SlideShare a Scribd company logo
1 of 7
Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо
Цус бүлэгнэлтийн эсрэг механизмд: фибринолиз ба цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд
багтана. Эдгээр механизмууд нь цусны шингэн төлөвийн хадгалж байх, судсан дотор цусны бүлэн үүсч,
гемодинамикийн өөрчлөлт үүсэхээс хамгаална. Гэмтсэн судасны хана төлжиж, цус алдалт зогссоны
дараа судасны хананд үүссэн цусны бүлэнг хайлуулах ферментийн урвал идэвхжинэ. Сүүлийн үед
судасны хана гэмтээгүй үед ч бага хэмжээгээр тромбин идэвхжиж, фибриний утаслаг үүсч байдаг гэж
үзэж байна. Иймээс цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд мөн идэвхжиж, цус бүлэгнэлтийг саатуулан,
даамжрахаас хамгаалдаг байна. Хэвийн үед цус бүлэгнүүлэх ба бүлэгнэлтийн эсрэг тогтолцоонуудын
ажилллагаа тэнцвэртэй байдаг. Харин судасны хана гэмтсэн тохиолдолд хэсэг газар цус бүлэгнэлтийн
тогтолцооны үйл ажиллагаа давамгайлж эхлэнэ.Фибринолизийн механизм
Судасны ханад үүссэн бүлэнг хайлуулах үйл явцыг фибринолиз гэж нэрлэнэ. Сийвэнд глобулин уургийн
нэг төрөл болох идэвхгүй плазминоген ( мол.жин 81000 ) гэдэг уураг агуулагдана. Плазминоген нь
сийвэнгийн ба эдийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр идэвхтэй плазмин болж хувирна. Плазмин идэвхжих
үйл явц нь сийвэнгийн цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдийн нэгэн адил гадаад ба дотоод салаагаар
идэвхиждэг. Плазмин нь уураг задлагч фермент бөгөөд уураг пептидыг серин аминхүчилийн холбоосоор
нь салгадаг. Мөн плазмин нь тромбины идэвхийг саатуулж, шинээр фибрин үүсгэхийг саатуулна.
Плазмин нэгэнт үүссэн фибриныг хайлуулахаас гадна сийвэнгийн Y, YII, ХI, ХII хүчин зүйлүүд болон
фибриногеныг ( I хүчин зүйл ) задлах идэвхгүй болгодог. Иймээс цус бүлэгнэх үйл явцыг саатуулах
нөлөөтэй. Фибринолиз нь гадаад болон дотоод салаагаар идэвхжинэ. Эдийн хүчин зүйлүүдийн (
эндотелийн ) нөлөөгөөр фибринолиз идэвхжихийг фибринолизийн гадаад салаа гэж нэрлэнэ.
Плазминогеныг идэвхжүүлэгч хүчин зүйлүүд нь эдэд ( ялангуяа умайн булчингийн давхрагад ) ихээр
агуулагдана. Үүнд эдийн урокиназа фермент, гэмтсэн эсээс чөлөөлөгддөг лизокиназа фермент,
сийвэнгийн идэвжсэн YIIа хүчин зүйл, стрептококк нянгийн стрептокиназа зэрэг хүчин зүйлүүд
хамрагдана. Цусны сийвэнгийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр фибринолиз идэвхжихийг фибринолизийн
дотоод салаа гэж нэрлэнэ. Мөн цусны дүрст элементүүдээс чөлөөлөгдөх фибрин хайлуулах хүчин
зүйлүүдийн оролцоотойгоор фибринолиз идэвхжинэ. Фибринолизийн дотоод салааг ХII хүчин зүйлээс
хамааралтай ба ХII хүчин зүйлээс хамааралгүй фибринолиз гэж ангилна. ХII хүчин зүйлээс хамааралтай
фибринолиз нь сийвэнгийн ХIIа хүчин зүйл, калликреин, кининогены нөлөөгөөр идэвхжиж плазминоген
нь плазмин болж идэвхжинэ. Плазмин фибрин хайлуулах идэвхийг сийвэнд агуулагдах а2 –антиплазмин
гэдэг уураг саатуулах нөлөө үзүүлнэ. Энэ нь цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо хэт эрчимжихээс
хамгаална. Эмнэлгийн практикт Е-аминкопроны хүчлийг плазмины цус бүлэгнэлтийг дарангуйлах,
фибрин хайлуулах үйл ажиллагааг нь дарангуйлах зорилгоор өргөн хэрэглэдэг.
Цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд
Сийвэнд цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдээс гадна тэдгээрийн идэвхийг дарангуйлах задлах нөлөө бүхий
уураг задлагч ферментүүд агуулагдана. Эдгээр ферментүүдийг ихэнх нь уургийг серин аминхүчилийн
холбоосоор задлах нөлөөтэй бөгөөд цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд гэж нэрлэнэ. Цусны сийвэнд
бүлэгнэлтийг саатуулах хүчтэй нөлөө үзүүлдэг антитромбин III гэдэг бодис байна. Антитромбин III нь
сийвэнгийн IIа, Ха, IХа, ХIа, ХIIа бүлэгнүүлэх хүчин зүйлүүд, калликриеныг задлаж, тромбин үүсэх үйл
явцыг дарангуйлна. Мөн сийвэнгийн бүлэгнэлтийг эсрэг хүчин зүйлд С-уураг, а2-макроглобулин, С1-
идэвхгүйжүүлэгч зэрэг хүчин зүйлүүд хамрагдана. С-уураг нь идэвхтэй бүлэгнүүлэх Vа ба VIIIа хүчин
зүйлийг, а1 –макроглобулин нь Iiа хүчин зүйл ба калликреин, плазминыг саатуулах нөлөө үзүүлнэ.
Харин С1- идэвхгүйжүүлэгч уураг нь сийвэнгийн ХIа, ХIIа хүчин зүйлүүд, калликреиныг саатуулах
нөлөө үзүүлдэг. Цус бүлэгнэлтийг дарангуйлах хүчтэй хүчин зүйлийн нэг нь гепарин юм. Хүний элэг,
уушги, зүрх, булчингийн эдэд, базофиль ба шигүү мөхлөгт эсэд гепарин ихээр агуулагдана. Гепарин нь
антитромбин III-тай нэгдэж, түүний тромбины эсрэг нөлөөг хүчтэй болгодог. Мөн гепарин нь
фибринолизыг идэвхжүүлснээр цусны бүлэнг хайлуулах нөлөө үзүүлнэ. Эмнэлгийн практикт гепариныг
эмийн бэлдмэл байдлаар цус бүлэгнэлт идэвхжсэн үед болон захын бичил эргэлтийн цусан хангамжийг
сайжруулах зорилгоор өргөн хэрэглэдэг.
Цус бүлэгнэлт ба бүлэгнэлтийн эсрэг тогтолцооны зохицуулга
Цус бүлэгнэлт ба фибринолиз нь вегетатив мэдрэлээр зохицуулагдан үйл ажилллагаа нь тэнцвэртэй
оршдог. Хурц цус алдалт, хүчилтөрөгчийн дутагдал ( гипокси), хүчтэй өвдөлт, стресс болон биеийн
хүчний хэт их ачааллын үед цус бүлэгнэлт хэт эрчимжиж, судсанд фибрин мономер үүснэ. Үүний
зэрэгцээ фибринолизийн үйл явц идэвхждэг тул цусны шингэн төлөвийг хадгалж байдаг. Эдгээр
тохиолдлуудад симдатик мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа давамгайлах бөгөөд цус бүлэгнэлт
