari   10 Ottobre 2010
Presentazione Tesi Enrico Molinari 10 Ottobre 2010MolinariEnrico
 
Host modulation therapy: An indispensable part of perioceutics
Host modulation therapy: An indispensable part of perioceuticsHost modulation therapy: An indispensable part of perioceutics
Host modulation therapy: An indispensable part of perioceuticsMinkle Gulati
 

Viewers also liked (18)

Connecting the Dots-Webcon 2015
Connecting the Dots-Webcon 2015Connecting the Dots-Webcon 2015
Connecting the Dots-Webcon 2015
 
indianXchange Profile
indianXchange ProfileindianXchange Profile
indianXchange Profile
 
Presentation11
Presentation11Presentation11
Presentation11
 
Social Media for Destination Marketers
Social Media for Destination MarketersSocial Media for Destination Marketers
Social Media for Destination Marketers
 
International Man of Mystery
International Man of MysteryInternational Man of Mystery
International Man of Mystery
 
Habilidades comunicativas
Habilidades comunicativasHabilidades comunicativas
Habilidades comunicativas
 
How to make best use of Social Media - BCCI Presentation
How to make best use of Social Media - BCCI PresentationHow to make best use of Social Media - BCCI Presentation
How to make best use of Social Media - BCCI Presentation
 
Eric Niehoff's Sample Design Portfolio
Eric Niehoff's Sample Design PortfolioEric Niehoff's Sample Design Portfolio
Eric Niehoff's Sample Design Portfolio
 
Presentation 4
Presentation 4Presentation 4
Presentation 4
 
Plom
PlomPlom
Plom
 
"I Still Do" - Fotografie per raccontare l'Alzheimer
"I Still Do" - Fotografie per raccontare l'Alzheimer"I Still Do" - Fotografie per raccontare l'Alzheimer
"I Still Do" - Fotografie per raccontare l'Alzheimer
 
Pembuktian rumus-luas-lingkaran
Pembuktian rumus-luas-lingkaranPembuktian rumus-luas-lingkaran
Pembuktian rumus-luas-lingkaran
 
ציור חברתי
ציור חברתי  ציור חברתי
ציור חברתי
 
BYOD:Yes!
BYOD:Yes!BYOD:Yes!
BYOD:Yes!
 
WS - Rattlesnakes
WS - RattlesnakesWS - Rattlesnakes
WS - Rattlesnakes
 
Website ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate Needs
Website ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate NeedsWebsite ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate Needs
Website ER: Rapid Refresh vs. Total Redesign for Triaging Immediate Needs
 
Presentazione Tesi Enrico Molinari 10 Ottobre 2010
Presentazione Tesi Enrico Molinari   10 Ottobre 2010Presentazione Tesi Enrico Molinari   10 Ottobre 2010
Presentazione Tesi Enrico Molinari 10 Ottobre 2010
 
Host modulation therapy: An indispensable part of perioceutics
Host modulation therapy: An indispensable part of perioceuticsHost modulation therapy: An indispensable part of perioceutics
Host modulation therapy: An indispensable part of perioceutics
 

Similar to монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1

оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмDagvadorj Munkhbaatar
 
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfMugiMugi18
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121nasaa99
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагааBatzusemSharkhuu
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...University of Finance and Economics /UFE/
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааBatzusemSharkhuu
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульTsuntsaga Ch
 
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэМБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэGreengoldMongolia
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журамGantulga Ulzii
 
сонгон шалгаруулах-журам
сонгон шалгаруулах-журамсонгон шалгаруулах-журам
сонгон шалгаруулах-журамgalsan dorj
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 

Similar to монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1 (20)

оюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэмоюутны холбооны дүрэм
оюутны холбооны дүрэм
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
 
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdfЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
ЭӨ-Эцэг-эхийн-зөвлөлийн-ТББ.pdf
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
 
1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм
 
1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм1 муис ийн дүрэм
1 муис ийн дүрэм
 
Es zvin dvrem text
Es zvin dvrem textEs zvin dvrem text
Es zvin dvrem text
 
хөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүйхөгжихийг хориглохгүй
хөгжихийг хориглохгүй
 
Es zvin dvrem
Es zvin dvremEs zvin dvrem
Es zvin dvrem
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт,ба үйл ажиллагаа
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
Huuli
HuuliHuuli
Huuli
 