болон фибринолиз аль алийг нь идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ. Симпатик мэдрэлийн тонус ихсэж, цусанд
адреналин, норадреналины хэмжээ ихсэхэд сийвэнгийн цус бүлэгнүүлэх ХII хүчин зүйл ( Хагеманы )
идэвхжиж, мөн протромбиназа идэвхжин дотоод ба гадаад салаа ч идэвхжинэ. Үүний зэрэгцээ ХII хүчин
зүйлээс хамааралтай фибринолиз идэвхжинэ. Адреналин нь эдийн тромбопластины бүтцэнд ордог
апопротейн III үүсэлтийг идэвхжүүлдэг. Энэ нь цус бүлэгнэлтийг хүчтэй идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ.
Судасны эндотелээс плазминогеныг идэвхжүүлэгч эдийн хүчин зүйл ба урокиназа чөлөөлөгдсөнөөс
фибринолиз идэвхжинэ. Парасимпатик мэдрэлийн тогтолцоо нь цус бүлэгнэлт ба фибринолизийг
идэвхжүүлэх нөлөөтэй. Парасимпатик мэдрэлийн тонус ихсэхэд судасны эндотелээс эдийн
тромбопластин, плазминогеныг идэвхжүлэгч хүчин зүйлүүд чөлөөлөгдөнө. Мөн эндотелээс РgI2 (
простациклин ) чөлөөлөгдсөнөөр судасны хананд ялтас наалдах ( адгези ), ялтсын бөөгнөрөл ( агрегац )
үүсэхийг саатуулна.
Цус бүлэгнэх механизм
1. Протромбиназа идэвхжих үе
2. Протромбинаас тронбин үүсэх үе
3. Фибириногенээс фибрин үүсэх үе
Хамрын цус алдалт гэж юу вэ?
Хамрын цус алдалт, цус алдах нь гэмтэл, цусны бүлэгнэлтийн алдагдал, артерийн даралт ихсэх
өвчин ба бусад өвчнүүд, эсвэл биеийн хүчний ачааллын үед үүсдэг.
Шалтгаан
Хамрын хөндийн салст бүрхэвчийн судасны бүрэн бүтэн байдал алдагдах нь цус алдалт үүсэхэд
хүргэдэг шууд шалтгаан юм. Хамрын цус алдалтыг үүсгэж болох шалтгаануудыг дотор нь хэсгийн
ба ерөнхий гэж хуваадаг.
Хамрын цус алдалтын хэсгийн шалтгаанд, дараах зүйлс орно. Үүнд:
1. Хамар ба хамрын доторх бүтцийн бүх төрлийн гэмтэл (гадны биет орсноос үүсэх салст
бүрхэвчийн гэмтэл, хагалгааны гэмтэл, хамрын хөндийд хийж буй эмчийн ажилбарууд),
2.Хамрын хөндийн салст бүрхэвчинд цус дүүрэлт үүсгэдэг процессүүд (хамрын салст бүрхэвчийн
хурц болон архаг үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, залгиурын булчирхайн томролт)
3.Хамрын хөндийн салст бүрхэвчийн тэжээлийн хямралын өөрчлөлт (хамрын үрэвслийн хатингарт
хэлбэр, хамрын таславчны илэрхий муруйлт)
4.Хамрын хөндийн хавдар (судасны хавдар, хорт хавдар, өвөрмөц гранулема).
Хамрын цус алдалтын ерөнхий шинжтэй шалтгаанууд
1. Зүрх судасны системийн өвчнүүд (даралт ихсэх өвчин, зүрхний гажиг ба тархи, хүзүүний
судсан дахь цусны даралт ихсэлттэй судасны гаж хөгжил, цусны судас хатууралт),
2. Цус бүлэгнэлтийн эмгэг (цусны бүлэгнэлтийн алдагдалтай холбоотой өвчин), цусархаг
эмзэгшилт ба цусны системийн өвчнүүд, амин дэмийн дутагдал ба амин дэмгүйдэл
3. Хурц халдварт өвчний үед, хэт халах, наранд цохиулах, хөөрөх
4. Агаарын даралт эрс багасах үед үүсэх эмгэг (шумбагч, уулчдын практикт үүсэх эмгэг шинж),
5. Хэд хэдэн дааврын тэнцвэрт байдлын алдагдал (бэлгийн бойжилт ба жирэмсний үеийн цус
алдалт).
Явц
1. Хамрын нүхнээс цус урсах, эсвэл амнаас залгиур руу цус урсах нь хамрын цус алдалт
эхэлснийг заах шууд шинж тэмдэг юм
2. Хэрэв цус алдалт ямар нэг өвчний шинж тэмдэг бол энэ эмгэгийг тодорхойлох хэрэгтэй.
3. Хурц цус алдалтаас үүсэх шинж тэмдэг нь цус алдалтын онцлог, алдсан цусны хэмжээ,
өвчтний нас, хүйсээс хамаарна. Ихээхэн цус алдсан үед бие сулрах, чих шуугих, нүд бүрэлзэх,
чичрэх, толгой эргэх, зүрх дэлсэх зовиурууд гардаг. Арьс салст цайж цонхийж болно.
4. Хамрын цус алдалт нь байрлалаараа “урд” ба “хойд” гэж хуваагддаг. “Урд” хэсгийн цус
алдалт сул байдаг бөгөөд цус, судасны ямар нэг эмгэгүй бол амь насанд аюулгүй бөгөөд
аяндаа, эсвэл анхны тусламжийн хамгийн энгийн арга хэмжээг авсны дараа зогсдог.
5. “Хойд” хэсгийн буюу хамрын хөндийн гүн хэсгийн хананд орших том судасны багцын гэмтлийн
үед цус алдалтын хэмжээ хурдан өсч, амь насанд аюул учруулна. Ийм хэлбэрийн цус алдалт нь
өөрөө зогсох нь маш ховор ба тогтоох тусгай арга хэмжээ авахыг шаарддаг.
Оношлогоо
Хамрын цус алдалтын оношыг тавихад хэцүү биш. Цус алдалт өөрөө зогсохгүй бол чих хамар
хоолойн эмнэлэгт очиж үзүүлэн шалтгааныг тогтоож, цусыг тогтоох хэрэгтэй. Хамрын цус
алдалтын үед шинжилгээ хийхийн тулд өндөгний цус авах хэрэг гарч болно.
Анхны тусламж
1. Цус алдаж буй хүнийг бага зэрэг тонгойлгож суулгана.
2. Цус гарч буй хамрын нүхээр 3% устөрөгчын давхар исэл, эсвэл хүйтэн усаар норгосон хөвөн
хийж хамрын нүхийг дарна. Дарсан чигтээ 5 минут болно.
3. Хамрын орчимд хүйтэн усаар дүүргэсэн хүүдий, мөстэй жин тавина.
4. Хамар дахь хөвөн цустайгаа хатаж авахад бэрхшээлтэй болвол дусаалгуураар норгож болно.
Цус гарч буй хүнийг босгож, эсвэл толгойг хүчтэй арагш нь гэдийлгэж болохгүй, учир нь цус
залгиур луу орж, бөөлжиж болно.
5. Хэрэв цус хүчтэй гарч байвал нэн яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.
ADONIS
ADONIS Цус алдах эмгэг
Цусны гомеостаз өөрчлөгдөх болон судасны нэвчимтгий чанар ихэссэнээс цус
гарамтгай болдог.
Үүнд:
· Цус бүлэгнэх чанар сулрах
· Тромбоцитын агрегац буурах
EPISTAXIS /хамраас цус гарах /
Хамарт цусны судасны бичил сүлжээ гэмтэснээс
/нусаа хүчтэй нийх, цохиулах/ хамраас цус гардаг.
Хамраар өнгөрөх агаар хамрын салст бүрхүүлийг хатааж тав үүсгэдэг. Хамар
ухах үед тав нь ховхорч цус гарна. Хамраас цус гарах явдлын ихэнх нь хамрын
салстыг бага зэрэг гэмтээх юм уу халуун сэрүүний өөрчлөлтөөс нөлөөлнө.
Өвлийн улиралд вирусын нөлөө мөн халуунд хамрын салст хатаж хамраас цус