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэМБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журам
 
сонгон шалгаруулах-журам
сонгон шалгаруулах-журамсонгон шалгаруулах-журам
сонгон шалгаруулах-журам
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 

монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1

  • 1. МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1. Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо /цаашид Холбоо гэнэ/ эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг нэгдсэн бодлогоор хангах, анагаах ухааны боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгэмд үйлчилдэг олон талт үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий ашгийн бус, төрийн бус байгууллага байна. 2. Холбоо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн Хууль, Дээд боловсролын тухай хуул, Эрүүл мэндийн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, төрөөс дээд боловсролын талаар баримталж байгаа бодлогыг удирдлага болгоно. 3. Холбоо нь тэмдэг, бэлэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкинд харилцах данстай байна. 4. Холбоо нь анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр мэдээлэл хүргэх, үйл ажиллагаагаа суртачлах, эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл нийтлүүлж нийтийн хүртээл болох тогтмол хэвлэлтэй байна. 5. Холбоо нь энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана. Хоёр. Удирдлага зохион байгуулалт 1. Холбоо нь орон тооны бус тэргүүн, гүйцэтгэх захирал, орон тооны нарийн бичгийн дарга гэсэн орон тоотой байна. 2. Холбооны тэргүүнийг удирдах зөвлөл сонгоно, тэргүүн нь гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргыг тус тус томилох ба чөлөөлнө. 3. Холбоо нь гишүүн сургууль, гишүүдтэй байж тэдгээрийн эрх ашгийг хамгаална. Гурав. Удирдах зөвлөл 1. Холбооны Удирдах зөвлөл нь тус холбоог үүсгэн байгуулагчид болон төрийн болон төрийн бус өмчийн анагаах ухааны боловсрол олгодог сургуулиудын төлөөлөлийг оруулсан хамтын удирдлага мөн. 2. Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь МАУБХ-ны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион байгуулалт, санхүү материаллаг баазын хувьд бэхжүүлэх, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжихөд дэмжлэг үзүүлнэ. 3. Удирдах зөвлөл нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болон дээд боловсролын үзэл баримтлал, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг мөрдлөг болгоно. 4. Удирдах зөвлөл нь анагаах ухааны боловсрол судлалд дэлхий нийтэд гарч байгаа үндсэн зарчмуудыг удирдлага болгох, дээд боловсрол нээлттэй байх, ардчилал,
  • 2. шударга ѐсыг бэхжүүлэх, боловсрол тасралтгүй хөгжих, шинжлэх ухааны үндэслэлтэй, ил тод байх, тухайн сургуулиудын эрх ашгийг хүндлэх зарчмыг удирдлага болгоно. 5. Удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүсгэн байгуулагчдын төлөөлөл 6, бусад төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн төлөөлөл 5 байна. 6. Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн санал болгосноор 4 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгох бөгөөд дарга нь хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчлөгдвөл үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн нөхөн сонгоно. Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн гишүүдээс ил санал хураалтаар сонгож ажилуулна. 7. Удирдах зөвлөл нь МАУБХ-ны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгнө. 8. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн дөрөвний гурваас доошгүй хувийн ирцтэйгээр хурлыг хүчинтэйд тооцож, олонхийн саналаар шийдвэр гарган протоколд тэмдэглэнэ. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, удирдах зөвлөлийн тэмдэг дарж баталгаажуулна. 9. Удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад ажил үүргийн хуваарь тогтоож хариуцуулах, үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах, шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгнө. Дөрөв. Холбооны зорилго, үйл ажиллагаа 1. Зорилго МАУБ-ын холбооны үйл ажиллагааны зорилго нь монгол улсын эрүүл мэндийн салбарт болон олон улсын түвшинд анагаах ухааны чиглэлээр ажиллах эрүүл мэндийн чадварлаг хүний нөөцийг сурган бэлтгэх, давтан сургах, анагаах ухааны боловсрол судлалын эрдэм судлалын ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжин хөгжүүлэхэд оршино. 2. Үйл ажиллагаа 4.2.1. Монгол улсад Анагаахын болон Эрүүл мэндийн боловсрол олгодог төрийн өмчийн болон хувийн, бусад өмчийн олон хэлбэрийн сургуулиудын хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, мэдээлэл, туршлагаа харилцан солилцох, сайн дурын үндсэн дээр харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх 4.2.2. Монгол улсад эрүүл мэндийн шинжлэх ухааны болон анагаах ухааны салбарын мэргэжилтэн бэлтгэх, боловсрол олгох сургалтыг олон улсын түвшинд
  • 3. буюу хөгжингүй орны ижил төстэй мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын түвшинд хүргэх, анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх 4.2.3 Анагаахын болон эрүүл мэндийн сургуулиудын материаллаг бааз, сургалтын орчинг орчин үеийн шаардлагын түвшинд хүргэж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, холбооны гишүүн сургуулиудын багш нарын мэргэжил, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нарын хүчийг төвлөрүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэх, анагаах ухааны боловсрол судлалын олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт ярилцлага, урлаг спортын уралдаан тэмцээн зохион байгуулах Тав. Холбооны тэргүүн 1. Холбооны тэргүүнийг удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс нууцаар санал хурааж сонгоно. 2. Холбооны тэргүүн нь анагаах ухааны эрдмийн зэрэг, цолтой хүн байна. 3. Холбооны тэргүүн нь удирдах зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулна. 4. Төр, олон нийтийн болон бусад байгууллага, хүмүүстэй холбоог төлөөлөн харилцаж асуудлыг шийдвэрлэнэ. 5. Холбооны эрхлэх ажлын хүрээнд захирамж гаргана. 6. Холбооны гишүүн байгууллагын ажилд зааварчилгаа өгч, ажил төрлийн уулзалт, мэргэжлийн семинар, ярилцлага зохиох, мэргэжил дээшлүүлэх чиглэл хөтөлбөр батална. Зургаа. Холбооны гүйцэтгэх захирал 1. Холбооны гүйцэтгэх захирал нь орон тооны бус байх ба удирдах зөвлөлийн хурлаас томилно. 2. Удирдах зөвлөлөөс олгосон эрх мэдлийн хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулна. 3. Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ. 4. Холбооны өдөр тутмын ажлыг удирдлагаар хангана. 5. Холбооны тэргүүнтэй зөвшилцөн бусад байгууллага, хүмүүстэй холбоог төлөөлөн харилцана. 6. Холбооны жил, улирлын ажлын төлөвлөгөө, удирдах зөвлөлийн хурлын протокол, тогтоол болон холбооны тэргүүний шийдвэр, зөвлөмжийн төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж холбооны гишүүн, гишүүн байгууллагад
  • 4. үүрэг даалгавар өгөх, мэдээ тайлан гаргуулна. 7. Холбооны удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах /хэлэлцэх асуудал төлөвлөх, протокол гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, хурлын протокол хөтлөх гэх мэт/ бэлтгэл ажлыг зохион байгуулна. 8. Холбооны хурал хуралдуулах бэлтгэл ажлыг зохион байгуулна. Долоо. Холбооны гишүүн 1. Холбооны дүрмийг зөвшөөрсөн анагаахын болон эрүүл мэндийн сургуулиуд, эрдэмтэн багш нар, тэдгээр сургуулийг төгсөгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллага, аж ахуйн нэгж холбооны гишүүн байна. 2. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн бусад байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн холбооны гишүүн байж болно. 3. Холбооны гишүүн болох хүсэлтэй хувь хүний өргөдлийг үндэслэн холбооны гишүүнээр бүртгэж авна. 4. Холбоонд элсэхээр саналаа гаргагч байгууллага нь тухайн байгууллагын хамт олны дийлэнх олны саналыг үндэслэн МАУБ-ын Холбоонд элсэх шийдвэр гаргасан бол түүнийг үндэслэн гишүүн байгууллага хэмээн бүртгэж авна. 5. Монгол улсын анагаах ухааны боловсролыг хөгжүүлэх, онол, практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, анагаахын сургуулиудаар мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг иргэний харъяалал үл харгалзан МАУБ-ын Холбооны хүндэт гишүүнээр сонгоно. Хүндэт гишүүн сонгох асуудлыг холбооны удирдах зөвлөл шийдвэрлэнэ. 