гаргана.
Хамраас цус гарах шалтгаан:
• Хамраа ухах
• Нусаа хүчтэй нийх
• Бага насны хүүхдийн хувьд хамар дотроо гадны биет оруулах
• Дахин давтаж найтаах
• Амьсгалын дээд замын халдварт өвчин
• Нүүр болон хамрын мэс засал
Цустай цэр гарах / цусаар ханиалгах /
Цусаар ханиах нулимах үед уушиг, хоолой болон амнаас цус гардаг. Цус нь
агаартай холилдсон байдаг учир хөөстэй, цайвар улаан өнгөтэй байдаг.
Шалтгаан :
• Саяхан хамраас цус гарсан
• Хүчтэй ханиалгах
• Уушигны халдварт өвчин
• Уушгинд дараах тохиолдолд цус орно:
– Шүднээс цус гарах
– Хамраас цус гарах
– Хоолойны мах авахуулах
• Сүрьеэ
• Уушгины өмөн үү
Шулуун гэдэснээс цус гарах
Шулуун гэдэснээс цус гарах нь ихэвчлэн шулуун гэдэс болон хошногоны
амсараас цус гарна.
Геморой буюу шамбарам
Шамбарам өвчин нь хошногоны доод хэсэг болон нүхний амсарын цусны судсад
даралт үүссэний улмаас бий болно.
Шалтгаан :
– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үед дарал ихсэх
– Шингэн алдах
– Гэдэс дүүрэх
– Жирэмслэлт
– Элэгний өвчин
– Шулуун гэдэсний амсрын халдвар
Умайн ýìãýã цус алдалт
• Сарын тэмдэг ирэх үед үтрээнээс их хэмжээний цус алдалт үүсэх
тохиолдолд байдаг.
• menorrhagia, metrorrhagia, etc.
Цустай шээх
Шээсэнд цус илрэхийг хэлнэ.
Шалтгаан:
– Шээсний замын халдварт өвчин
– Бөөрний чулуу
– Шээсний сүвийн гэмтэл, шархлаа
– Шээсний замын хавдар
– Түрүү булчирхайн томролт
– Мэс заслын ажилбар : шээсний замд хагалгаа хийх, катетр
тавих, бөөрний биопсийн шинжилгээ
Цус алдах эмгэг
• Хоолойны мах авахуулсны дараах цус алдах
• Хоолойны махыг мэс заслаар авах үед цус алдах
• Хамрын булчирхайг авах мэс заслын үед
• Хамрын булчирхайг мэс заслаар авсны дараа цус алдах
BLEEDING GUMS / Буйлнаас цус гарах /
• Буйлнаас цус гарах
• Буйлны үрэвсэл, шүд авахуулах болон шүдний мэс заслын үед
буйлнаас цус гардаг.
Цусаар ханиах
нулимах үед уушиг, хоолой болон амнаас цус гардаг.
Цус нь агаартай холилдсон байдаг учир хөөстэй, цайвар улаан өнгөтэй байдаг.
Шамбарам өвчин нь хошногоны доод хэсэг болон нүхний амсарын цусны судсад
даралт үүссэний улмаас бий болно.
Шалтгаан :
– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үед дарал ихсэх
– Шингэн алдах
– Гэдэс дүүрэх
– Жирэмслэлт
– Элэгний өвчин
– Шулуун гэдэсний амсрын халдвар
Хоолны дэглэм барих нь цусны бүлгээс хамааралтай
Нэгдүгээр бүлгийн цус (О): Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах
систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай
болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнээс
хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй. Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг
хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо,
жимс, хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн,
гурилан бүтээгдэхүүн, пиво, улаан цагаан виног хязгаарлах хэрэгтэй. Харин
гахайн утсан мах, загасны түрс, тослог ихтэй тараг, сүү, тослог ихтэй бяслаг,
масло, кетчүп, дарсан ногоо, архи дарснаас эрс татгалз.
Хоёрдугаар бүлгийн цус (А): 2 дугаар бүлгийн цустай хүмүүсийн дархлаа болон
хоол боловсруулах систем сайн байдаг. Тэдний бие организм нь махан
бүтээгдэхүүнийг боловсруулахдаа сайнгүй бөгөөд махны эрдэс бодис нь тэдний
биед зөвхөн өөх, тос болон хувирдаг. Иймээс зүрх судас, мэдрэлийн системийн
өвчин тусах, цус багадах магадлал өндөр байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь
тослог бодисоор баялаг тул хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст тийм ч сайн биш.
Энэ бүлгийн хүмүүс тосыг бага хэмжээрээр хэрэглэх нь зүйтэй. Уух юмнаас ногоон
цай болон кофе ууж болно. Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү
хэрэглэх нь бие организмд маш зохистой.
Гуравдугаар бүлгийн цус (В): Энэ бүлгийн цустай хүмүүсийн мэдрэлийн систем сайн
байдаг. Тэд хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй. Хонины мах, туулай, загас,
загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үхрийн сүү, тараг, будаа, шош,
байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, ананас, банан, усан үзэм, пиво,
вино, кофе хэрэглэж болно. Харин үхрийн мах, масло, тослог бяслаг, горох, гурил,
ногоон сонгино, өргөст хэмх, сармис, абрикос, тарвас, шоколад, горчицийг
хязгаартай хэрэглэвэл зохино. Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн
бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүснээс зайлхийгээрэй.
Дөрөвдүгээр бүлгийн цус (АВ): Дөрөвдүгээр бүлгийн цус нь бусад цуснуудаасаа
хожуу үүссэн орчин үеийн цус юм. Тэдэнд тодорхой хэмжээний холимог хоолны
дэглэм тохиромжтой. Тэдэнд хамгийн хэрэгтэй хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн
болон хүнсний ногоонууд юм. Эдгээр нь бие организмыг цэвэрлэх буюу илүү жинг
хасна. Консерволосон бүтээгдэхүүн, утсан хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бүлгийн
хүмүүст өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Уух зүйлс жүүс, сок түүн дээрээ ус нэмж
шингэлэн уувал сайн. Навч, ургамлын цай ба хааяа кофе ууж болно. Хонины мах,
загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны баяслаг, тараг, байцаа, өргөст
хэмх, улаан манжин, оливийн тосыг хэрэглэх хэрэгтэй. Үхрийн мах, галуу, нугас,
тахиа, гахайн утсан мах, масло, зайрмаг, самар, кэтчуп, чинжүү, наранцэцэг,
эрдэнэшишийн үрнээс бүрэн татгалзах хэрэгтэй.

More Related Content

What's hot

дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайbyamba-1
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологиnight owl
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Oyundari.Ts mph
 
Buurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxBuurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxbulgaaubuns
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reactionOyundari.Ts mph
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхайАШУҮИС
 
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми pptB12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми pptZoloo Ganbat
 
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны  эмгэгбөөр ялгаруулах тогтолцооны  эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэгOyundari.Ts mph
 
дотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологидотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологиnight owl
 

What's hot (20)

2.buuri ph
2.buuri ph2.buuri ph
2.buuri ph
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологи
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
 
Buurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxBuurnii lekts13pptx
Buurnii lekts13pptx
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхай
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Hla
HlaHla
Hla
 
Цусны эргэлт
Цусны эргэлт Цусны эргэлт
Цусны эргэлт
 
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми pptB12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
 
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны  эмгэгбөөр ялгаруулах тогтолцооны  эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
 
цус задрах хам шинж
цус задрах хам шинж  цус задрах хам шинж
цус задрах хам шинж
 
Ekg
EkgEkg
Ekg
 
Hemophilia (1)
Hemophilia (1)Hemophilia (1)
Hemophilia (1)
 
Biochemistry l7
Biochemistry l7Biochemistry l7
Biochemistry l7
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхай
 
дотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологидотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологи
 

Similar to цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо

Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Батхүү Батдорж
 
шингэн сэлбэх эмчилгээ
шингэн  сэлбэх   эмчилгээшингэн  сэлбэх   эмчилгээ
шингэн сэлбэх эмчилгээZoridan Puntuuz
 
уушигны завсрын эдийн өвчнүүд
уушигны завсрын эдийн өвчнүүдуушигны завсрын эдийн өвчнүүд
уушигны завсрын эдийн өвчнүүдHaliunaa Battulga
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
ShingenselbekhSh Mikah
 
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxӨндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxBaldandorj Khavalkhaan
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахArsenic Halcyon
 
Mon unstablae angina mon (2)
Mon unstablae angina mon (2)Mon unstablae angina mon (2)
Mon unstablae angina mon (2)Sosoo Byambaa
 
Mon unstablae angina mon 2011
Mon unstablae angina mon 2011Mon unstablae angina mon 2011
Mon unstablae angina mon 2011Sosoo Byambaa
 
Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга Khurelbaatariin Eegii Shaggy
 
цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулгацусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулгаKhurelbaatariin Eegii Shaggy
 
Гэмтлийн шок.pptx
Гэмтлийн шок.pptxГэмтлийн шок.pptx
Гэмтлийн шок.pptxNominE5
 
B rnij shaltgaant-arterijn_gipertenzi
 B rnij shaltgaant-arterijn_gipertenzi B rnij shaltgaant-arterijn_gipertenzi
B rnij shaltgaant-arterijn_gipertenzibaajii0202
 
Dotood shuurel 15
Dotood shuurel 15Dotood shuurel 15
Dotood shuurel 15bulgaaubuns
 
Dotood shuurel 15
Dotood shuurel 15Dotood shuurel 15
Dotood shuurel 15bulgaaubuns
 

Similar to цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо (20)

Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
 
шингэн сэлбэх эмчилгээ
шингэн  сэлбэх   эмчилгээшингэн  сэлбэх   эмчилгээ
шингэн сэлбэх эмчилгээ
 
уушигны завсрын эдийн өвчнүүд
уушигны завсрын эдийн өвчнүүдуушигны завсрын эдийн өвчнүүд
уушигны завсрын эдийн өвчнүүд
 
ТЭЛА.ppt
ТЭЛА.pptТЭЛА.ppt
ТЭЛА.ppt
 
эндокардит
эндокардитэндокардит
эндокардит
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
Shingenselbekh
 
Mogoind hazuulah
Mogoind hazuulahMogoind hazuulah
Mogoind hazuulah
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxӨндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдах
 
Mon unstablae angina mon (2)
Mon unstablae angina mon (2)Mon unstablae angina mon (2)
Mon unstablae angina mon (2)
 
Mon unstablae angina mon 2011
Mon unstablae angina mon 2011Mon unstablae angina mon 2011
Mon unstablae angina mon 2011
 
Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
Цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
 
цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулгацусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
цусны бичил эргэлт болон цусны эргэлтийн зохицуулга
 
Anapilaksi
AnapilaksiAnapilaksi
Anapilaksi
 
12 r angi biologi
12 r angi biologi12 r angi biologi
12 r angi biologi
 
Гэмтлийн шок.pptx
Гэмтлийн шок.pptxГэмтлийн шок.pptx
Гэмтлийн шок.pptx
 
B rnij shaltgaant-arterijn_gipertenzi
 B rnij shaltgaant-arterijn_gipertenzi B rnij shaltgaant-arterijn_gipertenzi
B rnij shaltgaant-arterijn_gipertenzi
 