6. Холбооны гишүүн нь удирдах зөвлөлд сонгогдох, хүний нэр дэвшүүлэх, нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй. 7. Холбооны гишүүн нь холбооны дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлнэ. 8. Холбооны гишүүн холбооны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин анагаах ухааны боловсролын чиглэлийн сургалт, мэргэжлийн тусламж, онол-практикийн судалгаа, шинжилгээний асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн, ѐс суртахууны болон хөрөнгө оруулалтын аль нэгэн хэлбэрээр идэвхтэй оролцох 9. Холбооны гишүүн байгууллага жилд 500’000 төгрөг, гишүүн 4000 төгрөгийн татварыг жил бүр холбооны дансанд хийж гишүүнчлэлээ баталгаажуулна. 10. Анагаахын сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцоно. 11. Гишүүн байгууллага болон хувь хүмүүс өөрсдийн хүсэлтээр гишүүнчлэлээс
  • 5. татгалзах эрхтэй. 12. Холбооны гишүүн нь тус холбооны ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай санал тавих эрхтэй. Найм. Холбооны эрх үүрэг 1. Анагаахын сургуулиудыг орчин үеийн шаардлагын түвшинд хүртэл хөгжих, үйл ажиллагаагаа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 2. Холбооны гишүүдийн болон багш, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломж нөхцлийг ханган өргөжүүлэх 3. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш, эмч, эмнэлгийн мэргэжилтний хүчийг төвлөрүүлэх, тэдний оролцоо, нөлөөлөл, өгөөжийг дээшлүүлэх 4. Анагаахын сургуулиудын төгсөгчдийн залгамж холбоо харьцааг өргөжүүлэх, харилцан дэмжлэг туслалцааг хөгжүүлэх 5. Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг шинжлэж ухааны нотлогдсон шинэ мэдээ, мэдээлэллээр хангах, өөрийн орны болон гадны улс орнуудын анагаах ухааны шилдэг арга, технологи, туршлагыг харилцан солилцох нөхцөл боломжийг бий болгох, гадаад харилцааг өргөжүүлэх 6. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгаа, шинжилгээний ажил хийх бололцоогоор хангах, тэднийг идэвхтэй оролцуулах, анагаах ухааны боловсрол судлал болон эмнэлэг үйлчилгээний тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, семинар, уулзалт ярилцлага зохион байгуулах 7. Холбооны гишүүдийг өндөр хөгжилтэй оронд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэх, хурал, зөвлөгөөн, уулзалт ярилцлагад явахад бодлогоор дэмжлэг үзүүлэх Ес. Холбооны хөрөнгө 1. Холбооны санхүүгийн нөөц нь дараах эх сурвалжаас бүрдэнэ. 1.1. Гишүүн байгууллага болон хувь хүний татвар, хандив 1.2. Гишүүд, сайн дурынхан, дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламж, гэрээслэлийн өв хөрөнгө 1.3. Зорилгоо хэрэгжүүлэхээр явуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас олсон орлого
  • 6. 1.4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсөв, түүнчлэн гадаадын байгууллага, хүмүүсээс олгосон хөрөнгө 2. Санхүүгийн тайлан гаргах хугацаа нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-нд эхэлж, 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болно. 3. Холбоо нь хөрөнгөө зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна. 4. Холбооны хөрөнгөөс ноогдол ашиг хуваарилах, иргэн, аж ажуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөр төлөх зэргийг хориглоно. 5. Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 6. Холбооны эзэмшиж буй сан хөрөнгө нь удирдах зөвлөлийн хяналтанд байна. 7. Удирдах зөвлөл нь тайланд тусгагдаагүй аливаа асуудлыг авч хэлэлцэхгүй. Арав. Холбоог татан буулгах 1. Холбоог татан буулгах тухай гишүүдийн 2/3-ийн санал гарсан тохиолдолд уг саналыг холбооны тэргүүн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 2. Холбоог татан буулгасан нөхцөлд түүний баримт бичиг, тэмдгийг хэрхэх тухай асуудлыг холбооны ээлжит бус хурлаар шийдвэрлэнэ. 3. Татан буугдсан тохиолдолд хөрөнгийг Төрийн бус байгууллагын хуулийн 7.2 дахь заалтын дагуу шийдвэрлэнэ.