Dotood shuurel 15
Dotood shuurel 15Dotood shuurel 15
Dotood shuurel 15
 
Dotood shuurel 15
Dotood shuurel 15Dotood shuurel 15
Dotood shuurel 15
 

цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо

  • 1. Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо Цус бүлэгнэлтийн эсрэг механизмд: фибринолиз ба цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд багтана. Эдгээр механизмууд нь цусны шингэн төлөвийн хадгалж байх, судсан дотор цусны бүлэн үүсч, гемодинамикийн өөрчлөлт үүсэхээс хамгаална. Гэмтсэн судасны хана төлжиж, цус алдалт зогссоны дараа судасны хананд үүссэн цусны бүлэнг хайлуулах ферментийн урвал идэвхжинэ. Сүүлийн үед судасны хана гэмтээгүй үед ч бага хэмжээгээр тромбин идэвхжиж, фибриний утаслаг үүсч байдаг гэж үзэж байна. Иймээс цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд мөн идэвхжиж, цус бүлэгнэлтийг саатуулан, даамжрахаас хамгаалдаг байна. Хэвийн үед цус бүлэгнүүлэх ба бүлэгнэлтийн эсрэг тогтолцоонуудын ажилллагаа тэнцвэртэй байдаг. Харин судасны хана гэмтсэн тохиолдолд хэсэг газар цус бүлэгнэлтийн тогтолцооны үйл ажиллагаа давамгайлж эхлэнэ.Фибринолизийн механизм Судасны ханад үүссэн бүлэнг хайлуулах үйл явцыг фибринолиз гэж нэрлэнэ. Сийвэнд глобулин уургийн нэг төрөл болох идэвхгүй плазминоген ( мол.жин 81000 ) гэдэг уураг агуулагдана. Плазминоген нь сийвэнгийн ба эдийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр идэвхтэй плазмин болж хувирна. Плазмин идэвхжих үйл явц нь сийвэнгийн цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдийн нэгэн адил гадаад ба дотоод салаагаар идэвхиждэг. Плазмин нь уураг задлагч фермент бөгөөд уураг пептидыг серин аминхүчилийн холбоосоор нь салгадаг. Мөн плазмин нь тромбины идэвхийг саатуулж, шинээр фибрин үүсгэхийг саатуулна. Плазмин нэгэнт үүссэн фибриныг хайлуулахаас гадна сийвэнгийн Y, YII, ХI, ХII хүчин зүйлүүд болон фибриногеныг ( I хүчин зүйл ) задлах идэвхгүй болгодог. Иймээс цус бүлэгнэх үйл явцыг саатуулах нөлөөтэй. Фибринолиз нь гадаад болон дотоод салаагаар идэвхжинэ. Эдийн хүчин зүйлүүдийн ( эндотелийн ) нөлөөгөөр фибринолиз идэвхжихийг фибринолизийн гадаад салаа гэж нэрлэнэ. Плазминогеныг идэвхжүүлэгч хүчин зүйлүүд нь эдэд ( ялангуяа умайн булчингийн давхрагад ) ихээр агуулагдана. Үүнд эдийн урокиназа фермент, гэмтсэн эсээс чөлөөлөгддөг лизокиназа фермент, сийвэнгийн идэвжсэн YIIа хүчин зүйл, стрептококк нянгийн стрептокиназа зэрэг хүчин зүйлүүд хамрагдана. Цусны сийвэнгийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр фибринолиз идэвхжихийг фибринолизийн дотоод салаа гэж нэрлэнэ. Мөн цусны дүрст элементүүдээс чөлөөлөгдөх фибрин хайлуулах хүчин зүйлүүдийн оролцоотойгоор фибринолиз идэвхжинэ. Фибринолизийн дотоод салааг ХII хүчин зүйлээс хамааралтай ба ХII хүчин зүйлээс хамааралгүй фибринолиз гэж ангилна. ХII хүчин зүйлээс хамааралтай фибринолиз нь сийвэнгийн ХIIа хүчин зүйл, калликреин, кининогены нөлөөгөөр идэвхжиж плазминоген нь плазмин болж идэвхжинэ. Плазмин фибрин хайлуулах идэвхийг сийвэнд агуулагдах а2 –антиплазмин гэдэг уураг саатуулах нөлөө үзүүлнэ. Энэ нь цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо хэт эрчимжихээс хамгаална. Эмнэлгийн практикт Е-аминкопроны хүчлийг плазмины цус бүлэгнэлтийг дарангуйлах, фибрин хайлуулах үйл ажиллагааг нь дарангуйлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд Сийвэнд цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдээс гадна тэдгээрийн идэвхийг дарангуйлах задлах нөлөө бүхий уураг задлагч ферментүүд агуулагдана. Эдгээр ферментүүдийг ихэнх нь уургийг серин аминхүчилийн холбоосоор задлах нөлөөтэй бөгөөд цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд гэж нэрлэнэ. Цусны сийвэнд бүлэгнэлтийг саатуулах хүчтэй нөлөө үзүүлдэг антитромбин III гэдэг бодис байна. Антитромбин III нь сийвэнгийн IIа, Ха, IХа, ХIа, ХIIа бүлэгнүүлэх хүчин зүйлүүд, калликриеныг задлаж, тромбин үүсэх үйл явцыг дарангуйлна. Мөн сийвэнгийн бүлэгнэлтийг эсрэг хүчин зүйлд С-уураг, а2-макроглобулин, С1- идэвхгүйжүүлэгч зэрэг хүчин зүйлүүд хамрагдана. С-уураг нь идэвхтэй бүлэгнүүлэх Vа ба VIIIа хүчин зүйлийг, а1 –макроглобулин нь Iiа хүчин зүйл ба калликреин, плазминыг саатуулах нөлөө үзүүлнэ. Харин С1- идэвхгүйжүүлэгч уураг нь сийвэнгийн ХIа, ХIIа хүчин зүйлүүд, калликреиныг саатуулах нөлөө үзүүлдэг. Цус бүлэгнэлтийг дарангуйлах хүчтэй хүчин зүйлийн нэг нь гепарин юм. Хүний элэг, уушги, зүрх, булчингийн эдэд, базофиль ба шигүү мөхлөгт эсэд гепарин ихээр агуулагдана. Гепарин нь антитромбин III-тай нэгдэж, түүний тромбины эсрэг нөлөөг хүчтэй болгодог. Мөн гепарин нь фибринолизыг идэвхжүүлснээр цусны бүлэнг хайлуулах нөлөө үзүүлнэ. Эмнэлгийн практикт гепариныг эмийн бэлдмэл байдлаар цус бүлэгнэлт идэвхжсэн үед болон захын бичил эргэлтийн цусан хангамжийг сайжруулах зорилгоор өргөн хэрэглэдэг. Цус бүлэгнэлт ба бүлэгнэлтийн эсрэг тогтолцооны зохицуулга Цус бүлэгнэлт ба фибринолиз нь вегетатив мэдрэлээр зохицуулагдан үйл ажилллагаа нь тэнцвэртэй оршдог. Хурц цус алдалт, хүчилтөрөгчийн дутагдал ( гипокси), хүчтэй өвдөлт, стресс болон биеийн
  • 2. хүчний хэт их ачааллын үед цус бүлэгнэлт хэт эрчимжиж, судсанд фибрин мономер үүснэ. Үүний зэрэгцээ фибринолизийн үйл явц идэвхждэг тул цусны шингэн төлөвийг хадгалж байдаг. Эдгээр тохиолдлуудад симдатик мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа давамгайлах бөгөөд цус бүлэгнэлт болон фибринолиз аль алийг нь идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ. Симпатик мэдрэлийн тонус ихсэж, цусанд адреналин, норадреналины хэмжээ ихсэхэд сийвэнгийн цус бүлэгнүүлэх ХII хүчин зүйл ( Хагеманы ) идэвхжиж, мөн протромбиназа идэвхжин дотоод ба гадаад салаа ч идэвхжинэ. Үүний зэрэгцээ ХII хүчин зүйлээс хамааралтай фибринолиз идэвхжинэ. Адреналин нь эдийн тромбопластины бүтцэнд ордог апопротейн III үүсэлтийг идэвхжүүлдэг. Энэ нь цус бүлэгнэлтийг хүчтэй идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ. Судасны эндотелээс плазминогеныг идэвхжүүлэгч эдийн хүчин зүйл ба урокиназа чөлөөлөгдсөнөөс фибринолиз идэвхжинэ. Парасимпатик мэдрэлийн тогтолцоо нь цус бүлэгнэлт ба фибринолизийг идэвхжүүлэх нөлөөтэй. Парасимпатик мэдрэлийн тонус ихсэхэд судасны эндотелээс эдийн тромбопластин, плазминогеныг идэвхжүлэгч хүчин зүйлүүд чөлөөлөгдөнө. Мөн эндотелээс РgI2 ( простациклин ) чөлөөлөгдсөнөөр судасны хананд ялтас наалдах ( адгези ), ялтсын бөөгнөрөл ( агрегац ) үүсэхийг саатуулна. Цус бүлэгнэх механизм 1. Протромбиназа идэвхжих үе 2. Протромбинаас тронбин үүсэх үе 3. Фибириногенээс фибрин үүсэх үе Хамрын цус алдалт гэж юу вэ? Хамрын цус алдалт, цус алдах нь гэмтэл, цусны бүлэгнэлтийн алдагдал, артерийн даралт ихсэх өвчин ба бусад өвчнүүд, эсвэл биеийн хүчний ачааллын үед үүсдэг. Шалтгаан Хамрын хөндийн салст бүрхэвчийн судасны бүрэн бүтэн байдал алдагдах нь цус алдалт үүсэхэд хүргэдэг шууд шалтгаан юм. Хамрын цус алдалтыг үүсгэж болох шалтгаануудыг дотор нь хэсгийн ба ерөнхий гэж хуваадаг. Хамрын цус алдалтын хэсгийн шалтгаанд, дараах зүйлс орно. Үүнд: 1. Хамар ба хамрын доторх бүтцийн бүх төрлийн гэмтэл (гадны биет орсноос үүсэх салст бүрхэвчийн гэмтэл, хагалгааны гэмтэл, хамрын хөндийд хийж буй эмчийн ажилбарууд), 2.Хамрын хөндийн салст бүрхэвчинд цус дүүрэлт үүсгэдэг процессүүд (хамрын салст бүрхэвчийн хурц болон архаг үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, залгиурын булчирхайн томролт) 3.Хамрын хөндийн салст бүрхэвчийн тэжээлийн хямралын өөрчлөлт (хамрын үрэвслийн хатингарт хэлбэр, хамрын таславчны илэрхий муруйлт) 4.Хамрын хөндийн хавдар (судасны хавдар, хорт хавдар, өвөрмөц гранулема).
  • 3. Хамрын цус алдалтын ерөнхий шинжтэй шалтгаанууд 1. Зүрх судасны системийн өвчнүүд (даралт ихсэх өвчин, зүрхний гажиг ба тархи, хүзүүний судсан дахь цусны даралт ихсэлттэй судасны гаж хөгжил, цусны судас хатууралт), 2. Цус бүлэгнэлтийн эмгэг (цусны бүлэгнэлтийн алдагдалтай холбоотой өвчин), цусархаг эмзэгшилт ба цусны системийн өвчнүүд, амин дэмийн дутагдал ба амин дэмгүйдэл 3. Хурц халдварт өвчний үед, хэт халах, наранд цохиулах, хөөрөх 4. Агаарын даралт эрс багасах үед үүсэх эмгэг (шумбагч, уулчдын практикт үүсэх эмгэг шинж), 5. Хэд хэдэн дааврын тэнцвэрт байдлын алдагдал (бэлгийн бойжилт ба жирэмсний үеийн цус алдалт). Явц 1. Хамрын нүхнээс цус урсах, эсвэл амнаас залгиур руу цус урсах нь хамрын цус алдалт эхэлснийг заах шууд шинж тэмдэг юм 2. Хэрэв цус алдалт ямар нэг өвчний шинж тэмдэг бол энэ эмгэгийг тодорхойлох хэрэгтэй. 3. Хурц цус алдалтаас үүсэх шинж тэмдэг нь цус алдалтын онцлог, алдсан цусны хэмжээ, өвчтний нас, хүйсээс хамаарна. Ихээхэн цус алдсан үед бие сулрах, чих шуугих, нүд бүрэлзэх, чичрэх, толгой эргэх, зүрх дэлсэх зовиурууд гардаг. Арьс салст цайж цонхийж болно. 4. Хамрын цус алдалт нь байрлалаараа “урд” ба “хойд” гэж хуваагддаг. “Урд” хэсгийн цус алдалт сул байдаг бөгөөд цус, судасны ямар нэг эмгэгүй бол амь насанд аюулгүй бөгөөд аяндаа, эсвэл анхны тусламжийн хамгийн энгийн арга хэмжээг авсны дараа зогсдог. 5. “Хойд” хэсгийн буюу хамрын хөндийн гүн хэсгийн хананд орших том судасны багцын гэмтлийн үед цус алдалтын хэмжээ хурдан өсч, амь насанд аюул учруулна. Ийм хэлбэрийн цус алдалт нь өөрөө зогсох нь маш ховор ба тогтоох тусгай арга хэмжээ авахыг шаарддаг. Оношлогоо Хамрын цус алдалтын оношыг тавихад хэцүү биш. Цус алдалт өөрөө зогсохгүй бол чих хамар хоолойн эмнэлэгт очиж үзүүлэн шалтгааныг тогтоож, цусыг тогтоох хэрэгтэй. Хамрын цус алдалтын үед шинжилгээ хийхийн тулд өндөгний цус авах хэрэг гарч болно. Анхны тусламж 1. Цус алдаж буй хүнийг бага зэрэг тонгойлгож суулгана. 2. Цус гарч буй хамрын нүхээр 3% устөрөгчын давхар исэл, эсвэл хүйтэн усаар норгосон хөвөн хийж хамрын нүхийг дарна. Дарсан чигтээ 5 минут болно. 3. Хамрын орчимд хүйтэн усаар дүүргэсэн хүүдий, мөстэй жин тавина. 4. Хамар дахь хөвөн цустайгаа хатаж авахад бэрхшээлтэй болвол дусаалгуураар норгож болно. Цус гарч буй хүнийг босгож, эсвэл толгойг хүчтэй арагш нь гэдийлгэж болохгүй, учир нь цус
  • 4. залгиур луу орж, бөөлжиж болно. 5. Хэрэв цус хүчтэй гарч байвал нэн яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. ADONIS ADONIS Цус алдах эмгэг Цусны гомеостаз өөрчлөгдөх болон судасны нэвчимтгий чанар ихэссэнээс цус гарамтгай болдог. Үүнд: · Цус бүлэгнэх чанар сулрах · Тромбоцитын агрегац буурах EPISTAXIS /хамраас цус гарах / Хамарт цусны судасны бичил сүлжээ гэмтэснээс /нусаа хүчтэй нийх, цохиулах/ хамраас цус гардаг. Хамраар өнгөрөх агаар хамрын салст бүрхүүлийг хатааж тав үүсгэдэг. Хамар ухах үед тав нь ховхорч цус гарна. Хамраас цус гарах явдлын ихэнх нь хамрын салстыг бага зэрэг гэмтээх юм уу халуун сэрүүний өөрчлөлтөөс нөлөөлнө. Өвлийн улиралд вирусын нөлөө мөн халуунд хамрын салст хатаж хамраас цус гаргана. Хамраас цус гарах шалтгаан: • Хамраа ухах • Нусаа хүчтэй нийх • Бага насны хүүхдийн хувьд хамар дотроо гадны биет оруулах • Дахин давтаж найтаах • Амьсгалын дээд замын халдварт өвчин • Нүүр болон хамрын мэс засал Цустай цэр гарах / цусаар ханиалгах / Цусаар ханиах нулимах үед уушиг, хоолой болон амнаас цус гардаг. Цус нь агаартай холилдсон байдаг учир хөөстэй, цайвар улаан өнгөтэй байдаг. Шалтгаан : • Саяхан хамраас цус гарсан • Хүчтэй ханиалгах • Уушигны халдварт өвчин • Уушгинд дараах тохиолдолд цус орно: – Шүднээс цус гарах – Хамраас цус гарах
  • 5. – Хоолойны мах авахуулах • Сүрьеэ • Уушгины өмөн үү Шулуун гэдэснээс цус гарах Шулуун гэдэснээс цус гарах нь ихэвчлэн шулуун гэдэс болон хошногоны амсараас цус гарна. Геморой буюу шамбарам Шамбарам өвчин нь хошногоны доод хэсэг болон нүхний амсарын цусны судсад даралт үүссэний улмаас бий болно. Шалтгаан : – Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үед дарал ихсэх – Шингэн алдах – Гэдэс дүүрэх – Жирэмслэлт – Элэгний өвчин – Шулуун гэдэсний амсрын халдвар Умайн ýìãýã цус алдалт • Сарын тэмдэг ирэх үед үтрээнээс их хэмжээний цус алдалт үүсэх тохиолдолд байдаг. • menorrhagia, metrorrhagia, etc. Цустай шээх Шээсэнд цус илрэхийг хэлнэ. Шалтгаан: – Шээсний замын халдварт өвчин – Бөөрний чулуу – Шээсний сүвийн гэмтэл, шархлаа – Шээсний замын хавдар – Түрүү булчирхайн томролт – Мэс заслын ажилбар : шээсний замд хагалгаа хийх, катетр тавих, бөөрний биопсийн шинжилгээ Цус алдах эмгэг • Хоолойны мах авахуулсны дараах цус алдах • Хоолойны махыг мэс заслаар авах үед цус алдах • Хамрын булчирхайг авах мэс заслын үед • Хамрын булчирхайг мэс заслаар авсны дараа цус алдах BLEEDING GUMS / Буйлнаас цус гарах / • Буйлнаас цус гарах
  • 6. • Буйлны үрэвсэл, шүд авахуулах болон шүдний мэс заслын үед буйлнаас цус гардаг. Цусаар ханиах нулимах үед уушиг, хоолой болон амнаас цус гардаг. Цус нь агаартай холилдсон байдаг учир хөөстэй, цайвар улаан өнгөтэй байдаг. Шамбарам өвчин нь хошногоны доод хэсэг болон нүхний амсарын цусны судсад даралт үүссэний улмаас бий болно. Шалтгаан : – Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үед дарал ихсэх – Шингэн алдах – Гэдэс дүүрэх – Жирэмслэлт – Элэгний өвчин – Шулуун гэдэсний амсрын халдвар Хоолны дэглэм барих нь цусны бүлгээс хамааралтай Нэгдүгээр бүлгийн цус (О): Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнээс хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй. Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс, хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, пиво, улаан цагаан виног хязгаарлах хэрэгтэй. Харин гахайн утсан мах, загасны түрс, тослог ихтэй тараг, сүү, тослог ихтэй бяслаг, масло, кетчүп, дарсан ногоо, архи дарснаас эрс татгалз. Хоёрдугаар бүлгийн цус (А): 2 дугаар бүлгийн цустай хүмүүсийн дархлаа болон хоол боловсруулах систем сайн байдаг. Тэдний бие организм нь махан бүтээгдэхүүнийг боловсруулахдаа сайнгүй бөгөөд махны эрдэс бодис нь тэдний биед зөвхөн өөх, тос болон хувирдаг. Иймээс зүрх судас, мэдрэлийн системийн өвчин тусах, цус багадах магадлал өндөр байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь
  • 7. тослог бодисоор баялаг тул хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст тийм ч сайн биш. Энэ бүлгийн хүмүүс тосыг бага хэмжээрээр хэрэглэх нь зүйтэй. Уух юмнаас ногоон цай болон кофе ууж болно. Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү хэрэглэх нь бие организмд маш зохистой. Гуравдугаар бүлгийн цус (В): Энэ бүлгийн цустай хүмүүсийн мэдрэлийн систем сайн байдаг. Тэд хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй. Хонины мах, туулай, загас, загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үхрийн сүү, тараг, будаа, шош, байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, ананас, банан, усан үзэм, пиво, вино, кофе хэрэглэж болно. Харин үхрийн мах, масло, тослог бяслаг, горох, гурил, ногоон сонгино, өргөст хэмх, сармис, абрикос, тарвас, шоколад, горчицийг хязгаартай хэрэглэвэл зохино. Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүснээс зайлхийгээрэй. Дөрөвдүгээр бүлгийн цус (АВ): Дөрөвдүгээр бүлгийн цус нь бусад цуснуудаасаа хожуу үүссэн орчин үеийн цус юм. Тэдэнд тодорхой хэмжээний холимог хоолны дэглэм тохиромжтой. Тэдэнд хамгийн хэрэгтэй хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоонууд юм. Эдгээр нь бие организмыг цэвэрлэх буюу илүү жинг хасна. Консерволосон бүтээгдэхүүн, утсан хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бүлгийн хүмүүст өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Уух зүйлс жүүс, сок түүн дээрээ ус нэмж шингэлэн уувал сайн. Навч, ургамлын цай ба хааяа кофе ууж болно. Хонины мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны баяслаг, тараг, байцаа, өргөст хэмх, улаан манжин, оливийн тосыг хэрэглэх хэрэгтэй. Үхрийн мах, галуу, нугас, тахиа, гахайн утсан мах, масло, зайрмаг, самар, кэтчуп, чинжүү, наранцэцэг, эрдэнэшишийн үрнээс бүрэн татгалзах хэрэгтэй.